www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Ухамсар болон оюун санааны дэвшил
Home›Ухамсар болон оюун санааны дэвшил›Оддын жаал Ами-1 хэсэг

Оддын жаал Ами-1 хэсэг

By Admin 2
2018-12-27
1366
0
Share:

1-Р БҮЛЭГ

АНХНЫ БЭРХШЭЭЛ
Энэ бүх зүйл өнгөрсөн зуны нэгэн өдөр эмээ бид хоёрын жил бүр амрахаар очдог
Калифорниагийн эргийн нам гүм хотод өрнөсөн юм.
Өнгөрсөн зун бид нэгэн бяцхан байшин хөлсөлсөн. Арын хэсэгтээ хэдэн самрын мод, бут
сөөгтэй, харин урдуураа битүү цэцэг ургасан газар байлаа. Энэ байшин хотын захад, далайн
эрэг рүү хөтөлдөг зам дээр байдаг байв.
Эмээ минь зуны адгаар хүн багатай гээд очих дуртай бөгөөд энэ үед байр түрээслэх нь хямдхан
бөгөөд дуу чимээ багатай байдаг гэдэг байлаа.
Бүрий болж байсан юм. Би алслагдсан эргийн ойролцоо өндөр хадан дээр далай руу ширтээд
ганцаараа сууж байлаа. Гэв гэнэт тэнгэрт, миний дээр улаан гэрэл буйг харав. Би үүнийг тусгаар
тогтнолын өдөр бууддаг салют, пуужин байна гэж бодлоо.
Тэр зүйл доошилж, өнгө нь өөрчлөгдөн оч нь багассаар байв. Нэлээд доошилсны эцэст энэ зүйл
салют ч биш, пуужин ч биш болох нь мэдэгдэж, улам томрон жижиг онгоц эсвэл түүнээс ч том
зүйл шиг харагдаж эхлэв…
Тэр ямар нэгэн чимээ гаргалгүйгээр эргээс 50 орчим метрийн зайд, яг миний өмнө далай руу
уначихлаа.
Би онгоцны осол гарлаа гэж бодоод онгоцноос хэн нэгэн нь шүхрээр бууж амжсан эсэхийг
мэдэх гээд дахин нэг дээш харав. Нэг ч хүн алга. Эрэг дээрх нам жим, амгалан байдлыг юу ч
эвдсэнгүй.
Ихэд айж сандарсан би тусламж дуудах гэснээ больж өөр ямар нэг зүйл болж магадгүй гэж
бодон хэсэг хүлээхээр шийдлээ. Намайг явах гэж байтал нөгөө онгоц шиг зүйл унасан хэсэгт,
далайн гадарга дээр цагаан зүйл хөвж байна. Тэндээс хэн нэгэн нь хад руу сэлж байв. Би түүнийг
ослоос амьд үлдсэн нисэгч байх гэж таамаглаад түүнд туслахын тулд ойртож ирэхийг нь хүлээн
зогслоо. Тэр маш сайн сэлж байсан учир ноцтой бэртэж гэмтээгүй нь тодорхой байв.
Түүнийг дөхөж ирэхэд хүүхэд болохыг нь би мэдэв. Тэр хад руу сэлж ирээд дээш авирахаасаа
өмнө над руу харж эелдэгхэн инээмсэглэхэд нь би амьд гарсандаа их баярлаж дээ гэж бодлоо.
Нөхцөл байдлын тухайд огт сандрахгүй байгаа нь намайг бага ч атугай тайвшруулав. Тэрээр
хадны орой дээр гарч, толгойгоо сэгсрээд бид хоёрын дунд ямар нэгэн нууц байгаа юм шиг
баясгалантайгаар нүд ирмэв. Миний сэтгэл санаа үнэхээр тайвширлаа.
Миний хажууд байсан ёрдгор чулуун дээр суухаар ирсний дараа гүнзгий санаа алдаад тэнгэрт
түгж эхлэх оддыг ажиглаж эхлэв.
Тэр миний үеийн хүү шиг байсан ч арай бага, намхан санагдлаа. Тэрээр яг биендээ таарсан
цагаан хувцастай бөгөөд хувцас нь ямар ч норсон шинжгүйг бодоход ус нэвтэрдэггүй
материалаар хийгдсэн бололтой. Хөлдөө зузаан ултай, цагаан түрийтэй гутал өмсөж, хүзүүндээ
далавчтай зүрх шиг алтлаг эмблем зүүсэн байв. Бүсэлхийндээ зүүсэн бүснийх нь тал бүрт
зөөврийн радио шиг төхөөрөмж бэхлэгдсэн нь мөн адил алтлаг өнгөтэй ажээ. Энэ зүйл голдоо

маш гоёмсог, гялалзсан том гархитай аж. Би түүний хажууд очоод хамтдаа хэсэг чимээгүй суув.
Юу ч ярихгүй болохоор нь түүнээс юу тохиолдсон талаар асуулаа.
“Хүчтэй газардалт” гэж тэрээр инээд алдан хэлэв. Тэр их найрсаг бөгөөд сонин аялгатай, зөөлөн
харц бүхий том нүдтэй хүү байлаа.
Түүнийг өөр улсаас онгоцоор ирж явсан хүү байж гэж би бодлоо. Түүнийг хүүхэд болохоор нь
онгоцны нисэгч нь том хүн байж таарна гэсэн юм бодоод би “Нисгэгч яасан бэ?” гэж асуухад
тэр “Яагаа ч үгүй. Тэр чиний дэргэд сууж байна” гэлээ. “Өө тийм үү!” Би үнэхээр гайхлаа. Энэ
хүү мундаг юмаа. Миний үеийн хүүхэд байж онгоц жолооддог. Түүний эцэг эх нь лав баян хүн
байж таарна гэж бодов. Үдшийн бүрий болж, би даарч эхэллээ. Тэрээр намайг ойлгосон
бололтой “Даарч байна уу?” гэж асуув.
“Тиймээ” .
“Уг нь гадаа яг л хэвийн хэмтэй байна даа” гээд тэр инээмсэглэн хэллээ.
Нээрээ надад тийм ч хүйтэн санагдсангүй. “Тийм байна” гэж би хариуллаа.
Хэсэг байж байгаад би түүнээс юу хийх төлөвлөгөөтэй байгааг нь асуув.
“Үүрэг даалгавраа гүйцэтгэнэ” гэж тэрээр харцаа тэнгэрээс салгалгүй хэллээ.
Тэр над шиг амралтаараа амарч яваа сургуулийн сурагч биш, их чухал хүүхэд байж таарна.
Магадгүй нууц үүрэг даалгавартай байх нь. Гэхдээ нөгөө талаас харахад тэр жирийн л хүүхэд
байна шүү дээ гэж би бодлоо. Би түүнээс үүрэг даалгаврынх нь талаар асууж зүрхэлсэнгүй.
Түүний талаарх бүх зүйлс надад бухимдал төрүүлж эхэллээ.
“Эцэг эх чинь онгоц сүйтгэсэнийг чинь мэдээд чамд уурлахгүй юу?”
“Онгоц сүйрээгүй шүү дээ” гэж түүнийг инээд алдан хэлэхэд би бүр ч илүү тээнэгэлзэв.
“Онгоц алга болоогүй байсан юм уу? Тэр чигээрээ сүйрчихээгүй юм уу?”
“Үгүй”.
“Тэгвэл тэр онгоцыг чинь засахын тулд яаж уснаас гаргаж авах билээ, эсвэл уснаас гаргах
боломжгүй юу?”
“Уснаас гаргаж бололгүй яах вэ” гээд тэр намайг их л гярхай ажигласнаа “Нэр чинь хэн бэ?”
гэж асуулаа.
“Жэймс, гэхдээ хүмүүс намайг Жим эсвэл Жимми гэж дууддаг” гэж хэлэхэд надад нэг зүйл
таагүй санагдаж эхлэв. Тэр миний асуултанд бүрэн хариулахгүй мөртлөө сэдвээ байнга
өөрчилж байсан юм. Тэр их л нууцлаг зан гаргаж байлаа.
Тэр намайг ундууцаж байгааг анзаарсан ч энэ нь түүнд инээдтэй санагдсан бололтой. “Жим,
битгий уурлаарай. Битгий дургүйц. Чи хэдэн настай вэ?”
“Бараг л арав хүрсэн. Харин чи?”
Тэрээр гижигдүүлж буй жоохон хүүхэд шиг зөөлөн инээд алдав.

Тэр онгоц жолооддог харин би чаддаггүй болохоор намайг тавлах гэж байна гэж бодоод дургүй
хүрэв. Гэхдээ л тэр их найрсаг, нээлттэй юм. Би түүнд тийм ч их дургүйлхэж чадахгүй байлаа.
“Би чиний бодож байгаагаас илүү хөгшин шүү” гэж тэрээр инээмсэглэн хэлэв.
Тэгээд бүсэндээ гараа хүргэж нэгэн радио шиг зүйл татаж гаргаж ирэв. Энэ нь тооны машин
ажээ. Үүнийг асаахад миний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй тэмдэгтүүд анивчиж эхэллээ.
Тэр хэсэг тооцоолол хийж байсанаа үр дүнг нь хармагцаа бүр ч чанга инээгээд “Үгүй, үгүй.
Хэрэв би чамд хэлбэл чи надад итгэхгүй” гэв.
Шөнө болж үзэсгэлэнт сар гэрэлтэн далай болон эргийг бүхэлд нь гийгүүллээ.
Энэ сонин хүүгийн нууцлаг байдал улам багасаж буй нь надад таалагдаж байв. Түүнийг хүүхэд
гэх үү, эсвэл юу гэж ч нэрлэмээр юм бэ дээ.
Би түүний нүүрийг ажиглан харлаа. Тэр хамгийн ихдээ л найман настай байх ёстой доо. Гэвч
тэр өөрийгөө хамаагүй хөгшин гэдгийг сануулсан төдийгүй онгоцны жолооч гэж байгаа… Эсвэл
тэр одой хүн юм болов уу?
“Зарим хүмүүс харь гарагийнхан байдаг гэдэгт итгэдэг” гэж тэрээр зовинонгуй байдлаар хэллээ.
Энэ дүгнэлт их сонин санагдаж байсан ч энэ бүх нууцлаг зүйлийн хариулт болохыг хэн нэгэн
надад хэлэх шиг санагдав. Би ам нээхээсээ өмнө удаан хугацаагаар бодлогошров. Тэрээр гал
цог дүүрэн нүдээр намайг ширтэж байв. Шөнийн одод хүүгийн нүдэнд гялбан ойсон юм шиг
харагдаж байлаа. Түүнийг энгийн хүн гэхэд хэтэрхий үзэсгэлэнтэй нэгэн ажээ.
Түүний шатаж буй онгоц далай руу унахыг би харсан хэдий ч түүний хэлж буйгаар нэг ч эвдрэл
гэмтэлгүй болохыг би саналаа. Ямар нэг зүйл үнэхээр сонин жигтэй байна. Бас тэр миний өмнө
гэнэт гарч ирсэн нь ч сонин. Түүний сонин тэмдэгтэй тооны машин бас л жигтэй. Мөн түүний
аялга, хувцас нь хүртэл. Бас болоогүй, тэр чинь хүүхэд шүү дээ. Хүүхдүүд онгоц жолооддоггүй.
“Чи харь гарагийн хүн үү?” гэж би эмээсэн байдалтайгаар асуув.
“Хэрэв тийм бол чи айх уу?”
Яг энэ мөчид түүнийг өөр гарагаас ирсэн гэдэгт би бүрэн итгэлээ. Би бага зэрэг айсан хэдий ч
тэр над руу найрсаг байдалтайгаар харж байв.
“Чи муу хүн үү?” гэж бишүүрхэн асуулаа.
Тэр хөгжилтэй нь аргагүй инээгээд “Чи надаас муу ч байж магадгүй юм…”
“Яагаад?”
“Яагаад гэвэл чи бол дэлхийн хүн”
Түүний юу гэж хэлэх гээд байгааг нь би ойлголоо. Дэлхийн хүмүүс тийм ч сайн хүмүүс биш
шүү гэж тэр хэлж байлаа. Энэ хариулт миний дургүйцлийг бага зэрэг хүргэсэн ч энэ удаад
тоолгүй орхих нь дээр гэж үзэв. Тэгээд анхааралтай байхаар шийдлээ. Тэр их сонин хүү байлаа.
“Чи тэгээд үнэхээр харь гарагийх гэж үү?”
“Битгий ай” гэж тэрээр инээмсэглэлээрээ намайг тайвшруулаад тэртээх оддын зүг рүү зааж

“Ертөнц амьдралаар дүүрэн байдаг юм. Сая сая гарагууд дээр амьдрал бий…Тэдгээр гарагууд
дээр олон сайн хүмүүс бий…”
Түүний энэ үг надад их сонин мэдрэмж төрүүлэв. Үүнийг хэлмэгц л би тэдгээр сайн хүмүүс
амьдардаг олон сая гарагийг “харах” шиг болсон юм.
Би айхаа болилоо. Түүнийг өөр гарагаас ирсэн гэдэгт гайхширахаа больж тэр тусмаа нөхөрсөг,
гэм хоргүй байдлыг нь хараад шууд хүлээн зөвшөөрөхөөр шийдлээ.
“Чи дэлхийн хүмүүсийг яагаад муу гээд байгаа юм бэ?” гэж асуув.
Тэр тэнгэр лүү ширтсэн хэвээр “Дэлхийгээс шөнийн тэнгэр ямар үзэсгэлэнтэй харагддаг юм
бэ… Агаар мандал тэнгэрийг цэлмэг, өнгө үзэмжтэй болгож байна” гэлээ.
Тэр дахиад л миний асуултанд хариулахгүй байсан тул уур хүрч эхэллээ. Би муу хүн биш тул
намайг муу гэж бодоосой гэж би хүссэнгүй. Харин ч эсрэгээрээ. Дээхэн үед би том болохоороо
чөлөөт цагаараа гэмт хэрэгтнүүдийг олж илрүүлдэг хүн болохыг хүсдэг байсан шүү дээ.
“Чи тэр бүлэг оддыг харж байна уу? Үхрийн ордонд байна.”
“Өө тэгэлгүй яах вэ, их үзэсгэлэнтэй байдаг болохоор нь дандаа хардаг юм” гэлээ.
“Сайн байна. Тэдгээрийг “Плеядчууд” гэдэг юм. Тэр бол гайхамшигтай соёл иргэншилтэй
хүмүүсийн амьдардаг газар”.
“Манай дэлхийн соёл иргэншил тийм ч муу биш шүү дээ”
“Одоо тэр одыг хардаа. Сая жилийн өмнө яг л Дэлхий шиг байсан. Харин одоо тэр од байхгүй”
“Би Дэлхий дээр тийм ч муу биш байна гэж хэлээд байна. Чи яагаад биднийг муу гээд байгаа
юм бэ? Аайн?”
Нөгөөх чинь тэнгэр лүү ширтсэн хэвээр “Би тэгж хэлээгүй” гэхэд нь нүд нь оч цогоор дүүрэн
гялалзаж харагдав. “Үнэхээр ид шид шиг юм” гэлээ.
“ТИЙМ ШҮҮ ДЭЭ, ЧИ ТЭГЖ ХЭЛСЭН!”
Дуугаа өндөрсгөснөөр түүнийг өдрийн зүүднээс нь сэрээж чадах байсан юм. Тэр яг л дуртай
рок дуучнаа бодож буй үеэл эгч шиг минь санагдсан юм. Үеэл эгч маань дуртай дуучныхаа
үнэнч шүтэн бишрэгч нь байсан билээ.
Тэр над руу анхааралтай харахад уурласан шинж алга байлаа.
“Дэлхийн зарим хүмүүс сансар огторгуйн бусад газрын хүмүүсээс тийм ч сайн биш гэдгийг л
хэлэх гэсэн юм.”
“Тээр, чи бид нарыг энэ ертөнцийн хамгийн муу хүмүүс гэж байна шүү дээ”
Тэр дахиад л чанга хөхрөн толгойд минь хүрлээ. “Миний хэлэх гэсэн санаа энэ бишээ, Жим”
Миний дургүй улам их хүрлээ. Би толгойгоо татав. Хүмүүс надтай тэнэг хүнтэй харьцаж буй

мэт байхад миний дургүй хүрдэг юм. Тэгж ярьвал би ангийнхаа хамгийн сайн сурагчдын нэг
нь, бас би арван настай. “Хэрэв энэ гараг тийм муу юм бол чи энд юу хийж байгаа юм бэ?”
“Чи сар далайн мандалд хэрхэн тусч буйг анзаарсан уу? Дахиад л тэр намайг үл тоомсорлож,
сэдвээ өөрчилж байна.
“Чи энд надад сарны тусгалын тухай л хэлэх гэж ирсэн юм уу?”
“Магадгүй…Бид Ертөнцөд хөвж яваа гэдгийг чи анзаарсан уу?”
Түүнийг ингэж хэлмэгц л би тэр хүүхдийг ойлгосон юм. Тэр хүү солиотой ажээ. Мэдээж шүү
дээ! Тэр өөрийгөө харь гарагаас ирсэн гэж боддог. Тийм ч учраас галзуу солиотой юм яриад
байсан байна.
Би гэртээ харимаар санагдав. Түүний уран сэтгэмжит түүхийг сонсоод итгэсэндээ өөр өөртөө
тэнэг санагдсан юм.
Тэр намайг мэхэлсэн байж мэднэ. Харь гарагийнхан! Би түүнд итгэж байдаг! Ичгэвтэр
санагдаад түүнд болон өөртөө уур минь хүрлээ. Түүнийг нэг сайн нармайлдаад авмаар
санагдлаа.
“Яагаад? Миний хамар тийм муухай байна гэж үү?”
Ингэж хэлмэгц нь би гэнэт зогтуслаа. Би айж эхэллээ. Тэр үнэхээр бодлыг минь мэдчихэв үү?
Түүн рүү хартал тэрээр додигор мишээж байна. Гэхдээ би итгэхийг хүссэнгүй. Зүгээр л
санамсаргүй болсон хэрэг. Түүний хэлсэн үг миний бодол хоёр ямар ч хамааралгүй, зүгээр л
тохиолдол байсан байх. Хэдий үнэн байсан ч би үүнийг нь батлах хэрэгтэй. Магадгүй тэр
үнэхээр бодол уншиж чаддаг харь гарагийн хүү байх. Эсвэл би зүгээр л солиотой хүний хажууд
сууж байна…
Би түүнийг шалгаж үзэхээр шийдэв.
“Би одоо юу бодож байна?” гээд дотроо төрсөн өдрийн бялуу төсөөллөө.
“Чамд хангалттай нотолгоо өгөөгүй гэж үү?”
Би түүнд өчүүхэн ч боломж олгохгүйг хичээж байлаа. “Юун нотолгоо?”
Тэрээр хөлөө сунгаж тохойгоороо чулуу тулав. “Жим, цаана чинь үнэхээр өөр орчлон ертөнц,
нарийн гарц бүхий нарийн ертөнцүүд, нарийн оюун ухаан байдаг юм.”
“Нарийн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?”
“Хэдэн лаа байсан бэ?” гэж тэрээр инээмсэглэн асуулаа. Хэн нэгэн миний гэдэс рүү цохьчихсон юм шиг л боллоо. Уйлмаар ч юм шиг, өөрийгөө тэнэг, бүдүүлэг хүн шиг санагдав. Түүний үгэнд эргэлзсэндээ уучлал гуйсан ч тэр үүнийг үл тоосон бололтой намайг анхааралгүйгээр хөхөрч эхэллээ.
Ингээд би түүнд дахиж эргэлзэхгүй байхаар шийдлээ.

Зохиолч Энрике Барриос

Орчуулсан Би Де Ченж, Khandsuren Lkhamsuren, Suvd Pearl, Anu Tara

Previous Article

Сансрын Илчлэл: Нэгийн Хууль ба Сансрын Нууц ...

Next Article

Оддын жаал Ами-2

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД-9 ХЭСЭГ

    2018-01-11
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    ПЛЕЯДУУДААС ИРСЭН АЛАЕ. Асуулт ба хариулт: (2-р хэсэг) 9 ХЭСЭГ

    2018-02-06
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын илчлэл: Цахилгаан Нар

    2017-10-21
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Супер Дэлхий Кори Гудтай хийсэн ярилцлага

    2018-01-01
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Дэлхийн Альянс хариу цохилт өгсөн нь Кори Гудтай хийсэн ярилцлага

    2018-04-06
    By admin
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД-12 ХЭСЭГ

    2018-01-15
    By Admin 2

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой