www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

Header Banner

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил
Home›Мэдлэгт дусал нэмэрлэхүй›3 хэмжээст дуусаж байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

3 хэмжээст дуусаж байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

By admin
2017-04-10
3074
5
Share:

Хумхын эрин рүү дөхөж байгаа бидэнд удахгүй дуусах дөхөж байгаа 3 хэмжээстэд тоглох цаг багахан үлдээд байгаа тул яаралтай хүргэх мэдээлэл нэмэгдэж байна. Энгийнээр хэлбэл бидний мэдэх 3 хэмжээстэд байсан бодох, мэдрэх, аашлах зуршил холдон одож байна гэсэн үг. Одоо 4 хэмжээстийн ухамсар болон тохиолдол руу бүгд шилжиж байгаа ба дараа нь 5 хэмжээстийн ухамсар, туршлага руу шилжих юм. Гэсэн хэдий ч дэлхийд олон хүмүүс энэ шилжилтэд бэлтгэгдээгүй байна. Гэвч шилжилт үүнээс хамаарахгүй явагдаж байгаа бөгөөд мэдээгүй хүмүүсийн хувьд хялбар бус, бас тав тухгүй тохиолдол болж болох ч, энэ үе бол бас хайхамшигтай, сайхан цаг үе юм.

Тиймээс та бүхэнд шилжилт, хэмжээсийн тухай болон бидний бодол болон мэдрэмжээ хэрхэн зохицуулах талаар хэрэгтэй гэсэн үндсэн мэдээлэл өгөе.  Хүн бүрт ухамсраа дээшлүүлж энэ дээд үелзлийн бодит оршихуйд аажмаар баяр баясгалантай шилжих чадвар бий. Хэрэв та хэмжээст гэж огт ойлгохгүй байгаа бол та ганцаараа бишээ. Бид 3 хэмжээстэд “Амьдрал”ын даган мөрдөх зааваргүй тоглоомоор тоглож байсан бол жинхэнэ тоглоом нь юу болох, хэрхэн амжилттай тоглох тухай мэдэж авах нь чухал юм. Хэрэв та эдгээр хэмжээсүүдийн бүтэц, зохион байгуулалт болоод тоглоомын үндсэн дүрмийг ойлгочих юм бол урьд өмнө байгаагүй өөрчлөлт рүү айдасгүй, хүчлэхгүй бас санаа зоволтгүйгээр чөлөөтэй, хамгийн гол нь бидний амьдралын өдөр тутмын ердийн зуршил мэт шилжиж болох юм.

Тэгэхээр эхлээд та бүхэнд хэмжээст гэдэг нь газар юмуу байршил биш, бас 3,4,5,6 гэх мэт гамбир шиг өрдөг үе давхарга биш юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн 3 хэмжээст 4 хэмжээст нь сууж болдог сандал шиг бус, хүрээлж байгаа хана шиг бус, бидний мэдэх Дэлхий ч өөрөө биш юм. Энэ бол 3,4 хэмжээстэд зонхилж байдаг хэлбэр шинж юм. Энэ нь нэг хэмжээст байхаа болих үед нөгөө буюу өөр хэмжээст давамгайлах тоглоомын нэг хэсэг юм. Ерөнхийдөө хэмжээст гэдэг нь ухамсрын төлөв байдал бөгөөд тухайн хэмжээстээс шалтгаалан хүн бүрт байх тусгай долгионы давтамж, боломжуудын нөхцөл, бэлэн байдал юм. Та хэмжээст бүр өөр өөр дүрэм журамтай, тоглогч нь бэлэн байгаа боломжтой буюу боломжгүйгээс сонголтоо хийж болох өөр өөр тоглоомууд гэж ойлгож болно.
3 хэмжээст гэж яг юу вэ?
3 хэмжээст гэдэг бол хязгаарлагдмал, уян хатан бус, дүрэм журмын багц болсон, хатуу тогтсон итгэл үнэмшил бүхий хайрцаг юм. Бид энэ тоглоомоор насан туршдаа тоглосоор байгаад бидэнд оноогдсон ганц тоглоом нь энэ юм байх гэж бодох хандлагатай болдог. Энэ үнэнээс цааш гэж байхгүй гэж боддог. 3 хэмжээсийн нэг хатуу итгэл үнэмшил бол бидний амьдралын хэв маяг болсон үйлдэл, бодол, мэдрэмжийг харуулах цаг хугацааны шугам юм. Цаг хугацааны шугам бол биднийг өнгөрснөөс ирээдүйн хооронд амьдарч үзээд үхэх амьдралын туршлагыг бидэнд олгож өгдөг гэх сайн дурын итгэл үнэмшилт бүтэц юм.

Гэтэл энэ ойлголт үнэндээ 3 хэмжээстэд л байх нийтлэг ухамсар буюу буруу таамаглал юм. Энэ ойлголтыг үйл явдал, тохиолдлууд батлаад байдаг тул бид үнэн гэж итгэж, үйлдсээр байдаг. Гэхдээ бид одоо энэ явцгүй, итгэл үнэмшлийн хуурмаг үзэгдлээс сэрж байна. Сэрсэн нэг нь 3 хэмжээстийн цаг хугацаа бол зүгээр нэг цаг хугацааны ойлт, нүх юм гэдгийг мэдэх болно. Таны өнгөрсөнд тохиолдсон бүхэн одоод анхаарлаа хандуулж байгаа хэрэг бөгөөд тэр бүхнээ ирээдүйд хэрэгжүүлж байгаа тул танд дахин дахин тохиолдсоор байдаг байх нь. Тэгэхлээр цаг хугацааны тухай ойлголт нь 3 хэмжээстэд онцгой бөгөөд хязгаарлагдмал.

Тиймээс та өөр хэмжээстэд орох үед энэ ойлголт арай өөр гэж мэдэх болно. Мөн 3 хэмжээстийн ухамсар дах бүх зүйл маш нөхцөл болзолтой. Тухайлбал нөхцөл болзолгүй, хязгааргүй хайрын тухай ойлголт энэ хэмжээстэд байхгүй. Хэрэв та дээрх хайрыг болон хязгааргүй амар амгаланг мэдэрч эхэлсэн бол та 4 хэмжээстэд шилжсэн байна гэсэн үг. Тэгэхлээр та одоо энэ дэлхий дээр 3 болон 4 хэмжээсийн аль алиний ухамсрыг ашиглаж болох атал ихэнх нь 3 хэмжээстийн бодол болон мэдрэмжээс салж чадахгүй л байна. 3 хэмжээст бол сонголт хийх боломжыг бидэнд санал болгодоггүй. Учир нь бид бодол, мэдрэмж болон үйлдлээ сонгож чаддаггүй, эдгээр чадварууд зөвхөн 4,5 хэмжээстүүдэд бий. Харин бид зөвхөн бидний эргэн тойронд гарч ирсэн ухамсаргүй итгэл үнэмшил болон дадлага туршлагаас хамаарч хүмүүс болон нөхцөл байдалд хариу урвал өгдөг.
Бас 3 хэмжээстийн хатуу хэв маяг бол 2 талт байдал буюу дээр доор, баруун зүүн, байх ёстой байх ёсгүй гэх мэт ойлголтууд юм. 12500 жилийн өмнөх Атлантидийн уналтаас хойш бид маш аймхай болсон бөгөөд айдсаас үүдэлтэй амьдралын арга зам нь буруу зөв, сайн муу гэдгээр тодорхойлогдох болсон. Ухамсаргүйгээр шүүн тунгаах нь 3 хэмжээст бодлыг бий болгоно. Цаашилбал бид 3 хэмжээстийн тохиолдлыг ихэнхдээ тархиныхаа зүүн хэсгээр хүлээж авдаг нь тархиний нөөц боломжын 5-10 хувийг л 3 хэмжээстэд хэрэглэдэг гэсэн үг юм. Гэтэл тархины үлдсэн хувьд ямар нэг нөөц боломж байгаа гэж сэжиглэдэг ч яг чухам хэрхэн яаж бүрэн ажилладаг гэдэг талаар ойлголт байдаггүй. Үнэндээ үлдсэн хувь нь 4,5 болон дээд хэмжээстүүдэд ажиллах боломжыг бидэнд олгодог юм.

Тиймээс бидэнд яг одоо дээрх хэмжээстүүдэд бүрэн ухамсартай байж чадах бүх нөөц бололцоо, шаардлагатай багаж хэрэгслүүд болоод холбоо сүлбээнүүд бүгд байгаа хэрэг. Гэтэл бидний бодох болон мэдрэх зуршилууд биднийг олон удаагын амьдралд уруу татаж, доошлуулсаар биднийг 3 хэмжээстэд түгжиж хязгааралсаар байдаг. Бидний зүүн тархи болох ухаан бодол зөвхөн мэдэх юмаа л мэддэг, мэдэхгүй зүйлээ мэддэггүй учраас бидний бодол болон боломжууд обьектив 3 хэмжээстийн хүрээнд л эргэлдэн, зогсоо зайгүй ажилладаг байна. Бид ч ихэнхдээ энэ замаар явдаг байсан бол одоо бол үгүй юм. Харин одоо шилжилтийн гэрлийн энерги болон долгион ихэссэн байгаа нь бидний тархийг шинээр цэнэглэн, 3 хэмжээст Дэлхийг бодвол илүү өргөн цар хүрээтэй, мэдлэг болоод боломжуудыг ашиглах боломжыг бидэнд олгож байна. Мөн энэ гэрлийн эрчим биднийг 4,5 хэмжээстэд оруулахаар бэлдэн, бидний 3 хэмжээстийн хатуу дүрэм журмыг биднээс арилган цэвэрлэж байна.

4 хэмжээст гэж юу вэ?
4 хэмжээстийн ухамсрын дүрэм бол 3 хэмжээстээс нэмэгдүүлсэн мэдрэмж, боломж чадваруудын хялбар хэв шинж юм. Цаг хугацаа дандаа одоо дээр байх, анхаарал зөвхөн одоо болж байгаа зүйл дээр төвлөрнө. Өчигдөр маргааш гэх ойлголт байхгүй ба “Одоо”гэсэн төлөв дээр бидний анхаарал болон сэрэхүй ажиллах юм. Бидний анхаарлын чиг одоо цаг дээр төвлөрөх аваас сонголтууд дахин боломжтой болж эхэлнэ. Бид ямар ч үйл явдлыг бүгдийг нь тус тусад нь ажиглаж, ямар ч мэдээллийг төвөггүй олж, түүнд хариулт өгөхөд бэлэн болох юм. Мөн 4 дэх хэмжээст буюу одоо цагт ухамсарт бидний парадокс гэж нэрлэдэг ойлголт бэлэн бөгөөд боломжтой болох юм. Парадокс гэдэг бол хэдхэн минутын өмнө үнэн байсан зүйл тун удалгүй үнэн биш болох, худал гэж боддог байсан нь худал биш болох үзэгдлийг нэрлэдэг.

Тиймээс урьд нь бидний туршлагад хатуу оршиж байсан тодорхойлолтууд 4 хэмжээстэд ирэхэд, хүн ямар ч тохиолдолд өөрийн хувилбар болон долгионоор сонголтоо хийх эрхтэй болох юм. 4 хэмжээстэд шилжсэн одоо цагт сонголт болон хариултаа өөрөө хийх чадварууд, парадоксын уян хатан байдал, өөрийн аз жаргал болоод эрүүл мэндээ нэмэгдүүлэх чадварууд зэрэг нь бэлэн байх юм. Гэхдээ 4 хэмжээстийн энэ үе бол шилжилтийн төгсгөл хүртэл тийм ч удаан үргэлжлэхгүй бөгөөд гол нь 3 хэмжээстийн хатуу хэв маягийг арилгаж, 5 хэмжээстэд шилжихэд бэлэн байх суурийг бэлдэж өгөхөд голлох үүргийг гүйцэтгэх чухал боловч богинохон үе шат юм. Харин Дэлхий болоод доторх суугчдын хувьд 5 хэмжээст бол зорилтот түвшин мөн.

Дээд оюун санаануудын хэлж байгаагаар 5 хэмжээстийн ухамсарт 2017 он гэхэд бүрэн шилжих зорилттой байгаа ба ингэхийн тулд заавал 4 хэмжээстийн ухамсрын үе шатаар дайрч, өнгөрөх ёстой юм. Учир нь бид 4 хэмжээстийг шууд алгасаад 5 хэмжээстэд орж чадахгүй.
3 хэмжээстийн бүх оюун санаа болон сэтгэл зүйн ачаа баглааг 4 дэх ухамсрын үүд хаалган дээр орхиод 4 хэмжээстэд өөрийн бодол, мэдрэмжээ удирдаж сурсаны дараа л 5 хэмжээстэд шилжихэд бэлэн болно. Зарим нэг угсралт үүнд хэрэгтэй болно.

5 хэмжээст гэж юу вэ ?
5 хэмжээстэд бүх зүйл өргөн цар хүрээнд явагдах ба 3,4 хэмжээстийн загвараас тун өөр юм. Цаг хугацаанд хэмжээ байхгүй болох бөгөөд бүх боломжууд нэг газар нэг хоромд болох юм. Чи нэг зүйлд анхаарал төвлөрөнгүүт тэр тохиолдол болоод хариулт нь хаана, хэзээ анхаарсан тэр үед нэн даруй гарч ирэх юм. Та асуу хариулт бэлэн. 5 хэмжээстэд та туршлага болон хариулт авахын тулд хаа нэг зүгт хөдлөх юмуу аялах хэрэггүй юм. Бүх зүйл таны анхаарлын чиг болон барьж авсан долгионы сонголтоос хамаарч хялбархан бөгөөд хүч шаардахгүйгээр өөрөө орж ирэх юм. Та 5 хэмжээстийн ухамсарт байх үед юмсыг доод хэмжээстүүдэд байдаг шиг биет хэлбэрээр бүтээхгүй бөгөөд зөвхөн гэрэл, гэрлэн давтамтж, гэрлэн үелзлээр бүтээж чадна. Та бүтээлдээ дуу авиа, өнгө, геометрийн дүрсүүдийг ашиглана. Та бүтээгчтэй болон бусад гэрлэн биетүүдтэй байнга холбоотой байж харилцана. Энэ өндөржүүлсэн ухамсарт танд байсан хуваагдмал оюун санаа маш багахан үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь буцаад жижгэрч физик биеийн сайн сайханд л хэрэгтэй байсан байрандаа эргэн орно.

Та 4 хэмжээст ухамсрыг хэрхэн эзэмшиж чадах вэ?
4 Хэмжээст ухамсарт хэрэгтэй зүйлүүд: Би дээр дурдсан 4 хэмжээст дэх одоо цаг буюу яг одоо-гын тухай дэлгэрүүлж өгөе. Одоо цаг нь дотроо 4 түвшинтэй. Одоо Дэлхий дээр байгаа ихэнх хүмүүс хором бүр дэх бодол, мэдрэмж үйлдлээ бүрэн хянаж эзэмшиж сураагүй байна. Гэвч танд өөр сонголт байхгүй, учир нь эдгээр нь 4,5 хэмжээстийн үндсэн гол шаардлагатай чадвар юм. 3 хэмжээст анх бүтээгдсэний гол зорилго бол өөрийн бодол, мэдрэмжийн долгион, давтамжаа сайжруулж, дадлага хийж, туршихын тулд зохиогдсон цэцэрлэг гэж хэлж болно. Энэ цэцэрлэгийг гүйцэлдүүлэхийн тулд цаг хугацааны хэмжээ хязгаарыг бий болгосон.

Хурдтай гүйцэтгэхийн оронд бидний бодсон бодол түүнээс гарч ирэх илрэл болон туршлагын хооронд хугацаа гэж гаргаж өгсөн юм. Ихэнхдээ бид энэ цагын хэмжүүрийг эмх цэгцгүй өнгөрөөдөг. Бид энэ хэмжээг цааш нээж хөгжүүлэхийн оронд зөвхөн юу хүсэж байгаадаа зориулснаас болж уур хилэн, залхалт, сэтгэлээр унах, санаа зовох, буруутгах, айдас хүйдэс зэрэг бүх төрлийн бага түвшний аятай бус бодол, мэдрэмжүүдийг гаргадаг. Бодлын үр дүн нэн даруй илэрдэггүй болохоор дур зоргоор бодож , мэдэрсээр ирсэн.

Гэвч тун удалгүй 3 хэмжээстийн цаг хугацаа нуран унаж, одоо цаг руу шилжиж байгаа тул цаг хугацаа хэмээх хязгаар бас нуран унах юм. Тэгэхээр бидэнд байдаг гэж бодож байсан дээрх бодол мэдрэмжүүд багасаж ирэх юм. Энэ бол маш чухал алхам мөн. Азаар зарим нэг энгийн эрчмийн багаж хэрэгслүүд бодол, мэдрэмжээ хором бүрт эзэмшиж сурахад тусалж чадах бөгөөд энэ нь биднийг одоо цагт төвлөрсөн дээд хэмжээстүүдэд ороход бэлдэж чадах юм. Гэхдээ би доор зарим нэг энгийн хэрэгслийг жишээтэй нь тайлбарлаж өгөе.
Таны ухамсаргүй бодол болон мэдрэмжийг өөрчилж шинэчлэхийг та зөвшөөр. Энгийнээр хэлбэл шилжилт нь гэрлийн давтамжын нэг давалгаагаар бидний хүсээгүй зан чанарыг арилгаж, нөгөө давалгаагаар бидний хэн байсныг сануулахаар илгээгддэг. Шилжилт нь бидний хүсээгүй, ухамсаргүй бодлууд, сэтгэл хөдлөлүүд хаана хадгалагдсан байгааг мэдэх бөгөөд гэрлээр энэ доод долгион үелзлүүдийг устгаж цэвэрлэж байна. Гэсэн хэдий ч эдгээр бодол үйлдлүүд бага цэвэрлэгдсэн бол бидний сэрэхүйд буцаж ирээд эдгээр хаягдаж байгаа эрчмүүд бидний нөхцөл байдлыг соронзон мэт татаад байдаг юм. Тэгэхлээр та энэ хүчирхэг эрчмийг гарч ирсэн үед нь хэрхэн зөв таньж, хүлээж авах вэ? Та тэднийг зөвшөөр. Хэрэв  гэрэл таныг засахаар ирсэн гэдгийг нарийн мэдэрч, анзаарч чадах аваас тэр таныг түргэн цэвэрлэж, та бүр юун бужигнаан болоод өнгөрснийг ч санахгүй.
Харин эсрэгээрээ та энэ муу зуршлуудаа барьж торгоон, бодол мэдрэмжээ мууд эзэмдүүлээд байх юмуу өөрийгөө буруутгах, санаа зоволтоо үргэлжлүүлээд- би нэг л биш байна, – тэр нэг л бишээ гэх мэтээр маргаад байх аваас эдгээр эрчмүүд таны орон зайнаас алга болохгүй юм. Харин ч энэ шилжилтийн нөлөөгөөр энэ эрчмүүд улам хурдсаж маш төвөгтэй, нэг л биш гэсэн замаар үргэлжлээд байх болно. Тэгэхлээр таны зам дээр гарч ирсэн бүхнийг мэдэхгүй, танд хамааралгүй байсан ч таныг цэвэрлэхээр ирсэн гэдгийг нь мэдэж, хүлээж ав. Та урт амьсгаа аваад, алхахаар яв, хөгжим сонссон ч болно гэхдээ өөрийнхөө анхаарлын чигээ дээд долгионы хэмжээнд байлга.

4  хэмжээстийн доод болоод дээд түвшний тухай ойлгох нь.
Энэ шилжилтийн бас нэг чухал талыг энгийнээр хэлэхэд энэ хэмжээс дотроо дээд доод гэсэн 2 төвшинтэй. Яг ч түвшин гэж нэрлэж болохгүй ч энэ 2 чиглэл байдаг. Хэдийгээр ухамсар 3 хэмжээстээс гарсан ч, хатуу хэлбэрүүд болох машин,байшин, мод гэх зэрэг нь байсаар байх бөгөөд харин айдас, буруутгал, шүүх, өөрийгөө буруутгах, зөв буруу гэх мэт ойлголтууд дээд ухамсарт тоглогдохоос урьдчилан сэргийлж, яваандаа алга болох учиртай юм. Гэсэн хэдий ч, та бодож байгаа долгионы үелзлээсээ хамаарч дээд юмуу доод 4 хэмжээстэд хамаарч болох юм.

Доод 4 хэмжээст нь астрал онгоц юмуу мөрөөдлийн орон зай гэж нэрлэгддэг ба хүний 3 хэмжээстэд бодож байсан бүх бодол санааг хадгалсаар байх юм. Та бүхэн бодол орж ирүүтээ даруй алга болдоггүйг мэднэ. Тэдгээр нь доод 4 хэмжээстэд тодорхой орон зай, жин нягтрал, сэтгэлийн догдлолуудтай оршсоор байдаг. Тэдгээр нь хүний бусад бодлууд, ижил төстэй муу зан аашуудыг тэтгэж, бөөгнөрсөөр байдаг.  Зарим бодлууд хүчирхийлэл, ноёрхол, боолчлол, дайн тулаан, үзэн ядалттай холбоотой бол маш хүнд, харанхуй, эмх замбараагүй оршсоор байдаг бол эсрэгээрээ эрвээхэй, тоглож байгаа хүүхэд, хаврын өдөр цэцэг дэлгэрч байгаа гэх мэт бодлууд хөнгөхөн, гэгээлэг долгионтой байх юм.
3 хэмжээстэд ч байсан ийм хөнгөн сайхан бодлууд биднийг дэвшин, үелзлийг мэдрэхийн тулд 3 хэмжээстээс гарах үед хэрэг болдог. Тухайлбал гоо сайхны тухай бодое. Та -би гоо сайхан гэдгийг мэднэ гэж хэлэх байх л даа, учир нь бид одоо 3 ба 4 хэмжээстэд зэрэгцэн байгаа тул. Гэхдээ л та хэр олон удаа энэ гоо сайхныг мэдэрч, татагдаж, хадгалж байсан бэ? Одоо 4 хэмжээстэд нэгэнт байгаа тул та хөнгөн гэгээлэг,сайхан бодлуудыг зүрхэндээ авч, тогтоож сурах хэрэгтэй юм. Эдгээр бодлууд өнгөрсөн ирээдүйтэй 3 хэмжээстэд маш хурдтай өнгөрдөг байсан нь одоо цагтаа тогтоон барьж, сайхан цэцгийн үнэрийг мэдрэх долгион байдаггүй байсантай холбоотой. Нөгөөтэйгүүр та анзаарсан бол хүнд, аягүй бодлууд болох -би сайн хүн биш юм, – тэд надад дургүй, -би хэзээ ч амжилтад хүрэхгүйн байна, гэх мэт бодлууд 3 хэмжээстэд урт удаан тогтоод байдаг шүүдээ. Учир нь бодол бол цахилгаан, харин сэтгэл хөдлөлүүд бол соронзон учраас тэр юм.

Харин гоо сайхан, баяр талархалтай бодлууд хөнгөн зөөлөн боловч өргөн, чөлөөтэй долгион цацруулдаг юм. Хүнд муухай бодлууд сэтгэл хөдлөлд хүчтэй соронз мэт ороогдсон байдаг. Эдгээр бодлууд хөнгөн сайхан бодлуудыг бодвол цэвэрлэхэд хүнд бөгөөд доод 4 хэмжээстэд бусад буруу бодлуудыг тэтгэсээр байдаг. Бидний эргэн тойронд байх соронзон талбайн хүрээнд – би хэвийн биш байна, -чи лав зүгээр биш байна гэх мэт нь бидний жинхэнэ хэн бэ гэдэгт тийм ч их үүрэг рольтой биш. Энэ бол хүнд ухамсаргүй бодлуудад татагдсан нэг соронз юм. Тиймээс та бодож байгаа бодол болон гаргаж байгаа сэтгэлийн хөдөлгөөний үелзэлдээ анхааралтай, ухамсартай хандах нь тун чухал юм. Азтай нь гэрлийн 2 дахь давалгаа үүнийг илүү хялбар болгон өгч байгаа юм.

Бидний мөн чанарт хамаарахгүй энэ мэт хүнд бодлуудыг чөлөөлж явуулснаар гэрэл биднийг дахин цэнэглэж, 4  хэмжээсийн дээд түвшин рүү багахан муу бодол, сэтгэлийн хөдөлгөөнтэйгээр дэвшүүлэх болно. Тэгээд ч бидний шинэ дэвшилд гай уршиг тарихаас нь өмнө салах нь зүйтэй.
Бид зүрхээ сайн сайхан долгион болох -би өөртөө таалагдаж байна, – би аз жаргалтай байна, – би өөртөө сэтгэл хангалуун байна, гэх мэт сайхан бодлуудаар тэтгэн, амьдарч эхлэх үе ирлээ. Энэ сэрэхүй танд амархан ирэх бөгөөд учир нь энэ нь 4,5,6 хэмжээстэд цаанаасаа л байдагтай холбоотой юм.

Гэсэн хэдий ч, бидэнд бусад эд ангиуд бас хэрэгтэй. Ямар ч төрлийн хязгаарлалт, шүүлт, үгүйсгэл, өөлөлт, буруутгал зэрэг бидний маргасаар байдаг зүйлүүд нь халуун агаарын бөмбөлөг дээр дарсан хүнд туухай мэт бидний 4 хэмжээстийн хүрээнд аль хэдийн хол дэвших байсан боломжыг хязгаарлаж байгааг ойлгох хэрэгтэй. Хүн бүр энэ явцыг 100 хувь ашиглах боломж бий. Хэдий хүнд, бага долгионт эрчмээс бид салж чадна, төдий чинээ 4 хэмжээстийн давтамжын өндөрлөгт хүрч болно. Хэрэв бидэнд зуршил болсон 3 хэмжээстийн өнгөрсөн холбоо, хязгаарлалтуудыг анзаарч таних юм бол, энэ хэмжээстэд илүү өргөн, тайван, амар амгалан үзэл бодолтой байх болно. Дээд түвшний 4 хэмжээстэд та мөн айдас болон сэтгэл зовнилоосоо болж доод түвшинд үлдэж магад гэж бодож болох ч энэ нь тийм биш юм.

Нэгэнт л та зүрхэндээ -би өөртөө хайртай гэж ухамсарлаж чадсан бол, дээд түвшинд хүрсэн үедээ онцгүй таагүй зүйлийг энэ хэмжээстэд сонгох нь ямар ч утгагүй юм байна гэдгийг олж мэднэ. Тэгээд ч та сайн сайхныг хүсэж, анхаарах болсноор энэ сэрэхүй амар бөгөөд бэлэн ирэх болно. Шилжилт явагдаж, цаг хугацааны хэмжүүр унасан ч, 3 хэмжээстээс гаралтай ухамсаргүй бодол, мэдрэмжүүдээ сонгох боломж танд бас байдаг. Хэрэв энэ сонголтыг хийвэл танд таагүй үйл явдлуудыг хурдан бөгөөд бүрнээр нь авчрах аюултай юм. Эсвэл та бодол сэтгэл хөдлөлөө хором бүрт анхааралтай, ухамсартайгаар сонгох сонголт хийвэл энэ үр дагавраа бас шуудхан бүрэн хэрэгжүүлж чадах юм. Тиймээс, ухамсарт хийх сонголтоо жинхэнэ цаг нь ирэхээс өмнө яг одооноос хянаж, дадлагажуулж сурах хэрэгтэй.

Тэр цаг бидэнд ойрхон байна, тиймээс энэ бүхэн танаас л хамаарна. Одоог хүртэл таны толгойн голд байрладаг бодол санаа болон анхаарлын сонголт хийдэг төв бусдын тухай бодлоор дүүрсэн байдаг. Таны хамгийн дээд зэргээр байхыг хичээн бодож байгаа хүмүүс ээж, аав, багш, сайд ч юмуу тэдгээрийн тухай бодол танд орж ирэхэд, та өөрийгөө бодлоосоо авч хаядаг. Тиймээс одооноос та өөрийн толгойн төвөө эргүүлэн авах, эзэгнэн удирдах цаг нь болж. Та өөртөө хэлдэг байсан – би үүнийг, түүнийг хийж чадахгүй, – би л хийх ёстой гэх мэт утгагүй бодлуудаа няцааж чадсанаар 4 хэмжээсийн доод түвшинд таныг барьж байсан наалдамхай, дотор түгжээсийг тайлж, тэдгээр нь нэн даруй алга болохыг олж мэднэ. Та өөрийнхөө сайн сайхан, аз жаргалтай, үзэсгэлэн гоо байдлаа одоо цагтаа төвлөрүүлэн хадгалж чадваас доод түвшинд хадгалагдсан дээрх сөрөг бодлуудыг багасгаж өгнө. Амьд үг гэж нэрлэгддэг эрчмийн долгионоор тоглох үе ирлээ.

Дээд ухамсрууд бидэнд дараах үгүүдийг хэлж байхыг сануулж байна: Мэдээж, баттай, чадна, боломжтой, удирдана, одоо, та буюу хүндэтгэлтэй үг, талархалтай, баяртай, аз жаргал, баяр баясгалантай гэх мэт үгүүдийг хэлснээр та ухамсаргүй долгионыг хамгийн хялбар аргаар өөрийн орон зайнаас гаргаж чадна. Нэг үгээ сонгоод өдөржин түүнтэйгээ амьдар, байнга бод,мэдэр! Та одооноос эдгээр бодол мэдрэмжийн долгионыг хэлж, цацруулж дадсанаар яг цаг нь ирэхэд эдгээр нь танд аль хэдийн зуршил болсон байх юм. Мөн та ингэж өөрийгөө бүрэн олж, сайн сайхныг өөртөө татсанаар та 4 хэмжээстэд бүрэн утгаараа нэгдэж чадна.

Амархан бөгөөд энгийн байгаа биз? Тийм. Эдгээр нь одоо цагт хэрэгтэй сэхээрэл сонголт мөн биз? Тэгэлгүй яахав. Та суугаад энэ бүхэн өөрөө солигдоно гэж хүлээж байна уу? Үгүй. Яг одоо бидний дотор хүч нь нэмэгдсэн цахилгаан соронзон орны гэрэл дээд хэмжээстүүдээс бууж байна. Үүнийг тэсэж чадахгүй 3 хэмжээстийн олон хүн биеэ орхих сонголт хийж байгаа боловч, мөн түүнээс олон хүн өөрчлөлтийг дагаж байна. Олон хүн 4, 5  хэмжээстийн гэр рүүгээ явж байна, гэхдээ тэдэнтэй нэг цаг хугацаанд, тэдэн шиг амар хялбар талархалтайгаар хүн бүр явж чадахгүй байгааг бид бас харж байна.

Орчуулсан Д.Энхжаргал

Эх сурвалж: Линк
8.9
Reader Rating: (5 Rates)
9.1
Tags3 хэмжээст гэж юу вэ
Previous Article

5 хэмжээсийн тухай, хэмжээсийн Гэрэл болон хоёрдмол ...

Next Article

Цаг хугацаа ба орон зай бол хуурмаг, ...

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Гонзалес эргэж ирсэн нь Кори Гудтай хийсэн ярилцлага

    2018-04-10
    By admin
  • хэмжээст
    Ухамсар болон оюун санааны дэвшил

    5 дах хэмжээстийн ухамсар

    2017-04-05
    By admin
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй

    Ертөнц танд хэлэх гээд байгаа 10 дохио

    2017-04-08
    By admin
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    2018-03-06
    By Admin 2
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 23:11

    2018-02-03
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Мэдээлэл цуглуулах, турхиралт зохион байгуулах засгийн газрын төв Кори Гудтай хийсэн ярилцлага

    2018-01-09
    By Admin 2

5 comments

  1. Цэцэг 6 January, 2019 at 12:10 Reply

    Үнэхээр нарийн тайлбарлажээ. Энхээдээ маш их баярлалаа.

  2. Unshigch 24 May, 2019 at 05:50 Reply

    ene talaar nom baidag yum bolov uu? :))

    • Admin 2 26 May, 2019 at 21:28 Reply

      Номууд англи хэл дээр бол зөндөө бий.

    • Admin 2 24 September, 2019 at 10:03 Reply

      Зөндөө номууд байдаг боловч монгол хэл дээр орчуулагдсан нь ховор байх.

  3. ГБаг 9 June, 2019 at 04:27 Reply

    Үнэн худал хоёр 49/51 харьцаатай болож байна даа гэж боддог хэрэв 50/50 болвол яах бол гэж бас бодноо 1 гэсэн үг үү тэгвэл үүнээс доош хасах тэдэгтэй тоонууд үргэлжиллээ гэж бодоё …

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Ухамсар болон оюун санааны дэвшил

Галактикийн Гэрлийн Холбоо-БИДНИЙ ХАМТЫН ЧАРМАЙЛТЫН ҮР ДҮН

2019-10-06 Сайн байцгаана уу, хайрт дэлхийн хүмүүс ээ! Дэлхийн нарийн түвшинд тохиолдож буй үйл явцууд болон тэдгээрт Гэрлийн Галактикийн Холбоо хэрхэн оролцож байгаа талаарх сүүлчийн мэдээнүүдийг дамжуулахын тулд би ирлээ. ...
  • Аштараас ирүүлсэн шинэчлэгдсэн мэдээ

    By Admin 2
    2019-10-07
  • Сансрын Илчлэл: Урвуулан сэргээх технологиуд Эмерийн Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага 2019-07-09

    By Admin 2
    2019-10-07
  • Сансрын Илчлэл: Амьд Сарны нууцууд Эмери Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага

    By Admin 2
    2019-10-07
  • Агуу сүнсний 10 сургааль Индиан

    By Admin 2
    2019-10-07
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктуриан-таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...
  • 9.1
    ОнцгойУхамсар болон оюун санааны дэвшил

    Гэрлэн биет Маттьюгын 2016 оны 9 сарын 17-ны мэссэж

    Suzanne Ward дамжуулснаар ( Жич:Энэ мэссэжээр дэлхийд одоо болж байгаа буюу болох гэж байгаа үйл явдлыг хэлсэн байсан тул анхааралтай уншина уу !) Би Маттью байна,энэ дэлхийд байгаа бүх сүнсүүдэд ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Галактикийн Гэрлийн Холбоо-БИДНИЙ ХАМТЫН ЧАРМАЙЛТЫН ҮР ДҮН

    By Admin 2
    2019-10-07
  • Аштараас ирүүлсэн шинэчлэгдсэн мэдээ

    By Admin 2
    2019-10-07
  • Сансрын Илчлэл: Урвуулан сэргээх технологиуд Эмерийн Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага 2019-07-09

    By Admin 2
    2019-10-07
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • 3 хэмжээст дуусаж байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

    By admin
    2017-04-10
  • Босс нар манд
    on
    2019-11-11

    Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    Баярлалаа. ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ, ЭЕРЭГ ...
  • Admin 2
    on
    2019-10-07

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    Bayarlalaa tand
  • И.Б
    on
    2019-10-02

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    Их сонирхолтой сайт байна ...

Архив

  • 2019-10-07

    Галактикийн Гэрлийн Холбоо-БИДНИЙ ХАМТЫН ЧАРМАЙЛТЫН ҮР ДҮН

  • 2019-10-07

    Аштараас ирүүлсэн шинэчлэгдсэн мэдээ

  • 2019-10-07

    Сансрын Илчлэл: Урвуулан сэргээх технологиуд Эмерийн Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага 2019-07-09

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой