Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

Амар байна уу? Бид Арктурчууд, та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Та бүгдийн шинэ жилийн эхнээс өөрсдийгөө тавиад байгаа боломжит цаг үеүүдийг бид судалж эхлээд байна. Таны одоо байгаа газар таны 2020 оны 1 сарын 1- нд байсантай адилгүй байна. Та бүхэн аль хэдийн хэд хэдэн цаг үеүдээр үсэрч, мөн хэдийг илүүг бүтээсэн байна. Та нар одоо энэ цаг тооллын төгсгөлд ямар дэлхийд амьдарч байх талаараа маш тодорхой байх цаг болж байна. Учир нь энэ их сэрэлтийн цаг үед агуу өөрчлөлт зөвхөн боломжит биш, бүр өндөр магадлалтай болж байна.
Та бүхэн тайзны ард юу тохиолдож байгаа, үр дүнд нь юу болох талаар маш их мэдээллүүдийг үргэлжлүүлэн харах болно. Тэр бол нэг хором ч удаашрахгүй бөгөөд ямар цаг үе та нарт хамгийн их тохирч байгааг сонгох, хөлгөө жолоодох хүмүүс нь өөрсдөө болохыг шийдэх хэрэгтэй болж байна. Үүнийг та нарт зөгнөгдсөн олон ирээдүйг мэдэрснээр хөнгөхөн хийж болно.
Хөшиг нимгэрэх нь тодорхой болохоор хүмүүс өөрсөддөө болон хүн төрөлхтөнд магадлалт, боломжит бүх төрлийн реалитинуудыг харах чадвартай байх юм. Заримтай нь та нар хослоно, заримтай нь үгүй. Бүх зүйл таны дотор аль хэдийн оршиж байгааг санаарай. Тэгснээр та өөрийн тохиолдохыг хүсэж байгаа бодит ертөнцтэй тохирох долгионыг дотроосоо олох чадвартай байх болно. Таны хийх хэрэгтэй зүйл бол хэсэг зуур өөрийн дотор руу яваад, хайж байгаа зүйлээ олоход хангалттай чимээгүйд цаг авах хэрэгтэй юм. Та төхөөрөмжүүдээ хангалттай удаан унтраагаад ямар хэлбэлзэж байгаагаа мэдрэх хэрэгтэй.
Зүгээр л суугаад, юу ч хийхгүй байх нь маш хүчирхэг болгох бөгөөд юу ч хийхгүй байхдаа хамгийн их мэдэрч, мэдрэмжээсээ сонгох боломжтой болно. Одоо ухамсартайгаар сонгох цаг. Энэ цаг үед хүний хамтын ухамсарт маш их түгшүүр, сэтгэл зовнилууд байна. Маш их тодорхойгүйдэл, маш их айдас байгааг та бүхэн мэдэж байна. Сэрсэн хүмүүс та нар тэр бүгдийг түүж авдаг мэдрэмтгий эмпатууд болоод байна. Тэгээд түүгээд авчихаар өөрсдийгөө мөн тэр реалитид байгаагаар олж байна. Учир нь маш олон хүмүүс ирээдүйн талаарх онцгой нэг түүх дээр (таагүй) хослоод байгаа учраас тэр.
Та бүхнийг юутай тохиолдох хүсэлтэй байгаа дээр төвлөрч, түүнийхээ дагуу сонголт хийхийг бид зөвлөж байна. Учир нь 2020 онд зарим нэг маш их сэтгэл хөдөлгөм цаг үеүүд байх бөгөөд бас шинэ цаг үеүүд цаг үргэлж бүтээгдсээр байх болно. Хүний хамтын ухамсар гэж тийм л хүчирхэг байдаг. Тэр чадварийг маш олон хүмүүс ажиглаж, маш олон хүн удирдсан байна. Одоо хүн төрөлхтөн өөрсдийн хүч чадлаа эргэн авах цаг боллоо. Энэ дамжуулалтыг хүлээж авч байгаа хүн нэг бүр үүнийг яг одооноос хийж чадна.
- Арктур- Хүн төрөлхтөн эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай
Амар байна уу? Бид Арктурчууд, та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Та бүхний ухамсрын хөгжилд амьд үлдэхийн тулд олон үйлдэл хийх хэрэггүйг ухаарах цагийн барагцааг бид тооцож гаргаад байна. Бидний тооцоолсноор өөрсдийн физик биеийг зохистой хадгалахын тулд хийх хэрэгтэй байдаг зовлонт ажлуудаас чөлөөлөгдөхөд ердөө 5 жилийн хугацаа байна. Та өөрийн бие махбодь, унаа тэрэг, гэр орноо тэнцвэртэй хадгалахад хэрэгтэй жижиг сажиг зүйлсийг дахин хийх хэрэггүй болох үед, илүү хүсэл эрмэлзлэлийн төлөө тэднээс чөлөөлөгдөх болно. Зураг зурмаар байдаг хүмүүст зураг зурах эрх чөлөө байх болно. Дуу дуулах хүсэлтэй нь дуулах эрх чөлөөтэй байна. Бичих хүсэлтэй нь бичих эрх чөлөөтэй болно. Сүнслэг байхад та нарт илүү чөлөөт цаг байх болно. Мөн та бүхэн өөр хэмжээстийн биетүүдтэй холбогдоход цаг зав гаргах боломжтой болно.
Чөлөөт цагаар дутмаг байдал нь зарим хүмүүст өдөрт 15 минутын бясалгал хүртэл сорилт болж байна. Ингэж л та бүгдийн байгаа зурамны дугуй, хэн болохоо эрэлхийлэх, түүнийгээ илэрхийлэх чадваргүй болгож байдаг. Одоогоор хангалттай чөлөөт цагтай хүмүүс ч сүнслэг болоод уран бүтээлч илэрхийлэлд цаг заваа ашиглахгүй байна. Гэсэн хэдий ч, та бүхний удаан хугацаанд хэсэг нь болж байсан цаг завгүй боолчлолоос чөлөөлөгдөхийн өмнө хүн төрөлхтөн хүрэх хэрэгтэй ухамсрын түвшин байдаг.
Тэр ухамсрын түвшинд хүрэх үед улам олон хувь хүмүүс юм хурааж, найранд явахаас илүү зүйл амьдралд байдаг гэх үнэнд сэрэх болно. Сэрсэн хүмүүс та бүхэн өөрсдийн сүнслэг болоод уран бүтээлч илэрхийлэлд цаг зав гаргаснаар өдөр бүр ямар нэг зүйлийг тэр ухамсрын түвшинд нэмээд явах юм. Та нар өөрсдийгөө илэрхийл, өөрсдийн мэдрэмжийн талаар ярьцгаа. Та нар эх байгалтайгаа, эх дэлхийтэйгээ, амьтдын ертөнцтэй холбоо тогтооцгоо.
Хүн төрөлхтнийг хөгжин дэвшиж, тэр газарт хүргэхэд та нар тусалж байгаа бөгөөд түүнийг улс төрийн үйлдүүдээр биш, шинэ эдийн засгийн систем бүтээснээр биш, юмсыг хэвээр нь байлгах санаатай хүмүүсийг ялан дийлснээр хийхгүй. Хүний ухамсрыг өөрсдийн дотор байгаа жижигхэн дуу хоолойг чагнаснаар, өөрсдийн зөн билгээ хүндэтгэснээр та нар өөрчилөх болно. Мөн хүн төрөхлтнийг ухамсрын дараагын түвшинд авчрахын тулд өөрөөрөө бүрэн дүүрэн байж, хэн болохоо илэрхийлснээр олон хүмүүс анхаарал тавих нь гарцаагүй юм. Тэр бол ердөө ч амиа бодсон зүйл биш. Харин та өөрийн дээд би-г аль болох олон хүмүүст хүрэх бололцоо олгож байгаа юм. Таны дээд би бол мэдээж таны 5 хэмжээст тал. Бид та бүхнийг таатайхнаар дэвшиж байгааг харах дуртай.
Дамжуулсан Даниел Скрантон
эх сурвалж: Линк
On garaad zunduu medeelel oruulsn bna bayrlalaaa💙
Bainga setgegdel bichdeggui ch dandaa unshij uhaaral awdag unshigch zunduu shuu amjilt, bid munh🌈
баярлалаа 🙂