www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
ОнцгойУхамсар болон оюун санааны дэвшил
Home›Онцгой›Арктур -таны шилжилтийн явц

Арктур -таны шилжилтийн явц

By admin
2017-04-05
2766
1
Share:

Бид Арктурчууд та нартай хайр болон баяр баясгалангаар мэндчилж байна. Өнөөдөр бид та бүгдийн өөрчлөлтийн явцын талаар хэлэлцэхээр, мөн таны анхаарал төвлөрөх, бодож үзэх ёстой талбаруудын талаар тодруулахаар ирээд байна. Та нарын олонх, таны шилжилтийн явц бол дэлхий дээр оршингоо гэрлэн биед шилжих ёстой үнэний тухай гэдгийг ойлгосон байгаа байх. Бид Арктурчууд энэ явцын үед та бүхнийг хөтлөхөөр ирсэн байгаа тул та бүхэн өөрсөддөө бүрэн дүүрэн туслахын тулд хэрэгцээтэй байгаа тусламжаа дуудсанаар таны шилжилт хийж байгаа туршлага бүр хөнгөхөн, хүчлэлгүй, таатай өрнөх юм. Та өөрийн оршихуй биеэ өдөр бүр ажиглахад төвлөрүүлснээр бүр хэдхэн хором ч болов та өөрийн бүхэл бүтэн оршихуй биеийнхээ эрчим, мэдрэмж, сэрэхүй, өнгө болон дуунд холбогдох бололцоог өгч, өөртэйгөө нэг хоромд хамт байгаа хэрэг юм. Эхэндээ та магадгүй өөрийн оршихуй биеийн эрчмийг ойлгохгүй тайлбарлах чадваргүй байж магад юм. Оронд нь та өөрийн сэтгэлийн хөдөлгөөн, бодлууд болон биеийн хэсгүүдээр анхаарал сарниж болно. Өөрийн сэрэхүйд урган гарч байгаа юуг ч болов таньж мэд, тэгээд өөрийн бүхэл оршихуйдаа ажиглалт хийх зорилго болон төвлөрөлтөө үргэлжлүүл. Хайр эсвэл бүтээгчтэй холбогдох юмуу, учрахаар төвлөрөх хэрэггүй ганцхан тэр хоромд таны эрчим танд ямархуу мэдрэгдэж байгаа гэдгээ зүгээр ажигла. Таны оршихуйд их гэрэл цутгаж байна уу? Та хүнд бөгөөд нойрмог мэт мэдэрч байна уу? Та тогтворгүй юмуу ямар нэг зүйлийг эсэргүүцэх зэргийг мэдэрч байна уу? зэргийг ажигла.
Та юу ч мэдэрсэн байлаа түүнийг эхлээд мэдэж ав, тэгээд явуул. Хэрэв ижил эрчим эргэж ирээд байвал тэр эрчимд өөрийгөө төвлөрүүлээд магад таны анхаарлыг шаардаад байгаа тэр эрчимд төвлөр. Нэгэнт та өөрийн эрчимдээ танил дасал болоод ирэнгүүт та түүнийг дараах шинэ бүтээлд хэрэглэж болох юм. “ би өөрийн хөтөч сахиус болон анагаах шилжилтийн багийнханы хамт, миний байнгын өөрчлөлт, анагаалт, болон дэвшлийг дэмжихэд шаардлагатай бүхэн, хамгийн таатай эрчмүүд болон гэрлийн давтамж миний бүх оршихуй биед зөөлөн нэвтрэхийг урьж байна. Намайг одоо тэтгэх бүх хэрэгцээт гэрлийг хүлээн авахдаа, эсэргүүцэгч сөрөг бүхнийг уусган арилгахыг зөвшөөрч байна. Та нарт баяраллаа”. Тэгээд өөртөө шаардлагатай гэрэл болон туслалцааг бүтээгч болон ертөнцөөс хүлээн авч байгаагаар төсөөлөөд хэсэг хором бай. Энэ энгийн дараалал таны саад бөглөө болон эсэргүүцлийг суллах төдийгүй өөрийн дэвшилдээ өөрөө ухааралгүйгээр өөрийн эрчмийн оролцоотой танил болж эхлэх юм. Энэ нь ерөнхийдөө шилжилтийн үйл явцаар туулахад, та түүнийг мэдэх төдийгүй таныг амрах үеүүдэд таны бүхэл бие дахин шинэчлэгдэж, гэрэл таны дотор бэхжиж байгааг мэдэх юм. Энэ дадлыг илүү суулгах бүрт та өөрийгөө илүү ухаарч, шилжилтийн явцад байгаа гэдгээ мэдэх юм.

Хүйтэн гэдэг нь зүгээр хүйтэн үү? аль эсвэл хуучин эрчмээс салж байгаа хүйтэн үү? гэдгийг таних юм. Мөн танд байгаа зовиур шаналгаа биеэр хийсэн үйлдлийн улмаас гарсан уу аль эсвэл таны дотор таны зөн совинт анхаарлыг шаардаж байгаа эсэргүүцлээс гарсан уу гэдгийг танина. Таны ядраад байгаа нь таны оршихуй биед их хэмжээгээр орж байгаа гэрлээс болж байгааг ойлгож,танд амралт хэрэгтэй байгааг мэднэ. Таны ааш зан муухан байвал таны өнгөрсөн цаг дахь амьдралын талууд таны сүнстэй нэгдэхээр эргэн ирж байгааг мэдэж, тэр бүх гэмтэл шархууд чөлөөлөгдөх шаардлагтай байгааг ухаарч тэднийг таны сүнс дэх гэрлийг бүрхэн авахаас өмнө чөлөөлж явуулах хэрэгтэйг мэднэ. Та өөрийн бүхэл оршихуйтай хосолсноор та өөрийн дэвшлийн явцад хялбархан болон аз жаргалтайгаар урагшлахад өөртөө илүү тус болж байгаа хэрэг юм. Тийнхүү та өөрийн сүнслэг, биеийн, сэтгэлийн болон оюуны дэвшлийн хэрэгтэй зүйлдээ зөн совинлог болох юм. Энэ явц бол махан бие дотор явагдах зөн совинт мэдрэмжүүдээ итгэж хөгжүүлэх, сүнслэг өөрчлөлтийн үйл явц юм. Та өөрийн дэвшилд туслахын тулд зөн совинт мэдрэмжээ хөгжүүлснээр өөрчлөлтийг мэдэрч, бусдын дотор байгаа болон бүтээгчийн ертөнцөд байгаа илүү их гэрэлд эерэг шилжилт хийнэ.

Ингэснээр та бүтээгчийн бүхэл ертөнцийн дэвшилд туслагч, дэмжигч, гэрлээр туслах хүчирхэг эх сурвалж болох юм. Өөрчлөлтийн явц бол таны сүнсний шинэ талууд, таны оршихуй бие болон таны дотор байгаа сүнсний талуудтай уусан нэгдэхийн тулд ачаалагдаж, газардаж байгаа үзэгдэл юм. Ингэснээр таны бие доторх сүнсний оролцоо болон нөлөөлөл улам хүчирхэгжиж, шинэ чадвар, арга хэрэгсэл, ур дүй хөгжиж, шинэ дур сонирхол болон хүсэл мөрөөдлүүд гарч ирэн, таны бодит орчинд шинэ зам мөр рүү чиглүүлнэ. Мөн танд буусан шинэ ойлголт мэргэн ухаанууд таны өөрийн болон бүтээгчийн талаарх тодорхой ойлголтыг өгнө. Зарим хүнд сүнсний шинэ талууд долоо хоног, сар бүр ачаалагдаж байхад бусдуудад сүнсний үүрэг даалгавар анхаарал, төвлөрөл, болон хувь хүний хүлээж авах байдлаас хамааран хэдэн сар жилээр тохиож байна. Сүнсний шинэ тал танд илрэхдээ таны бие болон орчинд дандаа өөрчлөлтийг авчирж, энэ нь танд танил байсан хуучин харах өнцөг, зуршил, ойлголтуудыг чөлөөлж явуулахын тулд таныг дэмждэг. Сүнсний шинэ талууд нэвтэрч, шилжилтийг тохиолдуулахын тулд, танд үйлчлэхээ больсон таныг тодорхойлох үзэл баримтлал, хүлээж авах болон харах талуудаа та чөлөөлснөөр энэ боломж бүрдэнэ. Хэрэв махан бие, зан чанар, ухаан бодол эсэргүүцэж байгаа, түүнээс чөлөөлөгдөх юмуу өөрчлөлтийг хүсэхгүй байгаа үед энэ бол их сорилттой үйл явц байж болно .

Заримдаа бид гэрлэн биеүүд таниас, таныг хэн болохыг тодорхойлох, таны салшгүй хэсэг мэт болсон танил мэт санагдах өөрийн талууд, үзэл бодол, харах өнцгөөсөө салахыг асуудаг. Эдгээр нь таны физик ертөнцөд илэрч гарахдаа, хайртай хүмүүс чинь орхих юмуу маш их дуртай байсан гэр орон,ажил төрөл, газраа орхих, үнэ цэнэтэй юмаа алдах, биеийн хэсгээ ч алдах гэх мэтээр илэрдэг. Ихэнхдээ энэ өөрчлөлт хүн анзаарахгүй нарийн болдог бөгөөд тэд зөвхөн цаанаасаа мэтээр хүлээж авагддаг юм. Гэсэн хэдий ч та өөрийн ойлголт, харах өнцөгийг чөлөөлөн явуулах хэрэгтэй байдаг бөгөөд ингэх нь сүнсний шинэ талуудад шинэ их хэмжээний дүүргэлт болон харах өнцөгийг авчрахад зай өгөхийн тулд юм. Танд гүн цэвэрлэгээ хийгдэх үед их харамсах, эмгэнэх үе тохиож магад бөгөөд энэ нь нөгөө л та өөрийн сүнсний шинэ талыг хүлээн зөвшөөрөх, өөрийн тухай шинэ үзэл санаа ойлголт, харах болон хүлээж авах өнцөг авахыг зөвшөөрч, хуучнаа явуулахтай холбоотой байдаг. Танд ачаалагдахаар хүлээгдэж байсан өөрийн сүнсний шинэ талуудтай холбогдсоноор анагаалт, дахин шинэчлэх явцтай тулгарч, та дээш нээгдэж байгаа мэт мэдрэмжийг авах боломжтой болно. Энэ бүхэл бүтэн үйл явц бол өөрчлөлтийн үйл явц бөгөөд бүтээгчийн мэргэн ухаан, гэрэл хайр дэлхий дээр бий болох үйл явц мөн.
Хэрэв та энэ амьдралдаа хэн нэгнийг юмуу ямар нэг зүйлийг орхихоор асуугдсан бол энэ нь таны амьдралд шинэ эрчим оруулах төдийгүй таны сүнсний шинэ талууд болон түвшин ачаалагдахын тулд байдаг бөгөөд таны дотор сэрэлт явагдаж, дотор ухаан, хайр болон ур чадварууд тантай хуваалцагдахдаа бэлэн байдаг. Энэ цаг үеүүдэд чи өөрийн зөн совинт мэдрэмжээрээ чамд дэмжлэг тусламж хэрэгтэй байгааг ухаардаг.
“ Би сахиус хамгаалагч, хөтөч болон анагаах өөрчлөх багийханы хамтаар гэрлийн сайхан зохимжтой эрчим болон давтамж миний бүхэл оршихуй биеэр зөөлнөөр нэвтрэхийг урьж, намайг дэмжих бүхнийг нэвтрүүлж, надад хэрэгцээ шаардлагагүй болсон бүхнийг чөлөөлөн явуулж, өөрийн сүнсний шинэ талуудыг хүлээж авсанаар өөрийн физик биед нэгтгэн түүний бүрэн дүүрэн оролцоо одоо надтай байг. Би хөнгөхөн бөгөөд аз жаргалтайгаар өөрчлөгдөхөд бэлэн байна. Миний өөрийн сүнс болон сүнсний бүлэг намайг одоо дэмжихийг би урьж байна. Баярлалаа”. Таны дэвшлийн үйл явц, таны бүхэл бүтэн оршихуй биеийн бодлуудаас сэтгэл хөдлөлүүд хүртэлх нарийн үйлдэл болон харилцан үйлдлүүдэд олдож болно гэдгийг санаж байх нь чухал.

Тэр тусмаа таны физик орчны туршлагууд юмуу таны дэвшилд хамааралгүй мэт санагдах санаа зовнил, айдас сэтгэл түгшилт зэрэг нь таныг цааш үргэлжлүүлэн урам зориг өгөх,бүтээгчийн гэрэлд шилжүүлэх, өөрчлөхөөр таны дэвшилд зориулагдсан түлхүүр юм. Бүтээгч танаар дамжуулан таныг нэгэн цагт байсан өөрийн Гэрэл, Үнэн болон Хайрыг таниулахаар замчлан, тантай ярилцаж байгааг анхаарна уу. Бид Арктурианчууд дэлхийд байгаа бүх төрөл зүйлд шилжилт хийхэд нь туслахаар энд байна. Бид таны шилжилтийн бүх үе шатыг ойлгуулах, хүлээж авхуулах, туршлагыг туулуулахын тулд дэм болсоор байх болно. Бид та бүхнийг зоригжуулж, урамшуулахаар өөрсдийн ур чадвар, арга барил, мэргэн ухаанаас хуваалцаж байна. Тиймээс биднийг тусламжаар дуудаж байгаарай. Бид өөрсдийн мэргэн ухаан, эрчим, ойлголтоосоо хуваалцахаар ирж, таны өөрийн өөрчлөлт болон шилжилтийг таны дотор ухаанд хувиргахад хувь нэмрээ оруулахыг санал болгож байна.
Та дараах байдлаар хэлж болно” Арктурианчуудаа би та нарын дэмтэй сайхан эрчим намайг бүрэн дүүрэн хүрээлээсэй гэж дуудаж байна. Шилжилтийн явц болон миний өөрийн шилжилтэд холбогдох шинэ ухаарал, шинэ мэргэн ухааныг олоход надад туслана уу. Намайг урам зориг өгөх,анагаах хайрын эрчмээрээ бүрэн хүрээлнэ үү, надтай хуваалцахыг хүссэн хайр болон ухамсар бүхнийг амьсгалах бүртээ хүлээж авах болно. Баярлалаа”. Таатай шилжилтийг хүсэе.

Натали Глассон дамжуулав

Орчуулсан Д.Энхжаргал

Эх сурвалж: Линк

9.4
Reader Rating: (4 Rates)
9.6
TagsАрктур -таны шилжилтийн явц
Previous Article

Арктуриан-Зөвлөх нь, 12 сарын 4

Next Article

Арслангийн ордны давалгаа ба дээд долгионы ...

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан-Дээд хэмжээстийн биетүүдтэй холбогдох, Таны сэтгэл хөдлөлүүд

    2019-02-20
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктур – Үг болон хэл ярианы тухай

    2019-02-10
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктур -Таны нүдээр Дэлхийг харахад, Харь иргэншилтэй холбоотой ой санамжууд

    2019-02-20
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан- Шилжилтийг явуулах дадал, Та мэдэрсэн учраас хүлээж авдаг, Астрал дахь уулзалт

    2019-01-21
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД-23 ХЭСЭГ

    2018-02-27
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын илчлэл: Порталууд: Сансрын аалзны тор

    2017-10-24
    By Admin 2

1 comment

  1. фб-ийн нэр нараналдар 8 September, 2017 at 12:50 Reply

    би өөрийн мэдэрсэн нэг зүйлээ асууя тайлж өгнө үү хэл хуур хэнгэрэг өөрийн бодлоор дээд тэнгэрээс урсан оруулж ирдэг цагаан гэрлэн урсгал тахилд тависан модон болон хиймэл нийллэг материалаар хийсэн зүйл амильж хар хий биетийг цэвэрлэдэг бас сэтгэлд мэдрэгдэг нь энэ хөрстийн үхэж хатсан ургамал уул усыг амилуулж болох юм шиг мэдрэгддэг ч хийж туршсангүй гэхдээ болох юм шиг энэ мэдээлэлтэй хир нийцтэй вэ?

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой