Фотоны бүсийн ирж байгаа өөрчлөлтөөс юуг хүлээх вэ?

Бид та нарт фотоны бүсийн тухай болон түүний ажиллагааны тухай сайн тайлбарлаж өгөе. Бид маш энгийнээр тайлбарлаж өгөе. Ертөнцөд бүх зүйл эргэлт буюу мөчлөгөөр ажилладаг. Бүх амьдрал 2 хуулийг л дагадаг. Эргэлтийн хууль эсвэл дэвшлийн хууль. Хүн бүр амьд орших хугацаандаа хэд хэдэн эргэлтийн үеийг буюу мөчлөгийг туулдаг.
Зарим үе нь хүнийг улам өндөрт дэвшүүлдэг бол зарим үед газар дэлхийд зарим нэг туршлага цуглуулахаар юмуу, физик биеэр өвчин зовлонг эдлүүлэхээр газарт унасан мэт үеийг туулуулах нь бий.
Гэхдээ л эргэлтийн аль ч үеүдэд та дэвшлийн зүг явсаар байдаг. Бүх хүн төрөлт гэр бүлийхэн эргэлтүүдийн яг адилхан замыг туулдаг. Мөн танай дэлхий ээж, нарны систем, танай галакси болон бүхэл бүтэн ертөнц ч эргэлт юмуу мөчлөгийн зарчмаар явна. Эдгээр үеүдийг мөн ухамсрын өндөрсөх түвшингүүдэд хүргэх онгоцны гишгүүртэй зүйрлэж болно. Хөгжлийн эргэлт гэж болно.
Яг одоо танай гариг, нарны систем болон галакси их нүүдлийн үед байна. Галакси дотроо дээрх бүхэн, мөн танай дэлхийг оролцуулаад бүгд фотоны бүс рүү нэвтэрч байна. Үүнийг бүс гэхээс илүү гэрлийн далай буюу энергийн гэрэл болох фотон эрчмийн хязгааргүй талбайд орж байгаа гэж хэлж болно. Учир нь бүс гэхээр арай хязгаарлагдмал ойлголт болох гээд байгаа юм. Тиймээс танай дэлхий, нарны аймаг, галакси фотон гэрлийн их далайд нэвтэрсэн гэсэн үг.
Танай нарны аймаг 24000 мянган жилийн өмнөхтэйгээ ижилхэн байдалд орсон байна. 24000 мянган жилийн өмнө энэ гаригт амьдарч байсан хүмүүс бол мөн тухайн үеийн дэлхийн хамгийн чухал цаг үед амьдарч байсан бөгөөд тэд мөн олон амьдралуудаар, олон туршлагуудаар амьдарсан байсан. Гэвч тухайн үед амьдарч байсан хүмүүсийн ухамсрын түвшин одоогын та нарын үед байгаа ухамсрын түвшингээс өөр юм. Учир 2 түүхийн эрин дэх амьдарсан туршлагууд ялгаатай юм.
Фотоны аварга бүс бол нэгдмэл бөгөөд түүнд хамаарсан бүхэнг бүрэн өөрчилж чадах асар их хүч юм. Тэр бүс бол долгионы түвшинг давтамж руу танд төсөөлөгдөхгүйгээр нэмэгдүүлж чадах хүчтэй. Энэ нь та нарын бодож байгаа мэт энгийнээр тохиолддоггүй. Энэ нь түүний хүчтэй долгионд нэгдэж чадахгүй байгаа бүхнийг зарим талаар устгаж байж шилждэг үйл явц юм. Үүнд хүмүүс, гаригууд зэрэг орох бөгөөд зарим тохиолдолд их хүндрэл бэрхшээл, устгал болдог.
Фотоны бүсийн гэрлүүд мөн энэ гаригт байдаг хүн биет сүнсэн биеүүдэд болон өөр хаа нэгтээ байгаа сүнсэн биетүүдэд маш чухал үйл явц юм. Мэдээж өөр дээд хэмжээст дэх гаригуудад байгаа биетүүд энэ дэлхийн хүүхдүүдээс фотоны эрчимд нэгдэх арга замууд нь арай өөр юм. Хүн бүрийн гэрэлд нэгдэх чадвар нь түүний гүйцэтгэсэн болон дуусгасан ажил, түүний сүнсний наслалт болон ухамсрын түвшингээс нь хамааран дээшлэх юм.
Үндсэндээ энэ гэрэл болон эрчим нь нэвтэрсэн бүхнээ бүрэн өөрчлөн шинэчлэх хүчтэй. Мөн түүний хүчинд нэгдэж чадахгүй байгаа бүхэнд сөрөг нөлөөг ч үзүүлэх чадалтай. Мөн энэ фотон эрчим гэрэл бус, хар гэрлийн хүчнүүдэд хүчтэй нөлөө үзүүлнэ. Тиймээс 24000 мянган жил тутамд дэлхийд болон бусад гаригуудад том өөрчлөлт болдог юм. Тийм ч учраас амьд бүхэн энэ эрчмийн нөлөөг хүлээн авах эсэхээс үл шалтгаалан өөрчлөгддөг.
Энэ фотон бүс бол энэ ертөнц, дэлхий, нарны аймаг бүтээгдэх үеэс л байсан мөн цаашдаа ч байх юм. Фотон бүс рүү нэвтрэх зам таныг мэдээгүй байхад таны сүнсийг сэрээдэг. Өөрөөр зүйрлэвэл тэнхээжүүлж залуужуулдаг усанд ордог онгоцтой зүйрлэж болно. Эцэг буюу эх сурвалж танд гараа сунгадаг үе. Мөчлөг бүрийн төгсгөлд танд өгдөг нөхөн олговор гэмээр. Гэвч энэ нөхөн олговор таны үргэлж итгэдэг байсан шиг биш байж болох юм. Таны хараагүй, хүлээж аваагүй болгон таны хардаг мэдэрдэг, хүлээж авдаг бүхнээс илүү чухал ойлголт юм.
Та өдөр тутмын амьдралдаа өөрчлөлтийг мэдрээгүй ч энэ үйл явц бодит юм. Таны эд эсэнд болон сүнсэд энэ фотоны эрчим гүн нэвтэрч байгаа гэдэгт итгэлтэй бай. Үүнийг таны сүнсний хөгжилд том тус болж байгаагаар авч үз. Тэд надад бэлэг тэмдэг бүхий диаграм дүрсийг харуулсан бөгөөд би манай гариг, нарны аймаг болон бусад галакси цагаан гэрлийн асар том далайд орохыг харсан.
Энэ цагаан гэрэл дотор яаж тодорхойлж хэлэхээ мэдэмгүй ер бусын цацарсан өөр гэрлүүд байхыг харсан. Эдгээр гэрлүүд үнэндээ амьд мэт байсан. Фотоны гэрэл бол бас нэг амьдрал, дээд оршихуйн амьдралыг тэтгэгч бүхий эрчим юм. Би нарны системүүд асар том далайн амьдрал руу орох эхлэлийг харсан боловч төгсгөлийг нь хараагүй.
Харин тэд тайлбарлахдаа үүнд эхлэл ба төгсгөл гэж байхгүй бүр фотоны бүсийн гадна ч байсан түүний нөлөөг мэдэрсээр байх болно учир нь энерги бол амьдралд зайлшгүй шаардлагатай юм гэж хэлсэн. 2 мянган жил үргэлжлэх эргэлтийн үе дуусах үед та үүнээс холддог бөгөөд унтаа байдалд орон, сүнсний болон ухамсрын тухай ойлголтыг үл тоомсорлон 3 хэмжээстэд амьдарч эхэлдэг.
Харин сэрсэн сүнсүүд бол өөрийн бүрэн эргэлтийн мөчлөгөө амьдралын туршлагаараа бүрэн гүйцээсэн гэж үзнэ. Ирэх 2 мянган жилд үргэлжлэх шинэ эргэлтээр дэлхий дээр байгаа болон бусад ертөнцүүдэд байгаа биетүүд олон шинэ зүйлүүдтэй учрах бөгөөд өөр өөр арга замуудаар хөгжил явагдсаар байх болно. Фотоны бүс рүү орох хаалгыг энэ болон бусад ертөнцөд олон мянган жил олон амьдралаар амьдарч үзэх туршлагуудын дараа “ гарах тасалбар” гээд бодож болно.
Нэгэнт хүн фотоны бүсийг орхихдоо тэдэнд одоо мэдэгдэхгүй, бэлэн бус байгаа мэдээллийн санд нэгддэг. Тэдний ухамсар бүрэн өөрчлөгддөг.
Фотоны бүсийн гол зорилго бол энэ гэрлийн бүс хүний эмоци,зан чанараас илүү өөр хэмжээс, өөр эрчим долгион, хайр бүхий дээд хэмжээсүүд байдаг түүнд нэгдэж болохыг ойлгуулах гэж байдаг. Чухам энэ үед л хүн бус эрчим, сэтгэл хөдлөлүүд зэргийн нөлөө байхгүй хайр ноёрхсон хэмжээстэд орох боломжтой болдог. Бид төгсгөл гэдгийг дэлхийн оршин суугчдын бодит хэмээх итгэдэг ертөнцийн өөрчлөлтийг хэлж байгаа болохоос энэ Дэлхий хэмээх гаригийн төгсгөлийг хэлээгүй юм.
Энэ төгсгөл бол хүмүүсийн аашилдаг, боддог, харилцан үйлчилдэг болон дэлхийд ноёрхож байгаа зарим нэг энергийн ( хар муу хүч) төгсгөлийг ярьж байгаа хэрэг юм. Энэ бүхэн төгсгөл болоход таны ухамсар тэнгэрийн гэрлийн хязгааргүй сайн сайханд нэгдэх боломжыг танд олгох юм. Тиймээс фотоны гэрлийг эцэг буюу эх сурвалжаас бүх амьд бүхэнд өгч байгаа бэлэг гэж үзэх хэрэгтэй. Мэдээж эрдэмтэд шинжлэх ухааны өөр тайлбарыг өгч болох боловч бидний хэлж байгаа энгийн үг үнэнд хамгийн ойрхон юм. Учир нь энгийн тайлбар зүрхэнд хүрдэг бол хэтэрхий толгой эргүүлсэн яриаг зөвхөн зарим нэг ухаантнууд ойлгох хүндрэлтэй.
Нэгэнт та бүхэн энэ цэгийг даваад гарсан буюу ойлгосон үед таны ертөнц өөрчлөгдөж, та хумхын шинэ эринд нэвтэрнэ гэсэн үг юм. Та хүн төрөлхтний зэрлэг догшин, нүргээнт амьдралын үеэс дээд ухамсрын зүг тайван өгсөх явц хурдан өрнөх юм. Хүмүүсийн шинэ ертөнц дэх зорилго болон бодит зүйлүүд нь өнөөгийн хүн төрөлхтнийхөөс илүү өөр болохыг олж мэднэ. Нэгэнт та нар орох уулзварыг дайраад өнгөрөхөд танай дэлхий, танай ертөнц фотон бүс хэмээх хайхамшигт гэрлийн далайд шилжих юм.
Таны нүд үүнийг бүрэн харж чадахгүй байлаа ч,таны ухамсар бүрэн ойлгон хүлээж авахгүй байсанч, таны бие мэдэрч чадахгүй гэсэнч энэ фотон гэрлийн бүсэд та бид амьдрах болно. Гэрэл сайхан ер бусын эрчмээ тан руу тасралтгүй нэвтрүүлж таныг сэрэхэд, шинэ ухамсарт нэгдэхэд тусалж таныг их шилжилтэд бэлдээд зогсохгүй таны нэг хэсэг болох юм. Таны физик бие энэ шинэ эрчим шинэ хүчинд нэгдсэнээр таны гэрлэн бие илүү хүчирхэг болох юм.
Зарим оршихуйнууд та нарт хэлэхдээ фотоны бүсэд байхад олон гай гамшиг тохионо гэх байх. Энэ нь үнэний ортой ч бид дээр ямар шалтаг шалтгаан байгааг дурдсан билээ. Фотон бүс бол шинэ амьдрал, өөр ухамсар, өөр энергид таныг шинээр мэндлэхэд туслана. Та төрөлт заримдаа хүндхэн байдгийг мэднэ түүнтэй адил ухамсарт гарах өөрчлөлт заримдаа зовиуртай хүндхэн байх нь бий. Ер нь бүх л өөрчлөлт эхэндээ хүндрэл зовлон авчирдаг боловч түүний ард гарч ирэх сайн сайханд бүгд мартагддаг. Мөн та бүхэнд нэмж хэлэх зүйл бол таныг олон зуун дэлхийд байх жилүүдэд бид таныг бэлтгэж эхэлсэн бөгөөд та өөрөө ч үүнийг мэдээгүй байдаг.
Заримдаа бид таны замд таны туулах ёстой хөтөлбөрт багтаагүй тохиолдол туршлагуудыг тавьдаг боловч энэ нь таныг гүн нойрноос сэрээх өөрчлөлтийг хурдасгахын тулд хийгддэг юм. Биднээс ирж байгаа тусламж дохиог үр дүнтэй байлгая гэвэл таны зүгээс та өөрийгөө хэн болохоо танихын тулд өөрийгөө бүрэн чөлөөлж таны дотор байгаа асар их дотоод хүч, хайрын тухай мэдэх хэрэгтэй юм. Таныг доош татах ямар нэг сөрөг эрчим гаргахаас зайлсхийж болгоомжлох ёстой юм.
Учир нь танай нарны аймаг болон дэлхийн сэлж байгаа яг одоогын эрчим таны бодлыг жинхэнэ болгон хувиргах хүчтэй юм. Хэрэв та шаналал, өвчин зовлон болон хүндрэлүүдийн тухай бодвол одоогын байгаа эрчмийн нөлөөгөөр богино хугацаанд тэднийг өсгөн нэмэгдүүлэх аюултай.
Харин нөгөө талаас нь авч үзвэл, та өөртөө итгэлтэй байх тухайд юмуу хайр, амар амгалан гэх мэт өөрийн эрчмээ нэмэгдүүлэх зүгт тэмүүлсэн бодлууд нь таны амьдралд гарах өөрчлөлтийг хурдтай өрнүүлэх болно.
Энэ шинэ эрчим бол сайн муу гэх тал байхгүй зүгээр л бүтээгчээс өөрийн бүтээлдээ өгч байгаа нэг удаагын асар их эрчмийн хүч юм.
Орчуулсан Д.Энхжаргал.
Эх сурвалж: Линк
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай