Хэтрүүлэн бодогсод ба тэдний үнэн

Хэтрүүлэн бодогсод бүх юмсыг нэгд нэгэнгүй дүгнэн шинжиж, нарийн ширийнд татагдан, бүх зүйлийн талаарх утга учир бүрийг олохыг хичээдэг. Тэд өөрсөддөө амралт өгдөггүй бөгөөд үргэлж хатуу байдаг байна.
Хэрэв та хэтрүүлэн бодогч бол магад та хүмүүсийн үзэл бодлыг хэт ноцтойгоор хүлээн авч, тэдний хэлсэн бүрийг яагаад хэлэх болов хэмээн нарийвчлан ойлгохыг хичээдэг байх. Хэрэв та дээр нь эмзэг мэдрэмтгий бол хэтрүүлэн бодох нь таныг галзууруулж ч мэднэ. Учир нь та бусдад галзуу сонсогдохгүйн тулд бүх зүйлийг шинжлэн дүгнэдгээс тэр юм.
Мөн хэтрүүлэн бодогчдын бас нэг хатуу үнэн бол тэд хорвоо дэлхийг хар цагаанаар л хардаг явдал юм. Тэд дунд нь байж, сааралд тухалж чаддаггүй. Тэдэнд “тал мэдрэмж” гэж байдаггүй бөгөөд нэг бол хийнэ эсвэл хийхгүй, хайрлана үгүй бол үзэн ядна, сэтгэл нь бүрэн дүүрэн жаргалтай эсвэл сэтгэлээр нам унасан байдаг.
Зарим хүмүүст та арай хэтэрхий буюу дэндүү мэдрэмтгий, дэндүү шинжээч, дэндүү бухимдуу, дэндүү романтик санагдах үе заримдаа тохиолддог. Тэр байдал нь эргээд таныг гуниглуулдаг бөгөөд гол нь та хүн бүрт таалагдах албагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв та хэтрүүлдэгээ болихгүй бол өөрийгөө үргэлж бусдаас саланги мэт мэдэрсээр байх болно.
Хэтрүүлэн бодогчдын бас нэг өөр зуршил бол тэд амьдралд оролцох үедээ дотроо маш их тэмцэлддэг байдал юм. Тэд орчин тойронтойгоо болон эргэн тойрны хүмүүстэй холбогддоггүй. Тиймээс ч тэд ганцаар ажиллаж, тэдний дэг журмаас өөрийгөө тусгаарласан үед илүү хөгжингүй байдаг байна.
Тэд хайрлан дурлахад ихэнх цагаа зарцуулдаг боловч тэд өөрсдийгөө тийм нөхцөл байдалд аваачих дургүй. Тэдний зүрх сэтгэл маш эмзэг мэдрэмтгий бөгөөд горьдлого найдлага ихтэй байдаг тул, хэрэв тэд хайж байсан анхаарал халамж болон хайрыг авч чадахгүй бол энэ нь тэднийг эргээд шархлуулдаг. Тэгээд дараа нь хорвоо ертөнцөөс өөрийгөө тусгаарлан хаадаг, учир нь тэдэнд өөрийгөө анагаах цаг хэрэгтэй байдаг. Тэр нь бүр тийм ч чухал зүйл биш байсан ч тэр.
Тэдний зовиур шаналалын шалтгаан, зүрх шархалсны цаад учир, тэдний алдсан болон сурсан хичээлүүдийн ард юу байв …гэх мэтээр бүх зүйлийн ард байх учир шалтгааныг олохыг эрмэлздэг. Тэд хайж байгаа асуултынхаа хариуг олохгүйгээр зүгээр амьдарч чаддаггүй улс.
Тэд ертөнцтэй тусгай холбоо харилцаатай байх нь бий. Заримдаа тэд хүчирхэг холбоо хэлхээг гүн гүнзгий мэдэрч байдаг бол заримдаа тэд ертөнцийн утга учрыг огт ойлгохгүй болсон мэт өөрийгөө алсад байгаагаар мэдэрнэ. Энэ нь ертөнц тэдний эсрэг тэр чигээрээ боссон мэт мэдрэгдэж, хэрхэн ялахаа мэдэхгүйгээр тулаанд орсон мэт санагдах үе тэдэнд байдаг.
Хэрэв та хэт эмзэг мэдрэмтгий зүрхтэй бөгөөд хэтрүүлэн бодогч бол бас нойргүйдлээр шаналж байж мэдэх юм. Таны ор хамаг муу муухай бодлууд, айдсуудыг нэг дор цуглуулсан газар шиг санагдана. Мөн энэ газар нь таны хэлсэн, хийсэн болгонд асуулт тавидаг газар мэт болсон байх нь бий.
Гэсэн хэдий ч эмзэгээр хэтрүүлэн бодогчид, дэлхий дээрх хамгийн сайн шинж чанаруудыг өвлөсөн байдаг аж. Тэд:
- Уран бүтээлч, бүтээгч, өвөрмөц сэтгэлгээтэй
- Ер бусын бодох арга барил нь хүн бүхэнд таалагдахгүй байж болох ч, энэ нь таашаалд бүрэн нийцэхээр
- Мөн сэтгэл хөдлөл өндөртэй, ухаалаг байдаг.
Тиймдээ ч тэдний бүх харилцаа холбоо романтик, үгүй байсан ч гүн гүнзгий бөгөөд үнэнч байдаг байна.
Орчуулсан Д.Энхжаргал
эх сурвалж: Линк
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай