www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил
Home›Сонин хачин›Сансрын Илчлэл: Сферүүд ирсэн нь Кори Гуд, Уильям Томпкинс нартай хийсэн ярилцлага

Сансрын Илчлэл: Сферүүд ирсэн нь Кори Гуд, Уильям Томпкинс нартай хийсэн ярилцлага

By admin
2018-04-19
1193
0
Share:

Season 6, Episode 5
2016-10-04

Д.У.: Сансрын Илчлэлд тавтай морил! Бидэнтэй хамт Кори Гуд байна. Бид энэ удаагийн ярилцлагадаа 94 настай аэро сансрын инженер Уильям Томпкинсын ер бусын илчлэлүүдийн бас нэгэн хэсгийг авч үзнэ. Тэр Интернетэд ордоггүй, түүнд цахим шуудангийн хаяг ч байдаггүй. Энэ бичлэгийг хийж байхдаа Кори гэж хэн болохыг ч, түүний юу ярьдагийг ч мэддэггүй байсан. Одоо тэр энэ шоун дээр бидний илчилж байгаа мэдээллийн хамгийн ач холбогдол бүхий хэсгүүдийн нэгийг ярих болно. Таарч тохирч байгаа зүйлүүд зүгээр л биднийг гайхшруулахыг та харах болно. Ингээд илүү дутуу яриагүйгээр Томпкинсын хуваалцсан зүйлийг уншъя. Ёстой гайхалтай шүү. Үзэцгээе.

НАРНЫ СИСТЕМИЙГ ТУСГААРЛАХ НЬ
У.Т.: Бидний орчин үеийн нөхцөл байдлаас хараад нийтээрээ хүлээн зөвшөөрөхөд, бидэнд төрөл бүрийн тээврийн хэрэгслүүд байдаг нь үнэндээ бол гаригууд юм. Тэдгээр нь дотроо хөндий ба галактикт сайн муу залуусыг, дайчдыг бас нам гүм цаг үе, төрөл бүрийн оддын янз бүрийн гаригууд дээр боолчлогдож байгаа хүмүүсийг мөрдөх зорилготой хэрэн явж байдаг. Ойролцоогоор жил хагасын өмнө тийм гаригуудын нэг нь манай Нарны системийн гадна ирээд зогссон.

Энэ тээврийн хэрэгсэл хангалттай том. Түүний дотор ажиглагч, хянах үүрэг бүхий янз бүрийн харь гаригийн соёл иргэншлүүдийн 2000 гаруй төлөөлөгчид байдаг. Тэр Ромын эзэнт гүрний үеэс, бүр түүнээс ч эрт тэнд байрласан. Сфер газар доор байгаа харь гаригийнханд Дэлхийг орхиж явахад нь саад хийдэг байсан ба тэдний найз нөхдийг нааш нь ирүүлдэггүй байсан.
Би тэднийг 2 зорилготой байсан гэж ойлгодог юм. Эхнийх нь Нартай асуудлаа зохицуулах. Нар амьд шүү дээ, тийм биз? Үүнийг хүлээн зөвшөөрөх хэцүү гэж бодож байна. Одод ч бас ааштай. Хүндрүүлэхийг хүсэхгүй байгаа ч бид галактикийн төв рүү очих хэрэгтэй байх. Тэнд юу болдог вэ?

Том том олон тооны галактикуудтай харьцуулахад манай галактикт тийм ч олон од байдаггүй, гэхдээ л бүх одод Наранд ямар ч байдлаар нөлөөлж байдаг.

Хэрвээ Нар “найтаавал” энэ нь радио, цахим систем зэрэг манай бүх холбооны хэрэгсэлд нөлөөлнө.

Хүмүүсийн энэ бүлэг, тэднийг дураараа л нэрлэ, зөвхөн Нарны системд эсвэл манай оддын системд ч биш, манай бүс нутагт Нарны нөлөөг тэглэхийг оролдож байгаа юм. Тэр бүлэг хүмүүс болон гаригт аюултай гамшигийн түвшинг бууруулахын тулд үүнийг бизнес болгосон. Бидэнд амархан нөлөөлж болно. Бидний харилцааг, өдөр тутмын харилцааг өөрчилж болно. Бид Бүгд найрамдахчуудад үнэнч байж болох ч ямар нэгэн шалтгаанаар эсвэл хэн нэгний нөлөөн дор өөрчлөгдөх, огт өөр болохыг хүсч болно.

Сфер доторх оршнолууд Нартай зөвшилцөж чадахгүй байна. Энэ нь тэдний зөвшилцөхгүй байгаа зүйлийн нэг нь юм. 2 дахь нь тэд мөлхөгчдийн тэсэшгүй нөхцөл байдалд маш их санаа зовдог, тэдний амьдралын хэв маягаас харахад үүнийг залруулах зайлшгүй хэрэгтэй. Тэд даалгавраа хангалттай удаан гүйцэтгэсэн, тэд энэ бяцхан гариг болох Дэлхий дээр нөхцөл байдлыг залруулах хугацааг хангалттай өгөх хэрэгтэй гэж одоо тэд үзэж байгаа юм.
Д.У.: За, за. Үргэлж л олон зүйл таарч тохироод байгаа нь маш сонирхолтой юм. Хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байна.
К.Г.: Зүгээр л мэдээллээр дүүрээ биз.
Д.У.: Томпкинс яриагаа гаригийн хэмжээний объектоос эхэлж байна. Энэ нь инсайдеруудын хүрээнд нийтэд мэдэгдсэн баримт гэж үзэж байна. Биднийг тойроод харь гаригийн янз бүрийн төрлүүд байдаг ба түүнийхээр бол тэдгээр нь гаригийн хэмжээтэй объектын тусламжтайгаар бусад нарны системүүдийг мөшгиж байдаг ажээ. Тэд яг юуны араас мөшгиж байдаг гэж Та бодож байна?
К.Г.: Одноос од руу эсвэл оддын бөөгнөрөлөөс оддын бөөгнөрөл рүү, бүх галактикаар аялж янз бүрийн ертөнцүүдийн хөгжил дэвшлийг ажиглаж байдаг бүлгүүд байдаг нь илт байна. Тэр ч бүү хэл тэдгээр нь гадны ямар бүлгүүд довтолж байгаа эсэхийг, Оддын зам кинонд гардаг шиг бие даасан байдал алдагдаж байгаа эсэхийг ажигладаг.
Д.У.: Анхан шатны удирдамж.
К.Г.: Анхан шатны удирдамж.
Д.У.: Томпкинс хэлэхдээ, гаригийн хэмжээний тийм объектууд дайн болж байна уу, эсвэл шударга ёс алдагдаж байна уу гэдгийг ажиглаж байдаг. Зарим тохиолдолд тэд Анхан шатны удирдамжийг мөрдүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг уу?
К.Г.: Тийм ээ, гэхдээ тэдний бие даан хөгжих хүслийг нь дэмжихийг хүсдэг болохоор тухайн гаригийн оршин суугчдын дотоод хэрэгт илт хөндлөнгөөс оролцохгүйгээр хийдэг.
Д.У.: Дараа нь Уильям хэлэхдээ, ийм зүйл энд болж байгаа, сферүүдийн нэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэдэгт итгэдэг гэсэн.
К.Г.: Тагнуулын мэдээ тийм байдаг. Таны мэдээлснээр 1980-аад оны тухай яриа болоод байна гэж би бодож байна. Илчлэгчдээс хэн нэг нь тухайн төрлийн объектуудын нэг, маш том сфер манай Нарны систем рүү орж ирсэн ба янз бүрийн гаригуудыг тойрон явж байдаг гэж хэлсэн байна.
Д.У.: Тийм ээ, түүнийг Хайгч гэдэг. Түүний цонх нь нээлттэй байдалд 244 м …
К.Г.: Пөөх!
Д.У.: … бас түүнээс бүх л төрлийн хөлгүүд гарч нисч байсан гэсэн. Сфер хар өнгөтэй. Түүнийг нээгдэх үед дотор нь юу байгааг та харж чадахгүй, тэр тойрог хэлбэрээр нээгддэг.
К.Г.: Зөв. Миний мэдээлэгчид манай Нарны системийн гадна хүмүүсийг ирж буцахад саад хийдэг сферийн хөлгийн ийм төрөл байдаг тухай хэлээгүй. Миний мэдээ бол ирсэн сферүүд энергийнх байсан. Тиймээс мэдээ нэг нэгнээсээ ялгаатай, эсвэл янз бүрийн эх сурвалжаас ирж болно, яг л гэмтэж муудсан гар утас шиг.
Д.У.: Мэдээж л дээ.
К.Г.: Мэдээ нэг нэгнээсээ амархан ялгагддаг. Хэрвээ хүмүүст янз бүрийн хөтөлбөр байгаа бол мэдээлэл жаахан танагдсан байдаг.
Д.У.: Одоо сэтгэгдлээ бичиж байгаа хүмүүс: “Тэд Уильям Томпкинсын нэр хүндийг унагаж байна” гэж бодоосой хэмээн бид хүсэхгүй байгаагаа тайлбарламаар байна. Түүний ярианд жаахан нийцэхгүй зүйл байгааг хэлэх хэрэгтэй. Эхлээд тэр манай Нарны системд жил хагасын өмнө сфер гарч ирсэн гэсэн мөртлөө дараа нь тэр Ромын их гүрний үеэс байсан гэсэн.
К.Г.: Тэр Ромын үеэс ирж буцаж байсан гэж хэлсэн гэж бодож байна.
Д.У.: За за. Уильям энэ тухай өөр хэн нэгнээс ийм мэдээлэл авсан болохоор ингэж хэлсэн юм болов уу, Та юу гэж бодож байна?
К.Г.: Мэдээж шүү дээ. Тийм ээ. Энэ нь СНХ-ийн илүү дээд түвшинээс гадагш гарсан тагнуулын мэдээлэл байна.
Д.У.: Цаг хугацааны шугамыг тайлбарлахаас өмнө Та гадна хаалт юунаас болж боссон тухай тайлбарлаж өгөхсөн болов уу? Хаалт байгуулахад хүргэсэн ямар үйл явдал болсон бэ, хэзээ?
К.Г.: Ийм энергийн сферүүд хэдэн жилээр Нарыг нэвтлэн, Нарны системийн захаас Нарны систем рүү ирж байдаг. Тиймээс СНХ тэдгээрийн оршин байдгийг, сферүүд тэднийг мөрдөж байдгийг мэддэг байсан.
Д.У.: Кабала мэддэг байсан уу?
К.Г.: Кабала мэдэж байсан. Оршин суугчид… Сферүүд нь харийнхнаар дүүрэн байдаг гэж Кабала боддог байсан юм. Тэр оршин суугчдыг харилцаанд татан оруулахыг хичээдэг байсан ч тэд хэзээ ч хариу өгч байгаагүй. Тиймээс эхлээд Кабала шумерын бурхад эргэж ирсэн гэж бодсон ба, түүний олон төлөөлөгчид маш ихээр сандарсан. Гэвч удалгүй тэр бүлэг тэдэнд туслахын тулд ирээгүй нь илэрхий болсон. Тиймээс тэд шинэ туршилтын зэвсэг хэрэглэхээр шийдсэн. Энэ зэвсэг Австралид байсан, харин Африкаас, Өмнөд африкаас онилдог байсан. Кабала манай Сарнаас холгүй байрлаж байсан Сарны хэмжээтэй сферүүдийн нэг рүү онилдог байсан ба түүн рүү буудсан. Тэд үүнийг хийх үед нь буудсан газар руу нь энергийг нь буцаагаад явуулчихсан. Баазын хэсэг нь сүйрч, олон хүн алагдсан.
Д.У.: Олон улсын Сансрын Станц видео бичлэг хийсэн.

Ямар нэгэн зүйлийг тойроод лазерын улаан туяа гарч ирсэн ба НАСА энэ талаар мэдэгдэл гаргахаас өөр аргагүй байдалд орж: “Энэ бол ердөө л лазерын технологи ашиглаж хиймэл од бүтээх туршилт юм” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, албан ёсоор үгүйсгэсэн хариу өгсөн. Ийм л өргөн резонанстай байгаа юм даа.

К.Г.: Тийм шүү. Зүгээр л инээдтэй хэрэг.
Д.У.: Тэгэхээр, сфер рүү довтолсны үр дагавар нь юу байсан бэ? Энэ нь тоглоомыг өөрчилсөн үү?
К.Г.: Довтолгооны дараа гадаад хаалт гэж нэрлэсэн тэр зүйл хийгдсэн. Энэ нь манай Нарны системээс ч том хэмжээтэй, одоо бол манай Нарны системийг агуулсан хамгийн аварга том сферүүдийн нэг болсон.
Д.У.: Сфер томорчихсон юм уу?
К.Г.: Тийм ээ. Эдгээр оршнолууд байрладаг түвшиндээ, гэхдээ энэ чухал биш. Хэмжээ нь… Зарчмын хувьд ямар ч хамаагүй.
Д.У.: Маргах зүйлгүй.
К.Г.: Тэгэхээр сферийн оршнолууд хэн нэгний зугатах эсвэл туслахаар хэн нэгнийг ирэхэд саад хийхийн тулд гадаад хаалт хийжээ.
Д.У.: Томпкинстой хийсэн ярилцлагын бидний үзсэн бичлэгийг 2016 оны зуны эхээр хийсэн, түүний ярьсан зүйл 2014 оны 12 сард болсон, яг бүтэн хагас жил өнгөрсөн байсан байна.
К.Г.: Үнэн. Тухайн тохиолдолд илүү дээд түвшнээс ирсэн бусад тагнуулын мэдээллүүдтэй огтлолцсон гэж итгэхэд хүргэж байна. Эндээс багахан төөрөгдөл гараад байгаа юм. Аварга том физик сфер ирж буцдаг тухай мэдээ ирсэн, гэтэл яг тэр үед хүмүүст ирж буцахад нь саад болсон нэг аварга том энергийн сфер байршсан байсан.
Д.У.: Тиймээс Уильям нэг л сфер байсан гэж бодсон байх, тийм үү?
К.Г.: Зөв.
Д.У.: Пөөх! Энэ шоунд миний үүрэг бол асуулт асуух, гэтэл тухайн мөчид намайг солиоруулаад байгаа хувийнхаа нотолгоог гаргаж хэлмээр байна. Томпкинс Таны мэдээлэлд нэвтрээгүй хэрнээ Таных шиг цаг хугацааны хүрээг гаргаж байна. Та энэ давхцлыг хараад юу гэж бодож байна вэ?
К.Г.: Намайг бичлэг үзэж байхад миний царайнд тодорхой илэрсэн байх гэж бодож байна. Хэн нэгэн таны үгийг баталж байгаа нь сайхан шүү дээ. Томпкинсаар дамжаад нарийвчилсан ийм мэдээлэл ирсэнд би их цочирдсон гэж би хэлсэн шүү дээ.
Д.У.: Хүмүүст манай шоуг хараад бүх зүйл хичнээн бодит болохыг ойлгох хэцүү байдаг гэж би боддог. Энэ зугаа цэнгэл биш ээ. Бас шинжлэх ухааны зөгнөл ч биш. Таньтай тохиолдсон бүхэн сансрын инфра бүтцийг нэвчин гарч ирсэн зүйл. Тиймээс Уильям одод амьд байдаг гэж хэлсэн, Таны хариу юу вэ?
К.Г.: Би шилэн самбараас оддын талаар, оддын мөн чанарын талаар илүү эзотерик үзэл бодолтой нэг хэсэг бүлэг байхад бас илүү шинжлэх ухаанч прагматик үзэлтэй бүлгүүд байдгийг мэдэж авсан. Одод болон гариг эрхсүүд амьд оршнолууд гэсэн мэдээг харсан, гэхдээ шилэн самбар дээрх мэдээнүүдэд шинжлэх ухааны үүднээс одод нь амьд оршнол гэсэн мэдээлэл зонхилж байсан эсэхийг би уншаагүй.
Д.У.: Та Нэгийн хууль болон сансрын хөтөлбөрт үзэж туулсан зүйлийн хоорондын олон тооны зохицлыг олж харахын тулд Нэгийн Хуулийн материалыг хангалттай уншсан, тийм биз дээ?
К.Г.: Тийм ээ, тийм.
Д.У.: Нэгийн Хуульд одод амьд гэж өгүүлсэн байдаг. Тиймээс энд гайхалтай зохицол байна.
К.Г.: Мэдээж шүү дээ.
Д.У.: Томпкинс Нар “найтаадаг” гэсэн санааг онцолж байгаа нь сфер доторх оршнолууд Нарны эсрэг ажиллаж байгаа ба түүний хийх гэж байгаа зүйл тэдэнд таалагдахгүй байна гэж боддог бололтой. Таны төсөөлж байгаагаар?
К.Г.: Мэдээнд нөгөө л “нарны найтаалт” гэсэн нэр томъёо хэрэглэгдэж байгаа нь их сонин юм. Миний анхаарлыг татсан зүйл бол энэ.
Д.У.: Тийм гэж үү?
К.Г.: Тийм. Энэ нь дүрслэлийн нэг нь. Кабала Нарыг “найтаана” гэж хүлээж байсан. Тиймээс энэ нь миний анхаарлыг татсан юм.
Д.У.: Одоо бол би дараахь зүйлийг хэлэх байсан. Хэрвээ хүмүүс “найтаалтыг” физик түвшнээс харвал тэд түүнийг зөвхөн гамшиг гэж хараад хэмжээсийн дэвшил гэж ойлгохгүй байх. Таны бодлоор бол?
К.Г.: Маргаангүй. СНХ-т нарны үйл явдал болох үед тохиолдох зүйлийн тухай янз бүрийн үзэл санаа байдаг. Нэг хэсэг нь энэ нь сүнслэг “ургац хураалт” гэж хүлээдэг. Нөгөө нэг хэсэг нь алдагдсан инфра бүтцийг сэргээхэд 10-20 жил зарцуулагдана гэж үздэг. 3 дахь хэсэг нь энэ нь устаж дуусах түвшний үйл явдал болно гэж боддог. Болох зүйлийн талаар нэгдсэн үзэл санаа байхгүй байгаа ч бүгд л “нарны найтаалт” гарцаагүй болно гэдэгтэй санал нэгтэй байдаг.
Д.У.: Дахиад л, Томпкинсын сферүүдийн юу хийдгийг дүрсэлсэн нь Таны ярьсан зүйлтэй яг тохирч байгаа нь гайхалтай юм шүү.
К.Г.: Мэдээж. Гэхдээ сфер болон Нар хоорондоо сөргөөцөлддөг гэж тэр хэлж байна. Харин надад мэдээлснээр бол сферүүд биднийг бүрэн цохилт хүлээн авахад бэлэн болох хүртэл энергийг зөөлрүүлэхээр энд байгаа гэж би бодож байна.
Д.У.: Өөрөөр хэлбэл, тэд Нарны хийж байгаа зүйлийг хийхэд нь, гэхдээ илүү оновчтой эсвэл хэрэгтэй үедээ хийхэд нь тусалж байна гэсэн үг үү?
К.Г.: Зөв. Сферүүд Наранд өөрчлөлтийг туулахад нь тусалж байгаа юм.
Д.У.: Тухайн сферийн дотор талд янз бүрийн соёл иргэншилд хамаарагдах 2000 харь гаригийнхан байдаг гэсэн. Та түүний энэ нотолгоотой холбоотойгоор ямар зүйл бодсон уу?
К.Г.: Сферүүдийн талаарх тагнуулын зарим мэдээнүүдэд тэдгээрийн оршин суугчид хэдэн зуун төрлийн гаригуудын холбоог төлөөлдөг гэж дурьдсан байдаг. Би 2000 гэсэн тоог сонсоогүй, тийм нарийн мэдээлэлтэй танилцаагүй.
Д.У.: Гэсэн ч тэр хэлсэн болохоор хаа нэгтэйгээс энэ мэдээг авсан байж таарна, тийм биз дээ?
К.Г.: Магадгүй л юм. Дэвид, Таны харсан эсвэл түүний ирсэн гэж Танд хэлсэн тийм хөлгүүдийн нэг нь ирснийг тэр 1980-аад онд мэдсэн байж магадгүй юм.
Д.У.: Магадгүй л юм.
К.Г.: Үнэхээр тэдний нэгэнд зуу зуун эсвэл мянга мянган хэлбэрүүд байсан байж болно.
Д.У.: Таны хэдийн дүрслэн хэлсэн зүйлээс харахад сферүүд өөрсдөө СНХ-тэй холбоо тогтоогоогүй болохоор сферүүдийн дотор хэн байгаа тухай тийм тодорхой мэдээллийг шуурхай албаныхан олж авсан гэмээргүй байна.
К.Г.: Тийм шүү. Сферүүдийг анх гарч ирэхэд Кабала шумерын бурхад эргэж ирлээ гэж бодсон гэж би хэдийн хэлсэн шүү дээ. Олон хүн жинхэнээсээ санаа зовсон. Кабала сферүүдийн дотор хэн байгааг, яагаад тэд энд байгааг мэдээгүй, зөвхөн таамаглал дэвшүүлж байсан.
Д.У.: Бас нэг сонирхолтой юм байна. Сферүүдэд 2 зорилго байсны нэг нь Нарны идэвхжил болон түүний “найтаалтыг” ажиглах юм. 2 дахь нь мөлхөгчидтэй холбоотой: тэд биднээс дээгүүр хэт их давуу талыг олж авахгүй байх байдлыг хангах. Эдгээр үгсийн хувьд Таны зүгээс өгөх хариу?
К.Г.: Томпкинс шиг ийм туршлагатай боловсролтой хүн гарч ирээд таны үгийг баталгаажуулж байгааг сонсох сайхан байна.
Д.У.: Тэр болон түүний хамтрагчид луунуудын асуудлыг сайн ойлгодог бололтой. Тэд нацист Германтай холбоотой байсан тухай Уильям ярьж байсан. Харин одоо тэр сферүүд болон луунуудын бут ниргэлтийн хооронд шууд холбоо байгаа тухай ярьж байна.
К.Г.: Тийм шүү.
Д.У.: Дахиад хэлэхэд, хэн нэг нь манай шоуг үзээд агуулгыг нь Томпкинст хэлж өгдөг, эсвэл тэр өөрийнхөө хувийн туршлагаас ярьж байгаа хэрэг. Бидэнд одоохондоо ийм л 2 хувилбар байна.
К.Г.: Тийм ээ, тийм. Та миний ярьсныг баталчихлаа. Сферүүд луунуудыг ялахын төлөө ийшээ ирсэн биш, харин бид Авгийн зүчээгээ (орч. грекийн домогт хаан Элид Авгийн хэтэрхий бохирдсон асар том зүчээг Геракл ганцхан өдөрт цэвэрлэсэн тухай өгүүлдэг) өөрсдөө цэвэрлэх нөхцөлийг нь бий болгож өгөхийн тулд л энд байгаа юм.
Д.У.: Тийм шүү.
К.Г.: Үүнээс гадна, тэд одоо эсвэл ирээдүйд Нарнаас ирэх дэлбэрэлтийн энергийг зөөлрүүлэхийн тулд энд байгаа юм. Та яг онож хэллээ.
Д.У.: Одоо бүгдээрээ Томпкинсын ажиллаж байсан уураг тархины төвийн тухай түүний ярьсныг үзэж, харь гаригийн хөлгийн оролцоотой үйл явдалтай танилцъя. Уншицгаая.
УЛАМЖЛАЛТ БУС ХӨДӨЛГҮҮРИЙН СХЕМҮҮД
У.Т.: Үндсэн даалгавар нь юу байсан, Дуглас компаний уураг тархины төвд хүмүүс юу хийдэг байсан бэ?

Хамгийн чухал ажлуудын нэг нь уламжлалт бус хөдөлгүүрүүдийн схем боловсруулах байсан. Бурхан минь! Үүнийг бүгд хийх ёстой байсан юм. Ажилтан бүр өөрийн гэсэн хөдөлгөөний өвөрмөц арга гаргахыг хичээдэг байсан. Жишээ нь, энэ (гартаа том хавчаараар хавчсан зузаан хавтасыг барьсан байв). Ерөнхийдөө, “үлгэрийг үнэн болгохын” тулд, шинжлэх ухааны зөгнөл гэж үзэж байсан бүхнийг бодит байдалд хувиргахын тулд бүх зүйлийг хийж байсан. Ер нь бол бүх зүйл тодорхой даалгавар биелүүлэх зайлшгүй шаардлага руу чиглэгдэж байсан. Тиймээс, надад байгаа иймэрхүү мэдээлэлтэй байхад (дахиад зузаан хавтаснуудаа харуулав) инженерийн загварчлалын тасгийн дэд ерөнхийлөгч намайг “Сансрын Судалгааг Тараагч” болгох нь юу ч биш.
Би Дуглас компанитай холбоотой янз бүрийн байгууллагуудаас ирсэн бүх шуудантай танилцсан. Ням гаригийн үд дунд биднээс хэдхэн хорооллын цаана эрэг дээр цугларсан хэсэг хүмүүс, бас тэнд гэр бүлээрээ хамт байсан Дуглас компаний удирдлагаас ирсэн хэд хэдэн сонирхолтой мэдээ байсан.

Яг энэ үед Жек Нортроп өөрийн шинэ “нисдэг далавчаа” хийсэн ба улам том болгосоор байсан юм. Тэр хуучин поршений хөдөлгүүрүүдийг гаргаж хаяад шинэ реактив хөдөлгүүр тавьсан. Бас тэнд Нортроп компаний ерөнхий туршин нисэгч Макс Стэнли гэдэг нэртэй нэг залуу байсан.

Тэд үргэлж л Нисдэг Далавч В-49 бөмбөгдөгчийн нислэгийн хуваарьд багтдаггүй байсан юм. Тэгээд, нэг сайхан өглөөний 11 цагт, Макс суудалдаа суугаад хөдөлгүүрээ асааж байрнаасаа хөдөлжээ. Нисч буух зурвас байх ёстойгоосоо хагас хэмжээгээр бага байсан байна. Тэр нисэх тоолондоо зурвасын төгсгөлд байдаг хашааг эвдчихдэг байсан юм. Энэ удаа хашаа алга байжээ.

Макс өмнө зүг рүү нисээд далай дээгүүр эргээд цөл дэх Агаарын Цэргийн Хүчний Эдвардс бааз руу, хойшоо чиглэн нисчээ. Мэдээж, энэ нь далайн эрэг дээгүүр өнгөрч, Санта-Моника руу чиглэнэ гэсэн үг л дээ. Олон хүн туршилтын онгоцыг нисэж явах, ирэхийг нь ажигладаг байсан юм. Онгоцны бүхээгт Макс бас туршигч-инженер хоёр л байсан, гэнэт: “Хөөе, Макс, энэ юу болоод байна аа?” гэх дуу гарчээ.

Нэг багахан ҮМНБ гарч ирээд тэдний дэргэд, яг далавчных нь хажууд нисээд байж. Ердөө л далавчнаас 3 м-ийн зайд.

ҮМНБ-ийн нисэгч Макс руу дунд хуруугаа харуулжээ. Энэ бүхэн эрэг дээрх бүх хүмүүсийн нүдэн дээр болжээ. Дараа нь ҮМНБ Максын өмнө гарчээ, одоо бол Макс түүний баруун талд, харин ҮМНБ салхины шилнээс 3 м-ийн зайнд байна.

ҮМНБ-ийн нисэгч буцаж эргээд доош шумбан, дахин дээшээ гарч онгоцыг тойроод дахин Макст дунд хуруугаа харуулжээ.

Дараа нь далавчнаас холдоод эргэлт хийж далавчийг тойрон нисчээ. Үүнийгээ тэр 10 минутын турш хийсэн байна. Энэ бүхэн 1829 метрийн өндөрт болсон болохоор эрэг дээрх хүмүүст сайн харагдаж байсан байна. Эрэг дээр Дуглас компаний удирдлага байсан гэж би хэлсэн шүү дээ, мэдээж тэр юу болоод байгааг ойлгож байсан. Ямар ч байсан тэр ҮМНБ-ийг ажигласан тохиолдлуудын нэгийг тодорхой өгүүлсэн захидал надад бичсэн.

Долоо хоног бүр би янз бүрийн газраас 2-3 захидал хүлээн авч байсан ба зарим нь авиа баазын туршилтын талбайгаас ирсэн байсан.

Өөрөөр хэлбэл бид энэ баримтанд орсон мэдээллийн нэг хэсэг нь болсон асар их хэмжээтэй мэдээллийг авч байсан юм. Дараа нь олж авсан баримтууд дээрээ үндэслэн уураг тархины төвийн (түүний бүрэлдэхүүнд 200 хүн ордог байсан) янз бүрийн хүмүүс янз бүрийн даалгавар авч байсан. Ингэж л ажилладаг байсан даа.
Д.У.: Сайн байна. Энд Томпкинс уламжлалт бус нисдэг объектууд болон уламжлалт бус хөдлөх аргуудын баримтыг дүрслэн үзүүлж байна. Тэр номондоо бидний харснаас хавьгүй их нарийн зүйлсийг гарган тавьсан бөгөөд энэ үйл явдал нь СНХ бий болсон эргэлтийн үе болсон гэж өгүүлсэн байдаг. Та эдгээр хуучин баримт бичгүүдийг шилэн самбар дээрээс харсан уу?
К.Г.: Тэнд миний анхаарлаа хандуулаагүй дэлхийн өч төчнөөн зүйл байсан. Олон удаагийн бидний шилэн самбараас олж авсан зүйл нь 1940-1950-1960-аад оны баримт бичгүүд, ядаж л баримт бичгүүдтэй төстэй зүйлүүд байсан.
Д.У.: Томпкинсын ярьснаар, PM 624 баримтанд янз бүрийн зорилготой янз бүрийн төрлийн хөдөлгүүрүүдийн системийн судалгааны тухай өгүүлдэг ба үр дүнд нь тухайн чиглэл нь сансрын хөтөлбөр болтлоо хөгжсөн гэжээ. Түүхийн энэ хэсгийг мэдэх сайхан байна. Ямар хэрэгцээ хангагдаж байсан гэж Та бодож байна?
К.Г.: Бүх зүйл нөхцөл байдлаас шалтгаалж байсан. Хэрвээ энэ нь тээврийн хөлөг байсан бол тэр нь зөөгч хөлгөөр толгойлуулсан бүлгийн бүрэлдэхүүнд нисдэг байсан ба хэрвээ тэр нь Нарны системд ажиллаж байсан бол түүнд одод хоорондын аяллыг тооцсон хөдөлгүүр хэрэггүй байсан. Кабалад янз бүрийн: цаг хугацааны, торсион, зүгээр л цахилгаан соронзон зэрэг хөдөлгүүрүүд байдаг. Тэдгээрийг янз бүрийн харь гаригийн бүлгүүдээс авсан. Зарим бүлгүүд цаг хугацааны хөдөлгүүр ашиглахаар тийм их хөгжсөн байдаг. Тэдгээр нь цаг хугацаа, орон зайд байгаагаас хамаарахгүйгээр хуруугаа няс хийлгэхэд л тэд одоо энд байж чадна. Тиймээс хэрвээ Кабала зарим хөдөлгүүр дээр гараа тавьж чадвал тэд тэдгээрийг хамгийн шинэ, хамгийн дэвшилтэд технологи эзэмшдэг ГХКК руу хүргэж өгч чадна. Дараа нь ГХКК мэдээллийн зарим хэсгийг бусад хөтөлбөрүүдэд тарааж эсвэл түүнийг тэдэнд хэдийн байгаа сансрын хөлгүүдээ шинэчлэхэл ашиглана.
Д.У.: Үндэслэлтэй юм байна. Хэрвээ танд ачааны машины эсвэл автобусны жолооч байгаа бол та түүнийг сансрын хөлгийг жолоодоход сургахыг хүсэхгүй шүү дээ. Хэрвээ тэр салж явахыг оролдвол түүнийг ингээсэй гэж та бас хүсэхгүй.
К.Г.: Мэдээж. Ихэнхдээ, хөлгүүдэд “гэртээ харих” төхөөрөмж байдаг. Хэрвээ хэн нэг нь зугатахыг хүсвэл товчлуурыг дарахад л хангалттай, тэгэхэд хөлөг ирсэн газар руугаа буцаад явчихна.
Д.У.: ҮМНБ онгоцыг тойрч эргэлдээд, бас нисэгч нь дунд хуруугаа үзүүлж байгааг харж сонсоход инээдтэй юм. Та бид хоёрын хэн нь ч ҮМНБ-д Макс руу дунд хуруугаа харуулсан нисэгч байсан эсэхийг тайлбарлаагүй шүү дээ.
К.Г.: Би дунд хурууны тухай л яриа байна гэж бодсон.
Д.У.: Эсвэл зөв дагуур эрхтний тухай ч юм уу.
К.Г.: Тийм ээ. Би бодохдоо, СНХ-ийн нисэгчдийн нэгний тухай яриа байна гэж хэлэх байна. Тэд тийм л шүү дээ. Хэрвээ та Хамгийн сайн харваач (Top Gun) гэдэг киног санаж байгаа бол тэд хичнээн ичгүүргүй, бардам, биеэ тоосон хүмүүс болохыг мэднэ. Тэд сайнаас сайн болохоор үүнийг 100-р үржүүлчих. Тэд сансарт нисдэг. Тэд хүмүүсийн мэдэх ёсгүй зүйлээр нисдэг.
Д.У.: Томпкинс ойролцоогоор 1955 оны үеийн Дуглас компаний цаг үеийн хүрээ болон ажлыг дурьдаж байна. Энэ үед америкийн тал хэр хол явсан байсан бэ?
К.Г.: 1955 онд тийм ч өндөр хөгжсөн гэж бодохгүй байна. Тэр үед өөрсдийгөө салан тусгаарласан германий хөлөг гэж харуулсан германий салан тусгаарласан хөлгүүдийн нэгнийх нь тухай яриа болж байгаа байж магадгүй.
Д.У.: Доторх нисэгчийг нь харж болохоор тунгалаг цонх байсан юм болов уу?
К.Г.: Байсан гэдэгт итгэлтэй байна. Миний харсан германий ихэнх сансрын хөлгүүд дүрс буулгадаг системүүдийг ашигласан байдаг. Гадна талаасаа үл нэвтэрдэг, харин дотроо дээд, доод бүх тал руугаа 360° тоймлон харуулдаг. Дүрсийг буулгах системийн тусламжтайгаар тэд хөлгийн гадна талд байгаа бүхнийг харж чаддаг байсан.
Д.У.: Хм. За за. Одоо бүгдээрээ НАСА-г домогт үүсгэн байгуулагч-эцэг, германий цагаач-эрдэмтэн Вернер фон Браунтай хамаатай Томпкинсын бас нэгэн зугаатай гэрчлэлийг харъя.

ВЕРНЕР ФОН БРАУН

У.Т.: Дугласын инженерийн хэлтсийн ажилтнууд миний ажиллаж байсан хамгийн сайн залуус байсан. Тэд Интернетийг гаргууд сайн ашиглагчид байсан. Дуглас компани харилцаа холбоогоороо алдартай байсан. Тиймээс фон Браун яагаад тэр IBM-тай хийсэн гэрээгээ алдсан, хэн энд хувь нэмрээ оруулсан, Томпкинс гэж хэн болохыг мэдэхээр Дугласт ирсэн. Ямар ч байсан тэр ирсэн. Тэр үед 2-р давхарт 900-800, харин нэг давхарт 600 орчим зураг зурдаг самбар байрлуулсан байсан. Бид 2-р давхарт байсан. Инженерийн Хэлтсийн Дэд Ерөнхийлөгч фон Брауныг 2-р давхарт авчирсан.
Би түүний ирж явааг мэдэж байсан, тэгээд зургийн самбарын ард жижиг сандал дээр суугаад нуугдсан. Хэдийгээр бүгд намайг зураг зурдаггүй байсныг мэддэг байсан ч би зураг зурдаг дүр эсгэсэн юм. Фон Браун гол дунд нь байгаа Томпкинст хүрч очихын тулд 800 зургийн самбарыг тойрох хэрэгтэй болсон. Би үүнийг тодорхой зорилготой хийсэн. Тэр янз бүрийн туслан гүйцэтгэгч нараас тусламж авсаар байсан, тэднээс Калифорний мундаг Интернет ашиглагчийн тухай мэдсэн болохоор түүнтэй уулзахыг хүссэн хэрэг. Тэр үед бид дөчүүлээ байсан.
Фон Браун бидний юу хийдгийг бүгдийг нь мэдэхийг хүсч байсан. Нэг баримт бичиг байсан, сайхан баримт, тийм ч хүндэтгэлтэй биш, германий V-2 пуужингийн тухай юм. Түүнийг тэнд зогсож байхад нарийн бичиг баримтыг авчирч надад өгөөд намайг юу хий гэхийг хүлээж байсан юм. Энэ л бүх инженерийн ажлыг зогсоосон. Учир нь фон Браун үнэндээ бол Интернетийн жирийн ашиглагчид байсан залуусын бүлэг явуут дундаа бүхнийг шүүрэн авч байгааг л мэдэхийг хүссэн юм. Тэр юу ч олж авч чадаагүй болохоор явсан. Бүх зүйл төгс болсон.
Д.У.: Иймэрхүү байгууллагуудад фон Браун шиг ийм өндөр албан тушаалтай хэн нэгэн ирэхэд өөрийнх нь ажлын тухай ийм доромжилсон материал үзүүлэх зэргээр тоглоом шоглоом хийж болдог гэж үү?
К.Г.: Олон инженерүүд зохиолын баатрууд л юм, гэхдээ Та миний санал бодлыг сонирхож байгаа бол энэ нь хангалттай зоригтой байна шүү.
Д.У.: Тийм ээ. Таны дүрсэлж байгаагаас хараад иймэрхүү байгууллагуудад уур амьсгал дарамттай байдаг, бүр таниас илүү хэн нэгэнд хамраа сөхөхийг оролдох санаа сайшаагдахгүй юм байна гэж надад бодогдлоо.
К.Г.: Тийм ээ, ямар ч нөхцөл байдалд сайшаагдахгүй. (Инээв)
Д.У.: (Инээв) За за. Манай ярилцлагын цаг дууслаа. Нөхцөл байдал хэрхэн эргэсэн нь танд зугаатай байсан гэдэгт найдаж байна. Аварга том сферүүд, Нарны системийн хориг саад, нарны “найтаалт” болон луунуудтай холбоотой нотолгооны тоо хэмжээг харах сайхан байна. Бид асар их хэмжээний мэдээлэл олж авсан. Анхаарал тавьсанд баярлалаа.

Орчуулсан: Н Хэнчбиш
Эх сурвалж: Линк

Previous Article

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 28-Р ХЭСЭГ

Next Article

Арктур-Өөрийн хэлбэлзэл давтамжаа зориулах, Та бол онцгой

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Дотно холбоо Кори Гуд, Клиффорд Стоун нартай хийсэн ярилцлага

    2018-03-31
    By admin
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    САНСРЫН ИЛЧЛЭЛ: Сансрын Нууц Хөтөлбөрийн Түүх (Үргэлжлэл)

    2019-02-02
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктур- эр эм эрчмийн тухай, 4 сарын 9

    2017-07-20
    By admin
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйСонин хачин

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    2018-12-28
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктур дамжуулалт -Амар амгалангын тухай

    2017-07-20
    By admin
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктур- Улам илүү холбоо ирж байна, Таны хийх ажил

    2019-12-21
    By Admin 2

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой