Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 3-р хэсэг

Энэ удаагын ярилцлагыг би хэзээ ч мартахгүй. Аерел сэтгэлийн хөдөлгөөнгүй, хүйтэн хөндий дууны өнгөөр ярьж байлаа. Гэсэн хэдий ч энэ удаад би түүний зүгээс халуун дулаан шинж тэмдэг анх удаа олж харлаа. Тэрээр мөнхийн сүнсний тухай тайлбарлахдаа намайг харанхуй өрөөнд цахилгаанд цохиулсан мэт болгож орхисон. Би урьд нь хүн бол мөнхийн сүнстэй гэж хэзээ ч бодож байгаагүй юм. Би католик шашинтны хувьд Исус болон Эцэг, хүү ариун сүнстнүүд л ийм чадвартай гэж бодож байлаа. Тэр тусмаа эмэгтэй хүнд бүр ч боломжгүй бүр ариун эх Мария ч ялгаагүй гэж бодож байсан юм.
Харин яг тэр үед Аерел болон хүн бид ч мөнхийн сүнсэн биет мөн юм гэдгийг сайн ойлгосон болно. Аерел хэлэхдээ намайг энэ санааг бүрэн ойлгоогүйг минь хэлж надад харуулахаар болов. Түүнийг биеэс гар гэж хэлэнгүүт би биеийнхээ гадна талд таазны зүгээс өөрийн биеэ харж байлаа. Мөн өрөөн доторхийг болон миний биеийн хажууд Аерел сууж байгааг ч олж харав. Яг энэ агшинд би өөрийгөө бие бус сүнсэн биет юм байна гэж ухаарсан. Энэ тохиолдол бол миний хувьд тайлбарлаж чадахааргүй хэзээ ч учирч байгаагүй үзэгдэл байсан бөгөөд надад маш их таатай санагдаж байв. Харин би өдийг хүртэл мөнхийн гэдэг утгыг ухаарч байгаагүй бөгөөд надад сургаснаар сүнс гэж мэдэж байсан ч үхэшгүй мөнхийн гэж ер бодож, заалгаж байгаагүй билээ.
Хэр удсаныг ч мэдсэнгүй Аерел надаас одоо илүү ойлгосон эсэхийг минь асуухад би биедээ буцаж ороод –тэгэлгүй яахав таны юу ярьж байгааг маш сайн ойлгож байна гэж чанга дуугаар хариулав. Туршилт дуусаад биедээ орсны дараахан би сандлаас босож өрөөгөөр хэдэн минут алхаж үзлээ. Мөн түүнээс уучлал хүсээд түр гарч ус уун, ариун цэврийн өрөөнд орон өөрийгөө толинд харж, дүрэмт хувцсаа янзлан 10-15 минутын дараа дахин хэвийн байдалдаа эргэн орж ярилцлагын өрөө рүү явлаа. Би тэр үед өөрийгөө Аерелийн зөвхөн орчуулагч биш түүнтэй ижил сүнс юм гэдгээ мэдэрсэн юм. Тэр ч байтугай надад гэртээ ч юмуу нэг л дотно найз эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа мэт бас аюулгүй мэдрэмж төрж байлаа. Аерел миний будилсан ойлголтыг мэдэрч, надад дараах хичээлийг тодруулж тайлбарлахаар болов.
Аерел дэлхийд 509 дүгээр бөмбөгдөгч ангийн орчмоор эргэлдэж байсан энэ удаагын шалтгаан бол Нью Мехико мужид хийсэн цөмийн зэвсгийн туршилтыг мөрдөн шалгахаар дээд удирдлагаасаа авсан зааврын дагуу цацраг туяаны хор агаарын болон эргэн тойрон дох орчиндоо ямар хор хөнөөл тарьсаныг хэмжиж тогтоох, бүх мэдээллийг цуглуулах үүрэгтэй явж байжээ. Ажиллагааны үеэр тэдний хөлөг гэнэтийн аянганд цохиулж хяналтаа алдсан гэв. Сансрын хөлгийг ажиллуулахдаа Ис Би нь хүүхэлдэй мэт энэ механик төхөөрөмж бүхий биеийг удирдан, манай физик ертөнцөд ажиллахдаа хэрэглэж байгаа . Энэ нь жүжигчин хүн маск зүүж, костюм өмсөөд тоглож байгаатай зүйрлэмээр. Аерел болон бусад Ис Би нүүд сансарт ажиллахдаа л энэхүү биеийг хэрэглэдэг бөгөөд ажлаас бусад үед энэ биетийг орхиж, биеийн шаардлагагүйгээр оршиж, аялаж, ажиллаж, бодож бас харилцдаг байна.
Жич: Хэрэв Аерел хэмээх энэ харийн хүний хэлж ярьж байгаа бүгд үнэн, алдаа мадаггүй зөв тайлбарлагдаж, орчуулагдаж байгаа бол манай ертөнцийн тухай түүх хуурмаг бөгөөд бүхнийг чадагч эрх чөлөөт, бурхан мэт, мөнхийн сүнснүүдийн хувьд мөнх бусын, учир утгагүйн гүн далайд орхигдсон гэмээр ажээ.
- Түүх гэдгийн утгыг гаргахын тулд эхлээд цаг хугацааны тухай ойлгох нь зөв. Цаг хугацаа гэдэг бол сансарт хөдөлж байгаа обьектийн хөдөлгөөнийг нэрлэсэн хэмжээ юм. Огторгуй бол шулуун бус. Огторгуй бол Ис Би гийн хувьд обьектийг харах өнцгөөс шалтгаалан бий болдог. Өөрөөр хэлбэл Ис Би болон обьект хоорондын зайг л сансар гээд байгаа юм. Обьектууд болон бусад хүндийн масс биетүүд огторгуйд шулуун замаар хөдлөх албагүй. Энэ ертөнцөд обьектууд эмх цэгцгүй, тойрог юмуу эргэлдэх давтамжаар анхлан заагдсан дүрмийн дагуу хөдөлдөг.Тэгэхээр танай түүхчдийн хэлдэгээр түүх бол үйл явдлын шулуун бичлэг биш юм. Энэ бол татаад хэмжиж олдог утастай адилгүй. Түүх бол огторгуй дахь амьд үлдэгчийн зүгээс гаргасан обьектуудын хөдөлгөөнт үйл явдлуудын субьектив ажиглалт юм. Үйл явдлууд харилцан уялдаатай өрсөлдөөнтэй явагддаг, энэ нь харьцуулбал та нарын биологийн биед зүрх цохилж цусыг эд эсэнд тарааж байхад уушиг нь эд эсийг хүчилтөрөгчөөр ханган нар болон ургамлаас хэрэгтэй шим тэжээл, энергиэ авч элэг нь хорт бодисийг цуснаас шүүж давсаг болон гэдсээр дамжуулан ялган гаргахтай адил. Энэ харилцан ажиллагаа өрсөлдөөнтэй бас нэг дор болж байгаа юм. Цаг хугацаа ард ардаасаа дараалан хязгааргүй үргэлжилсээр байх ба үйл явдлууд бие даан тус тусдаа шулуухан урсгалаар тохиолддоггүй. Түүх болон болоод өнгөрсөн бодит явдлуудыг ойлгохын тулд бие биетэйгээ харилцан болж байгаа бүх хэсгүүдийг нэг цул үйл явдалд хамааруулж ойлгох хэрэгтэй. Цаг хугацааг бүх физик ертөнцийн хүрээнд долгион чичиргээ мэт мэдэрч болно.
- Аерел тайлбарлахдаа Ис Би бол энэ ертөнцийг бий болохоос ч өмнө байсан ба мөнхийн гэдэг учир бол сүнс төрдөггүй бас үхдэггүй үргэлж байсаар байна.Гэвч сүнс бүр адилгүй хэдийгээр нэгдсэн тодорхойлолт, хүч чадал, сэрэхүй чадвартай ч.
Аерел шиг биед байгаа Ис Би болон дэлхийд байгаа Ис Би нүүдийн ялгаа гэвэл Аерел хэдий хүссэн үедээ биеэ орхиж чадна. Тэр асуудлыг өргөн хүрээнд ойлгоно. Бас Домейний бусад офицерүүдтэй бодлоор шууд харьцдаг. Ис Би нь нэгэнт биет бус ухамсар тул сансарт тодорхой байршил цаг хугацаа гэж байхгүй. Ис Би материаллаг бус тэд огторгуйд ямар ч зайд нэн даруй хүрдэг. Тэд биологийн биеийг бодвол заавал бодит механик мэдрүүлэгч хэрэглэхгүйгүээр хүчтэй мэдрэмжтэй. Тэд өвдөлт зовиурыг хүссэнээрээ хаяж чадна. Аерел өөрийгөө тодорхой мэддэг ба 300 триллион жил гэх цаг хугацааны асуудлыг шууд санадаг. Түүний мэдэхээр одоо байгаа нарнууд энэ ертөнцөд 200 триллион жил асаж байгаа. Ертөнцийн нас бол хязгааргүй урт, магадгүй 400 квадриллион жил гэж болно.
- Тиймээс цаг хугацаа гэдэг бол хэмжиж болшгүй, энэ нь зөвхөн Ис Би нүүдийн санаж байгаа санамжаас шалтгаалан физик ертөнцийн эхлэл хамаарна.. Мөн дэлхий мэт цаг хугацааг өөр өөрөөр тодрхойлдог системууд, хэмжээснүүд байдаг ба энэ нь олон янзын соёлт иргэншлүүдийн тогтоосон хөдөлгөөний эргэлтээр, анхлан бий болсон үеэс хугацаа болон насыг тодруулахын тулд гэх мэт хэмжих хэмжүүрүүдээр хэмжигдэнэ.
- Физик ертөнц өөрөө Ис Би болон бүлэг Ис Би нүүдийн бүтээсэн бие даасан тусдаа ертөнцүүдийн нэгдлээс үүсэж бий болдог.Эдгээр үзэгдэл ертөнцүүдийн холимог нэгдлээс хэлбэрт оруулан царцааж физик ертөнцийг бүтээдэг. Яагаад гэвэл энерги болон хэлбэрийг бүтээж болдог харин устгаж болохгүй энэ бүтээлч ажиллагаа үргэлжилсээр байгаа тохиолдолд энэ ертөнц дэх физик ертөнцүүдийн эзлэх хувь хязгааргүй юм. Физик ертөнцийг бүтээхээс өмнө хуурмаг,хатуу биет бус ертөнцүүдийг бүтээдэг байлаа. Өөрөөр хэлбэл шидтэний тушааснаар л бий болох юмуу алга болдог хуурмаг ертөнцүүд байв. Тэр шидтэнүүд нь бол нэг юмуу эсвэл хэд хэдэн Ис Би нүүд байдаг. Дэлхий дээрх Ис Би нүүд дээрх үеийн дүр зургыг тодорхой бус эргэн санадаг. Энэ тухай дэлхийн хүмүүс ид шид, үлгэр домог, аман яриандаа бичдэг, гаргадаг. Энэ физик ертөнцөд Ис Би нүүд өөрсдийн гэр болох ертөнцөө алдсан үедээ ирсэн. Энэ нь гэр ертөнц нь физик ертөнц болсон юмуу эсвэл Ис Би нүүд өөр Физик ертөнцийг эзлэн авах юмуу бүтээхээр нэгдсэн үед тохиолддог. Дэлхий дээрх Ис Би нүүд физик ертөнцөд ирсэн цаг хугацааг тогтооход 2 хүндрэл байгаа.
-
Ис Би нүүдийн ой санамж арилагдсан
- Ис би нүүд энэ ертөнцөд өөр өөр цаг үеүдэд ирсэн зарим нь 60 триллион жил байхад зарим нь 3 хан триллион байдаг. Сая сая, мянга мянган жилүүдээр өөр өөр Ис Би нүүдийн бүлгийн мэдэлд байх буюу эзлэгдэж ирсэн. Зарим тохиолдолд Ис Би нүүд бусад Ис Бинүүдийг боолчлохоор барьж ирсэн. Тэд Ис Би нүүдийг хар бор хүнд ажил юмуу дэлхий болон дэлхий мэт хүндийн хүч давамгайлсан гаригуудад байгалийн элемент ухуулж олборлуулах, ажил хийлгэхээр биологийн биед хүчээр амьдруулсан юм.
Орчуулсан: Д.Энхжаргал
3-р хэсэг дуусав.
Эх сурвалж: Линк
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай