www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил
Home›Онцгой›Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 23:11

Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 23:11

By Admin 2
2018-02-03
1687
0
Share:

КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ

Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ.

(Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч)

Мэдээллийн ихэнх хэсэг нь Хамгаалагчдын – Сферүүдийн Оршнолуудын Альянсын гишүүдийн хоёр шинэ арьстан гарч ирэхэд нь янз бүрийн арсьтнуудыг бэлтгэх тухай байсан.

(Д.У.: Сферүүдийн Оршнолуудын Альянст сферүүд амьд учраас өөрсдөө багтдаг, түүнчлэн өндөр түвшний харь гаригийн 5 төрлийн бүлэг, тэдний дунд Цэнхэр Авианыхан болон Алтан Гурвалжин Толгойтой Оршнолууд байдаг)

Цаг хугацааны тэр хүрээнд би асар их хэмжээний шинэ мэдээлэл хүлээж авсан. Дэлхийн Альянс, СНХ-ийн Альянс болон Эншартай хэд хэдэн удаа уулзсан. Түүнчлэн Гонзалес болон майячуудтай маш хачирхалтай уулзалт хийсэн.

(Д.У.: Эншар – энэ нь Дэлхийн гадаргуу доор асар том хотуудад амьдардаг хүн дүрст оршнолууд. Тэд олон удаа Нэгийн Хуулийн цувралуудыг авч хэлэлцсэн ч тэр нь өөр нэртэй байсан. Майячууд бол тухайн үед харь гаригийнхантай тогтоосон гэрээнийхээ дагуу сансар руу явчихсан Майягийн соёл иргэншлийн төлөөлөгчдийн буюу хүмүүсийн бүлэг)

ТОМ ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ

Эдгээр уулзалтууд нь Сферүүдийн Оршнолуудын Альянс, Супер Холбоо болон Луунуудын Холбооны хооронд том хэмжээний танилцуулах бага хурлууд хийх хэмжээнд хүргэсэн юм.

(Д.У.: Супер Холбоо – энэ бол мянга мянган жил бидний генетикийг ухаж байгаа наад зах нь 60 төрлийн харь гаригийн арьстнуудын бүлэг юм. Цаашид бид тэдний тухай илүү их зүйл ярих болно. Луунуудын Холбоо – энэ бол тэдний хяналтанд байдаг муу санаатай харь гаригийн рептилиодуудын альянс. )

Саяхан Дотор Дэлхийн Бүлгүүд, Харуулууд болон манай оддын хөршүүд болох 52 оддын Сферүүдийн Оршнолуудын Альянсын төлөөлөгчид шинэ Хамгаалагчдад өөрсдийгөө танилцуулсан уулзалтанд намайг авч явсан.

(Харуулууд нь 2016 онд Кори уригдсан зочны хувиар айлчилсан Эртний Барилгачдын Бүлгийн балгасуудын хамгаалагчид.)

Цэнхэр Авианыхан болон Алтан Гурвалжин Толгойтой Оршнолууд манай нягтралыг орхихоосоо өмнө бидэнд илгээлт үлдээсэн.

ХАЙРЦАГУУДЫН ДУНД

2017 оны 10 сарын дунд үеийн цаг хугацааны хүрээнээс эхэлье. Бидний дөнгөж саяхан тэндээс нүүж явсан Техасын Плано дахь байрныхаа зочны өрөөнд би сууж байсан юм. Ойролцоогоор 3 цаг 30 минут болж байсан. Бидний ажиллаж байсан комикстой романд ашиглахаар зэхэж байсан зургуудаа би хараад сууж байлаа. Нилээн сонирхолтой нь бид түүнийгээ Хамгаалагчид эргэж ирсэн нь гэж нэрлэх гэж байлаа. Намайг тойроод Колорадо руу нүүхэд бэлтгэсэн хайрцагнууд болон хуванцар сагснууд байсан юм. Ямар ч урьдчилсан сануулгагүйгээр гэрлийн гялбаа намайг дэлхийн тойрог зам дээр байрлаж байсан Майягийн хөлөг дээр авчирсан. Өнгөрсөнд айлчлахдаа харж байсан урт коридоруудын нэгэнд байж байсан. Ихэвчлэн Майягийн хөлөг дээр ирэхдээ би “аз жаргалын оргилын” ер бусын энергийг мэдэрдэг байсан. Энэ удаад энерги аймшигтай байсан.

ТУЛААНД ТАТАГДСАН НЬ

Гонзалес намайг хурдан гэгч нь шүүрч аваад өрөө рүү хөтөлсөн хоёр хавтастай өргөн хаалга руу чиглүүлээд түлхэж орхисон.

(Д.У.: Гонзалес бас Сферүүдийн Оршнолуудтай холбоотой байсан гэж би хэдийн хэлсэн, тэр СНХ-ийн Альянсын доторх Гудын гол хамтрагч байсан)

Би түүнийг “Майягийн анагаалтанд” орсон цагаас хойш түүний нүдэнд үргэлж инээмсэглэл тодорч байхыг хардаг байсан. Гэвч одоо түүний харц түгшүүрээр дүүрсэн байлаа. Би зогсоохыг бас юу болоод байгааг мэдэхээр оролдож хамар ханануудын нэгнээс зууран авсан. Майягийн хөлөг дээр маш ер бусын ширүүн идэвхжил болж байв.

Би тэд асар том сүхний иртэй төстэй том чулуунууд барьчихсан байхыг харав. Тэд энэ төхөөрөмжийнхөө хажуугаас нь ч , “захаас” нь ч барьчихсан байсан ба тэдгээрийг хаалт эсвэл зэвсэг ч юм уу болгож ашигласан байсан. Майячууд бидний өмнө өрөө рүү орсон. Тэд яг л тулалдах гэж байгаа аятай харагдаж байсан. Гонзалес тайлбарлах цаг байхгүй гэж хэлээд миний гарыг хаалганы бариул руу татсан. Тэд намайг өрөөнд оруулж биеэ харуулахыг хүссэн. Тэр: “Энэ бол Таны хийх ёстой бүх зүйл” гэсэн. Тэр намайг хаалгаар түлхэн оруулахад би эсэргүүцэл үзүүлж илүү их тайлбар шаардах гэж байлаа.

ТОГТСОН ХӨӨСӨН ДУНДАХ РЕПТИЛИОДЫН ОРШНОЛ

Ар талд миний эмнэлгийн тусламж авч байсантай адилхан өрөө рүү орох хаалга байсан.

(Д.У.: Майягийн бүлэг СНХ-ийн хамгийн хар ажиллагааны үед авсан гэмтлүүдийг эмчлэхэд мэргэшсэн)

Би өрөөний нөгөө буланд шал тааз хоёрын өндрийн тал дунд тогтсон хөөсний дотор хөвж байгаа оршнол руу арваад майячууд зэвсэгээ чиглүүлээд зогсож байгааг харав. Би шууд л майячуудын сэтгэл хөдлөлийг мэдрэв. Хэт их сэтгэл хөдлөлийн стресс. Үүнээс өмнө тэднээс үргэлж энх тайван, хайр, гардаг байлаа.

Би шалан дээр амьгүй бололтой 5-7 майячуудыг анзаарсан. Тэдний “чулуун сүхний хэсэг” шалнаас 60 см-ийн зайд хөвж байсан. Би өрөөний нөгөө талд хөвж байгаа оршнол руу харав. Энэ нь хүний ясан бүтэцтэй төстэй ясан бүтэцтэй рептилиод оршнол байсан. Тэр хүний арьсан дээр чидун жимсний ногоон өнгөтэй могойны арьс тохчихсон юм шиг харагдаж байсан ба түүний гавлын яс уртассан байсан. Доор энэ байдал ямархуу харагдаж байсныг харуулахын тулд уламжлалт эх сурвалжуудын ихэвчлэн ашигладаг жишээ бүхий зургийг оруулав.

ХАМГИЙН ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ЛУУТАЙ ТӨСТЭЙ БАЙСАН НЬ

Өрөөнд нүүр эсвэл нүдийг нь тод харах боломжгүй хачин зэрэглээ байсан хэдий ч хүнийхтэй төстэй нүүрний төрхийг би харж чадсан. Би хүүхэн харааны ангархай нь хэрхэн нээгдэж хаагдаж байгааг харсан. Энэ хөдөлгөөн нь шар болон хар нь хүүхэн харааны хэмнэлтэй хосолж байсан нь миний Хааны Цагаан Лууны нүдэнд харсныг сануулж байсан.

(Д.У.: Энэ туульст Кори хэдийн Луунуудын Их гүрний толгойлогч, 4,3 м-ийн өндөртэй оршнолтой уулзсан.

Тэр айлгах ховсын нөлөө үзүүлэхээр зүйл хийж байсан)

Оршнол 2,2 метрийн өндөртэй байсан ба илт харагдах шөрмөслөг булчингийн бүтэцтэй байсан. Тэр хөл нүцгэн бор хөх алтлаг өнгийн цув гадуур нь нөмөрсөн хар кобинезонтой байсан.

НЯСЛАЛТ!

Оршнол над руу толгойгоо огцом эргүүлээд Цэнхэр Авианыхны надад өгсөн “Ра-Хануш-Эйр” нэрээр дуудсан. Тэр “Хануш” гэдэг үгийн талд нь орж явахад нь чанга няслах чимээ гарсан. Яг энэ үед би ямар нэгэн зүйлийн тухай ярилцахын төлөө энд ирсэн биш юм байна гэдгээ ойлгосон. Миний даалгавар бол оршнолыг алуулахын тулд анхаарлыг сарниулах байжээ.
ХАНУШ=ЕНОХ
[Д.У.: Би Жимми Черчтэй радио шоун дээр “Хануш” гэдэг үг Енохын Номон дээрх шиг “Енох” гэдэг үгтэй ижил утгатай гэж хэлсэн. Иврите хэлний зөв бичих дүрмээр khanokh эсвэл kn.n.kh гэж бичдэг, энэ нь “багш”, “хөтөлдөг хүн”, бас “элч” гэж орчуулагддаг. Енохын Ном бол Ахуйн Номын адил эртний чухал ном юм. Түүнд Дэлхий дээрх хүмүүсийг идэж эхэлсэн аваргуудын арьстанг дүрсэлсэн байдаг. Аваргууд тэдний кармаг тэнцвэржүүлж болох ирж буй их үерийг мэдчихээд нинжин сэтгэлтэй Элохимуудаас өршөөл гуйхын тулд Енохыг ашигласан. Тэд аюулгүй агаарт хөөрөх зөвшөөрөл гуйсан ч татгалзсан юм.
Маш сонирхолтой нь, үүнтэй адилхан ирж буй нарны тэсрэлтээс өмнө манай Нарны системийг орхихыг луунуудад зөвшөөрүүлэхийн тулд Кориг ашигласан, бас л тэдэнд татгалзсан хариу өгсөн. Яг энэ шалтгаанаар би “Енох” нь мөн чанараараа “дипломат” эсвэл “элч” гэсэн утгатай харь гаригийнхны ертөнц дэх улс төрийн хэллэг байх гэж таамагласан. Одоо энэ үүрэг Корид оногдсон бололтой. Кори ямар ч байсан Аврагч байх боломжгүй, мөн түүнийг Карла, Жим, Дон бид нар шиг онцгой гэж үзэх хэрэггүй. Түүнд олон бэрхшээл бий. Түүнд олон аюул заналхийлж байдаг ба түүнд тохиолддог бүх хачин зүйлүүдэд дасан зохицоход түүнд маш хүнд байдаг.]

“ТА ЧАДЛАА!”

Майячууд шууд л амьгүй эх орон нэгтнүүддээ санаа тавих бас дөнгөж сая хөнөөсөн рептилиодын цогцосыг зайлуулахын тулд өрөөг услав. Гонзалес тэдэнтэй хамт өрөө рүү орж оршнолын цогцос руу очсон. Дараа нь тэр над руу дөхөж ирээд надад чадлаа гэдгийг хэлсэн. Би цочирдсон хэвээр байсан ба түүнийг хөнөөхийн тулд оршнолын анхаарлыг сарниулах гэж ямар ч урьдчилсан сануулгагүй эсвэл ямар ч тайлбаргүйгээр намайг ашигласанд огт баярлаагүй.

ОЛЗЛОГДСОН ЛУУ

Гонзалес миний сэтгэлээр унасныг харсан. Тэр зогсоод гараа дээш доош болгон урт удаанаар амьсгалаа гаргаж байсан. Тэр минут орчим нүдээ аниад чимээгүй болсон. Дараа нь над руу хараад: “За, Таныг энэ бүхэнд татан оруулсанд уучлал гуйж байна. Бид саяхан олзонд байсан лууг авчиртал тэр VIP байж таарсан. Бид түүнийг хэдэн цагийн өмнө африк тивийн доор оршдог агуйнуудын системд барьж авсан юм. Майячууд стазисын технологиор түүнийг зогсоох чадвараа хэтрүүлчихэв бололтой” гэж хэлсэн.

Гонзалес цаашид үргэлжлүүлэн ярихдаа, рептилиодыг тусгай шоронгийн байгууламжид авчирсан, тэр ухаан ороод майячууд руу нэг нэгээр нь дайрч эхэлсэн гэсэн. Луунууд болон Супер Холбооны бүлгүүд энэ байгууламжийг эрт дээр цагт байгуулсан тодорхой нэг гэрээг зөрчсөн оршнолуудад зориулсан шорон болгож ашиглаж байсан гэж тэр тайлбарласан. Тэр бас надад илүү мэдээлэл өгөхийг хүссэн ч цаганд хавчигдаад байгаагаа хэлсэн. Гонзалес янз бүрийн өнгө, гэрэл болон билиг тэмдэгүүд асдаг, хяналтын хөвдөг чулуун хавтангийн дэргэд зогсож байсан майя хүн рүү харав. Тэгээд над руу харж: “Юу болоод өнгөрснийг тэдэнд харуулахыг зөвшөөрөөч” гэв. Тэр хэний тухай яриад байгааг асуух завдалгүй гэрэл гялсхийв.

ТЭД ОЛЗЛОГДОГЧИЙГ АМЬД ХҮРГЭЖ ЧАДААГҮЙГЭЭС БОЛЖ ШАНАЛСАН НЬ

Гонзалес, хэдэн майячууд болон рептилиодын цогцосын хамт би асар том агуйд байж байв. Бид 27 метрийн өндөрт байрлах 2 дэвсэг рүү хүргэдэг хана бүхий агуйд байж байлаа. Нэгэн дээр нь би өндөр цайвар үстэй хүмүүс болон харь гаригийн биологийн оршнолуудын бүлгийг олж харсан. Нөгөө дээр нь шоргоолж болон дэвхрэгнүүдтэй төстэй төрөл бүрийн инсектоидууд зогсож байсан. Хоёр бүлэг өөр өөрийнхөө дэвсэг дээр бидэнд харагдахгүй байгаа хэн нэгэнтэй ярилцаж байгаа мэт санагдаж байсан.

Гэнэт миний өөрийн бодлууд руу оюун ухаанууд нэгэн зэрэг цөмрөн орж ирж байгаа мэт мэдрэмж төрөв. Тэд бүгд дөнгөж сая миний Майягийн хөлөг дээр харсан үйл явдалд явагдал хүлээсэн. Салахаасаа өмнө тэд тэдгээрт хэдэн арван удаа ялагдсан. Би ийм хатуу ширүүн туршлагаас маш их бачимдаж, бас цочирдсон. Би майячууд болон Гонзалес ч бас миний толгой дахь үйл явдлуудын ялагдлыг амсаж байгаа нь илт байгааг анзаарсан. Бүх зүйл дуусахад олзлогдогчийг амьд хүргэж чадаагүйдээ майячууд болон Гонзалес шаналж зовохоос ч илүү байсан. Намайг юу болоод өнгөрснийг илүү мэдэх гэж Гонзалес руу дөхөж очих гэж байтал гэрлийн гялбаа намайг гэрт минь авчирсан. Бүх зүйлийг ингээд зөнд нь орхихыг би хүсээгүй болохоор дараагийн уулзалтуудын нэгэн дээр би Гонзалесаас илүү мэдээлэл шаардах болно.

ДЭВИД УИЛКОКИЙН ТАЙЛБАР

[Д.У.: Миний радио шоун дээр хэдийн хэлсэнчлэн энэ үйл явдлыг Дэлхий дээр, энд одоо бидний харж байгаа зүйлийнхээ синхронон толин тусгал мэтээр авч үзэх нь сонирхолтой байсан. Миний хэдийн мэдээлсэн хамгийн сүүлчийн танилцуулах бага хурлууд 2017 онд хүүхдийн наймаа болон бусад гэмт хэргүүдэд буруутгагдаж байгаа 40000 орчим хүн баривчлагдсан руу зааж байна. Эцэст нь, одоо уг цэвэрлэгээ албан ёсоор тамга дарж ял тулгаж байгаа 10000 хүний жагсаалтанд нилээд нь орсон Далд Гүрний хамгийн өндөр түвшний ажилтнуудад хүрч ирээд байна. Бид нилээд олон өндөр албан тушаалын хүмүүс хэдийн ТЦФ-ын хөлөг онгоцууд дээрх, бүр Кубын Гуантанамо дахь шорон руу илгээгдсэн гэж сонссон.

Иймэрхүү хөдөлгөөнүүд “сансрын дайнд” тохиолддог. Луунуудын элитүүд баривчлагдаж, хоригдож, бас байцаагдаж байгаа гэж найдаж байна. Мэдээж, тийм VIP гэрчүүд бидэнд луунуудын төлөвлөгөөний талаар хавьгүй илүү зүйлийг хэлж чадна. Майя баригдсан оршнолын хичнээн хүчтэй болохыг дутуу үнэлсэн. Учир нь луунууд Коригийн хэн болохыг, одоо цагт тэр ямар үүрэгтэй болохыг мэдэж байсан, дэлхийн хүн гэнэт гарч ирсэн нь дахиад хэн нэгнийг алахаас нь өмнө түүнийг устгах боломж бий болтол түүний анхаарлыг сарниулсан. Тохиолдож буй зүйл нь дайнд хоёр фронт дээр, Дэлхий дээр ч, сансарт ч ялж байгааг харуулж байгааг тодорхой зааж байгааг авч үзэх нь сонирхолтой байна.]

ЗҮҮДЭН ДЭХ УУЛЗАЛТ БА ХӨХ СФЕРҮҮД

Би Гонзалес болон майячуудын энэ айлгасан туршлагыг мартаж “ажлын журамдаа” орохын тулд боломжтой бүхнийг хийсэн. Манай зарим төслүүд анхаарал хандуулахыг шаарддаг байсан. Бараг шууд л зүүдэнд Тир-Эйр надтай харилцаж эхэлсэн. Ийм нэг уулзалтынхаа үеэр тэрээр хэлэхдээ, би ойрын хэдэн өдрүүдэд болох Супер Холбоо болон Санчир дээрх Зөвлөлтэй хийх хэд хэдэн уулзалтанд бэлтгэх хэрэгтэй гэсэн. 2017 оны 12 сарын 16-нд, 3 цаг 30 минутанд миний өрөөнд хөх сфер орж ирсэн. Би өчигдөр орой орныхоо хажууд тавьсан гоё хувцасаа өмсөв.

[Д.У.: Маш сонирхолтой нь, энэ нь миний Зул Сараар хэлэлцсэн Том Делонгийн ҮМНБ-ийн албан ёсны батлагдсан илчлэл болсон тэр өдөр тохиосон юм.]

Цамцныхаа товчийг товчилж байхдаа би Сансрын Илчлэл хөтөлбөрийн ээлжит бүлгийн бичлэг хийх гэж Гайя студи руу явж байхдаа хэр гоё харагддаг байсан тухай хэсэгхэн зуур бодлоо. Дараа нь сфер рүү эргээд шилжихэд бэлэн болсон гэсэн дохио өгсөн. Урьдын адил намайг юу хүлээж байгаа, надаас тэд юу хүлээж байгаа тухай мэдээлэл маш бага байсан юм.

СУПЕР ХОЛБООНЫ БААЗ РУУ ИРСЭН НЬ

Би аглаг газарт ирээд шатаар доошоо бууж очиход Супер Холбооны баазын хүлээлгийн танхимд гоёл чимэглэлийн ургамлын дэргэд ирсэн байсан. Би хаана байгаагаа шууд л ойлгосон ба ирсэн хүмүүсийг олж харах гэж тойруулан харж эхлэв. Би холгүй зогсох Гонзалес болон 3 майяг анзаарсан. Гонзалес намайг анзаарангуут дагалдагсдаа орхиод над руу ухасхийв. Тэр гараа миний мөрөн дээр тавиад: “Та бэлэн үү?” гэж асуусан. Би: “Юунд бэлэн гэж?” гэж сонирхон асуугаад юу болоод байгаа тухай ойлголт огт байхгүй гэдгээ үргэлжлүүлэн хэлсэн.

Гонзалес инээмсэглэл тодруулан: “Бүх зүйл урьдын л адил. Илүү сайн ч болж магадгүй. Та ердөө л сандарсан хэрэг” гэж хэлсэн. Би түүн дээр төвлөрсөн, Гонзалес майячууд руу хараад толгой дохиод дараа нь намайг хүлээлгийн танхимын шатаар бага хурлын заалны хаалга руу авч явах үед дараагийн тайлбарт орсон байлаа. Би: “Энэ удаад ягаан тэнэг хувцасаа өмсөөгүй юм уу?” гэж асуусан. Тэр инээмсэглэн хурдхан гэгч нь урагшаа харчихаад намайг хуралд ирсэн янз бүрийн оршнолуудын хажуугаар авч явсан.

УСНЫ ОРШНОЛУУД

Заал руу ороод би тэрээр ер бусын дүүрэн байгааг анзаарав. Тэнд эсвэл арван хэдэн жил хараагүй юу эсвэл үл таних оршнолууд байсан уу, янз бүрийн оршнолууд байсан. Үл таних оршнолуудын дунд агаар мандлын шаардлагаас болоод нэг л газар уяатай байсан усны оршнолуудын багахан бүлэг байсан. Таван огт өөр усны оршнол ирсэн байсны гурав нь хөлгүй байсан ба оронд нь сүүл байсан. Заримынх нь сүүл далайн хавных (далайн сүүн тэжээлтэн) шиг, бусад нь могойн сүүлтэй адилхан байсан. Шинэ комиксууд дээр ажиллаж байгаа зураачдын нэг Стив Кефало усны оршнолуудын нэгийг зурсан. Энэ тухай илүү ихийг та ReturnoftheGuardians.com сайт дээрээс олж болно.

НУРУУ ЗАРСХИЙСЭН НЬ

Хөлгүй 3 оршнол шалан дээр хөвөх устай цилиндрүүд дотор өлгөөтэй байсан. Ус нь тэдний биеийг тойрсон хяналтыг дэмждэг цилиндрийн хүчний талбайд тэсэх ёстой. Би зөн билгийн түвшинд эдгээр оршнолуудаас таагүй байдал мэдэрч байлаа. Тэдний хажуугаар гарахдаа би Гонзалес руу тонгойгоод: “Эдгээр усан доторх оршнолуудыг хараад таны нуруу зарсхийхгүй байна уу?” гэж асуусан. Тэр зогсоод пиджакан дотроосоо жижигхэн ухаант самбар гаргаж ирэв.

Гонзалес нэвтрэх эрх авахыг хүсч байгаа мэт самбар руу хэдэн секунд харж байснаа надад өгчихөв. Усны оршолууд манай далайнуудад олон тооны туршилтууд хийдэг ба хүн төрөлхтөнд тийм ч дуртай биш гэж тэр хэлэв. Тэд биднийг далай болон гаригийн онгон амьдралд зориулсан хавч гэж үздэг. Сүүлд хийхийг хүссэн зүйл бол санаандгүйгээр тэдний туршилт явуулдаг усанд нь орох юм гэж Гонзалес хэлсэн. Би ухаант шилэн самбарыг харсаар л байсан. Тэнд Солонгосын дайны үеийн цэргийн нууцалсан тайланг илчилсэн байсан юм.

СОЛОНГОСЫН ДАЙН ҮЕЭР БОЛСОН ЯВДАЛ

Энэ тайлангаар бол Солонгосын дайны үед Солонгосын хойгоос холгүй далайд албадан буулт хийсэн америкийн бөмбөгдөгч онгоц байжээ. Багийнхан Номхон далайн хүйтэн усанд унахаасаа өмнө ослын дохио өгч амжжээ. Багийнхан ослоос амьд гарсан ба тэд аврах завь руу үсрэхээсээ өмнө нэг тоноглолыг шүүрэн авч амжжээ. Онгоц нэг нэгнээсээ 90 м-ийн зайд байрлаж байсан 3 өөр аврах завин дээр амьд үлдэгсдийг үлдээгээд маш хурдан живжээ. Тэд завинуудыг нэг нэгэн рүү нь ойртуулах, тэр тусмаа аврах боломжийг ихэсгэхийн тулд сэлүүр ашиглаж эхэлсэн байна.

Гэнэт нэг аврах завинаас хашгирах чимээ сонсогджээ. Бүрэнхий болж байсан болохоор харагдах байдал огцом муудсан байв. Дараа нь болсон зүйл “тэднийг ухаан алдуулжээ”. Уснаас хүний хэлбэртэй төстэй зүйл харайн гарч ирээд амьд үлдсэн хүмүүсийн нэгийг аврах хантаазнаас нь татжээ. Хүний дүрс амьд үлдсэн хүнийг усан доогуур оруулах гэж тэмцсэн боловч аврах хантаазнаас болоод чадсангүй.

Хашгираан бусад аврах завинуудаас гарч, амьд үлдэгсдийг ус руу татаж оруулах гэсэн илүү олон хүний дүрснүүд агаарт цацагджээ. 3 дахь завин дээр онгоцны нисэг болон багийнхан байсан байна. Тэд хувийн зэвсэгээ хурдан гаргаж ирээд хамгаалалтанд бэлтгэжээ.

ЦЭРЭГ РҮҮ ДАЙРЧЭЭ

Цэргүүд дайснуудын сэлэгчид гарч ирнэ гэж хөлөг онгоц эсвэл шумбагч завинуудыг хайж эргэн тойрноо харжээ. Дараа нь гэнэт усны 3 оршнол амьд үлдэгсдээс зуурч аврах салны зах дээр харайн гарч иржээ. Нисэгч болон багийн гишүүд гал нээж усны оршнолуудыг гурвууланг нь устгасан байна. Тэдний цогцосуудыг аврах салан дээр хөвүүлж орхижээ. Амьд үлдэгсэд нуруу нуруугаараа нийлж суугаад өглөө болгожээ. Үхсэн хоёр усны оршнолыг нөхөд нь буцааж ус руу нь оруулаг гэж сүүлээр нь ороогоод өлгөөд орхижээ.

Нисэгч хэрвээ амьд үлдвэл цэргийнхэндээ дамжуулах гэж үлдсэн нэг цогцосыг нь загвар болгон аврах салан дээр бүтэн орхижээ. 8 цагийн дараа амьд үлдэгсдийг ТЦФ-ын хөлөг аварчээ. Усан оршнолын цогцосыг судлуулахаар явуулсан байна. Харин албан ёсны рапортонд амьд үлдсэн хүмүүс руу нилээд хэдэн удаа аварга загаснууд довтолж нөхдийг нь авч явснаас сэтгэл зүйн гэмтэл авснаас болж өвчилсөн гэж өгүүлжээ.

3-р сарын 18-нд би Жоан Оушен, Майкл Салла гартай хамтран Хавайн Конд эдгээр оршнолуудын талаар, тэдний далай дахь туршилтууд, баазууд, тээврийн хэрэгслүүдийн тухай бүхэл бүтэн танилцуулга хийх болно. “Илчлэлийн Давалгааны” үйл явдлын талаар тодорхой үзье гэвэл http://www.joanocean.com/Seminars.html#COREY сайт дээрээс хараарай.

ХЭВИЙН АГААР МАНДЛЫГ БҮТЭЭДЭГ ТАЛБАЙНУУД

Би энэ тайланг уншаад маш их сэтгэлээр унасан, тэгээд хуралд ирсэн бусад оршнолууд руу харж эхэлсэн. Би Гонзалесаас тэдний хэвийн агаар мандлыг бүтээдэг талбайн тэр хэлбэр тэдний эргэн тойронд байгаа эсэхийг асуусан. Тэр: “Тийм ээ, усны оршнолууд шиг оршнол бүрийг тойроод тэдний төрөлх гаригийн агаар мандлыг бий болгодог талбай байгаа. Тийм талбай та бид хоёрыг тойроод ч байгаа” гэж хэлсэн.

САНДАЛ ДЭЭРЭЭ ЭРГЭЖ ИРСЭН НЬ

Гонзалес дээшээ, бөмбөгөр оройтой тааз руу харж байснаа, дараа нь доошоо ширээ рүү харсан. Хэсэг чимээгүй байж байгаад: “Энэ сансрын станц маш дэвшилтэд, бас маш эртнийх. Тэр ирсэн ямар ч оршнолын биологийн шаардлагыг шууд хангахын тулд тэднийг сканерддэг. Түүнчлэн тэр оршнол бүртэй ухамсрын түвшинд харилцан үйлчлэлцэж, ирсэн бүхний хооронд 2 талт холбоогоор хангах чадвартай” гэж хэлсэн. Гонзалес зочдод гаргаж өгсөн сандлуудтай тах хэлбэрийн секторуудын нэг рүү чиглэн явсан ба ийш тийшээ харахаа болив.

Би түүнээс өнөөдөр тэр бид хоёрын хэн нь, сандал дээр суухыг асуусан юм. Тэр: “Үгүй, өнөөдөр Та тээр тэнд” гээд үг хэлэхэд зориулагдсан индэр рүү заав. Би айсан харцаар тэр газраасаа индэр рүү харахад тэр инээж эхэлсэн. Тэр жуумалзсаар байсан. “Битгий санаа зов, Супер Холбооныхон Хамгаалагчтай уулзахад юу муу зүйл болов гэж?” гэв. Гонзалес эргэн тойрноо харснаа: “Одоо индэр рүү гараад дотроо: “Би эхлэхэд бэлэн” гэж хэл. Би: “Юу эхлэх гэж?” гэж асуусан. Тэр нүүрэндээ инээмсэглэл тодруулан суудалдаа суув.

“БИ БЭЛЭН”

Би индэр рүү гараад танхим руу эргэн харав. Бүх нүд над дээр туссан. Би заалан дахь оршнолуудын хүлээлтийг мэдэрч байлаа. Би Дэлхийн төлөөлөгчид рүү хараад миний урьдчилан холбоо тогтоож байсан Зөвлөл 200-ийн гишүүдийн нэгийг таньсан. Тэгэхэд л би ямар түвшний уулзалт болохыг ойлгоод чичирч эхэлсэн. Би “Би бэлэн” гэж бодов. Шууд л ар талд Тир-Эйр болон Алтан Гурвалжин Толгойтой оршнол СНХ-ийн Альянсын өмнө САУГ-т анх хамтдаа гарч ирсэн шигээ гараад ирэв.

Тир-Эйр Над руу хандан: “Миний Танд хэлснийг үг бүрчлэн давтаарай” гэхэд би зөвшөөрсний тэмдэг болгон толгой дохив. Би дахиад л заал руу нүүрээрээ харж зогсоод ярьж эхлэв. Би: “Бид та бүхэнтэй Төгсгөлгүй Нэг Бүтээгчийн хайр болон гэрэлд мэндчилж байна”. Тэр мөчид Тир-Эйр, Алтан Гурвалжин Толгойтой оршнол хоёр алгаа урагш нь гаргаад мэхийн ёслов. Би ч бас тэдний дохиог давтав. Тир-Эйрээс хайрын энерги гарч байхыг би мэдэрсэн. Тэр надад урьд өмнөхөөсөө илүү нээлттэй байх шиг санагдаж байсан. Би сэтгэл хөдлөлөөр дүүрсэн байлаа. Би хэдийгээр уйлаагүй ч нулимс хацар даган урссан болохоор би танхимыг тод харж чадахгүй байлаа.

СУПЕР ХОЛБОО САНСРЫН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН НЬ

Би Тир-Эйрийн ярьсныг бүрэн ойлгоогүй ч үгийг нь давтсаар байсан. Ямар нэгэн сансрын эрх зүйн нотолгооны тухай, харин дараа нь Супер Холбооны хэрэгжүүлж буй генетикийн 22 хөтөлбөрийн тухай яригдсан. Тир-Эйр оршнолуудын бүлэгт хандаж тэднийг нэрээр нь дуудаж, тэднийг хаанаас ирснийг тайлбарласан.

[Д.У.: Намайг нарийн тайлбарлаж өгөхийг гуйхад Кори тайлбарлахдаа, ийм нарийн зүйлүүдэд амнези(мартуулах) үүсгэдэг тодорхой хамгаалалтын протоколууд байдаг гэж хэлсэн. Тэдгээр нь чөлөөт хүслийг хамгаалах Нэгийн Хуулийн заавруудтай давхцдаг.]

Цаашаа Тир-Эйр далай шиг их цаг хугацааны туршид мөрдөгдөж, бас зөрчигдөж байх үеийн эдгээр хөтөлбөрүүдийн сансрын хэлэлцээрүүдийг авч үзсэн. Манай бүс нутгийн бөөгнөрөл дэх 52 одод нэг бүрчлэн ийм генетикийн хөтөлбөрүүдийг өнгөрөөсөн бололтой.

[Д.У.: Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд Супер Холбооны бүлгүүд бүх галактикаас ДНХ авч Өргөмжлөл рүү биднийг цэнэглэснээр биднийхтэй хольж байсан.]

Дараа нь Тир-Эйр тэдний мэддэг байсан Супер Холбоог бусад оддын тоо томшгүй системүүдэд тохиолдож байсан шиг удахгүй татан буулгах болно гэж зарлав. Энэ нь сансрын хуультай бүрэн нийцдэг. Дараа нь Тир-Эйр удахгүй Цэнхэр Авианууд болон Алтан Гурвалжин Толгойтой Оршнолуудыг орлох Хамгаалагчдын хоёр арьстан гарч ирнэ гэж хэлсэн. Хамгаалагчид эдгээр хөтөлбөрүүдийг бэхжүүлж, бас хаах замаар Супер Холбоог үдэх болно.

ПОНЦИЙН СХЕМИЙГ ЭРГЭН САНАЦГАА

Тир-Эйрийн хэлсэн үгний дараа танхимын 1/3 нь нь босч ирээд нэг нэгнийхээ яриа таслан ярьж эхэлсэн. Нэг хэсэг нь үг хэлээр, нөгөө нь телепатиар харилцаж байсан.

[Д.У.: Супер Холбооны оршнолууд бидний нарны тэсрэлтийн дараа мянга мянган жил “удирдсаар” байна гэж бодсон. Тэд биднийг өөрсдийнхөө бүтээлүүд гэж үзэж байснаас биш, тусгаар тогтносон оршнолууд гэж үзэж байгаагүй. Тиймээс тэдэнд биднийг хянах хяналтаа алдаж байгаа тухай хэлэхэд бүгд л сэтгэлээр унасан. ]

Сансрын станц дээр автомат систем харилцааг блоклосон. Зарим оршнолууд гараараа даллаж, ярьж байсан боловч ямар ч дуу чимээ сонсогдоогүй. Тир-Эйр надаас: “Понцийн системийг санацгаа” гэж хэлэхийг гуйсан. Тэгтэл миний өмнө Супер Холбооны бүлгүүд болон Хамгаалагчдын бүлгийн хооронд аль эрт алслагдсан оддын системд ийм нөхцөл байдлыг бий болгосон ямар нэгэн цэргийн мөргөлдөөн үзэгдээд өнгөрсөн. Болсон үйл явдал Дэлхийн төлөөлөгчид болон надаас бусад бүх ирэгсдийн хувьд асар их утгатай байж таарсан юм.

ЗӨВЛӨЛ ДЭХ СУУДАЛ

Төлөөлөгчид суудалдаа буцаж очоод намайг тэдэнд хандахыг хүлээж байлаа. Тир-Эйр: “Хүн төрөлхтөнд даван туулах олон зүйл байна. Шинэ үе шатанд энэ Зөвлөл удахгүй татан буугдана. Хүн төрөлхтний “Сансрын Гэр бүл” түүнийг анагаагдахад нь, өөрийнхөө генетикийг болон сүнслэг өсөлтөө удирдахад нь туслах болно. Энэ Зөвлөл Дэлхий дээр төрөл авсан төлөөлөгчидтэй хүн төрөлхтөн тэднийг зайлахыг шаардах хүртэл ажиллах болно. Хүн төрөлхтөнд шинэ Супер Холбооны Зөвлөлд албан ёсны байр суурийг санал болгох болно. Сансрын Гэр бүлийн гишүүд бүх галактикийн хэмжээний цаашдын тасралтгүй хөтөлбөрүүдийн тал руу Зөвлөлийг чиглүүлэхэд туслахын тулд хөтөлбөрүүдийн хэсэг мэт өөрийнхөө туршлагуудыг ашиглах болно” гэж дамжуулахыг гуйсан. Тир-Эйр үгээ дуусгахдаа: “Бүгдэд үйлчил, Нэгд үйлчил” гэж хэлсэн.

“ТА ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ БОЛОХЫГ МЭДЭХ ҮҮ?”

Дараа нь дахиад л намайг тайзан дээр ганцааранг минь орхичихоод Тир-Эйр болон Алтан Гурвалжин Толгойтой Оршнол алга болчихсон. Тэгээд би Гонзалесын сууж байсан газар руу харахад тэр босоод чимээгүйхэн надад алга ташиж байсан юм. Би хурдан гэгч нь түүн рүү дөхөж очиход тэр дахиад л миний бугуйнаас шүүрч аваад гарах хаалга руу явсан. Бид бушуухан хурлын танхимыг орхиж бидний орхисон тэр газартаа зогсож байсан гурван майячууд руу чиглэн явав. Гонзалес намайг ургамалын дэргэд гарч ирсэн газарт хүргэж өгөөд ачаалав. Тэр надаас: “Энэ юу болохыг Та мэдэх үү?” гэж асуусан. Би түүн рүү хараад: “Хүн төрөлхтөн дахин хяналтанд байхгүй, бас өөрсдийгөө бурхад гэж нэрлэсэн хэдэн арван харь гаригийн арьстнууд дахин бидэн дээр туршилт хийхгүй” гэж хариулсан. Гонзалес инээмсэглээд: “Тэд манай домгуудын бурхад… Гэвч, тийм. Энэ нь Галактикийн Холбоо, түүний хэсэг болох Сферүүдийн Оршнолуудын Альянс Луунуудын Гүрэнтэй учраа олоход бидэнд туслах болно. Түүнчлэн хэд хэдэн нарны тэсрэлтүүд бидэнд тэднийг манай Нарны системээс хөөх хүртэл бид ХОУ-ны заналхийллийн эсрэг зогсох хэрэгтэй болно” гэж хариулсан.

ЛУУНУУДЫН ҮНДСИЙГ ТАСЛАХЫГ БИД ХАРИУЦАХ БОЛНО

Би цочирдож: “Сферүүдийн Оршнолуудын Альянс хүчирхийллийн эсрэг байдаг; тэд яаж рептилиодуудын эсрэг зогсох юм бэ?” гэж эсэргүүцэв. Гонзалес: “Бид энэ тоглолтыг хамтдаа ажиглах болно. Хэд хэдэн нарны тэсрэлтийн дараа луунууд энергийн байдлаар энэ системээс шахагдана. Ойролцоогоор мянган жил Нар тэдэнтэй зохицохгүй энергийг ялгаруулах болно. Олон рептилиод өмнөх мөчлөгүүдийн үед хийж байсан шигээ Дэлхий дээрх цаг хугацааны талбай болон нягт өнгөлөн далдалсан газрын маш гүн дэх баазууддаа нуугдаж үлдэхийг хичээж байна. Тэдний сууж байгаа газраасаа тамхи татахыг нь хүмүүс хариуцах болно. Тэгэхэд л луунууд энэ систем рүү эргэж ирж чадахгүй” гэж хариулсан.

МЯНГАН ЖИЛИЙН ЭНЕРГИЙН ТАЛБАЙ

Би: “Яагаад зөвхөн мянган жил гэж?” гэж асуухад Гонзалес намайг харж байснаа: “Библид байгаа юм шиг сонсогдож байгаа биз дээ? Дэлхий Супер Хаалгануудын дэргэд байрладаг” гэж хариулсан юм.

[Д.У.: Би энэ мэдээг Өргөмжлөлийн Нууцууд номондоо зориулж шалгасан бөгөөд дараахь зүйлийг баталсан НАСА-ийн өгөгдлүүдийг илрүүлсэн. Манай Нарны ойролцоо хөрш галактик руу хүргэдэг асар том “плазмын хоолой” байрласан байна.]

“Сансрын хууль Хаалгануудыг тодорхой нэг арьстанд зориулж хаахыг хориглодог. Цорын ганц хувилбар нь тэдгээрийн дэргэд байгаа систем рүү орохыг нь блоклох. Хүн төрөлхтөн Илчлэл болон нарны үйл явдлуудыг туулсны дараа рептилиодууд ноцтой аюул заналхийлэл болж чадахгүй” гэж тэр хэлсэн. Би түүнээс: “Тэр мянган жилийн үед энергийн талбайг хэн удирдах юм бэ?” гэж асуухад Гонзалес: “Мянган жилийн энергийн талбай нь сансрын аалзны тор болон энергийн урсгалын мөчлөгүүдийн жам ёсны хэсэг нь байх болно” гэж хариулсан. Түүний мэдээгээр бол энэ нь Галактикийн Холбооны ажилтнуудаас бүрэлдсэн нэг зүйл байх болно гэж тэр баталсан юм.

Яг энэ мөчид дахиад л хөх сфер гарч ирээд нөгөө л зигзаг хэлбэрийн хөдөлгөөнөө хийж эхэлсэн юм. Хурлын төлөөлөгчдийн зарим нь миний цээжний ойролцоо байж байгаа дамжуулалтын араас ажиглаад л байсан. Дараа нь бид тэдний харагдах байдлаас алга болсон.

Орчуулсан: Н. Хэнчбиш
Эх сурвалж: Линк

Previous Article

Сансрын Илчлэл: Далд заналхийлэл ба олон нийтийн ...

Next Article

ПЛЕЯДУУДААС ИРСЭН АЛАЕ. Асуулт ба хариулт: (2-р ...

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    2020-03-05
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД-3 ХЭСЭГ

    2018-01-09
    By Admin 2
  • Сонин хачин

    Зул сарын баяр, хойд Тунгус дахь Эвэнкчүүдтэй хэрхэн холбоотой вэ?

    2017-12-28
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Плейяд зөвлөл- Гэрлийн кодын тухай

    2020-02-27
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    2020-02-27
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктур-Та нар нэгдэхэд ойрхон ирлээ, Хүн төрөлхтөн ширээнд суудлаа эзэллээ

    2019-01-27
    By Admin 2

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой