www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил
Home›Мэдлэгт дусал нэмэрлэхүй›ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

By Admin 2
2020-03-05
1791
0
Share:

“Нэгийн хуулийн үр сад”-н нилээд бүлгүүд нь Атлантичуудын колони байсан Египтийн хойд нутаг руу дүрвэсэн. Нэмж хэлхэд Азийн Юй болон Ливан/Египтийн (удаан хугацаанд фараончуудын удирдлаганд байгаагүй хэсэг нь) эзэнт гүрнүүд зэрэг бусад соёл иргэншлүүдтэй тэд худалдаа наймаа хийдэг байсан ба Алтан эриний турш Атлантичууд урт эсвэл богино хугацаанд оршин сууж байсан тэдний колони дэлхийн өнцөг булан бүрээс олдсон. Заримдаа Атлантийн тивийг галт уулын болон газар хөдлөлтийн идвэхжил дайран өнгөрөх хугацаанд тэд өөр газарт дүрвэхээс аргагүй байсан.
Тэдний пирамидуудыг(3), (33) ихээр барьж байгуулах хүсэл эрмэлзлийн дүнд Босни дахь Пирамидын хөндий болон Мексикийн Тётихуакан зэрэг үзэсгэлэнт пирамидын цогцолборууд бий болсон юм. Мөн (АНУ) Арканзас, Бразил, Төвд зэрэг газар нутгуудад тэдний колони байсан. Кристалууд тэнд ургадаг байсан ба тэднийг хурдан ургуулхын тулд газар доороос магма гарган авч өндөр даралтын доор хөргөдөг байсан. Эдгээр хоорондоо асар хол газар орнуудын хооронд ирж очин зорчихын тулд хэмжээст хооронд аялдаг туннел зэрэг өндөр технологийг ашигладаг байсан(34).
Гамшиг болохоос өмнө Атлантичууд сүүлд тэдний алдарт бүтээл болж хувирсан Гизагийн тавцанг Египтэд барьж босгосон. Энэ нь тэнд аль хэдийн босчихоод байсан Сфинкстэй гайхалтай сайхан зохицсон юм. Пирамидуудынх нь дизайн болон барилт нь маргаангүй Ра болон Трисмэгистус (эсвэл Тот гэдэг)-ын ажил байсан. Тэд энгийн хүмүүс байгаагүй ба хэмжээст хооронд чөлөөтэй аялж чадах өндөр хөгжсөн сүнснүүд байсан. Тэд бие авч оршин байх эсвэл цэвэр ухамсар байдалтай оршиж чаддаг байсан. Тэд Лемур болон Атлантисд дээд тайлгач эсвэл зөвлөгчийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Тэд олон хэмжээстийн чадвараараа энгийн хүмүүсийн хувьд хүлээн зөвшөөрөхийн аргагүй мэдлэгийг ашиглан ер бусын гэгдэх олон төрлийн ажиллагаатай пирамид машинуудыг бүтээх боломжтой байсан. Тэрч байтугай зөвхөн Дэлхийн тэнхлэгийн хазайлт-ын дараа л учир холбогдолтой болсон дөрвөн зүгийн цэгүүдэд оруулсан ирээдүйн загвар тэдгээрийн дизайнд аль хэдийн тусгагдсан байсан.

Атлантичуудын нэрлэдгээр “Могойн Хүмүүс” Гизагийн Пирамид цогцолборыг барьж дуусгах үед энэ нь одоогийхоосоо маш өөр харагддаг байсан. Дээрх төсөөлөл зурагтай яг адил байгаагүй ч байж болно, учир нь Эдгар Кейсийнхээр бол тэр үед тухайн орон нутаг маш үржил шимтэй нутаг байсан(35). Пирамидуудын их биеийг цагаан шохойн чулуугаар бүрж, оройг нь зэс, гууль болон алтны холимог хайлшаар хийсэн. Нил мөрөн бас өөр өөр эргэх урсгалтай байсан нь элбэг дэлбэг усны нөөцийг бүрдүүлж байсан ба энэ нь Агуу Пирамидын доогуурх сувагуудаар урсан өнгөрдөг байсан. Пирамидууд усан сангийн байгууламжаас гадна өгсөж буй усны молекулыг нарны гэрэл болон дууны долгионы тусламжтай хүчилтөрөгч болон устөрөгч болгон салгадаг ухаалаг хийцтэй байгууламж байсан юм. Энэ нь хүрээлэн буй орчин нийтээрээ үнэгүй эрчим хүчийг эзэмших боломжтой байсан гэсэн үг юм.
Кейс болон бусад эх сурвалжуудынхаар Атлантын “Нэгийн хуулийн хүүхдүүд” тэдний түүхээ А-гаас Я хүртлээ баримтжуулан хадгалсан архивыг эзэнт улсынхаа энд тэндгүй байгуулсан. Нэг нь Юкатанд (Мексик/Белизийн)(36), бас нэг нь Бимини (Багамын) мөн өөр нэг нь Египтэд(37) гэх мэт. Сүүлд дурдсан архивыг Сфинкс болон Агуу пирамид хоёрын дунд байх жижиг пирамидад байршуулсан ба хүн төрөлтнүүд энэхүү мэдлэгийг хариуцлагатайгаар авч явахуйц хангалттай сүнслэг оюуны хөгжилд хүрсэн тохиолдолд л нээгдэхээр бүтээсэн байна. Атлантичууд эрчим ба хэлбэлзлийг гайхалтай ер бусаар удирддаг байсныг харгалзан үзвэл энэ нь зөвхөн бидний хамтын ухамсар хангалттай дээшилсэн тохиолдолд энэхүү архивыг үзэж эсвэл онгойлгож болно гэдэг нь эргэлзээнгүй юм. Олон дохио энэ цаг үеийг ойр байгаа гэж харуулж байгаа юм.

Эрин үеийн төгсгөл
Гамшигууд болсны дараа Египт дахь Атлантичууд амьдралын өндөр стандартаа хадгалан үлдэхийг оролдсоор байсан. Гэвч ирж буцан хэсүүчлэх, заримдаа дайсагналцах, сөрөг хандлагатай харийхан хийж буй зүйлийг нь сүйтгэхийг завдан араар нь шургалах, мөн байнгын чимээ гарган сүйрсээр байсан Дэлхийн эмх замбараагүй нүжигнээн амьдралыг нь хүнд хэцүү болгож байсан юм.
Үүн дээр нь гамшигийн улмаас агаарт маш их тоос бий болж нарны гэрэл муу байснаас тэдний цахилгаан гаргагч төхөөрөмж сайн ажиллахгүй байсан. Энэ нь мөн муу ургацын шалтгаан болж, заримдаа өлсгөлөн ба өвчлөлд хүргэдэг байсан. Зарим хурц авъяастнууд нь үрэгдсэнээс болж тэд үргэлж соёл иргэншлийн бүтцээ дахин шинэчлэхээс аргагүй болдог байсан. Тэд бусад хүн ардуудтай улам ихээр холилдож, эцэстээ уламжлалт соёл нь бусад овгуудынхад бараг ууссан түвшин хүртэл доройтож Өмнөд Америк болон бусад өмнө нь колони байсан газрууд дахь тэдний бусад үлдсэн хүмүүст нь тохиолдсонтой адил тавилантай учирсан юм. Ингээд нэгэн цагт агуу байсан Атлант устаж алга болсон юм.
Өөрсдийн тивээ алдсаныхаа дараа Атлантичууд дэлхийд хаа сайгүй ялангуяа эх газруудын хүрээлэн байсан эргүүдээр таран байршсан байна. Тэд булш бунхан хэлбэрээр өөрсдийн тэмдэгээ хаа сайгүй үлдээсэн байдаг. “”булшны овоо” гэдэг нэр томъёо нь үнэндээ буруу юм, тэд дандаа оршуулга байдлаар ашиглагдаж байгаагүй юм. Тэдгээр нь бөө удган болон бусад хүмүүсийн тайван бясалгаж мөн биеэсээ сүнсээрээ гархад (самадхи) яг тохирсон газар байсан юм. Үүнийг хийхийн тулд таны тархины боргоцой булчирхай буюу “гурав дахь нүд” бүрэн идвэхжсэн байх ёстой ба энэ нь таг харанхуй мөн чимээгүй орчинд хамгийн сайн хийгдэх боломжтой байдаг. Кейсийнхээр бол Атлантичууд хуучин төрсөн нутгийнх нь цамхаг болдог байсан ариун уул Атласыг дууриалган энэхүү жижиг ариун довцогуудыг хийдэг байсан. Энэхүү уул нь ПикоGoogle нэртэй ба одоо ч байсаар буй Азорийн арал дээр адил нэрээр оршин байдаг. Эдгээр байгууламжууд нь нарны эрчимжилт болон өдөр шөнийн тэнцлийн үе зэрэг бурханлаг үйл ажиллагаанд зориулан тааруулагдсан. Доорхи зурганд АНУ-н Индиана мужийн Гошений танхим хэмээх газар юм. Нарны гэрэл уг танхимд зөвхөн өдөр шөнийн тэнцлийн үед л хойд хананд нь тусдаг (энд өдөр шөнийн хаврын тэнцэл 3 сарын 20нд болдог). Атлантын далайн нөгөө талд Ирландын Нюгрэнж гэх мэтийн газруудад яг үүнтэй ижил зүйлс булшны овоонуудад тохиолддог(38).

Усанд автсаны дараах ертөнц
Атлантын уналтын дараа Дэлхийн удирдлагыг гартаа авсан сөрөг харийхан Атлантичуудыг эргэн сануулах зүйлсийг хадгалсаар байсан бүхий л зүйлийг арилгахын тулд хөндөөгүй чулуу бараг үлдсэнгүй. Мэдээж энэ нь илээр хийгдээгүй ба тэдний мэдэлд байдаг нууц нийгэмлэгүүдийн гараар хийгдсэн байна. Ромын эзэнт гүрэн, колончилол, Камбожид тогтсон Пол Потын дэглэм болон Нацизм гэх мэт бусад бүхий л зүйлс үүний үр дүн юм. Ялангуяа Америк тивийг “нээсэн” болон Өмнөд ба Хойд Америк мөн Кариб хавиар байсан хэдэн арван сая Атлантичуудын үр удмыг системтэйгээр устгасан явдал нь дэлхийн түүхтэй зэрэгцэн бичигдсэн төрлөөр нь аймаглан устгах хөтөлбөр байсан юм.
Дэлхийн хаа сайгүй орших Атлантичуудын үр удам резуст (нэгэн төрлийн зөвхөн ураг нь өвчилдөг жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл) өртдөггүй цустай байдаг нь, цусны 0 бүлэг, тэдний улаан болон цайвар шаргал үс, тэдний ДНХ(39) болон тэдний ярьдаг хэл зэрэг нь зарим нэг арилгахад хэцүү үлдэцүүд байсан. Жишээ нь: Бразил дахь Амазоны Тюпи Гуарани хэмээх уугуул иргэдийн ярьдаг хэл нь Франц болон Испанид байдаг Баскуудын хэлтэй илт адилхан байдаг. Хойд Африкт суурьшсан Атлантичуудын үр удамын хэл болох Бербер хэлний зарим үгс мөн л Баск хэлэнд байдаг. Хойд Америкт байдаг Унаган Америкчууд болох Sioux омгийхны хэл, испаничуудын гараар бүрэн устгагдсан Гватемалын уугуул оршин суугч нар болон Канар арлын уугуул иргэд болох Гаунчуудын хэлэнд ч бас иймэрхүү зүйлс тохиолдсон.
Дэлхий дээрх олон үндэстнүүдийн оршуулах зан үйл мөн адил төстэй байдаг. Нас барагчийн цогцосыг төрөөгүй урагийн байрлалаар занданшуулах (Канар арлуудад, Перуд мөн Египт гэх мэт газруудад байдагчлан) бас улаан хүрэн өнгийг яг Атлантидад байсан үеийнх шигээ өргөнөөр хэрэглэх зэрэг.
Байгальд үлдсэн ой санамжууд
Олон амьтдын хувьд Атлантис одоо ч хамтын ухамсарт нь оршсоор байгаа. Петрел гэх мэтийн нүүдлийн шувуунууд жил бүр усан дээр байсан байж болох Атлантисийн зарим хэсгүүдийн дээгүүр одоо ч эргэлдэн ниссээр байдаг. Тэд үүгээр маш удаанаар эргэлдэн нисдэг нь тэнд урьд өмнө буудаллаж болохуйц газар хаа нэгтээ байдаг байсан гэдгийг мэдсэндээ тэр юм.
Мөн Францын Каенаас (өмнөд америк дахь) далайг зүглэн жил бүр аялан нисдэг катопсилия нэртэй эрвээхэйн төрөл байдаг ба тэдний дотоод ухамсарт нь далайн тэртээх аралд амтлаг сайхан тоосонцроор хучигдсан цэцэгс элбэг дэлбэг байдаг шүү гэсэн дурсамж хадгалагдсаар байдгаас тэр байж болох юм. Тэгээд тэд зорьсон газраа хүрмэгц тэнд нь юу ч олдохгүй болхоор толгой нь эргэж гайхдаг ба удаан нисэцгээсний дараа ядарч сульдан тэд тэндээ усны давалгаан дээр нэг нэгээрээ үхэцгээдэг.

Зураачид болон дуу зохиогчид Атлантид хэрэв усанд автаагүй бол хялбар сайхан амьдарч болох живсэн хот хэмээн дүрсэлцгээдэг. Апачи омгийн удирдагч Аса Делухио “галын бурхан газрын нүх сүв болгоноор мушгиран орж архирсаар газрыг урагш хойш яг л чоно туулайг яадаг вэ тэгж сэгсрэн хаясан ” гэж элэнц өвгөдийнхөө аман яриагаар дүрсэлсэн байдаг. Зөвхөн газар хөдлөлтөд тэсвэртэй маш хүчирхэг пирамидууд л сүйрлээс бүтэн үлдсэн байдаг(3), (33).
Унших зөвлөмж
Дамжуулалтын эх сурвалжуудаас үзвэл тэр үед Атлантидын сүйрлийг туршлагажин туулсан сүнснүүд одоо энэ цаг үед дахин төрөл аваад байгаа юм. Ийм замаар тэд бүх төрлийн кармуудаа устгаж бас энэ удаад баттайгаар шинэ эринд зүй зохистойгоор шилжих сайхан боломж олж авч байгаа юм.
Тэдгээр урьдны Атлантичуудын нэг байсан хүн бол зохиолч Ширли Эндрюс юм. Бид энэхүү бүлгийг хийх судалгааны явцад олон өөр номуудыг хэлэлцсэн ба түүний бичсэн “Атлантис: Алдагдсан соёл иргэншлийн ойлголт” гэх ном ялгарч байсан. Ялангуяа тэрээр янз бүрийн Атлантичуудын өдөр тутмын амьдралыг нарийвчлан дүрсэлсэн Эдгар Кейсийн дамжуулалт зэрэг аливаа эх сурвалжуудыг материал дундаа оруулж өгсөн юм.
Иймээс бид түүний номноос авсан ишлэлээр энэ бүлгээ дуусгахыг хүсч байна:
“Тэгэхээр тэд дээр үед амьдарч байсан, Атлантичууд угтаа бидэнтэй адил байсан: тэд бидэнтэй адил тэнцүү ухаалаг, бидэн шиг инээдэг, хайрладаг, түгшин сандардаг, уурладаг эсвэл тавьсан зорилгынхоо хойноос хөөцөлддөг байсан. Тэд тоолж бас тооцоолж, үнэлэлт дүгнэлт хийж, төлөвлөгөө зохиож чаддаг байсан ба өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай боддог байсан.
{…}
Атлантидад хорин найман мянган жилийн өмнө болсон сүйрлийн дараа олон мянган жил амьдарч байсан хүчирхэг, сүнслэг хүмүүс тэнцвэржсэн эв зохицол бүхий иргэншлийг хадгалж хамгаалж үлдэхийн төлөө ажиллаж байсан. Тэд илүү дээд эрэмбийн сүнслэг оршнол болон тэдний хоорондын холбоо харилцаагаа ихэд анхаардаг байсан ба шашин шүтлэг, тэдний амьдарч ирсэн үзэсгэлэнт байгалиа хэвээр нь хадгалах зэрэг нь тэдний хийх зүйлсийн гол цөм нь байсан. Өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд өдөрт хэдхэн цаг л ажилладаг байсан тийм түвшинд тэд хүрсэн ба ажиллахаас бусад үед нь өөр хоорондын хайр дүүрэн нөхөрлөлөө таашаан цэнгэх эсвэл дэлхий гариг дээрх өөрсдийн үүрэг ба сансар огторгуй дахь байр сууриа эргэцүүлэн бясалгахад өөрсдийгөө тэд зориулдаг байсан…”

Азорийн нар жаргалт
————————————————————————————
(1) Theories About Atlantis [ back up]
(2) Cuban underwater city [ back up]
(3) Resonance in the Submerged Atlantean Continent [ back up]
(4) A.R.E. Search for Atlantis Findings [ back up]
(5) The End of the Previous Cycle [ back up]
(6) EDGAR CAYCE’S ATLANTEANS [ back up]
(7) Orichalcum [ back up]
(8) THE TRUTH ABOUT ATLANTIS – Graham Hancock on London Real. Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. [ back up]
(9) Rare orichalcum metal said to be from the legendary Atlantis recovered from 2,600-year-old shipwreck [ back up]
(10) 101010 Ancient Crystal Skulls & The Atlantean Orb – A World Mysteries Event in NYC. Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. [ back up]
(11) Greater Humans Stateside [ back up]
(12) Giants of Ancient America/ The mound builders. Link no longer working? Maybe it’s still hier of somewhere else on YouTube. [ back up]
(13) Stonemason James Vieira of Ashfield studies ‘mound builders,’ ancient stonework [ back up]
(14) ANCIENT CITY FOUND, IRRADIATED FROM ATOMIC BLAST [ back up]
(15) RARE GENETIC UNIFORMITY FOUND IN CHEETAHS [ back up]
(16) Vitrified fort [ back up]
(17) Ancient Death Rays [ back up]
(18) Edgar Cayce’s Visions of Atlantis The Law of One & The Golden Age of Atlantis [ back up]
(19) Enigmatic Energy Towers Of Ancient Peru (fragment at 4:42). Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. [ back up]
(20) The Giza Pyramids: Deconstructing The Tomb Theory (fragment at 8:25). Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. [ back up]
(21) Study examines 13,000-year-old nanodiamonds from multiple locations across three continents [ back up]
(22) Tiwanaku (Tiahuanaco). Its Mystery Solved at Last! [ back up]
(23) Shadows & Stone – Ancient Ireland Sub-Categories [ back up]
(24) Mysterious stone circles in China: Expert gives explanation. Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. [ back up]
(25) Why are these 32 symbols found in caves all over Europe | Genevieve von Petzinger. Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. [ back up]
(26) Red Ochre, Red Paint, and the Peopling of the Americas (excerpt at 5:15). Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. [ back up]
(27) 25,000 Year Old Buildings Found In Russia? The Mysterious Dolmens And Megaliths Of The Caucasus [ back up]
(28) Vestiges de Roknia [ back up]
(29) Michael Tellinger : Ancient technology and the Ubuntu movement (Preview) (fragment at 9:51). Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. [ back up]
(30) Australian Aboriginal symbols found on mysterious 12,000-year-old pillar in Turkey�a connection that could shake up history [ back up]
(31) UFOTV� Presents : ATLANTIS: Secret Star Mappers of A Lost World – FEATURE FILM. Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. [ back up]
(32) 2012 Equation Solved – Part 2/8 (excerpt at 7:09). Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. [ back up]
(33) Giant Underwater Pyramid Found Near Azores Island (English subtitles). Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. [ back up]
(34) Archangel Metatron: The Incredible, True Story of the Rise and Fall of Atlantis [ back up]
(35) The Hall of Records – Edgar Cayce [ back up]
(36) AN ATLANTEAN JOURNEY REMEMBERED [ back up]
(37) Rev. Douglas James Cottrell PhD: The Yucatan Hall of Records. Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. [ back up]
(38) Aliens And The Secret Code (excerpt at 11:01). Link no longer working? Maybe it’s still somewhere else on YouTube. This episode of “Ancient Aliens” can (just as the entire “Ancient Aliens” series) also be bought through the webshop of History Channel. [ back up]
(39) DNA Research Supports Cayce’s Atlantean History [ back up]

Орчуулсан Төгсөө Жаамаа

TagsИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемр (дэд сэдэв) Египт
Previous Article

Илүү агуу зураг -2

Next Article

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    ОДДЫН ЖААЛ АМИ 8-Р БҮЛЭГ

    2019-01-09
    By Admin 2
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

    Карма

    2020-02-27
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Галактикийн холбооны шинэчилсэн мэдээ 3 сарын 26

    2019-04-08
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД-23 ХЭСЭГ

    2018-02-27
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    2020-01-05
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктур- шинэ аргаар хамтран бүтээх, Эргэн тойрны давтамж долгион, Таны доторх тэнгэр/ бурхан

    2019-04-10
    By Admin 2

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой