www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Сонин хачинХарийн хүнтэй ярилцсан тэмдэглэл
Home›Сонин хачин›Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 10-р хэсэг

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 10-р хэсэг

By admin
2017-08-28
2633
0
Share:

Аерел: Миний уншсан ном дээр ертөнцийн үүсэл дэлхий дээрх амьдралын хэлбэрүүдийн тухай өгүүлсэн байсан нь их алдаа оноотой бүдэг бадаг мэдээлэл байсан. Та өөрийн засаг захиргаандаа анагаахын алба хашдаг тул таны мэдлэгт биологийн биеийн тухай мэдэх шаардлагатай. Тиймээс тантай хуваалцах дараах мэдээлэлд та талархах байхаа. Тэр ном дээр дурьдсан байсан амьдралын хэлбэрүүдийн тухай мэдээлэл хуурмаг ой санамж, буруу ажиглалт, батлагдаагүй таамаглалууд болон сүжиг бишрэлийн шинжтэй зарим нэг мэдээлэл ор тас алга байсан. Жишээ нь: Танай эмч нар хэдхэн зуун жилийн өмнө цус ханахад биеэс хорт  өвчтэй хэсгүүд гарч биеийг анагаадаг гэж үздэг байсан.

Хэдийгээр энэ ойлголт өөрчлөгдсөн ч одоог хүртэл зарим нэг балмад аргууд анагаах ухааны нэр дор хэрэглэгдсээр байгаа. Тэгэхлээр биологийн биетийн бүтцийн тухай буруу онолууд дээр нэмээд дэлхийн эрдэмтдийн гаргадаг нэг алдаа бол байгалийн талаас нь огт тоодоггүй бөгөөд биологийн биетийг хөдөлгөж амь оруулдаг эх үүсвэр бол сүнс буюу Ис Би гэдгийг ухаардаггүй. Хэдийгээр бид танай хүн төрөлхтний хэрэг явдалд оролцох сонирхолгүй ч Домейны Харилцааны Албанаас та бүхэнд нарийн үнэн зөв тодорхой цогц мэдээллийг дамжуулахыг зөвшөөрсөн бөгөөд энэ нь дэлхийн хүн төрөлхтөнд тулгараад байгаа асуудлуудыг үр дүнтэй шийдэх аргуудыг нээж олоход дөхөм болох юм. Биологийн биетүүдийн үүслийн тухай үнэн зөв мэдээлэл таны болоод танай багш нарын ой санамжаас арилсан байгаа. Таныг энэ талаарх мэдээлийг эргэн сануулахын тулд би биологийн биеийн эх үүслийн тухай баримттай мэдээлэл танд хэлж өгөе.

Би Аерелээс эволюшон бую хувьслын тухай хэлэх үү? гэхэд Үгүй, яг тийм биш. Та үүний тухай Ведийн дуулалд дурьдагдсан байдгийг олж мэдэж болно. Угаасаа ведийн дууллын бичвэрүүд  бол Домейны системээс хурааж авсан итгэл үнэмшил, ерөнхий мэдлэгүүд, домгуудын цуглуулга юм. Эдгээр ойлголтууд, ишлэлүүд болоод шүлэг хэлбэрээр бичигдсэн байгаа. Ишлэлүүд нь хагас үнэнг уран сэтгэмжээр баяжуулан ямар нэг шүүлтүүр, ялгамжгүйгээр хольж хутган бичсэн байдаг. Танайхны хөгжлийн тухай ойлголтод бүх амьд организмийг биежүүлэгч гол хүчин зүйл нь энерги биш гэж таамагладаг. Таамаглалаар бол хөдөлгөөнгүй биет болон химийн элементүүд гэнэт юмуу явцын дунд амь ордог гэх юмуу эсвэл цахилгаан урсгал химийн найрлагад шингэхэд амьд биет өөрөө хөдөлгөөнд ордог гэж үздэг.Үүнийг үнэн гэх баталгаа байдаггүй тэгээд ч энэ бол үнэн биш. Доктор Франкенштейн үхсэн биеийг амь оруулж зомби хүн болгосон гэдэг бол зүгээр л нэгэн Ис Би гийн шуургатай шөнөөр бичсэн зөгнөлт зохиол юм.

Барууны ямар ч эрдэмтэн хэн, хэзээ, хаана, яагаад амь хөдөлгөөнд орсон бэ? гэдэг дээр анхаарч ер үзэж байгаагүй. Тиймээс барууны анагаах ухаан сүнс бол биеийг болон биеийн эд эсүүдийг хөдөлгөөнд оруулдаг эх үүсвэр гэдгийг тоодоггүй, мэддэггүй бас үгүйсгэдгээсээ болж алддаг. Үүн дээр нэмээд хэлэхэд хөгжил хувьсал бол гэнэт тохиолддог зүйл биш юм. Энэ бол Ис Би гийн анхааралтай хяналтын дор, урт удаан хугацааны турш олон янзын технологи хэрэглэж байж хувирдаг зүйл юм. Энгийн өөрчлөлтийн жишээг фермийн амьтад юмуу тэжээвэр нохой дээр харж болно. Гэсэн хэдий ч хүний биологийн хувьсал анх мич дүрст хэлбэрээс хөгжсөн гэдэг бол худлаа юм.

Тиймдээ ч орчин үеийн хүн биеүүд энэ дэлхий дээр хувьсаж хөгжсөн гэх бодит нотолгоо олдохгүй. Шалтгаан нь энгийн. Эрт дээр үеэс хүний бие яваандаа химийн урвалын үр дүнд хувьссан гэдэг бол ердөө хүн төрөлхтний үүслийн тухай жинхэнэ мэдлэгийг гипнотик аргаар арилгасантай холбоотой. Үнэн хэрэгтээ хүн дүрст биеүүд ертөнц даяар олон наяд жилийн турш оршиж байгаа. Энэ баримт бол  8200 жилийн өмнө Домейн хүчний авчирсан мэдээлэл Ведийн дуулал болсонтой холбогддог. Тэд Гималайн уулын бүсэд байрлаж байхдаа нутгийн хүмүүст хэлж өгсөн нь хадгалагдан үлджээ.

Гэвч тухайн үеийн гишүүдийн зүгээс энэ бол зөвшөөрөлгүй хийгдсэн гэнэн үйлдэл байсан юм гэдгийг дурьдах нь зүйтэй. Эдгээр хувилбарууд үеэс үед ам дамжин хэлэлцэгдсээр яваандаа Энэтхэгээр нэг тархсан. Дэлхийд Ведийн дууллыг Домейны жинхэнэ баримт дээр тулгуурласан түүх гэж мэддэггүй бөгөөд хүмүүс ах дүү Гриммийн үлгэрүүдэд илүүтэй итгэн, хүүхэддээ хэлж өгдөг. Хэдийгээр дэлхий дэх Ис Би нүүд дурсамжаа арилгуулсан ч үлгэр, домог, ид шидийг үнэн гэж итгэж байдаг хүмүүс бий. Ведийн дууллууд амаас ам дамжихдаа энэ түүхүүдийг бурхан хэлж өгсөн гэж дамжигдсан ба сүүлдээ энэ нь үнэн мэт болсон түүхтэй.

Ведийн дууллын агуулгууд яваандаа ягштал баримталдаг зарчим болсон ба агуулгын гүн ухаан үл ойшоогдож, бараг ихэнх шашны сургаалиудын ялангуяа Хиндуизмийн үзэл баримтлал болж хөгжсөн . Миний хувьд нисэгч, инженер, офицерийн хувьд  бодит, ёс зүйт зарчим баримталдаг. Хэрэв би хэт дэвэргэсэн юмуу ягштал шүтсэн ухааныг ажлынхаа заавар болгон хэрэглэсэн бол миний үүрэг даалгавар үр дүнтэй, амжилттай болохгүй байсан. Тийм учраас би хүмүүсийг энэ гаригт суурьшихаас өмнөх болон Оулд Импаер хүчээ авахаас ч өмнө болсон бодит баримтыг түүхийн тухай хэлцэлцүүлэгтээ дурдая гэж  бодлоо.

Би ч өөрөө хувийн зүгээс дараах ажиллагаанд оролцсон юм. Хэдэн тэрбум жилийн тэртээ би өөр нэгэн галакси дахь биологийн лабраторийн гишүүн байсан. Энэ бол “ Арсадиа Реженерэшон Компани” гэж нэрлэгддэг байв. Энэ хүрээлэнд биологийн инженерүүд асар олон техникийн ажилтнуудтай хамтран ажилладаг байв. Манай хүрээлэнгийн гол ажиллагаа бол шинэ гаригууд дээр амьд биетүүд хэлбэрүүдийг үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үүрэгтэй байлаа. Тэр үед, олон сая оддын системүүд дээр амьралгүй олон гаригууд байдаг байлаа. Мөн өөр бусад олон биологийн лабраториуд бас байдаг байв. Лабратори тус бүр өөр өөр төрлийн биологийн хэлбэрүүдийг суурьшуулах, гаригуудынхаа ангиллаас хамааран бүтээхэд мэргэшсэн байв. Цаг хугацааны урт удаан хугацаанд эдгээр лабраториуд галакси даяар олон төрөл зүйлийг бүтээж хөгжүүлсэн юм. Ихэнхдээ генетикийн материалын бүтэц нь  амьдралын бүх хэлбэрүүдэд нийтлэг хийгдсэн байдаг.

Тэд гол нь олон янзын ангилал бүхий гаригуудад амьдрахад тохиромжтой олон зүйлийн амьд биетүүдийг бүтээхэд үндсэн генетикийн хэв маягтай байх тал дээр анхааран ажиллаж байлаа. Манай “ Аркадиа реженерейшон компани” голчлон ойд суух өвсөн тэжээлтнүүд болон халуун бүсэд байх шувуунуудыг бүтээх ажиллагаа хийдэг байв. Манай зах зээлийн ажилтнууд, ертөнц даяарх хувийн худалдан авагчид юмуу олон төрлийн гаригуудын захиргаатай гэрээ байгуулан ажилладаг байлаа. Манай техникчид олон төрлийн цаг уур, агаар, химийн хольцтой болон газрын онцлогуудад тохирсон амьтдыг бүтээдэг байсан ба бид биологийн инженерүүдийн хувьд гаригууд дээр аль хэдийн амьдарч байгаа бусад лабраторид бүтээгдсэн биологийн организмуудыг манайд бүтээсэн төрөл зүйлтэй нэгтгэхэд анхаарч ажилладаг байв.

Ингэхийн тулд бид бусад амь биет бүтээдэг компаиудтай харилцан холбоотой байдаг байв. Хамтран ажиллах төслийн хүрээнд танилцуулга, худалдааны щоу болон бусад мэдээлээр хангах олон төрлийн ажиллагаанууд хийгддэг байв. Энэ ажлын хүрээнд, судалгааны дагуу гаригуудийг таньж мэдэх зорилгоор сансар хоорондын аялалууд хийгддэг байсныг төсөөлөөд үз. Тэр үеэс би нисэгч болох чадварыг эзэмшсэн юм. Биологийн инженерүүдийн олж мэдсэн мэдээллүүдийг цуглуулан компьюторын асар том мэдээллийн санд хадгалан үлддэг байна. Компьютор гэдэг бол тооцоолон бодох, хиймэл тархи мэт ашиглагддаг цахилгаан төхөөрөмж юм (1947 онд компьютор бүтээгдээгүй байсан тул тайлбарлаж байна). Энэ төхөөрөмж мэдээлэл хадгалах, тооцоолон бодох, асуудлуудыг шийдэх болон механик үйлдэл хийх чадвартай.

Ертөнцийн галагтик системүүдэд ихэнхдээ асар том компьюторуудыг гаригуудын систем юмуу бүхэл бүтэн гаригаар нь удирдах, механик үйлчилгээ хийх болон засаж сэлбэхэд хэрэглэдэг. Цуглуулсан судалгааны баримт дээр тулгуурлан шинэ амьтдын загвар болон уран зохиомжоор бүтээх ажил хийгддэг. Зарим дизайн загварууд өндөр үнэ хэлсэн мөрийцөгчдөд худалдагддаг байв. Үлдсэн амьд биетүүд худалдан авагч үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу бүтээгддэг. Загварууд болон техникийн үзүүлэлтүүдийн дараа нь эсийн, химийн болон механик иженерүүдийн гарт шилжиж өөр бусад асуудлуудыг шийдэх зорилгоор шат дамжин ажилладаг.

Тэдний үүрэг бол биеийн хэсгүүдийг нэгтгэн, ажиллагаатай, хөдөлгөөнд оруулж, уран сайхны бүрэн төгс шийдэлтэй биеийг бүтээж дуусахад чиглэдэг байв. Бүтээсэн амьтдын загварыг хиймлээр бүтээсэн орчинд шалгаж үзсэний эцэст үйлдвэрлэдэг. Мөн дутагдалтай хэсгүүдийг шинэчилж, яваандаа шинэ амьдралын хэлбэрүүдээ суулгах гаригийн орчинд нь танилцуулахаас өмнө, биеүүддээ амьдрах хүч болох сүнсэн энергийг суулган амьд хөдөлгөөнд оруулан хамгийн сүүлд шалгадаг. Шинэ амьтад танилцуулагдсаны дараа бид биологийн организм шинэ амьдрах орчиндоо хэрхэн дасаж бусад амьдралын хэлбэрүүдтэй хэрхэн харилцаж байгааг хянадаг байв.

Хэрэв орчин тойрондоо болон бусад амьтдад тохиромжгүй, мөргөлдөөн гарвал бид өөр хоорондоо юмуу харилцагч талтайгаа тохиролцох замаар асуудлыг шийддэг. Тохиролцооны үр дүнд бид өөрсдийн юмуу нөгөө талаас бүтээсэн амьтдад шинэчлэл хийх юмуу засвар хийдэг байв. Энэ төрлийн ухааныг та нар “Юуженик” гэж нэрлэдэг. Зарим тохиолдолд бид амьтдыг гаригийн орчинд нь зохицуулан өөрчлөлт хийдэг. Учир нь шинэ гариг бүтээх нь нэг төрлийн амьд биет хийхээс илүү нарийн төвөгтэй байдаг. Тохиолдлоор надтай хамт ажиллаж байсан инженер найз хэлэхдээ, намайг компанийг орхиж явсны дараа, нэг төслөөр дэлхийд шинэ төрлийн амьд хэлбэрүүдийг дахин авчирч суурьшуулах гэрээ хийгдсэн гэсэн ба учир нь, энэ галагтикт болсон дайны уршгаар энэ галактикийн бүсэд байсан олон төрөл зүйлийн амьтад, амьдралын хэлбэрүүд устсан байсан гэсэн юм.

Энэ үйл явдал 70 сая жилийн өмнө болсон дайны уршиг юм. Дайнд өртсөн гаригийг сэргээн засаж, шинэчилж, түүн дээр амьдрах олон тэрбум зүйлийн амьд биетүүдэд экологийн хувьд харилцан ээлтэй холбоо бүхий орчин болгохын тулд маш их ур чадвар шаардсан ажиллагаа хийгдсэн юм. Энэ төслийн хүрээнд галагтикийн бүх биотехнологийн компаниудын олон мэргэшсэн зөвлөгчдийг хамтран ажиллуулсан байсан. Та бүхний харж байгаагаар дэлхийд устсан эдгээр амьтдаас үлдсэн олон төрөл зүйлүүд байгаа. Гэтэл танай эрдэмтэд энд оршиж байсан олон амьтдыг хувьслын онолоор тайлбарлан эндүүрдэг юм.

Үнэндээ дэлхийд болон бусад гаригууд дээрх бүхий л амьд биетүүд, манай болон манайх шиг ижил төстэй компаниудад бүтээгдсэн юм. Та бүхэн газар дээр болон усанд амьдардаг эдгээр олон сая төрөл зүйлийн амьтдыг хэрхэн тайлбарлаж чадах билээ. Мөн бүх амьд биеүдийг хөдөлгөөнд оруулдаг сүнсний эх сурвалжыг хэрхэн тайлбарлах вэ? Хэрвээ бурхны бүтээл гэвэл хэтэрхий зөрүүтэй болно. Бүх Ис Би нүүдэд олон амьдрал, олон нүүрүүд байсан. Бүх Ис Би бол бурхан мөн. Тэд физик биед орсон бол тэд амьдралын эх үүсвэр мөн.

Жишээ нь: олон төрөл зүйлүүд шавьжууд бий. Эдгээр төрлийн бараг 350 000 нь хилэнцэт шавьжууд. Дэлхийд янз бүрийн цаг үеүүдэд бараг 100 сая төрлийн амьд биеийн төрөл зүйлүүд байсан. Тэдний зарим нь одоо байхгүй ч дэлхийд амьдарч байсан олон төрөл зүйлүүдийн хэсэг нь байсан. Зарим нэгнийх нь ул мөр, геологийн эрэл хайгуулын үр дүнд үлдэгдэл нь олддог. Одоогын танай хувьслын онолд биологийн төрөл зүйлүүдийг авч үздэггүй. Хувьсал байгалийн сорилоор явагддаг гэдэг бол уран зөгнөл юм. Дэлхийн номуудад гардаг шиг, нэг төрөл зүйл гэнэт юмуу тохиолдлоор өөр төрөл зүйл болдоггүй юм. Түүнийг ганцхан Ис Би генетик материалын тусламжтайгаар хувиргадаг юм. Ис Би нүүдийн шинэ бүтээлүүд дэлхий дэх олон төрлийн үүлдрийн амьтад дээр харагддаг. Сүүлийн хэдэн зуун жилийн хугацаанд олон зуун төрлийн нохойны үүлдэр, тагтаа болон кой загасны шинэ үүлдрүүд бүтээгдсэн.

Энэ хувсал зөвхөн нэг үүлдрээс төрөлжин бүтээгдсэн. Биологийн амьд хэлбэрүүд Ис Би гийн оролцоогүйгээр өөрчлөгдөх аргагүй юм. Жишээ нь: нугасан хошуут төрлийн өөр загварыг бүтээхэд маш нарийн инженерийн ур чадвараар минжний их биеийг нугасан хошуутын толгойн хэсэгтэй нийлүүлж,  нэг төрлийн өндөг дарагч өвсөн тэжээлтэнг бий болгодог. Зарим нэг хөрөнгөтэй үйлчлүүлэгч өөрийн сонирхлын дагуу “тусгай захиалга” өгөх нь бий. Зарим нэг биотехнологийн компаниуд өөрийгөө хуулбарлагч амьд хэлбэрийг бүтээх гэж урт удаан хугацаанд ажиллаж байгааг баттай хэлж байна.

Мөн эрт балрын эсээс тохиолдлоор химийн урвалын үр дүнд шинэ төрөл зүйл бий болдог гэсэн тэмдэглэлүүд байж боломгүй юм. Баримтаар бол дэлхий дээрх зарим организм тухайлбал хамгаалалтын бактер Од төрлийн 3, С ангилалын гариг дээр анх зориулагдсан Филумийн шинэчилсэн хувилбар юм. Домейн энэ галакси дахь Орионы бүс дэх оддын системд байдаг шиг маш халуун хөх оддын гариг юмуу агааргүй гаригууд дээр амьд биетүүд бүтээдэг. Амьдралын хэлбэрүүд бүтээх нь угаасаа маш нарийн төвөгтэй ажиллагаа бөгөөд энэ салбарт мэргэшсэн Ис Би техникийн өндөр ур чадвараар бүтээдэг. Дэлхийн биологчдод (ой санамжаа арилгуулсан тул) удмын гажиг маш арга мухардсан асуудал байдаг. Оулд Импаер тэднийг, илэрхий гажигийг ажиглан засахаас урьдчилан сэргийлж хуурмаг ой санамжууд суулгасан байдаг.

Биологийн организмд хийгдсэн том дэвшил бол өөрийгөө нөхөн сэргээх болон хурьцлаар дахин үржих нээлт хийгдсэн явдал байлаа. Энэ бол устсан юмуу идүүлсэн амьтдыг дахин орлуулах юмуу нөхөн сэргээн дахин дахин тасралтгүй үйлдвэрлэх асуудлыг шийдэж өгсөн нээлт байлаа. Тэгээд ч бас гаригын удирлагууд, орлуулсан амьтдыг дахин дахин худалдаж аваад байхыг бас хүсдэггүй байлаа. Энэ асуудал олон наяд жилийн өмнө биотехнологийн компаниудын ашиг сонирхлын төлөөх маргааныг эцэслэн шийдвэрлэхээр хийгдсэн хурлын үр дүнд хийгдсэн нээлт юм.

Уг асуудлыг “Юми Крумийн зөвлөл” гэх  шинэ бүтээлийн үйлвэрлэл дээр зохицуулалт хийдэг нэгэн компани хариуцаж байлаа. Гэтэл энэ гэрээний эрхийг гартаа авах гэж зөвлөлийн зарим гишүүдийг зэрлэгээр хөнөөх юмуу алсан тул буулт хийсэн шийдвэрт хүрсэн ба энэ нь биологийн биетүүдийн үзэгдэлд нөлөөлж одоо та нарын хэлдэгээр “хоолны сүлжээ” гэж нэрлэдэг зүйл бий болсон юм. Тухайн үед биологийн инженерийн бизнест алдартай нэгэн компаны шийдвэрээр нэг амьд биет амьд байх эх үүсвэрээ авахын тулд нөгөө амьд биетээр хооллох тухай шийдвэрт хүрсэн.

Тэр компани бол шавьж юмуу цэцэг ургамал дээр дагнаж мэргэшсэн байсан тул одоо тэр хоёр зүйл байнга холбоотой нь илэрхий байдаг. Тиймээс цэцэглэдэг ургамал бүр өсөж томрохын тулд ямар нэг шавьж заавал хэрэглэдэг. Учир нь тэд нэг компанид  бүтээгдсэн юм. Тэр компани бас бактери болон паразит үйлдвэрлэдэг тасагтай. Энэ компаны нэрийг англи хэл дээр хөрвүүлбэл, “Шавьж ба Цэцэглэлт” гэж нэртэй. Тэд мөн паразит үйлдвэрлэлээ зөвтгөхийн тулд биетийг задалж органик материал болоход тус дэмтэй гэж тайлбарладаг. Тухайн үед дээрх бүтээлийг авах газрууд тун цөөхөн байсан.

Тэд бизнесээ өргөжүүлэхийн тулд олон нийттэй харилцдаг фирмүүдийг хөлсөлж, улс төрчдийг лоббидон амьд биетүүд нөгөө амьд биетүүдээсээ тэжээгдэх ёстой гэсэн санаагаа дэлгэрүүлэхийг оролдсон юм. Тэд шинэ бүтээлээ “дэвшилтэт санаа” гэж алдаршуулан шинэ онолыг гаргасан. Тэр онолоор бол бүх амьд биетүүдэд амьдрах эх үүсвэр болсон “ хоол хүнс” хэрэгтэй гэж үзсэн. Үүнээс өмнөх амьдралын хэлбэрүүд амьдрах эх үүсвэрээ гаднаас авах хэрэгцээгүйгээр бүтээгдэж байсан юм. Мөн амьтад үүнээс өмнө нэг нэгнээ барьж иддэггүй, хэрэгцээт энергиэ нарны гэрэл, эрдэс баялаг, өвс ургамлаар хангадаг байлаа.

Дээрх компани энэ шийдвэрийн дараа махчин биетүүд бүтээх, үйлдвэрлэх бизнест шургуу орсон байна. Мөн урт удаан хугацаанд олон төрлийн амьтад нөгөө төрлөө хоол болгон барьж идсэнээр тэр идүүлсэн амьтдыг орлуулах нь их асуудалтай байсан юм. Тэр асуудлыг шийдвэрлэхийн тулд “Шавьж болон цэцэглэлт” компаны зүгээс эрх баригчдад хээл хахуул өгөн бусад компаниудыг хурьцлаар амьд биетүүд өөрийгөө нөхөн үржүүлдэг аргыг хурдан хэрэглэхийг шаардаж байсан. Энэ компани мөн сексээр нөхөн үрждэг зураг төслийг анхлан бүтээсэн юм. Тиймээс төрөл зүйлүүд дотроо хүсэл тачаалд хариу үйлдэл үзүүлж, эсийн хуваагдлаар урьдчилан төлөвлөгдсөн хэв маягаар  өсөж томрон  өөрөөсөө нөхөн үржилт явуулдаг биологийн инженерийн процессын патентын эрхийг дээрх компани мөн эзэмшдэг болно.

Түүнээс хойшхи хэдэн сая жилүүдэд дээрх хөтөлбөрийг бусад компаниуд худалдаж авдаг байхаар хууль батлагджээ. Тиймээс бүх амьд биетүүдийн эсийн төвшинд байгалиас заяасан мэт зөн совин, хүслийг суулгах шаардлага урган гарсан байна. Энэ хэрэгцээ шаардлагагүй, хачин ажлыг бусад компаниуд хэрэгжүүлэхийн тулд маш их хөрөнгө мөнгө, ажиллагаа зарцуулжээ. Мөн энэ нь авилгал болон энэ төрлийн үйлдвэрлэлийг уналтад ороход хүргэсэн байна. Сүүлдээ “Хоол болон Секс” санаа биотехнологийн салбарыг сүйрүүлсэн бөгөөд үүнд  “Шавьж ба Цэцэглэлт” компани ч өөрөө өртсөн юм.

Учир нь биотехнологийн компаниудын зах зээлд бүтээж үйлдвэрлэсэн олон төрлийн амьтад устаж алга болсноос энэ салбар уналтад орсон юм. Мөн нэг төрлийн амьтад устлаа гэхэд тэднийг шинээр бүтээдэг технологи алга болсон тул тэднийг дахин орлуулах боломж алга болжээ. Эдгээр технологиудын аль нь ч дэлхийд мэдэгдээгүй ба цаашид ч мэдэгдэхгүй юм. Гэвч эндээс хол олон гаригуудад биологийн инженерийн арга ажиллагаанууд компьютерийн санд хадгалагдсан байж болох бөгөөд одоо ч зарим нэг гаригуудад лабраториуд болон компьютерууд ажилладаг байж магад юм.

Гэвч одоогоор тэдэнтэй хамтран ажилладаг гэх ямар ч иргэншлүүд байхгүй байна. Тиймээс та бүхэн Домейны хувьд дэлхий дээр үлдсэн цөөн тооны амьд биетүүдийг харж хамгаалах нь яагаад тийм чухал гэдгийг ойлгож байгаа бизээ. Энэ секс нөхөн үржилт гэдэг үндсэн ойлголт бол химийн болон цахилгааны харилцан үйлдлээр зохиогдсон бөгөөд энэ үйл явцыг “Сайкликал Стимулус респонс генератор” буюу “эргэлтээр өдөөгддөг хариу үүсгүүр” гэж нэрлэгддэг технологи юм. Энэ бол генетик буюу удамд суулгагдсан үржил явуулахын тулд аяндаа юмуу түргэн өдөөгддөг механизм юм. Энэ техник сүүлд амьд биетүүдэд болон хүнд суугдан зохицсон болно. Мөн хүний нөхөн үржилтийн ажиллагаанд хэрэглэсэн өөр нэг механизм бол химийн цахилгаан гох дэгээг биед суулгасан арга байна. Энэ дэгээ нь Ис Би г хүний биед юмуу махан биед оруулахад хэрэглэдэг арга бөгөөд нэг Ис Би нөгөө Ис Би гээ татахын тулд хиймлээр бүтээсэн гоо сайхны цахилгаан долгион цацруулдаг арга юм. Энэ ертөнцөд байдаг урхи, ялангуяа чөлөөт болсон Ис Би г цахилгаан хиймэл гоо сайхны аргаар өгөөш болгон урхиддаг юм. Энэ хиймэл гоо сайхан цацруулдаг долгионоор бий болсон мэдрэмж бол Ис би нүүдэд байдаг бусад мэдрэмжүүдээс хамгийн дур татсан сайхан нь юм. Цахилгаан долгионоос гарах хүч гоо сайхантай нийлэхэд Ис Би биед үлддэг. Дээрх дэгээдэх арга мал юмуу өвсөн тэжээлтэнд бага хэрэглэгдсэн бөгөөд амьтад дээр бол тестороген ба эсторогеноор өдөөгдсөн цахилгаан химийн үржих импульсууд булчирхайнаас ялгарах химийн нэгдэлтэй холилдон гарах урхидалт юм.

Энэ нь мөн хоол тэжээлийн түвшинтэй харилцан хамааралтай бөгөөд хоолны эх үүсвэр хасагдсан үед нөхөн үржих ажиллагаа улам эрчимждэг байна. Өлсгөлөн нь нөхөн үржих ажиллагааг дээшлүүдэг нь одоогын бие организм амьд үлдэх чадвараа алдах үед ирээдүйн үр удмаараа дамжуулан мөнхөд амьд үлдэх гэсэн оролдого юм. Энэ үндсэн зарчим амьдралын бүх хэлбэрүүдэд үйлчилдэг. Дээр дурьдсан хиймэл гоо сайхны цахилгаан долгионд дахин дахин автагдах муу нөлөөнөөс шалтгаалж Домейны удирдах анги махан биологийн биед суудаггүй болно. Тиймээс ч Домейны Хүч зөвхөн хиймэл хүүхэлдэйн биеийг ашигладаг болно. Миний мэдэхээр энэ урхи бол ертөнцийн түүхэнд бүтээгдэж байсан хамгийн үр дүнтэй барих төхөөрөмж гэгддэг. Домейн болон Оулд Импаерын аль аль нь дэлхийд үйл ажилагаагаа явуулахын тулд ажиллахаар үүрэг авсан Ис Би нүүдээ дээрх аргаар хүний биед оруулдаг байсан болно.

Эдгээр Ис Би нүүд бол ажилчин ангийнх бөгөөд дэлхий болон гаригууд дээрх боолын, тушаал зааврын дагуу юмуу хүсээгүй ажил үүргүүдийг гүйцэтгэдэг ангилалынхан юм. Мөн аль аль иргэншилд хууль ёсны, өндөр дээд зэргийн ангилалын Ис Би нүүд байдаг. Дээд ангилалынхан бол чөлөөт Ис Би нүүд юм. Тэдгээр Ис Би нүүд өөрийн хүслээр  улс төр, эдийн засаг болон нийгмийн ажиллагаанд саад учруулах болон сөнөөхгүйгээр ямар ч биед орох болон гарч чадах эрхтэй. Түүний дараах ангилалын Ис Би нүүд арай хязгаарлагдмал эрхтэй ба биед орох болон орохгүй байх магадлал цаг үеэс шалтгаалж янз бүр байдаг.

Тиймээс ч тэд хүч чадал, ур чадвар, хөдөлгөөнд байх дасгалаа байнга хийж бэлтгэлтэй бэлэн байх ёстой. Түүний дараах ангилал бол “хүүхэлдэй бие” ангилал буюу Аерел би үүнд хамаардаг. Энэ ангилалынхан бүгд сансрын офицерүүд болон хөлгийн гишүүд болж галагтик хоорондын аялалд байнга гардаг. Ийм учраас тэд хөнгөн зөөлөн материалаар хийгдсэн хүүхэлдэй биетүүдээр хангагддаг. Олон төрлийн биет хүүхэлдэйнүүд мэргэжсэн юмуу тодорхой ажил гүйцэтгэх зориулалтаар бүтээгдсэн байдаг. Зарим хүүхэлдэй биетүүдэд зүг чиг олох, олборлох, химийн зохицуулалт хийх болон засах сэлбэх ажиллагаанууд явуулахтай холбогдуулан аппарат тоног хэрэгслээр тоноглогдсон байдаг. Ийм төрлийн хүүхэлдэй биетүүд олон төрөл байдаг ба нэг төрлийн ажиллагаа хийдгээрээ танигдах тэмдэгтэй байдаг.

Дараагын хэсэг бол цэргүүд ба тэд төрөл бүрийн, тусгайлан бүтээгдсэн буу зэвсэгээр тоноглогдсон байдаг агаад ямар ч төсөөлөөгүй нөхцөл байдалд дайсныг даван гарах, тулалдахад зориулагдсан байдаг. Зарим цэргүүд механик биеэр зэвсэглэдэг ба ихэнх цэргүүд ямар ч ангилалд хамааралгүйгээр алсаас удирддаг робот биед байдаг. Харин хамгийн доод ангилалынхан бол зөвхөн биологийн махан биед орох хязгаарлагдмал эрхтэй байдаг. Иймээс тэд олон оддын системд аялах боломжгүй болдог. Махан биет бол үндсэндээ таталцлын, цаг уурын, цацрагын хор, агаарын даралт болон сансрын вакум орчин зэрэгт зохимжгүй байхаас гадна мөн хоол унд, нойр, агаарын даралт зэрэг олон тавгүй илэрхий шалтгаанууд махан биетэд тохиолддог бол хүүхэлдэй биед эдгээр нь шаардлагагүй юм.

Махан бие бол агаарын тохиромжтой нөхцөлгүй бол хэдхэн минутын дотор бүтэж үхэх юм. Мөн биетийн гадна болон дотор байсан бактериуд 2-3 хоноход биеэс муухай үнэр ялгаруулдаг. Агаарын хөлөгт ямар ч төрлийн үнэр тохиромжгүй юм. Мөн махан бие агаарын тодорхой хэмд л амьдрах чадвартай байдаг нь агаар мандалд олон зуун хэмийн эрс өөрчлөлтийг тэвчиж чадахгүй болно. Махан бие цэргийн зориулалтад бүр хэрэгцээгүй байдаг. Цахилгаан гар бууны ганц буудалтаар бие нь эгшин зуур хорт ууран үүл болон хувирч болно. Тэгэхлээр хүний махан биед орсон Ис Би өөрийн үндсэн олон чадвараа алддаг юм. Хэдийгээр онолын хувьд хуучин чадваруудыг нь сэргээж болох ч, яг бодит байдал дээр хэрхэн ашиглаж болохыг одоогоор Домейны хувьд нээж олоогүй байна.

Хэдийгээр Домейн иргэншилд нэг өдрийн дотор хэдэн их наяд гэрлийн хурдаар хүрч болох ч галакси хоорондын дундуур гарч зөвхөн нэг тушаасан үүрэг даалгаварыг биелүүлнэ гэдэг нь хэдэн ч мянган жил үргэлжилж ч болох үр дагавартай. Гэтэл махан бие ихэнхдээ 60-150 насладаг бол харин хүүхэлдэй биеийг дахин дахин засаж сэлбээд хэрэглэж болдог тул бараг цаг хугацаагүй ашиглаж болдог. Энэ ертөнцөд хамгийн анхны биологийн бие буюу махан бие 74 триллион буюу их наяд жилийн өмнө бий болсон. Маш хурдан хугацаанд энэ шинэлэг үзэгдэл Ис Би нүүдийн дунд хурдан тархаж янз бүрийн муу муухай зорилгоор олон нэр төрлийн биетүүдийг бүтээх, дотор нь суулгах  ажиллагаанууд эхэлсэн юм. Голдуу хөгжин баясах, мөн биологийн биеэр дамжин янз бүрийн мэдрэмжүүдийг мэдрэх, тоглоом маягаар ашигладаг байв.

Түүнээс хойш Ис Би биологийн биед суух арга ажиллагаа нь улам хөгжин, хувьссаар ирсэн. Энэ тоглоомын явцад Ис Би-г бие дотор нь гацааж дараа нь тэр биеийг орхиж явж чадахгүй болгох хэд хэдэн арга техникүүд мөн зохиогдсон. Анхандаа биологийн биеийг бат бөх байлгах үүднээс хийж байсан бол үнэндээ энэ нь хэтэрхий эмзэгхэн байлаа. Эхэндээ Ис Би өөрийн байгалийн хүч чадлаар энерги бүтээж байсан бол яваандаа түүнтэй холбогдох үед биеийг гэмтээж эхэлсэн байна. Тиймээс Ис Би, энэ эмзэг биеийг гэмтээсэндээ их шаналдаг байв. Иймээс дараа дараагын удаа биеүүдтэй таарахдаа маш болгоомжтой харьцах болсон байна.

Тэр үедээ эдгээр биеттэй харьцахдаа тэднийг гэмтээхгүйн тулд өөрийн чадвараа бууруулах юмуу огт хэрэглэдэггүй болов. Энэ мэт олон арга залиуд, бүтэлгүй тохиолдлууд, урт удаан хугацааны турш үргэлжилсний дараа яваандаа олон тооны Ис Би нүүдийг ийм биед нэг мөсөн гацааж орхисон үр дүнтэй юм. Энэ нөхцөл байдлыг зарим нэг Ис Би нүүд бусдыг боол болгон захирахад ашиглаж эхэлсэн, ашигтай үйлдвэрлэл болон хувирчээ. Энэ боолчлолын гай гамшиг олон наяд жил үргэлжлэн одоог хүртэл байсаар байна. Эцэстээ Ис Би, өөрийгөө чөлөөлөх чадвар болон энерги бүтээх чадварууд багасч, энэ нь дээд ангилалын анхаарал болгоомжтой Ис Бинүүдэд  өргөн нөлөөлсөн байна. Урьд нь аль аль иргэншилд биеийг ашиглах нь ямарч ангилалынханд чөлөөтэй байдаг байлаа.

10-р хэсэг дуусав

Орчуулсан: Д.Энхжаргал

Эх сурвалж: Линк

9
Reader Rating: (2 Rates)
9.9
Previous Article

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 9-р хэсэг

Next Article

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 11-р хэсэг

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД-10 ХЭСЭГ

    2018-01-13
    By Admin 2
  • К.Г.
    Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Бид-НЭГ

    2017-09-27
    By admin
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйСонин хачин

    Омнек Онек- Сугар гаригийн товчхон түүх

    2019-02-10
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Харанхуй Флот Кори Гудтай хийсэн ярилцлага

    2018-01-11
    By Admin 2
  • Сонин хачин

    Олаф Жансений дэлхийн гүнд аялсан түүх

    2017-04-04
    By admin
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын илчлэл: Нойрсож буй аварга хүмүүс

    2017-10-18
    By Admin 2

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой