ТАВДУГААР ХЭМЖЭЭСИЙН ОРОН ЗАЙД ОРОХ АНХНЫ АЛХАМ 2020-01-01

Сайн байцгаана уу, хайрт хүүхдүүд минь!
Өнөөдөр 2020 оны анхны өдөр би та нарт Дэлхий дээр Шинэ Эрин эхэлснийг тохиолдуулан баяр хүргэхийг хүссэн юм.
Гэвч юуны түрүүнд энэхүү Эрин та нарын Сүнсэнд ба та нарын Ухамсарт ирэх ёстой гэдгийг дахин сануулмаар байна.
Хэрвээ та нар түүнийг зөвхөн гадна талд илрэхийг хүлээж, сүнслэгээр илүү дэвшсэн эсвэл Дэлхий дээр тохиож буй зүйлийг илүү сайн мэддэг өөр хэн нэгэн нь та нарт зориулж шинэ амьдралыг зохиож өгнө гэж найдвал та нар хүлээж цөхрөөд урам хугарч хууртагдаж мэднэ.
Сүнсэндээ, Сэтгэл зүрхэндээ, Ухамсартаа Тавдугаар хэмжээсийн энергийн орон зайг бий болгосноор та нарын эргэн тойронд урьдчилан таашгүй төвөгтэй нөхцөл байдал үүсэх бүрт 3 хэмжээст ертөнцөд буцаж унахгүйгээр байнга түүндээ орших хэд хэдэн зөвөлгөө өгье.
Юуны өмнө бясалгалын байдалд орж Тэнгэрийн бүх ивээгчид болон Сүнснийхээ хамгийн дээд төлвүүдийг дуудаж өөрийгөө тойруулан бодлоороо Тавдугаар хэмжээсийн орон зайг үүсгээрэй.
Түүнийг Орчлон ертөнцийн Анхдагч бүтээгчийн энергиэр дүүргээрэй.
Та нар бас Тетрагоний иргэншлүүдээс гуйж болно, тэд заавал хариу өгнө.
Энэхүү орон зайг мэдэрч, түүнтэй нэгдэж, түүнийг чакр бүрээрээ, эс бүрээрээ мэдрэх нь маш чухал шүү.
Тавдугаар хэмжээсийн энерги илүү сийрэг болохоор та нарын бие нэг талаас нөгөө рүү гулсаж эсвэл цагийн зүүний дагуу аажмаар эргэлдэж болно.
Бие бас сийрэгжиж, хөнгөн, жингүй болж байгаа болохоор ийм зүйл тохиолдож байгаа хэрэг…
Та нарын хувьд шинэ энэхүү байдлыг бүрэн мэдэрсний дараа л зөвхөн бодлоороо гадна хананууд нь толин бөмбөлөгт өөрийгөө оруулаарай, эдгээр хананууд нь бусдын аливаа энергийг та нарын бий болгосон Тавдугаар хэмжээсийн Бурханлаг аралд нэвтрүүлэхгүй байж гадаргуугаасаа түүнийг ойлгох болно.
Хайрууд минь, энэхүү бөмбөлөгт байнга оршиход өөрийгөө сургаарай.
Энэ нь та нарт зөвхөн хүсэмжгүй харь энергийн довтолгооноос өөрийгөө хамгаалаад зогсохгүй, Ухамсараа хэдийн өөр түвшинд хадгалах болно.
Та нар Дэлхий дээр болон амьдралдаа болж буй бүх үйл явдлуудыг Тавдугаар хэмжээсийн хүний нүдээр харах болно.
Энэ нь одоо та нарын бодол, сэтгэл хөдлөл, үйл хэргүүд нь 3 хэмжээст ертөнцийн хүнд бус, Бурханлаг гарал үүслээ, өөрийнхөө болон ертөнцийн хувь заяаны төлөө хариуцлагаа ухаарсан хүнд тавигдах өндөр шаардлагуудад нийцнэ гэсэн үг юм.
Хайрт хүүхдүүд минь, энэ нь Дэлхийн хувьд ч та бүхний хувьд ч энэхүү хувь заяатай шинэ он дахь анхны алхам нь болох болтугай.
Орчуулсан Н. Хэнчбиш
Эх сурвалж: Линк
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай