www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Сонин хачинХарийн хүнтэй ярилцсан тэмдэглэл
Home›Сонин хачин›Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

By admin
2017-08-28
2360
3
Share:

Матильдагийн хувийн тэмдэглэл:

Би дээрх ярилцлага өөрийгөө өөрөө илэрхийлнэ гэж бодож байна. Аерел ярилцлагадаа үнэнч зарчмыг баримталсан. Манай дээд удирдлага Аерелийн хэлсэн бүгдийг манай цэргийнхэнд сануулсан дохио болсон гэж үзлээ.

АНУ-н агаарын цэргийн нисэх хүчний Албан ёсны тайлбар:

Розвелл армийн агаарын бүс.509 дүгээр бөмбөгдөлтийн дивиз.

Сэдэв: Харийн хүнтэй ярилцсан ярилцлага, 1947 оны 7 сарын 31,1-р хэсэг.

Аерел: – Миний ярьсан үнэнг улс төр, шашин, эдийн засгийн шалтгаанаар золиослохгүй гэж би итгэж байна.Би Домейны нисэгч, инженер, офицерийн хувьд Домейны эрх ашиг болон өмч хөрөнгийг хамгаалах үүрэгтэй юм. Бид мөн өөрсдийн мэдээгүй аюулын эсрэг өөрсдийгөө хамгаалж чадахгүй юм. Мөн бусад соёл иргэншлээс алслагдмал байдаг нь та нарт өөр бусад олон сэдвээр ярих боломж олгосонгүй.

Домейны хяналт болон протокол хөтлөлт явагдаж байгаа учраас би та бүхэнд Домейны үйл ажиллагаа болон төлөвлөгөөний нарийн ширийний тухай илүү дэлгэрэнгүй хэлэх боломжгүй юм. Гэсэн хэдий ч миний ярьсан зүйлд та бүхэнд хэрэгтэй олон мэдээллүүд бий. Одоо миний өөрийн станцын байрлал руу үүрэгт ажил руугаа явах цаг боллоо. Би өөрийн зүгээс надад өгөгдсөн хангалттай олон мэдээллүүд санал болгосон гэж үзэж байгаа тул би Ис Би хэлбэрээр ирэх 24 цагын дотор явах болно.

Матильдагийн тэмдэглэл:

Тэрээр өөрийн хүүхэлдэй биеэ болон гэмтсэн сансрын хөлгийг орхиж явах болсон тул бид түүний биеийн бүтцийг тайван судлах нь түүнд хоргодох ямар нэг сэтгэл, мэдрэмж байхгүй гэсэн үг юм. Учир нь түүнд энэ биеийг дахин хэрэглэх шаардлага байхгүй бөгөөд өөр бусад хүүхэлдэй биеүүд бэлэн байгаа юм. Тэгээд ч Аерел хэлэхдээ түүний биеэс энэ дэлхийн эрдэмтдэд хэрэгтэй гэх ямар нэг технологи олдохгүй юм гэсэн.

Бие энгийн бүтэцтэй ч гэсэн манай өнөөдрийн чадвар тэднийг дуурайх болон судлан шинжлэхэд хэтэрхий хоцрогдмол юм. Түүний биологийн гэнэ үү механик гэнэ үү биеийг хийсэн түүхий эд болон эртний технологи энэ дэлхийд байхгүй. Аерелийн түрүүнд дурьдсанаар Домейн иргэншилд хатуу дэг журамтай нийгэм, эдийн засгийн ангиуд бүхий давхаргуудтай байсан тул тэдний иргэншил өөрчлөгдөж хувиршгүй, халдашгүй дархан байдлаа хэдэн сая эриний турш хадгалсаар ирсэн.

Тиймээс үүрэг хүлээсэн офицеруудын ажиллуулах биеүүдийн бүтэц болоод үйл ажиллагаа тэдний зэрэглэл, урт удаан байх, бэлтгэлийн төвшин,тушаалын төвшин зэрэг Ис Би бүрийн хувийн таних тэмдэг, чадвараас хамаарч  өөр өөр төрлийн байдаг. Аерелийн хэрэглэж буй бие бол нисэгч, инженер офицер гэсэн ангилал, чадварт зориулан бүтээгдсэн байх нь. Ослоор бүрэн устсан биеүүд түүнийхээс өөр ангилалынх байсан ба ихэнх нь залуу ангилалд зориулагдсан байсан.

Тиймээс тэдний харагдах байдал, бүтэц, найрлага болон биет ажиллагааны чадвар тэдний үүргээс шалтгаалан хязгаарлагдмал, төрөлжсөн байдаг. Ослын үед гэмтсэн болон устсан залуу ангилалын Ис Би нүүд биеэ орхин станц руугаа бүгд буцсан болно. Тэдний биед учруулсан зовиур болон гэмтэл нь тэд залуу бөгөөд доод төвшний офицерүүд байсантай холбоотой. Тэдний хэрэглэж байсан бие хагас биологийн бүтэцтэй байсан тул Аерелийн биеийг бодоход бат бөх, уян хатан биш байсан.

Аерел: Хэдийгээр бид Оулд Импаертай холбоотой идэвхтэй байсан төхөөрөмжүүдийг эргэлзээгүй устгасан боловч энэ бидний энэ галаксид ирсэн анхны хүсэл, зорилго биш юм. Би Оулд Импаерын оюун санаа удирдах механизм яваандаа устаж, идэвхгүй болно гэдэгт итгэлтэй байна. Гэсэн хэдий ч энэ ажиллагааны цар хүрээг мэдэж чадаагүйн улмаас хэр удах вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Бидний мэдэж байгаагаар тэдний энэ технологи энэ галаксигийн төгсгөл хүртэл үргэлжлэх өргөн цар хүрээтэйг тогтоосон. Мөн бидний олж мэдсэнээр энэ хавх мэт төхөөрөмжүүдийн хүчний генераторууд буюу үүсвэрүүдийг илрүүлэх, байршлыг тогтоох болон устгахад маш хүндрэлтэй.

Яг одоогоор Домейн Экспедишон Хүчний үүрэг даалгавар энэ талын асуудлыг шийдэхэд чиглээгүй байна. Энэ төхөөрөмжүүдийг устгах боломж яваандаа та бүхний ой санамж сэргэж, амьдрал бүрийн дараа устгагдахгүй болох тэр цагт гарч ирэх юм. Мөн энэ бүсэд өөрсдийн хүсээгүй Ис Би г орхих гэх мэт үзэгдэл өөр бусад идэвхтэй иргэншлүүдээс хийгдсээр байгаа юм. Тэдний хөлгүүд одоогоор Домейны эсрэг ямар нэг харш, хүчирхийлэх ажиллагаа хийгээгүй байна.

Тэд биднийг сорихоос илүүтэйгээр ихийг мэдэж байгаа юм. Учир нь Домейны гол зорилго бол эндхийн оршин суугчдад биш дэлхийн өөрийх нь бүрэн бүтэн байдал эх сурвалжыг гэмтээхгүй, устгахгүй байх тал дээр анхаардаг. Одоогоор энэ галагтикийн бүс нутаг Домейны мэдэлд байгаа тул бид хэрэгтэй гэж үзсэнээ хийх, анхаарах болно. Дэлхийн сар болон астеройдын бүс Домейн Хүчний байнгын ажиллагаатай баазууд болж байна. Энэ нарны аймагт хүмүүс болон бусад иргэншлүүд бидний ажиллагаанд саад хийх байсан ч бид бүрмөсөн устгах санаагүй юм. Тэгээд ч хүн биетүүд задгай сансарт ажиллах чадваргүй тул энэ бол бидний санаа зовоох асуудал биш. Мэдээж бид ирэх олон тэрбум жилүүдэд өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөг дараагын алхамд хэрэгжүүлэх болно.

Ирэх 5000 жилдээ бидний аялал, үйл ажиллагаа ихсэх бөгөөд энэ нь энэ галаксийн төвд хөгжиж дэвшихийн хэрээр өөрийн иргэншлүүдийг ертөнц дахинаа тараах ажиллагааг хийх юм. Хэрэв дэлхийн хүн төрөлхтөн амьд үлдэж чадах аваас дэлхийд оршиж байгаа та бүхний хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах ёстой юм. Хүн төрөлхтөн хүн хэлбэрээсээ дэвшиж, Ис Би гийн мөн чанараа таньж, ямар учраас хүний биед орсон байгаа зэргээ таньж мэдэх хэрэгтэй юм. Нэгэнт та бүгд өөрсдийн мөн чанараа ухаарсан үед, одоогын шорон нөхцөл байдлаасаа зугтан гарах боломжтой болох юм.

Түүнээс өөр ирээдүй дэлхийн Ис Би нүүдэд байхгүй. Хэдийгээр одоо Домейн болон Оулд Импаерын хооронд идэвхтэй дайн тулаан өрнөөгүй байгаа ч тэдний хүн төрөлхтний эсрэг хийсэн муу муухай бодол удирдах механизм ажилласаар байгааг анхаарах хэрэгтэй. Хэн нэгэн энэ ажиллагааг ажилласаар байгааг мэдсэн тохиолдолд үр дүн нь илэрхий харагдах болно. Энэ ажиллагааны илэрхий харагдах жишээ бол гэнэтийн, тайлбарлашгүй зан чанар юм.

Саяхан болсон нэг жишээ гэвэл АНУ цэргийн салбарт япончууд Перл Харбор буюу сувдан эрэгт дайралт хийхийн өмнөхөн болсон явдал юм. Халдлага эхлэхээс 3 өдрийн өмнө хэн нэгэн өндөр тушаалтан бүх усан онгоцуудыг эрэгт цуглуулан шалгахаар болсон юм.  Мөн усан онгоцуудыг бүх сум зэвсэгээ хураан доор байх агуулахдаа хадгалахыг үүрэгдсэн байна.

Гэтэл халдлага эхлэх өдрийн үдээс хойш бүх генералууд адмиралууд үдэшлэгт оролцож байсан бөгөөд тэр тусмаа Японы онгоцууд сувдан эргийн дээгүүр үзэгдэж эхэлчихээд байхад хүртэл үргэлжлүүлэн оролцсоор байсан байна. Гэтэл хамгийн түрүүнд авах ёстой байсан арга хэмжээ бол нэн даруй сувдан эрэг рүү утасдаж, байлдаан эхэлж байгааг анхааруулан,зэр зэвсэгээ буцаан гаргаж, усан онгоцуудаа боомтоос холдуулан задгай тэнгист гаргах  хэрэгтэй байлаа. Дайралтаас зургаан цагын өмнөхөн эргийн гадна талд АНУ ын тэнгисийн цэргийн хүч Японы багахан усанд шумбагч онгоцыг живүүлсэн байдаг. Түүний оронд утсаар холбогдсон бол 2 цагын дотор анхааруулах мэссэж нууц зэрэглэлд кодлогдож, 2 цагын дараа гэхэд кодыг явуулж, дараах 2 цагт тайлагдах байлаа.Гэтэл сувдан эрэгт анхааруулга бүтэн сайны өглөөний 10 цагт дөнгөж ирсэн бөгөөд энэ нь Америкийн бүсэд японы хөлөг устгагдсанаас даруй 2 цагын дараа болсон юм.

Ийм юм яагаад тохиолдов?

Хэрэв та бүхэн ийм гайтай алдааг гаргасан эрхэмүүдийг шүүн байцааж, тэдний зорилго болон үйлдлийн үнэн мөнийг тогтоох гэвэл тэд ажилдаа үнэнч ударга хүмүүс байсан гэдгийг нь олж мэднэ. Ер нь бол тэд улс орон болон хүн ардаа хамгаалахын тулд хамгийн бололцоотойг хийдэг хүмүүс. Гэтэл хаанаас ч юм бүү мэдэх үл таамаглах эх сурвалжаас эхтэй гэнэтийн зэрлэг догшин тайлбарламгүй шийдвэр  гаргасан нь Оулд Импаерын бодол хянах ажиллагааг жижиг тархитай хэсэг бүлэг группуудээс явуулж, зохион байгуулж байгааг илчилнэ. Тэд бусад Ис Би г устгах болон удирдахын тулд бодлогогүй зорилгогүй, дотор тоглоом тоглож байгаа нь тэр.

Тэд хэрэв Ис Би ганцаар чөлөөтэй үлдвэл төгс зөв алхам хийнэ гэдгийг мэдэж байдаг. Энэ мэтийн хиймэл зохиомол тохиолдлууд бодол удирдах системийг явуулагч, зохион байгуулагчдын зүгээс хүн төрөлхтний эсрэг байнга хийгдсээр ирсэн. Мөн шоронгын хамгаалагчид нь дэлхий дээрх Ис Би-г дарлах, дарангуйлах  үйл ажиллагааг өдөөж, дэмжиж ирсэн байдаг. Яагаад өөр хоорондоо байлдахыг зогсоохгүй байна? Яагаад галзуу хүн дэлхийн засгийн газруудыг удирдахыг болиулахгүй байна? Учир нь дэлхийд гэмт засгийг удирдаж байгаа хүмүүс бол Оулд Импаерын оюун санааг удирдагчдын зүгээс нууцаар удирдагдаж байдаг.

Хүн төрөлхтөн энэ сүүдрийн хайрцагт урт удаан хугацаанд байж, Ис Би амьралаас амьдралын хооронд дахин дахин төрсөөр байх нь үргэлжлэх хүртэл байх болно. Грек, Ром, Месепотама, Энэтхэг, Хятадын уналт сэргэлтийн үед байсан Ис Би нүүд одоо цагын Америк, Франц, Орос, Африк болон бусад газруудад мөн дахин төрчөөд байгаа юм. Амьдралаас амьдралын хооронд тэд бүхнийг дахин давтахаар буцаагддаг бөгөөд тэд энэ яваа шинэ амьдралаа цорын ганц амьрдрал хэмээн сэтгэсээр байдаг. Тэд мөн шинэ зовлон шаналал, хүндрэл бэрхшээл, нууцлаг байдалтай учирдаг. Зарим ис Би нүүд бусдыгаа бодвол саяхан дэлхийд хүргэгдэж ирсэн байдаг.

Тэдгээр нь хэдхэн зуун жил хүний амьдралаар амьдарсан байдаг тул эртний соёл иргэншилд хамаарах туршлага учралаар амьдарч үзээгүй байдаг. Тиймээс тэдгээр Ис Би нүүдийн ой санамж эргэн ирлээ ч дэлхийд амьдарсан туршлага мэдлэг байхгүй байна. Гэвч тэд хаа нэг өөр гаригт өөр цаг хугацаанд амьдарч байсан гэдгээ санах болно. Харин Лемурын эхэн үеэс оршин байгаа Ис Би нүүд бол энэ электрон урхинаас салж өөрийгөө чөлөөлөх хүртлээ энд мөнхөд байх юм.

Гэхдээ Домейн өөрийн 3000 гишүүнээ энэ гаригт барьцаанд байгааг мэдэх тул бидэнд бас энэ асуудлыг шийдэх сонирхол байгаа болно. Бидний мэдэхээр энэ асуудал энэ ертөнцөд тохиолдож байгаагүй тул хэрхэн шийдэх арга замыг хэн ч бас олоогүй байгаа. Бид хэзээ  хаана боломж гарна тэр хүртэл энэ хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байх бөгөөд энэ нь шинэ технологи гарган бий болгоход маш урт удаан цаг хугацаа шаардах юм.

Матильда: Энэ бол Аерелийн нэг Ис Би гээс нөгөө Ис Би д хандаж байгаа үнэнч ариун хүсэл бөгөөд бидний ирээдүй мөнх байж, аль болох ая таатай байхыг хүсэж байгаа нь илт байв.

Төгсөв.

Орчуулсан Д. Энхжаргал

 

9.4
Reader Rating: (5 Rates)
9.4
Previous Article

Харийн хүнтэй ярилцсан нь 12-р хэсэг

Next Article

Эрчмийн мэдээ: 5 Хэмжээстэд түргэн шилжихэд нөлөөлөх ...

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Аерел
    Сонин хачинХарийн хүнтэй ярилцсан тэмдэглэл

    Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 3-р хэсэг

    2017-08-25
    By admin
  • Сонин хачин

    Харийн хүнд олзогдсон хүний яриа -1

    2019-03-31
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Сүнслэг Өргөмжлөл Технологийн эсрэг зогсох нь Кори Гуд, Уильям Генритэй хийсэн ярилцлага.

    2018-01-29
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Харанхуй Флот Кори Гудтай хийсэн ярилцлага

    2018-01-11
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    ОДДЫН ЖААЛ АМИ 6-Р БҮЛЭГ.

    2019-01-01
    By Admin 2
  • Сонин хачин

    Хурууны шинж

    2017-04-04
    By admin

3 comments

  1. Д.Соёлмаа 14 September, 2017 at 03:40 Reply

    Ямар сайхан юм бэ? Ямар ч эргэлзээгүйгээр үг бүрийг шимтэн унших МЭДЭЭЛЛИЙН ОРОН ЗАЙ-тай болгосонд маш их баярлалаа.
    Янз бүрийн мэдээлэл дундаас “өөрийнхийг ‘ олоход хэцүү үед.
    Shiljilt.com-г хэлж байнаа.

    • Enkhjargal Dashmaa 17 September, 2017 at 14:55 Reply

      За баярлалаа.

  2. Ууганаа 6 April, 2018 at 08:55 Reply

    Үргэлж шинэлэг сайхан нийтлэлүүд хүргэж байдагт маш их баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой