www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Сонин хачинХарийн хүнтэй ярилцсан тэмдэглэл
Home›Сонин хачин›Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 4-р хэсэг

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 4-р хэсэг

By admin
2017-08-25
2614
0
Share:
Аерел Домейны Ис Би офицеруудын чадварыг тайлбарлан надад харуулав. Тэрээр Астеройдын бүсэд байгаа Домейны харилцаа холбооны офицертой бодлоор холбогдож, Домейны санд хадгалагдсан дэлхийн тухай мэдээллийг дамжуулхыг хүсэв. Офицер тэр даруй хүсэлтийг хүлээн авч дамжуулсны дараа Аерел надад тэдний ажиглалтаас хойшхи дэлхийн түүхийг надад товчхон тайлбарлаж өгөх боломжтой болов. Тэрээр тайлбарлахдаа Домейны Экспедишон Хүч анх сүүн замын галактикт ойролцоогоор 10 000 жилийн өмнө буюу саяхан орж ирсэн байна. Тэдний анхны зорилго бол энэ галаксийг болон эргэн тойрны сансрын бүсийг хамааран удирдаж байсан “Оулд Импаер” (энэ бол албан ёсны нэр нь биш Домейны талаас нэрлэсэн нэр)  суудлыг эзлэх зорилготой байсан байна. Эдгээр гаригууд нь Биг Диппер  буюу Шанага 7 оддын системийн төгсгөл хавьд байдаг, гэхдээ яг аль одод гэдгийг тодорхой хэлсэнгүй.
Үүнээс хойш 1500 жилийн дараа энэ галактикийн төв буюу бусад хэсгүүдэд өөрсдийн баазыг байрлуулж эхэлсэн байна. Ойролцоогоор 8200 жилийн өмнө Домейны хүч энэ ажлын хүрээнд дэлхийд Пакистан, Афгинистаны хилийн ойролцоох Гималайн ууланд анхны баазаа байгуулав. Энэ бааз бол Домейны Экспедишон Хүчний томоохон анги байсан ба ойролцоогоор 3000 гишүүнтэй байжээ. Тэд баазаа уулын дотор байгуулсан бөгөөд хөлгүүд болон гишүүдээ багтаах зориулалтаар орой хэсгийг нь нүхэлж том зайтай болгосон байна. Түүний дараагаар уулын оройд тэд харагдахгуйн тулд цахилгаанаар дотроос нь хиймэл дүр төрх харуулж байв. Үүний ачаар хөлөг нисэж буухад хүмүүст харагддаггүй байв.
Тэд байрлаад удаагүй байтал Оулд Импаерын цэргийн үлдэгдэл хүч тэдний баазыг гэнэт дайрсан байна. Домейныхонд тухайн үедээ мэдэгдээгүй Оулд Импаерын нууц бааз Марс буюу Ангараг гаригийн газрын гүнд маш удаан байсан ажээ. Ангарагын баазаас хийсэн тэдний дайралтаар Домейн Хүчний анги үндсээрээ устаж, тэнд ажиллаж байсан Домейны Ис Би нүүд бүгд олзлогдсон байна. Энэ дайралт Домейны хувьд том хүчээ, ажиллагсдаа алдсан харамсалтай хэрэг болсон бөгөөд энэ хэргийг судлуулахаар дараагын хүчийг дэлхий рүү илгээжээ. Дараагын баг ч мөн дайралтад өртөн баривчлагдсан байна. Домейн хүчний баригдсан Ис Би нүүд бусад газраас ирсэн Ис Би нүүдийн адил арга замаар  дэлхий рүү илгээгдсэн байна. Тэдний ой санамжыг арилган, гипноз (ховс) командын дор  хуурамч дүрслэл санамжаар орлуулж, биологийн хүний биед суулгахаар дэлхий рүү буцаан илгээсэн байна. Тэдний нэг хэсэг одоог хүртэл энэ дэлхийн хүн амын хэсэг болж үлдсэн байгаа.
Анги нэгтгэл болон ажиллагсадаа алдсаны дараа маш өргөн далайцтай мөрдлөгө, судалгааны үр дүнд, Галактикийн энэ хэсэгт Оулд Импаерыхны маш нууцалсан баазууд, машин төхөөрөмжүүд олон сая жил ажиллаж байсныг илрүүлсэн байна. Хэр удаан ажиллаж байсныг нь хэн ч мэдэхгүй. Үүний дараахан Домейн болон Оулд Импаерын сансрын хөлгүүдийн хооронд нарны аймгийн задгай сансарт тулаан болсон байна.  Аерелийн өгүүлснээр бол 2 хүчний хоорондын тулаан Христийн тооллоос хойш 1235 он хүртэл үргэлжилсэн ба эцэстээ Домейны хүч Оулд Импаерын хамгийн сүүлийн хөлгийг устгаснаар төгссөн байна. Домейн ч бас олон хөлгүүдээ энэ тулаанаар алдсан байна.
Христийн тооллоос хойш 1914 оны хавар Оулд импаерын Ангараг дах нууц бааз санаандгүй тохиолдлоор илэрсэн байна. Энэ тохиолдол нь Домейны офицерын нэг  Ис Би, Австрын Арчдюк хэмээх хүний биед орсноор мэдэгдсэн байна. Энэ офицер астеройдын бүсэд  байдаг өөрийн баазаас дэлхийд мэдээлэл цуглуулах, байнга гүйцэтгэдэг даалгавраа биелүүлэхээр ирсэн байсан ба хүний биед орох болсоны гол шалтгаан бол хүмүүсийн дунд анзаарагдахгүйгээр тухайн үеийн дэлхийн байдалтай танилцах зорилготой байсан байна. Тэр офицер хүний биед орохдоо өөрийн ур чадварыг ашиглан Арчдюкын доторхи сүнсийг гаргаад өөрийн сүнсийг оруулж биеийг н нь удирдах чадвартай болжээ. Гэсэн хэдий ч тэр офицер, Арчдюк нь тухайн орондоо эсэргүү хэмээгдэн, ад үзэгдсэн хүн байсан гэдгийг ухаараагүй байсан юм. Тэрээр Арчдюкын биед орсны дараахан Боснийн оюутанд буудагдан алагдсан ба дараахан нь Ис Би-г илрүүлэх талбайд (Оулд импаерын төхөөрөмж) санаандгүй байдлаар нэвтэрч олзлогдсон байна. Яваандаа Домейн энэ Галагтикийн томоохон хэсэгт,түүн дотроо дэлхийн Ис Би нүүдийг сансраас хянадаг цахилгаан орон зайн төхөөрөмж байдгыг олж мэджээ. Энэ цахилгаан мэдрэгч төхөөрөмж нь Ис Би-г илрүүлэх, мөн талбайг орхиж явахаас сэргийлдэг байна.
Хэрэв Ис Би энэ талбайд нэвтэрсэн бол цахилгаан торонд орж баригддаг байна. Торонд орсон Ис Би ой санамж арилгуулах, тархи угаалгах эмчилгээнд ордог байна. Энэ ажиллагаа нь танай сэтгэлзүйч эмч нар өвчтөнг илүү харилцаатай болгох гэж цахилгаан тогоор цохих эмчилгээ хийдэгтэй төстэй юм. Гэхдээ дэлхий дээрх энэ эмчилгээ бол хэдэн зуун вольтоор хийгддэг бол Оулд Импаерын Ис Би -ийн эсрэг хийгддэг энэ цахилгаан гүйдэл бол хэдэн тэрбум магнитутын хүчдэлийн хүчээр хийгддэг юм. Энэ асар өндөр хүчдэлээр хийгдэж байгаа тул Ис Би ой санамжаа бүрэн алддаг бөгөөд зөвхөн өнгөрсөн амьдралых нь тухайд биш, өнгөрсөнд хязгааргүй туулсан дурсамж болоод өөрийнх нь жинхэнэ мөн чанар, дурсамжыг давхар устгадаг аюултай. Энэ цахилгаан шоконд оруулахын гол зорилго  бол Ис Би нь өөрийнхөө мөн чанар, хэн болох, хаанаас ирсэн болоод тэдэнд байсан мэдлэг, ур чадвар, өнгөрсөн дэх дурсамж , сүнсэн биеэр ажиллах чадвар зэргийг санах сэргээх боломжгүй болгоход чиглэж байгаа юм. Үүний хор уршгаар ухамсаргүй, робот маягын төрөлтөн бий болдог байна.
Жич: Энэ нь хүн бид яагаад юу ч санадаггүй вэ гэдгийг тайлбарлаж өгнө. Өөрсдийн тухай бодит дурсамжаа болон үнэнг мэддэггүй шалтгаан болж байдаг.
Шокны дараа  хуурмаг ой санамж, хуурмаг цаг хугацааны чигийг суулгах хэд хэдэн гипноз ажиллагаа Ис Би бүрт хийгддэг байна. Мөн энэ ажиллагааны дотор биеэ орхисны дараа бааз дээр дахин ирэх команд оруулдаг бөгөөд тэр болгонд ижил төрлийн шок, гипнозыг дахин дахин хийсээр энэ нь мөнхөд үргэлжилсээр байдаг байна. Мөн гипнотик команд нь дурсамжаа мартахыг ч үүрэгддэг байна. Домейны иргэншил энэхүү офицерт тохиолдсон сургамжаас Оулд Импаер энэ дэлхийг шорон гариг болгон олон мянган жил хэрэглэж ирсэн гэдгийг ухаарсан байна. Хэр удаан байсныг мэдэх боломжгүй, бараг хэдэн сая жил болсон ч байж магад юм.
 Ис Би гийн бие үхэхэд, сүнс биеийг орхин явдаг ба Ис Би-г мэдрэгч дэлгэцэнд илрэхэд, тэрээр гэрэл рүү ирэх гипнотик командын дагуу буцан ирдэг. Диваажин юмуу үхлийн дараах амьдрал гэдэг нь үнэндээ энэ гипнотик ажиллагааны, хууралтын нэг хэсэг бөгөөд энэ зарчмаар бүрэн төгс механизм явагддаг байна. Дэлхийгээс саяхан ирсэн Ис Би шок, гипнозын үр дагавараар саяхан туулсан амьдралын дурсамжаа арилгуулж, шинэ биед дахин төрөхөөр дэлхий руу илгээгддэг байна. Мөн цаанаас нь бүх Ис Би-д энэ дэлхийд ямар нэг тусгай зорилготой ирсэн гэж хэлж өгдөг. Гэвч үнэн хэрэгтээ энэ шорон гаригт, тэр тусмаа хоригдлоор ирэх ямар зорилго байх вэ дээ. Энд хоригдохоор ирсэн Ис Би нүүдийг Оулд Импаерынхан  “untouchables” буюу “ тусгай” гэдэг ангилалд оруулсан байдаг. Энэ ангилалд хэрэгтэн гэж шийтгүүлсэн харгис, хэрцгий, сексийн гаж сонирхолтой, бүтээлч бус, улс төрийн хоригдлууд, мөн чөлөөт сэтгэгчид, хувьсгал хийгчид Оулд Импаерын мэдлийн гаригуудад байсан төвөг учруулагчид гэх мэт Ис Би нүүд энэ ангилалд орсон байдаг. Тэдний эсрэг ажиллагаанд оролцож байсан цэргийн гэмт хэрэгтнүүд ч мөн адил дэлхий рүү ачигддаг байна.
Мөн дээрх жагсаалтанд урчууд, дуучид, хөгжимчид ,зохиолчид, жүжигчид гэх мэт бүх төрлийн талбарынхан ч бий. Энэ шалтгааны улмаас дэлхийд олон урлагынхан, уран бүтээлчид байдаг юм.  Мөн дээрх жагсаалтанд бүх талбарын эрдэмтэд, гүн ухаантнууд, зохион бүтээгчид бас орно. Учир нь Оулд Импаерын хувьд, байж болох бүх үнэт зүйлүүд нэгэнт бүтээгдсэн тул цаашдаа ийм биетүүд хэрэгцээгүй гэж үзсэн байна. Ур чадвартай зохион байгуулагчид ч бас дуулгавартай робот маягын иргэншилд хэрэгцээгүй гэж үзэгдсэн. Ер нь Оулд Импаерын эзэмшил гаригуудад тэдний ухаалаг бус эдийн засаг, улс төр, шашны нөлөөнд автахыг хүсээгүй болон зүгээр нэг татвар төлөгч ажилчид байхыг эсэргүүцсэн бүхэн “Тусгай” ангилалд багтан ой санамжаа арилгуулан, дэлхий хэмээх байнгын хорионд үлдэхээр ирдэг байна. Энэ ажиллагааны үр дүнгээр хэн болох, хаанаас ирсэн, хаана байгаа гэдгээ санах чадваргүй болсон Ис Би нүүд зугтаах аргагүй торонд ордог.
 Арчдюкын биед байж байгаад алагдан, урхинд орсон Домейны офицер бол бусадтай харьцуулбал маш өндөр чадвартай Ис Би байсан бөгөөд тэрээр баривчлагдан Ангараг дах Оулд Импаерын  нууц баазад хүргэгдэн ирж тусгай цахилгаан шоронд хоригдож байсан байна. Азаар тэр офицер газар доорх баазаас 27 жилийн дараа оргож чадсан ба өөрийн астеройдын бүсэд байх бааз дээрээ эргэн ирж чадсан байна. Түүний удирдах офицер нь нэн даруй байлдааны хөлөг явуулахыг тушааж, тэдний тогтоосноор Ангараг дах баазыг бүрэн устгаж чаджээ. Ангараг дахь Оулд Импаерын энэ бааз нь  тус гаригийн эквадорийн бүслүүрээс хэдэн зуун бээрийн зайтай байх Сидониа гэх бүсэд байрлаж байсан байна. Хэдийгээр Оулд Импаерын гол бааз устгагдсан ч, ой санамж арилгагч, гипноз, цахилгаан гүйдэлд цохиулагч олон тооны машин, төхөөрөмжүүд, үл мэдэгдэх тодорхойгүй байршлуудад одоог хүртэл ч ажилласаар байгаа юм. Харамсалтай нь бодол санааг хянадаг, шоронгын ажиллагаа явуулдаг гол бааз , хяналтын төв нь одоог хүртэл олдоогүй байна. Тэгэхлээр түүний хор уршиг эдүгээ цагт ч хэвээрээ гэсэн үг юм. Домейны ажиглалтаар бол Оулд Импаер устсан ч,өөр бусад  ойролцоох галактикуудаас ” өөрсдийн хүсээгүйчүүдийг” авчрах ажиллагаа үргэлжилсээр байгаа тул, дэлхий сансрын энэ бүс дэх цөлөгдлийн газар болж хувирсан юм. Үүгээр дэлхий дээрх олон үндэстэн арьстан, хэлтнүүд, олон төрлийн соёл, ёс суртахууны хэлбэрүүд, шашингууд, улс төрийн олон төрлүүд байдаг нь тайлбарлагдана. Ийм олон төрлийн нийгмүүд байдаг нь дэлхий хэмээх ердийн гаригийг ер бусын болгож байна. Ихэнх “Наран төрөлт 12, ангилал 7” гаригуудад зөвхөн нэг төрлийн хүн төрөлтөн, арьстнууд байдаг юм.
4-р хэсэг төгсөв.
Орчуулсан Д.Энхжаргал

Эх сурвалж: Линк

8.8
Reader Rating: (7 Rates)
9.6
TagsХарийн хүн
Previous Article

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 3-р хэсэг

Next Article

Америкын Индианчууд харийхнаас айдаггүй

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Сонин хачинХарийн хүнтэй ярилцсан тэмдэглэл

    Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 2-р хэсэг

    2017-08-25
    By admin
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Нэгийн Хууль ба Сансрын Нууц Хөтөлбөр: Сөрөг хүчнүүд

    2018-07-05
    By admin
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 39-Р ХЭСЭГ

    2019-01-12
    By Admin 2
  • Сонин хачинХарийн хүнтэй ярилцсан тэмдэглэл

    Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 10-р хэсэг

    2017-08-28
    By admin
  • Сонин хачинХарийн хүнтэй ярилцсан тэмдэглэл

    Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 11-р хэсэг

    2017-08-28
    By admin
  • Сонин хачинХарийн хүнтэй ярилцсан тэмдэглэл

    Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 9-р хэсэг

    2017-08-28
    By admin

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой