www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

Header Banner

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Ухамсар болон оюун санааны дэвшил
Home›Ухамсар болон оюун санааны дэвшил›Арктур илгээлт 2019/05/19

Арктур илгээлт 2019/05/19

By Admin 2
2019-05-26
557
0
Share:

Эрхэм үү дээ, та бүгдийн зарим нь энэ цаг үед хүндхэн цаг үеийг туулж байгаа хэдий ч, та бүгдийн тэнгэрлиг/бурханлиг мөн чанарын эх үндэс болох гоо үзэсгэлэн, энэрэл нигүүсэлд илүү гүн сэрээхийн тулд бид энд байна.
Таны хөгжлийн энэ шатанд хүнд хэцүү туршлагууд санамсаргүй байдлаар биш, харин таныг илүү бүрэн дүүрэн сэрээхийн тулд сонгосон шаардлагатай хичээлүүдийг харуулдаг.
Та бүхний танил ертөнц хувь хүнд болоод дэлхий дахинд нуран унаж байгаа мэт санагдаж байгаа бол үнэн нь тэр юм . Амьдралын талаарх урт удаан барьж байсан ойлголт ухагдахуунууд хүн төрөлхтөн илүү дэвшилтэд санаануудад сэрэх тутам арилж байна. Энэ бүхэн шинэ дэлхийн ухамсрыг бий болгож, улмаар бүх зүйлүүд илүү өндөр хэлбэрээр илрэн гарч чадахад үйлчилж байна.
Сэрсэн хүн нэг бүр, ертөнцийн хамтын ухамсрын Үнэний үрийг цаанаасаа тарьж байна. Ухаарсан Үнэн бүр, үнэнийг илүү нэмж, хуурамчыг арилахад тусалж байна. Энэ өөрчлөлтүүд сэрсэн болоод сэрээгүй хүн нэг бүрийн ухамсарт нэвтэрч эхэлж байгаа бөгөөд айдас, үзэн ядалт, эсэргүүцэл гэх мэт гадаад илэрхийллүүд эрчимжэж байгааг та бүхэн гэрчлэн харж байна. Мөн үүнтэй зэрэгцэн нөхцөл болзолгүй Хайрын үйл ажиллагаанууд нэмэгдэж байна.
Өнгөрсөн хугацаанд олон мастерууд хамтын ухамсарт шинэ бөгөөд дээд Үнэнийг хайж байгаа хүмүүст бэлэн болгох, түүний үрийг тарих ганцхан зорилгоор төрөл авцгааж байсан юм. Тэдгээр цөөн хэдэн сүнслэг мастерууд Нэг цул болон Хайрын тухай санаануудаар хамтын ухамсрыг тэтгэж байсан бол харин та бүхэн 3 хэмжээстийн ойлголтуудын оронд, Үнэнд амьдарч, Үнэний тухай мэдэхийг сонгох бүрт үрийг тарааж байна.
Бүхэнд оршигч тэнгэрийн ухамсар гэдэг зөвхөн Нэг ухамсар байдаг боловч хүмүүс өөрсдийн Нэг цулын ухамсар болох хувийн туршлагуудаа хоёрдмол, тусгаарлалтын итгэл үнэмшлээр бохирдуулахыг зөвшөөрсөн нь 3 хэмжээст ертөнцөд хэвийн гэж ихэнхдээ хүлээн зөвшөөрөгдсөн өвчин шаналал, зовлон зүдгүүр, дутагдал хомсдол болоод хязгаарлалт бий болох шалтгаан болсон юм.
Цаанаасаа ухаарсан үнэн бүр түүний худал бүрэлдэхүүн хэсэг алга болоход тусладаг бөгөөд яваандаа хамтын ухамсар Үнэнийг Худлаас илүүтэй агуулах хүртэл тэнгэрийн ухамсрын нөхцөлт хувилбарт гэрэл нэмж байдаг.
Учир нь хүн нэг бүр тэнгэрийн ухамсрын нэгэн илэрхийлэл болох бүтээгч тул өөрсдийн хүрсэн ухамсрын төлөвийн дагуу, итгэл үнэмшил бодол нэг бүрээр хором бүрээ бүтээж байдаг юм.
Сэрээгүй хүмүүс өөрсдийгөө бүтээгч гэх тухай мэдэхгүй тул өөрсдийн асуудлуудад бусдыг буруутгадаг, гэвч үнэндээ ямартч хохирогч, ямар ч аврагч гэж байдаггүй. Хөгжил дэвшил бол хүн нэг бүрийн чөлөөт хүслийн сонголт юм.
Сэрэлтийн энэ хүчирхэг цаг үед олон хүмүүс явах сонголт хийж байна, учир нь дэвшилтэд шаардлагатай давтамжын түвшинд хүрэхэд илүү цаг хугацаа хэрэгтэйг гүн гүнзгий далд ухамсрын түвшиндээ тэд ухаарч байна.
Юу болж байгааг ухамсарлаж байгаа хүмүүс “бусдаас хүч дээгүүр” гэх хар эрчмийн гол нуруу эвдэрч байгаад баяртай байна. Энэ “бут цохигдолт” бүх хэлбэрийн ард байгааг та бүхэн гэрчилж байна. Өөрсдийн эзэрхэг хүч чадлын тав тухтай байдлаа алдахын эсрэг зогсож, өөрчлөлтөөс айгсад тэдний хязгаарлагдмал итгэл үнэмшил дээр тулгуурласан арга хэмжээнүүдийг авч байна.
Эрхэм нөхөд минь бүү эсэргүүц, эссэргүүцэл бол хүлээн зөвшөөрөхийн эсрэг юм. Хөгжлийн аль нэг тодорхой цэгт хүн Тэнгэрлиг Би -гээ ухамсартайгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Тэнгэрлиг Би танаар дамжуулан өөрийгөө илэрхийлж байна. Сүнслэгээр бууж өгнө гэдэг нь хэн нэгний хөлийн дэвсгэр болно гэсэн 3 хэмжээстийн мэдрэхүй биш юм. Харин өөрийн тусгаар болон хувь мэдрэмжээ Би бол (I am)-д буулгаж өгөх чадвартай ухамсрын төлөв юм. Түүнийг (тэнгэрлиг би)-гээ танаар дамжуулан өөрийнхөө амьдралаар амьдрах боломж олгож, түүнд хэрхэн хийхийг заах хэрэггүйг бүрэн ухаарах явдал юм.
Цаг хугацаа өнгөрөх тусам хүний ухамсарт нэвчиж байсан учраас эсэргүүцэл нь төрөлхийн мэт болдог. Олон амьдралуудын турш эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд амьд үлдэхийн төлөө хүндхэн нөхцөл байдлуудыг эсэргүүцлээр дамжин даван туулахаас өөр сонголт байгаагүй. Гэсэн хэдий ч, та нарын ихэнх хэсэг энэ төрлийн нөхцөл байдлыг давж гарсан бөгөөд оронд нь Үнэний шийдлүүдийг угтаж авахад бэлэн болсон байна.
Зөвхөн нэг ухамсар байдаг шиг, оюун санаа мөн адил Тэнгэрийн оюун санаа гэж ганц л байдаг. Хүний оюун санаа бол тэнгэрийн оюун санааны нэгээхэн хэсэг боловч хоёр талт, тусгаарлалтын итгэл үнэмшилээр дүүрч, нөхцөлдсөн байдаг. Тэнгэрийн оюун санаа бол мөнхөд цорын ганц реалити /ертөнц байх хэдий ч, тэгж таних хүртэл туршиж мэдэж чадахгүй юм.
Хүний оюун санаа нөхцөл байдал бүрт үсрэн орохдоо юу гэж заагдсан, хувийн туршлага гэх мэт 3 хэмжээстийн хамтын ухамсраас авсан, айдас дээр тулгуурласан санаа оноо, зааварчилгаатай цуг гарч ирдэг. Амьд үлдэхээр суралцсан ойлголтууд дээр тулгуурлан танд туслахаар хичээж байгаа оюун санааг хэзээ ч битгий үл тоомсорло, татгалз, харин Үнэнд суралцаж, дадсанаар оюун санаагаа сайнаар хөгжүүлж, боловсруулж эхлээрэй.
Өөрийгөө эх сурвалжийн хязгааргүй мэдээллийн дотор бүрэн нээх нь, гурав хэмжээстийн хамтын ухамсраас ашиглахаас илүү түүнээс ашиглах боломж оюун санаанд олгодог. Оюун санаа таны ухамсрын төлөвийг илэрхийлдэг. Оюун санаа бол танин мэдэхүйн өргөн зам бөгөөд таны тэнгэрлиг мөн чанарын нэг тал юм. Тэгэхлээр, шаардлагагүй юмуу сүснлэг хөгжлийн замд гарч ирэх хуурамч итгэл үнэмшилд түүнийг дарангуйлж, үгүйсгэхээр хэзээ ч бүү оролдоорой.
Хүний оюун санаа бол хайхамшигтай хэрэгсэл боловч олон хүний итгэдэг шиг дээд болон даргын эрх мэдэлтэй биш юм. Оюун санаа 3 хэмжээстийн итгэл үнэмшил болон ойлголтоор нөхцөлдсөн бол зөвхөн тэр түвшнийг танд харуулах чадвартай. Айдас үндэст сөрөг юмуу цочирдом бодлууд хүн бүрт адилхан гарч ирэх үед (ялангуяа бясалгалын үед) тэднийг өөрийн гэж мэдүүлээгүй л бол хэзээ ч таных болохгүй зүгээр л хамтын ухамсарт хөвж яваа бодлууд гэдгийг мэдээрэй. Тэдэнд хүч өгөлгүйгээр зүгээр урсган явуул.
Хэрэв таныг тодорхой төрлийн бодол бөмбөгдөөд байгааг олж мэдвэл, гүн харахыг танд харуулж байж болох юм. Та магад тэр онцгой бодолтой хамааралтай хуучин эрчмийг одоо хүртэл барьсаар байж болох юм. Энэ туршлагыг ашиглан өөрийн итгэлийн системийг шалгахдаа, чөлөөлөхөд бэлэн байгаа нь илэрхий ямар нэг зүйлийг бүрэн цэвэрлэгдэх боломж өөртөө олгоорой.
Сүнслэгт ноцтой суралцдаг зарим оюутнууд хүртэл тэднийг сүнслэгээр анхлан хөгжихөд хэрэг болж байсан дадлуудаа явуулахыг эсэргүүцсээр байна. Тэдгээр зан үйл, дадлуудыг сүнслэгээр хөгжихийн тулд байнга үргэлжлүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байна. Энэ бол сүнслэг хөгжлийг хаадаг айдас үндэст ойлголт мөн. Ёслол, зан үйл, дадлуудын хамаарал нь цаашдын өсөлт хөгжилд хаалт саад болдог гэх ойлголтод ирж байна.
Сүснлэг дүрэм гэж байдаггүйг ойлгох хэрэгтэй. Өнөөг хүртэл өөрийгөө зөвтгөх, хянах, бусдыг эрх мэдэлдээ байлгах зорилгоор гурав хэмжээстийн ухамсраар бүтээгдсэн сүснлэг дүрэм журам бас үргэлжилсээр байна. Тэнгэр бурхан хүний сүнсний дүрэм журмын талаар огт юу ч мэдэхгүй. Ухамсар хөгжөөгүй, дүрэм журам хэрэгтэй байсан цаг үед тэнгэрээс 10 зарлиг өгөгдөж байсан. Хэдий заримд нь өнөөг хүртэл хэрэгтэй боловч, тэдний цаана хөгжсөн байгаа та бүхэнд хэрэгтэй биш юм.
Ганц сүнслэг хууль дүрэм байдаг нь хязгааргүй, нөхцөл болзолгүй Хайр юм. Бүхэнд оршигч, бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч Нэг реалити/ертөнц бол цорын ганц сүнслэг хууль юм. Учир нь тэр бол оршин байгаа бүх зүйл, өөрийгөө хэмжээлшгүй хэлбэр дүрс, олон янз, бие даасан замаар мөнхөд захирдаг. Түүнээс бусад бүх зүйл танай энэ реалити/ертөнцийн ойлголт юм.
Нэгэнт та өөртөө сүнслэгээр хөгжих боломж өгсөн бол илүү тодорхой хөтлөгддөг. Хэрэв хүний ойлголтын өнцгөөс бүх зүйл нуран унаж байгаа мэт санагдаж байгаа бол болж байгаа зүйлийн том дүр зурагт итгэж, үйл явцад аль болох сайн боломж олгоорой. Хуучны төгсгөл бүхий л түвшинд маш зовиуртай байгаа бол эд эсийн цэвэрлэгээ физик, сэтгэл, оюуны болон сүнсний бүх түвшинд ихээр явагдаж байгаа гэсэн үг юм. Олон хүн, олон жилийн ноцтой хичээл зүтгэл, дадлын дараа тэдний амьдрал дахь бүхий л зүйл нуран унаж байгаа мэт санагдахад, сүнслэгээр уначихлаа гэж итгэж байна. Та өөрийн хүрсэн ухамсрын түвшингээс хэзээ ч бууна гэж байдаггүйг сана. Тэгэхлээр тэдгээр туршлагуудыг уналт биш, харин таны хувийн аян замд шаардагдах талууд, хэрэв боломж олговол тэдгээр үйл явдлууд таны сэрэхүйг шинэ түвшинд өөрчлөх учиртай байсан гэдгийг харахад суралц.
Кармын/үйлийн үрийн харилцаанууд цэвэрлэгдэж, төгсөхийн тулд дахин идэвхжиж байна. Хуучин биеийн гэмтэл шарх, өвчнүүд дахин үзэгдэж байгаа нь эд эсийн ой санамжаас эрчмүүд урсан гарч байгаатай холбоотой. Бүх төрлийн холбоо харилцаанууд анагаагдаж байна. Бусад хүмүүс гурав хэмжээст нүдээр асуудал гэж харж, тэдний итгэл үнэмшил дээр тулгуурласан шийдлийг танд санал болгож байгаа боловч, та өөрөө дотор руу явж, юу үнэндээ болоод байгааг нээж олоорой.
Та бусдыг Хайр, Баталгаа, Талархал, Нөхөрлөл, Баяр баясгалангын төлөө харахаа зогсооход бэлэн байна. Тэр тусмаа таны хаанаас ирнэ гэж найдаж байгаа хүмүүсээс хүртэл харахыг зогсоогоорой. Тэдгээр мөн чанарууд бол бурханы мөн чанарууд бөгөөд зөвхөн бурхан танд өгүүлэхээр тэдэнд өгч чадах юм. Дээрх мөн чанарууд бусдаар дамжин урсдаг боловч, хэзээ ч хүнээс тэднийг өгөх боломж байдаггүй.
Тэдгээр зүйлсийг (мөн чанаруудыг) тэдний оршдог цорын ганц газар болох Эх Сурвалжаас эрж хайхад суралцаарай. Тэгээд ихэнхдээ таны бодож байгаагүй хүмүүсээр дамжин тэднийг хүссэнээрээ илэрхийлэн гаргах боломж олгоорой. Та тэдгээр зүйлсийг тусгай нэг хүн юмуу хүмүүсээс харж найдахаа зогсон, оронд нь Эх сурвалжид тэднийг олж харах үед таны төсөөлж ч чадаагүй арга замаар илэрч гардаг юм.
Хүн төрөлхтний хамгийн том алдаа бол зөвхөн бурхан өгөх ёстойг хүн бодгаль өгч чадна гэж итгэж байсанд байдаг. Бүх зүйлийн дотоод руу харах нь, түүний амар амгалан, хайр, элбэг дэлбэг, зохирол, бүрэн дүүрэн, нөхөрлөл гэх мэт тэнгэрлиг мөн чанарууд Нэг хүнээр дамжин урсаж чадаж байгаа бол бусдаар ч тэгж урсаж чадахыг танин мэдэх явдал юм.
Бүх түвшинд хэрэгцээтэй бүх зүйл дотоодод байдаг бөгөөд энэ ухаарал хэрэв тэр хэрхэн харагдах ёстой, хэнээс ирэх ёстой гэх мэт ойлголтуудаар нөхцөлдөөгүй л бол, гадагшаа юу илэрхийлэгдэж гарах хэрэгтэйд үүд хаалгыг нээдэг.

Дамжуулсан Марилин Рафаел

Орчуулсан Д.Энхжаргал

TagsАрктур илгээлт 2019/05/19
Previous Article

Нэгийн хууль- Гаригийн бөмбөрцгүүдийн хөгжил хувьсал

Next Article

Арктур-Том өөрчлөлтийг хийх, Өөрийн Дээд Би хэрхэн ...

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Инсайдертай хийсэн ярилцлага Пит Питерсонтой хийсэн ярилцлага

    2018-06-16
    By admin
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан-Хэн байснаа явуул, Хүн төрөлхтний нэгдмэл хүсэл, Бидэнтэй хамтран бүтээ

    2019-01-04
    By Admin 2
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

    ОДДЫН ЖААЛ АМИ 7-Р БҮЛЭГ

    2019-01-04
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктур-Дэлхийн эрчмүүдийг мэдэр, Хүний агуу нөөц боломж

    2019-05-20
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД-2 ХЭСЭГ

    2018-01-09
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Өргөмжлөлийн Симбиоз Кори Гуд, Уильям Генри нартай хийсэн ярилцлага

    2018-01-28
    By Admin 2

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Ухамсар болон оюун санааны дэвшил

Галактикийн Гэрлийн Холбоо-БИДНИЙ ХАМТЫН ЧАРМАЙЛТЫН ҮР ДҮН

2019-10-06 Сайн байцгаана уу, хайрт дэлхийн хүмүүс ээ! Дэлхийн нарийн түвшинд тохиолдож буй үйл явцууд болон тэдгээрт Гэрлийн Галактикийн Холбоо хэрхэн оролцож байгаа талаарх сүүлчийн мэдээнүүдийг дамжуулахын тулд би ирлээ. ...
  • Аштараас ирүүлсэн шинэчлэгдсэн мэдээ

    By Admin 2
    2019-10-07
  • Сансрын Илчлэл: Урвуулан сэргээх технологиуд Эмерийн Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага 2019-07-09

    By Admin 2
    2019-10-07
  • Сансрын Илчлэл: Амьд Сарны нууцууд Эмери Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага

    By Admin 2
    2019-10-07
  • Агуу сүнсний 10 сургааль Индиан

    By Admin 2
    2019-10-07
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктуриан-таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...
  • 9.1
    ОнцгойУхамсар болон оюун санааны дэвшил

    Гэрлэн биет Маттьюгын 2016 оны 9 сарын 17-ны мэссэж

    Suzanne Ward дамжуулснаар ( Жич:Энэ мэссэжээр дэлхийд одоо болж байгаа буюу болох гэж байгаа үйл явдлыг хэлсэн байсан тул анхааралтай уншина уу !) Би Маттью байна,энэ дэлхийд байгаа бүх сүнсүүдэд ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Галактикийн Гэрлийн Холбоо-БИДНИЙ ХАМТЫН ЧАРМАЙЛТЫН ҮР ДҮН

    By Admin 2
    2019-10-07
  • Аштараас ирүүлсэн шинэчлэгдсэн мэдээ

    By Admin 2
    2019-10-07
  • Сансрын Илчлэл: Урвуулан сэргээх технологиуд Эмерийн Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага 2019-07-09

    By Admin 2
    2019-10-07
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • 3 хэмжээст дуусаж байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

    By admin
    2017-04-10
  • Босс нар манд
    on
    2019-11-11

    Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    Баярлалаа. ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ, ЭЕРЭГ ...
  • Admin 2
    on
    2019-10-07

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    Bayarlalaa tand
  • И.Б
    on
    2019-10-02

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    Их сонирхолтой сайт байна ...

Архив

  • 2019-10-07

    Галактикийн Гэрлийн Холбоо-БИДНИЙ ХАМТЫН ЧАРМАЙЛТЫН ҮР ДҮН

  • 2019-10-07

    Аштараас ирүүлсэн шинэчлэгдсэн мэдээ

  • 2019-10-07

    Сансрын Илчлэл: Урвуулан сэргээх технологиуд Эмерийн Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага 2019-07-09

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой