Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 9-р хэсэг

Христийн тооллын өмнө 593 он
Еврейчүүд Сургаалиудаа бичиж сахиусан тэнгэр болон бурхны хүүхдүүд дэлхийн эмэгтэйчүүдтэй болзож хүүхэдтэй болсон тухай гардаг нь Оулд Импаерээс өвлөж авсан байх магадлалтай. Тэд мөн өөр галагтикаас гаралтай сансрын худалдаачид юмуу дээрэмчид байх магадлалтай бөгөөд баялаг олборлох юмуу мансууруулах бодис хууль бусаар зөөгсөд байсан байж болно. Домейны анзаарсан нэг зүйл бол алс холын хөрш галагтик оддоос цөөнгүй зочид ирдэг бөгөөд тэд энд удаан байх, амьдрах нь бараг үгүй. Ер нь хүчээр биш бол бусад оршихуй биетүүд энд бараг амьдрахгүй юм.
Тэр үеийн бас нэг ном дээр Езкель гэгч хүн Чалдиагын Чибар голын ойролцоо харийн хөлөг бууж байгааг харсан гэж гэрчилдэг. Түүний хэрэглэсэн хэл маш эртнийх боловч тодорхойлсон байдал нь хуучны Оулд Импаерын сансрын хөлөгтэй ижилхэн байдаг. Энэ нь Гималайн уулын бүсэд хүмүүс Вимана харсан гэдэгтэй адил түүх юм. Сургаалиуд номон дээр Яавэ нүүд хүний биологийн биеийг 120 наслахаар бүтээсэн тухай гардаг. Ер нь ихэнх Наран төрлийн12, ангилал 7 гаригууд дээрх биологийн биетүүдийг дунджаар 150 наслахаар бүтээсэн байдаг юм. Гэвч дэлхий дээрх хүмүүс түүний талаас бага зэрэг л ахиу л насалдаг.
Бидний таамаглаж байгаагаар хорих гаригийн удирдагчдаас хүний биеийг зориуд давтан үхүүлж байвал тэд ой санамж алдуулах ажлаа дахин дахин хийж хүний биед дахин дахин төрүүлж байхаар хийсэн болов уу гэж сэжиглэдэг. Хуучин гэрээг бичсэн Еврейчүүдийн ихэнх нь Оулд импаерын нөлөөн дор байсан Бабилонд олзлогдон боолчлогдож байсан хүмүүс байдаг. Ном нь цаг хугацааг төөрөгдүүлсэн бас анх бүтээгдсэн түүхийг гуйвуулсан байгаа нь ажиглагддаг.
Могой бол Оулд Импаерын бэлэгдэл. Гэтэл сургаалийн бүтээлийн хэсэгт могой дурьдагддаг ба мөн сүнсэнд хийсэн өөрчлөлтийг Адам Ева гэх хүний биед суулгасан тухай зүйрлэн гаргадаг. Хуучин гэрээнд бол илэрхий Оулд Импаерын нөлөө туссан байдаг ба Ис Би-г хүний биед шилжүүлсэн тухай тодорхой өгүүлсэн байдаг. Мөн хуучин гэрээнд Ис Би-г дэлхийд байлгахын тулд хийсэн тэдний тархи угаасан ажиллагаанууд болох хуурамч ой санамж суулгасан, худал хуурмагууд, сүсэг бишрэлүүд, мартуулах болон хуурах командуудын тухай гардаг. Хамгийн чухал нь хүмүүс мөнхийн сүнсэн оршихуй гэдэг сэрэхүйг бүхэлд нь үгүйсгэсэн байдаг.
Христийн тооллын өмнө 580 он
Мэргэний сүм Делфи нь олон сүлжээ сүмүүдийн нэг. Сүм бүр харилцааны төвтэй. Сүм бүрт Оулд Импаерын зохиосон нутгийн бурхадуудтай. Эдгээр сүмүүдийн байрлал нь нийслэл Тебе хотоос өргөргийн 5 хэм тутамд яг давтагдаж, газар дундын тэнгис болон хамгийн алсдаа Балтийн тэнгисүүд хүртэл үргэлжилдэг. Бас дэлхийн торлогийн бүс бүрт цахилгаан гэрэлт цамхагын үүргийг гүйцэтгэх бунханууд байрлах ба сүүлдээ Омфалусын чулуунууд гэж нэрлэгдсэн.
Эдгээр цахилгаан холбооны сүлжээнүүд сүүлд номлогчид тархасны дараа ажиллагаагүй болсон ба тэдгээр нь чулуун сийлбэрүүд болж үлдсэн. Оулд Импаерын номлолын бэлэгдэл болсон Фитон луу ба могойнууд дүрслэгддэг. Делфийн сүмд үүнийг газрын луу гэж нэрлэсэн бөгөөд хуучин ваар сав, дурсгалууд дээр олноор дүрслэгдсэн байдаг. Грек домогт Делфи сүмийн доторх Омфало чулууны хамгаалагч мэргэн Фитон гэх могойн тухай гардаг. Тэрээр Аполло гэх бурханд алуулсан гэх агаад түүний шарилыг Омфало чулуун дор булсан гэж гардаг. Энэ бол шинэ бурханаар нөгөө бурханыг дарж сүм босгосон гэх нэг жишээ юм. Үүгээр Домейны хүч Оулд Импаерын сүмийн сүлжээг устгаж , ажиллагаагүй болгосон гэдгийг харуулах тодорхой баримт мөн. Тэр нь нарны аймаг дахь Оулд Импаерын хувьд амь тавьсан цохилт байсан юм.
Христийн тооллын өмнө 559 он
Домейны эрлийн баг 5965 онд алга болсон Домейний баталионы офицерийн байгааг олж илрүүлсэн байна. Энэ үед тэрээр Персийн 2-р Сайрус болон төрсөн байсан ба Сайрус хоёр болон түүнийг дагагч гишүүд бол Энэтхэгээс анхлан хүний янз бүрийн амьдралаар хөгжин дэвшсэн баталлионы багын бусад гишүүд байсан юм. Тэд тэр хугацааг хүртэл дэлхийд том эзэнт гүрэн хүртэл байгуулж амжсан байна. Домейны эрлийн баг түүнийг болон алдагдсан гишүүдээ дэлхий даяар хайж олохын тулд олон мянган жил зарцуулсан. Эрлийн хэсэг нийт 900 офицеруудтай байсан ба тус бүр 300 гишүүнтэй багууд болон хуваагдсан байсан.
Нэг баг нь газрыг, нөгөө баг нь тэнгис далайг, сүүлийн баг нь дэлхий орчмын сансрыг судлан хайж байсан болно.Тэдний ажиллагааг дэлхийн олон соёл иргэншлүүд тэмдэглэж үлдээсэн байдаг ч мэдээж ажиллагааг ойлгоогүй нь лавтай. Домейны эрлийн багууд тус баталлионы гишүүн тус бүрийн цахилгаан таних тэмдэг болон долгионыг илрүүлэхийн тулд олон янзын цахилгаан илрэгч багаж төхөөрөмжүүд ашиглаж байсан. Эдгээр төхөөрөмжүүд газарт, усанд болон агаарт байх Ис Би нүүдийг олох зорилгоор тусгайлан бүтээгдсэн багажууд байсан юм. Ийм зориулалттай манай нэг төрлийн төхөөрөмж “ Амьдралын мод” гэж нэрлэгдсэн нь бий.
Энэ төхөөрөмж бол өргөн газар нутагт Ис Би юмуу амьд амьтан байгааг мэдрэх чадвартай цахилгаан дэлгэц генератор юм. Энэ генератор нь ажиллуулагч хүлээн авагчдыг холбосон цахилгаан утсууд тор мэт сүлжин холбогдсон байсан нь тэр үеийн хүмүүст модтой адил харагдсан байж болно. Энэ төхөөрөмжийн нэг онцлог бол Ис Би биет дотор байна уу биеэс гадуур оршиж байна уу гэдгийг мэдэх зориулалтын цахилгаан талбайтай. Энэ төхөөрөмжийн авсаархан хувилбаруудыг эрлийн багийн бүх гишүүд авч явж байсан. Эдгээр нь Шумерын чулуун сийлбэрүүдэд далавчтай биетүүд боргоцой маягын зэмсэгээр хүний биеийг нэвт уншиж байгаагаар дүрслэгдсэн байдаг.
Мөн сканнерын цахилгаан үүсгүүр болох авсаархан төхөөрөмжийг бүргэд толгойтой далавчтай биетүүд жижиг хувин юмуу цүнх барьсан мэтээр дүрслэн харуулсан байдаг. Ахура Мазда гаар удирдуулсан Домейний Эрлийн баг хүн төрөлхтөнд “далавчтай бурхад” гэж нэрлэгдсэн байдаг. Персийн соёл иргэншлүүдийн чулуун дээр үлдээсэн сийлбэрт Фарахавар гэх далавчит сансрын хөлгүүд дүрслэгдсэн байдаг.
Далайн судалгааны багийхан нутгийн хүмүүст Оунс гэж нэрлэгдсэн байдаг.Оунсын зургуудыг чулуун дээр үлдээхдээ мөнгөлөг усны хувцастай байгаагаар дүрсэлсэн. Хүмүүсийн хэлдэгээр тэд усанд амьдардаг загас шиг хувцасласан биетүүд гэгдсэн. Тэдний хайгуулын явцад алдагдсан баталионы зарим гишүүд далайн халим юмуу дельфиний биед суусан байв.
Эрлийн газрын баг Шумерын соёлд “Анунаки”, Библи сударт “Нефилин” хэмээн нэрлэгдэж үлдсэн.Мэдээж тэдний үнэн зорилго болон ажил хүмүүст ойлгомжгүй байсан нь тодорхой юм. Тэдний ажиллагаа худал тайлбарлагдсан байдаг нь Анунаки болон Домейны эрлийн баг хүмүүст буруу ойлгогдож үлджээ. Үнэн зөв мэдээлэл байхгүй байдаг нь хүмүүс тэдний ажиллагаа, тохиолдлыг утгатай болгохын тулд өөрсдийнхөөрөө таамаглаж тайлбарласан нь бий. Хэдийгээр эдгээр домог түүхүүд үнэн үйл явдал дээр тулгуурласан боловч худал таамаглал, онол, магадлалуудаар чимэглэгдэн мэдээлэл нь хүмүүст буруу орчуулагдан, ойлгогдсон болно.
Агаарын эрлийн баг хүмүүст далавчит тавганд суусан байгаагаар дүрслэгдсэн. Энэ нь Ис би нүүдийн сүнслэг хүч чадал болон сансрын хөлгийг тодорхой харуулсан баримт юм. Баталионы удирдагч байсан Сайрус 2 Ис Би бол Еврей болон Муслимчуудын аль алинд “Мессай”нэрээр үлдсэн байдаг. Тэрээр 50-аас доошгүй жилийн дотор хамгийн ёс зүйтэй, энэрэнгүй гүн ухааныг үндэслэсэн байдаг нь сүүлд барууны соёлуудад шингэсэн байдаг. Түүний газар нутгийн ялалтууд, хүмүүсийн зохион байгуулалт болон дурсгалт барилгын төслүүд зэрэг нь урьд өмнө хэзээ ч байгаагүй дараа нь ч байхааргүй шинэлэг байсан юм.
Ийм богинохон хугацаанд хүрсэн түүний амжилтууд бол Домейны хүчний бэлтгэгдсэн офицерууд, инженерүүд, нисгэгчид болон багаар олон мянган жил хамтдаа ажилласан гишүүд болон тэднийг удирдаж байсантай нь холбоотой. Хэдийгээр бид Домейны баталионы ихэнх гишүүдийн байршлыг тогтоож нээсэн боловч одоог хүртэл тэдний ой санамжыг сэргээж, ажил үүрэгт нь идэвхтэй оруулж амжаагүй байна. Бид биологийн биед суусан байгаа тэдгээр Ис Би-г өөрийн хүчилтөрөгчгүй хөлөгт авч яваад сансрын станц дээрээ авчирж чадахгүй юм. Аваачсан ч бидний станц дээр биологийн биетийн амьдралыг тэтгэх техник хэрэгслүүд байхгүй юм. Бидний ганц итгэл найдвар бол тэднийг олж тогтоон хуучин ой санамж, мөн чанар, таних тэмдгийг нь эргэн сануулах зорилго юм. Нэгэн өдөр тэд бидэнтэй нэгдэх болно.
Христийн тооллын өмнө 200 он
Оулд Импаерын хамгийн сүүлийн үлдэгдэл иргэншил Теотехуанд байв. Тэр газрын Азтек нэрийн утга нь “Бурхдын газар” буюу хүнийг бурханд хувиргагч нэртэй байв. Энэ газарт бас Египтийн Гизад одон орны байршлуудыг харуулсан байдагтай нэгэн адил нарны аймгуудын гариг болон тэдний хоорондын зай, байрлал зэргийг яг таг харуулсан байдаг. Үүнд: Астеройдын бүс, Барахсбадь, Санчир,Тэнгэрийн ван, Далай ван,Дэлхий ван гаригууд багтсан цогцолбор байдаг.
Гэтэл Санчир гариг 1787 онд тухайн үеийн ололтод дурангаар нээгдсэн байтал Дэлхий ван гариг саяхан 1930 онд нээгдсэн байгаа нь тухайн цогцолборыг баригчид “өөр эх сурвалжаас”тодорхой мэдээлэлтэй байсан нь харагдана.Пирамид соёлуудын дэлхий дээрх нийтлэг элементүүд нь луу, могой, хэвлээр явагчдын дүрсүүд байдаг. Учир нь энэ дэлхийн соёл иргэншлийг бүтээсэн биетүүд болох бурхан бол хэвлээр явагч гэж хиймэл дүр харуулах гэсэн оролдлоготой холбоотой юм.Мөн энэ нь ой санамж алдалтыг байнга байлгахын тулд бүтээсэн хуурамч үзэгдлийн нэг хэсэг мөн. Энэ дэлхийд танай соёл иргэншлүүдийг бий болгосон биетүүд бол яг та нартай адилхан Ис Би-нүүд мөн. Тэдний суулгасан биологийн биетүүд танай дэлхийд байдаг амьтадтай төстэй байдаг.Хэвлээр явагч бол хэдийгээр могой шиг аашилдагч“бурхан” биш юм .
Христийн тооллын дараа 1034-1124 он
Арабын ертөнц тэр чигээрээ уулын хөгшин эр болох Хасан Илн Аль Саббах гэгч ганц хүний мэдэлд оров.Тэрээр аймшиг болон айдсаар удирдуулсан Мохамедизмийн нэг салаа болох Хашхаш гээчийг үндэслэсэн ба түүний нөлөө Энэтхэг, Ази болон газар дундын хэсэгт бий болов. Тэдний бий болгосон номлол бол дарамт сүрдүүлэг, бодол санаа удирдах аргыг өргөн ашигласан байсан тул хөгжилт соёл иргэншлийг “алуурчид” хэдэн зуун жилээр удирдах боломж олгосон юм.
Тэдний арга бол маш энгийн. Залуу эрчүүдийг барьцаалаад хашхашаар ухаан алдуулдаг. Дараа нь тэднийг хар нүдтэй үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларсан харштай, сүүн болон зөгийн балаар урссан голтой цэцэрлэгт хүрээлэнд авчраад диваажинд ирсэн байна гэж хэлж өгдөг. Тэдгээр эрчүүдийг тэдний тушаасан даалгаврын дагуу хүмүүсийг алаад өөрсдийгөө золиосонд гарган алуурчин болж чадвал эргээд энэ диваажинд мөнхөд байлгана гэж амладаг ажээ.
Дараа нь тэднийг ухаан алдуулж алах даалгавар биелүүлэхээр буцаан авчирдаг байна. Тэр хойгуур нь уулын хөгшин эр тухайн үеийн Халиф юмуу баян удирдагчид руу элч илгээн төлбөр нэхэн, тэмээнд ачсан алт мөнгө, үнэт эрдэнэ өгөхийг шаардан хэрэв тогтсон цагт төлбөр ирэхгүй бол алуурчин илгээн тэднийг алуулдаг байж. Үнэндээ үүргээ биелүүлчээд диваажинд очно гэсэн хүслээс өөр бодох зүйлгүй үл мэдэгдэх алуурчны өөдөөс ямар ч хамгаалах арга байдаггүй байлаа. Тэгэхлээр ухаан бодлыг удирдан хянаж, тархи угаах ажиллагааг ур чадвартайгаар хүч хэрэглэн хийх юм бол ямар амархан бөгөөд үр дүнтэй байхыг харуулсан зэрлэг балмад жишээ бол энэ юм. Тэгэхлээр Оулд Импаер дэлхийн бүх хүн төрөлхтний эсрэг хэрэглэсэн тархи угаах, ой санамж алдуулах, бодол санааг удирдах ажиллагааг харуулсан жижигрүүлсэн хувилбар бол дээрх жишээ яах аргагүй мөн юм.
Христийн тооллын дараа 1119 он
Христийн цэргийн нэгжүүдэд загалмайтны аян дайны дараахан Найт Темплерс буюу Рыцариудын хороо байгуулагдаж тун удалгүй тэд дэлхий дэх Оулд Импаерын хөтөлбөрт ажиллагааг явуулахын тулд хөрөнгө мөнгө хуримтлуулах олон улсын анхны банкны системийн үндэс болж хувирлаа.
Христийн тооллын дараа 1135 1230 он
Домейн Экспедишоны хүч сансарт дэлхий орчим болон нарны аймагт Оулд Импаеруудын үлдэгдлийг устгах ажиллагааг дуусав. Харамсалтай нь тэдний урт удаан хугацаанд байгуулсан бодол удирдах ажиллагааны үлдэгдлүүд одоог хүртэл үргэлжилсээр байна.
Христийн тооллын дараа 1307 он
Францад Хаан Филлип 4 Ордеруудад их хэмжээний өртэй байсан тул Найтс Темплерүүдыг тараажээ. Түүний ятгалгаар Поп Клемент 5, Ордерын гишүүдийг буруушаан, темплерүүдийг баривчлан, залхаан цээрлүүлж, буруугаа худлаа хүлээхэд хүргэн, шийтгэлд нь шатаан алж , хаан Филлиф өөрийн өрөө цайруулахын тулд тэдний бүх хөрөнгийг нь хурааж авчээ. Энэ хэргээс зугатаж чадсан темплерүүд Швецарьт ирж суурьшин дэлхийн эдийн засгыг нууцаар хянаж байх олон улсын банкны системийг байгууллаа.
Оулд Импаерын зүгээс банкны ажиллагаанд үл харагдахуйц нөлөөг үзүүлж байв. Банкууд дэлхийн үндэстнүүдийн хооронд дайн тулаан, зэр зэвсэгийг санхүүгээр хангах, нууц өдөөн хатгах үйл ажиллагааг явуулдаг байв. Дайн бол бусад үндэстнүүдээ эзлэн түрэмгийлэх гэсэн дотоодын механизм юм. Энэ утга учиргүй үй олноор нь хөнөөх, алан хядах дайныг олон улсын банкууд санхүүжүүлдгийн гол учир нь дэлхий дээрх Ис Би-нүүдийн холбоо харилцаа, хамтын ажиллагаа нь яваандаа хөгжин дэвшиж, гэгээрэлд хүрэн, хоригдон байгаа газраасаа зугатаан одохоос урьдчилан сэргийлэх бодлогоор явагддаг.
Орчуулсан Д.Энхжаргал
9-р хэсэг дуусав.
Эх сурвалж: Линк
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай