Сансрын Илчлэл: Нэгийн Хууль ба Сансрын Нууц Хөтөлбөр: Сөрөг хүчнүүд

Кори Гудтай хийсэн ярилцлага
Season 7, Episode 3
2017-01-17
Д.У.: Сансрын Илчлэлд эргэж ирсэнд баяр хүргэе! Бидэнтэй хамт Кори Гуд байна. Энэ удаагийн хэсэгт үзэгчдийн хүсэлтээр Нэгийн Хуульд өгүүлдэг зүйлүүд болон СНХ-т ажилласан Коригийн шууд туршлага хоёрын хоорондын гайхаад баршгүй давхцлуудын хачин гайхалтай судалгаагаа бид үргэлжлүүлж байна. Хүмүүсийн олж авч чадаагүй олон зүйл байгаа. Би Нэгийн Хуулийг 1996 оноос хойш судалсан, тиймээс Нэгийн Хуулийг уншсан ч таны өнгөрөөсөн байж магадгүй маш сонирхолтой хэсэг зүйлүүдийг би хайж олсон юм. Кори, шоунд тавтай морил!
К.Г.: Баярлалаа.
Д.У.: Анд минь, сүүлчийн бичлэг хийх үед Та Нэгийн Хуулийг огт уншаагүй байсан. Түүнээс хойш ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн үү?
К.Г.: Тийм ээ. Би 5 номны эхнийхтэй танилцсан, гэхдээ би нэг л удаа уншсан. Олон зүйлийг ой санамжиндаа хадгалж байхын тулд хэд хэдэн удаа уншихаар зэхэж байгаа.
Д.У.: Мэдээж, би анх удаа уншихдаа нэг хуудсан дээр сайтар төвлөрөн 45 минут болдог байсан. Үгсийн илэрхийлэл нь маш төвөгтэй. Би аль болох сайн тайлбарлахыг хичээж байгаадаа итгэлтэй байхыг хүсч байна. Өмнөх хэсэгт юун дээр ирээд зогссоноосоо эхлэе. Цаашаа үргэлжлүүлье.
Та нэрсийг нь хэлж болох уу?
Энэ нь өгөгдсөн асуулт.
11:19: Асуулт: Та загалмайтнуудын хүчин чармайлтыг залгамжлагчид нь болох гариг дээрх олны танил хүмүүсийн нэрсийг хэлж чадах уу?
Энэ тохиолдолд “загалмайтнууд” гэдгийг луунууд гэж ойлгож болно. Тэгэхээр асуулт асууж байгаа Дон Элкинс луунуудтай хэн хэн шууд холбоотой байсны учрыг нь олохыг хичээж байна.
Та нэрийг нь хэлж болохсон болов уу?
Ра үүнийг чөлөөт хүслийн үүднээ хэлэхээс татгалзаж байна. Хүн нь үхээгүй байхад үүнийг хийж болохгүй. Дараа нь ч Ра-г чөлөөт хүсэл ихэд зовоож байна. Тиймээс хариулт нь их төвөгтэй юм.
Ра: Би “чөлөөт хүсэл” гэдэг гажуудлыг зөрчихийг хүсэхгүй байна.
Дахиад л, ойлгомжтой, тэд жинхэнээсээ юу болоод байгаа тухай ярихыг хүсэхгүй байна. Тэд дэлгэрэгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна.
Танай орон зай – цаг хугацааны ирээдүйд оролцсон хүмүүсийн нэрсийг хэлэх нь чөлөөт хүсэлд халдаж байгаа хэрэг. Бид энэ мэдээллийг хураан авсан.
Мэдээж, энэ нь Гурван Талт Комиссын Олон Улсын Харилцааны Зөвлөл байсан байх, Иллюминатуудын цусан төрлийн гэр бүлүүд…
К.Г.: Зөвлөл 300, тархины бүх төвүүд…
Д.У.: Энэ нь нэг төрлийн сануулах төдий үг, ямар ч тодорхой зүйл алга. Ра ямар нэгэн хэмжээгээр санхүүгийн системийг цэнэглэдэг хүмүүсийг хэлж байна.
Эрх мэдлийн талын гажуудлаас таашаал авдаг тэдгээр мөн чанаруудын үйлийн үрийн тухай тунгаан бодохыг та бүхнээс бид гуйж байна.
Утга нь ойлгомжтой байна. “Эрх мэдлийн талын гажуудал” гэдэг нь юуны түрүүнд санхүүгийн эрх мэдэл, ертөнцийн эрх мэдлийг бий болгосон хүмүүс гэсэн үг. Энэ нь Орионы загалмайтнууд гэж Ра-гийн нэрлэдэг, өөрөөр хэлбэл, луунуудтай холбоотой байдаг хүмүүс юм.
Тэгвэл та бүхэн энэ мэдээллийг таньж мэдэж чадна.
Кори, Цэнхэр Авианыхантай харилцаж байхад Таныг ямар нэгэн зүйл мэдэхийг хүсч олон асуулт асуухад тэд зарим асуултанд хариулдаггүйг анзаарч байсан уу?
К.Г.: Маргаангүй.
Д.У.: Та жишээ хэлж чадах уу?
К.Г.: Иймэрхүү асуултууд ихэнхдээ хувийн амьдралтай, миний хувийн амьдралд болж байгаа зүйлтэй холбоотой байдаг болохоор тэгж чадахгүй. Тиймээс, тэд асуултанд хариулахдаа чөлөөт хүслийг зөрчиж болох учраас болгоомжтой ханддаг. Хэрвээ надад мэдээлэл өгөхөд би түүнийг өөр бусадтай хайраар эсвэл зохих ёсоор нь хуваалцахгүй бол энэ нь бусад хүмүүсийн чөлөөт хүслийг зөрчсөн болно гэж надад хэлсэн.
Д.У.: Шинэчилсэн мэдээлэлтэй холбоотой хэсгүүдийн нэгэнд Та СНХ-ийн сансрын хөлгийн трапаас унах шахаж, өвдөгөө гэмтээсэн ба энэ гэмтэл эмчлэгдэхгүй үлдсэн тухай Та ярьсан.
К.Г.: Тийм ээ. Энэ Майягийн бүлэг байсан.
Д.У.: Ямар нэгэн шалтгаанаар Танд ийм төрлийн карма хэрэгтэй байсан бололтой.
К.Г.: Тийм шүү.
Д.У.: Бид нөлөө үзүүлэхгүй, жишээ нь гаригийн тоглоомд.
Ямар нэгэн хэмжээгээр… “Ургац хураалт” зөв болж байгаад Хамгаалагчдад итгүүлэх тухай Ра ярьж байна. “Ургац хураалт” гэдэг нь өргөмжлөл гэсэн үг. Гэвч ихэнхдээ Хамгаалагчид оролцохыг хүсэхгүй байна. Бид үүнийг өөрсдөө хийх ёстой. Кори, Таны сонссон зүйлтэй тохирч байна уу?
К.Г.: Мэдээж. Нөхцөл байдал бүхэлдээ элитүүдийн ихэнх хэсгийн тоглоом болж байна.
Д.У.: Ойлгомжтой. Өөрөөр хэлбэл олон давхцал байна. Цаашаа:
Энэ нь “ургац хураалтанд” чухал биш.
Ра эдгээр хүмүүсийн хэн болохыг хэлсэн ч, үгүй ч ийм үйл явдал заавал болно.
К.Г.: Маргаангүй.
Д.У.: Утга бүхий цорын ганц зүйл бол Таны олон удаа хэлсэн сэтгэл зүрхээ нээх, илүү хайрлах, бусдад үйлчлэхэд илүү төвлөрөх юм.
К.Г.: Мэдээж шүү дээ.
Д.У.: Орион сургаалиа хэрхэн дамжуулдаг вэ? Энэ маш ноцтой асуулт.
11:20: Асуулт: Загалмайтнууд өөрийн үзэл баримтлалаа Дэлхий дээрх бодьгалиудад хэрхэн дамжуулдаг вэ?
Ра: Бусдад үйлчлэхэд туйлшралын 2 үндсэн арга эсвэл зам байдаг. Та бүхэнд төгсөшгүй оюун ухаанд нэвтрэх аялал руу хөтлөх мэдээллийн эх үүсвэр болон хүч чадалтай холбогдох холбоог хайх дасгал сургуулилт хийдэг ухаан/бие/сүнсний цогцууд байдаг.
Кори, Та холбоо хайх дасгал сургуулилт хийх санааны тухай уншаад энэ нь Танд юу санагдуулж байна? Үүнтэй холбоотойгоор юу болдог гэж Та бодож байна?
К.Г.: Толгойд хамгийн түрүүнд бусдаас зээлдэж гажуудсан нууц нийгэмлэгүүд болон эртний нууцлаг сургуулиудын номлол орж ирж байна.
Д.У.: Нууц нийгэмлэгүүдийн төлөөлөгчид бясалгалаар дадлагажиж эсвэл сөрөг зүйл дээр төвлөрсөн ч үүнийг хийхийг үнэхээр оролддог уу? Тэд бодитоор бясалгадаг уу?
К.Г.: Тийм ээ. Тэд бясалгадаг.
Д.У.: Ойлгомжтой. Тэдний хийдэг бүх цуст хэргүүд үүнтэй холбоогүй биз дээ?
К.Г.: Бүрэн боломжтой, учир нь цуст өргөл, бүх аймшигт дадлууд олон шалтгаанаар хийгддэг. Мэдээж, Кабала дараа нь түүнийг өөрийнхөө зорилгод ашиглахын тулд ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг хүнтэй байхыг хүсдэг. Түүнчлэн Кабала сүнсийг удирдах гэж хүний энерги болон сүнсэнд нөлөөлөх зорилгоор үүнийг ашигладаг.
Д.У.: Ойлгомжтой. Та урьд нь бараг л НАСА-г үндэслэгчдийн нэг Жек Парсонтой холбоотой маш хачин нөхцөл байдлын тухай ярьж байсан, яагаад бараг гэж, тэр НАСА-г үндэслэгчдийн нэг гэдгийг бид сайн мэднэ шүү дээ. Бас Рон Хаббардтай холбоотой. Тэд “Бабалон ажил” (Бабалон гэдэг нь Сугарын хувилгаадын нэг. Бабалоны билэг тэмдэг нь цусан улаан өнгийн 49 дэлбээтэй сарнай байдаг. Орч) гэж нэрлэгддэг нэг зүйлийг хийдэг байсан. Тэд ид шидийн тойрог дотор нэг төрлийн сүнсний бүтээлийг дууддаг байжээ. Бид хувиасаа ярилцаж байхад тийм зан үйлийг хэдэн өдрөөр хийдэг байсан ба асар их хөнөөх үр нөлөө үзүүлж байсан гэж Та хэлж байсан.
К.Г.: Тийм ээ. Би мэдээ авсан. Жишээ болгож бидний одоо байгаа газар болох Колорадо мужийн Боулдерыг ашиглая. Ууланд, хаанаас ч юм бусдын нүднээс далдуур бүлгүүд цуглараад тойрог үүсгэж нэг төрлийн ёслол үйлддэг. Тойргийн голд олон удаа хаанаас ч юм мөлхөгчид гарч ирдэг.
Д.У.: Байж боломгүй юм!
К.Г.: Тийм ээ.
Д.У.: Та урьд нь хэлж байсан даа, Парсонс Хаббард хоёрын хийж байгаа ёслол нь Дэлхийн хамгаалалтын талбайд бодит гэмтэл учруулсан гэж.
К.Г.: Мэдээж шүү дээ. Ёслол нь нэг төрлийн ан цав үүсгэсэн.
Д.У.: Та бас үүнийг хэн нэг нь хурц хутгаар цаасан дээр зүсэж урт нарийн нүх гаргахтай адил гэж харьцуулж байсан.
К.Г.: Тийм ээ.
Д.У.: Өөрөөр хэлбэл, тэд эргэж буй Дэлхийн өргөрөгийн тодорхой шулуун дээр Бабалон ажил хийж байгаа болохоор эргэж байгаа Дэлхийн энергийн талбайд завсар бий болгосон байж болох уу?
К.Г.: Мэдээж. Энэ нь Та хэрвээ бөмбөрцөг авч эргүүлээд дараа нь бичгийн маркер авч эргэж байгаа бөмбөрцөг дээр тавьсан гэж бодъё. Маркер ардаа зураас үлдээнэ.
Д.У.: Тэр зураас ямар нөлөөтэй вэ? Тэд ийм завсар гаргах үед юу тохиолдсон бол?
К.Г.: Завсар нь өөр хэмжээсүүдийн оршнолуудыг бидэн рүү нэвтрүүлдэг.
Д.У.: Өөрөөр хэлбэл, жинхэнээсээ нэвтэрч болох портал бий болдог, эсрэг тохиолдолд оршнолуудад ийм зүйл байхгүй байх байсан гэсэн үг үү?
К.Г.: Маргаангүй. Тэдний хааж чадаагүй портал гарч ирснээр бүх зүйл дууссан.
Д.У.: Хоёрхон хүн ийм том сүйрэлд хүргэж болдог нь их хачин юм шүү. Энэ нь яагаад ийм сайн ажилладаг юм бол?
К.Г.: Хүмүүсийн багахан бүлэг хамтдаа цугларахад их хүн амд том нөлөө үзүүлдэг тухай Та олон удаа ярьсан шүү дээ.
Д.У.: Тийм ээ, энэ нь бясалгалын нөлөө, гэхдээ энэ нь зөвхөн эерэг утгаар ажилладаг л гэж би бодсон юм.
К.Г.: Яагаад сөрөг утгаараа ажиллаж болохгүй гэж?
Д.У.: Ойлгомжтой. Тэгэхээр Орион буюу луунуудын Дэлхий дээр төрсөн хүмүүстэйгээ холбогддог аргуудын нэг нь энэ байж. Гэхдээ Нэгийн Хуульд 2 зам бий гэсэн шүү дээ.
Зам нь нээлттэй, өөртөө л үйлчилдэг хүмүүстэй холбоо тогтоодог чичирхийллийн ийм мөн чанартай өөр бусад нь бас байдаг. Тэгэх үед бусдыг удирдах анхан шатны гажуудал тэдэн рүү амархан, сургуулилалтгүй, хяналтгүй ордог.
К.Г.: Тэд ашиг сонирхол нэгтэй хүмүүсийг өөртөө татах гэсэн хангалттай хорон муу санаатнууд.
Д.У.: Дараагийн асуулт.
11:21: Асуулт: Орионы загалмайтнууд хувилж төрсөн бодьгалиудад ямар төрлийн мэдээ дамжуулдаг вэ?
Хангалттай энгийн хариулт:
Ра: Орионы бүлэг өөртөө үйлчлэх баримжаатай Нэгийн Хуульд хамааралтай мэдээллийг дамжуулдаг. Гэхдээ энэ бүлгийн дамжуулж буй технологи нь өөртөө үйлчлэхтйн тулд бусдыг хянаж, удирдах янз бүрийн аргууд юм. Энэ нь техникийн мэдээлэл байж болно, энэ гаригт бусдад үйлчлэхэд нь туслах гэсэн оролдлого хийхдээ дамжуулж буй Конфедерацийн мэдээллийн нэг хэсэг нь ч бас техникийн мэдээлэл.
Ра загалмайтнуудын дамжуулдаг технологийн мэдээллийн тухай ярьж байгаа нь шууд л нүдэнд тусч байгаа болохоор энэ нь маш сонирхолтой байна. Энэ нь 1930-аад оны үеийн нацист Германитай уялдаж байна.
К.Г.: Сөрөг хүчнүүдийн мэдээлэл оруулсан тэр зүйл үү? Мэдээж, тийм.
Д.У.: Өөрөөр хэлбэл тэд германчуудад нисдэг тавагны технологийг төгөлдөржүүлэх боломж олгосон. Та урьд нь америкчуудад буцааж сэргээн босгох ажил амаргүй байсан гэж ярьж байсан.
К.Г.: Гол оньс нь тэд бүх зүйлд зөвхөн шинжлэх ухааны үүднээс хандсан л байсан юм. Тэд германчуудын хийсэн шиг шинжлэх ухааныг оккульт дадлагатай холбоогүй. Германчууд бүх төрлийн чулуун дээрх бичвэрүүд болон иероглифуудыг оруулж, ёслол үйлдэн, энэ бүхнийг тэдний хөгжүүлсэн тэр технологитой нэгтгэсэн юм.
Д.У.: Нэгийн Хуульд өгүүлж байгаагаас харахад, бичвэрүүд, хас тэмдэг болон иймэрхүү зүйлүүдийг германий хөлгүүдэд оруулсан нь ямар нэгэн байдлаар технологийг төгөлдөржүүлэх талаарх илүү их мэдээллийг дамжуулах боломжийг сөрөг хүчинд олгосон гэж бодогдож байна.
К.Г.: Яг үнэн. Үүнтэй төстэй зүйл эерэг талд ч болдог. Бидний өчигдөр машин дотор ярилцсан нэрт математикч хэн билээ? Тэр ч бас ийм төрлийн мэдээллийг, математикийн тухай эерэг мэдээллийг авсан шүү дээ.
Д.У.: Шриниваса Рамануйян уу?
К.Г.: Тийм ээ. Өөрөөр хэлбэл, тийм зүйл хар тал дээр ч, гэгээлэг тал дээр ч болдог гэсэн үг.
Д.У.: Тийм шүү. Үргэлжлэх тусам Ра оюун ухааныг хянах системийн тухай ярьж эхэлж байна. Авч хэлэлцэхээсээ өмнө жаахан илүү уншъя. Ра өөртөө үйлчлэх зорилгоор бусдыг хянах, удирдах төрөл бүрийн аргуудын тухай ярьж байна. Тэдгээр аргуудын нэг нь мэдээж, ҮМНБ-ийг бүтээх байсан. Тэдгээр нь гаригийг хяналтандаа авч, зэвсгээ ашиглан жишээ нь харь гаригийн хуурамч довтолгоо мэтээр харуулдаг байж болно. Ийм зүйл оюун ухааныг хянахад ч бас хамаатай. Тиймээс цаашаа уншъя.
11:23: Асуулт: Бид цөмийн энергийн талаар яг ингэж мэдэж авсан уу? Энэ нь эерэг болон сөрөг чиг баримжааны хольц байсан уу?
Маш сонирхолтой асуулт байна.
Ра: Тийм ээ.
Энергийн тийм бохир бас аюултай эх үүсвэрийг ашигласнаараа энэ нь маш том сүйрлийг авчирч болох учраас түүнийг бидэнд сөрөг хүчнүүд хэсэгчлэн дамжуулсан гэсэн санаа нь өөрөө сонирхолтой байна.
К.Г.: Мэдээж шүү дээ. Мөлхөгчдийн сансрын олон хөлгүүд хүчний төхөөрөмжийн бохир хэлбэрийг ашигладаг гэж би сонссон.
Д.У.: Байж боломгүй юм!
К.Г.: Магадгүй. Учир нь тэдгээрт радиац нөлөөлдөггүй, харин хүмүүний оршнолууд тэдний хөлгүүд дээр удаан хугацаагаар байж чадахгүй.
Д.У.: Америкийн цахилгаан станциуд маш их хэмжээний хүнд усыг (ус төрөгчийн молекул нь хэсэгчлэн эсвэл бүрэн хэмжээгээр дейтерийн изотопоор солигдсон ус, орч.) ашигладаг ба радио идэвхит хаягдлуудыг аварга том нөөц савнуудад хадгалж байдгийг Та мэддэг гэдэгт би итгэлтэй байна. Америкийн дундуур өнгөрдөг хагархай газруудад атомын цахилгаан станциудыг байрлуулах аргаар хагархай газруудын дагуу цохилт өгч асар том гамшиг сүйрэл бий болгох төлөвлөгөө боловсруулагдсан байсан. Гэвч эерэг оршнолууд энэ санааг хэрэгжүүлэхэд саад хийсэн.
К.Г.: Тийм ээ. Энэ нь зөөлөн хэлбэл, маш муу төлөвлөгөө юм.
Д.У.: Мэдээж. Эдгээр залуус үнэхээр солиотой юм байна.
Ра: Тийм ээ. Эрдэмтдийг сонгон шалгаруулах ажлыг хариуцсан мөн чанарууд нь холилдсон чиг баримжаатай байсан. Түрүүлж нээгчид нь гол төлөв эерэг чиг баримжаатай байсан.
Тэдний тоонд Энйштейн орж байсан. Энэ тухай Ра хэлдэг.
Гэвч та бүхний мэдэх туйлын сөрөг чиг баримжаатай нэг мөн чанарыг оруулвал тэдний залгамжлагчид холимог чиг баримжаатай байсан.
Ра энд хэнийг хэлээд байгаагаа хэзээ ч тайлбарлаагүй. Энэ сэдвээр бодож үзэхийг хичээгээд ч ашиггүй. Гэхдээ энэ их сонирхолтой, яагаад гэвэл Ра-гийн ярьсан зүйлийг харахад: сөрөг хүчний ашигласан нээлт хийсэн хүмүүсийн эхний давалгаа нь эерэг хүмүүс байсан. Тиймээс тэд хамгаалагдсан, тэдний чөлөөт хүсэл хамгаалагдсан байсан. Тэдэнд ийм асар том нээлт хийхийг зөвшөөрсөн.
К.Г.: Энэ нь өнөөдрийн ЦАҮЦ-д болж байгаа зүйлээс огтхон ч ялгаагүй юм байна. Олон инженерүүд болон физикчид, янз бүрийн эрдэмтэд ертөнцийг аварч байна гэж бодоцгоодог. Тэд өөрсдийгөө маш сайн ажил хийж байна гэж үзэж байгаа. Тэд ажилдаа бүхнээ зориулсан. Мэдээж, дараа нь юу болохыг тэд заавал мэдэх албагүй гэж бодож байгаа хүмүүс тэдний дээр байдаг. Тиймээс тэдэнд юу болж байгаа тухай ойлголт байхгүй.
Д.У.: 11:24: Асуулт: Энэ туйлын сөрөг баримжаатай мөн чанар нь одоо ч Дэлхий дээр оршсоор байгаа юу?
Энэ нь 1981 оны босгон дээр байгаа гэдгийг бүү мартаарай.
Ра: Тийм ээ.
Дахиад л, энэ хэн болохыг та таамаглаж болох ч үнэн хэрэгтээ бид мэдэхгүй.
11:25: Асуулт: Та тэгэхээр түүний нэрийг хэлэхгүй юм байна гэж би бодож байна.
Хариулт мэдээж, тийм.
12:1: Асуулт: Та Орионы загалмайтнууд наашаа тэрэгнүүдээр ирсэн гэж дурьдсан.
“Тэрэгнүүд” гэдэг нь нисдэг таваг эсвэл бидний ҮМНБ гэж нэрлэдэг зүйлд зориулсан Ра-ийн нэр томъёо.
К.Г.: Бурхадын тэрэгнүүд.
Д.У.: Яагаад гэвэл энэ нь дайны тэрэгнүүд.
Та энэ тэрэгийг дүрслээд өгч болохсон болов уу?
Та Харанхуй Флотын тухай ярьсан болохоор энэ нь улам л сонирхолтой болоод байна. Хичнээн олон давхцал байгаа нь зугаатай болж байна шүү. Анд минь, харах хүртлээ хүлээ.
Ра: “Тэрэг” гэдэг нэр томъёо нь танай хүмүүсийн дайны үйл ажиллагаанд ашигладаг нэр томъёо. Түүний утга нь ийм юм. Орионы сансрын хөлгүүдийн нэгнийх нь хэлбэр ийм юм.
Кори, би Таны жинхэнээсээ хариу үйлдэл үзүүлэхийг харах гэж удаан хүлээсэн шүү.
К.Г.: Гурвалжин хөлгүүд үү?
Д.У.: Хүлээгээрэй. Цаашаа уншъя.
Нэг хэсэг нь уртавтар, гонзгой, мөнгөнаас арай бараан өнгөтэй, гэхдээ гэрэлд харвал тэдгээр нь металл мэт харагддаг.
Та энэ тухай юу гэж бодож байна?
К.Г.: Танил мэт санагдаж байна, ялангуяа миний нийтэд харуулсан уран сайхны хуулбар зургууд.
Д.У.: Таны дүрс зургуудыг бүтээсэн үед, Антарктид дээр болсон тулааны зургуудтай танилцах үед … Та хөлгүүпэд цохилт өгсөн талаар, тэнд болсон зүйлийн тухай жаахан яриад өгөөч, гуйж байна.
К.Г.: Тэгье л дээ. Тагнуулын мэдээгээр бол Харанхуй Флотын сансрын хөлгүүдийн тухай яриа болж байна. Антарктидын ойролцоох далайн гүнээс 6 сансрын хөлөг нисэн гарч ирсэн.
Тэдгээр нь Дэлхийн тойрог замаас гарахыг оролдсон. Дараа нь гарал нь үл мэдээгдэх Шеврон маягийн хөлгүүд хэдэн арваараа гарч ирсэн. Тэд Харанхуй Флотын хөлгүүд рүү довтолж тэднийг гэмтээсэн ба тэдгээр нь аргагүйн эрхэнд хаанаас гарч ирсэн тийшээгээ буцсан.
Д.У.: Тэгэхээр Харанхуй Флотын хөлгүүд уртавтар гонзгой хэлбэртэй…
К.Г.: Дусал шиг.
Д.У.: … мөнгөнөөс бараан өнгөтэй байсан.
К.Г.: Тийм шүү. Тэдгээрийн хэлбэрийг ихэвчлэн хулууны үртэй зүйрлэдэг.
Д.У.: Тийм ээ. Таны график харуулах хүртэл, 2016 оны 4-р сар хүртэл би Нэгийн Хуулиас үүнийг анзаараагүй. Харин дараа нь л Нэгийн Хуультай тохирч байгаа тухай хэдэн бүлэг хиймээр санагдсан юм. Тэгэхэд л гээж орхисон холбоосуудын учрыг олсон нь намайг ихэд цочирдуулсан. Гэхдээ бид өмнөх бүлгүүддээ манай засгийн газарт Саран дээр баазууд байдаг тухай, тэдгээрийг дахин сэргээж, өргөжүүлж байгаа, бас түүнчлэн газрын гадарга дээр болон далайн ёроолд баазууд байдаг тухай тайлбарласан Нэгийн Хууль байдаг гэж хэдийн ярьж байсан. Бүр 1981 онд уфологит хэн ч дуугараагүй зүйлтэй хэтэрхий их давхцаж байна. Бас нэгэн жишээ. Зүгээр л гайхалтай. Тэр Таны ярьсан зүйлтэй төгс уялдаж байгаа юм.
Гэрэлгүй үед тэдгээр нь улаан юмуу гал улаан өнгөтэй.
Үүнтэй холбоотой Таны сэтгэгдэл ямар байгаа нь надад сонин байна л даа.
К.Г.: Энэ нь зарим сансрын хөлгүүдийг дүрсэлсэн нь тодорхой. Үнэндээ, би тэдгээр нь мөлхөгчидтэй шууд холбоотой гэж сонсоогүй. Гэхдээ хэрвээ Антарктид дээрх агаар мандалд ажиглагдсан сансрын сферүүдийг анхааралдаа авбал тэд үнэхээр улаан шар, улаан титэмтэй байсан.
Д.У.: Дахиад л, бүх зүйл төгс таарч байна. Дахиад нэг хэлбэр байна.
Бусад хөлгүүд нь жижигхэн диск хэлбэрийн биетүүд, танай хэмжээсээр ойролцоогоор диаметрээрээ 3,7 м, гурав дахь нь тэгш өнцөгт хэлбэртэй, урт нь 12 орчим метр. Хөлгүүдийн 4 дэх хэлбэр нь бодлоор хянагддаг механизмуудыг ашиглах аргаар хүссэн хэлбэртээ орж чаддаг.
Тэгэхээр бидэнд 3 янзын хэлбэртэй хөлгүүд байна. 3,7 м-ийн диаметртэй нисдэг таваг, тэгш өнцөгт хэлбэртэй хөлгүүд, өөр бас хүссэнээрээ харагдаж чаддаг хөлгүүд байна.
К.Г.: Тийм ээ, металл хөлөг шиг харагддаг зүйл байдаг. Дотор нь тусгай тасалгаанууд байдаг ба цахилгаан идэвхжлээр хэлбэрээ өөрчилж чаддаг. Тэдгээр нь бөөрөнхий эсвэл илүү хавтгай хэлбэртэй болж чаддаг ба сүүлчийнхэд нь дотор нь байгаа тасалгаанууд хэлбэрийнхээ өөрчлөлттэй зохицохын тулд шилжин хөдөлж байдаг. Ингэж нисэх явцдаа сигар хэлбэрээс хавтгай тойрог эсвэл диск хэлбэрт орж өөрчлөгдөж чаддаг. Тэд бодитоор хэлбэрээ өөрчлөх чадвартай.
Д.У.: Ойлгомжтой. Хөлөг зөвхөн хэлбэрээ өөрчлөөд зогсохгүй, 2 хэсэг болон нэг нэгнээсээ салж, нэг хөлөг нь 2 хөлөг болон хувирч байсан тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Ийм байж болох уу?
К.Г.: Мэдээж.
Д.У.: Пөөх! Та энэ тухай урьд өмнө нь хэзээ ч ярьж байгаагүй. 3,7 м-ийн диаметртэй диск нь Таны харсан хэмжээнүүдийн зөвхөн нэг нь үү? Та дрон ч юм уу өөр ямар нэгэн зүйл харсан уу?
К.Г.: Мэдээж. Хамгийн жижиг хөлгүүд нь 1,8-3,7 м урттай дронууд байдаг.
Д.У.: Таны харуулсан зургуудаас харахад Та Харанхуй Флотод харьяалагддаг тэгш өнцөгт хэлбэртэй хөлгүүдийг дүрсэлснийг би мэднэ.
К.Г.: Мэдээж.
Д.У.: Тэдгээрийн тухай, 12 тетрийн урттай тэгш өнцөгт хэлбэртэй хөлгийн тухай бас л Нэгийн Хуульд яригдаж байна. Дахиад л нүүрэн дээр гайхалтай давхцал ил байна. Зүгээр л гайхалтай. Харин одоо тухайн бүлгийн бүрэлдэхүүнд ажилладаг соёл иргэншлүүдийн төрөл бүрий цогцууд байдаг, энэ нь харийн арьстны зөвхөн нэг төрөл биш тухай ярилцъя.
К.Г.: Мэдээж хэрэг. Олон хүн миний ярьсан булаан эзлэгчдийн арьстнуудыг Нордикуудтай андуурдаг. Уг арьстнууд 2,5 метрийн өндөртэй. Тэд илүү өндөр духтай, богино үстэй, цэнхэр нүдтэй цагаан арьстнууд, гар хөлөндөө 6 хуруутай. Тагнуулын мэдээнүүд нь тэднийг яг бидэн шиг булаан эзлэгчдийн арьстнууд гэдгийг гэрчилдэг. Манай Харанхуй Флот мөлхөгчидтэй хамт булаан эзлэхээр явдаг. Яг ийм зүйлийг эдгээр оршнолууд хийдэг.
Д.У.: Энэ бүлэг үргэлж эцэс төгсгөлгүй асуудал үүсгэж байдаг уу?
К.Г.: Олон мөргөлдөөнүүдэд бид тэднийг анзаардаг. Тиймээс хариулт нь “тийм”. Ихэнхдээ эдгээр оршнолуудыг бууны нохой болгож илгээдэг.
Д.У.: Ямар сонин юм бэ! Цаашаа уншъя.
Энэ бүлгийн бүрэлдхүүнд янз бүрийн соёл иргэншлүүдийн цогцууд ажилладаг. Нэг хэсэг нь төгсөшгүй оюун ухааныг бусдаасаа илүү амжилттай ашигладаг.
Энэ нь ухамсрыг телекинез болон телепат мэтийн ид шидэт хүчээр удирддаг гэсэн үг. Та үүнийг хүлээн зөвшөөрч байна уу?
К.Г.: Бүрэн хэмжээгээр. Мөлхөгчид эсвэл Нордикуудын бүлгүүдтэй хамтарч ажиллахаар зарим баазууд руу илгээгдсэн хүмүүсээс олон мэдээ ирсэн байдаг. Би энэ тухай ярьж байсан. Ингээд, эр хүн шиг том биетэй, төхөөрөмжүүдийг тоноглодог, тэгээд түүгээрээ агаарт хөөрч хүмүүсийн дээгүүр нисдэг хүүхнүүдтэй тэд харилцдаг.
Д.У.: Гайхалтай.
Тэдгээр нь хоорондоо мэдээлэл ховор солилцдог болохоор тэдний тэрэгнүүд хэлбэр болон гадаад төрхөөрөө маш их ялгаатай.
Өөрөөр үгээр хэлбэл, луунууд, түүнчлэн тэдэнтэй ажилладаг хүмүүс тэдэнд байлаа ч хүмүүст олон технологийг дамжуулахыг тэгтлээ хүсдэггүй. Тиймээс хүмүүст зөвхөн авсан зүйлдээ сэтгэл ханах л үлдэж байна.
К.Г.: Мэдээж. Харанхуй Флот ихэнх нууц хөтөлбөрүүдээс дэвшилтэд технологи болон зэвсэглэлээрээ хавьгүй илүү. Мэдээж, технологийг нь луунууд хүчирхэг болгодог ч тэд луунуудад аюул заналхийлэл болохоор хэмжээнд хүрдэггүй.
Д.У.: Энэ нь бүрэн төгс утгатай. Цаашаа Элкинс Ра хоёр хорио цээрийн тухай ярьж байна. Бид энэ тухай олон удаа ярьж байсан шүү дээ. Сонин шүү!
12:2: Асуулт: Конфедераци Орионы тэрэгнүүдтйг Дэлхий рүү ирэхийг нь зогсоох ямар нэгэн хүчин чармайлт гаргаагүй юу?
Одоо мэдээж, сферүүд, гадаад хаалт гээд л ажил хэрэг дээрдсэн байгаа л даа.
Ра: Энэ гаригийн хорио цээр рүү олон тооны хүч чармайлт чиглэгдэж байсан. Гэвч хэрвээ эрэлт хүсэлт нь гэрэл/хайраар илгээгдсэн бол Нэгийн Хууль зөвшөөрсөн хариу өгдөг болохоор Хамгаалагчдын сүлжээ нь ямар ч түвшин дэх аливаа хамгаалалтын адил салангид мөн чанар бүрт хориог нэвтрэн ороход нь саад болдоггүй.
Би яг ийм зүйлийг хэд хэдэн инсайдеруудаас сонссон. Энэ талаар би Таниас тодорхой сэтгэгдэл сонсмоор байна. Хүмүүст хүссэн үедээ наашаа ирж, эндээс явахад нь үе үе саад болдог нэг төрлийн энергийн хаалт Дэлхийг тойроод байдаг уу?
К.Г.: Мэдээж. Тэд тодорхой замаар, хэтэрхий чанд мөрдөгддөг тодорхой траекториор ирж очиж болдог гэж бодож байна. Хэрвээ тэд ямар нэгэн өөр замаар орох юм бол өөрсдийнхөө сансрын хөлгийг гэмтээх эрсдэлд оруулна.
Д.У.: Ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, Нэгийн хууль яг үүнийг л хорио цээр гэж нэрлээд байгаа юм. Ра-ийн тайлбарлаж буйгаар, тэдгээр нь мөн чанар бүрт наашаа ирэхэд нь саад хийдэггүй.
К.Г.: Тэр мөн чанар нь миний ярьж байсан зарим оршнолуудтай давхцдаг. Гадаад хаалтыг босгох үед олон сайн санаатай оршнолууд энд занганд орсон. Тэд бидний хамгийн бага сонирхож байгаа бүлгүүдийн тоонд ордог, тэд ердөө л чийгтэй ширэнгэн ой эсвэл далайн амьдралыг судалж байна.
Д.У.: Би бусад инсайдеруудаас сонссоноор бол дэлхийн тойрог замд оршдог физик бичил дагуулууд хорио цээрт оролцддог, тэд ямар нэгэн байдлаар хамгаалах сараалжийг хүчитгэдэг. Та иймэрхүү зүйл сонсож байсан уу?
К.Г.: Бид мөрдөж мөшгидөг, бас хамгаалдаг бяцхан дагуулуудыг хөөргөх болсныг би мэднэ.
Д.У.: Би ч гэсэн тиймэрхүү зүйл сонссон. За, цаашаа явъя.
Хэрвээ эрэлт хүсэлт илгээгдэхгүй, харин сүлжээнд тасралт ашиглагдвал үүнийг сүлжээнд довтолсон гэж үздэг.
Өөрөөр хэлбэл, ямар нэгэн мөн чанарууд тохиолдлоор орж ирж болно гэсэн үг.
12:4: Асуулт: Конфедераци Орионы тэрэгнүүдийг хорио цээрээр нэвтрэн орохыг хэрхэн зогсоодгийг би ойлгохгүй байна.
Ра: Гэрлийн хэлбэрийн түвшин дээрх эсвэл гэрлийн бие дэх оршнолууд нь Хамгаалагчийн чичирхийллийн түвшингээс хамаардаг гэрээ юм.
Энд дараахь зүйлийг өгүүлж байна: гэрлийн бие дэх оршнол нь гэрлийн ханын хэлбэрт орж чадна. Түүнчлэн тэр нь хөлгийн хэлбэрээр, бүр хий үзэгдлийн хэлбэрээр ч илэрч болно. Иймэрхүү мөн чанаруудын ихэнх нь ирэхээр оролдож болох ч тэдгээрийг зогсоох ямар нэгэн зүйлтэй заавал учрах болно.
Хамгаалагчид Дэлхийн энергийн талбайд ойртон ирж байгаа аливаа мөн чанарын тухай мэдэхийн тулд тэдгээрт ойртон ирж байгаа болгоныг мөрддөг. Ойртон ирж буй оршнол Цорын ганц Бүтээгчийн нэрээр дуудагддаг. Дуудагдаж буй мөн чанар нь хайр/гэрэлд “умбаж”Нэгийн Хуулийн сүр хүчний дагуу өөрийн чөлөөт хүслээр хорио цээрт захирагддаг.
Мэдээж энэ бүхэн маш бүрхэг байгаа болохоор цааш нь уншъя, секундын дараа бүх зүйл ойлгомжтой болно.
12:5:Асуулт: Дуудлагын дараа мөн чанар хорио цээрт захирагдахгүй бол түүнтэй юу тохиолдох вэ?
Ра: Бидний ярьж байгаа түвшинд дуудлагын дараа хорио цээрт захирагдахгүй бол хэрвээ та хатуу тоосгон хана руу орох гэж оролдохын өмнө зогсохгүй байхтай л хүч тэнцүү зүйл.
Тэгэхээр ямар ч тохиолдолд энд хатуу энергийн хаалт, ямар ч тохиолдолд орж чадахгүй нэг зүйл дүрслэгдэж байна.
К.Г.: Зөв өө. Шинжлэх ухаан Дэлхийн эргэн тойронд энергийн сонирхолтой гаж зүйлүүдийг нээсэн.
Д.У.: Маргаангүй.
12:6: Асуулт: Хэрвээ мөн чанар үүнийг хийвэл юу болох бол? Тэрэгэнд юу тохиолдох вэ?
Ра: Бүтээгч бол нэг л оршнол. Хорио цээрийн хилийг зөрчих чадвартай хэн нэгний чичирхийллийн түвшин нь хайр/гэрлийн сүлжээг хараад энэ хуулийг зөрчих боломжгүй болдог.
Би хайр/гэрэл гэдэг үгийг тодруулсны учир нь, хэрвээ үүнийг гаригт ирэх гэсэн ямар нэгэн ер бусын арга болгох гэж оролдвол энэ нь нэвтрэх боломжгүй гэрлийн сараалжны сүлжээний нэг төрөл гэдэг нь илт байна.
Өөрөөр хэлбэл юу ч болохгүй байх байсан. Оролдлого ч хийгдэхгүй. Эсрэг оршилт гэж байдаггүй. Хорио цээрийг нэвтэрч чадах цорын ганц оршнолууд бол танай гаригийн эргэн тойрны цахилгаан соронзон талбайн орон зай-цаг хугацааны континуум дахь цонхнууд эсвэл гажуудлуудыг илрүүлж чаддаг оршнолууд юм. Тэд тийм цонхнуудаар нэвтэрдэг.
Ингэж хэлсэн нь ноцтойгоор авч үзэх үндэсийг тавьж байна. Учир нь энд бидний Дэлхий дээрх чөлөөт хүсэл ихээхэн найдваргүй гэдгийг өгүүлж байна. Энэ нь маш богино хугацаатай тодорхой тооны тохиолдлын цонхнууд оршин байхыг зөвшөөрдөг гэсэн үг. Тиймээс тэдгээр нь муу залууст зөвхөн маш богинохон хугацаанд ирэхийг зөвшөөрдөг, харин дараа нь тэд хурдан гэгч нь орон гэр рүүгээ тэмцэх хэрэгтэй болдог байх нь. Цаашаа ингэсэн байна:
Цонхнууд ховор бас урьдчилан таашгүй байдаг.
Энэ нь бидний чөлөөт хүсэл тохиолдохыг зөвшөөрдөг нэг зүйл нь юм байна. Цаашаа ингэж өгүүлсэн байна.
26:31: Асуулт: Газардах тохиолдол бүртээ үүнд хувилсан мөн чанарууд Орионы бүлгийг дуудах хэрэгтэй юу, эсвэл зарим мөн чанарууд хэдийгээр үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй ч Орионы бүлэгтэй холбоо тогтоодог уу?
Ра: Сөрөг дөрөвдүгээр нягтралын ойлголтын гүн гүнзгийг ухаарах хэрэгтэй. Та бүхэнд энэ нь хүнд байдаг.
Цаашаа бидний анхаарал татахуйц нэг сонин зүйл байгаа юм.
Загалмайтнууд та бүхний цонх хэмээн нэрлэдэг зүйлийн тусламжтайгаар орон зай-цаг хугацааны континуумд хүрчихвэл хүссэн бүхнээ өөрийн болгож чадна. Үр дүн нь туйлшралаас хамаарна, жишээ нь, гэрч/субъект эсвэл хохирогч.
Анд минь, энд галактикийн боолын худалдааны тухай яриа болж байна. Яг энд, Нэгийн Хуульд, Ра Таны ярьсан тэр зүйлийг яг таг ингэж хэлсэн байна: тэд хүссэн бүхнээ дээрэмдэж чадна гэж. Дээрэмдүүлж байгаа хүмүүс Орионы бүлгийг ухамсартайгаар дуудах албагүй. Тэгээд ч үр дүн нь туйлшралын үүрэг гэснийг анзаар. Тиймээс Таны галактикийн боолын худалдааны тухай ярихад ямар ч хүнийг шууд л барьж аваад худалдчих юм шиг санагдсаныг би ойлгож байна. Энэ нь олон хүнийг төөрөгдүүлсэн.
К.Г.: Хүмүүс нь гаригийг боолын худалдаанд оруулдаг субъектуудын цорын ганц хэлбэр юм. Эхлээд хүмүүсийг авч явж байсан. Дараа нь Сансрын Нууц Хөтөлбөрүүд манай агаарын орон зайд хяналт тавиад эхлэнгүүт эрх мэдэлтэнгүүд тийм хүмүүсийг наймаалахад зориулагдсан бараа болгон ашиглахаар шийдсэн. Ингэж л галактикийн хүний наймааны бизнесийн том хэсэг үүссэн юм.
Д.У.: Цаашаа ингэж өгүүлж байна:
Сөрөг дөрөвдүгээр нягтрал нь өөрийгөө хайрлах гэдэг нь бүгдийг хайрлах гэсэн үг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг.
Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтнүүд өөрсдийгөө элитүүд, онцгой, өөрсдийгөө хайрлагч хүмүүс, харин бусад бүх хүмүүс тэдэн шиг хүчтэй хайрладаггүй гэж үздэг. Тийм байдлаар тэд өөр юу ч байхгүй газарт баян болж, харин бусад нь тэдэнд хүндэтгэлтэй хандах ёстой. Та Кабалад ийм төрлийн шүтлэгтэй таарч байсан уу?
К.Г.: Тэд сэтгэлгээний тийм аргыг өөрийн шүтэн бишрэгч хүмүүсээсээ хүлээн авсан гэж би бодож байна.
Д.У.: Мэдээж.
Сурч байгаа ч, боолчлогдож байгаа ч бай өөр бусад “би”-д өөрийгөө хайрлахад сургадаг багш бий.
Яг үүнийг Та дөнгөж сая хэллээ. Элитүүд сэтгэлгээний тийм хэлбэрийг өөр хэн нэгнээс авсан.
Тийм сургалтын тусламжтайгаар тэд сөрөг дөрөвдүгээр нягтрал буюу өөртөө үйлчилдэг ухаан/бие/сүнсний цогцуудад зориулсан “ургац хураалтын” үр жимсийг цуглуулахаар санаархдаг.
Тийм хүмүүс өргөмжлөлийн өөрийн гэсэн төрөлд итгэдэг, ер нь тэд өргөмжлөгдөх үү?
К.Г.: Тийм ээ. Зарим нь энэ нь технологийн өргөмжлөл болно гэдэгт итгэдэг. Ихэнх нь. Энэ нь ХОУ-ны зөнч маягийн хүмүүс. Тэдгээр нь олон луунууд байж таарсан.
Д.У.: Гэхдээ сүнслэг өргөмжлөлд итгэдэг өөр бусад нь байгаа биз дээ?
К.Г.: Мэдээж шүү дээ. Тийм бүлгүүдэд хэтэрхий олон янз бүрийн эзотерик болон шүтлэгийн бусад төрлүүд байдаг. Гэхдээ цөөнх хэсэг нь итгэл бишрэлийн системийг хувааж, дэмжиж байдаг. Хүмүүс ердөө л ерөнхий хөтөлбөрийг хүлээн зөвшөөрдөг.
Д.У.: Ойлгомжтой. Энэ удаагийн бүлэгт бид зарим сэтгэл зовоосон зүйлүүдийн талаар бид ярьсан ба түүнд зориулсан хугацаагаа хэдийн хэтрүүлчихлээ, би дараахь зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна: Нэгийн Хуульд сөрөг хүчинд хэзээ ч хүн төрөлхтнийг сэрээхийн тулд шаардлагатай зүйлээс илүү зүйл хийхийг, гаригийн тоглоомд том дайсан байхыг зөвшөөрөхгүй гэдгийг маш тодорхой өгүүлж байна.
Бидний сэтгэл зүрх нээгдэж, илүү их хайрлагч болохыг хүсэх шалтгаан байгаа, илүү их эерэг байх шалтгаан байгаа, Дэлхийг аврах, амьтдыг хамгаалах, үнэнийг, шударга ёсыг, эрх чөлөө болон чөлөөлөлтийг хайж олохыг хүсэх шалтгаан байгаа гэдгийг бид ухаарч ойлгодог.
Сөрөг хүчний хамгийн том уялдаа холбоо юунд байгаа гэж Та бодож байна вэ? Тэдгээрийн эсрэг тэмцэлд эерэг хүчийг ашиглаж болох, бас ашигладаг тэдний чухал сул тал ямар байдаг вэ?
К.Г.: Тэдний өөртөө бүрэн үнэнч байдаг нь.
Д.У.: Энэ нь хэрхэн тэднийг унагахад хүргэдэг юм бэ?
К.Г.: Тийм бүлгүүд харилцан холбоотой шатлан захирах ёстой болохоор хэрвээ шатлан захирах ёсонд илүү дээр нь байгаа оршнолуудын аль нэгийг устгах эсвэл түүнд нөлөөлөхөдл үлдсэн бүх оршнолуудад тархдаг.
Д.У.: Өөрөөр хэлбэл, энэ нь төв процессор нь санах ойтойгоо тэмцдэг, хатуу дисктэйгээ тэмцдэг компьютер шиг юм байна. Систем нь өөрөөсөө байнга урваж байгаа үед та ажилладаг системтэй байж чадахгүй.
К.Г.: Бас нэг зүйл толгойд ороод ирлээ. Яагаад Цэнхэр Авианыхан ирээд мөлхөгчдийн учрыг олдоггүй юм бол гэж хүмүүс үргэлж сонирхдогийг би сонсдог. Яагаад тэд идэвхтэй дүрд тоглодоггүй юм бол? Нэгийн Хуулийн номнууд удирдамж болох зориулалттай, тэдгээрийн хамгийн чухал зорилго нь бидний ухамсрыг дэмжих юм байна. Ра бидний ухамсрыг дэмжиж өргөхөд хамгийн ихээр санаа тавьж байна. Хэрвээ тэдгээр нь өөрийн зориулалтаа гүйцэтгэвэл бид өөрсдөө бүх асуудлууддаа санаа тавина, бидэнд хэний ч оролцоо хэрэг байхгүй.
Д.У.: Мэдээж. Таны ярьснаар, хэрвээ бясалгалын үр нөлөөг харвал сөрөг зүйл түүнийг яаж ч ашиглаж чадахгүй, эерэг зүйл дээр төвлөрч байгаа багахан бүлэг эцсийн үр дүнд маш тэнцвэргүй чанартай үр нөлөө үзүүлж чадна гэж би бодож байна. Тэгэх тусам хүмүүс гэгээрч, муу санаа байдгийг ухаарч, өөрсдийнхөө замд хавьгүй илүү үнэнч байх болно. Зөвхөн ингэж л бид бүх зүйл эргэхэд нөлөөлж чадна. Та үүнтэй санал нийлж байна уу?
К.Г.: Бүрэн дүүрэн санал нийлж байна. Цэнхэр Авианыхны надад хатуу итгүүлсэн цорын ганц зүйл бол бид өөрсдөө өөрсдийнхөө аврагчид гэсэн яг энэ зүйл юм. Яг ингэж бид өөрсдийнхөө авгиевын зүчээг цэвэрлэх хэрэгтэй болно. Мэдээж, тэд бидний даван туулах ёстой зарим асуудлыг зөөлрүүлнэ л дээ. Гэсэн ч бүх ажлыг бид өөрсдөө хийх ёстой. Бид хэдийн нийгэмд өөрчлөлт гарч байгааг, арын төлөвлөгөөнд юу болоод байгааг, бас бид ангалын дээр гарч болохыг харж эхлээд байна гэж бодож байна.
Д.У.: Гайхалтай сайхан байлаа. Нэгийн Хуульд Коригийн ярьдаг зүйлтэй жинхэнээсээ таарч тохирч байгаа олон тооны зохицлууд байгааг бид харлаа. Шинжлэх ухааны сэтгэлгээтэй, эрдэм шинжилгээний номнууд бичсэн хүний хувьд би мэдээллийн ийм төрлийг хараад энэ нь давхцлын эсвэл тохиолдлын үр дүн биш гэдэгт итгэлтэй байна. Энэ нь үнэн мэдээллийн нэг ижил массивыг дамжуулж байгаа хоёр өөр эх сурвалж. Энэ нь цорын ганц логик тайлбар юм.
Анхаарал тавьсанд баярлалаа!
Орчуулсан: Н. Хэнчбиш
Эх сурвалж: Линк
Сайн байна уу. Шинэ мэдээлэл тавигдахгүй болохоор хүлээгээд л уншсанаа дахин дахин уншиж байна. Дахин унших ч бас гоё. Миний эрж хайдаг, мэдэхийг хүссэн бүхэн танай сайтад л байдаг. Эсвэл ажиллахаа больсон юмуу. Цаашид хүлээгээд байх уу, эсвэл өөр нэр хаягаар орох уу. Надад ямар нэг хариу өгөөч. Баярлалаа.
Сайн байна уу шинэ мэдээлүүд тавьж эхэллээ баярлалаа.