www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Ухамсар болон оюун санааны дэвшил
Home›Ухамсар болон оюун санааны дэвшил›Сансрын Илчлэл: Нэгийн хууль ба Сансрын Нууц Хөтөлбөр Кори Гудтай хийсэн ярилцлага

Сансрын Илчлэл: Нэгийн хууль ба Сансрын Нууц Хөтөлбөр Кори Гудтай хийсэн ярилцлага

By admin
2018-05-11
1268
0
Share:

Season 6, Episode 9
2016-11-01

Д.У.: Сансрын Илчлэлд тавтай морил! Энэ удаагийн хэсэгт бид Коригийн мэдээллийг эмпирик өгөгдлүүдээр батлах гэж байна. Мэдээлэл ирдэг зам олон янз. Бид Уильям Генритэй Хөх Сферүүд болон Цэнхэр Авианыхныг дүрсэлсэн эртний урлагийн тухай хэд хэдэн ярилцлагын хэсгийг хийсэн. Бидэнд бас Коригийн ярьсан олон зүйлийг нотолж өгсөн шинэ илчлэгч Уильям Томпкинс гарч ирсэн. Бас бидэнд энэ шоун дээр таны харсан бүхний ер бусын баталгаа болж байгаа Нэгийн Хуулийн материал бий.

За, Кори, тавтай морил!

К.Г.: Баярлалаа.

Д.У.: Бидний авч үзэх гэж зорьсон зүйл ихэнх хүмүүсийг цочроох болно. Энэ нь Таны ажиллаж байхтай тааралдсан зүйлтэй Нэгийн Хуулийн таарч тохирч байгаа тоо хэмжээ юм. Тиймээс Сансрын Хөтөлбөрт Нэгийн Хуулийн тухай мэдэгдэж байгаа зүйлийн тухай ярилцъя. Хэрвээ мэдэгдэж байгаа бол түүний тухай тэдний санаа бодол ямар байдаг бол?

К.Г.: Тийм ээ, Нэгийн Хуулийн тухай тодорхой мэдэж байгаа. Тодорхой хүмүүс л унших ёстой. Надад хэлэхдээ, энэ бол сөрөг материал, түүнээс аль болох хол байх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Хол байх хэрэгтэй.
Д.У.: Ха-ха-ха.
К.Г.: Би ч бас тэгсэн. Аль болох хол байсан. 2000 оны эхээр номнууд Интернетэд гарч эхэлсэн гэж бодож байна. Би гүйж очоод зарим нэг зүйлийг харсан, тэгээд л бүх зүйл дууссан даа. Би аль болох хол байхаар программчлагдсан учраас материалыг хэзээ ч шимтэн уншиж байсангүй.

Д.У.: Нэгийн Хууль болон СНХ-ийн талаар нэг ижил зүйлийг мэддэг байсан бусад илчлэгчид байсан. Энэ нь ерөнхий хүчин зүйл юм.

К.Г.: Хэрвээ Та санаж байгаа бол СНХ-ийн Альянсын Ра-Тир-Эйрт тавьсан асуултуудын нэг нь: “Та…”

Д.У.: “Та Нэгийн Хуулийн Ра мөн үү?”

К.Г.: Зөв.

Д.У.: Тэр ердөө л: “Би Ра байна” гэсэн.

К.Г.: “Би бол Ра-Тир-Эйр” гэсэн. Түүний хэлсэн нь ердөө л энэ.

Д.У.: Нэгийн Хууль дээр асуулт бүрт хариулахдаа тэд дандаа… Эхнийх нь “Би Ра байна” гэдэг.

К.Г.: Зөв л дөө. Энэ нь уншигчдын толгойг их эргүүлдэг… Түүнд асуулт тавихад хариулахыг хүсэхгүй байгаа мэт сонсогдож байсан.

Д.У.: Ингээд бүгдээрээ энэ удаагийн хэсэгт 1981 оны 1-р сарын 26-нд болсон бүтэн нэг сеансаас хасагдсан материалын хэсгээс ярилцах болно. Асуулт асууж байгаа доктор Дон Элкинс ч ийм болно гэдгийг ч мэдээгүй байсан. Нэгийн Хуулиас бүхэл бүтэн сеанс хасагдсан байдаг. Бүх зүйл хэтэрхий хол явчихсан байсан… Нэгийн Хуульд манай засгийн газрын тухай, тэдэнд байгаа технологийн тухай, түүнийг хэрэглэж буй цар хүрээний тухай яригдсан зүйл Элкинсын ухааныг балартуулсан юм. Тэр энэ бодит байдлыг хүлээн авч чадахгүй байсан болохоор тухайн бүлгийнхэн энэ тухай олон асуулт асуулгүйгээр зүгээр л номноос уг материалыг хасчихсан хэрэг. Тиймээс СНХ-ийн хүмүүс ч үүнийг хараагүй юм. Хасагдсан энэ мэдээлэл хэдхэн жилийн өмнөөс л сайтад тавигдсан. Түүнийг 5-р дэвтэрт оруулсан. Засаад хэлье. 1998 онд материал 5 дахь дэвтэрт орсон. Тэр үед л түүнийг хүмүүс анх удаа харсан. Нэг хэсгээс нь уншицгаая (Иш татсан хэсгүүдийг налуугаар бичсэн болно).

НЭГИЙН ХУУЛЬ

8.2: Асуулт: Өчигдөр бид яриандаа зарим сэдвийг хөндсөн. Таны хэлснийг би уншаад өгье: “Хэд хэдэн хөлгүүд газардсан. Заримд нь танай хүмүүс, нөгөө хэсэгт нь Ориончууд гэж та бүхний таньдаг(одоо бол луунууд) оршнолууд байсан” гэжээ. Миний эхний асуулт нь “манай хүмүүс” гэж юуг хэлж байна?

Энд “газардсан” тухай тэд ярихдаа ҮМНБ-ийн тухай хэлж байна. Тэгэхээр цаашаа юу болсныг харья.

Ра:…Танай хүмүүсийг одоогийн цаг хугацаа/орон зайд нисдэг аппарат болон та бүхний “үл мэдэгдэх нисдэг биет” гэж нэрлэдэг зүйлээр нисгэсэн, хэрвээ ингэж нэрлэж болвол тодорхой техникийн дэвшил танай хүмүүст байна.

Дон аймаар гайхсан. Тэр ингэнэ гэж бодоогүй нь илт байна.

Харамсалтай нь танай нийтийн санах ойн чичирхийллийн үелзэлд эдгээр биетүүд хүн төрөлхтөнд зориулагдаагүй, тэд сөнөөж устгахад зориулагдсан байдаг. Тэдгээрийн оршин байгаа нь бусдад үйлчлэхэд анхаарал хандуулах хэн ч, өөртөө үйлчлэх хэн ч нийтийн санах ойн төлөөх оюун ухааны хязгааргүйн хаалгыг нээх энерги/хүчийг гаргаж ирж чадахгүй нөхцөл байдлыг үүсгэснээр танай нийтийн санах ойн нэгдэлд санал зөрөлдөөн, зөрчил сөргөлдөөнийг бий болгож байна.

Тэд Сансрын Хөтөлбөр нь Өргөмжлөлийн тухайд будилсан болохыг хэлж байна. Энэ нь Сансрын Хөтөлбөр технологио хуваалцахгүй байгаа болохоор түүнд ч ашиггүй бидэнд ч ашиггүй юм.

К.Г.: Мэдээж. Технологи биднийг урагш хөгжихөд тус болох байсан.

Д.У.: Одоо Альянс технологийг илчлэхийг хүсч байгаа гэж Та хэлдэг.

К.Г.: Маргаангүй. Альянсын зорилго бол арьс өнгө, итгэл бишрэл эсвэл шашин шүтлэгээс үл хамааран нэгэн зэрэг бүх хүн төрөлхтөнд технологийг дамжуулах юм.

Д.У.: Кори, энэ технологийг нийтийн болгох үед энэ нь Өргөмжлөлийн үйл явцад эерэгээр нөлөөлнө гэж тэд ярьж байна.

К.Г.: Энэ нь огт өөр ертөнц байх байсан.

Д.У.: Тийм ээ, энэ ч мэдээж.

Харин энэ нь “ургац хураалт” бага болоход хүргэх болно.

Хангалттай сэтгэл хөдөлгөсөн мэдэгдэл байна. Сургалтыг дуусгахад хангалттай хайрлагч болсон хүмүүсийн тоо асар бага гэж бид төөрөлдсөн гэж үүнд өгүүлж байна. Нарийвлан авч үзье. Таны хэлснийг баталж байгаа нь гайхшруулж байна.

8.3: Асуулт: Манай хүмүүсийн үйлдвэрлэсэн эдгээр нисдэг аппаратууд нь “энэ цаг хугацаанд” хувилaагүй бидний
“бусад төлөвлөгөөн дээрх оршин суугчид” гэж нэрлэдэгсэд мөн үү?

Элкинс юун тухай яриад байгааг ойлгож чадахгүй.

Тэдгээр нь хаана байрладаг вэ?

Ра: Бидний яриад байгаа зүйлүүд 3-р нягтралын мөн чанарууд юм. Тэдгээр нь цэрэг дайны цогцолбор, түүний бүтэц салбаруудыг илэрхийлдэг.

Тэд “үйлдвэрлэлийн” гэдэг үгийг ашиглахгүй байна.

К.Г.: Тийм байна.

Д.У.: Гэхдээ энэ зугаатай биш гэж үү? Ра-ийн хэрэглэж байгаа – цэрэг дайны цогцолбор гэдэг үг. Тэгэхээр тэд үл мэдэгдэх нисдэг биетүүдийг физик хүмүүс барьж байгуулдаг гэж баталж байна. Эргээд нэг сана даа, ҮМНБ-ийн уламжлалт судалгаа 1981 онд эхэлсэн бөгөөд түүний тухай бараг хэн ч мэддэггүй байсан. 1981 онд Сансрын Хөтөлбөрийн байдал ямархуу байсан бэ?

К.Г.: 1981 онд Нарны Хамгаалагч хөтөлбөр бий болсон. Тэр бол зөвхөн эхлэл байсан. Гэхдээ Дэлхийн 2-р дайн эхлэхээс өмнө үүссэн бусад хөтөлбөрүүд байсан ба хангалттай сайн хөгжсөн байсан.

Д.У.: 1981 онд цэрэг дайны цогцолборт хэдийн олон тооны ҮМНБ байсан.

К.Г.: Тийм ээ, мэдээж.

Д.У.: За. Цааш нь үргэлжлүүлье.

Тэдний баазууд өөр өөр байсан.

Ра баазуудын тухай хэлж байна. Үүнийг сонс доо.

Та бүхний нэрлэдэгээр тэнгисийн гүнд, далайн өмнөд хэсэгт, Багамын ойролцоо, Номхон далайд, Чилийн хилтэй ойрхон янз бүрийн газруудад баазууд байдаг.
К.Г.: Ха-ха.

Д.У.: Багам гэж хэлэхэд Та инээлээ. Таны сонссонтой ямар нэгэн байдлаар холбоотой юм уу?

К.Г.: Би Багамын арлууд дээр усан доорх баазуудын газрын зургийг харсан.

Д.У.: За за. Багамын арлууд дээр. Өмнөд Америкийн доод хэсэгтэй ойрхон Чилийн хилийн хувьд?

К.Г.: Тэнд бас цэргийн баазууд байдаг, гэхдээ хэнийх гэдэг нь мэдэгдээгүй. Тэдгээр нь германий салан тусгаарласан бүлэглэлд харъяалагддаг байх магадлалтай.

Д.У.: Тийм ээ. Би ч гэсэн германчуудыг Өмнөд Америкад очсон гэж бодох байсан. Тэгэхээр, усан доорх баазууд. Одоо үүнийг хар даа. 1981 оны хувьд байж боломгүй юм гэж хэлж байна л даа.

Та бүхний Сар гэж нэрлэдэг энэ дагуул дээр баазууд байдаг, энэ баазууд сэлбэн засагдах байдалд оршдог. (1981 оны 1-р сар)

К.Г.: Сэлбэн засагдаж байгаа баазууд юм уу?

Д.У.: Саран дээр цэрэг дайны цогцолборын…

К.Г.: “Сэлбэн засагдаж буй баазууд”. Энэ нь тэд өөрсдийнхөө баазуудыг биш, түүний сэлбэн тоноглож байгааг зааж байгаа юм уу?

Д.У.: Үүнийг тайлбарлаагүй байна л даа, гэхдээ би бодохдоо энд асар том аж үйлдвэрийн өргөтгөлийн тухай ярьж байна.
К.Г.: Хм.
Д.У.: Та бод доо…
К.Г.: Гариг Хоорондын Корпорациудын Конгломератын(ГХКК) тухай.

Д.У.: Та Сарны Ажиллагааг Удирдах Газрын (САУГ) тухай бод доо.

К.Г.: Тийм шүү.

Д.У.: Таны мэдлэг САУГ –т Рейганы засаг захиргааны үеэс эхлээд нэг төрлийн шинэчлэл болсон гэдгийг баталж байна.

К.Г.: Тийм байна. Зөв. Бас түүнчлэн Харанхуй Флотын баазуудын барилгын ажлууд. Өөр бас бааз гэж нэрлэгдэхээргүй жижиг тэргүүн постууд.

Д.У.: Маргах зүйлгүй. Энэ нь тэр үеийн хүмүүсийн юу бодож, юу мэддэг байснаас чанадад гарчээ.

Танай газрын хөдөлгөөнтэй хамт шилжиж байдаг баазууд байдаг.

Энэ нь шилжин явах чадвартай бааз шиг нэг төрлийн тээврийн хэрэгслүүдийг хэлж байгаа бололтой. Та иймэрхүү зүйлийн тухай, ачааны хөлгийн дотор ажилладаг хүмүүс шиг шилжүүлж болдог баазуудын тухай мэдэх үү?

К.Г.: Би шилжин явдаг командын төвүүдийг мэднэ.

Д.У.: За за. Үүнийг Ра хэлсэн байж магадгүй юм.

Та нарын ярьдгаар танай тэнгэрт байрладаг баазууд байдаг.

К.Г.: Энэ нь нэг л зүйл байх.

Д.У.: Тойрог замын тавцан уу?

К.Г.: Тойрог замын тавцан эсвэл командын станцууд, өөрөөр хэлбэл, тодорхой газруудын дээгүүр нисдэг хөлгүүд. Тэдгээр нь өнгөлөн далдлагдсан байдаг ба мониторинг ба телеметрийн цацалтанд зориулсан газруудад байрладаг.

Д.У.: Энэ бүгд танай хүмүүсийн баазууд, тэдгээр нь олон байдаг, мөн миний урьд өмнө хэлсэнчлэн, тэдгээр нь бүгд хор хөнөөлтэй байж болзошгүй.

Тэгэхээр, Ра Саран дээрх баазуудын тухай ярьж байна. Тэр тойрог замын тавцангуудын талаар, тийм баазууд олон байдаг тухай ярьж байна. Энэ ер бусын юм. Элкинс үүнийг огтхон ч тоохгүй байгааг та секундын дараа харах болно. Тэр үүнийг яахаа мэдэхгүй байна.

8:4: Эдгээр аппаратуудтай ажилладаг хүмүүс хаанаас гарч ирсэн бэ? Тэд Дэлхий дээрх үндэстэнтэй ямар нэгэн зүйлээр холбоотой юу? Тэд хэн бэ?

Бас л сонин юм.

Эдгээр хүмүүс та бидэн шиг нэг л эх үүсвэрээс ирсэн. Тэд бүгдийг Бүтээгч бүтээсэн.

Энд Ра догшин болж байна.

К.Г.: Тийм ээ. Бид бүгд-Нэг.

Д.У.: Зөв. Тэдэнд ийм асуулт тавихыг Ра хүсэхгүй байна, гэхдээ одоо 30 жилийн дараа, 35 жилийн дараа энэ улам чухал болж байна.

Хэрвээ энэ асуултыг илүү нарийн авч үзвэл эдгээр хүмүүс та бүхний нэрлэдэгээр засгийн газруудын, мужуудад ажилладаг засгийн газрын агентлагуудын, үндэсний аюулгүй байдлыг хангах газрын хүмүүс.

Дахиад хэлэхэд, Таны үгээр бол тэр үед хэдийн оршин байсан, уфологид энэ тухай ямар ч мэдээлэл байхгүй Сансрын Хөтөлбөр байдаг гэдэгт Дон итгэж чадаагүй.

К.Г.: СНХ-ийн тухай аливаа мэдээлэл дөнгөж 1990-ээд оноос өмнөөс жинхэнээсээ гарч ирсэн гэж би бодож байна.

Д.У.: Тийм шүү. Одоо үүнийг анзаар даа, “бусад засгийн газрууд” гэсэн байна. Тэгэхээр, бид Бүс нутгийн Галактикийн Үндэстнүүдийн Лигийн тухай юу мэдэх вэ? Ра-гийн хэлж байгаагаар бусад засгийн газрууд бас сансар дахь үндэсний аюулгүй байдалд татагдан орсон байна.

К.Г.: Ра 1980-аад онд болсон зүйлийг л иш татсан. Бас Гариг Хоорондын Корпорациудын Конгломерат (ГХКК). СНХ олон үндэстнүүд дээр түшиглэн корпорациуд байгуулсан.

Д.У.: Мэдээж шүү дээ. Өөрсдөө хараарай… Элкинст үүнтэй холбоотой, ялангуяа усан доорх баазуудтай холбоотой асуудлууд байсан нь тодорхой.

8:5: Асуулт: Таны хэлснийг би АНУ өөрсдийн усан доор баазууд дээрээ нисдэг аппаратуудтай гэж ойлгох ёстой юу?

Ра: Би Ра байна. Таны туйлын зөв.

8:6: АНУ газар дээрх бас усан доорх баазууд болон хөлгүүдийг барьж байгуулах технологийг яаж мэдэж авсан бэ?

Ра: Би Ра байна. Танай хмүүсийн мэддэг Никола гэдэг ухаан/бие/сүнсний дууны чичирхийллийн цогц байсан.

Мэдээж, Ра Теслагийн тухай ярьж байна.

Энэ мөн чанар нь танай хуурмаг байдлыг орхисон, харин технологийг нь зөв дүрсэлсэн түүний цааснуудыг танай бүтцийн үндэсний аюулгүй байдлын сонирхолд үйлчилж байдаг ухаан/бие/сүнсний бусад цогцууд авсан.

Тэгэхээр энд Теслатай тогтоосон нэг төрлийн холбоосын талаар яригдаж байна. Энэ нь Таны дотоодоосоо сонссон зүйлийг нотолж байна уу?

К.Г.: Мэдээж, тийм. Тесла цахилгаан гүйдэл болон цахилгаан соронзонгийн салбарт хийсэн судалгаагаараа цаг үеэсээ түрүүлсэн. Түүнийг явах үед түүний мэдээлэл хориотой болж, нууцлагдан хөтөлбөрт орсон. Гэхдээ би бүх технологи түүний судалгаан дээр үндэслэгдсэн талаар сонсоогүй. Тэр нь харь гаригийнхны технологийн урвуу инженерчлэлийн үр дүн эсвэл харь гаригийнхны бэлэглэсэн технологи байсан гэж хүлээн зөвшөөрч байна.

Д.У.: Хм. Гэхдээ бид хэрвээ Тесла… Хэрвээ түүнд нисдэг диск байсан гэж баталсан гэрчүүдийн гэрчлэлүүд үнэн бол түүний баримт бичгүүд Нарны Хамгаалагч бүлгийн хөлгүүд маягийн сансрын хөлгүүдийг бариулсан байхаар тийм чадвартай байсан байна.

К.Г.: Мэдээж. Тэдэнд эрдэмтэд хангалттай байсан.

Д.У.: За. Цааш нь үргэлжлүүлье.

Ингэж танай хүмүүс технологиудын үндэс суурьтай танилцсан. Та бүхний оросууд гэж нэрлэдэг ухаан/бие/сүнсний цогцуудын тухайд бол ойролцоогоор танайхаар 27 жилийн өмнө магадлалыг тэгшитгэх, танай хүмүүсийн дунд энх тайван авчирах гэж Конфедерацийн нэг мөн чанар(энэ нь эерэг ард түмэн) тэдэнд технологиудыг дамжуулсан.

1953-54 он. Энэ нь бидэнд цаг хугацааны цонх гаргаж өгч байна. 27 жилийн өмнө гэдэг нь 1953 эсвэл 1954 он. Энд харь гаригийн найрсаг бүлэг оросуудтай холбоотой байсныг өгүүлж байна.

К.Г.: Түүнчлэн энэ нь АНУ-ын цэрэг дайны цогцолбортой холбоо тогтоосон найрсаг бүлгийн цаг хугацааны хүрээтэй тохирч байна. Тэр бүлэг сонгосон зам буруу байгаа тухай сануулсан ба тэр замаас америкчуудыг гаргахын тулд туслах гэж оролдсон.

Д.У.: Энэ тухай Нэгийн Хуульд өгүүлж байна. Эйзенхауэртай хийсэн уулзалтын тухай. Түүнд энхийн төлөвлөгөө санал болгоход тэр энэ төлөвлөгөөнөөс татгалзсан юм. Тиймээс энэ найрсаг бүлэг шадар хүмүүстэй байхыг хүсээгүй. Тэд энхийн төлөвлөгөөг хоёр талд хоёуланд нь нэгэн зэрэг санал болгосон юм.

К.Г.: Ийм мэдээлэл гарч байсан уу?

Д.У.: Үгүй. 1953 онд оросууд ҮМНБ-ийн технологийг авсан гэж нийтэд огт мэдээлээгүй.

К.Г.: Тэр үед Интернет эсвэл түүнийг тараах арга байгаагүй шүү дээ.

Д.У.: Надад үүнийг батлах ямар нэгэн гэрч олдоогүй. Гэхдээ, оросууд америкчуудтай өрсөлдсөөр байсан болохоор мэдээллээ солилцохыг хүсээгүй.

К.Г.: Мэдээж, үгүй шүү дээ.

Д.У.: Үргэлжлэх тусам оросуудад энэ нь тийм ч сайн зүйл болоогүй болохыг бид харах болно.

Мэдээлэл өгсөн мөн чанарууд андуурсан ч бид энэ мөчлөгийн эцэст аль болох их ургац хураахыг(өөрөөр хэлбэл Өргөмжлөл) оролдож янз бүрийн ажил хийсэн. Тиймээс тусламжийн зарим төрлүүдийн алдааны тухай бид мэднэ.

Тэгэхээр оросууд технологи авчээ. Тэд бас л түүнийг энхийн зорилгоор ашигласангүй. Тэд дайны зэвсэг хийсэн байна. 1950-иад онуудад оросуудад өөрийн гэсэн хөлгүүд байсан гэж Та бодож байна уу?

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Та энэ тухай арай илүүхэн ярьж өгч болохсон болов уу?

К.Г.: Тэд Хавчаар Төслийн хүмүүсээс олж авсан мэдээлэл дээрээ үндэслэн өөрийн гэсэн хөтөлбөрүүдийг зохиосон. Оросууд янз бүрийн эх сурвалжаас авсан технологио хөгжүүлсэн.

Д.У.: Таны хэлснээр германчуудыг оруулаад.

К.Г.: Германчуудыг оруулаад. Тэд америкчуудаас өмнө төрөл бүрийн сферийн болон бусад хөлгүүдийг бүтээж тэнгэрт нисч байсан. Тэд биднээс түрүүлсэн.
Д.У.: Хм.

К.Г.: Энэ нь СНХ-ийн цэргийн бүлэглэлүүдийн санааг зовоосон. Манайхны хөтөлбөрт ямар ч утгагүй алдаа гаргуулсан хачин олон үйл явдлууд тохиолдсон. Бид яагаад азгүйтээд байгаагаа ойлгодоггүй байсан. Бидэнд хүссэнээрээ эрт эхлэхэд саад болж байсан асуудлууд гарсаар байсан

Д.У.: Конфедераци оросуудад амар амгаланг цогцлоохыг найдаж тусламж үзүүлсэн нь сонин байна л даа.

К.Г.: Тийм ээ, энэ нь…

Д.У.: Конфедераци нь оросууд Кабалын эсрэг арга хэмжээ авч байсныг харсан байх ёстой.

К.Г.: Тэр бүлэг Ра-тай эсвэл хэн нэгэнтэй холбоотой байсан уу?

Д.У.: Тийм ээ. Конфедераци гэдэг нь Өргөмжлөлд болон сайн сайхан үр дүнд хувь нэмрээ оруулахыг оролддог соёл иргэншлүүдийн эерэг ассоциац юм.

К.Г.: Энэ нь хөндлөнгөөс шууд оролцож байгаа гэсэн үг биз дээ?

Д.У.: Зөв л дөө. Тэд оросууд бүхнийг буруугаар хийхээр хор хүргэсэн хэрэг.

Мэдлэг нь (энэ алдаа нь) хэдийгээр хэрэгцээ нь илүү хүчтэй, бусадтай харьцуулахад илүү хүчтэй байдаг, тэр нь байнга өсөн нэмэгдэж байдгийг үл тооцвол иймэрхүү мэдээлэлд хандах манай илүү болгоомжилсон хандлагыг тодорхойлогч хүчин зүйл болдог юм.

Эерэг холбоо тогтоосноор 1950-иад онуудад найрсаг харь гаригийнхан үүнийг хийсэн шиг Конфедераци нь газардах, бас хүмүүсийг хөлгийнхөө дотор оруулахаа больсны учир энэ байх. Энд Ра хүмүүсийг авч явахаа больсон гэж тайлбарлаж байна. Гэхдээ тэд хулгайлж байсан, тэд үүнд тодорхой хэмжээгээр татагдсан байсныг бид мэднэ. Элкинст энэ тал дээр асуудал байсан. Өөрсдөө харцгаа.

8.7: Асуулт: Нисдэг аппаратууд болон усан доорх баазуудын тухай Таныг мэдээлэхэд би зүгээр л шоконд орчихлоо. Энэ технологи нь бусад төрлийн зэвсгүүдийг тийм ч чухал гэж үзэхгүй байхаар хангалттай юу? Манай хүмүүст эдгээр аппаратуудаар нисэх боломж байсан гэж үү, эсвэл энэ нь ердөө л тээврийн хэрэгсэл үү? Тэдний энергийн эх үүсвэрийн суурь механизм нь ямар вэ?

Тэгэхээр, энэ цэргийн хүч нь газар дээр байгаа бүхнээс давж гарч чадах эсэх тухай тодруулахыг Дон хичээж байна. Хариулт авахаасаа өмнө Таны саналыг сонсмоор байна.

К.Г.: Энэ нь салан тусгаарласан технологи, шүдээ хүртэл зэвсэглэсэн хөлгүүд гэдэг нь тодорхой байна.

Д.У.: Маргах зүйлгүй. Тэгээд ч Та урьд өмнө нь тэдгээрийг хэзээ ч хараагүй, тийм биз дээ?

К.Г.: Хараагүй.

Д.У.: Тэгэхээр Ра хэрхэн хариулах гэж байгааг Та мэдэхгүй, гэвч энэ нь нэг л зүйл байлаа.

Энэ бүхэнд итгэхэд надад хэцүү байна, миний хэлэхийг хүссэн зүйл энэ.

Тийм ээ, Элкинст энэ тухайд том асуудал байна.

Д.У.: Дон Элкинс бол нэрт гарсан уфологич, физикийн профессор хүн, тэр иймэрхүү зүйлүүдийг 1950-иад оноос эхлээд судалсан.

К.Г.: За.

Д.У.: Тэр өөрийнхөө судалгаанд 30 жилийг зориулсан. Тиймээс л Ра хэлсэн:

Ра: Би Ра байна. Зарим аппаратуудыг аппарат гэж дэмий нэрлэсэн юм. Тэдгээрийг зэвсэгийн нэг хэлбэр гэж авч үзэх нь илүү дээр.

Энд түр зогсоё. Манай Цэрэг Аж үйлдвэрийн Цогцолборт бүтээсэн бүх хөлгүүд аль ч байдлаар зэвсгийн системтэй гэх нэр томъёонд ингэж нэрлэснийг оносон гэж Та үзэж байна уу?

К.Г.: Бүгд биш ч ихэнхдээ… илүү их хэсгийг зэвсгийн систем эзэлдэг.

Д.У.: Тийм гэж үү?

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Пөөх. Гайхалтай.
Тэдний ашигладаг энерги нь Дэлхийн хамрах хүрээг туйлшруулдаг цахилгаан соронзон талбайн энерги юм.

Ра цахилгаан татах хүчийг хэлж байгаа гэж би бодож байна.

К.Г.: Яг тийм.

Д.У.: Жижиг хэсгүүдийн туяа.

Зэвсэг өөрөө дараахь 2 үндсэн төрөлд хуваагддаг. Танай хүмүүсийн психотроникийн зэвсэг гэж нэрлэдэг зүйл, мөн танай хүмүүсийн “жижиг хэсгүүдийн туяа” эсвэл “катодын буу” гэж нэрлэдэг зүйл.

К.Г.: Психотроникийн?

Д.У.: Тийм ээ. Та энэ юу болохыг мэдэх үү?

К.Г.: Бидний хэдийн авч үзсэн: технологи ашигласан зөн билэг, зэвсэг болгон ашиглах нөлөө зэргийн зүйлүүдтэй хамаатай эсэх нь надад сонин байна л даа.

Д.У.: Мэдээж.

К.Г.: Энэ мөн үү?

Д.У.: “Психотроникийн” гэдэг нь оюун ухаантай харилцан үйлчлэлцэж буй электроникийг илэрхийлнэ.

К.Г.: Тийм байдаг байж. Олон хөлгүүд био-нейрон интерфейс буюу зэвсгийн систем болдог.

Д.У.: Энэ бол өөр хэрэг. Үнэндээ бол Ра: “психотроник” гэдэг нь хүмүүсийн оюун ухааныг хянах чадвартай технологи гэж байна. Технологи хүмүүсийг сэтгэлээр унагах, сэтгэлийг нь хөдөлгөх, нийтээр нь хийрхэх өвчтэй болгох чадвартай. Энэ нь 1981 онд шүү дээ. Гайхалтай юм. Бас жижиг хэсгүүдийн туяаны технологи байна.

Технологид агуулагдаж байгаа сүйтгэх хүчний тоо хэмжээ хангалттай их, харин зэвсгийн зарим төрлүүдийг цаг агаарын байдлыг өөрчлөх болон тухайн үед танай гаригт нөлөөлөх чичирхийллийг өөрчлөхөд нэг бус удаа ашиглаж байсан.

К.Г.: Түүнд HAARP хамаатай эсэхийг асуумаар байх юм.

Д.У.: Үнэн хэрэгтээ, “чичирхийллийн өөрчлөлт” гэж юуг хэлээд байна вэ? Гэдгийг ойлгох хэрэгтэй. Ра Дэлхийн өөрчлөлтийн тухай хэлж байна. Гаригийн чичирхийлэл өөрчлөгдөх үед манайд галт уул дэлбэрч, газар хөдөлдөг. Өөрөөр хэлбэл, 1981 онд Ра
HAARP, цаг агаарын өөрчлөлт, түүнчлэн газар хөдлөлтийг сэрээхэд зориулсан хагархай газар дээрх бичил долгионы үйлчлэлийг дүрслэн хэлсэн байна. Тойрог замын тавцан дээр эсвэл сансрын хөлгүүд дээр суурилуулсан HAARP маягийн ямар нэгэн зүйлийн талаар Та мэдэх үү? Энэ бүхнийг сансраас хийж болох уу?

К.Г.: Бүр эргэлзээд ч хэрэггүй.

Д.У.: Би энэ тухай урьд өмнө зонсож байгаагүй. Тийм болохоор л энэ тухай яримаар санагдсан юм. Би Таныг ярих гэж байсныг мэдсэнгүй.

К.Г.: Тийм ээ. Гэхдээ л тэд чадна…

Д.У.: Ямар ч байсан чадах уу?

К.Г.: Чадна.

Д.У.: Ихэнх хүмүүс энэ нь ердөө л Дэлхийн гадаргуу руу чиглэсэн дагуулууд гэж боддог.

К.Г.: Тийм дагуулууд цаг агаарын үйл явдлуудыг зохицуулж, газар хөдөлгөж чадна. Өөр бас тэд бүтцийг унагахын тулд бүтэц дэх молекулийн өөрчлөлийг өдөөж чадна.

Д.У.: Маргаангүй.

К.Г.: Тойрог замаас тийм дагуулууд олон зүйлийг хийж чадна.

Д.У.: Та Мел Гибсоны тоглосон Хуйвалдааны онол гэдэг киног үзсэн үү? Тойрог зам дээр хамгийн эхлээд л сансрын бяцхан хөлөг гарч ирээд цаг агаарыг өөрчлөн хүмүүсийн оюун ухааныг хянадаг туяа цацруулдаг.

К.Г.: Үнэхээр үү?

Д.У.: Энэ нь ёстой солиоруулдаг. Бүхний нүүрэн дээр. Бидний ярьж байгаа бүхэн түүний тухай мэддэг болохоос аль эрт 1981 онд болсон. Элкинс сандраад чичирч байна.

8.8: Асуулт: Тэд энэ бүхнийг яаж нууцалж чадаж байна аа? Яагаад эдгээр аппаратуудыг жирийн тээврийн хэрэгсэл болгон ашигладаггүй юм бэ?

Яагаад гэвэл тэр нь нисэгч, тийм биз дээ? Тэр нисэгч хийж мөнгө олдог. Тиймээс л тэдгээрийг ашиглаагүй.

Ра: Танай нийгмийн бүтцийн хуурмагийн засгийн газрууд нь танай хүмүүсийн дайсан гэж нэрлэгдэгсэд дайсагнасан үйл ажиллагаа явуулах үед тэднийг сайтар гайхшруулахын тулд эдгээр мэдээллийг нууцлахыг маш их хүсдэг.

Ра дахиад л олон засгийн газруудын тухай ярьж байгааг анзаар даа. Ойлгож байна уу? Та жаахан түгшсэн маягтай харагдах чинь.

К.Г.: Би жаахан түшиж байна.

Д.У.: Заримдаа томъёолол гүнзгийрдэг.

К.Г.: Тийм шүү.

Д.У.: Ерөнхийдөө, Ра бусад засгийн газруудыг оруулаад бүх дэлхийн засгийн газрууд, олон засгийн газруудын тухай яриа болж байгааг та санаж байгаа, бидэнд үнэнийг ярихгүй, тэд харь гаригийн довтолгооноос айж байгаа гэдгийг хэлж байна. Тэд гэнэтийн бэлэг барих элементээ хадгалахыг хүсч байна. Харь гаригийн хяналтгүй бүлэглэлүүд тэдэнд тийм технологи: Саран дээр, усан доор баазууд байгааг, тойрог зам дээрх тавцангууд, зэвсэглэсэн хөлгүүд байгааг мэдээсэй гэж тэд хүсдэггүй. Тэднийг дайрахад гэнэтийн бэлэг барихын тулд.

К.Г.: Гэхдээ тэд хэдийн мэднэ шүү дээ.

Д.У.: Мэддэггүй бүлгүүд байж магадгүй юм.

К.Г.: Бас тэгээд хууль бусаар хил нэвтрэгсэд. Бидний огт мэдэхгүйчүүд ч байж болно.

Д.У.: Мэдээж. Ра энэ тухай ярьсан гэж бодож байна. Гайхалтай.

8.9: Асуулт: Тийм аппаратууд АНУ-д хичнээн байдаг вэ?

Энэ их чухал шүү. Элкинс АНУ-ын тухай асууж байна.

К.Г.: Тийм ээ, тэр “засгийн газрууд ч гэж хэлсэнгүй.

Д.У.: Бид салан тусгаарласан соёл иргэншил болох ГХКК-тай ч тэр “ЦАҮЦ” гэж хэлсэнгүй. Энэ утгаараа тэдгээр нь 1981 онд хэр хөгжсөн бэ?

К.Г.: Ихэд хөгжсөн. Тэд олон тооны технологийг хөгжүүлсэн ба зарим давуу эрхт хөтөлбөрүүдэд дамжуулах тухай боддог байсан.

Д.У.: АНУ 1981 онд ГХКК-ын хяналтанд орсон байсан уу?

К.Г.: АНУ ГХКК-ын хяналтанд байдаггүй.

Д.У.: Би үүнийг л сонсох гэсэн юм.

К.Г.: ГХКК гэдэг нь янз бүрийн орнуудын цэргийн цогцолборын янз бүрийн компаниудын тэтгэврийн хөгшидөөс бүрэлдсэн захирлуудын нэг супер зөвлөл юм. Тэдний гаргасан шийдвэрүүдийг америкийн засгийн газар сонссон нь юу л бол.

Д.У.: Өөрөөр хэлбэл, хэрвээ тэд … Асуултаа томъёолохдоо болгоомжтой байх хэрэгтэй. 1981 гэхэд АНУ… Та АНУ-ыг зөвхөн доод түвшний сансрын хөтөлбөрийг хянадаг гэж хэлэхийг хүсээгүй биз дээ?

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Энэ нь бусад бүх зүйлтэйгээ уялдаатай болохоор би ч бас тэгж бодсон. 1981 онд АНУ-ын хянаж байсан цорын ганц хөлөг нь зэвсэг тээсэн автомат хөлөг байсан гэж Ра хэлсэн. Унш даа.

8.9: Асуулт: Тийм аппаратууд АНУ-д хичнээн байдаг вэ?

Ра: АНУ-д 573 тийм аппарат байдаг.

Энэ Таны мэддэг зүйлтэй хэрхэн уялдаж байна вэ? Та энэ тоог урьд өмнө нь хэзээ ч хараагүй шүү дээ.

К.Г.: Энд баялаг төсөөлөл шаардлагагүй. Хэрвээ Ра энд хамгийн түрүүнд гарч ирсэн жолоочгүй онгоцуудыг хэлсэн бол. Тэдгээр нь маш олон байсан, учир нь тэд бүгд л гадаад сансар дахь нисэгчид болон сансрын хөтөлбөрүүдэд оролцогчдод зориулж тогтоосон дэлгэцийг давж туулахыг оролдож байсан, тиймээс жолоочгүй онгоцууд маш их байсан.

Д.У.: Яг тийм.

Гэхдээ тэдний тоо хэмжээ аажмаар өссөн.

Өөр бусад орнууд (Оросыг оруулаад) ч, салан тусгаарласан цэргийн цогцолбор ч дурьдагдсангүй.

8:10: Асуулт: Эдгээр аппаратуудын хурд хамгийн ихдээ ямар байдаг вэ?

Ра: Би Ра байна. Хамгийн их хурд нь Дэлхийн энергийн квадраттай тэнцүү.

Энэ нь Ра-ийн тайлбарлаагүй хачин зүйлүүдийн нэг юм. Тиймээс Дэлхийг тойрох тусам хөлөг ямар нэгэн байдлаар гаригаас энергийн талбайг татаж байдгийг эс тооцвол энэ нь юу болохыг бид мэдэхгүй.

Гэхдээ эдгээр мэдээллүүд жишээ юм. Хязгаарлалт гэдэг нь энэ хэмжээг та бүхэн гэрлийн хурд гэж нэрлэдэг зүйлийн хагас нь юм. Үндсэндээ, загварын төгс бус байдлаас болдог.

Та сансрын аалзны торыг дайран өнгөрөх хүртлээ гэрлийн хурдны хагасыг туулах чадваргүй доод түвшний сансрын хөтөлбөрийн жолоочгүй хөлгүүдийг мэдэх үү?

К.Г.: Мэднэ. Эхний үед манай Нарны системийн дотор сферээс сфер рүү аялдаг олон хөлгүүд Ангараг руу 20-30 минутын дотор очиж чадахгүй байсан. Үүнд олон цаг орж байсан.

Д.У.: Маргах юмгүй.

К.Г.: Хөлгүүд гэрлийн хурдтай нисч чаддаг байсан хөлгүүдээс өмнө техникийн зарим асуудлуудыг даван туулж шинжлэх ухааны ололт амжилт гаргах хэрэгтэй байсан.

Д.У.: Яг таарч байна.

8:11: Асуулт: “Нисдэг тавагны” ийм төрөл ирээдүйд тээвэрт ашиглах энергийн асуудлыг шийдэж чадах уу?

Ра: Танай хүмүүсийн эзэмшдэг одоогийн технологиуд бүх хүн төрөлхтнийг хуу цэвэрлэх аливаа хязгаарлалтыг даван туулах чадвартай.

Гайхалтай нотолгоо. Та санал нийлж байна уу?

К.Г.: Маш үнэн нотолгоо. Би үүнийг өөрийнхөө туршлагаар мэднэ.

Д.У.: Бидэнд бүх төрлийн асуудлууд байна. Дэлхийн тойрог зам сансрын хогийн овоолго болон хувирсан. Энэ нь хэрвээ бид хэзээ нэгэн цагт сансарт гарахыг оролдвол том асуудал болно. Асар их нефть асгарсан. Далайд цэвэрлэж устгах хэрэгтэй асар их хуванцар байна. Радио идэвхит хаягдлууд байна.

К.Г.: Өдөр бүр байж боломгүй өвчнөөс болж хүмүүс үхэж байна. Өлсгөлөн. Ус хүрэлцэхгүй байна. Бас эрчим хүчний хямралын тухай орилолдох сонингуудын гарчигнууд. Ийм зүйл байх ёсгүй шүү дээ. Бидэнд ийм технологи байхад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэгдсээр л байна.

Д.У.: Ийм мэдлэгүүд 1981 онд байсан нь гайхалтай биш гэж үү? Хэн ч тэдгээрийг хараагүй. Би 1998 онд 5 дахь дэвтрийг худалдаж авсан.

К.Г.: Энэ гайхалтай юм, ийм мэдээлэл бидэнд олдсон нь гайхамшигтай. Элкинсийг би мэдээсэй гэж… Тэр тухайн цаг үед бидний хамгийн их сэтгэл хөдөлгөсөн янз бүрийн асуултуудыг асуусан байна.

Д.У.: Бүр хавьгүй илүү. Гэвч бидний ярилцлагын цаг дуусч байна.

К.Г.: За за.

Д.У.: Та цочирдсон, тийм биз?

К.Г.: Мэдээж!

Д.У.: Та энэ тухай урьд өмнө сонсож байсан уу?

К.Г.: Тийм ээ, би зүгээр л гайхсан. Мэдээж, би давхцлууд болно гэж хүлээж байсан.

Д.У.: Гэхдээ тийм ч их биш, тийм ээ?

К.Г.: Мэдээж шүү дээ.

Д.У.: Сайн байна. Та үүнийг түрүүлж харлаа. СНХ байдгийг батлах Нэгийн Хуулийн мэдээллүүдэд өгөх Коригийн хариу ийм байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Орчуулсан: Н. Хэнчбиш

Эх сурвалж: Линк

Previous Article

Арктуриан зөвлөл- шинэчлэлтийн хурдасгал аль хэдийн эхэлсэн.

Next Article

Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих ...

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД-15 ХЭСЭГ

    2018-01-19
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    ДЭЛХИЙ ДЭЭР БА ТЭНГЭРТ 2019-12-29

    2020-01-02
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    2018-05-16
    By admin
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

    Дээд хэмжээст оюун санааны илгээлтээс

    2019-06-02
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан-Шинэ төрлийн хүмүүс

    2018-01-17
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    1.9 хэмжээстийн Арктуриан зөвлөл-Таны дуу хоолойны хүч, 2. Ирж буй өөрчлөлт

    2017-10-25
    By Admin 2

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой