Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 11-р хэсэг

Галакси болон ертөнц даяар ихэнх Ис Би нүүд ямар нэг биологийн биед байж үзсэн байдаг. Гэхдээ биетүүдийн гаднах бүтэц, хөдөлгөөн, амьдрах хэв маяг гаригуудын таталцал, агаар болон цаг агаар зэрэг янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан олон төрлийн байдаг. Тухайн гаригийн агаарын найрлага, оддын байрлал, зай болон хэлбэр хэмжээнээс шалтгаалан биеийн төрлүүдийг урьдчилан бүтээсэн байдаг.
Дунджаар одод болон гаригууд нийтлэг төстэй байдлаараа ангилалд хуваагддаг. Жишээ нь: дэлхий бол “Нар төрлийн 12, ангилал 7” гариг гэсэн хэсэгт орох бөгөөд хүндийн татах хүч, хүчилтөрөгчит агаартай, биологийн амьдралын хэлбэрүүдтэй, дан шар, дунд зэргийн, бага туяат нар буюу 12 –р од төрлийн гариг юм. Гэвч бүрэн тайлбарыг англи хэл дээрх одон орны хэл нэр томъёо хязгаарлагдмал тул хэлэх аргагүй юм. Амьдралын хэлбэрүүд далайн эргийн элсний ширхэг мэт асар олон байдаг юм. Тэгэхлээр 74 их наяд буюу триллион жилийн хугацаанд “шавьж ба цэцэглэл” компани мэт хэдэн зуун сая компаниуд хэдэн зуун сая төрөл зүйлийн амьтад , хэлбэрүүдийг бүтээсэн байж болох вэ гээд төсөөлөөд үздээ.
Матилдагын хувийн тэмдэглэл:
- Аерел түүхээ хэлж дууссаны дараа нэг хэсэг чимээгүй болов. Би түүний хэлсэн бүгдийг бодолдоо эмхлэх гэж оролдов. Аерел шөнөөр уран зөгнөлт ном уншсан юм болов уу гэж хүртэл бодож үзэв. Тэр яагаад надад санаанд орохооргүй түүхийг ярьж өгөв. Хэрэв миний өөдөөс 40 инч урттай, 3 хуруутай, саарал арьстай харийн хүн суугаагүйсэн бол би түүний нэг ч үгэнд итгэхгүй байлаа.
Сүүлд бичсэн дүгнэлт: Аерелтэй ярилцсан цагаас хойш 60 жил өнгөрчээ. Тэр хугацаанд дэлхийд эмч нар зарим нэг биологийн инженерийн тухай Аерелийн ярьсантай төстэй олон нээлтүүд хийсэн байна. Үүнд : зүрх солих, хувилах, хуруун шилний хүүхэд, эрхтэн шилжүүлэх, гоо сайхны мэс ажилбар, ген хромсом гээд дурьдаад баршгүй. Миний хувьд би цэцэг болон шаьжийг урьдынх шигээ харахаа больсон бөгөөд мөн миний шашны итгэл үнэмшил сургаалиуд бас өөрчлөгдсөн болно.
Аерел өнөөдөр надад зарим нэг шинжлэх ухааны мэдлэгийн тухай ерөнхий зүйлүүд ярьж өгөхөөр болов. Би тэмдэглэлээ гарган түүний хэлсэн бүгдийг давтан хэлж анхааралтай бичиж авахаар шийдэв.
- Өнөөдөр дэлхийд Йохоннес Гутенберг шиг хүн олон байсан бол дэлхийд ямар их дэвшил авчрах байсан гэж бодно. Үүнд: Исаак Ньютон, Бенжамин Франклин, Жорж Вашингтон Карвер, Никола Тесла, Жонас Сок, Ричард Триветчик зэрэг олон зуун ухаантнууд суутнууд шинийг зохион бүтээгчид өнөөдөр амьдардаг байсан бол хэрэв тэд хэзээ ч үхээгүй бүгд амьд байсан бол техникийн ямар их дэвшил гарах байсныг төсөөлөөд үз. Хэрэв тэдний ой санамж арилаагүй бүхнийг мартаагүй үргэлжлэн сураад ажиллаж байсан бол? Хэрэв ийм төрлийн ухаантнууд болох мөнх орших Ис Би нүүдийг нэг цаг хугацаанд нэг дор шинийг зохион бүтээж, амьдрахыг нь үргэлжлүүлсэн бол иргэншил болоод технологийн түвшин ямар өндөрт хүрсэн байхав. Ялангуяа Домейн бол дангаар хөгжил дэвшил нь саадгүй их наяд жилүүдэд үргэлжлэн оршсон нэгэн иргэншил юм. Тиймээс бүх салбарт технологи, мэдлэгүүд улам хөгжин нарийсч төсөөлж болох болон төсөөлж боломгүйг ч давсан байдаг. Анхандаа Ис Би нүүдийн иллюжон буюу хуурмаг төсөөлөл, шинийг бүтээх чадвар дээр үндэслэж физик буюу бодит ертөнцүүд – микрокозм ба макрокозм бий болсон. Ертөнцийн бүх нэгж хэсгүүд Ис Би гийн төсөөллөөр оршин байх болсон. Бүх зүйл санаанаас урган бий болсон бөгөөд бодол бол хэмжээ, байрлал, жингүйгээр сансарт байдаг. Анх ор мөргүй бодлоос сансрын тоосонцрууд болон хамгийн жижиг хэсгүүд, нарны хэмжээнээс гариг оддын хэмжээнүүд бүгд бий болсон. Бүр биет доторхи жижиг зайд оршиж, эд эсүүдийг амьдруулж мэдрүүлж, хөдөлгөдөг микробууд хүртэл Ис Би гийн бодож олсон санаануудаас урган гарсан байдаг. Та болон дэлхий дээрх бүх Ис Би нүүд энэ универс буюу ертөнцийг бүтээхэд оролцсон байдаг. Хэдийгээр одоо та бүхэн 65 хан жилийн эргэлтэд амьдарч, махан эмзэгхэн биед оршиж байгаа боловч та бүгд ой санамж, дурсамжаа арилгуулсан тул амьдрах болгондоо бүхнийг шинээр сурахаас өөр аргагүй болдог. Гэвч таны мөн чанар, хэн байгаа нь тэр чигээрээ үүрд мөнх юм. Тиймээс та бүхний гүнд хэн болох, юу мэддэг болохоо мэдсээр байдаг. Та бүхэн өөрөө өөрийнхөө эх үүсвэр юм. Тухайлбал хүүхдэд байдаг төрөлхийн авъяас билгийг та нар юу гэж бодож байна? Хэн ч зааж өгөөгүй байхад 3 настайдаа төгөлдөр хуурын концерт тоглодог Ис Би гийн чадварыг ? Хэрэв тэд олон зуун удаагын амьдралдаа хаа нэгтээ төгөлдөр хуурын өмнө сууж байсан амьдралаа хэсгийг ч болов санаагүй бол энэ боломжгүй зүйл юм. Тэд яаж мэддэгээ өөрсдөө ч мэдэхгүй байгаа. Тэд зүгээр л мэддэг. Хүмүүс сүүлийн 100 хан жил урьд өмнө 2000 жил ч байгаагүй хөгжиж дэвшсэн. Яагаад? Учир нь Оулд Импаерын хор нөлөөг Домейн устгасан учраас тэр. Энэ дэвшил хөгжил аль христийн тооллын дараа 1250 онд Оулд Импаерын үлдэгдлийг нарны аймагт сансрын энэ бүсэд устгаснаас хойш эхлэлтэй. Ирэх 500 жилд дэлхий бие даасан, тусгаар байдлаа дахин олж авах боломжтой. Хэрэв ой санамж арилгах асуудал сайнаар шийдэгдэж, ухаант Ис Би нүүдэд анхаарлаа хандуулж чадваас энэ нь бүрэн боломжтой юм. Гэвч анхааруулж хэлэх нэг зүйл бол дэлхийд цөлөгдсөн байгаа шинийг бүтээх потенциал бүхий Ис Би нүүд дэлхийн хүн амын гэмт хэргийн элементүүдэд автаж холилдсон байгааг анхаар. Ялангуяа улс төрчид, дайн өдөөгчид, нийгмийг сөнөөж болох химийн халдварт өвчнүүд, атомын болон цөмийн зэвсэг зохион бүтээгч хариуцлагаүй физикчид гэх мэт улсууд. Энэ бүхэн дэлхийн бүх амьд оршихуй, хэлбэрүүдийг бүрмөсөн устгаж болохыг анхаар. Сүүлийн 2 жилд дэлхийд туршсан цөмийн жижиг дэлбэрэлтүүд шиг их хэмжээгээр туршвал дэлхийн амьд биетийг бүгдийг устгах чадалтай. Энэ зэвсэг том байх тусмаа нэг дэлбэрэлтээр дэлхийн хүчилтөрөгч агаарыг бүхэлд залгин авах боломжтой. Тэгэхлээр нэн тэргүүнд шийдэх асуудлууд бол технологийн болон нийгмийн асуудлуудаас болж дэлхийг устгахгүй байх тал дээр найдвартай арга хэмжээ авах ёстой юм. Математик болон механикийн салбарт болон бусад шинжлэх ухааны салбаруудад гарах оюун ухааны дэвшлүүдийг дээрх асуудлуудад хамааруулах хэрэггүй юм. Тиймээс эрдэмтэд ирээдүйд дэлхийг аварна гэж харах хэрэггүй юм. Шинжлэх ухаан гээд нэрлээд байгаа зүйл нь ганцхан жишээн дээр үндэслэсэн болохоос оршихуй нь энергиэс үүсэлтэй, мөн обьектууд сансарт хөдөлдөг нь шинжлэх ухаан биш юм. Тэд бүтээгч нь хувь Ис Би юмуу бүлэг Ис Би гийн хамтын ажиллагаа гэж ер боддоггүй тоодоггүй байна. Ис Би байгаа цагт физик ертөнц болон шинэ ертөнц бүтээгдсээр байх болно. Хэрэв эрдэмтэд бүтээгч болон үүсгэгч галыг ноцоогч нь сүнс юм гэдэг тун чухал “Үнэн”-ийг тоохгүй, үнэлэхгүй орхигдуулбал, бүх шинжлэх ухаан хэрэгцээгүй бөгөөд үр дүнгүй болно. Харамсалтай нь энэ үл тоогч чанарыг Оулд Импаер хүмүүст хүчээр суулгахдаа дэлхий дээрх Ис Би-г дотоод бүтээх чадваруудаа хэзээ ч олж мэдэхээргүй байлгах зорилготой хийсэн. Гэтэл Ис Би сансар, энерги, цаг хугацаа, энэ ертөнцийн бүх бүрэлдэхүүн хэсгийг бүтээгч нь билээ. Тиймээс үхэшгүй мөнхийн сүнсний чадваруудаа ухамсарлахгүй, үл тоосоор байвал хүн төрөлхтөн өөрөө өөрсдийгөө устгах цаг хүртэл хоригдсон хэвээр үлдэх юм. Тэгэхлээр утлага уугиулсан шашны дуудлагаас илүүтэйгээр физикийн шинжлэх ухаан бол эх үүслийг бүтээгч үндэс юм гэсэн зарчимд найдах хэрэггүй юм. Эдгээрийн аль аль нь урхидах болон мартуулагч шидтэй юм. Эрдэмтэд ажиглаж байгаа дүр үзүүлдэг ч үнэндээ өөрт харагдсанаа баримт гэдэг. Тэд өөрсдийгөө сохор юм гэдгээ ухаарах хүртлээ сохор хүн шиг л байх болно. Дэлхийн шинжлэх ухааны “баримт” гээд байгаа зүйлд бүтээгч эх үүсвэр багтддаггүй. Тэд зөвхөн бүтээгдээд бий болсны дараах үр дүнг баримт гэдэг. Мөн шинжлэх ухааны баримтад оршихуйн хязгааргүй үргэлжилсэн өнгөрсөн дурсамжууд ордоггүй. Оршихуй болон бүтээгч эх үүсвэр, физик ертөнцийн хэмжих багаж, дуран авай микроскопын линзээр ч харагддаггүй. Энэ нь цэцгийн үнэр юмуу хаягдсан хайрын шаналалыг метр хэмжих багажаар хэмжиж болдоггүйтэй яг адил. Та нарын бурханд л байдаг гэж боддог бүтээгч хүч болон чадвар та нарын дотор ч бас бий. Учир нь та бол үхэшгүй мөнхийн сүнсэн биет. Сохор хүн хэрхэн гэрлийн солонгыг багтаасан тоо томшгүй өнгөний ялгарлыг харахыг зааж өгдөг гэж? Ис Би гийн төрөлх мөн чанарыг ойлгохгүйгээр энэ ертөнцийг ойлгодог гэх нэгэн бол будагны толбо дусаасан урлаачын цаас шиг болсон хэрэггүй төсөөлөл юм. Үнэндээ сүнс судлал шашны мухар сүсгээр дамжин бодлыг удирдаж байгаа ажиллагааны үр дүн болох хүний дотор одоо ч байсаар байгаа мунхаг бодлын улмаас гацаж мухардсан байна. Мөн сүнслэг оюун санааны ухааныг шинжлэх ухаанууд физик ертөнцөд хэмжигддэггүй л бол хориглосон бас хаясан байна. Тэгэхлээр шинжлэх ухаан бол учир шалтгааны шашин. Тэд учир шалтгааныг баримтлана. Шинжлэх ухааны хувьд бүтээл бол бүх зүйл, харин бүтээгч нь бол юу ч биш юм. Энэ хоёр туйл бол шоронгийн өрөөний тор мэт. Тэд бүх юмс үзэгдлийг харилцан үйлдлээр нь ажиглан дүгнэж байна. Бүтээлийг зохиогч нь Ис Би гэж ойлгохгүйгээр бүтээл судлал бол хөөрхийлөлтэй. Хэрэв та одоогын шинжлэх ухааны төсөөллөөр ертөнцийн зах руу сэлэе гэвэл өршөөлгүй амьгүй гүн харанхуйн төгсгөл рүү унах болно. Дэлхийд та нар оюун санаа болон сүнсний ертөнцийг төсөөлөхдөө тэнд муу муухай аймшгийн мангас мэт араатнуудаар дүүрсэн, хэрэв цааш аялаад байвал тэдэнд амьдаараа барьж идүүлж магад гэсэн мухар сүсэгт автсан байдаг. Оулд Импаерын хорих системийн ашиг сонирхол бол таныг өөрийнхөө сүнсний гүн рүү өнгийн харахаас урьдчилан сэргийлэх, ой санамжаа хайгаад олчих бий гэсэн тэдний айдас юм. Шорон нь таны оюун санаан дахь сүүдрээс бүтээгдсэн. Харин сүүдэр нь хууралт, зовиур, төөрөгдөл болон айдсаар бүтдэг байна. Тэгэхлээр хүн төрөлхтний хувьд бусад Ис Би нүүдийн ой санамжыг сэрээж, өөрийгөө таних болон дахин олоход нь туслах чадвартай хүмүүс л жинхэнэ ухаантнууд болох юм. Энэ асуудлууд ёс суртахуун, зан авирыг хүчээр тулгасан, бусад оршихуйнуудын тухай ягшсан үзэл баримтлал, итгэл үнэмшил, нууцлаг байдал, хар тамхи болон буу зэвсэгээр дамжуулан боолчлох нийгмээр удирдуулсан тохиолдолд шийдэгдэхгүй юм. Цахилгаан шок, Гипнотик командын дор бол бүр ч боломжгүй. Тиймээс танай дэлхийн амьд үлдэх боломж бол зөвхөн хүн тус бүрийн олон сая жил алдагдсан ой санамж эргэн сэргээж, өөрийгөө таньж, эх үүсвэрээ олж авах чадвараас хамаарах юм. Оулд Импаерт урлаг, шинжлэх ухаан болон технологи хэзээ ч төсөөлөгдөж, хөгжиж байгаагүй юм. Хэрэв тиймгүйсэн бол тэд танай дэлхийг хэзээ ч одоогын хүнд нөхцөл байдалд авчрахгүй байх байлаа. Домейнд энэ асуудлыг шийдэх технологийг гаргаж ирээгүй л байна. Саяхныг болтол Ис Би-д ой санамж алдуулах асуудал гардаггүй байлаа. Тийм учраас энэ асуудлыг шийдэхээр хэн ч хэзээ ч ажиллаж байгаагүй юм. Харамсалтай нь Домейнд одоогоор санал болгох шийдэл алга байна. Домейн Экспедишоны хүчний зарим нэг офицерууд үүрэг даалгаваргүй үедээ дэлхийд шинэ технологи авчрахаар ажилладаг байсан юм. Тэдгээр офицерүүд станц дээрээ хүүхэлдэйн биеэ орхиж Ис Би байдлаараа хүний биед орох юмуу тандахаар ирдэг байв. Зарим нь мөн хүний биед орсон ч үүрэг даалгавараа давхар биелүүлдэг байлаа. Гэвч энэ бол тэдний хувьд маш аюултай бөгөөд адал явдалтай үүрэг байв. Маш чадварлаг Ис Би л даалгаврыг амжиллтай гүйцэтгэн бааз руугаа буцдаг байв. Саяхандаа манайхаас үндсэн үүрэг даалгавараа биелүүлэнгээ биологийн биед орсон офицер бол дэлхийд цахилгааныг бүтээгч Никола Тесла гэж нэрээр танигдсан хүн байлаа. Хэдийгээр миний үндсэн үүрэг биш ч би бас өөрийн зүгээс дэлхийн хүн төрөлхтөнд хүнлэг энэрэнгүй болон шинжлэх ухааны өндөр хөгжилд хүрэх гэсэн хүчин чармайлтыг дэмжих зорилготой байна. Миний зорилго бол бусад Ис Би-г өөрсөддөө туслахад нь дэмжин туслах юм. Ой санамж арилгах асуудлыг дэлхийд шийдэхийн тулд та бүхэнд илүү дэвшилтэт технологи, мөн Ис Би г биеэс чөлөөлөх болон оюун санааг арилгасан ой санамжаас нь чөлөөлөх шинэ техникийг бүтээх, судалгааны ажилд хангалттай цаг зарцуулах нийгмийн тогтвортой байдал хэрэгтэй байгаа юм. Гэсэн хэдий ч Домейны хувьд дэлхийн хүн төрөлхтөнд хандсан онцгой сонирхол байхгүй ба харин энэ гаригийг хэрэгтэй байх талаас нь харж хамгаалах урт хугацааны сонирхол бий. Бидний гол сонирхол бол устгал сүйрлээс урьдчилан сэргийлэх, дэлхийн био, усан, агаарын орчны бүтцийг дэмжин туслах технологийн хөгжлийг хурдасгахад чиглэж байна. Та бүхэн мөн манай сансрын хөлгийг анхааралтай шалгаж судлаад танай дэлхийд байхгүй технологиор бүрэн тоноглогдсон болохыг олж мэднэ. Хэрэв бидний онгоцны хэлтэрхийнүүдийг янз бүрийн эрдэмтдэд судлуулахаар явуулах юм бол тэд хэлтэрхийний бүтцэд байгаа агууламжыг дуурайлган бүтээхийн тулд зарим нэг түүхий эд болон технологийн цар хүрээнд хийж болох ч зарим хэсгүүд нь бол бүр таагдашгүй бөгөөд дууриалган орлуулах байгалийн эх үүсвэр ч энэ дэлхийд олдохгүй юм. Ялангуяа хөлгийн их биеийг бүтээсэн метал дэлхийд байхгүй бөгөөд түүнийг боловсруулах нарийн аргыг олох гэж хэдэн тэрбум жил болсон байдаг. Түүнээс гадна хөлгийг чиглүүлэхэд Ис Би өөрийн долгионы үелзлийг хөлгийн төв мэдрэлийн сүлжээнд тааруулж удирддаг. Ийм хөлгүүдийг удирдан явуулахын тулд нисэгч энергийн өндөр хэмийн хэмжээ, сахилга бат, дадлага болоод өндөр оюун ухааны чадваруудыг эзэмшсэн байх ёстой. Дэлхийн Ис Би нүүд энэ бүхнийг туршиж явуулж чадахгүй бөгөөд учир нь үүнд зориулагдсан хиймэл хүүхэлдэй биеийг ашиглах шаардлагатай юм. Хөлгийг шалгах явцад, тодорхой хэсэг эрдэмтэд болох ертөнцийн хамгийн шилдэг оюун санаануудын дунд байсны хувиар технологийн мэдлэгээ эргэн санаж болох юм. Ийм эрдэмтэд дэлхийд олон бий тухайлбал цахилгаан генератор, уурын хөдөлгүүр, дотоод шатах хүч, хөлдөөгч, онгоц, антибиотик болон бусад танай иргэншилд бүтээгдсэн багаж төхөөрөмжүүдийг эргэн нээсэн шиг манай хөлгийн чухал технологийг дахин нээж чадна. Манай хөлгийн онцгой системд суурилагдсан хэрэгтэй агууламжууд бол дараах зүйлүүд болно:
- Хөлгийн ханан дотор тоноглогдсон байгаа бичил утас болон сүлжээнүүд холбоо харилцаа, мэдээллийг хадгалах, компьюторын үйлдэл болон автомат чиглүүлэгчийг удирддаг.
- Мөн ижил утсууд гэрэл, бичил гэрэл, солонгын өнгө илрүүлэгч ультра гэрэл болон хараа зэрэгт хэрэглэгдэнэ.
- Хөлгийн дотоод интериорд хэрэглэгдсэн бөс даавуу болон эд ангиуд бол одоогоор дэлхийд байхгүй дээд зэргийн бөгөөд олон төрлийн зориулалттай.
- Мөн та бүхэн бүтээх, өсгөх, дамжуулах гэрлийн жижиг хэсгүүд, тусгалууд болон энергийн долгион механизмыг олох болно.
Домейны нисэгч, инженер, офицерийн хувьд би та нарт сая хэлснээс илүү, ажиллагаа болон зохион байгуулалтын нарийн ширийнийг хэлэлцэх юмуу тайлбарлах эрхгүй юм.
Гэсэн хэдий ч дээрх эх сурвалжаас санаа авч шинэ технологи бүтээх олон инженерүүд танайд бий гэдэгт би итгэлтэй байна. Та нарыг би дээрх мэдээллээр хангасан нь Домейны зүгээс сайнаар хандаж байгаагын илэрхийлэл юм.
11-р хэсэг дуусав.
Орчуулсан Д.Энхжаргал
эх сурвалж : Линк
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай