www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил
Home›Сонин хачин›Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

By Admin 2
2018-06-03
1857
0
Share:

Season 6, Episode 14
2016-12-06

Д.У.: Сансрын Илчлэлд эргэж ирсэнд баяр хүргэе! Бидэнтэй хамт Кори Гуд байна. Энэ удаагийн хэсэгт дандаа хоол идэж байснаас амттан руу оръё, Илчлэлийн дараа амьдрал дээр юу болох тухай ярилцъя. Кори Гуд энэ тухай илүү ихийг ярих болно. Кори, хөтөлбөрт тавтай морил!

К.Г.: Баярлалаа.

Д.У.: Таны гэрчлэлийн янз бүрийн төлөвүүдийг авч хэлэлцээд их хугацаа өнгөрлөө, энэ нь ер бусын зүйл болохоор хүмүүст тухайн сургалт, Таны тайлбарлаж байгаа шинэ мэдээнүүдийн зэрэглэлийг хүлээн авч боловсруулахад маш хүнд цаг үе тохиолдож байгаа. Бидний шоундаа хийж байгаа зүйлийн үр дүнд эерэг ирээдүйг Та олж харж байна уу? Үүнээс эхэлье гэж бодож байна.

К.Г.: Манай ирээдүй эерэг эсвэл сөрөг байх нь тодорхойгүй байна. Энэ нь бүхлээрээ, бүрэн хэмжээгээрээ биднээс шалтгаална. Бидний шоунд хийж байгаа бүхэн, тухайн хүрээнд бусдын хийж байгаа бүхэн нэг төрлийн илчлэл рүү ойртуулж байна.

Д.У.: Та эерэг үр дүнг бид харахгүй ч байж болно, бүх зүйл биднээс шалтгаална гэж дурьдлаа. Түүнгүйгээр энэ нь бидний жаахан цухалдуулж байгаа болохоор Та илүү тодорхой зүйлүүдийг санал болгож болохсон болов уу?

К.Г.: Миний дуу хоолойгоороо хийсэн шинэчилсэн мэдээг уншсан хүмүүс бидний хүрэхийг зорьсон цаг хугацааны зохист шугам байдаг тухай, хүмүүний оршнолууд болох биднийг бидний бүтээлч ухамсар энэ замд хөтөлдөг тухай Тир-Эйрийн хэлсэн зүйлтэй танилцсан. Тиймээс хэрвээ бид нийгмээрээ одоогийн цаг хугацааны шугамаас явбал ухамсраа ч, бусдын ухамсрыг ч дээшлүүлж чадахгүй, зохист цаг хугацааны шугаман дээр гарч чадахгүй юм.

Д.У.: Тэгвэл, амттан руу орохоосоо өмнө зохист цаг хугацааны дэд шугам ямархуу харагдахыг тайлбарлаж өгнө үү? Хэсэг хугацаанд бид бодит байдлын нэг төрлийн гамшигийн хэлбэртэй ажиллах хэрэгтэй болох уу?

К.Г.: Энэ ердөө санаа л төдий. Би мэдэхгүй. Бид бид өөрсдөдөө янз бүрийн бодит байдлуудыг бүтээж чадна. Бид ухамсарт оршнолуудын хувьд хаашаа явахыг хүсч байгаагаа одоогоор шийдээгүй болохоор яг одоо бид шийдвэр гаргах шатандаа л байгаа юм.

Д.У.: Ухамсар хамгийн сайн сонголтуудыг хийсэн гэж бодъё. Илчлэлийн утгаар бол урьдчилсан алхамууд ямар байх бол? Хүмүүс: “Кори, хэлж байсан шүү дээ, бүгд л биелэгдчихлээ” гэж хэлж чадахаар тэд юу олж харах вэ?

К.Г.: СНХ-ийн ашигладаг гурвалжин хэлбэрийн, бас зууван хэлбэртэй хөлгүүдийн мэдээлэл, гэрэл зургууд, видео бичлэгүүд гарч эхэлнэ. Дэлхийн доод тойрог замтай холбоотой хөтөлбөрийн тухай, АЦХ-ий хянадаггүй 2 хиймэл дагуул болон тойрог замын сансрын гурвалжин хөлгүүдийн тухай бидэнд хэлэхээр зэхэж байгаа хэсэгчилсэн илчлэлийн үйл явдлыг төлөвлөж байгаа.

Д.У.: Хүлээгээрэй. Шоун дээр Та энэ тухай, тойрог замын сансрын гурвалжин хөлгүүдийн тухай хэзээ ч дурьдаж байгаагүй. Та юу хэлмээр байна?

К.Г.: Хүмүүсийн олж хардаг гурвалжин хөлгүүд. Тэдгээрийг тэд TR-3В гэж нэрлэдэг.

Д.У.: Ойлгомжтой. Та бас 2 хиймэл дагуулын тухай ярьсан.

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Энэ тухай ярилцъя. Энэ нь Таны доод түвшний СНХ гэж нэрлэдэг зүйлийн нэг хэсэг үү?

К.Г.: Эдгээр хиймэл дагуулуудын технологи нь… Үнэндээ бол тэдгээр нь станциуд, сансрын станциуд юм. Миний хамгийн сүүлд сонссоноор тэдгээр нь 2 байсан. Сансрын гурвалжин хөлгүүд тэдэнд өдөр бүр үйлчилдэг.

Д.У.: Мэдээж, тэд өнгөлөн далдлагдсан байдаг уу?

К.Г.: Үгүй, заавал тэгэх албагүй. Тэд ирээдүйд үзэгдэж болно. Мэдээж, хэрвээ 27 км-ийн урттай, маш хурдан нисдэг сансрын гурвалжин хөлөг байвал… Та юу болохыг нь тодорхойлж чадахааргүй хурдан.

Д.У.: Хүний нүдэнд энэ нь 1 л пиксель.

К.Г.: Мэдээж. Тэгэхээр, бидэнд Цэргийн Тагнуулын удирдах газар болон Үндэсний Аюулгүй байдлын Агентлагийн хөтөлбөрүүдийг, манайхаас ердөө л 50 жилээр түрүүлсэн технологийг л илчлэх гэж байгаа нэгэн зүйлийн ирмэг дээр л бид ирсэн байна.

Д.У.: Бид юуг харж байна вэ? Та “хиймэл дагуул” гэж байна. Хүмүүс нарны зай хураагууртай цагаан тугалган лаазны тухай бодож болох юм. Та үүнийг хэлээгүй биз дээ?

К.Г.: Үгүй, үгүй. Багийнхан нь өөрчлөгдөж байдаг жолоодлоготой хиймэл дагуулууд. Зарим хиймэл дагуулууд дээр 2-3 хүнтэй багууд ажилладаг. Бас том том сансрын станциуд, дугуй сансрын станциуд байдаг.

Д.У.: Дугуй юу?

К.Г.: Тийм ээ. Энэ нь доод түвшний Цэргийн Тагнуулын Хөтөлбөр гэж нэрлэгддэг зүйлийн нэг хэсэг юм.

Д.У.: Дараагийн алхам нь ямар байх бол? Бидэнд Олон Улсын Сансрын Станцийн төрлүүд байдаг, гэхдээ жаахан том, ялимгүй өндөр хөгжсөн станциудын тухай зарласан, Таны зөв байсан гэж бодъё. Түүнчлэн бидэнд сансрын гурвалжин хөлгүүдийн тухай ярьлаа гэж бодъё. Энэ нь бидэнд юу өгөх вэ?

К.Г.: Энэ биднийг хэсэгчилсэн илчлэлийн цаг хугацааны шугам руу жаахан ч гэсэн ойртуулах байсан. Үүний тулд л эдгээр бүлгүүд ажиллаж байгаа. Тэд эхлээд ядаж харь гаригийнхны тухай мэдээллийг биш, иймэрхүү хэлбэрийн мэдээллийг олон нийтэд ил тод болгож хэсэгчилсэн илчлэл хийхийг хүсч байна. Харин дараа нь аажмаар хэсэг хэсгээр нь илчилнэ. Хэрвээ Та санаж байгаа бол… Стелсийн тухай бид анх мэдсэнийг санаж байна уу? 1980 онд билүү?

Д.У.: Тийм ээ.

К.Г.: Бүгд л сайн хэрэг гэцгээж байсан ч дараа нь мэдээлэл хуучирчихсан шүү дээ. Ийм зүйл доод түвшний СНХ-тэй тохиолдох бололтой.

Д.У.: Бид дугуй хиймэл дагуулуудын тухай, тэдэнд үйлчилдэг сансрын гурвалжин хөлгүүдийн тухай үзэл санааг өөрийн болгосны хойно дараагийн алхамууд нь юу байх вэ?

К.Г.: Мэдэхгүй. Одоо эрчимтэй авч үзэж байгаа олон тооны янз бүрийн төлөвлөгөөнүүд байгаа гэдгийг л мэдэж байна. Дэлхийн Альянс болон Дэлхийн нууц синдикатууд уулзаж ямар нэгэн зүйлийн тухай тохиролцсон, үүний үр дүнд хүн төрөлхтөн Бүрэн Илчлэл хүлээн авахгүй нь илт байна. Бүрэн Илчлэл эмх замбараагүй байдал л үүсгэнэ, тэдний ч зөв. Тийм ч байх болно. Бүрэн Илчлэл нь гар гараасаа барилцах үеийн “Кумбайн мөч” болохгүй, бүгд л догдлох болно. Энэ нь түгшүүртэй, бас сэтгэлээр унагасан үйл явдал, бүх хүн төрөлхтний туулж амсах ёстой үйл явц байх болно.

Д.У.: Таны дурьдсан зүйлд бэлтгэх тухай мэдээлэл гадагш цацагдвал тэд Бүрэн Илчлэлийг оруулах байсан болов уу?

К.Г.: Тийм ээ, тийм. Бүх мэдээлэл цацагдах байсан. Одоо бүх зүйл шийдэгдсэн. Хэрвээ Кабала цахилгааны системийг салгаж, мэдээллийг үгүй хийх гэж оролдвол Интернетийг салгаж болохыг тооцоод мэдээллүүдийг хадгалах аргыг боловсруулж байна. “Бүх өндөгнүүдийг нэг сагсанд хийхгүй” байх хэрэгтэй гэж шийдсэн. Бүгдийг ухасхийн хийж, мэдээллийг шуурхай чөлөөлөх гэж байна. Альянс Кабалын тухай, өөрсдийнхөө тухай мэдээллүүдийг чөлөөлж байна, гэхдээ ихэвчлэн Кабалын сөрөг мэдээллийг. Тэгвэл Кабала: “Хүлээгээрэй. Бид гараа бохирдуулсан цорын ганц нь биш шүү дээ. Альянс цаг үргэлж юу хийж байсныг харцгаа” гэж хэлж чадахгүй.

Д.У.: Таны дөнгөж сая хэлсэн зүйлээс харахад илчлэлийн дараахь амьдрал дээр дэлхийн улс төрийг зохион байгуулалттай шүтлэг удирдаж байжээ гэж олон нийтээрээ ойлгох нэг төрлийн ойлголт бий болно гэсэн үг үү? Энэ нь хэсэгчлэн илчлэх ханцуйн доторх хөзрийн тамга юм уу?

К.Г.: Үгүй.

Д.У.: Үгүй гэнэ ээ?

К.Г.: Үгүй, хэсэгчилсэн илчлэл ингэж дүрслэгдсэн гэж би сонсоогүй. Тэд хамгийн муу муухайг, хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэргүүдийг, Дэлхий дээр хийж байсан бүхнийг нууцлан хадгална гэж бодоцгоож байгаа. Нэг хэсэг хугацаанд энэ нь нууц хэвээр үлдэнэ.

Д.У.: Таныхаар бол, энэ бүхэнд харь гаригийнхан оролцоод эхлэх тэр үед болоход манай нийгэм өөрчлөгдөх үү? Жишээ нь, өмнөх шинэчилсэн мэдээндээ Та Микка элчингийн тухай ярьсан. Микка элчин түүний гариг дээр болсон бүхнийг тайлбарласан. Тэр цагаас хойш Та түүнтэй хэд хэдэн удаа уулзсан. Дусал дуслаар нь илчлэх биш том зургийн хэтийн төлөв ямар байх талаар илүү ихийг яриад өгч болохсон болов уу? Энэ айлгаж буй тасалдлыг туулж өнгөрөөснөөр бид тохиолдож байгаа зүйлийн талаар бүрэн мэдлэгийг олж авч чадах болов уу, Та юу гэж бодож байна?

К.Г.: Үүнд 1-2 үеийг туулах хэрэг гарна гэж бодож байна. Бид янз бүрийн итгэл бишрэл, амьдралын хэв маяг, шашин мөргөлийн системд программчлагдсан гэж би хэлж байна л даа. Сүнслэг байдлын хувьд ч, технологийн хувьд ч өөрсдөөсөө илүү сайн гэж үздэг оршнолуудаа бүрэн эрхт байдлаасаа татгалзсандаа эсвэл тэднийг шүтсэндээ гэмшиж буйгаа мэдрэхгүйгээр тэднийг хүлээн авахад маш хэцүү байх болно.

Д.У.: Мэдээж хэрэг.

К.Г.: Бид тэдгээрийг даван туулах хэрэгтэй, үүний тулд цаг хугацаа хэрэгтэй.

Д.У.: Эсвэл бид тэдгээрийг устгаж үгүй хийхийг хүснэ.

К.Г.: Эсвэл… тийм ээ. Эхлээд бид харь гаригийнхныг гараа алдлан угтахгүй гэдгийг Микка элчин хэлж байсан. Тэд манай гаригийнх л биш бол ямар ч оршнолыг сэжиглэн угтана гэдгийг тэд урьдчилан харж байна.

Д.У.: Бүх зүйл хүн төрөлхтөнд дамжуулагдах болохоор ГХКК ч, манай нарны систем дэх бусад бүлгүүдийн байгууламжууд ч Альянс руу довтлохгүй гэж Цэнхэр Авианыхан хэлсэн.

К.Г.: Тийм шүү. Бид үйл явдлыг туулмагц бүх инфра бүтэц хүн төрөлхтөнд дамжуулагдана, тэгээд бид нэг л шөнийн дотор Оддын Зам кинонд гардаг шиг соёл иргэншил болсон байна.

Д.У.: Хүмүүс анх удаа сансрын хөтөлбөрүүдтэй учрах үед эсвэл харь гаригийн оршнолтой холбоо тогтоох үед нэг төрлийн стандарт урвал ажиглагдах болов уу? Хүмүүс үүнтэй анх удаа тулгарахад тэдний урьдчилсан хариу ямар байх бол?

К.Г.: Зарим хүмүүсийг ердөө л харь гаригийнхантай харилцах нөхцөл байдалд оруулна, гэхдээ эхлээд хүмүүс энэ бодолдоо дасах болно. Танд: “Тийм ээ, тэд байдаг” гэнэ. Танд гэрэг зураг, видео бичлэг үзүүлнэ. Тэдний тухай та илүү их мэдээлэл авна. Дараа нь тэднийг холоос харна, дараа нь улам илүү ойрхноос харна. Хэрвээ үйл явцыг туулаад өнгөрвөл та шалан дээр хэвтээд хуруугаа хөхөх болно, тэдний хувьд та ашиггүй.

Д.У.: Хэрвээ таныг ямар ч бэлтгэлгүй байдалд оруулвал уу?

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Тийм тохиолдолд хүмүүст сэтгэцийн эмгэгүүд үүсэх үү?

К.Г.: Мэдээж, тэгнэ. Хүмүүс маш хачин харагддаг зарим харь гаригийнхантай уулзах үед ихэвчлэн ийм зүйл тохиолддог.

Д.У.: Ийм оршнолуудтай уулзах үед ер бусын үнэр мэдрэгддэг үү?

К.Г.: Маш хүчтэй үнэр мэдрэгддэг. Ялангуяа мөлхөгчдөөс. Өө, тэд аймаар! Аймшигтай! Тэднээс шээсний хүдрийн үнэр, бөөлжис хүрмээр үнэр үнэртдэг. Таны нүд, тархи харж байгаа, мэдэрч байгаа, сонсож байгаа зүйлтэйгээ ажиллах хэрэгтэй болно.

Д.У.: Пит Питерсон огт мэдэхгүй, хачин харагдах оюун ухаант оршнолтой тааралдах үед өөрийн эрхгүй дотор муухайрах рефлекстэйгээ тэмцэх хэрэгтэй болж байсан тухайгаа ярьж байсныг би санаж байна.

К.Г.: Аятайхан найрсаг оршнолуудын тухайд ч хэсэг хугацаанд дасах хүртлээ ходоод базлах болон бөөлжис хүрэх зэрэг шинж тэмдэгүүдтэй тэмцэх хэрэгтэй болдог. Энэ нь зүгээр л… Таны бие эвгүйрхэнэ. Нэг талаасаа, тэд байх ёсгүй, нөгөө талаас тэдэнтэй ажиллах л хэрэгтэй болдог. Тиймээс ямар нэгэн хугацаанд тэдний байгаад дасах л шаардлагатай.

Д.У.: Нэг удаа би студид Таны Нээлттэй ухаан гэдэг хөтөлбөрийн хүрээнд Регина Мередиттай хийсэн ярилцлагын бичлэгийг ажиглаж байсан юм. Та тэгэхэд миний урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй мөнгөний системийн тухай ярьж байсан. Та ярихдаа, мөнгөний системтэй ямар ч гариг…

К.Г.: Хяналтанд байгаа гариг. Тийм ээ. Энэ бол шорон-гариг юм. Жинхэнээсээ эрх чөлөөтэй гариг мөнгөний вавилоны ид шидийн системтэй байдаггүй, учир нь энэ систем зөвхөн хяналт тавихад л зориулагдсан байдаг. Хэрвээ та хяналтанд байх сонирхолгүй бол энэ нь таны хувьд ямар ч ашиггүй юм.

Д.У.: Мөнгөний системийн хожлын талд байгаа олон хүн тэднийхээр бол тэднээс доогуур гэгддэг хүмүүс адил тэнцүү боломж, адил тэнцүү хүч чадалтай гэдэг үзлийг хүчтэй эсэргүүцдэг.

К.Г.: Бид тийм мөчид хүрэхээсээ өмнө нэг төрлийн эдийн засгийн шилжилтийг туулах хэрэгтэй болно. Магадгүй дорно зүгээс хяналттай шинэ систем эхэлж үүсээд, харин дараа нь “баяр” болж бүх өрийг тэглэнэ. Хүмүүс хуучин хяналтын системээс хэр их хохирол амссанаасаа шалтгаалан тодорхой хэмжээний мөнгө авна. Ийм зүйл болох үед өөрсдийгөө саятан эсвэл тэрбумтан гэж нэрлэдэг, үүнээсээ таашаал авдаг хүмүүс тэдний хөрөнгө алга болж, тэд бусад хүмүүсийн хамт адил тэнцүү тоглоомын талбарт гарч ирсэнээ мэдэх болно.

Д.У.: Пөөх! Та яг үүнийг ярьж байна гэж бодож байна, гэхдээ би илүү их зүйлийг мэдмээр байна. Баяр нь төлөвлөгөөний нэг хэсэг үү?

К.Г.: Тийм ээ. Мэдээж хэрэг. Энэ нь эхнээсээ л хэлэлцээрүүдийн нэг хэсэг байсан. Тэгээд ч бид энэ тухай хэдэн жилийн турш сонссон. “Дараагийн сард дамдуурал болж шинэ систем бий болно” гээд л. Бид энэ тухай байнга сонсдог. Түүний тухай хэлэлцээрүүд үргэлж л болж байдаг.

Д.У.: Кабалын учруулсан хохиролын түвшинг хэрхэн тогтоох вэ? Би ойлгосон гэдэгтээ итгэлгүй байна.

К.Г.: Хэрвээ та бусад орноос илүү их хохирол амссан оронд амьдардаг бол таныг нэг түвшинд авчрахын тулд танд илүү их мөнгө өгөх болно. Одоогийн хэсэгчилсэн илчлэл болон санхүүгийн систем дэх өөрчлөлтийн хэсэг болгон тайлбарлаж байгаа зүйлүүдийн нэг нь улс орон бүрт мөнгөний системийг адилхан үнэлэхийн тулд мөнгөний систем дэх тоглоомын талбайг тэнцвэржүүлэх явдал юм. Тухайн асуудал хэлэлцээрийн түвшинд байгаа, учир нь олон хүн түүнийг Дотоодын Нийт Бүтээгдэхүүнтэй нөхцөл байдал дээр суурилсан байхыг хүсдэг.

Д.У.: Мэдээж. Өөрөөр хэлбэл санхүүгийн системийн өөрчлөлт… SDR (Олон улсын валютын фондын гишүүдийн оруулсан хувь нэмрээс хамаарч уг фондоос мөнгө зээлэх эрх) буюу Зээлийн тусгай эрх гэж нэрлэгддэг зүйлийн тухай, валют нь “сагстай” холбоотой болох тухай би сонссон. “Сагс” гэдэг нь тухайн нэг орны хөрөнгийн хэмжээг харуулах ба валютын хувиар эзлэх жин нь гаригийн худалдааны системийн нэг хэсэг болох валютын эзлэх үүргээр тодорхойлогдоно гэж Та ярьж байсан. Бүх зүйл яг ийм чиглэлээр явах уу?

К.Г.: Тийм ээ, энэ хэлэлцээрийн зүйл. Үндсэндээ, “Бид үүнийг хийхийг зөвшөөрч байна” гэсэн зөвшөөрөлд хүрсэн. Үйл явц эхэлж байна. Гэхдээ тодорхой нарийн хэсгүүдийг авч хэлэлцэж байгаа. Ямар мэдээлэл хэзээ тодорхой болохыг шийдэж байна. Тухайн асуудлын талаарх хэлэлцээрүүд нь бүх үйл явцын туршид хийгдэнэ, учир нь хэрвээ бидэнд бага зэргийн мэдээлэл өгвөл бид нэг байдлаар хариу үйлдэл үзүүлэх болно. Хэрвээ биднийг өөр хариу үйлдэл үзүүлэхийг тэд хүсвэл мэдээллийг дамжуулах аргаа өөрчлөх хэрэгтэй болох байх. Мэдээлэл хяналттайгаар дамжигдах болно. Ямар ч тохиолдолд бүх зүйл ингэж л төлөвлөгдөж байгаа.
Д.У.: Тухайн асуудлаар Альянсын дунд зөвшилцөлд хүрнэ гэж Та бодож байна уу?
К.Г.: Тийм ээ. Альянсын олон гишүүд хүн төрөлхтөн даван туулж чадахгүй болохоор Бүрэн Илчлэлийг хэрэгжүүлэх нь хариуцлагагүй явдал гэдэгт чин сэтгэлээсээ итгэсээр байгаа. Яагаад Альянсын зарим бүлгүүд синдикатын бүлгүүдтэй хэлэлцээр хийгээд байгаагийн шалтгаан нь энэ юм. Тэд жинхэнээсээ Бүрэн Илчлэл нь нийгмийг үгүй хийнэ гэж үзэж байгаа юм.
Д.У.: Хэлэлцээрт харь гаригийнхан ямар үүрэгтэйгээр оролцож байгаа вэ? Өөрөөр хэлбэл, Альянсын бүлгүүд найрсаг эсвэл сөрөг харь гаригийн тодорхой бүлэглэлтэй уулзаж, хэлэлцээрт тэднийг татан оруулж байгаа юу?
К.Г.: Үгүй. Харийнхантай синдикатын бүлгүүд уулздаг.
Д.У.: Ойлгомжтой.
К.Г.: Тодруулъя. Альянсын бүлгүүд харийн бүлэглэлүүдтэй бас уулздаг. Гэхдээ, Альянсын бүлгүүд синдикатуудын бүлгүүдтэй хэлэлцээр хийх зорилгоор уулзахдаа харийн бүлгүүдийн итгэмжлэгчдийн үүрэг хүлээдэг. Хэлэлцээрүүдийн явцад тэд харийн бүлгүүдийн хөтөлбөрүүдийг барьж ажилладаг.
Д.У.: Хм. Та өр тэглэх магадлалын тухай дурьдаж байсан, харин дараа нь Та тэд Кабалын аливаа оккульт оролцоог задруулахыг хүсэхгүй байгаа. Тэгвэл биднийг мэхэлснийг, бас бидэнд нөхөн төлбөр хийх эсэхийг бид хэрхэн мэдэх вэ?
К.Г.: Яг одоо хүн төрөлхтний ихэнх хэсгийн ухаан хяналтанд байгаа болохоор тэд хуйвалдааны онолын тухай сонсоо ч үгүй байгаа. Тиймээс бүх зүйл хүлээн зөвшөөрөгдсөн аргаар хийгдэх ёстой.
Д.У.: Биднийг Кабала мэхэлснийг, мөн оккульт асуудалгүйгээр хохирлыг нөхөн төлнө гэдгээ тэд бидэнд хэлнэ гэж би бодохгүй байна.
К.Г.: Ямар нэгэн оккульт асуудлууд ил гарна. Гэхдээ бүгд биш. Задруулах хэмжээ нь хянагдана. Олон нийтэд таатай, хатуу тунгаар хэсэгчлэн дамжуулан өгөх болно.
Д.У.: Таны ярьж буйг сонсоод энэ тухай Таныг ил гарахаас нилээд өмнө бусад инсайдерүүд бичлэг хийлгэхгүйгээр хичнээн их зүйлийг ярьсныг гайхаад бардаггүй юм. Тухайн шоунд бидний хийж байгаа ажлын үр дүнд Таны эсрэг сөрөг хүчний ямар элементүүдийг гаргаж эхэлсэн бэ? Тэд юунд хүрэхийг эрмэлзэж байна вэ?
К.Г.: Одоо хэсэгчилсэн илчлэлийн явцад хамгийн их амжилт олохын тулд СНХ-ийн аль болох олон тооны илчлэгчдийн нэр хүндийг унагах кампанит ажил явагдаж байна.
Д.У.: Тэд яагаад яг энэ үед илчлэгчдийг “доош нь хийхийг” оролдоод байгаа юм бэ?
К.Г.: Учир нь удахгүй СНХ-ийн илчлэл болох учраас. Бидэнд СНХ нь ЦАҮЦ-ын хөтөлбөрүүдийн нэг нь гэдгийг мэдэгдэхээр зэхэж байна. Түүнийг АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын Агентлаг, Батлан Хамгаалах Яамны Тагнуулын Удирдах Газар, Агаарын Цэргийн Хүчин хянаж байдаг.
Д.У.: Ямар нэгэн мөчид бид Бүрэн Илчлэлд хүрсэн гэж бодъё. Бүрэн Илчлэлийн дараа ертөнц ямар харагдах бол? Энэ тухай ярилцъя.
К.Г.: Бид Бүрэн Илчлэлийн бүх үр дагаваруудыг давж гарсаны дараа юу?
Д.У.: Энэ нь дараа нь болох зүйлийн тухай биш, эхнээсээ болж байгаа зүйл болохоор хэлэлцэхэд амаргүй байна гэж би бодож байна.
К.Г.: Мэдээж хэрэг л дээ. Би хэдийн хэлсэн шүү дээ, хэрвээ бид Бүрэн Илчлэл хүлээн авбал гариг дээрх хүн бүрийн сэтгэцийн болон сэтгэл хөдлөлийн байдалд нөлөөлнө. Хүн бүрт өөрийн гэсэн сүсэг бишрэлийн систем байдаг бөгөөд тэр нь шууд л өөрчлөгдөх болохоор энэ нь хүнд хэцүү үе байх болно. Бидэнд үргэлж худал хэлж байсан гэдгийг мэдмэгц бидэнд одоо ч бас худал хэлж байгаа ч юм билүү гэсэн эргэлзээ төрнө. Бид бүх үйл явцыг туулах хэрэгтэй болно.
Д.У.: Бүрэн Илчлэлийн явцад зарим зүйлүүд Таныг ч бас гайхшруулна гэж Танд хэлсэн гэж Та ярьж байсан.
К.Г.: Тийм ээ. Хэрвээ боолын худалдаа болон бусад бүх хар хөтөлбөрүүдийн тухай миний сонссон бүхний дараа намайг гайхшруулахаар ямар нэгэн зүйл байвал би үүнийг сонсохыг тэгтлээ их хүсэхгүй.
Д.У.: Бид өмнөх хэсгүүд дээр авч үзсэн Миккагийн ард түмний жишээг шилжилтийг хэрхэн туулж болох зааварчлага ашиглана гэж бодъё. Тэгвэл луунуудыг ялна гэсэн утгатай юу гэсэн асуулт шууд л гарч ирнэ. ЦАҮЦ-т шаардлагатай технологи байгаа гэдэг. Бид энэ тухай ярьж байсан. ЦАҮЦ хөлгүүдийг нь буудан унагаж чадна.
К.Г.: Ингэх нь хангалтгүй.
Д.У.: Өөр юу хэрэгтэй гэж?
К.Г.: Луунуудын бүтээсэн хяналтын механизмыг, эсвэл луунуудыг өөрсдийг нь хянаж байдаг ХОУ-ыг устгах шаардлагатай. Бид ХОУ-аас ангижирвал тэр дахин эргэж ирээд хүмүүст болон бусад оршнолуудад халдварлаж чадахгүй, тэр үед л бид луунуудыг устгах боломж гарч ирлээ гэж хэлж болно.
Д.У.: Миккагийн ард түмэн луунуудыг ялж чадах тодорхой хэсэг хүмүүсийг бэлтгэнэ гэж амласан санагдах юм. ХОУ-д зүгээр л нэг цахилгаан соронзон цохилт өгөх тухай яриа биш биз дээ?
К.Г.: Ердийн цэргийн нэр томъёонд, хэрвээ та технологийг устгавал инфра бүтцийг тэртэй тэргүй физик байдлаар булаан эзэлж болно гэдэг. Тиймээс хэрвээ бид ХОУ-г устгавал ХОУ-д үйлчилдэг оршнолуудын бүлэг үлдэнэ. Энэ нь тэднийг бут цохих тохиромжтой үе болно, учир нь тэд үйлчилдэг бүлгээ алдангуут тэд сандран үймэлдэх болно.
Д.У.: Хэрвээ тэдний бие дэх нанитуудад богино долгио үүсчихвэл тийм оршнолууд амьдарч чадах уу, Та юу гэж бодож байна? Тэд амьдарч чадах уу?
К.Г.: Тэд тусгай биологийн мөн чанарууд хэвээр байна гэж бодож байна.
Д.У.: Ойлгомжтой. Энэ нь ямар харагдах бол? Миккагийн ард түмний хийсэн зүйлээс Та ямар нэгэн тодорхой зүйл сонссон уу? Таны ярьсан шиг тэд эхлээд ХОУ-ны, харин зөвхөн дараа нь л луунуудтай учрыг олсон уу?
К.Г.: Тийм ээ. ХОУ-г нарны идэвхжилээр устгасан.
Д.У.: Байж боломгүй юм.
К.Г.: Харин дараа нь, тэр үед тэдэнд арми байсан, цэргийнхэн луунуудыг сандран үймэлдэж байхад нь тэдний эсрэг боссон.
Д.У.: Хм. ХОУ-ны нөлөөг устгасан цахилгаан соронзон импульсын дараахь ертөнц ямар байсан бол? Бид тэнгэрт нисэх луунуудыг харах болов уу? Тэдний хаана байгааг бид мэдэж чадах уу? Тэд Дэлхийг булаан эзлэхийг оролдох уу? Тэд урьд өмнөх шигээ нуугдах болов уу? Энэ нь болох ёстой зүйлийн нэг хэсэг үү?
К.Г.: Тийм ээ, тэд ил гарч ирээд зугатах гэж оролдох болно.
Д.У.: Пөөх! Таны дүрсэлснээр Микка ази төрх бүхий африк гаралтай хүн мэт харагдаж байна.
К.Г.: Зарим талаараа.
Д.У.: Түүний гариг дээр хүмүүс арьс өнгөний хувьд тод ялгагддаг биднээс илүү их нэг төрлийн гентэй байдаг уу?
К.Г.: Тэдэнд өөр өөр арьстанууд байдаг.
Д.У.: Пөөх, тийм гэж үү?
К.Г.: Мэдээж. Микка генетикийн хувьд төрөл бүрийн арьстанууд байдаг гэж дурьдаж байсан.
Д.У.: Сонин юм аа. Бид ХОУ-ыг устгасан нарны тэсрэлтийн тухай ярьсан. Та уг тэсрэлт хүний ухамсарт хүчтэй нөлөөлдөг гэж ярьж байсан.
К.Г.: Мэдээж.
Д.У.: Энэ 2 зүйл хоорондоо ямар уялдаатай вэ? Энэ нь луунуудын асуудлуудаас ангижруулах бидний оролдлоготой нэгэн зэрэг эхлэх хүний ухамсарт нөлөөлөх ямар нөлөө вэ?
К.Г.: Хэрвээ бид тийм энергийн нөлөөн доор байгаагүйсэн бол бид Илчлэлийг зүгээр л хүлээн авах байсан, нарны тэсрэлтийн дараа бидний ухамсрыг тэчьядсан идэвхжилд оруулах байсан, учир нь бидний ухамсар сөрөг бүлгүүдийн технологийн дарамтанд удаан хугацаагаар байсан. Тохиолдож буй энергийн өөрчлөлт уялдаад би хэтэрхий… Бидний толгойг эргүүлэхэд хавьгүй хэцүү зүйлээс эхлэх. Биднийг үргэлж хууран мэхэлж удирддаг байсан. Хэрвээ тэд биднийг хуурч мэхэлж чадахгүй болвол үнэн биднийг улам хүчтэй болгоно.
Д.У.: Биднийг ухамсраа дээшлүүлэх тухай ярих үед энд: “хэрвээ та ямар нэгэн зүйлээс татгалзвал танд улам сайн байх болно” гэсэн маш таагүй сэтгэлээр унагасан төлөв байдаг гэж Та хэлж байсан. Тэгэхээр Миккагийн ард түмэн рүү эргээд очъё. Тэд иймэрхүү туршлага туулсан болов уу?
К.Г.: Тийм ээ, маш хатуу байсан.
Д.У.: Тийм гэж үү?
К.Г.: Тийм байсан. Тэдэнд туслахаар ирсэн өөрийн гэсэн хамгаалагчид байсан. Миккагийн ард түмэн тэднийг хамгаалагчид гэж нэрлэдэг байсан. Зарим оршнолууд ойролцоох гаригаас ирж Миккагийн ард түмэн бидэнд туслахыг хүсч байгаа шиг тэдэнд тусалсан. Тэгэхээр Миккагийн ард түмэнд тусламж авсан, гэхдээ тэдний дунд ажиллаж, тэдэнд туслахаасаа өмнө тэдэнд мэдээллийг боловсруулах хугацаа өгсөн.
Д.У.: Надад ойлгоход жаахан хүнд хэвээр л байна. Хэрвээ нарны тэсрэлт болоход хүмүүсийг шинэ ухамсарт дасан зохицох хүртэл нь нэг төрлийн төөрөгдөлд оруулах нь гаригийн хэмжээнд ямар харагдах бол? Ийм зүйл болох үед хэрвээ ХОУ –г зайлуулчихвал, бүгд л будилсан, бүгдийн сэтгэл харанхуйлсан үед луунуудыг ялах шилжилт хэрхэн болох вэ? Зөв ойлгосон гэдэгтээ итгэлгүй байна.
К.Г.: Надад ингэж тайлбарласан. Хүмүүс бүрэн будилж, эмх замбараагүй байдалд орно. Ихэнхдээ юу хийхийг зааварладаг байсан хүмүүс өөрсдөө энэ үйл явцыг туулах учраас, жам ёсоор хуралдсан дуулгавартай байх журам үгүй болж, хэн ч зааварлахаа болино.
Д.У.: Өөрөөр хэлбэл, ухамсрын хувьд бүгдийг агуйн хүмүүсийн түвшинд аваачина гэсэн үг үү?
К.Г.: Ингэж тайлбарлая. Нарны тэсрэлт боллоо, харь гаригийнхан байхгүй, харин бид технологиос хамаардаг, гэтэл бидэнд технологи байхгүй болсноор бид сандралдаж үймэлдэнэ гээд төсөөлөөд үз. Миккагийн ард түмэн технологиос бүүр ч их хамааралтай байсан. Технологийг нь үгүй хийх үед бүх зүйл бүүр дордсон.
Д.У.: Ийм тохиолдолд шоуны үзэгчид: “Хөөе, өршөөл яах юм бэ? Нигүүсэл яах юм бэ?” гэж асууна. Хэрвээ зарим оршнолуудыг байгаа бүхнээс нь салгачихвал энэ нь мэдээж тэдэнд таалагдахгүй, тэгээд ч тэд үүний нэг хэсэг нь болохыг хүсэхгүй. Тэдэнд өршөөл үзүүлэх үү, тэд дахин хор хүргэхгүй, гэхдээ тэд нөхөн сэргээхийн төлөө тэднийг шоронд хийх хэлбэрээр нөхөн сэргээх үү? Эсвэл генийн цэвэрлэгээ хийгдэх болов уу?
К.Г.: Бид асуудлыг хэрхэн даван туулж байгаагаас хамаараад биднийг, бас гаригийг нэг л зам дээр эсвэл өөр зам дээр байрлуулна. Хэрвээ та Дэлхийг шатаачихвал, бүгдийг ээлж дараалан устгачихвал… Та сөрөг зүйлээс эерэг зүйлийг гарган авч чадахгүй. Хэрвээ бид буруу хөл дээрээ босчихвол удахгүй бид буруу зам дээр гарах болно.
Д.У.: Би л лав хэрхэвч санал нийлэхгүй байх байсан.
К.Г.: Би туйлшралын талд байгаа юм биш, ямар нэгэн дундаж замыг хайх хэрэгтэй мэт надад санагддаг. Бид үүнийг л хийх хэрэгтэй болно. Үүнийг бид хамтдаа хийх хэрэгэтй.
Д.У.: Таньтай санал нийлэхгүй байж чадахгүй нь. Нэгийн Хуулиас болон Цэнхэр Авианыхан гарч ирснээс хойш бидний мэдэж авсан зүйлээс үзэхэд бүгд ижилхэн буруутай ба бүгдийг устгах хэрэгтэй гэвэл асар том алдаа болох байсан байх.
К.Г.: Гэсэн ч бидэнд яг ийм байдлаар хариу үйлдэл хийх хэцүү байх байсан. Иймэрхүү төрлийн мэдээлэл гарч ирэхэд хүмүүс маш их хилэгнэнэ.
Д.У.: Энэ ч ойлгомжтой. Миний Өргөмжлөлийн Нууцууд номондоо бичсэн зүйл манай хэлэлцүүлгийн эх бичигтэй холбоотой. Тийм ч их мэдээлэлгүй хүмүүс намайг ингэж ярьдаг цорын ганц хүн гэж ярьдаг. Номондоо би Таны ярьж байгаа зүйлийг ярьдаг бусад олон инсайдерүүдийн гэрчлэлүүдийг нэгтгэсэн. Нарны үйл явдалтай холбоотойгоор олон зүйл тодорхойгүй хэвээр байна. Олон тохиолдолд(энэ Библид ч ордог) дараахь зүйлийг: нарны тэсрэлт ямар ч байлаа гэсэн бидний биес илүү энергийнх болж хувирна гэж бодуулахад хүргэсэн эртний сургаалиудыг би нарийн судалсан. Дэлхийн нэг хэсэг нь байгалийн гамшигийг туулах хэрэгтэй болж, харин цаг хугацааны өөр давхарга дахь хүмүүс гамшигийг амсахгүй байж болох тасалданги үйл явдал болно.
К.Г.: Ирж буй дэвшил нь ухамсрын дэвшил байх болно гэж надад хэд хэдэн удаа хэлсэн. Бид материтай харилцан үйлчлэлцдэг бүтээгч ухамсартай болохоор энэхүү үйл явцын дунд үед эсвэл дараа нь матери болон бидний биес өөрчлөгдөх болно.
Д.У.: Жишээ нь, Библи болон бусад бичвэрүүдэд “мах цус нь Бурханы Хаант улсыг өвлөхгүй” хэмээн өгүүлдэг. Хэрвээ “Элохим” ба “тэнгэр” гэдэг үгсийн орчуулгыг засаж хэлбэл “Бурханы Хаант улс” гэдэг нь гадаад сансрыг хэлж байна. Тийм биш гэж үү? Тэгэхээр мах цус нь бидний өөрчлөгдөх шинэ бодит байдлыг өвлөж чадахгүй юм. Зороастризм бас л нарны тэсрэлтийг дурьдсан байдаг. Тэнд сүнсээр сул доройчууд нь галд шатах адил алга болно гэж өгүүлдэг ч энэ нь ердөө л нэг төрлийн өөрчлөлт юм. Библид, Матфейн Евангелид хүмүүс шатна гэж дурьддаг. Амбаарт үр тариа болон зэрлэг өвсийг нэг боодолд боож хураахад сөрөг зүйл шатдаг. Тэгэхээр, Та ухамсрын дэвшил болно гэж байна. Библи болон бусад эх үүсвэр дээр үндэслээд Таны сонссон дэвшил ямар байх вэ?
К.Г.: Өөрчлөлт агшин зуурт болно, гэхдээ дэвшил өөрөө аажим явагдана. Тохиолдсон зүйлийн дараа Миккагийн ард түмэн гэнэт л шилжээд л, нисээд эхэлчихээгүй. Тэд хувьсал маягийн үйл явцыг туулсан, гэхдээ энэ нь маш хурдан болж өнгөрсөн.
Д.У.: Нэг зүйл миний сонирхлыг татаад байна л даа. Нэгийн Хуульд шилжилтийн үед идэвхждэг, мөн бидний одоо амьдарч байгаа 4-р нягтралын Дэлхийн тусдаа амьдралтай сфер байдаг, харин 3-р нягтралын сфер хүмүүний амьдралд тохирохгүй болж байгаа тухай олонтоо өгүүлдэг. Тиймээс нэг түвшний Дэлхий дээр байгалийн гамшиг болж байхад, харин нөгөө түвшний Дэлхий идэвхижиж түүн дээр амьдарч болно гэсэн маш чухал задралын тухай бид сонсож байгаа бололтой.
К.Г.: Тийм байх бүрэн боломжтой. Миккагийн ард түмний хувьд эртний сургаалиудад өгүүлсэнтэй адил бүх зүйл эргэчихээгүй гэдгийг би мэднэ. Бид ч гэсэн үүнийг тооцож үзэх хэрэгтэй гэж бодож байна. Бүх зүйл бидний бодож байгаа шиг, эсвэл бидний бодохыг хүссэн шиг болохгүй байж мэдэх юм. Таны хэлсэн шиг нарны тэсрэлттэй болон шууд болох зүйлтэй холбоотой олон зүйл тодорхойгүй байна. Миккагийн ард түмэн мах цустай хэвээр байгаа. Тэд нэг нэгэнтэйгээ телепатаар харилцах чадвар олж авсан. Амьдрах нас нь ч жаахан уртассан, тэд улам урт насална гэж хүлээдэг. Миккагийнхээр бол тэд үйл явцыг бүрэн туулаагүй, одоо ч туулсаар байгаа.

Д.У.: Тэд телекинетик чадвартай болж эхэлсэн үү?

К.Г.: Үгүй, үгүй. Тэд одоогоор нисч эсвэл бодлын хүчээр биетийг хөдөлгөж чадахгүй байгаа, гэхдээ телепатаар харилцах чадвартай болсон. Тэд орчлон ертөнцийн тухай урьд өмнөхөөсөө хавьгүй илүү ойлголттой болсон. Одоо тэд бүхнийг огт өөр байдлаар харж байгаа.

Д.У.: Бидний Өргөмжлөлийн тухай сонссон зүйлээс хөшиг унах, бид туулж өнгөрүүлсэн бүхнээ, түүнчлэн одоогийн амьдралаа ухаарч ойлгох үзэл санаа гарч ирж байна. Мөн чанарууд өөрсдөө надад ингэж л тайлбарласан. Амьдралаас амьдралд шилждэг сүнслэг хэлбэр дэх астрал байдалд та тасралтгүй бүхэл мэт. Одоогийн бидний амьдралд та өөрийнхөө их хэсэг рүү нэвтрэх эрх олж авч байна. Хүмүүсийн хязгаарлагдмал ухаан хязгааргүй болж байна. Та өөрийнхөө бусад хэсгүүд рүү нэвтрэх эрхтэй болж тэр л хүн байсныгаа эргэн санаж байна.

К.Г.: Тэд өөрсдийн дээд би-тэйгээ нягт холбоо тогтоосон ба Дэлхий дээрх ихэнх хүмүүст өөрсдийн дээд би-тэйгээ холбогдох хэцүү байдаг гэж Микка батлан хэлж байсан.

Д.У.: Маргах зүйлгүй.

К.Г.: Үйл явдлын дараа тэд урьд өмнө байгаагүй, нэвтрэх боломжгүй гэж үзэж байсан өөрсдийн дээд би-дээ бүрэн нэвтрэх эрх олж авсан. Тиймээс…

Д.У.: Энэ нь ямархуу харагддаг талаар Танд мэдсэн зүйл байгаа юу? Энэ нь юу гэсэн үг вэ?

К.Г.: Энэ нь таны болон таны дээд би-ийн хооронд хөшиг байдаг гэсэн үг гэж бодож байна. Хөшиг алга болох үед та өөрийн дээд би-тэйгээ харилцах чадвартай болж, харин дараа нь өөрийн өнгөрсөн болон ирээдүйн амьдралаа эргэн санах эрх олж авна.

Д.У.: Одоо тэд параллель эсвэл бусад амьдралуудад нэвтрэх эрхтэй болсон гэж Микка ярьсан уу?

К.Г.: Үгүй.

Д.У.: Ойлгомжтой. Гэхдээ Та тийм гэдэгт итгэлтэй байна уу?

К.Г.: Тийм ээ. Таны дээд би таны урьд насандаа хэн байсан тухай бүх мэдээллүүдийг агуулж байдаг гэж бодож байна. Хэрвээ та дээд би-дээ нэвтрэх эрхтэй бол дээр өгүүлсэн бүхэн утга төгөлдөр болно.

Д.У.: Физик биш харин илүү дээд түвшинд байдаг энергийн сахиусан тэнгэрүүд хэр хурдан гарч ирэх бол?

К.Г.: Тэсрэлтийн дараа л шууд гарч ирнэ. Миккагийн ард түмэнд Сферүүдийн Оршнолуудын Альянстай холбоотой хамгаалагчид гарч ирсэн гэсэн.

Д.У.: Нээрэн үү?

К.Г.: Тэд Миккагийн ард түмэнтэй физик байдлаар харилцаж байгаагүй. Тэдний зорилго нь тэдний оддын систем дэх тэдний статус кво –г (бүхнийг хэвээр үлдээх) хадгалах, мөн түүнчлэн бусад оршнолууд ирж нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар ашиглахгүй байхаар тэдний хөндлөнгөөс оролцохгүй байдлыг хадгалах явдал байсан.

Д.У.: Урьд өмнө Супер Холбооны тухай ярьж байх үед нарны тэсрэлт болоход урт хугацааны генетик хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байгаа Супер Холбооны бүлгүүдийн зүгээс нэг төрлийн одод хоорондын аврах ажиллагаа явуулна гэж Та хэлж байсан. Энэ нь Таны одоо ярьж байгаа зүйлийн нэг хэсэг үү, эсвэл огт өөр зүйл үү?

К.Г.: Микка иймэрхүү зүйл огт яриагүй. Тэр ерөнхийдөө хамгаалагчдын 2 арьстан ирсэн тухай тайлбарлаж байсан. Тэд цагдаагийн үүрэг гүйцэтгэж, юунд ч оролцдоггүй байсан гэж бодож байна. Тэд Миккагийн ард түмнүүдийг өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэж, гариг дээрээ өөрсдөө дүрэм журам тогтоогоосой гэж хүссэн, үүнийг тэд ч бас биднээс хүсч байгаа.

Д.У.: Тэдний гариг дээр луунуудын дарангуйлал ямар байсан юм бол?

К.Г.: Тэднийг шинэ ертөнцийн журам маягийн зүйлээр хянадаг байсан. Тэдэнд хоорондоо дайтдаг янз бүрийн улс орнууд байгаагүй. Шилжилтийн үед тэдний гариг дээр бүх зүйлийг хэдийн нэг засгийн газар удирддаг байсан.

Д.У.: Одоо манайд засгийн газарт орсон хүмүүс ХОУ-ны хяналтан доор байдаг луунуудын хяналтанд хэдийн орсонтой маш адилхан юм байна.

К.Г.: Тийм ээ. Зөв. Микка хэлэхдээ, эцсийн мөч ойртоход бүх зүйлийг луунууд хянаж байжээ гэдэг нь тодорхой болсон гэсэн. “Эцсийн мөч ойртоход” гэдэг нь хүмүүс сэрж эхлэхэд гэсэн үг. Яг ийм зүйл тэдний гариг дээр болсон.

Д.У.: Бид нарны тэсрэлтийг хармагц нэг төрлийн эерэг оршнолууд ирж үйл явцад хөндлөнгөөс оролцохыг хэнд ч зөвшөөрөхгүй гэсэн үг үү?

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Хүмүүсийн хувьд энэ нь ямар байх бол? Яагаад тэд болж байгаа зүйлд итгэдэг юм бэ? Энэ юу болохыг тэд хаанаас мэдэх юм бэ?

К.Г.: Ихэнхдээ тэд үйл явцыг ажиглаж байдаг хамгаалагчид ирэх тухай мэддэггүй. Тийм ээ, хүмүүс юуг ч анзаардаггүй. Мэдээж, ямар ч нийгэмд тэдний гариг дээрх өөрчлөлтийн үед энэ тухай Микка мэдэж байсан шиг бүгдийг мэдэх хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс мэдэхгүй. Хүмүүс гариг дээр, анагаахад, үйл явцыг туулахад л анхаарлаа хандуулах болно.

Д.У.: Сонин юм, Миккагийн гариг дээр шилжилтийн үед туслахаар сферүүд бас л ирж байсан уу?

К.Г.: Тэгэлгүй яахав. Тэд бидний туулах зүйлийг бүгдийг нь туулж өнгөрөөсөн.

Д.У.: Тэдэнд манайхтай харьцуулахад технологит нэвтрэх эрх ямар шатанд байсан бэ? Бүх зүйл хэр их өөрчлөгдсөн бэ?

К.Г.: Бүх зүйл нэг л шөнийн дотор өөрчлөгдсөн. Яг хүлээж байсан шиг нарны тэсрэлтийн үед бүх технологи жагсаалаас гарсан. Хүмүүс бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болсон. Гэхдээ тэд бүхнийг хамгийн эхнээс нь эхлэх үед тэдний технологи нь ухамсар дээр улам илүү их суурилж, улам илүү дэвшилттэй болсон.

Д.У.: Хм. Ийм зүйл энд ч болно гэж Та хэлэхийг хүсч байна уу?

К.Г.: Мэдээж. Бидний орчин үеийн гэж тооцдог бүх технологи үгүй болоход… Бидэнд байгуулсан инфра бүтэц бүхий төрөл бүрийн СНХ-үүд байгаа. Энэ инфра бүтэцтэй нарны лугшилтын үед юу тохиолдох бол? Бид зөвхөн электроникиййн ашиглалтаас ухамсарт суурилсан төрөл бүрийн технологийн ашиглалт руу шилжих болно. Кар-и-ийн ард түмэн үүнийг хийж байгаа. Тэд ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцэх арга болох талстууд болон төрөл бүрийн чулуунуудыг ашигладаг. Тэдний ухамсар бусад объектод эсвэл оршнолд өөрчлөлтийг уриалах болно.

Д.У.: Оригиналь Илчлэл Төсөлтэй холбоотой нэг илчлэгч байсан. Тэр зөнч байсан. Түүний бүлэг холбооны телепат системийг боловсруулсан, учир нь тэр үед бүх цахилгаан төхөөрөмжийг жагсаалаас гаргах нарны асар том үйл явдлыг тэр урьдчилан харсан. Ийм үйл явдал болохыг урьдчилан харсан өөр бусад инсайдерууд ч гарч ирсэн.

К.Г.: Хэрвээ Та анзаарсан бол Ерөнхийлөгч Обама маш сонирхолтой зарлигт гарын үсэг зурсан. Түүнд бүх холбооны агентлагуудад цахилгаан инфра бүтцийг жагсаалаас гаргаж, технологит удаан хугацаагаар нөлөөлөх нарны тэсрэлт, эсвэл гео соронзон алдагдалд бэлэн байх тухай өгүүлсэн байна. Тиймээс бүх том том хотуудын ойролцоо ямар нэгэн хяналтын цахилгаан соронзон импульс төхөөрөмж байрлуулж байна.

Д.У.: Манай хөтөлбөрийн үзэгчдийн ихэнх нь 1800-аад онуудад Керрингтоны Үйл явдал (1859 оны гео соронзон шуурга) гэж нэрлэгдсэн нэг зүйл болсныг мэдэхийн тулд хангалттай мэдээлэлтэй болсон. Тэр үед зөвхөн телеграф шугам л байсан. Нарны тэсрэлтийн үр дүнд эмх замбараагүй байдал бүрэн ноёрхсон.

К.Г.: Тийм шүү.

Д.У.: Эндээс л санаа зовох ноцтой асуудал гарч байгаа юм. Бид технологигүй яах болж байна? Биднийг тоглоомноосоо салах үед, бид үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байдалд орох үед эдгээр оршнолууд бидэнд туслах болов уу?

К.Г.: Хэрвээ бид дуудвал тэд бидэнд тусална. Гэхдээ хариуд нь тэд бэлэгтэй ирэх бусад оршнолуудад биднийг итгэхгүй гэж бодох болно. Тэгээд ч энэ нь бидний дөнгөж сая харь гаригийн өөр нэг бүлгийн системтэй учраа олсны дараа болох юм.

Д.У.: Миккагийн ард түмэнтэй ийм зүйл тохиолдсон уу?

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн технологийн инфра бүтцийн ихэнх хэсгээ алдсан үеийг туулсан гэсэн үг үү?

К.Г.: Зөв. Тэр үед бүгд л сэтгэл санааны муу байдалд орсон. Тэд техникийн болон сэтгэл санааны асуудлыг даван туулах хэрэгтэй болсон. Гэхдээ энэ нь олон зүйлийн тухай өгүүлж байна. Тэд бүх зүйлийг даван туулаад цэцэглэн хөгжиж чадсан.

Д.У.: Ямар ч маргаангүй тохиолдох нарны тэсрэлт болох хамгийн магадлал өндөртэй цаг хугацааны цонх ямар байх вэ?

К.Г.: Ийм зүйл мэдээж болно, үүнд эргэлзэх ч хэрэггүй. Намайг хөтөлбөрт ажиллаж байхад энэ цонх 2018-2023 онуудын хооронд болно гэж байсан. Хожим сонсоход түүнийг 2024 он хүртэл сунгасан байсан.

Д.У.: 2018 – 2024 онуудад уу?

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Таны ярьж буйгаас харахад, нарны тэсрэлт болоход ялангуяа үндсэн бараа, үйлчилгээгээр хангадаг технологиос хамаардаг орнуудад хүмүүсийн амь үрэгдэх бололтой.

К.Г.: Хүмүүсийн амьдралыг тэтгэхэд зориулдагдсан эрүүл мэндийн төрөл бүрийн технологиудын тухай бодоод үз. Тийм технологи ажиллахаа боливол хүмүүс амь насаа алдах нь мэдээж. Шинэ технолог�

Орчуулсан Хэнчбиш
Эх сурвалж: Линк
Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага
0
0
Reader Rating: (7 Rates)
8.5
Previous Article

Сансрын Илчлэл: Нэгийн Хууль ба СНХ: Технологийн ...

Next Article

Сансрын Илчлэл: Инсайдертай хийсэн ярилцлага Пит Питерсонтой ...

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан зөвлөл- шинэчлэлтийн хурдасгал аль хэдийн эхэлсэн.

    2018-05-07
    By admin
  • Сонин хачинХарийн хүнтэй ярилцсан тэмдэглэл

    Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 8-р хэсэг

    2017-08-28
    By admin
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктур-Өөрийн хэлбэлзэл давтамжаа зориулах, Та бол онцгой

    2018-04-21
    By admin
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан- Таамаглал биеллээ олохыг бүү хүлээ, Таны дээд хэмжээстийн тал

    2019-02-04
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Хиймэл Оюун Ухаан 2-р хэсэг: ХОУ-ыг тогтмол хязгаарлах нь Кори Гудтай хийсэн ярилцлага

    2017-12-08
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Плейядан-Та өөрийгөө анагаана гэдэг Дэлхийг бас анагааж байгаа хэрэг

    2017-04-05
    By admin

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой