Цаг хугацаа ба цагийн шугамууд

Үндсэндээ цаг хугацаа бол чи өөрөө, түүнийг зогсоож, удаашруулж, хурдасгадаг нь чи өөрөө. Цаг хугацаа бол ухамсрын хэсэг буюу дэд бүтээгдэхүүн юм. Энэ нь ухамсар өөрийгөө харах , хүлээж авах ойлголтын хүрээ болохоос ямар нэг гадаад зүйл биш. Ухамсар үйл явдлын дарааллаар хөдөлгөөнд өөрийгөө хэрхэн оруулж байгаагаар өөрийгөө хүлээж авч байгаа юм. Ажиглагчын зүгээс цаг хугацааг киноны хальсыг хөдөлгөөнд оруулж байгаатай адил ажигладаг. Тэд (цагийн шугамууд) бол хөдөлгөөнт зургууд байсаар байдаг. Зургийн дарааллыг түр зуурын дараалал болгон хөрвүүлж байгаа нь зөвхөн бид өөрсдөө юм. Бодит ертөнц бол шугаман хэлбэрээр юмуу нэг урсгалаар бус, зүг бүрт өргөжиж байдаг олон талт киноны хальс мэт нарийн төвөгтэй энергийн матрикс юм. Түр зуурын урагшлах харааны хурд, оршин суугчдын дундаж ойлголтоос хамаарна. Тэдний ойлголт тэдний мэдлэгээс хамаарах бол тэдний мэдлэг тэдний боловсруулж чадах мэдээллийн тоо хэмжээнээс хамаарна. Цагийн нэгж бүрт илүү мэдлэгийг боловсруулах чадвартай байхын тулд тэднийг өөрсдийн биеийн хэсэг болгон багтаах явдал юм. Баримт гэвэл үйл явдлууд ажиглагчийн ухамсарт өртөлгүйгээр цаанаасаа шинжлэгдэж, боловсрогддог ба ижил зүйлүүдийг ухамсартайгаар харах зуур цаг хугацаа удааширдаг, энэ нь стресстэй үед цаг хугацаа хурдасдагтай ижил юм. Хүмүүсийн дунд 4д, 5д аль хэдийн байгаа ч харагдахгүй байгаа нь тэд ухамсартаа бэлтгэгдээгүй болохоор тэр юм. Ухамсар бүрт өөрийн тааваар хөдөлгөх цаг үе/ шугамууд байдаг. Бусад хүмүүстэй юмсыг ижил маягаар харахын тулд ижил маягаар хүлээж авахаар тохиролцдог. Тантай тохиолдож байгаа нөхцөл байдал бүр давтамж юм. Нэг давтамжын зураглалаас давтамжын нөгөө зураглал руу нөхцөл байдлын өөрчлөлт хийхээр хүчлэгдэн цаг хугацааны үсрэлт (ухамсар) хийдэг. Гэхдээ дотроо бодлоороо цаг үргэлж хийдэг. Цагийн шугамууд бичигдсэн байдаг боловч зөвхөн чи өөрийн хүслээр тэдний хооронд үсэрснээр (галт тэрэгний шугамуудаар төсөөлж болохоор) утга учир өгдөг. Та тэднийг хөдөлгөдөг. Та өөрөө алинд нь амьдрахаа шийддэг. Үүнийг өөрийн ухамсрын давтамжаа өөрчилснөөр хийдэг. Харин ялгаа нь асар их, илэрхий өөрчлөлт хийж чадвал түүнийг “квантум үсрэлт” гэнэ. Шугамууд үнэндээ оршдоггүй боловч тайлбарлах үүднээс хэлж байгаа юм. Харин шугамуудын оронд давтамжтай зохицох үйл явдлуудын математик дэс дараалал байдаг.
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай