Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

Дамжуулсан Даниел Скрантон
Амар байна уу? Бид Арктуриан та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Бид та бүхний хөтчүүдтэй холбоо тогтоосон бөгөөд сүнсний хөтчүүд хүн төрөлхтний урагш ахиж байгааг харахдаа маш их баяртай байгааг та нарт эргүүлэн мэдэгдэж байна. Тэд өөдрөг байгаа ба тэдэнд бас олон хүмүүст хүргэж чадаагүй байгаа хэлэх зүйл байна. Тэр мэссэж бол та нар эхлээд өөрсдийгөө анхаарч халамжлах хэрэгтэй гэжээ. Та нарын дунд олон хүн, бусдад үйлчлэхийг хүсэн зорьж байгаа ч, бусдад зарим нэг зүйлийг өгөхийн тулд, эхлээд өөртөө тодорхой хэмжээний тэнцвэр, тодорхой хэмжээний эрч хүч, амьдралдаа тодорхой хэмжээний аз жаргалтай байх учиртай юм. Эдгээр гурван зүйлд хүрэх бүх зүйл танд бий.
Сэрсэн хүний хувьд, та эрчмээ хэрхэн тэнцвэржүүлэх үү, хэрхэн бясалгах уу, хэрхэн аз жаргалтай замыг сонгох уу гэдгээ мэддэг. Харин өөрийгөө анхаарч халамжлах тал дээр хэтрүүлнэ гэж санаа зовох хэрэггүй. Өөрийгөө анхаарна гэдэг үнэндээ үйлдэл юм. Та хэтрүүлж хийлээ гэж санаа зовохгүй байх шалтгаан бол, та өөртөө анхаарч байгаа ямар ч үед аз жаргалтай төлөвт ордог бөгөөд энэ нь тан руу эрчим илүү урсах, дамжих боломжтой болгодог юм. Та тэр өндөр давтамжын эрчмийг өөрийн биед болон гаригтаа шингээж, газардуулдаг юм. Та өөрийгөө халамжилж байхдаа бусдад баяр баяслыг цацрааж байдаг бөгөөд голдуу инээмсэглэж байдаг. Мөн та эелдэг бөгөөд найрсаг байдаг.
Таны хүрэх гэж байсан зүйлүүд заримдаа түүнийг хэтрүүлэн хийснээс юмуу танд байгаа стресс дарамтаас болоод танд хүрэхгүй байж болдог. Харин одоо бол юмсыг тавган дээрээ нэмээд байх цаг биш. Одоо бол тайвширч, хүлээж авах цаг бөгөөд дараа нь та хэр ихийг бусдад хүргэж чадахав гэж бодож болно. Гэхдээ сэрсэн хүмүүсийн тухайд өндөр хэлбэлзлээ барьж байх нь хамгийн чухал юм. Үлдсэн олон нийт та бүхнийг харж байна. Тэдэнд чиглүүлэгчид хэрэгтэй, харин та тэднийг үлгэр жишээгээрээ дагуулж,чиглүүлэх хэрэгтэй. Та өөрийгөө хүчирхэгжүүлээд тэгээд бусдад тэд мөн чадна гэдгийг харуулах хэрэгтэй юм.
- Арктуриан-Таны үйлдлийг дэмжих давтамжууд
Амар байна уу? Бид Арктуриан та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Та бүхний юу хийж байгааг ажиглаж байхдаа, таны юм хийхдээ барьж байдаг хэлбэлзэл давтамжыг авч үзлээ. Иймд, таны үйлдлүүд тийм ч чухал ач холбогдолгүй гэж таны бодож байгаа шиг биш юм. Бидэнд бол үйлдэл яаж хийгдэв гэдгийг харах нь хялбар байдаг. Таны ямар үйлдэл хийхийг нөхцөл байдал дандаа шийддэггүй юм. Харин таны давтамж түүнийг шийддэг бөгөөд тэд танаас нуугдмал байдаг.
Та хэн нэгнийг ямар нэг зүйл хийхийг харахдаа түүнийг ойлгодоггүй, ялангуяа хэрэв хэн нэгэн нөгөө хүнээ өвтгөж байгааг хараад. Та тэр хүн яагаад ийм зүйл хийж байгаа юм бол гэдгийг бодож олох гэхэд хүнд байдаг. Харин бидний харж байгаагаар давтамж тэр үйлдлийг дэмжин, хийлгэж, түүнийг өдөөн турхирч байдаг. Тэр ч байтугай үйлдэл дууссан хойно ч үргэлжилсээр байдаг. Тэгэхлээр үйлдлүүд таны хүссэн шиг үр нөлөөтэй байхгүй байгааг бид харж байна. Тэд унтраастай байгаа давтамжаас болоод зөвддөггүй.Тиймээс ч танд байгаа эмх замбараагүйдэл үйлдэл болон бүтээгдэж байна. Мөн та үйлдэхээс зайлсхийж байдаг давтамжаа одоо хүртэл барьсаар байна.
Тэгэхлээр, үүний эсрэг сайн дадал бол, та үйлдэл хийхээр шийдэхдээ, танаар ямар давтамж урсаж байгааг, таныг үйлдэл хийхэд ямар давтамж дэмжиж байдгыг сайн анзаарч сурах явдал юм. Тэгвэл дараа нь, та өөрийн давтамжын хэм хэмжээг тогтоохыг хүсэхээс гадна, үйлдэл хийснийхээ дараа хэлж ярихийг хүсэх болно. Та эдгээр зүйлүүдийг анзаарснаар яваандаа аз жаргалтай, хайр, амар амгалан, эрх чөлөөт мэдрэмжүүдээс үйлдэл хийх хүсэлтэй болсоноо таних болно. Мөн та уур, айдас, гомдол цөхрөл, дутагдаж гачигдах мэдрэмжээр үйлдэл хийхийг хүсэхгүй байх болно. Үйлдэл бол хийхэд хамгийн хялбар алхам шиг санагддаг боловч хэрэв өндөр давтамжын хэлбэлзлээр дэмжигдээгүй бол хамгийн дэмий хий хоосон зүйл болдог. Та давтамжаа дандаа мэдэрч болно, гэхдээ дандаа үйлдэл хийж болохгүй. Та мөн давтамжаа нэмэгдүүлж болно, гэвч ихэнхдээ үйлдэл болгох гэх хэрэггүй. Тэгэхлээр дараагын удаад та үйлдэл хийхдээ үүнийг анхааралдаа аваарай.
Орчуулсан Д.Энхжаргал
Үнэхээр сайхан зөвөлгөө бн, хэрэгжүүлнээ
Баярлалаа манай блогоор зочилсонд.