Арктур-Хөтөлбөрчлөлөөс чөлөөлөгдөх, Өөрийн хүч чадалд алхан орох

Амар байна уу? Бид Арктурчууд, та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Та энэ амьдралдаа төрөл авахаас өмнө өөртөө байрлуулсан гинжийг эвдэж байна. Та өөрийгөө 5 хэмжээстийн давтамжид авчрах хүртэл энэ гинж байрандаа байх хэрэгтэй байсан. Та өөрийн хэн болохдоо хэн байсан бүх талуудаа бүрэн нэгтгэхийн тулд та энэ амьдралдаа тодорхой туршлагуудыг туулах хэрэгтэй байсан гэдгийг мэднэ, тэгээд таны амьдарсан тэдгээр туршлагуудаас дэлхий дээр амьдарч байхдаа хэзээ ч байгаагүй тийм эрх чөлөө танд одоо байна.
Гинжүүд одоо байхгүй боловч хөтөлбөрчлөл одоог хүртэл үргэлжилсээр байна. Таныг энд ирэхээс өмнө байсан хөтөлбөрчлөлийн арга замуудаас, өөрийгөө яаж хязгаарлахаа та нарын зарим нь мэддэг боловч та нарын ихэнхид өөрсдийн хүч чадлыг нь мэдрүүлэхгүйг хичээсэн шинэ арга замууд бий болсоор байна.
Тэгэхлээр өөрийгөө хөтөлбөрчлөлөөс чөлөөлөх хамгийн хялбар арга зам бол зурагтаа , компьютороо, утсаа болон бүх хэрэгслээ унтрааж байгалд гарч, удаан хугацаанд тэр хөтөлбөрчлөлтэй тэмцэн өрсөлдөж байсан өндөр давтамжын эрчмүүдийг мэдэр. Та өөрийгөө тэдгээр гинжээс чөлөөлснөөр, эдгээр эрчмүүдийг өөртөө бэлэн байлгаж, тэд мөн өөрсдийгөө та нарт бэлэн болгодог юм.
Гэвч нийгмийн хөтөлбөрийн бага давтамжит долгион саад болж байна. Энэ нь та бүхнийг хуваагдалд хүргэж байна. Тэр хөтөлбөрөөр бол та айх шалтгаантай байж, таны хэн болохтой ямар ч холбогдолгүй амжилтын түвшинд таны амьдралаа зориулахад хүргэж байна. Ийм ч учраас та хөтөлбөрөөс өөрийгөө гаргах нь маш чухал бөгөөд агаар мандалд танд бэлэн байх тэр эрчимтэй хосол. Тэр эрчим бол эх дэлхийгээс ирдэг бөгөөд мөн танай нарнаас тусдаг юм. Та өөртөө хүлээж авахыг зөвшөөрснөөр маш ихийг ашиглах бөгөөд энд одоо бүрэн хэрэглэх боломжыг өөртөө өгөх цаг боллоо.
Арктур-Өөрийн хүч чадалд алхан орох
Амар байна уу? Бид Арктурчууд, та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Бидний анзаарснаар хүмүүс, хүн нэг бүрийн гадна юу болж байгаад маш их төвлөрч байна. Та өөрийн холбоо бүлгэм, өөрийн улс орон, дэлхий дахинд, гэр бүл, алдартнуудын амьдралд анхаарлаа хандуулж байна. Та эргэн тойрондоо маш их анхаарсаар өөрийн дотор юу болж байгааг шалгахаа мартаж байна.
Та бүгд яагаад ийм чиг хандлагатай болсон учир шалтгааны хэсэг нь, удаа дараа ямар нэг муу зүйл тохиолдоно гэж сонсдогоос болж байгаа юм. Тэр нь таны танил хүн байна уу аль эсвэл огт хөндлөнгийн танихгүй хүн байна уу ямар ч ялгаа байхгүй.
Та ямар нэг муу зүйл тохионо гэж сонсох үед, хэн нэгэн түүнд буруутай гэж сонсдог бөгөөд энэ нь таны байхыг хүсээгүй хохирогч эсвэл гэмтэн гэх дарангуйлалд өөрийгөө гацаах шалтгаан болж байна. Та өөрөөсөө гадагш харах үедээ одоогын нөхцөл байдалдаа өөрсдөөсөө гадна хэн нэгнийг буруутгаж байгаа хүмүүс, хэр олон удаа өөрсдийн реалитиг бүтээж байдгыг нь харьцуулан анзаараарай.
Мэдээж та өөрийн хамрах хүрээг нарийсгаж болно. Та сошиал медиа буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн сэрсэн бөгөөд өөрсдийн амьдралаа хариуцаж, гартаа авсан хүмүүст анхаарч болно. Гэвч, та хохирогч, золиос юмуу хүн өөрийн хийсэн зүйлээ төлөх ёстой гэж итгэдэг нийтийн ухамсрын нэгээхэн хэсэгт байсаар байна.
Та нар энд өөрчлөлт хийхээр ирсэн гэдэгт бүгд сэрэх цаг болжээ. Одоохондоо үр нөлөө нь харагдахгүй ч түүнд хүрэх таны хийж чадах зүйл бол өөрийн амьдралдаа хариуцлагатай болох арга зам юм.
Та өөрийн бүтээж буй бүх зүйлээ хариуц. Юу мэдэрч байгаа, ямар давтамжтай байгаа, өөрийгөө хохирогч гэж нэрлэж байгаа эсэхдээ сэрэмжтэй бай. Та өөрийн гаднах ертөнцийг өөрчлөхөөр зовних хэрэггүй. Та хэн нэг эрх мэдэлтэй хүмүүсийг өөрчлөх гэх хэрэггүй. Цэрэг, цагдаа, засаг төр эрх мэдэлтнүүд биш, та өөрөө юм.
Та бүгдээс олон хүн өөртөө эзэн болсноор, эрх мэдэлд байгаа хүчтэй хэн нэгэн танаас ямар нэг зүйлийг булаах юмуу мөрдөн мөшгиж байгаа гэх айдаст өөрийгөө бага автуулж, харах юм. Одоо өөрсдийн хүч чадалд алхан орох цаг боллоо, энэ нь та нарын бодсоноос ч хялбар юм. Та өөрийн хүчээ эргүүлэн авснаар, өөрийн давтамжыг анхаарах төдийгүй, дээд давтамжид шилжихэд цаг зав гаргах юм.
Дамжуулсан Даниел Скрантон
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай