www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил
Home›Сонин хачин›ПЛЕЯДУУДААС ИРСЭН АЛАЕ (асуулт ба хариулт) 4-р хэсэг

ПЛЕЯДУУДААС ИРСЭН АЛАЕ (асуулт ба хариулт) 4-р хэсэг

By admin
2018-03-31
1430
0
Share:

Асуулт: Орионы оршин суугчид үнэхээр Плеядианчууд шиг эерэг үү, эсвэл тэд сөрөг үү?

Хариулт: Орионы оршин суугчид сөрөг. Тэд Дэлхийд санхүүгийн систем болон бусад муу зүйлсийг авчирсан.

Асуулт: Андромеда Плеядууд шиг эерэг үү, эсвэл тэр сөрөг үү?

Хариулт: Андромеда бол сая сая гаригууд бүхий асар том галактик. Тэд янз бүрийн хөгжилтэй. Та бүхэн тэднийг бүгд сайн эсвэл бүгд муу гэж хэлж болохгүй. Яг л та нар Дэлхий дээрх бүх хүмүүс муу гэж хэлж чадахгүйтэй л адил. Бүгд л хөгжлийн болон ухамсрын янз бүрийн түвшинд оршдог. Бусад оддын системүүд ч мөн адил. Плеядууд эсвэл Сириус дээр ч хүмүүс янз бүрээр хөгжсөн байдаг. Тэд ямар хэмжээсийнх болохоос хамаарна. Плеядуудад мянга мянган гариг байдаг ч тэдгээрийн ихэнх нь өндөр хэмжээст оршдог.

Асуулт: Сугар гаригийн оршнолуудтай холбогдох нь үнэхээр аюулгүй юу, та тэдний тухай яриад өгч болох уу?

Хариулт: Сугарынхан маш хайрлагч бас сүнслэг оршнолууд.

Асуулт: Арктурианчууд сайн уу?

Хариулт: Тийм ээ.

Асуулт: Танай гаригаас Дэлхий хүртэл нисэхийн тулд хэр хугацаа орох вэ, ямар хурдаар танай хөлгүүд нисдэг вэ? Энэ нь гэрлийн хурдаас их үү?

Хариулт: Манай хөлгүүд бодлын хурдаар нисдэг. Энэ нь секундэд дуртай газраа очдог гэсэн үг.

Асуулт: Тэдгээр нь объектууд халдахаас хамгаалахын тулд хөлгийн эргэн тойрондоо хүчний талбай ашигладаг уу? Тэдгээр нь ямар түлш хэрэглэдэг вэ?

Хариулт: Тийм ээ, зарим нь өөрийнхөө эргэн тойронд хүчний талбай ашигладаг, зарим нь илүү өндөр үелзэл рүү шилжиж, цэвэр энерги болж чаддаг. Зарим нь агаар, зарим нь ус, гэхдээ ихэнх нь сансрын энерги ашигладаг.

Асуулт: Та хэлэхдээ, Германд ҮМНБ бараг үзэгддэггүй, яагаад гэвэл тухайн орны энерги хэтэрхий доод түвшинд байдаг гэсэн. Австри, Швейцари эсвэл Английн хувьд ямар байдаг бол?

Хариулт: Австри, Швейцарит энерги нь Германийхаас сайн. Англид хүмүүс нь байгальд хор хөнөөл хүргэдэггүй, том том хотуудын гадна талд энерги нь сайн байдаг.

Асуулт: Би сүнслэг тал дээрээ ажилладаг, бясалгал хийдэг хэрнээ сансрын хөлгүүдийг ихээр олж хараад байдаггүй, гэтэл би маш СӨРӨГ хүмүүсийг мэднэ, тэд надаас илүү их олж харах юм. Яагаад ийм байдаг юм бэ?

Хариулт: Эдгээр хүмүүс танаас илүү их гадаа гардаг байх л даа. Үүнээс гадна, эдгээр хүмүүс ийм байдлаар илүү их харах ёстой, тэд өөрийнхөө амьдралын тухай, амьдралыг бүхэлд нь бодож эхэлнэ. Учир нь та үүнийг хэдийн хийдэг, танд сансрын хөлгүүд байдаг тухай “баталгаа” дахин хэрэггүй.

Асуулт: Аваргуудтай адилхан хүмүүсийн тухай айдас надад үргэлж байдаг. Хэдэн өдөр би интернетэд хайж байгаад аваргууд хэдэн мянган жилийн өмнө энд амьдарч байсан, одоо ч тэд хаа нэгтээ оршиж байгаа гэдгийг олж мэдсэн. Аварга хүмүүс энд амьдарч байсан, одоо ч байгаа нь намайг их айлгадаг. Тэд үнэхээр байдаг уу?

Хариулт: Орчлон ертөнцөд хаа сайгүй амьдрал байдаг, тэд янз бүрийн хэмжээсүүдэд янз бүрийн хөгжилтэй байдаг. Тэд янз бүрийн хэмжээ, янз бүрийн ухамсартай байдаг. Зарим нь дэлхийн хүмүүсийн хувьд аваргууд мэт харагдаж болох ч тэдний хувьд жирийн хэмжээ. Зарим нь дэлхийн хүмүүсээс жижиг байдаг ба тэд дэлхийн хүмүүсийг аваргууд гэж нэрлэж болох шүү дээ.

Асуулт: Яагаад надад Solara-Ra-ийн талаар холимог бодол байгаад байгаа юм бол? Би бясалгал хийхдээ нүдэндээ нулимстай баяр хөөрийн байдалд гоо сайхнаар дүүрэн байдаг ч түүний ченнелинг, Плеядуудын мэдээллийг сонсохыг оролдох үед ченнелинг болон илэрхийлэх хэлбэр нь надад нэг л наалдахгүй юм. Таны бясалгалын техникүүдэд Дэлхийтэй холбогддоггүй. Хэрвээ би үүнийг хийвэл зөв болох болов уу? Жимс, ногоо нь миний хамгийн дуртай хоол. Та түүхий хоол эсвэл бүр эсрэгээрээ, болгосон хоол, шош болон үр тариаг хэрэглэх тухайд юу хэлж чадах вэ?

Хариулт: Энэ эмэгтэй Плеядуудтай ямар ч хамаагүй. Та түүний “тамхи татдаг”, бас болхи дуу хоолойд анхаарлаа хандуул, түүний үгсээс хоосныг мэдэр. Түүний үгс таны зүрх сэтгэлийг хөндөхөөр хайрын энергиэр цэнэглэгдээгүй. Түүний үг ярианд мөн чанар байхгүй. Тэдгээр нь хоосон үгс. Миний БҮХ бясалгалууд Дэлхийн шилжилтийн тухай байдаг. Мэдээж тэнд Дэлхийтэй холбоо бий. Таны хэрэглэж байгаа бүх жимс, ногоо нь цэвэр байх ёстой. Хэрвээ танд хангалттай хайрын энерги байгаа бол та тэдгээрийг гэрлийн энергийн тусламжтайгаар цэвэрлэж чадна.

Асуулт: Яагаад Дэлхийн эрдэмтэд Дэлхий дээрх ямар нэгэн төхөөрөмжөөр хүлээн авсан сансрын радио дохиог сонсдоггүй гэж мэдэгддэг юм бэ? Орчлон ертөнц болон галактикууд хэр том бэ? Энэ нь мөнхөд хэмжээгээрээ томорч байдаг уу?

Хариулт: Тэд худлаа хэлж байна. Тэд сансраас ҮНЭХЭЭР их зүйл хүлээн авдаг ч нууц засгийн газар илчлэхийг тэдэнд зөвшөөрдөггүй. Орчлон ертөнц байнга тэлж байна…

Асуулт: Америкчууд Саран дээр буух үед хүмүүс биднийг дараагийн 50 жилийн туршид тийшээ очихыг хориглосон тухай би уншсан юм.

Хариулт: 40-өөд оны нууц засгийн газрынхан зөвхөн Саран дээр ч биш, тэд хэдийн Ангараг болон бусад гаригууд дээр баазуудтай. Мэдээж, тэд үүнийг нууцалдаг.

Асуулт: Би Кукулькан пирамидын оройгоос тэнгэр рүү гэрлийн цацраг гарч байгаа зургийг харсан. Энэ юу юм бол?

Хариулт: Энэ нь пирамидын зориулалт юм. Түүний хэлбэр, ийм байдлаар тэд өөрийн энергийг багцалж илгээдэг эсвэл түүнийг цацраг байдлаар хүлээн авдаг.

Асуулт: Би зарим нэг судалгаа хийгээд Шамбалтай тулгарсан. Шамбалын оршин суугчид сүнслэг зорилгоор шинжлэх ухаан, технологийг хөгжүүлсэн бололтой. Төвдийн анагаахын судрууд нь хаант засгаас ирсэн, хүний анатоми болон физиологи, төвөгтэй онолууд болон оношлох аргууд, ноцтой өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эмчлэх аргуудыг тайлбарладаг. Шамбал бусад хэмжээсүүдэд байдаг уу? Эсвэл өөр гариг дээр байдаг уу?

Хариулт: Энэ нь өөр хэмжээст байдаг.

Асуулт: Гариг бүр дээр энергийн физик, физик бус янз бүрийн байдалд зориулагдсан олон үелзэл байдаг уу? Гариг бүр дээр тэдний оршин байгаа үелзлийн дагуу янз бүрийн систем олон байдаг уу? Хэрвээ тийм бол, 3-р Хью Эвереттийн тайлбарласан шиг атомууд болон субатомын жижиг хэсгүүд нь олон байдалд нэгэн зэрэг оршин байдаг гэсэн паралель ертөнцийн онолоор бол тухайн байрлал нь зөвхөн ажиглалтаар мэдэгдэх үү? Өөрөөр хэлбэл, бидний амьдралын эцэс төгсгөлгүй их хувилбарууд байдаг уу?

Хариулт: Тийм ээ, олон хэмжээсүүдэд олон тооны бодит байдал байдаг.

Асуулт: Би хаанаас Дэлхий рүү ирсэн юм бол? Би астраль зураг хийх гэж оролдсон боловч зурхайч ямар ч санаа олоогүй. Надад 7-р хэмжээст багш нар бий, одоо би эргэн санаж байгаа ч зарим шалтгаанаар би хэн болох, хаанаас ирснээ мэдэж чадахгүй юм. Намайг хүнс авахаар дэлгүүрт ороход намайг дагаад байсан хөлгүүд надтай холбогдсон. Нэг нь гурвалжин хэлбэртэй байсан, ард нь бас нэг жижиг нисч явсан. Тийм гурвалжин хөлгүүд хаанаас ирдэг болохыг хэлж өгөөч. Би хэн болохоо мэдэхгүй бол солиорч магадгүй…

Хариулт: Энэ нь огт чухал биш, яагаад гэвэл сүнс бүр олон газарт очиж чадна. Нөхцөл байдлыг эзэмдэж ОДООГИЙН АМЬДРАЛ дээрээ анхаарах нь илүү чухал.

Асуулт: Би хий үзэгдлийн хаант улсад гэртээ байна гэж зүүдэлсэн. Би нисч бас хана нэвтэлж байсан. Тэнд хар утаа савсуулсан луутай төстэй 2 оршнол байсан. Гэрийг тойроод хар утаан хөшиг бүсэлсэн байсан болохоор би гэрийн ард юу байгааг олж хараагүй. Тэнд бас луун толгойтой өөр оршнол байсан. Эдгээр хар оршнолуудад ойртмооргүй санагдсан, яагаад гэвэл тэд намайг мэхэлж, надад худлаа ярих юм шиг мэдрэмж төрсөн. Надад: “Хөгжлийн төлөө бүү санаа зов” гэх дуу хоолой сонсогдсон. Энэ хоолой хаанаас гараад байгааг би мэдээгүй. Энэ бүхэн юу гэсэн үг болохыг та мэдэх үү?

Хариулт: Таны яриад байгаа “Хий үзэгдлийн хаант улс” нь хүн бүрт байдаг, зүүдлэх үедээ ашигладаг астраль бие юм. Энэ биеэр ихэнх хүмүүс астраль хэмжээст аялал хийдэг. Түүнд хүрэхийн тулд хар мөн чанарууд, төөрөлдсөн сүнснүүд (тамхичид, муу хүмүүс, зөвхөн нэг л амьдрал байдаг гэж боддог байсан хүмүүс…) илүү доод астраль түвшинээр дайран өнгөрдөг.

Асуулт: Дээд “би” болон сүнсний хооронд ямр ялгаа байдаг вэ? Дээд “би” нь бидний программчлагдсан ухаан, бидний эго-оос ялгаатай сүнс гэж би боддог байсан. Та үүнийг ойлгоход тус болж чадах уу?

Хариулт: Таны дээд “Би” нь таны сүнс болон сансрын төв ухамсартай холбох суваг юм. Дээд “Би” нь сүнсний хүслээс гарч ирдэг. Дээд “Би” нь сүнсийг илэрхийлж, дахин бүтээж чадах багаж хэрэгсэл. Таныг сүнстэйгээ нэгдэх бүрт та дээд “Би” болдог юм.

Асуулт: Та өөрийнхөө видеог оруулах эсэхээ хэрхэн шийддэг вэ?

Хариулт: Хэрэгтэй цаг нь болоход би Дээд “Би”-ээсээ хэрэгтэй мэдээллийг авдаг.

Асуулт: Бид нэг л сүнснүүдийн бүлгээс төрөл авдаг уу эсвэл үгүй юу?

Хариулт: Та ганцаараа л дахин төрөл авдаг, зөвхөн ховор тохиолдолд бүлгүүд байдаг, жишээ нь тохиолдох гэж буй гаригийн шилжилтийн үед.

Асуулт: Амиа егүүтгэсэн хүмүүст эргэж ирээд алдаагаа засах боломж бий юу? Би олон ном уншсан, гэвч тэдгээрт бүгд л амиа хорлосон тохиолдолд бүх зүйл туйлын найдлагагүй байдаг тухай өгүүлдэг.

Хариулт: Амиа хорлосон хүмүүс тасарсан хичээлээ үргэлжлүүлэхийн тулд мэдээж дахин төрөл авдаг.

Асуулт: Би хар хүрэн нүдтэй. Миний нүдийг хоёр хүн цэнхэр өнгөтэй болгож харсан, бүр цагааныг нь хүртэл цэнхэр болгосон, хэн нь ч нүдний солонгон бүрхэвчийг хараагүй. Энэ нь ягаан туяатай тод цэнхэр өнгө. Энэ юу гэсэн утгатай юм бол?

Хариулт: Эдгээр хүмүүс таныг илүү өндөр үелзэлд олж харжээ.

Асуулт: Бидний амьдрал төлөвлөсний дагуу явж байгаа эсэхийг бид хэрхэн мэдэх боломжтой вэ?

Хариулт: Бүх хариулт миний видеонууд дээр байгаа. Хэрвээ та сүнслэг амьдарч, миний видеонууд дээрээ ярьсаны дагуу бүхнийг хийвэл оршихуйтай (Экзистенц) зохиролд орж амьдарна. Та оршихуйтай нийцэж амьдарвал, та зөв энерги, зөв мэдрэмжтэй байна. Та амьдралдаа хийх хэрэгтэй зүйлээ харна. Та сүнсээ сонсож, бас амьдралынхаа төлөвлөгөөний дагуу явна. Та ухамсартай амьдарна.

Асуулт: Надад өнгөрсөн амьдралуудын салж болдоггүй зарим хаалтууд байдаг, энэ нь намайг энэ амьдралд түгшээдэг, би бясалгалаар болон бусад өөр аргуудаар оролдоод үзсэн боловч тэдгээр нь арилдаггүй. Ухраах ховсын тухай таны бодол ямар байдаг вэ? Би үүн дээр дурсамжаа гацаах ёсгүй биз дээ?

Хариулт: Хэрвээ таныг хаагаад байгаа зүйлийг та мэдэж байгаа бол та тэдгээрийг зайлуулах дээр ажиллаж чадна. Бясалгал дээр та энэ тухай, гаргаж чадах шийдвэрийнхээ тухай бодож болно. Өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа таньд ирж байгаа нөхцөл байдлуудаа ажиглах, тэдгээр нь танд юу хэлэх гэж оролдоод байгааг бодож болно шүү дээ. Та хичээлийн мөн чанарт, хаалтнуудын билиг ухаанд нэвтэрсэн бол тэд хэзээ ч дахин эргэж ирэхгүй, яагаад гэвэл та тэднийг эзэмшиж байсан, мөн мэдлэг таны сүнсэнд гүн хадгалагдсан байдаг.

Асуулт: Миний ээж намайг арьсандаа ямар нэгэн тос хэрэглэхийг хүсэхгүй байна гэж байнга уурлаж гомдоллоод байдаг юм. Саяхан би таны видеонуудыг үзээд бясалгасан. Анхны удаа миний бясалгал амжилттай болоогүй, харин хожим ээжийг гэрээс гарсан хойно би бясалгалаа эхэлж, гэрэлтэй нэгдэхийг хичээсэн. Дараа нь ээж найзуудаа дагуулаад ирсэн ба над руу жаргалтай харцаар харсан, тэр удаан хугацаагаар ийм байдалтай байгаагүй юм. Тэр надад: “Тос хэрэглэсэнд баярлалаа” гэхэд би тос хэрэглээгүйгээ хэлсэн ч хэн ч надад итгээгүй. Гэсэн ч тэр жаргалтай байсан. Энэ нь гэрлийн хүчтэй холбоотой байсан гэж би бодож байна.

Хариулт: Би ихэнхийг нь өмнөх тайлбар дээрээ хариулсан. Хэрвээ шилжилт дуусчихвал Дэлхий илүү өндөр үелзэл дээр чичирхийлэх болно. Тийм үелзэлд зөвхөн өндөр үелзэлтэй хүмүүс л амьдарна. Бусад нь тэдний үелзэл дээр чичирхийлдэг гаригуудыг хайх болно. Юу ч тохиолдлынх байдаггүй. Хүн бүр хүслийнхээ дагуу өөртөө амьдрал хайдаг, хүн бүр хүссэн ч бай хүсээгүй ч бай даалгавраа судлахаар өөртөө зориулан шийдвэр гаргадаг,

Асуулт: “Гэрлийн ажил” болон “авилгалын системийг илчилж танилцуулах ажил” хоорондоо харилцан үйлчлэлцдэг үү? Тэдгээрийн аль нь илүү чухал вэ? Хоёр дахь нь хүмүүст хэн нэгний гэмт үйлдлийн тухай ярьснаараа сөрөг зүйлийг тарааж байгаа мэт мэдрэгддэг, гэвч нөгөө талаараа энэ нь үр жимсээ өгч олон хүнийг хэдийн сэрээсэн байж болох уу?

Хариулт: Хариулт нь миний видеонууд дээр байгаа. Хүсэхгүй байгаа зүйл дээрээ биш хүсч байгаа зүйл дээрээ төвлөр гэж би хэлдэг. Хар талынхны хийдэг зүйлийг сайн мэдэж байх хэрэгтэй, гэхдээ асуудлыг шийдэх дээр анхаарлаа хандуулах нь илүү чухал. Би видеонууд дээрээ хэлдэг, шийдвэр нь үргэлж ХАЙРЫН энерги байдаг. Би түүнчлэн: Хэрвээ та илүү доорд энергийг өөрчлөхийг хүсвэл та илүү өндөр энергийг ашиглах ёстой гэдэг. Бодол, мэдрэмж нь энерги, тэдгээр нь танай нийгмийг бий болгодог.

Асуулт: Хэрвээ би БУРХАНД эсвэл сахиусан тэнгэрүүдэд залбирвал энэ нь би ямар нэгэн зүйл гуйх гэж байна гэж ойлгогддог, гэвч би бясалгалд байхдаа, хэсэг хугацааны дараа юмсыг төсөөлж, илрүүлэхийг хичээдэг. Энэ нь ямар нэгэн зүйлийг гуйх гэсэн арга биш биз дээ? Би бясалгах үедээ үүнийг хийх ёсгүй гэж үү? Зөв эсвэл буруу бясалгах арга гэж байдаг уу?

Хариулт: Би видеонууддаа залбир гэж хэзээ ч хэлдэггүй. Залбирах гэдэг нь таны төлөө бүхнийг хийхийн тулд хэн нэгнийг гуйх гэсэн үг. Ийм байдлаар та өөртөө болон амьдралдаа хариуцлага үүрэхгүй, “илүү өндөр хүч” таныг шагнана эсвэл гэсгээнэ гэж хүлээж байдаг. Энэ нь хүмүүс “илүү өндөр хүчнээс” хамааралтай байж, тэднийг удирдахад хялбар байлгахын төлөөх явцуу хүрээний, шашин сүм хийдийн шүтлэгийн систем юм. Би видеонууддаа амьдралдаа хэрхэн ухамсартай бүтээгч болохыг тайлбарласан. Хэрхэн оршихуйтай хамтрах талаар би тэнд ярьсан байгаа, яагаад гэвэл бид бүхэн Бурхан гэж нэрлэсэн ухамсрын энэ энергийн хэсэг нь юм. Оршихуйн бүх хүч бидэнд өөрсдөд нь байдаг, гэвч бид эдгээр хүчийг зөвхөн билэг оюунтай, хайрлаж чаддаг, сүнслэгээр хөгжсөн үедээ л бүхний сайн сайхны төлөө ашиглах зүйлийн хамт ашиглаж чадна. Энэ зорилгод хүрэхийн тулд сүнс олон амьдралтай, олон гариг дээр, олон хичээлээр, олон нөхцөл байдалд ажиллах ёстой. Бясалгалын тусламжтайгаар та ямар нэгэн зүйл бүтээхийн тулд бодлоо, энергиэ хэрхэн ашиглахыг алхам алхамаар судалж болно. Бүх зүйл хэрэгтэй цагтаа ирдэгийг та мэдэх болно, та ямар нэгэн зүйлийг тохиолдохыг шаардаж чадахгүй. Та бясалгалаар дамжуулан өөрийн оюун ухаандаа хэв маяг бий болгож чадах боловч хэрэгтэй цагт л үүнийгээ илэрхийлэхийг зөвшөөрөх ёстой.

Асуулт: Өнгөнүүд бидэнд нөлөөлдөг, хар өнгөнөөс зайлсхийж, илүү тод цайвар өнгийг бид сонгох ёстой гэж та хэлсэн. Яагаад санваартнууд болон гэлэнмаа нар хар хувцас өмсдөг юм бэ?

Хариулт: Учир нь санваартнууд болон гэлэнмаа нар сүмийн нэрийн доорх шүтлэгийн явцуу бүлгийн гишүүд болохоор.

Асуулт: Грегг Браден (Gregg Braden) болон Дэвид Уилкок (David Wilckock)… Тэдний зөв үү?

Хариулт: Та өөрөө үүнд хариулж чадна. Тэдний өгч байгаа мэдээлэл сүнсний хувьд хоол болж чадаж байна уу, эсвэл энэ нь зохист оюун ухаанд зориулагдсан зүйл үү? Энэ нь таны сүнсний хөгжилд ЖИНХЭНЭ ашиг авчирч байна уу, эсвэл зүгээр сонин шиг зохист ухааны хоол болж байна уу?

Асуулт: Та “сүнслэг сургааль” гэж хэлсэн. Тэдгээр нь таны 11-р видео дээр байгаа юу? Эсвэл хаа нэгтээгээс хайх хэрэгтэй юу?

Хариулт: Таны Дэлхий дээр суралцаж болох зүйл миний видеон дээр байгаа. Бусад гаригууд дээр, бусад хэмжээсүүдэд та илүү их зүйлд суралцана.

Асуулт: Би яаж жинхэнэ хайраа олох вэ? Энэ удаад дахиад гажуудсан хайр биш гэдэгт хэрхэн итгэлтэй байх вэ?

Хариулт: Таны хэдийн ухаарсан тэр зүйл. Таны зүрхний чакра өөрөө нээгдсэн үед танд хэзээ ч байгаагүй мэдрэмж төрдөг.

Асуулт: Сүнслэг олон сургаалиуд орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах нь чухал гэж сургадаг. Би үүнийг гэртээ хийж чадахгүй байгаа ба энэ нь хяналтнаас гарсныг хэлэхэд ичмээр байна. Одоо энэ нөхцөл байдалд (орон нутгийн засаг захиргааны байгууллагууд) намайг үүнийгээ засахыг шаардаад байна. Овоолж дүүргэсэн, эмх замбараагүй орчинд амьдрах нь сүнс хөгжихөд муу гэж үү?

Хариулт: Үгүй дээ, санаа бүү зов. Тэдний ярьж байгаа зүйл шал дэмий зүйл. Та үүнд хэт сүжиглэн хандах ёсгүй. Хамгаас илүү нь алтан дундаж. Уран бүтээлч эсвэл гоц ухаантай хүмүүс ихэвчлэн замбараагүй нөхцөлд байж л байдаг, хэсэг хугацааны дараа тэд цэвэрлэдэг шүү дээ. Илүү чухал зүйл бол ДОТРООСОО цэвэрлэгдэх… Хаалтууд, хуучин сэтгэл хөдлөлийн хэлбэрүүд, муу кармаг цэвэрлэх хэрэгтэй.

Асуулт: Би зарим видеоны дараа “Адонай” гэдэг үгийг сонссон. Адон ба Адонай еврейн Бурхан, эзэн хааны нэр.

Хариулт: Үгүй, Адонай гэдэг нь үнэн хэрэгтээ мэндчилгээ.

Асуулт: Яагаад та үүнийг “Дэлхий туршилт” гэж нэрлэдэг юм бэ? Энэ гариг дээр амьдарч байж бие даан хөгждөггүй гэж үү?

Хариулт: Хариулт нь миний видеонууд дээр байгаа. Сүнснүүд сөрөг орчинд, туршлагаа засаж залруулснаар түүнийг олж авахыг хүссэн юм. Гариг дээр болон бусад гаригууд дээр тохиолддогтой адил янз бүрийн хөгжил бүхий сүнснүүдийн ухамсар нэг түвшинд байдаггүй.

Асуулт: Хэзээ шилжилт эхэлсэн бэ?

Хариулт: Шилжилт оролцоогоор 60-аад оноос эхэлсэн. Энэ нь удаан үйл явц, тиймээс олон хүнд дасан зохицох боломж бий.

Асуулт: Ойролцоогоор 16 цаг унтах нь зүгээр үү? Та хэлэхдээ, үйл явцын үед бясалгаагүй байсан ч их унтах хэрэгтэй гэсэн биз дээ?

Хариулт: Энэ зүгээр ээ.

Асуулт: Бясалгахад хамгийн сайн цаг ямар нь вэ, эсвэл энэ нь чухал биш үү? Өдөр, шөнө эсвэл хоолны дараа юу?

Хариулт: Та ДУРЫН цагтаа бясалгаж болно.

Асуулт: Хичээн бясалгахад бидний зөн совин автоматаар дээшилдэг үү?

Хариулт: Энэ нь та хийсэн бүх туршилтуудынхаа билиг ухааныг ашиглах үед автоматаар хөгждөг.

Асуулт: Илүү өндөр үелзэл болон толгойн өвчинтэй хамаатай маш чухал асуулт надад байна. Илүү өндөр үелзэлд зохицоход толгойн өвчнийг өдөөдөг үү?

Хариулт: Тийм ээ, зарим тохиолдолд энэ нь илүү өндөр үелзэлд дасах хүртэл толгойн өвчнийг хөдөлгөдөг.

Асуулт: Сүүлийн үед би маш их сэтгэлээр унаж, тайван бус байх болсон, өөрийн сөрөг бодлынхоо тухай мартахыг хичээсэн ч чадахгүй юм. Аз жаргалтай байхын тулд би юу хийх вэ?

Хариулт: Таныг зовоогоод байгаа тэр сөрөг энергиэсээ салах ёстой. Зөвхөн хайрлагч, архи ууж тамхи татдаггүй хүмүүстэй уулзаж, байгальд олон гарч бай, мөн биедээ муу энергийг мэдрэх үедээ шүршүүрт орж бай.

Асуулт: Би өнөөдөр мэдрэмжиндээ анхаарал хандуулсан. Надад юу муу мэдрэмж өгөөд байгаа зүйлийг би олж чадаагүй. Гэхдээ ажил дээр барилгын эсрэг тал дахь машинуудын дуу чимээ намайг нервтүүлдэг. Гэхдээ энэ жижигхэн зүйлд тооцогдох уу?

Хариулт: БҮХ ЗҮЙЛ энерги. Дуу чимээ таныг өвчтэй бас уур уцаартай болгодог.

Асуулт: Би нэг л биш. Би их мартах юм, юу болоод байгаа юм бол? Би хоосон байна. Би энд ч байхгүй, бодолдоо ч байхгүй байх шиг. Яг л зүүд шиг, би ТУСЛАМЖ хүсч байна!!!

Хариулт: Бие махбодь илүү өндөр үелзэлд дасан зохицож байгаа хэрэг, энэ нь заримдаа түр зуурын ой санамжаа алдахад хүргэдэг.

Асуулт: Би тамхи татдаггүй, бас архи ч уудаггүй. Би эрүүл бус хоол хүнс хэрэглэдэггүй. Гэвч 5-6 жилийн өмнө би батганаасаа болоод их хэмжээний эм уудаг байсан. Өөрийн бие болон ДНХ-ээс эмчлэхийн тулд хор тайлах хэрэгтэй юу?

Хариулт: Хэрвээ та химийн эм тариа хортой гэж бодож байгаа бол байгалийн ургамал хэрэглээд үзэж болно. Үүнээс гадна, та нараар арьсаа эмчилж болно.

Асуулт: Та тайлбаруудаа ихэвчлэн амьтны хүүрээр хооллох нь хүний энергийг амьтны чичирхийлэлд барьж байдаг гэж ярих юм. Хэрвээ өндөг болон сүүн бүтээгдхүүнүүдийг хэрэглэвэл бас л хүмүүсийг тэр л чичирхийлэлд аваачих эсэхийг би мэдмээр байна л даа.

Хариулт: Үгүй, яагаад гэвэл, 1-рт, сүүг уухад ямар ч амьтан алагдаагүй, 2-рт, эдгээр бүтээгдэхүүнүүд амьд оршнолын амсдаг амьдралын туршлагыг туулаагүй. Тэр тусмаа нэг сайхан өдөр бие организм өөрөө гэрлээр хооллохыг хүсэх болно, эдгээр бүтээгдхүүнүүдийг хүлээн авахгүй. Энэ нь жам ёсоороо л болно.

Асуулт: Тамхины утааны хорыг арилгахад ямар ургамал тусалдаг вэ?

Хариулт: Борода́вник (Chelidonium-Strath comp.), Nux vomica Similiaplex, Nux vomica D6, Монос (Prunus Padus forte – Vitaplex N), TOXEX.

Асуулт: Та астмыг яаж эмчлэх байсан бэ?

Хариулт: За, юуны өмнө, та Астмын шалтгаан нь юу болохыг бодох ёстой. Энэ нь муу энергиэс үү, эсвэл ямар нэгэн юмнаас эсвэл хэн нэгнээс болсон уу, хэн таны урмыг хугалж, таны агаарыг булааж байна вэ? Эсвэл та ямар нэгэн зүйлээс айдаг юм уу? Эсвэл таны амьдарч байгаа газрын агаар бохир уу? Та байгальд гарч цэвэр агаараар амьгалдаг уу? Эсвэл та тамхичинтай цуг амьдардаг уу? Эсвэл ямар нэг зүйлийн харшилтай юу? Үүний тулд байгальд байдаг ургамлууд: Шивлээ, Багваахай, Эвкалипт, Улаан мод, Гандигар жимс, Баавгайн чих, Лаванда, Хаварсал, Таван салаа, Asthma-Gastreu N R43, Cepa D4, Droserapect, Ephedra-Strath comp, Flores Tritici comp, мэдээж, гэрлийн бясалгал.

Асуулт: Миний найз, бас түүний дүү нь хүүхэд байхаасаа экземээр өвчилж байна. Байнга л гарч ирээд алга болдог. Энэ өвчнийг эдгээхийн тулд тэд өөрсдөдөө юугаар тус болж чадах вэ?

Хариулт: Энэ нь ямар төрлийн экзем болохоос хамаарна. Юуны түрүүнд, та сансрын гэрлийн энерги, витаминууд, Ладанник, BVK (Roche), Хүн орхоодойн тусламжтайгаар дархлааны системээ бэхжүүлэх хэрэгтэй. Ялангуяа, та антибиотик хэрэглэсэн бол. Алкоголь агуулдаггүй зөөлөн саван хэрэглэх хэрэгтэй. Мөн Төлгөч өвс, (Achillea буюу Тысячелистник) Сүүний шар устай ваннад ороорой. Та эмийн сангаас нунтаг хэлбэрээр нь авч болно. Лууван идэж, Гялбалзал (Tropaeolum буюу Настурция) өвс, Алтантовч цэцгийн цай, царс мод идэх хэрэгтэй. Доорх өвс ургамлуудыг ашиглаарай: Demyc N spag., Mucan spag., Silicea colloidal comp., Gelatum, Antimonit D12. Загатнааг зогсоохын тулд Cefabene, Dermatodoron, Psoriasis-Gastreu, Rubisan, мөн зөгийн бал арьсандаа хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та арьсны мөөгөнцөртэй бол Clotrimazol эсвэл Terbinafinhydrochlorid агуулдаг крем хэрэглээрэй.

Асуулт: Үс унах нь эсвэл ердөө л муу генээр өдөөдөгддөг үү, түүнчлэн ямар нэгэн эмчилгээ бий юу?
Хариулт: Муу генетик гэдэг нь олон үе дамжсан муу энергийн үр дагавар юм. Эмчилгээ нь: Сайн энерги/Хайр.

Асуулт: Эрэгтэйчүүдийн халзралтыг эмчилдэг арга байгаа болов уу?

Хариулт: Үсний ургалтыг сэргээдэг миний мэдэх цорын ганц зүйл бол хоолондоо бүхэл үр тариа хэрэглэх. Түүнчлэн капсулаар ч байдаг.

Асуулт: Парацетомол, аспирин зэрэг өвчин намдаах эмнүүдээс зайлсхийх шаардлагатай юу? Эсвэл тэдгээр нь үр дүнтэй байдаг уу?
Хариулт: Би юуны түрүүнд байгалийн өвс ургамлыг хэрэглэхийг зөвлөх байна. Зөвхөн тэдгээр нь үр дүнгүй байвал, та хэрвээ үүнд харшил өгөхгүй бол химийн анагаах хэрэгслийг бага тунгаар оролдоод үзэж болно.

Асуулт: Миний эцгийн нуруу 40 жилийн туршид өвдөж байна, одоо тэр эмч нарын бичиж өгсөн эмээр л амьдарч байна. Та түүнд юугаар туслаж чадах вэ?
Хариулт: Тэр булчингий нь бэхжүүлэхийн тулд нуруундаа дасгал хийх ёстой, тэр Ладан (Boswellia serrata) хэрэглэж болно.

Асуулт: Би ямар байдлаар зүрхнийхээ чакраг, эсвэл аль ч чакраг идэвхжүүлж болох вэ? Бясалгалын үед миний анхаарал амархан сарнидаг болохоор зарим талаараа хэцүү байдаг.

Хариулт: Бясалгал нь хөгжихийн тулд цаг хугацаа шаарддаг үйл явц. Ялангуяа Дэлхий гаригийн доод үелзэл дээр. Танд тэвчээр хэрэгтэй. Видеоны 4-р хэсэг дээрхийг үргэлжлүүлэн дадлагажаарай.

Асуулт: Би бясалгаж байхдаа эсвэл унтахдаа тод нил ягаан өнгийг хардаг. Өнгүүд хэлбэр болон хурдаараа өөрчлөгддөг. Энэ нь юу болох, ямар утгатай болох нь сонин байна.

Хариулт: Энэ нь таны бясалгалдаа бий болгодог энерги юм. Энерги шилжиж эхэлж байгаа хэрэг.

Асуулт: Дэлхийд сүнс бий юу?
Хариулт: Тийм ээ, Дэлхий бол амьд оршнол, тэр мэдрэмж болон ухамсартай ба хүмүүс эсвэл амьтад шиг хөгждөг.

Асуулт: Экзистенцийн оршин байх шалтгаан ямар байдаг вэ, энэ бүхэн хаана болдог вэ? Бүх зүйл хэрхэн эхэлсэн, яагаад?
Хариулт: Үүнийг зөвхөн Экзистенц л мэднэ.

Асуулт: Дэвид Ике (David Icke), Стюарт Свердлов (Stewart Swerdlow), Жордан Максвелл (Jordan Maxwell) нарын тухайд таны санал бодол? Тэдэнд итгэж болох уу, та юу гэж бодож байна? Та хэнийг санал болгох вэ?
Хариулт: Хэрвээ та миний 11 видео киног үздэг бол та тэдний тухайд өөрийн гэсэн санаа бодолтой болох болно.

Асуулт: Facebook эсвэл Myspace зэрэг веб-сайтууд хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлдөг болов уу? Би үүнийг оюун ухаанд зориулсан том занга гэдгийг мэдэрдэг.
Хариулт: Би хувьдаа тэдгээрийг сайшаадаггүй, яагаад гэвэл эдгээр сайтууд хүмүүсийн хувийн мэдээллүүдэд хяналт ажиглалт хийхийн тулд нь оршдог юм.

Асуулт: Белинташад хэзээ нэгэн цагт зочлохын тухайд та хэрхэн ханддаг вэ? Болгарт байдаг энэ дэвсэгийг их хүчирхэг энергитэй гэж ярьцгаадаг.

Хариулт: Хэрвээ би хаа нэгтээ байх хэрэгтэй бол оршихуй надад цаг хугацаа, мөнгө болон тохиромжтой нөхцөл байдал, хүмүүсийг илгээх болно. Нэмж хэлэхэд: Ингэхэд хүмүүс та нарт бидний гэрлийн бясалгалын тусламжтайгаар бидний явуулсан цэвэрлэгээ ямар байсан бэ? Галт уулын дэлбэрэлт болон АНУ-ын Висконсин муж дээрх гэрэлтэгч бөмбөлөг нь Олимп уулан дээр болж өнгөрсөн бидний гэрлийн ажилд оршихуйн өгсөн шууд хариулт байсан юм. Дэлхийн муу энергийн цэвэрлэгээ байсан.

Mary (Greec): Алае багшид, бас Грекийн Олимп уулан дээрх сайхан сүнслэг туршлагын төлөө гэрлийн бүх ажилтнуудад баярлалаа. Миний хувьд энэ нь ер бусын өв болсон. Миний амьдралдаа авсан хамгийн агуу энергийн бэлэг байсанд баярлалаа. Таны энгийн маяг байдал, бусдад жинхэнэ манлайлагч байсан таны сайхан сэтгэлд талархаж байна. Танай бүлэгт оролцсоноороо би өөрийгөө энэрэлтэй, гавъяатай гэж мэдэрсэн. Би олж авсан хайрын энергиэ өөртөө аль болох ойрхон, хоёр дахь арьс мэтээр хадгалж явах болно. “Таны удирдлаган дор” гаригтаа зориулан бидний физик эсвэл менталь байдлаар хийсэн бүхэн гайхамшигтай байсан. Дэлхий талархан хариу барьсан. Бид бүхэн юу тохиолдсоныг харсан: галт уул дэлбэрсэн, АНУ-д харагдсан галт бөмбөлөг гээд л… Хүчирхэг цэвэрлэгээ байсан. Энэ нь миний хувьд амьдралын туршлага байсан. Баярлалаа.

Yura (Israel): Сайн уу, Алае. Би танд гэртээ харих замд тохиолдсон үйл явдлын талаар яримаар байна. Манай онгоц бусад онгоцууд шиг тэр үед хойшлогдоогүй байсан. Гэвч гайхалтай зүйл тохиолдсон. Бид өөрийн онгоцноосоо хоцорчихсон, онгоцны буудлын ажилчид онгоц хөөрөх гэж байна гэж хэлсэн. Тэд богино холбоогоор онгоцны багийнхантай ярьж эхэлсэн, хэдхэн минутын дараа онгоц эргэж ирээд хаалгаа онгойлгож бид хоёрыг оруулсан. Тэд бидэнд хэлэхдээ, бид маш азтай байна, ийм зүйл саяд л нэг тохиодог, онгоц хэзээ ч буцаж ирдэггүй юм гэсэн. 100 зорчигч биднийг хүлээж байсан. Онгоцны 2 эмэгтэй, 1 эрэгтэй үйлчлэгч нь биднийг угтан авсан. Бид хэдийгээр нислэгийг хойшлуулсан ч бид гэртээ 15 минутын өмнө ирсэн шүү.

Хариулт: Ямар гайхалтай сайхан туршлага вэ? Та нарт сайхан карма байгааг харж байгаа биз, яагаад гэвэл та нар надтай хамт Дэлхийг цэвэрлэхэд оролцсон болохоор, үүгээр оршихуй та нарт тусалж байгаа хэрэг.

Alaje: Дэлхийн хүмүүсийн ихэнх нь гариг дээр хүнд хэцүү амьдарч байна хэмээн гомдоллодог. Би гэрлийн ажлаараа, уулзалтуудаараа, бясалгалуудаараа энэ гаригийг амьдрахад хамгийн сайхан газар болгохыг оролдож байна. Гэхдээ миний хүчин чармайлтуудын төлөө над руу дайралт хийдэг муу хүмүүс бас байсаар л байна. Түүнчлэн сүнслэг гэж өөрсдийгөө батладаг хүмүүс ч байна. Тиймээс энэ нь миний явуулж байгаа сүүлчийн нийтийн бясалгал байж магадгүй юм. Би өөрийн видеонууддаа ярьдагчлан, сүнслэг харь гаригийнхан үзэн ядалтаар дүүрэн хүмүүсийг бус, ХАЙРЛАГЧ хүмүүстэй уулзахыг хүсэх байсан. Иймээс бусад гаригийн сүнслэг хүмүүсийн зүгээс нийтийн ямар ч холбоо тогтоохгүй байгаа юм. Биднийг ХАЙРЫН ЭНЕРГИЭР урих үед л бид ирэх болно.

Дэлхий илүү өндөр үелзэлд хөдлөхийн тулд шилжилтийн үйл явцад байна. ГЭРЭЛ болон ХАЙРЫН ийм өндөр үелзэлд муу муухай зүйл оршин байж чадахгүй. Яагаад хар тал дэлхийн энергийг дорд байлгахын тулд боломжтой бүхнийг хийж, үзэн ядалтыг бий болгохын тулд сөрөг хүмүүсийг ашигладаг шалтгаан нь энэ. Сөрөг хүмүүс таньтай маргахыг оролдож, таныг гэрлээс холдуулах, таныг муу муухай, хүчгүй болгож төөрөлдүүлэхийн тулд танд худал хэлдэг. Эерэг хүмүүс танд хайр, гэрэл, хүч чадал, мэдлэг болон билиг ухааныг өгдөг. Танд өөрийн талдаа хэнийг байлгахыг хүсч байгаа тухайд үргэлж сонголт байдаг. ГЭРЭЛ эсвэл харанхуй, ХАЙР эсвэл үзэн ядалт. Өөрийгөө хайр болон нөхөрлөлийн эсрэг ханддаг сөрөг, муу муухайд автсан хүмүүсээс хамгаалаарай. Олон хүн хайрлагч хүмүүсийн өндөр үелзлийг тэсч чаддаггүй ба түүгээрээ тэд түрэмгийлэгчид болдог, өөртөө муу кармаг бүтээдэг. Та гэрлийг илүү бүтээх тусам хар тал тань руу илүү их довтолдог, яагаад гэвэл тэд гэрэлд дургүй. Хар тал гэрлийн хүмүүс рүү довтлохын тулд сөрөг хүмүүсийг маш амархан удирдаж чадна. Зөвхөн та хайрыг хайраар л хүлээн зөвшөөрч чадна. Үзэн ядалт, ихэрхэг зангаар та хайрыг олж харахгүй, хайр руу дайралт хийдэг. Зүрх сэтгэл дэх өөрийн ХАЙР болон ГЭРЛИЙГ замаасаа гарсан тэдгээр сүнснүүдээс бамбай болгон ашиглаарай. Хэрвээ тэд энэ амьдралдаа үүнийг олж харахгүй байсан ч. Дэлхий гариг ГЭРЛИЙН болон ХАЙРЫН үелзлийг давж гарна, хэрвээ таны сэтгэл зүрхэнд хайр байвал шилжилтийн энергиудэд ямар ч асуудал гарахгүй. Хэрвээ та миний тухай мэдээлэл авахыг хүсч байвал сэтгэл зүрхэндээ хайраа идэвхжүүлж, гэрлийн холбооны сүнслэг харь гаригийнхнаас, гэрлийн оршнолуудаас, сүнслэг багш нараас, өөрийнхөө сүнснээс эсвэл оршихуйгаас (Бурханаас) гуйгаарай. Зуун зуун хайрлагч хүмүүс үүнийг хэдийн хийсэн ба тэд намайг илүү өндөр астраль хэмжээстэд угтсан. ♥ Түлхүүр нь хайр юм. ♥

Орчуулсан: Н. Хэнчбиш
Эх сурвалж: Линк

7.5
Reader Rating: (2 Rates)
9.7
Previous Article

Сансрын Илчлэл: Нууцлалын хөшигний нөгөө талд Кори ...

Next Article

Арктуриан-юу хийх, юу хийхгүй байх, шинэ сүнслэг ...

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Дэлхийн хэмжээсийн шилжилт болон соронзон бүсийн давтамжын өөрчлөлт

    2017-04-05
    By admin
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    1.9 хэмжээстийн Арктуриан зөвлөл-Таны дуу хоолойны хүч, 2. Ирж буй өөрчлөлт

    2017-10-25
    By Admin 2
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйСонин хачин

    Харийн хүнд олзлогдсон хүний яриа-4

    2019-04-06
    By Admin 2
  • Сонин хачинХарийн хүнтэй ярилцсан тэмдэглэл

    Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 8-р хэсэг

    2017-08-28
    By admin
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан-Дэвшлийг хэвийн явуулах тухай

    2018-04-17
    By admin
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД-8 ХЭСЭГ

    2018-01-10
    By Admin 2

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой