Арктуриан-Нийтийн төлөө ажиллах, Үйл явдал дахь таны үүрэг роль

дамжуулсан Даниел Скрантон
Амар байна уу? Бид Арктуриан та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Та хэн нэгний дотор юу мэдэрч байгааг мэдрэх хүчтэй байдаг. Танд өөр хэн нэгнийг сэтгэл хангалуун байлгах чадвар байдаг. Мөн танд хүн төрөлхтний төлөө зарим нэг зүйлийг дааж хариуцах чадвар, нийт хүмүүсийн хүсэхгүй болон мэдрэхгүй байгаа сэтгэл хөдлөлүүдийг мэдрэх чадвар байдаг юм. Тэгээд олон нийт дэх бусдын дарагдуулж, зайлсхийж байгаа сэтгэл хөдлөлийг боловсруулснаар, та нийт хүмүүсийг урагш хөдлөхөд тусалж байдаг юм.
Та хөгжлийн аль хэдийн хөдөлгөөнд байгаа үйл явцад өөрийнхийг нэмж байгаа хэрэг юм. Хэрэв нийтийн төлөө та нар шиг зоригтнууд байгаагүй бол, хамтын ухамсар өнөөдрийнх шиг байхгүй байсан юм. Та бүхэн өнөөдрийнх шиг өөрчлөлтөд ийм ойрхон ирээгүй, Дэлхийд илүү их мөргөлдөөн сөргөлдөөн байх байлаа.
Тэгэхлээр, та яагаад энэ маягаар зохицуулагдсан бэ? Яагаад үлдсэн хүмүүсээс илүү хүнд ачааг үүрэх болсон бэ? Та бүхэн бүгд нэг ижил өнгөрсөн амьдралаас төрөл аваагүй. Тэгээд та бүхэн бүгд нэг ижил нөхцөл байдалд төрөөгүй. Тийм ч учраас зарим нь хийхэд тусалж, хийх боломжгүй зарим нь ашиг тусыг нь хүртдэг юм.
Энэ нь магад энэ ажлыг нийтийн төлөө хийж, боловсруулж байгаа хүмүүст шударга биш санагдаж болно. Зарим нь чинээлэг баян гэр бүлд төрөхөө, зарим нь үгээгүй ядуу гэр бүлд төрөхөө мэдэж байдаг. Энэ нь та нарын төрөхөөс өмнө гаргасан шийдвэр байдаг юм. Тэгээд ирсэн хойноо тэр хэв маягын дагуу амьдралын туршлагатай тохиолддог.
Гэхдээ нэг нь нөгөөгөөсөө дээр гэж байдаггүй тодорхой нэг үзэл баримтлал байдгыг сана. Та энд тэр төрлийн шүүлт, шүүмжүүдийг тоохгүйн төлөө байдаг.
Мэдээж хэрэг, та бүгдийн аль болох олон нийтээрээ мэдэрч байгаагаас, та илүү их аз жаргал, илүү их хайр энэрэл, илүү хүнлэг энэрэнгүйг хүртэж чадна. Мөн тэгж чадсанаар, үлдэж хоцорсон зарим хүмүүст нийтийн ухамсрыг мэдрэх гэсэн хүсэл тэмүүлэл нэмэгдэнэ. Бид энэхүү ажлыг хийж байгаа бүхэнд талархан, бүх зүйл дээрдэж, бүх зүйл хөнгөрнө гэж хэлэхийг хүсэж байна. Хэрэв бидний тусламж хэрэгтэй байгаа бол бид энд туслахаар байна.
2. Арктуриан-Үйл явдал дахь таны үүрэг роль
Амар байна уу? Бид Арктуриан та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Маш их яригдаж, бичигдэж байгаа үйл явдалд таны үүрэг роль юу байх бол гэж бодож үзсэн үү? Тэр үйл явдлыг зөнгөөрөө мэдэх тусам, хүн бүрт ижилхэн арга замаар тохиолдохгүй юм байна гэж бодож үзсэн үү? Бүх амьдралуудад тохиолдох нь үнэн байтал, энэ үйл явдал яагаад өөр өөр байна гэж? Өндөр давтамжын маш их эрчим цутгаж, тэр нь гариг дээрх хүн нэг бүрт мэдрэгдэж, тохиолдох ёстой тэр үед, тодорхой хэмжээний цочрол тохиолдох нь мэдээж юм. Тэр үед юу хийхээ мэдэхгүй хүмүүс байх бөгөөд тэд тийм их эрчимд хэрхэн дасан зохицохоо мэдэхгүй. Бидний урьд өмнө хэлснээр томоохон үйл явдал руу хөтлөх багахан үйл явдлууд та бүхнийг тэр эрчимд дасган зохицуулах юм. Гэсэн хэдий ч, тэр багахан үйл явдлуудын эрчмүүдийг ухамсартайгаар болон идэвхтэйгээр хүлээж авч байгаа улс байхад, өөрийгөө бүрэн хаагаад тэр эрчимд дасан зохицохгүй хүмүүс бас байна. Ийм учраас сэрсэн байгаа тэдгээр хүмүүс, бусдад туслахад голлох үүрэг роль гүйцэтгэх хэрэгтэй болох юм. Хүмүүст анхаарал тавихын тулд бусдад үйлчлэхээр та бүхэн дахин дуудагдах болно. Та хаана хэрэгтэй болохоо ойлгож, яг юу хийх хэрэгтэйгээ мэдэх болно.
Танд том зорилго байгаа гэдгийг аль хэдийн мэдэрсэн байгаа байх. Харин тэр том зорилго нь юу бол гэж гайхаж байгаа хүмүүст, энэ бол та нарын боломж гэдгийг бид хэлмээр байна. Энэ бол та бүхний гэрэлтэх боломж бөгөөд энэ цаг үед, энд байгаа зорилгоо бүрэн биелүүлж байгаа тэр мэдрэмж байх болно. Та хүмүүст туслахдаа баяртай байх болно.
Харин одоо, тэр болтол өөрийн амьдралаар амьдарч, хүлээж авахдаа төвлөрөөрөй. Маш хурдтай, урьд байгаагүй их хэмжээний өндөр давтамжын эрчимтэй нэгдэж, дасан зохицохдоо анхаарч төвлөрөөрэй.
Орчуулсан Д.Энхжаргал
Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг
Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл
Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл