www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

Header Banner

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил
Home›Сонин хачин›Сансрын Илчлэл: Нууцлагдсан технологийг илчлэх нь Кори Гуд, Хезер Сартейн нартай хийсэн ярилцлага

Сансрын Илчлэл: Нууцлагдсан технологийг илчлэх нь Кори Гуд, Хезер Сартейн нартай хийсэн ярилцлага

By admin
2018-07-02
520
0
Share:

Season 7, Episode 2
2017-01-10
Д.У.: Сансрын Илчлэлд эргэж ирсэнд баяр хүргэе! Бидэнтэй хамт Кори Гуд, бас тусгай зочин Хезер Сартейн байна. Түүний эцэг батлан хамгаалахын гүйцэтгэгч олны танил Локхид Мартин компанид ажиллаж байхдаа ярих ёсгүй байсан зарим зүйлийг охиндоо ярьж өгөхөөр шийдсэн байна. Гэхдээ түүнийг ингэсэнд бид маш их баяртай байна.
Тэгэхээр, Таны эцэг Танай гэрт найзуудтайгаа ярилцдаг байж. Тэд урвуу инженерчлэлийн аргаар нөхөн сэргээсэн хөлгийн тухай ярьж байсан гэж Та өмнөх ярилцлагадаа дурьдсан. Орчин үеийн уфологид энэ нь бидний сонссоноор бол ердийн л зүйл. Өнөөдөр Та тэдний ярианаас яг юу сонссон нь надад сонин байна.
Х.С.: Энэ хөлгийг Нью-Мексико мужийн Розуэллд ирүүлсэн, энэ нь сүйрэл тохиолдож байсан цорын ганц газар биш. Тухайн сүйрэл 1947 онд болсон.

Өөр бусад газрууд ч бас байсан, ялангуяа цөлөөс хөлгүүдийг олдог байсан. Засгийн газар болон арми тэднийг АЦХ-ий Эллингтон Бааз болон 51-р бүсэд газар дор байрлуулдаг байсан.

Хөлгүүдийг хянадаг механизмуудыг манай эрдэмтэд ажиллуулж чадсан, мэдээж, урвуу инженерчлэлийн аргаар харь гаригийн технологийг сэргээн босгох чадвартай маш ухаантай инженерүүдэд сул тал байгаагүй. Хэрвээ өнгөрсөнд бидний гарт ажилладаггүй гар утас байсан бол цахилгаан хэрхэн ажилладагийг ойлгодог ухаантай хүн түүний учрыг олоод түүнийг сэргээн босгох байсантай энэ нь адил юм.

Д.У.: Хөлгийг хөөргөхийн тулд ямар нэгэн саад тотгорыг туулах ёстой байсан тухай Таны эцэг ярьж байсан уу? Технологид ямар нэгэн ер бусын зүйл байсан уу?

Х.С.: Технологитой холбоотой ер бусын зүйл бол тэр чимээ аниргүй, бас хүчтэй байсан гэсэн. Цахилгаан соронзон энергиэр ажилладаг. Тиймээс л ихэнх хөлгүүд металл байдаг. Гэхдээ энэ нь байгалийн металл биш. Үнэндээ бол энэ нь энд хийгдээгүй хиймэл материал юм. Түүнийг янз бүрийн харь гаригийн бүлгүүд өөр гариг дээр эсвэл өөр нарны системд бүтээдэг.

Д.У.: Энэ нь ердийн бус металл хайлш байсан уу?

Х.С.: Миний ойлгож байгаагаар энэ нь өндөр нягтралтай металлуудын хольц. Зарим хайлшийн нягтрал бага байдаг. Цаг хугацаанаас хамаараад янз бүрийн хөлгүүд байсан.

Д.У.: Та ер нь сканди, алюмини, висмут эсвэл өөр ямар нэгэн бусад элементүүдийн талаар сонсож байсан уу?

Х.С.: Та энэ тухай сануулсан нь сайн хэрэг, учир нь саяхан манай нэг оюутан висмут олсон…

Д.У.: Байж боломгүй юм!

Х.С.: …тэгээд түүнийг солир гэж бодоцгоосон. Оюутнууд тиймэрхүү олдворуудыг ангидаа их авчирдаг юм.

Д.У.: Түүний тухайд?

Х.С.: Тийм ээ, тэр их ер бусын. Шинжилгээ хийх зорилгоор би НАСА-ийн эртний олдвор судлаачдын нэгэнд хандсан юм. Энэ нь висмут болж таарсан. Түүнийг хаанаас гарч ирснийг эрдэмтэд мэдэхгүй. Энэ нь маш хачин материал байсан.

Д.У.: Кори, Хезер манай Нарны системийн гадна, дор хаяж манай гаригийн гадна бүтээгдсэн өндөр нягтралтай хайлш, өндөр нягтралтай материалуудын талаар дурьдлаа, энэ нь эдгээр хөлгүүдийн материалуудын талаар Таны сонссонтой нийцэж байна уу?

К.Г.: Энэ нь экзотик хайлш гэдгийг би мэднэ, гэвч металлургийн талаар уншсан ихэнх зүйлээ би санахгүй байна.

Х.С.: Ийм хайлшууд нь хөлгүүдийг манай агаар мандалд орох үед хамгаалалт болж өгдөг гэж би аавынхаа ярианаас ойлгосон. Хөлгүүд агаар мандал руу маш их хурдтайгаар орох чадвартай, тэгээд ч металл үрэлтийн хүчний эсрэг зогсох ёстой.

Д.У.: Та өмнөх хэсэгт саарлууд бол программчлагдсан роботууд, гэхдээ заримдаа тэдний программд эвдрэл гардаг гэж ярьж байсан.

Х.С.: Тийм ээ, тэдний оюун ухаан программчлагдсан. Тэдгээр нь бидний ухаантай адилхан ч илүү компьютертэй төстэй. Саарлуудын бие дотор биологийн үндсэн дээр суурилсан олон электрон зүйлс байдаг. Тиймээс хэрвээ ДНХ-г бие ямар зохион байгуулалттай байдаг тухай ой санамжийн нэгж гэж, РНХ-д зориулсан хэрхэн эд эс бүтээх тухай зааварчилгаа гэж төсөөлвөл саарлуудын биеийг илүү дээд харь гаригийн арьстнууд болгон программчилсныг эс тооцвол тэд биднийхтэй адилхан олон эрхтнүүдийг сэргээн босгох чадвартай. Саарлууд хөлгүүдийг удирдах чадвартай, тэднийг нислэгийг удирдах систем дэх процессоруудтай адилтгаж болно.

Д.У.: Кори, тархи нь хөлгийн компьютерийн хэсэг нь болдог саарлуудын тухай, эсвэл өөр операторын тухай сонссон уу, тэдгээр нь Хезерийн хэлж байгаа шиг үүрэгтэй юу?

К.Г.: Тийм ээ, одоо манай хөлгүүд ийм байдлаар ажилладаг.

Д.У.: Нээрэн гэж үү?

К.Г.: Энэ нь био-нейро интерфейс. Тийм ээ, тэдний гарт бидний мэдрэлтэй харилцан үйлчлэлцдэг жижигхэн металл оролттой бээлий байдаг. Дараа нь дамжуулагчгүй харилцан үйлчлэл хөлөг рүү очдог.

Д.У.: Хм. Тэгвэл яагаад орох үедээ хөлгүүд сүйрдэг юм бэ? Яагаад тэд хөлгийг зөв удирдах чадвартай байдаг юм бэ?

Х.С.: Энэ нь бидний сансрын багахан хөлөг агаар мандал руу хөөрөгдөгтэй адилхан. Агаар мандалд орохыг хүсдэг тодорхой газрууд байдаг, зөвхөн газардахын тулд биш, үрэлтийн дулааныг багасгах зорилгооор. Харь гаригийнхны ашигладаг материал нь манай сансрын хөлгийн материалаас ч илүү үрэлтийн дулаанд тэсвэртэй байдаг. Үүнээс гадна, манай агаар мандалд аянга цахилгаан байнга байдаг, сүйрэл аянга цахилгаантай харилцан үйлчлэлцсэний үр дүнд гардаг нь ховор биш. Хүчтэй цахилгаан цэнэг нь траекторийг түр зуур эвдэх эсвэл багажны үзүүлэлтийг өөрчилж чадна.

К.Г.: Тийм ээ, удирдлага.

Х.С.: Мэдээж.

Д.У.: 1947 онд Розуэллд болсон сүйрлийн дараа оршнол хэн нэгэнтэй телепатаар харилцаж байсан гэж Та хэлж байсан.

Х.С.: Тийм ээ.

Д.У.: Энэ түүхийг Та товчхон хуваалцаж болохсон болов уу?

Х.С.: Тийм ээ. Тэр үед тэнд цэргийн сувилагч эмэгтэй байсан. Зарим биетүүд дахин ажиллаагүй нь түүний анхаарлыг татсан байна. Гэхдээ нэг оршнол л амьд байж. “Амьд байсан” гэдэг нэр томъёо энэ тохиолдолд тохирно гэж бодож байна. Сувилагч бол оршнолын харилцаж байсан цорын ганц хүн байсан юм. Тэр телепатаар харилцаж байсан. Зарим бодлууд түүний өөрийнх нь байгаагүй гэдгийг ойлгосон. Түүний мэдэхгүй зарим юмсын тухай бодлууд түүнд төрж байсан гэсэн. Түүнтэй оршнол харилцаж байгааг тэр ойлгожээ. Энэ тухай ном хүртэл бичигдсэн. Тэр ном Харь гаригийн оршнолтой ярилцсан нь гэдэг нэртэй.

Д.У.: Таны эцэг энэ ном жинхэнэ гэдгийг хэлж байсан уу?

Х.С.: Хэлж байсан. Бид даваа гаригийн орой ихэвчлэн аавын найзынд очиж иймэрхүү зүйл ярилцдаг байсан. Аав номон дахь мэдээллийн ихэнх хэсэг нь цэвэр үнэн гэж хэлдэг байсан.

Д.У.: Хм. Ойлгомжтой. Тэгвэл том том асуулт гарч ирж байна. Хэрвээ эрдэмтэд дискүүдийг авчихвал… Одоо тэд зарим хэмжээнд хүртэл нь амжилттай сэргээж чадсан гэдгийг үрэлтийн дулаанаар баталж чадах уу?

Х.С.: Тийм ээ.

Д.У.: Өөрөөр хэлбэл, энэ нь гариг хоорондын сансрын хөлгүүд биз дээ?

Х.С.: Тийм ээ.

Д.У.: Та эцгээсээ тэд манай Нарны системийн гадна гарсан эсэх, тэнд ямар нэгэн зүйл байгуулсан, ямар нэгэн зүйл хийсэн, ямар нэгэн зүйл олсон эсэхийг асуусан л байх ёстой доо. Энэ тухай ярилцъя.

Х.С.: Диск хэлбэртэй ҮМНБ-ийг ихэвчлэн тээвэрлэх зориулалтаар ашигладаг, тэдгээрээр мэдээлэл цуглуулах эсвэл хулгайлах гэж наашаа ирдэг. Эндээс дискүүд өөр газар руу, магадгүй, зогсоол дээрээ байгаа сансрын том хөлөг рүү эсвэл сансрын станц руу очдог байх.

Д.У.: ҮМНБ үү?

Х.С.: Тийм ээ. Миний яриад байгаа энэ хөлөг тээвэрлэхээс өөр ямар нэгэн үүрэг биелүүлэхэд хэтэрхий жижигдэнэ.

Д.У.: Ойлгомжтой. Одоо, Локхид болон батлан хамгаалахын бусад гүйцэтгэгчдийн албан хаагчдын хувьд. Дэлхийг орхиж явах чадвар олж аваад тэд тэнд юу хийсэн бэ? Ямар нэгэн зүйл олсон уу?

Х.С.: Манай Нарны системд тэд тоног төхөөрөмжийн том том хэсгүүдтэй төстэй зүйлүүдийг харсан, гэхдээ тэд ямар зориулалттай болохыг мэдэж чадаагүй. Тэд зөвхөн тэдгээрийг бид тийшээ аваачаагүй гэдгийг л мэдэж байсан.

Д.У.: Таны эцэг Санчирын тухай ямар нэгэн зүйл ярьж байсан уу?

Х.С.: Тийм ээ.

Д.У.: Та Санчирын тухай сэдэв рүү түр орж болохсон болов уу?

Х.С.: Мэдээж.

Д.У.: Тэр сэдэв хаанаас үүссэн юм? Та энэ тухай хэзээ анх сонссон бэ?

Х.С.: Намайг 30 орчим настай байхад биднийг ярилцах үед эцгийнхээ нотолж байхыг сонссон юм. Тиймээс энэ нь илүү хоцорсон мэдээлэл. Санчирын системд 60 орчим дагуул багтдаг. Хэрвээ та дагуулуудын захад гарвал агаар мандал болон нарийн төвөгтэй геологитой астериодыг санагдуулам хэд хэдэн хэлбэргүй дагуулуудыг олж харах болно.

Тэнд Гиперион нэртэй онцгой дагуул байдаг. Тэр дотроо гүнзгий хөндийтэй байдаг, тэр ер нь хөвөнтэй л адилхан.

Д.У.: Энэ нэрийг бүгд мэддэг үү эсвэл СНХ л тэгж нэрлэдэг юм уу?

Х.С.: Нэрний хувьд түүнийг шинжлэх ухааны номнууд дээрээс олж болно, НАСА түүнийг Сатурн 7 гэж нэрлэдэг.

Д.У.: НАСА түүнийг Сатурн 7 гэж нэрлэдэг гэнэ ээ?

Х.С.: Тийм ээ.

Д.У.: Яагаад гэвэл тэр Санчираас 7 дахь дагуул болохоор уу?

Х.С.: Тийм ээ, долоо дахь дагуул.

Д.У.: Өө, ойлгомжтой.

Х.С.: Дагуулын хөндийн нэгэнд нь манай засгийн газрын маш чухал мэдээлэл болон материалуудаа хадгалдаг хонгил байдаг. Шалтгаан нь бид үүнийг Дэлхий дээр хадгалж чаддаггүйд байгаа юм. Тэнд яг юу хадгалагдаж байдгийг мэдэхгүй ч, технологи эсвэл хэрвээ ирээдүйд хэрэг болох ямар нэгэн зүйл биш бол энд маш чухал мэдээлэл байгаа.

Д.У.: Ойлгомжтой. Кори, Та энэ тухай мэдэх үү?

К.Г.: Мэдээж. Тийм ээ, хэрвээ Дэлхий дээр ямар нэгэн зүйл тохиолдвол төрөл зүйлийг үргэлжлүүлэхийн тулд байгуулсан агуулахын тухай би сонссон. Тэнд үр хөврөлийн банк, энэ гариг дээрх бүх амьд организмаас эхлээд микробыг хүртэл дахин сэргээхэд зориулсан генийн банк байдаг, түүнчлэн тэнд мэдээлэл хадгалагдаж байдаг.

Д.У.: Бид шоундаа манай Нарны системд хангалттай хуучны балгасууд байдаг тухай бид олонтоо ярьсан. Та энэ тухай сонссон эсэх нь надад сонирхолтой байна.

Х.С.: Тийм ээ, бид аавтайгаа Ангараг болон Дэлхий дээрх пирамидуудын тухай ярьдаг байсан. Миний ойлгосноор тэдгээр нь удирдах зорилгоор гаригийн тодорхой бүс нутгийг оновчтой заахад зориулагдсан газар юм. Удирдах зорилгуудын нэг нь соронзон талбайд хүчтэй нөлөөлдөг Дэлхийн доторх цөмийг хянах юм.

Д.У.: Уртраг ба өргөрөгийн нэр томъёогоор хуурай газрын хамгийн их хэмжээг бид мэднэ. Хэрвээ та Дэлхийг тойруулаад шугам татаад үзвэл дэлхийн бүрхүүлийн хамгийн их хэмжээ… Тэр нь Аугаа Их Пирамид байдаг газарт огтлолцдог. Өөрөөр хэлбэл, Аугаа Их Пирамид нь Дэлхийн эх газрын цулын тэнцвэрийн цэгт оршдог. Энэ нь Таны хэлж байгаа зүйлтэй адилхан.

Х.С.: Тийм ээ.

Д.У.: Ангараг дээрх пирамидууд үүнтэй ижил зорилготой гэж Таны эцэг хэлж байсан уу?

Х.С.: Тийм ээ, гэхдээ илүү эртний цаг үед. Миний ойлгож байгаагаар, Ангарагийн эртний түүхэнд өнөөдрийнхөөс хавьгүй их идэвхжил байсан гэдэг.

Д.У.: Мэдээж хэрэг. Аугаа Их Пирамидын хувьд? Бидний мэдэхгүй ер бусын ямар нэгэн зүйл эцэг Тань дурьдаж байсан уу?

Х.С.: Түүний доор их хэмжээний технологи байдаг тухай ярьж байсан.

Д.У.: Пирамидын доор уу?

Х.С.: Тэр тэнд маш удаан байсан, түүний тайлбарласнаас харахад өргөн хэрэглэгддэг бололтой. Тэр өнөөдөр ч ажилласаар байгаа.

Д.У.: Тэр хорго маягийн зүйл дотор байдаг уу? Пирамидын доор хорго эсвэл ямар нэгэн өөр зүйл байдаг уу?

Х.С.: Тэр төв хэсэгт, Пирамидын цоожит чулуунд холбооны төрлийн технологи байдаг гэдгийг бид мэднэ. Хорго өөрөө газрын доор байдаг, гэхдээ ямар нэгэн байдлаар холбоо үүсгэж байдаг. Би энэ юу болох талаар тийм ч итгэлгүй байна.

Д.У.: Та Дэлхийн цөмийн тухай нэг зүйл хэлсэн. Пирамид болон Дэлхийн цөм хоёрын хооронд ямар холбоо байдаг вэ?

Х.С.: Хяналт. Пирамидууд Дэлхийн доторх шингэн цөмийг удирдахад зориулсан онцгой технологитой байдаг. Яг ийм дотоод шингэн цөм бидний соронзон талбайг дамжуулдаг. Тиймээс түүнийг хүчтэй эсвэл сул болгосноор түүнийг хянаж болно.

Д.У.: Өөрөөр хэлбэл, тэднийг харь гаригийн сайн залуус ч, эсвэл муу залуус ч удирдаж болно гэсэн үг үү?

Х.С.: Тийм ээ, ялангуяа мөлхөгчид.

Д.У.: Хм. Кори, Таньтай тэдгээрийг холбохыг хүсэхээсээ өмнө Хезерт уртаар тайлагнахыг зөвшөөрсөн юм. Та ер бусын технологийн тухай эсвэл Аугаа Их Пирамидын доор байгаа зүйлийн тухай сонссон уу?

К.Г.: Иймэрхүү зүйл хэзээ ч сонсоогүй, гэвч СНХ-т оролцож байхдаа олон зүйл сурсан. Ихэнхдээ пирамидуудын цоожит чулуунууд пирамидуудын доор байрладаг, зарим хоргууд хамгаалалтын талбайтай болохоор тэдэнд хүрэх боломжгүй гэдгийг би мэднэ. Гэвч би хэзээ ч үнэн бөгөөд нарийн мэдээллийг сонсож байгаагүй.

Д.У.: Бидэнд одоо үзэх гэж буй C-SPAN-ий маш сонирхолтой бичлэг байна. Сансрын нисэгч Базз Олдрин Фобос дээрх монолитын тухай ярьж байна. Үзэцгээе.

C-SPAN: Buzz Aldrin Reveals Existence of Monolith on Mars Moon

Олдрин үүгээрээ юу хэлэх гээд байна гэж Та бодож байна.? Яагаад тэр иймэрхүү зүйл яриад байгаа юм бол?

Х.С.: Хүмүүс ухаарах нь л чухал гэж би бодож байна. Засгийн газар, арми болон НАСА-ийн багахан төлөөлөгчид л ил гарна, яагаад гэвэл тэд өндөр нууцлалтай төсөл дээр ажилладаг учраас. Тэд нууцыг хадгална гэж тангарагладаг. Яагаад хэн нэг нь ил гараад миний эцгийн надтай бас ээжтэй ярьдаг шиг шууд бусаар мэдээллээ хуваалцдагийн шалтгаан нь тэр ийм мэдээллийг хуваалцах хэрэгтэй гэж мэдэрсэнд л байгаа юм. Яагаад хүн бүрт мэдлэгээ хүргэж болохгүй гэж? Хэрвээ та үүнийг хийхгүй бол мөлхөгчдөд тусалж байгаа хэрэг.

Д.У.: Мэдээж.

Х.С.: Бид ийм зүйл болоосой гэж хүсэхгүй байна. Ухамсрыг дарамтлах зорилгоор засгийн газар технологийн дэвшлийг оролцуулаад олон тооны солилцоо хийж давуу эрхийг олж авдаг. Тиймээс хариуд нь… Жишээ болгож алтыг ашиглая. Мөлхөгчдөд эрх мэдэл өгөхийг зөвшөөрснөөрөө ухамсраа дарамтлахыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.

Д.У.: Фобос дээрх монолитын тухайд, Ангараг дээрх пирамидуудаас гадна өөр бусад балгасуудын талаар Та эцгээсээ сонсож байсан уу?

Х.С.: Тийм ээ, тодорхой.

Д.У.: Та хэд хэдэн жишээ татаж болох уу?

Х.С.: Технологийг Саран дээрээс илрүүлсэн. Сансрын нисэгчид Саран дээр жинхэнээсээ очсон. Тэд Саран дээгүүр явсан, судалгаа хийсэн нь хуурамч үйлдэл биш. Сатурн 5 пуужин хөөргөсөн. Бид Саран дээгүүр аялсан. Тэндээс сансрын нисэгчид засгийн газрын олон нийтэд харуулахыг хүсээгүй олон зүйлийг илрүүлсэн.

Д.У.: Нээрэн гэж үү?

Х.С.: Тийм ээ. Үнэнийг хэлэхэд, сарны уулс бол жинхэнэ уулс. Энэ дагуулыг ямар нэгэн зорилготойгоор бүтээсэн ч бай бусад олон тооны гаригийн адил л түүнийг бүтээсэн. Сарны нөгөө талд бидний хэзээ ч хардаггүй зүйл байдаг гэсэн баримт хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг. 28 хоногийн мөчлөгийн синхрончлолын эсвэл гаригийг тойрох 28 хоногийн мөчлөгийн үйл явц… Энэ нь авто машин дотор байгаа шиг юм. Тойрох хөдөлгөөнтэй замын хэсэг дээр та машин барьж явна, бас жолоочтой өөр нэг машиныг харж байна. Та энэ хүнтэй үргэлж улаан нүүрээрээ харалцах ба машины эсвэл жолоочийн нүүрний нөгөө талыг харахгүй. Бид үүнийг тойрог замын синхрончлол гэж нэрлэдэг, тэгээд үүнийг тодорхой зорилготой хийдэг. Энэ нь тохиолдол ч биш, давхцал ч биш, жам ёсны зүйл биш.

Д.У.: Та Сарны нөгөө талынх нь тухай юу сонссон бэ?

Х.С.: Маш бага, миний санаж байгаа зүйл ердөө л энэ. Сүйрсэн хөлгүүд, хөөрөх талбай, дахин сэргээх боломжгүй хуучин электроникийг оруулаад хаягдсан төхөөрмжүүд. Хагас сүйрсэн, хаягдсан бүхэн.

Д.У.: Хэний хуучин электроник гэж?

Х.С.: Сарыг ашиглаж байсан бусад соёл иргэншлүүдийн. Зарим олдворуудыг Дэлхий рүү авчирсан ба газрын доор хадгалагдаж байгаа. Тэдгээрийн тухай олон нийтэд мэдээлж байгаагүй.

Д.У.: Таны аавын нэг найз байсан, тэр хар ажиллагаанд гүнзгий татагдан орсон хүн, тэр одоо ч амьд байгаа гэж Та ярьж байсан.

Х.С.: Тийм ээ.

Д.У.: Түүний үүрэг ямар байсан бэ? Энэ хүний тухай Та юу хэлж чадах вэ?

Х.С.: Миний эцэг бусадтайгаа 2000 онд болсон шиг хуйвалдааны онол эсвэл цуурхал гэж нэрлэгдсэн эдгээр зүйлсийг бэлтгэхэд оролцдог байсан юм. Бодит бас жинхэнэ үйл явдал төлөвлөгдсөн байсан.

Д.У.: Тийм ээ.

Х.С.: 2012 оны 12 сар, Майягийн Хуанли төгссөн. Тэр үед нэг зүйл болох ёстой байсан. Би энэ тухай бусад хүмүүс болон ааваасаа сонсож мэдсэн. Ямар нэгэн үйл явдлууд болох ёстой байсан, гэвч тэдгээрийг зогсоосон.

Д.У.: Та ямар үйл явдлуудын тухай яриад байна вэ?

Х.С.: Жишээ нь, 2000 онд ямар нэгэн үйл явдал төлөвлөгдөж байсан. 2012 оны 12-р сарын 21-нд ертөнцийн төгсгөл болно гэцгээж байсан ч юу ч болохгүй гэдгийг тэд мэдэж байсан. Ямар сүйрлийн үйл явдал болоогүй. Энэ нь муу санаатай бусад харь гаригийн бүлгүүдтэй, магадгүй мөлхөгчидтэй холбоотойгоор төлөвлөгдсөн байсан.

Д.У.: Энэ өдөр хуурамч тугийн дор Дэлхий рүү сансрын довтолгоо төлөвлөгдсөн байсан гэж Та хэлэх гээ юу?

Х.С.: Тийм ээ. Бас түүнчлэн анхаарал сарниулалт. Тэд самуурал тохиолдож болох тухай ярьж байхыг сонссон. Ингэж бүх зүйл зогссон. Эсвэл илүү сайн технологитой, билэг оюунтай эртний бусад соёл иргэншил зогсоосон.

Д.У.: Майягийн Хуанлиний ард ямар үнэн байсан бэ? Яагаад Майягийн Хуанли ийм сонирхолтой байсан тухай Та сонсож байсан уу?

Х.С.: Тэдний ярианаас миний ойлгосон зүйл бол Майягийн Хуанли бол үйл явдал болон мөчлөгүүдийн бүртгэлийн хэсэг юм. Мөчлөгийн төгсгөл нь Зодиак болон одны ордуудын хөдөлгөөнтэй олон зүйлээр холбоотой. Мөн түүнчлэн манай гаригийн мөчлөгтэй ч холбоотой. Майягийн Хуанли тодорхой төгсгөлгүй. Нэг мөчлөг дуусаад Зодиакийн өөр хэсэг рүү хөдөлж эхэлдэг. НАСА-ийн инженерийнхээр астрологийн тухай хэзээ ч яригдаж байгаагүй ч астрологитой холбоотой маш нарийн төвөгтэй бодит бөгөөд үнэн зөв төлөвүүд байдаг гэж хэлэх байна.

Д.У.: Маргах зүйлгүй. Бидэнд нэг төрлийн нарны үйл явдал болно гэсэн эртний соёл иргэншлийн олон таамаглалууд байдаг. Нар энергийн тэсрэлт ялгаруулна гэж Кори ярьж байсан. Та аавтайгаа эсвэл бусад инсайдеруудтай ярилцаж байхдаа үүнтэй төстэй зүйлтэй таарч байв уу, хэрвээ тийм бол Та яг юу сонссон бэ?

Х.С.: НАСА Нарны тойрог зам руу яагаад бөмбөлөг болон хөлгүүд хөөргөөд байгаад онцгой шалтгаан байгаа. Бид Нарны соронзон талбайн өөрчлөлтүүд дээр үндэслээд болох үйл явдлуудыг ажиглаж байна. Нар бол аварга том соронзон. Тэр Дэлхийн соронзон талбайтай байнга харилцан үйлчлэлцэж байдаг. Нар өөрийн энергийг зохицуулдагтай хамаатай титэм цулын ялгарал явагдаж, плазмуудыг чөлөөлдөг. Тэдгээр нь манай гаригийн доторх цөмд нөлөөлдөг ба үүний зэрэгцээ цөм нь газар хөдлөлт болон галт уулын идэвхжилтэд нөлөөлдөг.

Д.У.: Та Нарыг плазм ялгаруулалт гэж хэллээ. Энэ нь миний яриад байгаа аварга том тэсрэлттэй уялдаж байна уу?

Х.С.: Тийм ээ. Энэ нь нарны титмийн дотор болдог. Хүчтэй соронзон талбай бүхий Нарны гадаад хэсэг байдаг. Соронзон талбай нь Дэлхийн цаг агаарт нөлөөлөөд зогсохгүй, бусад гаригуудын цаг агаарт ч нөлөөлдөг. Түүний үйлчлэлийг хянаж болно, манай засгийн газар үүнийг яаж хийхийг мэддэг.

Д.У.: Байж боломгүй юм!

Х.С.: Технологийн нэг хэсгийг бусад харь гаригийн бүлгүүдээс зөвхөн шууд харилцсаны үр дүнд ч биш, урвуу сэргээлтийн тусламжтайгаар авсан. Үнэндээ бол, саарлуудыг тээвэрлэхэд ашигладаг багавтар дискүүдийн урвуу сэргээлтээр тэдгээр (дискүүд) нь цахилгаан соронзон хөдөлгүүрүүдийг ашигладаг болох нь илэрсэн. Энэ нь бусад гаригуудын цахилгаан соронзон талбайг ашиглахыг мэдэж авахад их тус болсон.

Д.У.: Хм. Зүгээр л тайлбарлах зорилгоор асуухад, эдгээр хөлгүүдээр нисэхэд бидэнд шатахуун хэрэг болох уу, эсвэл цэнэглэх шаардлагагүйгээр урт зам туулах өөр зүйл бий юу?

Х.С.: Байхгүй. Хаа сайгүй цахилгаан магнетизм.

Д.У.: Манай засгийн газар нарны энергийг удирдах чадвартай гэж Та ярилаа, үүнийг яаж хийхийг тодорхой яриад өгч болохсон болов уу?

Х.С.: Үнэндээ бол бид гаригаа нарны титмийн цул болон тэсрэлтийн ялгарлаас хэд хэдэн удаа хамгаалсан.

Д.У.: Нээрэн гэж үү?

Х.С.: Тийм ээ.

Д.У.: Сонирхолтой байна.

Х.С.: Гэхдээ энэ нь мөлхөгчид мэтийн бусад бүлгүүд ийм зүйлийг бас хийж чадахгүй гэж байгаа юм биш. Тэд ийм технологийг биднээс ч илүү эзэмшдэг.

Д.У.: Хм. 1849 онд Каррингтоны үйл явдал гэж нэрлэгдсэн нэг зүйл болсныг бид мэднэ. Тэгэхэд Нар ийм ялгаруулалт хийсэн.

Х.С.: Тийм ээ.

Д.У.: Тэр үед хойд туйл телеграфийн шугамгүй болсон. Хэрвээ одоо түүн шиг хүчтэй титмийн цулын ялгаруулалт болвол ямар үр нөлөөтэй байх байсан бол? Хэрвээ яг тийм шууд цохилт болвол бүх зүйл хэр муугаар эргэж болох вэ?

Х.С.: Шууд цохилт нь хиймэл дагуулуудаас эхлээд таны гар утас хүртэлх бүх цахилгаан холбоог жагсаалаас гаргаж болно. Мөн түүнчлэн таны ДНХ-д ч өөрчлөлт орж болно. Үнэн хэрэгтээ, энэ нь шинэчлэл хийх цорын ганц арга юм. Гэхдээ, бүх шинэчлэл адилхан ач холбогдолтой биш. Манай гаригт нөлөөлөх нөлөө, болох өөрчлөлт нь заавал хүмүүсийг устгах албагүй, гэхдээ болхи технологиудыг устгах болно. Бидний одоогийн ашиглаж буй гар утас, цахилгаан гүйдэл зэрэг болхи технологийг би хэлж байна л даа.

Д.У.: Маргах юмгүй. Кори, Та саяхан нарны үйл явдалтай холбоотой Обамагийн гарын үсэг зурсан Гүйцэтгэх Зарлигийн баримтыг надад явуулсан.

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Бүх түүхийг Та яриад өгч болохсон болов уу? Одоо яг тохиромжтой цаг нь юм шиг байна.

К.Г.: Хүчтэй нарны “найтаалт” болно гэж ихэнх элитүүд хүлээж байгаа тухай бид ярьж байгаа энэ үед цэлмэг тэнгэрт аянга буух шиг л энэ зарлиг гарсан юм.

Нартай тохиолдох зүйл болон бүх элитүүд юу хүлээж байгааг бид мэддэг болсныг тооцоод үзвэл Зарлиг гаргасан цаг хугацааны сонголт сэжигтэй гэхээсээ ч илүү юм.

“Бүлэг 1. Бодлого. Сансрын цаг уурын үйл явдлууд нарны тэсрэлт, сансрын цацраг болон гео соронзон хямралын хэлбэрээр байнга тохиолдож байгаа ба зарим нь онц чухал инфра бүтэц болон технологийн системд, жишээ нь, гаригийг хамарсан байршил тогтоох систем (GPS), хиймэл дагуулууд, холбоо, нисэх болон цахилгаан дамжуулах сүлжээний ажиллагаанд мэдэгдэхүйц үр дагавар авчирч байна.
Сансрын цаг уурын эдгээр хэт их үзэгдлүүд нь нэн аюултай инфра бүтцийг үлэмж ихээр дордуулдаг үзэгдлүүд, нэг нэгнээ эвдэж сүйтгэхэд хүргэх, ус хангамж, эрүүлийг хамгаалах болон тээвэр гэх мэтийн үндсэн үйлчилгээнд нөлөөлөхөд хүргэх цахилгааны тэжээлийн сүлжээг жагсаалаас гаргах чадвартай юм.

Сансрын цаг уур бүхэл бүтэн тивүүдийн эрүүл мэнд болон аюулгүй байдалд нэгэн зэрэг сөргөөр үйлчилж, бас нөлөөлөх чадамжтай байдаг. Сансрын цаг уурын үйл явдалд амжилттай бэлтгэх нь засгийн газар болон онцгой байдлын удирдлагууд, эрдэмтэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, даатгалын байгууллагууд, ашгийн бус байгууллагууд, хувийн секторын хоорондын хамтын ажиллагааг шаардаж буй улс орны өмнө тавьсан зорилт юм”.

Д.У.: Обама нарны гол сүйрлийн үйл явдалд хэрхэн бэлтгэх болон даван туулах дэлгэрэнгүй удирдамж гаргасан байна. Баримт бичгэнд ингэж бичсэн байна.

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Тэд үүнийг нээлттэй ил гаргаж ирсэн. Та юу гэж бодож байна, яагаад тэд үүнийг яг өдийд хийсэн юм бол?

К.Г.: Учир нь дараахь зүйлд байгаа юм. Янз бүрийн бүлгүүдэд нарны тэсрэлтийн үед юу болох тухай янз бүрийн үзэл санаа байдаг, гэхдээ тэд бүгдээрээ энэ нь бидний электроник жагсаалаас гарахаас авхуулаад бидний генетик мутацид орох хүртэл ямар нэгэн асар том зүйл болно гэдгийг ойлгож байгаа.

Д.У.: Хезер үүнийг дөнгөж сая хэлсэн.

К.Г.: Маргаангүй.

Д.У.: Тэгэхээр, Хезер, тун удахгүй Нар асар их хэмжээний энергийг гаргах тухай олон инсайдерүүдийн гэрчлэлүүд, Коригийн ярилцсан хүмүүсийн мэдээнүүд болон миний харилцдаг бусад олон инсайдерүүдийн мэдээлэл дээр, бүр түүнчлэн энэ тухай өгүүлсэн эртний билэг ухаан, шинжлэх ухаанаар нотолсон мэдээллүүд дээр үндэслээд Та асар их тэсрэлт ялгаруулж байгаа Нарны тухай хэн юу ярьсныг илүү тодорхой ярьж өгч болохсон болов уу? Та энэ тухай юу сонссон бэ?

Х.С.: Нарны титмээс титмийн цул ялгаруулах эсвэл тэсрэлтийн тухай цорын ганц нарийн зүйлүүдийг би танил олон гариг судлаачидтай ярилцаж, бас шинжлэх ухаан, технологи, өөрийнхөө боловсролоос мэдэж авсан. Одоо Дэлхийн соронзон дэлгэц маш сул байгаа гэдэг нь олонхийн мэддэг баримт. Түүнийг хүчтэй байх үед цахилгаан соронзон дэлгэц энергийг сарниулдаг болохоор гариг руу чиглэн ирж байгаа энергиэс хамгаалах хамгаалалт илүү сайн байсан. Тиймээс энэ зүйл болох үед соронзон талбай хүчтэй болох болов уу гэсэн асуулт гарч байгаа юм. Гэхдээ, соронзон талбайг удирдаж болох боловч хэн удирдах вэ, үүнийг цагтаа хийж чадах уу гэдэг нь чухал.

Д.У.: Коллежийн багш байх, тэгээд бас ийм зүйлүүдийг мэдэж байх нь ямар байдаг вэ? Оюутнууддаа энэ тухай ярихыг хүсч байсан үе Танд байсан уу? Хэрвээ Та үүнийг хийсэн бол юу болох бол?

Х.С.: Оюутнууд зурагтаар, жишээ нь төрөл бүрийн харь гаригийн бүлгүүдийн талаар сонссон байж болох ч энэ тухай санаагаа хуваалцмаар санагдаж байсан үе надад байсан. Манай сурах бичгүүдэд орчлон ертөнцөд амьдрал байж болох магадлалтай тухай өгүүлсэн бүлгүүд байдаг. Бид үүнийг сансрын Кеплер, Шпитцер, Хаббл телескопуудад хуулж болох л байсан. Бид амьдрал байх магадлалын тухай сурах бичгүүдэд дуугүй байх боломжгүй дэлхий шиг олон гаригуудыг нээсэн.

Д.У.: Маргаангүй.

Х.С.: Бас түүнчлэн 1960 онд томъёологдсон Дрейкийн тэгшитгэлд (Галактик дахь харийн соёл иргэншлийн тоо хэмжээг тодорхойлоход зориулагдсан томъёо) талархах хэрэгтэй.

Д.У.: Сүүн зам галактик л гэхэд дэлхий шиг усан гариг 40 тэрбум байдаг. Энэ бол НАСА-ийн албан ёсны мэдээлэл.

Х.С.: Яг тийм.

Д.У.: Хөтөлбөрт бичлэг хийхээс өмнө Та олон нийтэд зарлахыг хүсээгүй нэг зүйлийн тухай ярьсан сансрын нисэгчидтэй холбоо тогтоосон тухай ярьж байсан. Та энэ тухай жаахан тодорхой яриад өгч болох уу?

Х.С.: За, гэхдээ тун жаахан шүү. Би хэнтэй ярьснаа илчлэхгүй, гэхдээ сансрын нисэгчид дэлхийн доод тойрог зам дээр сансрын хөлөг дотроосоо олон ҮМНБ-ийг хардаг гэж байсан. Нэг хэсэг нь армийнхантай хамтран ажилласныхаа үр дүнд энэ тухай мэдэж авсан. Нөгөө хэсэг нь өөрсдөө НАСА-д ажиллахаасаа өмнө харь гаригийнхантай болон сансрын хөлгүүдтэй холбоо тогтоосон армиас гараагаа эхэлсэн байдаг. Энэ бүхэн хамгийн хатуу нууцлагдсан байдаг ч хүмүүс бол хүмүүс шүү дээ, тэгээд ч тэд үргэлж мэдээллийг найз нөхөлтэйгөө хуваалцдаг. Гурав дахь хэсэг нь зориглож телевизид гарч ирдэг. Тэдний нэгийг Та өөрөө дурьдсан шүү дээ.

Д.У.: Базз Олдрин, Гордон Купер.

Х.С.: Тийм ээ. Тэд хөлгүүд, харь гаригийнхантай холбоо тогтоосон. Бүхнийг мэддэг байсан.

Д.У.: Зарим сансрын нисэгчид харь гаригийнхантай шууд харилцаанд ордог байсан хэрэг үү?

Х.С.: Тийм ээ, армид алба хааж байхдаа. НАСА-д ажиллаж байснаасаа армид илүү ийм тохиолдлууд байдаг.

Д.У.: Бид энэ удаагийн ярилцлагынхаа цагийг хэтрүүлчихлээ. Хезер, надад Таны төгсгөлийн үг сонин байна, Та бидний ярилцсан дээр үндэслээд үзэгчидтэй юу хуваалцахсан бол?

Х.С.: Би хамт олны хүчин чармайлтанд өөрсдийн үүргийг хэдий их ухаарах тусам илүү их илчлэгчид гарч ирнэ, тэгэх тусам бид илүү сайн хөгжиж урагшилна.

Д.У.: Хезер, бүх зүйл сайхан байлаа. Таныг бидэнтэй хамт байсанд би Танд талархахыг хүсч байна.

Х.С.: Надад энд байх таалагдсан шүү.

Д.У.: Бидэнд хэлэх зүйл их байсан, энэ ч гайхалтай байлаа. Кори, бидэнтэй хамт байсанд талархаж байна.

К.Г.: Баярлалаа.

Д.У.: Харин та бүхэнд анхаарал хандуулсанд талархаж байна.

Орчуулсан: Н. Хэнчбиш

Эх сурвалж: Линк

Previous Article

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД ВИДЕО 30

Next Article

Сансрын Илчлэл: Нэгийн Хууль ба Сансрын Нууц ...

1
Shares
  • 1
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    2018-05-16
    By admin
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Хүн төрөлхтөн сэрж байна

    2017-04-05
    By admin
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан групп-хүчирхэг эрчим шинэ дэлхийн сэрэхүйг бүтээж байна.

    2017-04-05
    By admin
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан-Оддын хүүхдүүд

    2018-04-12
    By admin
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД ВИДЕО 29

    2018-07-02
    By admin
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан-итгэл үнэмшил болон та

    2018-03-22
    By Admin 2

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Ухамсар болон оюун санааны дэвшил

Арктуриан-Таны нүдээр Дэлхийг харахад, Харь иргэншилтэй холбоотой ой санамжууд

Арктуриан-Таны нүдээр Дэлхийг харахад Амар байна уу? Бид Арктуриан, та бүхэнтэй холбогдохдоо таатай байна. Өөрсдийгөө бидэнд нээлттэй байлгахаар тэлсэн та нараар дамжин дэлхий гариг дээрх амьдрал ямар болохыг бид турших ...
  • Арктуриан-Дээд хэмжээстийн биетүүдтэй холбогдох, Таны сэтгэл хөдлөлүүд

    By Admin 2
    2019-02-20
  • Арктуриан-Төрөл нэгтэндээ үйлчлэх,Таны дэвшил тодорхой

    By Admin 2
    2019-02-14
  • Арктуриан- Хүн ба Арктурчуудын холбоо, Уран зөгнөлийн ажлууд

    By Admin 2
    2019-02-14
  • Арктуриан- Зүрх сэтгэлээ сэрээх , Шинэ портал хаалгуудыг нээлттэй байлга

    By Admin 2
    2019-02-14
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктуриан-таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...
  • 9.1
    ОнцгойУхамсар болон оюун санааны дэвшил

    Гэрлэн биет Маттьюгын 2016 оны 9 сарын 17-ны мэссэж

    Suzanne Ward дамжуулснаар ( Жич:Энэ мэссэжээр дэлхийд одоо болж байгаа буюу болох гэж байгаа үйл явдлыг хэлсэн байсан тул анхааралтай уншина уу !) Би Маттью байна,энэ дэлхийд байгаа бүх сүнсүүдэд ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Арктуриан-Таны нүдээр Дэлхийг харахад, Харь иргэншилтэй холбоотой ой санамжууд

    By Admin 2
    2019-02-20
  • Арктуриан-Дээд хэмжээстийн биетүүдтэй холбогдох, Таны сэтгэл хөдлөлүүд

    By Admin 2
    2019-02-20
  • Арктуриан-Төрөл нэгтэндээ үйлчлэх,Таны дэвшил тодорхой

    By Admin 2
    2019-02-14
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • Этерик холбоос буюу эрчмийн уяаг хэрхэн таслах вэ: таны мэдэх хэрэгтэй зүйл

    By Admin 2
    2017-10-24
  • сэвжидмаа
    on
    2019-02-01

    Галактикийн гэрлийн холбоо- Анхны холбоо болон илчлэл гаригийг бүрэн хувиргана

    хэзээ юм болоо. Хурдлаасай. ...
  • сэвжидмаа
    on
    2019-01-23

    “Интернет танд юу харуулахыг хүсээгүй вэ” видео ярилцлага

    гайхалтай, баярлалаа.
  • Цэцэг
    on
    2019-01-06

    3 хэмжээст дуусаж байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

    Үнэхээр нарийн тайлбарлажээ. Энхээдээ ...

Архив

  • 2019-02-20

    Арктуриан-Таны нүдээр Дэлхийг харахад, Харь иргэншилтэй холбоотой ой санамжууд

  • 2019-02-20

    Арктуриан-Дээд хэмжээстийн биетүүдтэй холбогдох, Таны сэтгэл хөдлөлүүд

  • 2019-02-14

    Арктуриан-Төрөл нэгтэндээ үйлчлэх,Таны дэвшил тодорхой

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой