Байгал ээж ярьж байна
Намайг зарим нь байгал гэдэг, зарим нь байгал ээж гэдэг. Би энд 4.5 тэрбум жил оршиж байна. Хүн танаас 22 мянга 500 дахин удаан оршиж байна. Надад хүмүүс хэрэггүй.Харин хүн танд би хэрэгтэй. Таны ирээдүй надаас хамаарна. Намайг хөгжин дэвжихэд та бас дэвжинэ. Намайг сулран доройтоход та бас дордоно. Би энд олон мянган эринийг өнгөрөөсөн. Би хүн танаас олон төрөл зүйлүүдийг тэжээж байсан,танаас олон төрөл зүйлүүдээр гачигдаж үзсэн.Миний далай,миний хөрс,миний урсгал горхиуд, миний ой модууд тэд бүгд таныг авч чадна, бас орхиж чадна. Та өдөр бүр амьдрахдаа намайг тоосон ч, тоодоггүй ч сонголт хийсэн бай надад энэ ердөө хамаагүй юм. Өөрөөр хэлбэл хүн та нарын хувь тавилан таны өнөөдөр хийж байгаа үйдлээс хамаарна. Харин минийх биш. Би бол байгал тиймээс үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Яагаад гэвэл би хувьсан өөрчлөгдөхөө мэддэг үүнд бэлтгэлтэй байдаг. Харин та?
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай