Арктур- Бидэнтэй хийх телепат холбоо, Одоогийн эрчмүүдийг амжилттай залах тухай, Ирж байгаа эрчмүүд юу авчрах тухай

Амар байна уу? Бид Арктурчууд, та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Бидэнтэй холбогдох хүсэлтэй хүмүүстэй холбогдох шинэ арга замыг бид нээж олоод байна. Та бүхэн бие биетэйгээ холбоотой байхын тулд технологит гүн найдлага тавьдаг гэж бид мэднэ. Гэхдээ та нар амьтад болон гэрийн тэжээмэл амьтадтай ярилцахдаа технологи хэрэглэдэггүй, харин амьтадтай бодлоор илүү ярилцдаг. Иймд бидний та нарт хүрэх аргуудийн нэг бол тэжээмэл болон бусад амьтадтай та нарын харилцах үед байдаг тэр хормууд юм.
Тэр харилцааны үеэр бид зарим нэг зүйлийг завсарт нь хавчуулдаг. Үүнийг бид байнга хийдэг бөгөөд амьтдын ертөнцтэй ярилцахаар нээгдэх үедээ анхаарал төвлөрүүлэхэд бид та бүхнийг урьж байна. Та нарын зарим нь бүр модтой, ургамалтай, цэцэгтэй, ургамлын бүх ертөнцтэй ярилцдаг бөгөөд танд зориулсан илгээлтээ оруулчихдаг бас нэг өөр цаг нь тэр юм.
Одоо та бүхэн бодлын холбоо үнэн гэдгийг ухаарах цаг болсон. Оюун бодлын хамгаалалтаа доош тавих боломж өөртөө олгон, тайвширсан үед далдын болон танин мэдэхүйн тодорхой илгээлтийг авах боломжтой. Мэдээж хэрэг далдын болон таних мэдэхүйн замаар дамжин илгээлттэй тохиолдож болно. Мэдээг илгээх олон арга зам бидэнд байдаг шиг та нарт мөн хүлээж авч, ойлгох олон арга замууд байдаг. Тухайлбал та нартай одоо ярьж байгаа яг энэ суваг бол та бүхэнд бүгдэд нь хэрэгтэй бидний эрчмийг хөрвүүлдэг олон аргуудын нэг юм.
Тиймээс, амьтан болон ургамалтай холбоо тогтоох эрэл хайгуулаа үргэлжлүүлэхийг бид хүсэж байна. Тэдэнд хүрснээр хариуд нь ямар нэг зүйлийг эргүүлэн авахыг найдаж болно. Мөн тэр үед өөр юу хүлээж авч байгаад анхаарал хандуулахыг хүсэе. Учир нь бидэнтэй холбогдох сонирхолтой бүх хүмүүстэй улам илүү холбоо тогтоохыг бид үргэлж хичээдэг юм. Ингэснээр олон хүмүүс өдөр бүр холбогдох боломжтойд итгэж болно.
Арктур-Одоогийн эрчмүүдийг амжилттай залах тухай
Амар байна уу? Бид Арктурчууд, та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Эмх замбараагүй эрчмүүдийн дунд өөрсдийгөө даах чадвартай байгаа нь биднийг гайхшруулсаар байна. Та бүхэн гариг дэлхий дээр алхахдаа олон янзын бодлын хэлбэрүүд, сэтгэлзүйн янз бүрийн эрчмүүдийн далайд сэлж байгаа ч биеэ эрүүл байлган, цэвэр ариун байдлаа хадгалж байна. Тэгэхлээр танаас бүрэн зүүгдэхээр өрсөлдөж байдаг тэдгээр бүх эрчмүүдийг дааж, тэр бүхнийг зохицуулж байгаа арга хэрэгслийг олохоор бид шалган мөрдсөн юм. Бидний олж мэдсэнээр хүмүүсийг аврах ивээл бол төвлөрөх чадвар болж байна.
Та нар одоо хүсэж байгаа ямар нэг зүйлдээ ерөнхийдөө төвлөрдөг бөгөөд тэр маягаар төвлөрсөөр байх нь таны орчимд эргэлдэж байгаа зарим нэг хортой эрчмүүдээс зайлсхийх чичирхийллийн долгионд таныг барьж байна. Анхаарал төвлөрүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх нь сайн зүйл. Учир нь хүсэл эрмэлзэл төвлөрөх шалтгаан болж, анхаарал төвлөрөл нь таныг чиг шугамд барьж байна. Тэр ч тусмаа дорд хэлбэлзлийн гэхээр зүйлсд төвлөрсөн байсан ч тэр хором танд ээлтэй байдаг.
Хэрэв та дээд хэлбэлзлийн тохиолдол, эд юмс, хүмүүс, бичсэн зүйлс, видео зэрэгт төвлөрөхийг хичээж чадвал таны бодол юу сонирхолтойд төвлөрхөөс дээр юм. Бодлийн сорилтоор сонирхлийг давж чадах зүйлс сайхныг мэдрэхээр хийх сорилтод сайнгүй байдаг. Өндөр хэлбэлзлийн эрчимд төвлөрч, мэдэрч чадах нь хөнгөн, хайраар дүүрэн, өөрт таашаагдах зүйлээ хийх амьдралын зүг хийж байгаа зөв замд яг хүргэх болно. Энд бидний санал болгож байгаа зүйлс маш энгийн дамжуулалт санагдаж магадгүй. Гэхдээ төвлөрөл олохын чухалд онохыг бид хүсэж байна.
Бясалгалаа юунд төвлөрмөөр байгаад төвлөрүүл. Амьсгал уу, гал уу, мантрад уу гэдэгтээ гол нь биш, нэгэн зүйлд бодлоо төвлүүрэх нь бясалгал юм. Төвлөрөл бол түлхүүр. Төвлөрөл таныг нэг зүйлтэй эрчмээр нийцэхэд хүргэнэ, тэр зүйлтэй эрчимээр зохицсон байхад сэтгэлзүйгээр сайхан санагдах нэгэн зүйлтэй хослох болно, тэр үед тохиолдох хүсэлтэй бодит ертөнцөө бүтээж эхлэх юм.
Тэр маягаар таны эргэн тойронд байнга байх дорд хэлбэлзлийн эрчмүүдээс зайлсхийж болно. Дорд хэлбэлзлүүд таныг хялбархан онилхоор нээгдэхийг хайж байдаг. Төвлөрөөгүй юмуу ухамсарлаагүй хүн нэг неон гэрлээс нөгөө гэрлэн самбарт гялалзах зүйл руу шилжин явсаар байдаг. Төвлөрч, мэдэр. Түүнийг хийснээр бүтээгч биет гэх өөрийн чадварт алхан орж байгаагаа мэдээрэй.
Арктур-Ирж байгаа эрчмүүд юу авчрах тухай
Амар байна уу? Бид Арктурчууд, та бүхэнтэй холбогдохдоо таатай байна. Та бүхний дээд би-сүүдтэй бид тохиролцсон байдаг. Бид таны дээд би болон хөтчүүдтэй хамтран ажилладаг. Та бүхний дээд сүнсүүд бас бидэнтэй ажилладаг. Тэд (дээд сүнсүүд) бол биднээс дээд хэмжээстийн оршихуйнууд юм. Бид та бүхний дээд сүнсээс хүлээж авдаг, учир нь бидний илгээсэн эдгээр дамжуулалтууд, мөн бусад сувгаар өөр олон арга замуудаар та нарт хүрдэгийг тэд мэддэг. Бид харилцан холбоо бүхий сүлжээ, нэг баг юм. Бид мөн хүмүүстэй, бусад олон биетүүдтэй баг болдог.
Тэгэхлээр хөгжлийн дараагийн шатаар явахдаа та нар дэмжигддэг гэдгээ мэдэхийг бид хүсэж байна. Эрчмүүд ирэх бүрт бас явуулахыг бид асуух болно. Танд танил болсон зүйлс, дагалдал зуршилууд, тэр ч байтугай өөрийгөө бусдаас дээр гэх ямар нэг санаа байгаа бол түүнийгээ ч явуулах тэнхээтэй байх хэрэгтэй. Та өөрийн эго талаа давхрага давхрагаар нь хуулж байна. Үр дүнд нь Дээд Би болох юм.
Эгогийн хамгийн их зууралддаг зүйл бол амьд үлдэх зөн, хязгаарлагдмал бодол, итгэл үнэмшил байдаг. Та эгогоо алдахгүй, учир нь тэр бол өөрийгөө гэж мэдрэх мэдрэмж. Та зүгээр л эх сурвалжын биетээс арай бага, мөнх бус гэдэг санаануудаас холдож байгаа юм. Та өөрийн жинхэнэ би-г тэвэрч угтахад бэлэн байна. Түүнд тайлах үйл явц багтдаг бөгөөд ямар их дэмжлэгтэй байдгаа мэдэхийг бид хүсэж байна. Хэрэв мэдэрвэл бүр ч дээр.
Манай багийхны таны эргэн тойронд бүтээсэн дэмжлэгийг мэдрээрэй. Та бүхнийг амжилтад хүрэхийг бид бүхэн маш их хүсэцгээдэг. Зөвхөн түүний төлөө тусалж, бүх зүйлийг үргэлжлүүлэн өгөх болно. Та бүгдийг амжилттайгаар 5 хэмжээстийнх болно гэдгийг бид мэднэ. Гэхдээ түүнээс ч илүүг хүсэж байна. Та бүхэн явж байгаа унаагаараа тухтай аялаарай. Бага тэмцэлдээрэй. Төлөвлөсөн зүйлээ ямар нэг агуу үйл явдалгүйгээр бүтээж чадна гэдгээ мэдээсэй гэж бид хүсэж байна.
Тэнгэрт нэг юм болохыг хүлээх хэрэггүй, хаашаа явмаар байгаа зүгтээ өөрийгөө аваач. Үнэн гэвэл танай тэнгэрт болох ямар ч зүйл, ямар ч үйл явдал та бүхний дотооддоо хийсэн өөрчлөлтийн үр дүн байх болно. Одоо та бүхэн хүлээж авах явцыг эхлүүлэх гэж байна, хүлээн авахад танд үйчлэхгүй зүйлс таны гараас гулссаар байх болно. Энэ бол парадокс (гажууд үзэгдэл), гэвч сайн нь. Сэрсэн хүмүүс та бүхний өөрсөддөө хийх маш том ажлууд замыг тэргүүлэх бөгөөд ингэж хийх нь Хүн төрөлхтний Баг-ийн гишүүн болгох юм. Бидний урт удаан хугацаанд эрж хайж байсан газрын багийнхан болох юм.
Дамжуулсан Данил Скрантон
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай