www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Сонин хачинХарийн хүнтэй ярилцсан тэмдэглэл
Home›Сонин хачин›Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 6-р хэсэг

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 6-р хэсэг

By admin
2017-08-28
2188
0
Share:

Оулд Импаерын номлогчид хувь хүн бүр мөнх гэдэг санааг урвуулж, зөвхөн хамгийн хүчтэй Ис Би мөнх бусад нь биш гэж итгүүлж байсан нь мэдээж ой санамжыг мартуулах ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Энэ нь өөрийн амьдралаа хариуцахыг хүсээгүй биетүүдэд заахад хялбархан арга юм. Эдгээр биетүүд бол боолууд юм. Нэг биетэд л бүтээх,орших, өөрийн бодол үйлдлийг бусдад тулгах боломж бий, бусад нь бол зүгээр боол гэх санаа юм .

Үүний үрээр өөрийгөө бурхан мэт тунхагласан олон хүмүүс түүхэнд байдаг бөгөөд тэдний нэг нь Еврейн удирдагч гэх Мосе юм. Тэрээр 3-р Фараон Амнетхабын хүү Акенатен болон эхнэр Нефритити тэдний хүү Тутанхамонтой хамт нэг орчинд амьдарч байсан. Тэдний буюу Оулд Импаерын зорилго бол хүн бүр Ис Би гэх үнэнийг нуухын тулд дэлхий дээр цөөн тооны биетүүдийг бурхан хэмээн итгүүлэх ажиллагааг Египтийн “ Амун” хэмээх номлогчдоор дамжуулан “ Ах дүү могой” гэх ажиллагааны дор явуулсан бөгөөд  энэ ажиллагааг Оулд Импаер дахь нууц бүлгээс зохион байгуулсан ажээ.

Фараон Акенатан ухаалаг хүн биш байсан бөгөөд зөвхөн өөрийгөө магтан дуулуулах гэсэн хувийн сонирхолдоо автсан хүн байв. Тэрээр нарны бурхан Атен гэгчийг гаргаж ирсэн бөгөөд түүний хөөрхийлөлтөй амьдрал тун удалгүй төгсгөл болсон юм. Тэрээр Амуны 2 номлогч болох Маяа, Фаранфер нарт алуулсан ба Оулд Импаерын төлөөлөл болох Амун нь Христос шашинтны дунд Амен хэмээн нэрлэгдсээр байна.

Нэг л бурхан гэх энэ санааг Хебругын удирдагч болох Мосе Египтэд байхдаа өвлөж аваад, хэсэг Еврей хүмүүсийн хамтаар Египтээс гарч явсан байна. Цөлд Ситай уулын бэлээр явж байх үеэр нь тэр Оулд Импаерын тавьсан Ис Би-г барих урхинд орж, түүнд гипнотик командын дор өөрийг нь бурхан гэж итгүүлэх итгэлийг техникийн  нарийн аргаар суулгасан байна. Түүнээс хойш еврей хүмүүс Мосе-н хэлсэн ёсоор бурхан Яа Ве-г шүтэх болжээ.

Яа Ве гэдэг нь хэн нь тодорхойгүй гэсэн утгатай бөгөөд Мосе хэмээх жинхэнэ нэрээр нь  нэрлэх боломжгүй, дээрх нууц ажиллагааг мэдэгдүүлэхгүй байх зорилго дотор нь байсан юм. Мөн гипноз, ой санамж устгах, хорих ажиллагааны сүүлийн хэсэг болох өөрсдийгөө хуучин оулд Импаерт хамтдаа оршин суугчид байсныг Ис Би нүүдэд сануулахгүй байх үүднээс хийгдсэн байдаг.

Мөн сансрын өөр иргэншлүүдтэй дэлхийн хүмүүс холбоотой байсан ул мөрийг арилгах, нуун дарагдуулах, бурууд чиглүүлэх, хуурах гэх мэт олон арга замууд энэ ажиллагааны хэсэг юм. Мосе-той таарсан цөлийн уулан дах ажиллагааг 10 том гипнотик командын дор болгоомжтой, хүчээр суулгасан ба түүний нөлөө одоог ч хүртэл байсаар байна. Сүүлд бидний мэдсэнээр Яа Ве гийн тухай Тора-гийн бичигт тэмдэглэгдэж үлдсэн бөгөөд түүнийг уншигч хуурмаг мэдээлэлд бүрэн автахаар тохируулагдсан байсныг олж мэдсэн. Үүнтэй зэрэгцэн зүүн зүгийн шашнууд Ведийн сургаалийг авч хэрэглэсэн бөгөөд Будда болон Лаози, Зороастер зэрэг шашнуудын үндсэн санаа болж байсан боловч яваандаа сайн сайхан, зөөлөн, нинжин сэтгэлтэй байх философи бас л Оулд Импаерын муу муухай үзлийн нөлөөнд автсаар байна.

– Та надаас урьд нь бид болон сансрын бусад иргэншлүүд, дэлхийд буугаад өөрсдийгөө яагаад мэдүүлдэггүй вэ? гэж асууж байсан. Та биднийг ийм дээрээ тулсан галзуу гэж бодоогүй биз. Дэлхийн бүсэд газардах нь ямар ч Ис Би гийн хувьд маш зориг, тэвчээр шаардсан алхам бөгөөд дэлхий эмх замбараагүй, ухаан самуурсан хүмүүсээр дүүрэн байгаа хорих газар бөгөөд 8200 жилийн өмнө орж байсан шиг Оулд Импаерын урхинд орохгүй гэх баталгаа бидэнд одоог хүртэл байхгүй байна. Домейны төлөвлөгөөнд энэ асуудлыг бүрэн хяналтдаа авах талаар тусгагдаагүй байгаа бөгөөд ойрын 5000 жилдээ энэ нь бүтэшгүй юм. Бид одоог хүртэл бусад гаригууд, оддын системээс дэлхийн ой санамж алдуулах бүсүүдэд Ис Би-г хорихоор авчирсаар байгаа үйлдлүүдийг таслан зогсоож, сэргийлж чадахгүй байна. Энэ бүхэн яваандаа л өөрчлөгдөнө. Нэмж хэлэхэд дэлхий өөрөө маш тогтворгүй гариг бөгөөд энэ нь иргэншлүүд байнга оршин суухад тохиромжгүй газар юм. Ийм учраас дэлхийг хорих газар болгосон нэг шалтгаан нь энэ юм. Дараах олон янзын энгийн болон сорилттой шалтгаануудын улмаас хэн нэгэн дэлхийг байнгын оршин суух газраар сонгохгүй л болов уу.

  1. Дэлхийн тивүүд байгаа эх газрууд, газрын гүнд байгаа байнгын хайлах хайлмаг дээр хөвж байдаг нь газар хагарах, цуурах, дэлбэрэлт болох шалтгаан болдог.
  2. Гол төлөв нь ийм шингэн бүтэцтэй тул байнгын газар хөдлөл, галт уулын дэлбэрэлт болдог.
  3. Дэлхийн соронзон туйлууд 20000 жил тутам солигддог нь далайн усанд автах, цаг агаар огцом өөрчлөлтийг их бага хэмжээгээр авчирдаг.
  4. Дэлхий бол хамгийн төвд байдаг галагтикийн өндөр, соёл иргэншлүүдээс алслагдмал зайтай хол байдаг нь галагтик хоорондын аялалын түр зогсоол болохоос өөр онцгой хэрэгцээ байхгүй. Дэлхийгээс илүү сар юмуу солирийн бүсүүд хүндийн таталцал байдаггүй тул буудаллахад илүү тохиромжтой.
  5. Дэлхий бол хүнд метал бүхий шороо, өтгөн агаарын даралттай, хүнд жинтэй гариг. Энэ нь бас зүг чиг олоход хүндрэл учруулдаг. Миний энд суугаад тантай хөөрөлдөж байгаа нь хөлөг санаандгүй осолдсоноос болсон ба миний нисгэгчээр ажиллаж байгаа туршлага болоод хөлөг олдсон нь хөдлөшгүй баримт нотолгоо болж байгаа юм.
  6. Сүүн замын энэ галагтикд гэхэд дангаараа “Наран төрлийн 12, ангилал 7” бүтэцтэй 60 тэрбум гариг бий бөгөөд цаашдаа Домейны олж илрүүлээгүй гаригууд энэ тоонд ороогүй юм. Бид дэлхийд үе үе холбогдохоос өөр бүх анхаарлаа чиглүүлэх боломжгүй юм. Тэгээд ч одоогоор анхаарал татах эх сурвалж болоод давуу талууд байхгүй байна.
  7. Мөн дэлхийн хүмүүс ихэнх нь өөрийгөө Ис Би юмуу ямар нэгэн төрлийн сүнсэн биет гэдгээ мэдээгүй байна. Цөөн тооны хүмүүс мэдэж байгаа боловч бараг хүн бүр өөрийгөө Ис Би гэх тал дээр маш хязгаарлагдмал ойлголттой байна.

Энэ бүхэн нь Ис Би нүүд анхнаасаа байнга дайн тулаан их хийдэг байсантай холбоотой бөгөөд нэг Ис Би-ийн бүлэг нөгөө Ис Би гээ эзлэн авах, ноёрхох шалтгаанаас болж байсан. Ис Би нүүд нэгэнт мөнхийн үхэшгүй байдаг тул тэднийг барих, олзлох, хорих арга замууд байдаг юм.  Энэ аргуудаа хэрэглэхдээ олон төрлийн урхи, зангуудыг хэрэглэдэг байна. Ис Би гийн урхинууд эзлэн түрэмгийлэгч Оулд Импаер мэтийн бүлэглэлүүдээс хийгддэг бөгөөд эдгээр ажиллагаанууд бараг 64 их наяд буюу триллион жилийн өмнөөс эхтэй. Урхинуудыг голцуу Ис Би оршдог газруудад байрлуулдаг ба ийм урхинууд нь Ис Би гийн анхаарал сонирхлыг татахуйц цахилгаан долгионоор хийгддэг юм.

Ис Би гийн анхаарал нэгэнт чиглэсэн үед нь гоёмсог барилгууд харуулах, хөгжим эгшиглүүлэх зэргээр долгион илгээж, Ис Би-г орсон даруйд түүнийг гацаах цахилгаан урхи идэвхжиж эхэлнэ. Ис Би-г урхинд ороход ажилладаг бас нэг механизм бол өөрийнх нь бодлын эрчмийг урхинаас гарах гэж оролдох үед нь хэрэглэдэг байна. Урхи нь өөрийнх нь бодлын эрчмээр улам идэвхждэг ба урхинаас гарах гэж оролдох тусам урхинд улам гацаадаг арга юм. Сансар ертөнцийн түүхэнд шинэ гаригуудыг эзлэн түрэмгийлэх явдал физик болон бусад гаригуудын хүрээнд өргөн болж байсан. Өнгөрсөнд тэд голдуу нийтлэг аргууд хэрэглэдэг байсан нь:

  1. Цөмийн болон электрон зэвсэг их хэмжээгээр хэрэглэх,
  2. Олзлогдсон гаригийн суугчдыг боолчлох, эрхэндээ байлгах үүднээс санаа бодлыг нь удирдах зэвсэг болох ой санамж устгах, цахилгаан шок, гипноз  хэрэглэн хуурмаг ой санамж бүтээх, мэдээлэл суулгах,
  3. Байгалын баялаг, металлуудыг олборлох,
  4. Иргэншлүүдийг улс төр, эдийн засаг, нийгмийн боол болгох зэрэг байсан байна.

Эдгээр ажиллагаанууд одоог хүртэл ажилладаг бөгөөд дэлхий дээрх Ис Би нүүд эзлэн түрэмгийлэгдсэн гаригуудын суугчид юмуу аль эсвэл түрэмгийлэгчдийн нэгээхэн хэсгүүд юм. Энэ ертөнцөд гэгээнтэн гэж үгүй. Үүнээс дайжиж юмуу зугатааж амжсан цөөхөн тооны Ис Би нүүд бий. Дэлхий дээрх Ис Би нүүд ихэнх нь энэ ажиллагааны хохирогчид юм. Ис Би нүүдийг энэ урхинаас гаргахгүйн тулд амьдралаас амьдралын хооронд ой санамжыг нь устгах, Оулд импаерын механизм одоог хүртэл ажилласаар байна. Оулд Импаер өөрсдийн засгийн энэ ажиллагааг дэлхийн суугчид болон Домейнд мэдэгдүүлэхгүйн үүднээс нууц цагдан хянах хүчийг ажиллуулдаг байна. Энэ нь тэдний засаг захиргаан дахь сэтгэл зүйчдийн зүгээс хийгддэг, ухаан бодлыг удирдах арга юм. Дэлхий бол ядруухан гариг. Дэлхий сансар хоорондын цөмийн дэлбэрэлтэд өртөж байсан ба дэлхийд хүмүүс цөлөгдөх болсон дараах шалтгаанууд бий.

  1. Тэд буюу Оулд Импаер иргэншлүүдийн эсрэг ажиллагаа явуулдаг.
  2. Оулд Импаерын хүчээр оруулсан буюу байгуулсан систем нь ямар ч эдийн засаг, улс төр, нийгмийн системийг нураах кастийн дэглэмтэй. Энэ дэглэмийн хүрээнд биологийн биеийг бүтээсэн. Ис Би нүүд дэлхийд илгээгдэхдээ зөвхөн биологийн биед байхаар зохицуулагдсан нь шорон доторх шоронд хорих бодлогын үр дүн юм.
  3. “Тусгай” ангилалд хамаарагсдыг бүрмөсөн устгах, тэднээс салах гол арга зам бол Ис Би-д байх ёстой мөнхийн мөн чанар, чадварыг хүчээр арилгасан явдал юм. Тэдний ажиллагааны хамгийн сүүлийн шатны ажлыг тэднээр удирдуулсан психопатик гэмт хэрэгтнүүд явуулж байна.
  4. Энэ ангилалд хамаарагсдыг олноор устгах шоронгын баазууд дэлхийн 2-р дайны үед Германд олноор байгуулагдсаныг бид олж мэдсэн. Дэлхий дэх хүмүүс сул дорой, биологийн биед мөнхөд боолчлогдохоор хийгдсэн, ой санамжаа устгуулсан, Оулд импаерт үзэн ядагдсан сүнсэн биеийн золиоснууд юм. Дэлхий дээрх бүтээлч, найрсаг хүмүүс Оулд импаерын шоронгын хяналтаар удирдуулсан мэдрэл муут, махчингуудын яргалалтад байнга өртдөг. Дэлхийд зэрэгцэн оршиж байгаа соёл иргэншлүүд, хэрэгцээ шаардлагагүй Пирамидийн  цаг үеэс цөмийн зэвсэгтэй болох хүртлээ байгалийн баялагын хог хаягдал, Ис Би-ийн үндсэн мөн чанарыг гажуудуулагч газар болж хувирсан. Хэрэв Домейнууд дэлхийн өнцөг булан бүрт “Там”-ыг хайх өөрийн хөлгөө явуулбал бидний бүх хүсэл үүгээр дуусаж магадгүй юм. Бидний мөнхийн мөн чанараа таних ой санамж, чадвар, сүнсний ухамсар зэрлэгээр арчигдах аюул гарч болзошгүй юм. Домейн 3000 гишүүнтэй асар том Экспедишон хүчээ аварч чадаагүй бөгөөд зарим нь хүний биологийн биед хүчээр суугдсан юм. Бид тэднийг сүүлийн 8000 жилийн турш хайж олоод таньж чаддаг боловч тэдэнтэй харилцаа тогтоохоор оролдох үед, тэд өөрсдийн жинхэнэ мөн чанараа санахгүй тул бүтэлгүйтдэг юм. Домейн хүчний ихэнх олзлогдсон гишүүд, Энэтхэгээс баруун, мөн зүүн өмнөд, Чалдиагаас Бабилон, Египтийн Акайагаас Грек, Европоос баруун Хэмпшер хүртэл, яваандаа дэлхий дахины соёл иргэншлүүдэд дэвшил авчирхад нөлөөлсөн юм. Алдагдсан хүчний гишүүд болох манай Ис Би нүүд болоод дэлхийн бусад Ис Би нүүд Домейны хувьд үнэ цэнэтэй оршихуй биетүүд юм. Үүнд зэрлэг балмад гэмт хэрэгтнүүд, гаж донтнууд хамаарахгүй болно. Харамсалтай нь тэднийг чөлөөлөх, аврах ямар нэгэн тодорхой арга олдоогүй л байна. Тиймээс Домейны албан ёсны одоогын бодлогоор, ирээдүйд Оулд импаерын тавьсан  бүх урхи, төхөөрөмж машинуудыг бүрэн устгаж, Ис Би нүүдийн ой санамжыг дахин сэргээх эмчилгээний арга олох хүртэл, дэлхийн Ис Би нүүдтэй холбогдохгүй байх нь дээр гэж үзсэн бөгөөд энэ нь бидэнд аюулгүй бөгөөд ээлтэй гэж үзэж байна.

орчуулсан Д.Энхжаргал

6-р хэсэг төгсөв.

Эх сурвалж: Линк

8.9
Reader Rating: (3 Rates)
6.9
Previous Article

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 5-р хэсэг

Next Article

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 7-р хэсэг

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Сонин хачин

    Плейядтэй хийсэн шууд холбоо

    2019-12-21
    By Admin 2
  • К.Г.
    Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Бид-НЭГ

    2017-09-27
    By admin
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Инсайдертай хийсэн ярилцлага Пит Питерсонтой хийсэн ярилцлага

    2018-06-16
    By admin
  • Сонин хачин

    Дэлхийн товч түүхийг Алае Плейядиан өгүүлсэн нь

    2018-01-31
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Боргоцой хэлбэрт булчирхайг сэрээх нь

    2017-10-21
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Цэнхэр Авианыхан ба эртний урлаг дахь сферүүд Кори Гуд, Уильям Генри нартай хийсэн ярилцлага

    2018-01-27
    By Admin 2

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой