Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

Сүнс танаас салангид биш юм. Жинхэнэдээ сүнс таны үнэн эх үүсвэр бөгөөд таны үнэн оршихуй. Бид хэн болох ,хаанаас ирсэн болохоо мартахад амархан. Заримдаа бидэнд сануулга хэрэгтэй.
Энд таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл байна.
1. Та яг байх ёстой газраа байгаа
Нөхцөл байдал ямар байх нь хамаагүй, ямар унаанд хаана суусан байгаа нь хамаагүй та яг энэ одоогын хоромдоо байна. Сонголтууд,үр дүнгүүд, явсан болон яваагүй замууд. Таны сүнс бүх зүйл шалтгаантай тохиолддог гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Санамсаргүй болдог нэг ч тохиолдол байхгүй. Тиймээс итгэл үнэмшилтэй бай, бүх зүйл бүтнэ.
2. Бүх зүйл түр зуурынх
Юу ч мөнх үргэлжилдэггүй, сайн, муу муухай гээд л юу ч байнгын биш. Иймд түр зуураараа бай. Ус шиг амьдралаар дээш доош урс.
3. Танд хэрэгтэй бүх зүйл таны дотор аль хэдийн бий
Өөрийгөө тань, өөртэйгээ суугаад ойлголц. Танд хэрэгтэй бүх юм, сэтгэлийн тэнхээ, зориг зүрх, энэрэл нигүүсэл, хайр бүгд дотор чинь бий. Тиймээс та аль алийг нь хайж олоод орчиндоо гаргаж ирэх сонголт танд бий.
4. Та өөрөөрөө байгаа нь зүгээр
Таны амьдралын гол зорилго бол өөрийгөө өөрчлөх юмуу том шинэчлэл хийхэд биш юм. Та ямар ч өгөгдсөн хором мөчид юу хийсэн хийгээгүй, хэлсэн хэлээгүйгээс хамааралгүйгээр өөрийн хэн байгаадаа амар тайван бай. Өөрчлөлт гэдэг бол бид бүгдэд байдаг сонголт болохоос сэтгэл ханахын тулд хүчээр хийдэг тулгалт биш. Эхлээд хүлээж авсан үед жинхэнэ өөрчлөлт аяндаа ирдэг.
5. Өөрийгөө үнэлэх нь танаар л хэмжигдэнэ, ганцхан танаар
Хэрэв та өөрийгөө үнэлэх үнэлгээ болон баталгааг гаднаас хайдаг бол та хэзээ ч аз жаргалтай байхгүй. Бид бүгд өөр бөгөөд юмсыг олон янзаар хүлээж авдаг. Гэвч таны нэр хүнд гэдэг бол таны хянаж чадах зүйл биш юм. Тиймээс бусдад таашаагдах гэж хичээхээ болиод өөртөө таатай байхад болно.
6. Хүндхэн үеүдэд харах, хүлээж авах ертөнцөө өөрчил
Сэтгэл зоволт, маргаан мөргөлдөөн, гэмшил болон харамсал, уйтгар гуниг гэх мэт сэтгэл хөдлөлүүд бүгд одоогын хоромдоо амьдрахгүй байгаасаас болдог. Одоогын хоромдоо бүрэн дүүрэн амьдарснаар бид харах өнцөгөө өөрчилж, амьдралын зогсолтуудыг том хэмжээгээр авч үзэхдээ тэднийг үл ялиг зүйл байсныг ухаардаг. Тэд биднийг …. руу дагуулдаг.
7. Одоодоо амьдар
Өнгөрсөнд битгий орш, ирээдүйг бүү төсөөл. Та дуртай зүйлээ олоод тэгээд үйлдэл хий. Таны амьдралд ирэх хором, яг одоо байгаа энэ хоромоос илүү чухал биш. Дараа нь мөрөөдөх зүйлээ одоод хий, тэгээд таны өнгөрсөн үйлдлүүд танд тохиолдох ёстой байсан гэдгийг ухаараад түүнээс суралцаж, өсөн дэвшиж болно. Иймд өнгөрснийг явуулаад,одоо танд байгаа байгаа бүхэнд хүргэсэнд нь таларх.
8. Айдсаас чөлөөлөгд
Бүхэл ертөнцөд хоёрхон үнэн бий. Нэг нь хайр нөгөөх нь айдас. Нэг нь нөгөөтэй эсрэгцэл нь тэнцүү. Оршихуйн болон амьдралын эх үндэс болсон үнэн бөгөөд ариун хайрын төлөвт оршихын тулд айдсыг авч явах хэрэггүй. “ айдас тогшиход, тэнд хэн ч алга гэж хайр хариулна” гэж хэн нэгэн хэлсэн байдаг.
9. Хянах гэсэн хэрэгцээгээ чөлөөл
Амьдралаас гарах үр дагавар, нөлөө болгоныг хянаж болно гэсэн төөрөгдөлд орох нь, та өөртөө бүтээсэн хуурмаг хоосон юм. Бид ирээдүй юу авчрахыг мэдэхгүй тэгээд ч үйлдэл, хариу урвал бүрийн үр дүнг ойлгох, хүлээж авах гээд ч чадахгүй юм. Тиймээс бид нэхэл дагалгүй хайрлаж, найдлага горьдлоггүй амьдарч, шүүлт шүүмжлэлгүй хүлээж авч сурах ёстой.
10. Та хаанаас ирсэнээ санаж яв
Та эхлэлээ мэдэх үед төгсгөлийг мэддэг. Бидний ухамсар мөнхийн гэж ойлгох үед бид өөрсдөө эрчим юм гэдгээ ухаардаг. Эрчим,сүнс, ухамсар үргэлж хөгжиж,суралцаж, өсөн дэвшиж байдаг. Төрөл авах бүрээс шинэ сургамж, шинэ туршлагуудтай ирдэг. Бид эрчмээс ирсэн, эрчимдээ эргэн очно.
11. Хүлээж ав
Өөрийн зан ааш, зуршлаа хүлээж авах төлөвт байрлуулснаар сайн муу бүгдийг хүлээн зөвшөөрдөг. Та одоо хоромдоо амьдрахын тулд өөрийн хянах хүслээ явуулж, айдсаа чөлөөлж, мөн горьдлого тавихаа болих хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөхгүйгээр юу ч цэцэглэхгүй. Энэ бол юу хүссэнээ асуудаг -зүрх сэтгэл дэх хүслүүд бус, хамгийн үнэн залбирал юм . Амьдралд өгөгдсөн, ивээгдсэн бүхэнг хүлээж аваад хариуд нь бүх зүйлд талархалаа өг. Хайрын тойрог томорсоор байх болно.
12. Та хэзээ ч ганцаар биш
Альберт Эйнштэн нэгэнтээ бидний хараанаас цаадах ертөнц болон өөр реалитиг үнэхээр байдгийг хэлсэн байдаг. Бидний физик биеийн нүд бол зөвхөн 3 хэмжээстийн тусгалыг, хязгаарлагдмал тооны өнгүүдтэй харах чадвартай байдаг. Бидний физик ертөнцийн хөшигний цаана байдаг зүйл бол эрчим, агуу том эрчим байгаа. Заримдаа та мэдэрдэг, өөр тохиолдлуудад тогтмол биш ч ялимгүй тохиолдлоор зургийн камер зэрэгт бөмбөлөг дүрсээр гарсан байхыг нь олж хардаг. Бид үнэндээ хэзээ ч ганцаар байдаггүй. Та үргэлж танд харагдахгүй байгаагаар хүрээлэгдэж байдаг бөгөөд хэрэв та дуудаад үзэх юм бол хариу аваад хайхаж магад юм.
Орчуулсан Д.Энхжаргал

Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай