Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 8-р хэсэг

Христийн тооллын өмнө 8212 он
Веда буюу Ведийн дууллууд дэлхийн хүмүүсийн нийгэмд анхлан танилцуулагдлаа. Эхэндээ энэ дууллууд аман хэлбэрээр гарч ирсэн ба үеэс үе дамжин амаар цээжлэгдэж байлаа. Дууллуудын гол утга санаа бол физик ертөнцийн үечлэл, эргэлт, үүсэл, хөгжил, хамгаалалт, мөхөл буюу үхэл, сансар огторгуйн тухай юм. Эдгээр эргэлтүүд цаг хугацааг бий болгодог. Мөн дуулалд “ хөгжлийн онол”ын тухай гарна. Мөн сүнсэн биеийн тухай үнэн мэдлэгийг өгүүлдэг. Харамсалтай нь энэ үнэнийг хүмүүс буруу хөгжүүлж, номлогчдын үнэн, эрх чөлөөг нуух, урхинд байлгах гэсэн худал хуурмагаас болж хувиргасан.
Христийн тооллын өмнө 8050 он
Оулд Импаерын засаглал эх гаригтаа устгагдсан. Үүгээр Оулд Импаерын улс төрийн засаглал энэ галаксид төгсгөл болсон. Гэвч тэдний засаглал өргөн хүрээнд байсан тул Домейн бүрэн мэдэлдээ авахын тулд олон мянган жил болсон. Ойрын ирээдүйд ч тэдний улс төр, эдийн засаг, соёлын нөлөө байсаар байх болно Христийн тооллын өмнөх 1230 он гэхэд нарны аймаг дах Оулд Импаерын үлдэгдлүүд бүрэн устсан. Оулд импаерын дэлхийн хорих газарт явуулах даалгавартай (Ис Би) биетүүдээс гадна тэдний гаригт байсан өөр өөр төрлийн (Ис Би) биетүүд дэлхийд бас ирсэн байсан.
Гэсэн хэдий ч Домейны хүчинд ялагдал хүлээснээс хойш дэлхий дээр үүрэг хүлээж байсан болон хувийн ашиг сонирхолдоо дэлхийн баялагаас ашиг хонжоо олох гэж ирсэн цагдах хүчин, хянагчид, олборлогчид болон худалдаачид, сансрын дээрэмчид бүгд устсан. Дэлхийн түүхийг тухайлбал Еврейчүүд Нефелим гэж нэрлэдэг. Сургаалиуд номын, 6-р бүлэгт Нефилимийн эх үүсвэрийн тухай ингэж өгүүлдэг. Одоо хүмүүсийн дэлхийд үржих цаг ирлээ. Охид төрж эхэллээ. Бурхны хөвгүүд дэлхийн охидуудын үзэсгэлэн гоод татагдаж зарим нэгийг нь эхнэрээ болгон авцгаав.
Тэр үед Нефилим дэлхийд байсан бөгөөд дараа нь ч байсан ба бурхны хөвгүүд газарт бүсгүйчүүд дээр ирэхэд тэдэнд хүүхэд төрүүлж өглөө. Тэдгээр нь алдар цуут, хүчирхэг эрчүүд болов. Хуучин гэрээг бичсэн Еврей хүмүүс бол малчид, боолууд, цуглаачид байсан юм. Тэдний хувьд орчин үеийн тун энгийн зүйлүүд болох гар чийдэн ч хүртэл ид шидтэй, ер бусын гэж санагддаг байсан үе. Тэд өөрсдийн тайлж чадахааргүй үйл явдал юмуу шинэ технологийг бурхантай холбон тайлбарладаг байв.
Харамсалтай нь энэ чанар дэлхийн хүмүүс болох Ис Би нүүдэд нийтлэг байдаг нь тэдний хуучин дурсамжууд, чаддаг байсан зүйл, хувийн мөн чанар болон зан ааш, технологийн мэдлэг арилсантай холбоотой. Мэдээж хэрэг тэдгээр эрчүүд дэлхийн бүсгүйчүүдтэй болзож байсан бол тэд бурхад биш юм. Тэд бол зүгээр л дэлхий дээр байдлыг гартаа авч, хүмүүст гайхшрал төрүүлэхээр зориуд хүний биед орсон байсан Ис Би нүүд мөн. Тэд дэлхийд захирах, татвар авах болон эрх мэдлээ өргөтгөхийн тулд өөр өөрсдийн эзэнт улсуудыг байгуулсан байсан. Хуучны Оулд Импаер иргэншлийн үед Ис Би нүүдийн эсрэг хийсэн гол гэмт хэрэг бол орлогын татварын хуулийг өөрчилсөн явдал байсан. Татвараа мэдүүлэхэд гарсан жаахан алдааг тэд “Тусгай” ангилалд хамааруулан дэлхий рүү явуулж байсан.
Христийн тооллын өмнө 6750 он
Оулд Импаер бас өөр пирамид иргэншлүүдийг дэлхийд байгуулав. Эдгээр нь Бабилон, Египт, Хятад болон өмнөд Америк зэрэг газруудад байв. Эдгээр хуурамч иргэншлүүдийг бүтээхдээ үйлчилгээний тоног төхөөрөмж, харилцаа холбооны станцууд, Сансрын зогсоолууд, чулуун байгуулуумжууд зэргийг ашиглав. Дэлхийд өөрийгөө тэнгэрийн удирдагч гэж итгүүлэн танилцуулсан Ис Би-г “Фта” гэж цолоор Оулд Импаерын удирдлагууд урамшуулан нэрлэж байв.
Фта бол Египтэд маш чухал нэр бөгөөд, Грекээр Нэт Ка Фта буюу сүнсний орон гэр гэсэн үг юм. Фта-гын өөр нэг утга бол хөгжүүлэгч гэсэн утгатай бөгөөд учир нь тэрээр барилгын инженер юм. Номлогчид түүнд “ уран гартны толгойлогч” хэмээн цол өгч байсан. Фта бол бас Египтэд хойд төрлийн бурхан гэгддэг. Тэрээр анхлан үхэгсдийн биеэс сүнсийг гаргахын тулд “ам ангайлгах ёслол” гээчийг гаргаж ирсэн ба оршуулган дээр номлогчоор дамжуулан энэ ёслолоо үйлддэг байснаар нь ийнхүү нэрлэжээ. Мэдээж үхэгсдийн сүнсийг биеэс гарсаны дараа нь ой санамжыг нь арилган дэлхий рүү буцаан явуулдаг байсан нь тодорхой.
Мөн түүний дараа гарч ирсэн тэнгэрийн удирдагч “НТР” буюу хамгаалагч, ажиглагч нэрээр гарч ирсэн байна. Тэдний бэлэг тэмдэг бол могой юмуу луу бөгөөд энэ нь Оулд Импайрын нууц номлогчдын бүлэг болох “ Ах дүү Могойнууд” бүлгээс гаралтай юм. Оулд Импаерын инженерүүд чулуун блок дээр дүрс гаргах юмуу хагалахын тулд гэрлэн долгионоор хурдан зүсдэг багаж техник хэрэглэж байсан. Тэд мөн хэдэн зуун тонн жинтэй чулууг өргөх, зөөвөрлөхдөө сансрын хөлөг юмуу газраас өргөн хөвүүлэх хүчийг ашигладаг байсан байна. Газарт байгуулсан нүсэр байгууламжууд нь энэ галагтик бүс дэх янз бүрийн оддын байрлал, одон орны таних тэмдэгүүд болон баригдсан байдаг.
Эдгээр байгууламжууд бусад гариг дээрх барилгын стандартыг бодоход болхи, хагас дутуу бөгөөд хэрэгцээгүй байгууламжууд юм. Инженерийн хувьд би (Аерел) хэлэхэд ийм барилгууд хэрэв Домейнд байсан бол шалгалтыг хэзээ ч давахгүй байсан гэж баттай хэлж чадна. Пирамид иргэншлийн ийм нүсэр чулуун байгуулуумжууд ойрхи дорнод болон энд тэндгүй маргаан дагуулан байгаа харагддаг. Ихэнх нь барууны хөдөлгөөнт кинон дээрх хиймэл хана шиг, хаалт багана мэт харагддаг.
Тэд жинхэнэ мэт харагдах нь их утга учиртай баймаар харагдавч үнэндээ тэдний үнэ цэнэ гэж байхгүй юм. Бас ямар ч ашигтай зорилго байхгүй. Оулд Импаерын барьсан барилга байгууламжууд бүгд нууцлаг хэмээн нэрлэгдэж байна. Ямар зорилгоор утга учиргүй нүсэр байгуулуумжууд босгов? Зөвхөн нууцлаг дүр төрх харуулах гэж. Мөн “ Тэнгэрийн удирдагч” гэгдсэн бүхэн бүгд Оулд Импаерын ажиллагааг хэрэгжүүлэгч үйлчлэхүүд бөгөөд тэд ямар ч ид шидийн бус бүгдийн адил Ис Би-нүүд юм.
Христийн тооллын өмнө 6248 он
Домейн болон Оулд импаерын хоорон дох энэ нарны аймагт болсон сансрын тулаан 7500 жил үргэлжилсэн. Энэ бүхэн Гималайн ууланд анх 3000 гишүүнтэй Домейн Экспедишон Хүч байгуулснаас эхлэлтэй. Тэр үед Домейн дэлхийг Оулд Импаер шорон гариг болгон ашиглаж байсныг огт мэдээгүй. Тэр үед нарны аймгийн бүсэд дэлхийг эзэгнэж байсан Оулд Импаер иргэншлийн хүчний дайралтаар манай хүч устгагдсан. Манай гишүүд бүгд баригдан Ангараг гариг руу хүргэгдэн, тэндээ ой санамжаа арилгуулан, биологийн биед суулгагдан дэлхий рүү буцаагдсан. Тэд одоо ч дэлхийд бий.
Христийн тооллын өмнө 5695 он
Алга болсон Домейн хүчний мөрөөр ангараг гариг болон нарны аймгийн гаригуудад байсан Оулд Импаерын баазуудыг олсон. Домейн өөрийн хамгаалалтын байршлаар Сугар гаригийг сонгон Оулд Импаерын сансрын хүчний эсрэг байрлуулсан. Тэр үед бас Сугар гаригт байх амьдралын хэлбэрүүдийг судалсан ба өтгөн, халуун , хүнд агаар мандалтай, хүчиллэг үүлтэй гариг гэдгийг тогтоосон.
Мөн дэлхийн зарим нэг амьд биетүүд тийм нөхцөлд амьдрах чадвартайг олж мэдсэн. Домейн өөрсдийн нууц баазууд болон станцуудыг дэлхийн нарны аймагт хэд хэдэн байршилд суурилуулсан. Мөн энэ нарны аймагт Астеройдын бүс гэгдэх сөнөсөн гаригтай. Энэ гариг нь хүндийн таталцлын жин багатай байдаг нь бидэнд их тохиромжтой, сансрын хөлөг хөөрөх газардахад хялбар. Мөн Сүүн зам дах бусад гаригууд болон залгаа гаригуудад аялахад тохиромжтой зогсоол болгон хэрэглэдэг юм. Үнэндээ энэ гариг шиг сансрын станц байрламаар тухтай, мөн өөр галагтикаас орох гарахад тохиромжтой гариг энэ галактикт байхгүй. Тиймээс ч Домейны хувьд нарны аймаг дахь энэ бүс бол маш үнэ цэнэтэй газар юм.
Христийн тооллын өмнө 3450-3100 он
Оулд Импаерын дэлхийд явуулж байсан “ Тэнгэрийн удирдагч” гэх ажиллагаанд Домейны хүч саад учруулсан. Тэнгэрийн удирдагчдын оронд хүн удирдагчаар орлуулахыг тэдэнд бид хүчээр тулгасан юм. Тэр үеэс хүн удирдагчид болох Фараонуудын эрин эхэлсэн ба дээд доод Египтийг нэгтгэсэн анхны Фараон тохиолдлоор Мен буюу Эр Хүн гэж нэрлэгдсэн байсан. Тэрээр Египтэд “Мен Нефер” буюу “Хүний гоо сайхан” нэрт нийслэл хот байгуулсан. Энэ мэтчилэн хүн удирдагчид болох 10 фараонууд 350 жилийн турш дараалан гарсан.
Христийн тооллын өмнө 3200 он
Дээр би Домейн болон Оулд Импаерын хоорондын тулаан өрнөсөн цаг хугацааг дэлхийн тооллоор хэлсэн. Энэ хугацаа дэлхийн археологчид болон түүхчдийн хувьд утга учиргүй үе мэт санагдаж болох юм. Харин Египтийн хувьд энэ цаг үед “Сансрын Опера” гэгээрлийн үе байсан юм. Дэлхийн археологчдын хувьд ой санамжаа алдсан байгаа тул энэ цаг үеийг шашны үе байсан гэж боддог. Цааш нь мөн дэлхийд урьд нь байсан технологи болон иргэншлүүд бий болсон бөгөөд тэд энэ дэлхий дээр бий болоогүй юм.
Мэдээж энэ дэлхийд тийм гайхамшигт одон орон , математик, хэл, урлаг соёл, шашин, архитектор зэрэг Египтэд юмуу бусад пирамид соёл иргэншлүүдэд хөгжсөн шиг ул мөр хаанаас ч хайгаад олохгүй юм. Энэ соёл иргэншлүүдэд байсан арьстан, үсний засалтууд, нүүрний будаг шунх, ёслол зэрэг нь бүрэн цогцоор нь өөр иргэншлээс өвлөгдөж авсан соёлууд юм. Тэгэхлээр мэдээж Домейн, Оулд Импаер болон бусад харь гаригийн гаралтай ажиллагаа, ул мөр, нотолгоонуудаа сэжиг таамаг төрүүлэхгүйн тулд бүгд цэвэрхнээр арилгасан байдаг юм. Оулд Импаер мэдээж дэлхийн Ис Би нүүдэд дурсамж нь арилгагдсан, хүчээр дэлхийд суулгагдсан гэж мэдүүлэхийг огт хүсээгүй. Тиймээс дэлхийн түүхчид Египтийн номлогчдыг Оулд Импаерын технологи болох туяан буунуудыг эзэмших ёсгүй байсан гэдгийг таамагладаггүй. Бас Христууд одоог ч хүртэл хэлдэг Амен гэж хэлэх номлогчдоос өөр зүйлийг түүхчид мэдэж чадаагүй.
Христийн тооллын өмнө 3172 он
Одон орны өртрөгийн ийн дагуу байдаг одон орны буюу уул уурхайн барилгуудыг холбох түлхүүр буюу Бурхдын нэрт барилгуудын нэг нь Андын нуруунд байх Тиахунако, Кузко, Квило нэрт газруудад байрлах Олантаятамбу,Мачипикку болон Ракакамак зэрэг хотууд нь ховор элемент болон бронз хийх, тугалга олборлох уурхай байсан. Тэр газрууд бүгд мэдээж бурхны өмчийн газар гэгддэг байв. Домейн болон Оулд импаерын хоорондын дайнаас шалтгаалж метал олборлолт их хэмжээгээр явагдаж байв. Эдгээр уурхайчид хэд хэдэн чулуун сийлбэрийг өөрсдөө хийж үлдээсэн байдаг нь уурхайн хамгаалах баг өмссөн байдлаар харагддаг. Понче Стелла дахь Каласасаяа сүмийн хана дээр дүрслэгдсэн гартаа буу барьсан мэт сийлбэр бол цахилгаан гэрлэн долгионоор чулуу зүсэж байгаа ажилтны төрх юм. Мөн Оулд Импаер ч дээрх зорилгоор уул уурхайн олборлолт хийж байсан. Харин одоо дэлхий дээрх газрын баялаг бол Домейны мэдлийн өмч юм.
Христийн тооллын өмнө 2450 он
Кайрын ойролцоох Том пирамидууд болон пирамидуудын цогцолборууд баригдаж дууссан. Оулд Импаеруудын үлдээсэн бичвэрүүд пирамидын бичгэн хавтнууд дээр үлдсэн байдаг. Түүнд байдаг бичээсийг уншвал Фта-гын хүү Тотын удирдлага дор пирамидууд баригдав гэсэн үг бий. Танхимууд нь анхандаа оршуулгын зориулалттай хэзээ ч байгаагүй юм. Агуу пирамид бол газрын хүндийн төвийн яг голд сансраас харагдахуйц байрлалд баригдсан. Энэ тодорхой байршил нь сансраас газрын хүндийн төвийг агаараас харахад шаардлагатай юм. Учир нь үүнээс өөр дэлхийн тивүүдийн байрлалыг тооны аргаар аргачлан гаргах арга байхгүй юм.
Пирамидын дотор байрлах уурхайнууд буюу танхимууд нь Орион, Каус мажора, Сирус оддын болон Оулд Импаерын гариг болох Биг Диппер буюу шанага 7 оддын байршлын уялдааг харуулах гэж байгуулагдсан. Мөн Ейнитак, Алфа Драконис, Вета Урса Майнор оддын гаригтай холбоотой бөгөөд Эдгээр гаригуудаас Ис Би нүүдийг голдуу дэлхийд авчран цөлсөн юм. Тэгэхээр Гизагын Пирамидууд бол үндсэндээ дэлхий болон нарны аймаг дах Оулд Импаерд хамаарах гариг болон оддын тусгал юм.
Христийн тооллын өмнө 2181
Мин Египтийн үржлийн бурхан болов. Мөн ижил Ис Би Грекийн бурхан болов. Мин юмуу Пан нь Оулд Импаерын ой санамж алдуулах ажиллагаанаас зугатаж чадсан Ис Би юм. 2160-2040 онуудад Оулд Импаер Домейны хооронд болсон эрчимт тулааны үр дүнд “Тэнгэрийн удирдагч” аар дамжуулан дэлхийг хяналтдаа байлгах асуудал төгсгөл болж чадсан юм. Энэ үеэр зарим Ис Би нүүд Египтийг орхиж тэнгэрт гарсаныхаа дараа тэдний эсрэг ярих, тэмцэх болсон юм. Түүнээс хойш хүн удирдагчид болох фараонууд гарч ирэн анхны фараон Египтийн нийслэлийг Мемфисээс Гераклполис руу нүүлгэсэн байна.
Христийн тооллын өмнө 1500 он
Египтийн дээд номлогчид болох Псионофис оф Хилеополис болон Сончис оф Сейс нар Грекийн мэргэн Солон хаанд Атлантидын үлдэгдлүүдийг устгах даалгавар өгсөн байна. Анугын номлогчдын үзсэнээр бол газар дундын тэнгисийн орчим Атлантид иргэншлийнхэн эзлээд байна гэж мэдүүлцгээсэн байна. Мэдээж эдгээр иргэд бол түүнээс 70000 мянган жилийн өмнө Атлантын далайд оршиж байсан Атлантид тивийн эртний иргэншлийхэн биш байсан юм. Эдгээр иргэд бол Крета дахь Миниаон иргэншлийнхэн байсан юм.
Тэд бол Минион иргэншлийг устгасан Тера галт уулын дэлбэрэлт болон далайн давалгаанаас зугатаж гарсан дүрвэгчид байсан юм. Платогын Атлантидын тухай гаргасан ойлголт бол үнэн хэрэгтээ Грекийн гүн ухаантан Солоны бичвэрүүдээс эх авсан бөгөөд Солонд дээрх номлогчид хэлсэн байдаг. Дээрх дүрвэгсдийн Грек нэр нь Крет байсан бол Египтэд Кепчу нэрээр Атлантидийхан гэж андуурагдсан. Тухайн үед Миниаоны галт уулын гамшигаас амьд үлдэгсэд тухайн үедээ газар дундын хэсэгт хамгийн өндөр хөгжилтэй гэгдэж байсан Египтээс тусламж хүссэн байдаг.
Христийн тооллын өмнө 1351-1337 он
Эдгээр онуудад Домейны хүч, Амун номлогчдын бүлэг болох “ах дүү могой” -уудтай идэвхтэй дайтаж байсан юм. Яг энэ үеэр Фараон Акенатен Амуны номлогчоос халагдаж Египтийн нийслэл байсан Тебесийг Египтийн яг төвд байх Амарна руу нүүлгэсэн байна. Энэ нь Оулд импаер-ын шашны удирлагууд нуран унахад дөхөм болжээ.
Христийн тооллын өмнө 1193 он
Акаяагын ойролцоо болсон Грек болон Тройын эрх мэдлийн төлөөх дайнд Тройууд ялагдсанаар төгсгөл болов. Яг энэ үед сансарт нарны аймагт дэлхийн эргэн тойрны сансрын станцуудыг эзлэн авах хоёр хүчний тулаан болж байсан юм. Дээрх тулаан 300 жил үргэлжилж Домейн хүчний ялалтаар өндөрлөсөн.
Христийн тооллын өмнө 850 он
Хомер гэх хараагүй Грек найрагч эртний Ведийн, Шумер, Бабилон болон Египтийн домгууд болон бичвэрүүдээс авч найруулсан “бурхадууд” найргаа бичсэн. Түүний найргуудад болон бусад эртний домгуудад Оулд Импаерын ой санамж арилгах ажиллагаанаас зугатаж чадсан Ис Би нүүдийн тухай болон тэдний биологийн биегүйгээр ажиллах ур чадваруудын тухай тун зөв бөгөөд тодорхой өгүүлсэн байдаг.
Христийн тооллын өмнө 700 он
Ведийн дуулууд анх удаа Грек хэл дээр орчуулагдсан байна. Тэр цаг үеэс барууны соёл иргэншилд дэвшил гарсан бөгөөд хуучин бурангуй омгийн соёлоос ардчилсан нийгэмт соёлд шилжсэн нь удирдан чиглүүлэхэд илүү дээр болсон байна. 638-650 онд Грекийн гүн ухаант Солон Оулд Импаерын дээд номлогчдоос Египтэд сурч байхдаа өвлөн авсан Атлантын оршин байдаг тухай мэдээллийг анх гаргасан байна.
Христийн тооллын өмнө 630 он
Зороастер буюу Ахура Мазда гэгдэх Ис Би Персид шинэ шашны урсгал гаргаж ирсэн байна. Энэ бол Оулд Импаерын гаргасан бурхдын сүүлч хэсэг Домейний шинэ бурхдаар солигдож байсан үе юм. 604 онд Лаози гэх гүн ухаантан “ Арга Зам” нэрт богинохон ном бичсэн нь санамж арилгах нөлөөллийг даван гарч дэлхийгээс зугатаж чадсан Ис Би байсан юм. Түүний Ис Би гийн төрөлх мөн чанарыг номондоо гаргасан нь чухал ойлголт болсон юм. Түүхэнд гардагаар бол тэрээр хүн байх хамгийн сүүлийн жилүүддээ Хятадын нэгэн тосгонд амьдарч байсан байдаг. Тэрээр өөрийн амьдралын эх үүсвэрийг зөв тунгааж бодсон байдаг. Гватама Сидхарта шиг өнгөрсөн амьдралууд болон бодлуудтайгаа нүүр тулсан байдаг.
Энэ нь түүнийг зарим нэг чадварууд, дурсамжууд, мөнх чанараа танихад тусалсан. Хөгширсөн үедээ тэрээр ойд очин биеэ орхихоор тосгоныг орхин явсан байдаг.Тосгоны хамгаалагчид түүнийг явахаас өмнө өөрийн ойлгосон гүн ухаанаас бичиж үлдээхийг гуйсан байдаг. Доорх зөвлөгөө бол өөрийн сүнсийг нээж олсон тухай түүний арга замын нэгээхэн хэсэг юм. Тэрээр :
“ Харах гэсэн хүнд үл үзэгдэх, сонсох гэсэн нэгэнд үл сонсогдох, ойлгох гэсэнд нь үл ойлгогдох, хэлбэр дүрсгүй оршихуй, хөдөлгөөний хөдөлгөөнгүй эх үүсвэр, мөнхийн эх үүсвэр болох сүнс, амьдралын эх булаг бол сүнс өөрөө юм” гэжээ. Хана бол өрөөг тулах багана болохоос түүн доторх зайг тусгаарладаггүй нь чухал.
Сав бол шавраар бүтсэн ч түүн доторх зайг бүрхээгүй нь чухал. Үйлдэл бол юу ч бишээс эхтэй байдаг бол сүнс нь юу ч бишүүдийн бүх хэлбэрүүдийн эхлэл нь мөн. Биетэйгээс болж шаналж зовдог байхад биегүй бол юунд зовж, шаналах билээ. Сүнсээ бодохоос илүү биеэ боддог бол сүнсний замаа гээсэн бие л болдог. Сүнс өөрөө юмс үзэгдлийг бүтээгч нь. Хүмүүсийн бодит гээд байгаа төөрөгдөл бол үзэгдэл биш. Харин үзэгдлийг бүтээж чадаж байгаа нэгэн бол бодитоос илуу үнэнг бүтээж, сүнсний замаа дагаж, тэнгэрт хүрэх замаа олдог юм.
8- р хэсэг төгсөв.
Орчуулсан: Д.Энхжаргал
Эх сурвалж : Линк
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай