www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
ОнцгойСонин хачин
Home›Онцгой›Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь

Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь

By Admin 2
2018-01-27
1563
0
Share:

2018-01-11 23:11

1-р хэсэг

СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн орныг олсон байна. Тэд инсайдеруудын нэрлэдэг Эртний Барилгачдын Бүлгээс үлдсэн ажээ. Манай Нарны Систем болон хөрш олон системүүдээр Эртний Барилгачдын Бүлэг тунгалаг бөмбөгөр оройтой байшингууд, пирамидууд, баганат хөшөөнүүд болон газар доорх хотуудыг ардаа үлдээжээ. Энэ нь Өргөмжлөлийн Нууцууд номонд Сар, астериодууд дээр болон хаа сайгүй байгаа балгаснуудын нилээд хэдэн фото зургуудын хамт тайлбарласан байгаа.

Ингэж гайхалтайгаар “гэртээ эргэж ирсэн нь” 2017 оны 12 сард СНХ-ийн олонд ил болгосон үйл явдлуудын зөвхөн нэг нь юм. 2016 оны өвлөөс хэрвээ хамгийн эхнээсээ биш бол, Кори Гудад 2 удаа хамгийн гайхалтай айлчлал хийж аугаа туршлагууд олж авах аз таарсан юм. Туршлагуудад бүх туульсийн туршид бидний уулзсан бүх хүмүүс оролцож байна. Үндсэн үйл явдлууд гайхамшигтайгаар шийдвэрлэгдсэн. Дэлхий дээр, манай Нарны системд болон түүний гадна талд байгаа хар хүчний эсрэг дайны оргилд нь бид хүрчээ. Миний өгсөн дүгнэлтээр энэ нь Коригийн бичсэн шинэчлэлүүдээс хамгийн сайн нь, хамгийн сонирхолтой нь юм. Үгээ дэлгэрүүлэхэд нь түүнд туслахдаа би жаргалтай байгаа бөгөөд нэр төрийн хэрэг гэж би бодож байна.

ЯМАР НЭГЭН ЧИГЛЭЛ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ

Та унших гэж байгаа зүйлээ бүрэн ойлгохын тулд энэ нь 2015 оны 3-р сараас эхэлсэн эрин зууны түүхэнд хамгийн сүүлчийн хувь нэмэр гэж тэмдэглэх нь зүйтэй. Тэгэхэд энэ олон жилд анх удаа Кориг Саран дээрх Сарны Ажиллагааг Удирдах Газар (САУГ) гэж нэрлэгддэг нууц бааз руу авч явсан. Энэ нь түүний утсаар надтай мэдээллээ хуваалцаад дууссаны дараа шууд тохиолдсон юм. Бидний утсаар ярьсан яриа 4 сар үргэлжилж би утгыг нь бичиж авч байсан.

Коригийн тайлбарлаж байгаагаар, тэр сансарт хүн ниссэн 20-р зууны дунд үеэс байсаар ирсэн үл мэдэгдэх, өндөр нууцлал бүхий байгууллага болох Сансрын Нууц Хөтөлбөрт буюу СНХ-т ажиллаж байсан. Миний Кориг ноцтойгоор хүлээн авсан шалтгаан нь тэр үед би хамгийн дээд түвшний нэвтрэх эрх бүхий олон инсайдеруудтай ярилцдаг байсанд оршино. Тэд энэ нь үнэхээр байсан гэдгийг илчилсэн юм.

БООЦОО НЬ МАШ ӨНДӨР

Саяхан миний 1917 оны Зул сарын баярт бэлэг болгон барьсан Шинэ Гайхалтай Танилцуулгууд нэртэй нийтлэлдээ би тэргүүлэх 10 инсайдерыг нэрлэсэн. Энэ нийтлэлд бас нэгэн удаан хугацааны инсайдер, нууцаар надтай 10 жилийн туршид мэдээллээ хуваалцсан Эмери Смит анх удаа ил гарсан юм.

Эмери АЦХ-ий Кёртленд бааз дээрх Сандия Лабораторит ажиллаж байхдаа харь гаригийнхны 3000 гаруй төрөл зүйлд аутопси хийсэн гэж нотолдог. Түүний ярианаас олон зүйлийг хожим бие даан бусад инсайдерууд, тэр дундаа Кори Гуд баталсан юм. Янз бүрийн гэрчийн мэдүүлгүүдийн гүн гүнзгий болон нарийн төвөгтэй байдлууд тэд үнэнийг ярьж байгаа гэдэгт намайг итгүүлсэн юм. Эмери эд зүйлсийг нь хулгайлж, гал тогооны ширээн дээр нь хуяг цоолох сум орхисны дараа олон нийтийн өмнө ил гарахаар шийдсэн, хожим нь халз мөргөлдөөн болж тэр алагдах шахсан.

Албан ёсоор, би долоо хоногийн өмнө эфирт гарч “зөөлөн буусан” бүлгийн дараа Сансрын Илчлэл хөтөлбөр дэх түүний анхны ярилцлагын тухай ертөнц даяар Зул сарын баярын өдөр зарласан. Бараг л дараа өдөр нь 3 хар жийп түүний нохойг хулгайлсан. Хэдэн өдрийн дараа тэрээр маш хүчтэй ханиад хүрч түргэн тусламжийн тасагт хандсан. Тухайн нийтлэл гарах үеэр тэр ноцтой өвчний шалтгаанаар дахиад эмнэлэгт хэвтэж байна. Эдгээр үйл явлууд нь “хэн нэгэн”, яг Далд Гүрэн түүнийг олон нийтийн өмнө цочирдуулсан мэдээлэлтэйгээ ил гараасай гэж хүсэхгүй байгааг нь баталж байгаа юм.

КОРИ ЯГ АДИЛХАН ХАНИАД ХҮРСЭН НЬ

Гунигтай нь, ийм зүйл бас Корид тохиолдсон. Өчигдөр орой тэр Жимми Черчтэй хамт энэхүү нийтлэлтэй нэгэн зэрэг эфирт гарах байсан. Гэтэл Кори болон түүний охин яг ийм хүчтэй ханиадаар өвчилж, түүний гуйлтаар би сүүлчийн минутанд түүнийг орлохоос аргагүйд хүрсэн. Тэр 39,5° хүртэл халуурсан. Хэрвээ тэр халуураагүй бол энэ нь амь насанд нь тийм ч аюултай биш байсан. Түүнчлэн хагалгаа хийлгэсэн нүд нь хүчтэй өвдсөн.

Би энэ тухай ярьж байгаа нь түүний бүх зүйл сайхан болно гэдгийг та нар мэдээсэй гэснийх юм. Түүний амь насанд юу ч заналхийлээгүй. Тэр маргааш өглөө гарч ирнэ. Гэсэн хэдий ч сонгосон цаг хугацаа Эмеритэй тохиолдсон зүйлтэй адилхан байгаа нь маш сэжигтэй байгаа юм. Одоо Эмери дахиад л эмнэлэгт хэвтэж байгаа. Энэ нь та шинэ хүн байсан ч танд бүгдийг ойлгомжтой болгохын тулд энэхүү нийтлэлийг гаргах, түүнийг утга бүхий констектээр баяжуулах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.

ТАНИЛЦУУЛАХ ЯНЗ БҮРИЙН АРГУУД

Хэрвээ та Сансрын Илчлэлийг, Гайя студи дахь манай 7 хоног бүрийн хөтөлбөрийг үздэг эсвэл уншдаг бол миний яг одоо санал болгож байгаа тоймтой танилцсан байгаа. Бид хэдийн 2 жил хагасын хугацаанд 7 хоног бүр хагас цаг янз бүрийн хүмүүс болон гол гол үйл явдлуудыг эрчимтэй авч үзэж байна. Үүнээс гадна энэхүү нийтлэлийн бүх утга болон “том зураг” өчигдөр орой радио шоунд орсон. Илүү сайн ойлгохын тулд та “түүнийг сонсох хэрэгтэй”. Би 32 минут 27 секундэд гарч ирээд 2,5 цаг ярьдаг. Ямар нэгэн байдлаар би тухайн нийтлэлийн бүх агуулгыг гаргаж чадсан. 3 цагийн нэг хөтөлбөрт би бүх танилцуулгын түлхүүр элементийг илчилж чадсан нь Коригийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.

САЛАН ТУСГААРЛАСАН СОЁЛ ИРГЭНШИЛ
Яг одоо та унших гэж буй зүйлээ ойлгохын тулд бидний мэдэх шинэ эриний бодит байдлыг харах зорилгоор төсөөлөлдөө уудам зай гаргах шаардлагатай. Ийм зүйл харах нь уфологи нийгэмлэгт, түүнчлэн эзотерик хувилбаруудад ихэнх хүмүүсийн сонсож дассан зүйлийн чанадаас хол гарч байна. Розуэллд болсон сүйрэл, дэвшилтэд соёл иргэншлүүдийн техногенийн хаягдлууд биднийг гаригуудын хооронд болон оддын хооронд аялуулж байна. Үр дүнд нь бид Сар, ангараг болон бусад гаригуудын дагуулуудыг оруулаад Нарны системийн олон газарт нууцаар бааз байгуулж эхэлсэн.

1950-иад онууд дахь “Тархины урсалт” нь янз бүрийн салбарууддаа сор нь болсон 35 сая хүн зөвхөн10 жилийн хугацаанд ийм газруудад шилжин суурьших асар их хүчин чармайлтын эхлэл байсан юм. Тэр нь зуу зуун сая хүн амтай, Ричард Доланы “салан тусгаарласан соёл иргэншил” гэж нэрлэсэн зүйл рүү цутгасан юм. Бидний Дэлхий дээр харж байгаа ямар ч зүйлээс технологийн хувьд хавьгүй илүү хөгжсөн нэг бүлэгтэй бид ажиллаж байна. Салан тусгаарласан соёл иргэншлийн төлөөлөгчдөд Дэлхий рүү эргэж ирэхийг бараг бүрэн хориглосон.

СНХ –ийг эхлээд бидний Далд Гүрэн, Кабала, Ертөнцийн Шинэ Журам эсвэл Иллюминатууд гэж нэрлэдэг гариг дээрх маш сөрөг элементүүд байгуулж, бас хянаж байсан юм. Хэт өндөр технологийг эс тооцвол СНХ дэх амьдрал эдгээр муу нөлөөний улмаас Дэлхий дээрхээс үлэмж муу байдаг.

ДЭЭР ҮНЭХЭЭР ХЭН НЭГ НЬ БАЙНА УУ?

Хамгийн өндөрт луунууд эсвэл үлэг гүрвэлүүд гэж нэрлэгддэг маш сөрөг рептилиодууд-гуманоидууд-харийнхны хяналтанд байдаг Далд Гүрэн байдгийг бид мэднэ. Хожуу Уильям Томпкинсийг оролцуулаад миний харилцдаг байсан олон инсайдерууд ийм төрлийн оршнолууд байдгийг баталсан юм. Тэд СНХ-т ил гарч ирдэг. Дэлхийн 2-р дайны үед Томпкинс биечлэн германий СНХ-т нэвтрэн орсон америкийн 23 тагнуулыг байцаасан ба нацистуудтай шууд ажиллаж байсан дайсагнагч харь гаригийнхны тухай сонсдог байсан.

Үүний зэрэгцээ луунууд дайсагнасан Хиймэл Оюун Ухаан буюу ХОУ-ны “нанитуудаар” халдварлагдсан болохыг саяхны Коригийн мэдээлэл илчилсэн. Үнэндээ бол ХОУ бүх биологийн амьдралыг устгахаар тэмүүлж байна. Тэр ч байтугай луунууд хүртэл зорилгодоо хүрэхийн төлөөх том тоглоомд нь ХОУ –ны удирддаг шатрын хүү төдий л юм. Янз бүрийн шашинуудын бичвэрүүдэд дүрсэлсэн Сатана буюу “Дайсан” нь энэ технологиор дамжин бидэнтэй харилцан үйлчлэлцэх сөрөг ухамсрын тодорхой бус тайлбар бололтой.

Хэрвээ тэр нь нягт хэлбэртэй байсан бол кармын болон шүүлтийн субъект болох байсан нь ойлгомжтой, энэ нь биологийн бус аргаар бидэнтэй харилцах болно. ХОУ нь бүхэл бүтэн гаригуудыг, нарны системүүдийг, тэр ч байтугай галактикуудыг амжилттай хоосруулсан, гэвч энэ удаагийн дайнд бид ялах бололтой. Тийм ээ. Бид туулайны үүр рүү гүн орсон гэж та нар бодож болно. Гэсэн хэдий ч эдгээр түүхүүдийг хамгийн өндөр түвшний бүх инсайдерууд гайхамшигтай сайхнаар баталж байгаа юм.

ХАРЬ ГАРИГИЙНХНЫ ТУХАЙ ТОВЧХОН

Одоо, Эмери ил гарсан энэ үед олон жилийн туршид олж мэдсэн зүйлээ илүү нарийн хэлж чадахаар боллоо. Манай Галактикт дэлхийн төрлийн гаригууд болон оюун ухаант соёл иргэншлүүд язганаж байна. НАСА зөвхөн манай галактикт дэлхийн төрлийн 40 тэрбум гаруй гариг байдаг гэж олон нийтэд мэдээлсэн. Та тэгэхээр “дотроосоо” оюун ухаант соёл иргэншлүүд хүний биетэй төстэй байдаг ба наад зах нь гуманоидуудын зан чанартай байдаг. Эмери толгой, хоёр гар, хоёр хөлийг “таван одтой боловсрол” гэж нэрлэдэг. Мэдээж, энэ нь үргэлж ийм биш ч ихэнх нь ийм байдаг.

Дэлхий дээр бидний харж байгаа нарийн төвөгтэй био сфер нь дэлхийн төрлийн гаригуудад ийм байдлаар бий болдог. Гариг дээрх ямар төрлүүд нь гуманоид хэлбэрээр хөгжих нь л өөрчлөгдөж байдаг. Тиймээс бидний гариг дээр хардаг шавьжнууд, усны оршнолууд, сүүн тэжээлтнүүд, шувууд болон мөлхөгчдийг оруулаад амьдралын хэлбэр бүрийг илэрхийлсэн зан байдалтай гуманоидуудын оршнолуудтай болох болно. Аз болоход бүх сансрын соёл иргэншлүүдийн 95% нь эерэг бөгөөд найрсаг байдаг. Луунууд-рептилиодууд нь манай галактик дахь нөлөө бүхий түрэмгийлэгчид юм.

СНХ-ИЙН АЛЬЯНС БА СФЕРҮҮДИЙН ОРШНОЛУУД

Коригийн бидний эргэн тойрон дахь нууцлагдсан одод хоорондын нийгэмлэгийн тухай гэрчлэл нь бусад инсайдеруудын хэлж өгсөн зүйлүүдээс миний цуглуулсны хязгаарын гадна илтээр гарчихаад байна. Тэр үед би хэдийн олон арван өндөр нууцлал бүхий мэдээллүүдийг цуглуулсан байсан ч тэдгээрийг сүлжээнд хэзээ ч хуваалцаж байгаагүй. 2015 оны 3-р сард Коригийн арын хашаанд СНХ-ийн сансрын хөлөг газардаж, түүнийг САУГ-т авчирна гэж бидний нэг нь ч санаагүй. СНХ-ийн ердийн комбинезон өмссөн Дэлхийн бүх арьстнуудын төлөөлөгчдөөр дүүрсэн хурлын зааланд Кориг оруулсан гэж би хэдийн мэдээлсэн билээ.

Тэд СНХ-ийн дотор бүрэлдэн тогтсон альянсын нууцлалыг тасчин хаях хүсэл тэмүүлэл бүхий гол гишүүд нь байсан. Коригийн дөнгөж сая уулзсан СНХ-ийн Альянсын гишүүн Гонзалес Кориг индэр дээр гарч эдгээр хүмүүсийн өмнө зогсохыг гуйсан. Гуд цаашид юу хийх тухай ямар ч заавар аваагүй. Гэнэт Коригийн ард гарч ирсэн үл таних өндөр хоёр харь гаригийнхныг хараад хүмүүс цочирдсон. Доорх зурган дээр бидний Цэнхэр Авианыхны арьстан ба Гурвалжин Алтан Толгойтой Оршнолуудын арьстан гэж нэрлэдэгсэд байна. Коригийн ар талд дээр өгүүлсэн арьстнуудын төлөөлөгчид нэг нэгээрээ гарч ирсэн.

ТОМ ХУРАЛ БА НЭГИЙН ХУУЛЬ

Энэ үеэс эхлэн Кори цугларсан хүмүүстэй ярилцахын тулд эдгээр оршнолуудын суваг нь болсон. Ямар нэгэн шалтгаанаар оршнолууд СНХ-ийн Альянстай шууд харилцдаггүй байсан. Тэдэнд зуучлагч хэрэгтэй байсан болохоор Кориг сонгосон. Энэ нь Коригийн надад СНХ-ийн тухай мэддэг бүхнээ 4 сар ярьж, дөнгөж жинхэнэ нэрээрээ олны өмнө гарч ирсний дараа болсон юм. СНХ-ийн Альянс маш чухал ач холбогдолтой харь гаригийн бүлэгтэй ажиллаж байгаагаа ойлгосон. Асуулт асуусан хүмүүсийн нэг нь: “Та Нэгийн Хуулийн Ра мөн үү?” гэж асуусан.

Нэгийн Хууль гэдэг нь L/L Research Company 1981-1983 оны хооронд дамжуулсан 5 номноос бүрэлдсэн цуврал юм. Би түүнийг 1996 оноос уншиж эхэлснээс хойш тэр миний бүхий л амьдралын үндсэн ажил болсон юм. Би 1995 оны сүүлчээр Скотт Манделкерын хэлсэн Нэгийн Хууль бол түүний уншсан хамгийн аугаа гүн ухааны болон сүнслэг шаштир гэж хэлсэн нэг номноос түүний тухай олж мэдсэн юм. Скоттын докторын зэрэг хамгаалсан бүтээл нь дорно-өрнийн сэтгэл зүйд зориулагдсан. Тэр Нэгийн Хууль нь буддизмын болон бусад шашинлаг сургаалиудын гүн гүнзгий мөн чанарыг төгс барьж авсан гэж үзэж байсан юм.

Нэгийн Хууль нь тодорхой нөхцөл байдлын үед ченнелинг нь маш нарийн байж чаддаг гэдгийг баталсан У. Б. Смитын шинэ санаачлагын дараа ченнелингийг төгс болгохыг оролдсон 20 жилийн судалгааны үр дүн юм. Үгийн илэрхийлэл нь тодорхой үзэл баримтлалыг илэрхийлэхийн тулд эх сурвалж нь шинэ хэл бүтээх хэрэгтэй болохоор маш гүн гүнзгий байсан. Би ихэвчлэн нэг хуудсан дээр 45 минут тогтож уншдаг байсан. Материал нь намайг Карла Ракерт, Жим Маккарти нарын дэргэд 2003 оны эхнээс 2005 оны сүүлчийг хүртэл байж судлахаар хэмжээний хэцүү байсан бөгөөд олон нөхцөл байдлыг холбож байсан юм. Би Дон Элкинсыг нас барсны дараа түүний өрөөнд амьдарсан анхны хүн нь байж таарсан. Намайг түүнийг өрөөнд ороход түүний амьд байхад нь, 1984 онд нас барах хүртэл нь ямар байсан тэр л хэвээрээ байсан. Би нүүж очсоныхоо дараа Карла, Жим хоёр харилцахад хичнээн энгийн хүмүүс байсан нь миний гайхшралыг хамгаас их төрүүлсэн юм.

ГАЙХАЛТАЙ БАТАЛГААНУУД

Тэр үед нэг гэнэтийн бэлэг нь түүнд өгүүлсэн зүйлийг Карла хэдийгээр үгээр илэрхийлсэн ч би түүнээс илүү сайн ойлгосонд байсан юм. Намайг ченнелингийн салбарт шинжлэх ухааны доктор гэж тооцож болно. Физикийн ухааны доктор Дон Элкинст түүнд хэлсэн зүйлийг ойлгоход ихэнхдээ хэцүү байсан. Удалгүй би энэ нь миний гарт орж ирсэн тоглолтыг өөрчлөх хамгийн чухал материал болохыг ойлгосон юм.

Миний анхны Эх үүсвэрийн Талбайн Судалгаа нэртэй ном Нэгийн Хууль дээрх шинжлэх ухааны загваруудыг бүрэн төгс баталсан. Хоёр дахь ном болох Синхронизмын Түлхүүр нэртэй ном мөчлөгүүдийн тухай шинжлэх ухааны хэлсэн зүйлүүдийг судалсан юм. 3 дахь нь буюу саяхны ном болох Өргөмжлөлийн нууцууд номныхоо эхний хэсгийн хувийн мэдээлэл сонирхдог хүмүүст, удаах хэсгийг нь Нэгийн Хуулийн баталсан манай Нарны Системийн сансрын түүхийг санал болгосон. Тэр ч байтугай энэ сэдвийг судалсан 500 хуудастай 3 номны дараа Нэгийн Хуульд агуулагддаг бүх мэдээллүүдийн зөвхөн гадаргууг нь л хусч байжээ гэж би үздэг. Түүнтэй зэрэгцэх зүйл байхгүй, цэг.

НОТОЛГОО

Кори САУГ-т уригдсан зочны хувиар гарч ирэх тэр үеэр Альянс түүний хэн болохыг, түүний надтай ажилладагийг нь ч хүртэл мэдэж байсан. Өөрсдийгөө Хамгаалагчид гэж нэрлэдэг эдгээр оршнолуудтай харилцах цорын ганц арга нь Тэдний шаардсан Кори Гуд гэдэг нэртэй хүнээр л зөвхөн дамжуулах юм байна гэдгийг Альянс ойлгосон. Тэднээс: ”Та Нэгийн Хуулийн Ра мөн үү?” гэж асуухад Цэнхэр Авиан зөвхөн: “Би бол Ра-Тир-Эйр” гэж хариулсан. Нэгийн Хуулийн номнуудад хариулт бүр: “Би Ра байна” гэсэн гуравхан үгээр л эхэлдэг. Энэ бол төгс төгөлдөр үгс.

Та эдгээр оршнолууд чөлөөт хүслийг хэрхэн сайтар хамгаалах ёстойг нь ойлгох үед энэ нь үнэхээр үгүйсгэх аргагүй нотолгоо болно. Энэ бүхнийг сонсонгуутаа би бас тэр асуултыг асууж хариулт хүссэн, тэгээд толгойдоо: “Гадагшаа гар” гэхийг тод сонссон. Хөндийн дээгүүр татсан үзэсгэлэнтэй сайхан солонго намайг хүлээж байсан. Ойролцоогоор жилийн дараа арай гэж оршнолууд Корид Нэгийн Хуулийн материалын зохиогчид гэдгээ баталсан юм. Тэр үед Кори бид хоёр ч тэр холбоонд итгэчихсэн байсан юм. Нэгийн Хуулийг судалсан энэ бүх хугацаанд эдгээр оршнолууд физик хэлбэрээр харагдана гэж би хэзээ ч бодож байгаагүй. Тэд эцэс төгсгөлгүй нуугдсан хэвээр үлдэж, зөвхөн ихэнх хүмүүсийн Өргөмжлөл гэж нэрлэдэг бидний хувьсал дахь квантын гайхалтай үсрэлтийн дараа л гарч ирнэ гэж боддог байлаа.

НАРНЫ ТЭСРЭЛТ БА ӨРГӨМЖЛӨЛ

Нэгийн Хуулийн сургаалийн судалгааны бусад хэлбэрүүдийн олон хэлбэр дээр үндэслэгдсэн бас нэгэн төлөв нь одоо бид Өргөмжлөлийг туулж байгаа тухай үзэл санаа юм. Бид үүнийг харахгүй байна, учир нь амьдрал маш гутранги бас харгис мэт санагдаж байгаа ч тоглолтонд дээд хүчнүүд оролцож байна. 7 хоног бүр Билэг оюуны сургааль хөтөлбөртөө манай Нарны систем нь бидний Дэлхий дээр хардаг шиг цаг уурыг ихээр өөрчлөх тухай би ярьдаг. Энэ нь асар их гэнэтийн үйл явдлууд бөгөөд өнөөдрийг хүртэл бүх шинжлэх ухааны өгөгдлүүд шинэчлэгдсэн. Тэдгээр нь улам илүү эрч хүчтэй болсоор байна.

Нар болон гаригууд тод халуун, илүү соронзлогдсон, илүү озон болон цэнэглэгдсэн жижиг хэсгүүдээр баялаг, мөн илүү их рентген туяа цацрааж байгааг бид харж байна. Түүхч Сантильян, фон Дехенд нарын цуглуулсан эртний 35 уламжлалд үйл явцыг туулсны дараа бид Алтан Эринд орно гэж зөгнөсөн байдаг. Хамгийн сайн уламжлалд зөгнөхдөө, Нар тод цагаан өнгийн, ердийнхөөс илүү хурц, цагийг эзэлсэн тэсрэлт ялгаруулна, квантын үсрэлт хурдасгасан темпээр явна гэсэн байдаг. Энэ үйл явдал бүх шашинууд болон эртний бүх уламжлалд сүлжигдсэн байдаг. Ийм ижил төстэй байдал нь энэ цаг үед нийтлэг нууц байжээ гэж таамаглахад хүргэж байна.

СУРГУУЛИА ДҮҮРГЭХ НЬ

СНХ-ийн хүмүүс ийм өөрчлөлтүүд нь маш халуун, соронзлогдсон одод хоорондын үүлээр өдөөгддөг бөгөөд одоо манай Нарны систем түүнд дотор хөвж явааг тодорхойлсон байдаг. НАСА үүнийг доктор Мерайя Оферын ажлаар бататгахын тулд 2009 оноос эхлэн албан ёсоор мэдээлсэн. СНХ Розуэллын төрлийн сансрын хөлгүүдийг авч энэ “хөөсөн” үүлийг, түүнчлэн манай Нарны системд үзүүлэх чухал нөлөөг нь нарийн судалсан. Манай гаригуудын ажиглагдаж байгаа “цэнэг” гэдэг нь нарны энергийн тохиолдож болох шинж тэмдэгүүд юм. Бүх зүйл аугаа крещендо (дууны хүчийг аажмаар нэмэх) руу хөдөлнө. Жишээ нь, сүүлийн хэдхэн жилийн дотор зарим гаригуудын визуаль шинж чанар эрс өөрчлөгдсөн.

Уильям Томпкинс СНХ-ийн хүн бүр болох үйл явдлын талаар мэддэг ч энэ юу болох, энэ хэрхэн тохиолдох талаар хүн бүр өөрийнхөөрөө ойлгодог гэж хэлж байсан. Нэгийн Хуулийн хэтийн төлөв нь цувралын бүх 5 номонд сүлжигдсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтний хувьд хувьслын чухал үсрэлт болохыг зааж байна. Зөвхөн хамгийн сөрөг оршнолуудад энэ үйл явц сөргөөр нөлөөлнө. Тэдний хувьд мэдээж, тэд үхэх болно. Бусдынх нь хувьд хэрвээ тэд бэлэн бол “сургуулиа дүүргэнэ”, эсвэл “3-р нягтралд” сургуулиа үргэлжлүүлэхээр сансрын ноагийн хөвөгч авдарт шинэ гариг руу аюулгүйгээр шилжинэ.

ДӨРӨВДҮГЭЭР НЯГТРАЛ

Дэлхийд үлдсэн хүмүүс 4-р нягтрал руу шилжинэ. Танд физик, хүн хэлбэрийн бие байсаар байх ба тэр нь зөвхөн илүү энергийн, мэдрэмтгий байх болно. Мянга мянган жил яг энэ тухай ертөнц даяарх эртний олон бошигууд Нэгийн Хуулиас арай бага тусгай нэр томъёогоор ярьсаар ирсэн. Өргөмжлөлийн бошиг нь иудаизм, христ, ислам, буддизм болон индуизм зэрэг ертөнцийн үндсэн шашинуудын сургаалиудын тулгын чулуу юм.

4-р нягтралын бие илүү телепаттай, амьдралын дараахь амьдрал ба дахин төрөл авахыг ухаарч, мөн телекинез болон левитаци зэрэг шинж чанаруудыг эзмших болно. Бидний өдөр бүр сэрүүн байх ухамсар нь судлах бас түүнд дасан зохицох хэрэгтэй психоделик туршлагатай төстэй элементүүдтэй байдаг.

Нэгийн Хууль нь сургуулиа дүүргэх нь автомат бус гэдгийг тодорхой заадаг. Та сайн хүн байхыг өөрөө олж авах ёстой. Энэ нь наад зах нь 51% -д нь “бусдад үйлчлэхэд” анхаарна гэсэн үг. Энэ нь та бол хайрлагч, уучлагч, нигүүлсэгч сүнс гэсэн үг. 49%-д нь удирдан залагч, хянагч, өөрөөр хэлбэл “өөртөө үйлчлэнэ”, гэсэн ч сургуулиа дүүргэнэ гэсэн үг. Жинхэнэдээ бол та удирдах болон хянахаасаа илүү хайрлагч байх юм. Хэрвээ энд уншсан бүхнээсээ та зөвхөн үүнийг л гаргаж авч байгаа бол хайр болон нигүүлсэл таны ердийн дадал болно гэдэгт би найдаж байна.

АВАРГА ТОМ СФЕРҮҮД БА 2012 ОН

Майягийн Цаг тооны бичгийн сүүлчийн өдөр болж, ямар ч нарны тэсрэлт Өргөмжлөлийн үйл явдалгүй өнгөрөхөд Интернетэд над руу хүчтэй довтолсон. Энэ өдөртэй холбоотой сургалт маш баялаг. Би мэдэж байсан зүйлтэйгээ хамт түүнд ойртож ирэхэд бид гариг шигээ бэлэн биш байсан. Яагаад гаригийн хэмжээний хэдэн зуун асар том сферүүд манай Нарны систем рүү орж ирсэн, 2012 онд олон сфер өнгөлөн далдлагдсныг СНХ-ийн Альянс маш сонирхож байсан. Коригоор дамжуулан Ра цугларсан хүмүүст эдгээр сферүүд нь биднийг нийтээрээ сүнслэгээр бэлэн болох хүртэл нарны тэсрэлтээс урьдчилан сэргийлэх чадвартай гэж тайлбарласан.

Бэлтгэлийн хамгийн чухал элементүүдийн нэг нь бид ядаж зарим талаараа ч гэсэн сансрын илчлэлийг туулах ёстой. Бид хэн болохоо, мөн үнэн хэрэгтээ юу болоод байгааг мэдэх ёстой. Сатанизм болон педофилийг оруулаад Далд Гүрэний муу муухайг олонд дэлгэх нь энэ үйл явц дахь эхний алхам юм. Бид ҮМНБ болон СНХ-тэй холбоотой нууцлалын бартерын уналтыг харж байгаа нь хамгаас чухал. Сэтгэл хөдөлгөсөн олон нийтийн сэтгэл зүйн өөрчлөлт нь биднийг квантын үсрэлтэнд бэлтгэдэг өргөн их сүнслэг сэргэлтэд хүргэнэ. Үнэндээ бол Нэгийн Хууль хамт олны хувьд бид сүнслэг дэвшлийн ерөнхий түвшнээрээ нарны тэсрэлт хэзээ болохыг тодорхойлно.

ТЭР ХЭЗЭЭ ТОХИОЛДОХ ВЭ?

2012 он илт амжилгүй болсон, ихэнх хүмүүс түүх бүхлээрээ “хуурамч” бас нэр хүндгүй болсон гэж үздэг. Ямар ч зүйл үнэнээс хол байж чаддаггүй. Гариг хоорондын цаг уурын өөрчлөлт улам эрчимжсээр байна. Дэлхий дээр илчлэлийн үйл явц явагдаж байна. Сайн бүхэн улам сайн болж, муу нь улам муу болно. Сая сая хүн утга төгөлдөр зүүд зүүдэлж, өөр бусад үзэгдлийн туршлагуудыг амсч байна, ийм үйл явдлууд улам өсч байна. Ерөнхийдөө бид толгой эргэм хурдаар Өргөмжлөл рүү явж байна. Хэдийгээр нарны тэсрэлт яг хэзээ болохыг хэн ч итгэлтэйгээр хэлж чадахгүй байгаа ч СНХ болох гэж буй цаг хугацааны цонхыг тооцоолж гаргах янз бүрийн аргуудыг ашигласан.

Хэрвээ Коритой ярилцсан оршнолуудын ярьсныг бусад инсайдеруудын мэдээлсэнтэй нэгтгэвэл нарны тэсрэлт 2023 онд эсвэл арай эрт тохиолдох төлөвтэй байна. Өмнө байж магадгүй, гэхдээ ямар ч байсан хойно биш. Шийдвэрлэх хүчин зүйл бол хамт олны хувьд бид бэлтгэлтэй байх. 2015 оны 3-р сард болсон тэр сонирхолтой уулзалт дээр СНХ-ийн Альянс Ра-ийн энэ үйл явдал болон үр дагаварынх нь тухай ярихыг маш их сонирхсон. Аварга том сферүүд шилжилтийг “зөөлрүүлж”, түүнийг илүү намуухан хийнэ, мөн аажимдаа тэдгээр нь алга болно гэдгийг Альянс мэдэж байгаа. Яг ийм зүйл одоо болж байна. Сферүүд бараг алга болсон. Энэ нь саяхан Коригийн авсан харь гаригийнхны бүх мэдээллийн өчүүхэн жижиг хэсэг нь юм.

ЭРТНИЙ БАРИЛГАЧДЫН БҮЛЭГ

Кори Гудын Сансрын Илчлэл туульст олон сонирхолтой гол дүрүүд байдаг. Би өмнөх хэсгийг нь урагшлах хэмжээгээр нь тайлбарлахад туслахаар аажим догол мөр оруулъя. Гэхдээ эхлэхээсээ өмнө нэг гол байдал: Эртний Барилгачдын Бүлэг Нэгийн Хуультай хэрхэн хамааралтайг авч үзэх хэрэгтэй.

Нэгдүгээрт, 2 өөр төрлийн СНХ байдаг, нэг нь Коригийн ажиллаж байсан ТЦФ-ын Одод хоорондын хөтөлбөр, нөгөө нь бусад инсайдеруудын сайн мэддэг АЦХ/ЦАҮЦ юм. ЦАҮЦ-ын (Цэрэг Аж Үйлдвэрийн Цогцолбор) Хөтөлбөр нь ихэнхдээ бидний Өшөө авагчид кинон дээр харсантай адилхан өнгөлөн далдалсан зөөгч нисэх аппаратууд дээр төвлөрдөг. Тэдэнд манай Нарны системийг орхих чадваргүй сансрын хөлгүүд байдаг.

Байдлаас харахад, бүхэлдээ, тэд “хэсэгчилсэн илчлэлийн” зохиолд ашиглахаар зориулагдаж байна, нөгөө талаар ТЦФ-ын Одод хоорондын СНХ нууц хэвээр үлдэнэ. Хэрвээ ЦАҮЦ-ын СНХ-т оролцогчдыг байцааж эсвэл эрүү шүүлтэнд оруулбал тэд өөрсдөө жинхэнээсээ итгэдэг: тэд бол хамгийн сайн “тоглогчид” гэдгээ л илчилнэ. Тэд манай Нарны систем нь бөмбөлгөн оройтой цамхагууд, баганат хөшөөнүүд, пирамидууд болон газар доорх хотууд зэрэг маш эртний тунгалаг балгасуудын “сансрын хогийн цэг” гэдгийг сайн ойлгодог. Хамгийн хуучин балгасууд 2,5 тэрбум жилийн настай. Тэдгээрийг барьсан хүмүүсийг Эртний Барилгачдын бүлэг гэж үздэг. Тэдний тухай маш бага мэдэгдэж байна, яагаад гэвэл бүх бичгүүдийг нь арчиж хаясан ба технологиудыг нь хулгайлсан.

НЭГИЙН ХУУЛЬТАЙ ШУУД ХОЛБОГДОХ НЬ

Кори надтай мэдээг хуваалцсны дараа би Нэгийн Хуулийн материалтай шууд холбоотойг нь ойлгосон. Тодорхой хэлэхэд өөрийгөө Ра гэж нэрлэсэн соёл иргэншил манай Нарны системийн Сугар гаригаас гаралтай гэж хэлсэн. Тэд тайлбарлахдаа, пирамидууд, баганат хөшөөг барьж, 4-р нягтрал руу Өргөмжлөгдөх хүртлээ технологийн маш өндөр түвшинд хүрсэн гэж тайлбарласан. Үүнээс гадна тэд Сугар дээрх 3-р нягтралаас манай цаг тооллоор ойролцоогоор 2,6 тэрбум жилийн өмнө хөгжсөн. 1996 онд уншсанаас хойш би энэ тухай хэзээ ч мартдаггүй. Клерксдорпын чулуун сферүүдийг хиймлээр бүтээсэн гээд төсөөлөөд үз. Тэдгээрийг 2,8 тэрбум жилийн настай чулуулаг байдалд илрүүлсэн.

Энэ нь энэ соёл иргэншил тэр үеийн цаг хугацааны хүрээнд Дэлхийд ирж байсныг батлах бас нэгэн археологийн бяцхан үзүүлэн. СНХ-т хавьгүй илүү тодорхой байгаа. Дэвшилтэд аргуудын тусламжтайгаар тэд эртний олон балгасуудын насыг тодорхойлсон ба тэдний нас 1-2 тэрбум жилийн настай.

Эртний Барилгачдын бүлэг бол Ра, би үүнийг шууд ойлгоогүй ч үүнийг ухаарч ойлгомогц Коригийн хүлээн авсан мэдээллийн үр дүнд бий болсон олон асуултуудад хариулт авсан. 2017 оны 12-р сард Коригийн гэрч болсон тэр зүйлээс харахад Оумуамуа манай Нарны Систем рүү орох цаг нь тохиолдлынх биш юм. Сансарын туульсын оргил үе нь таны яг одоо үзэх ЦАҮЦ-ын СНХ-ийн илрүүлсэн Эртний Барилгачдын Бүлгийн амьд үлдсэн эртний сансрын хөлгийн дотор орсон явдал. НАСА энэ хөлгийг Оумуамуа гэж нэрлэсэн. Магадгүй, удалгүй тэр илчлэлийн хамгийн учир утга бүхий багаж хэрэгсэл болох байх.

ЦААШАА НУРШИЛГҮЙГЭЭР…

Алив, одоо бүгдээрээ Коригийн хамгийн сүүлийн шинэчилсэн мэдээ рүү “шумбацгаая”. Би ярьснаараа хэрвээ та шинэ хүн бол зарим газар нь өмнөх түүхийг нь тайлбарлахын тулд тодруулга хийх болно. Доор оруулсан бүхнийг Кори өөрөө бичсэн бөгөөд 2017 оны 12 сарын түүний хувийн туршлага дээр үндэслэгдсэн юм. Би бага зэргийн дүрмийн алдаа болон өгүүлбэрийн бүтцийг зассанаас өөр юу ч солиогүй.

Үргэлжлэл бий.

Орчуулсан: Н. Хэнчбиш
Эх сурвалж: Линк

Previous Article

Сансрын Илчлэл: Цэнхэр Авианыхан ба эртний урлаг ...

Next Article

ПЛЕЙЯДУУДААС ИРСЭН АЛАЕ Асуулт ба хариулт: ...

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Хиймэл Оюун Ухаан 2-р хэсэг: ХОУ-ыг тогтмол хязгаарлах нь Кори Гудтай хийсэн ярилцлага

    2017-12-08
    By Admin 2
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйСонин хачин

    Атлантын үеийн амьдралыг эргэн санадаг индиго залуу Матиас Де Стефано

    2019-02-23
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Бөмбөрцгийн Галактикийн Үндэстнүүдийн Лиг

    2017-10-19
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 28-Р ХЭСЭГ

    2018-04-18
    By admin
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Нууцлалын хөшигний нөгөө талд Кори Гуд, Боб Вуд нартай хийсэн ярилцлага

    2018-03-31
    By admin
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: “Бурханы дуу хоолой” технологи Кори Гудтай хийсэн ярилцлага

    2018-01-10
    By Admin 2

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Мэдлэгт дусал нэмэрлэхүйУхамсар болон оюун санааны дэвшил

Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

Үндсэн гол мэдээллийн хэрэгслүүдийнхээр бол хүмүүс байнга хамгийн аймшигт өвчнүүдийн заналхийлэл доор байдаг. Зурагтаа асаах бүрт дахин өөр нэг зарсхийм аймшигт вирус эсвэл бактери (илүү тэсвэртэй) шинээр илэрсэн тухай эсвэл ...
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • Илүү агуу зураг (эхлэл)

    By Admin 2
    2020-02-27
  • Дэлхийгээс гаднах амьдрал

    By Admin 2
    2020-02-27
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктур -таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Онцгой

    ДЭЛХИЙН ЭВ НЭГДЭЛ, АМАР АМГАЛАНГЫН ТӨЛӨӨ ОЛОН НИЙТИЙН БЯСАЛГАЛД НЯМ ГАРИГ БҮРИЙН 22 ЦАГТ НЭГДЭНЭ ...

    Энэхүү бясалгалаар бид бүх нийтээрээ гэрлийн хүчний гэрлийн эрчмийг гаригийн гадаргууд буулган, гэрлийн торлог сүлжээг бэхжүүлэн Дэлхийн амар амгалан 5 хэмжээстэд хүрэх үйл явцыг хурдасгахад туслах юм. Олон нийтийн бясалгал ...
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

    By Admin 2
    2020-03-05
  • ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

    By Admin 2
    2020-03-05
  • Илүү агуу зураг -2

    By Admin 2
    2020-02-27
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • дайчин

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    By admin
    2017-08-31
  • Цэцэг
    on
    2020-06-21

    Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай

    Баярлалаа, сайхан мэдээлэл байна. ...
  • Ч.Баяртуул
    on
    2020-02-27

    Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

    Гайхалтай байлаа. Өөрийгөө ч ойлгохгүй ...
  • Admin 2
    on
    2020-01-14

    Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай

    баярлалаа :)

Архив

  • 2020-03-05

    Илүү агуу зураг үргэлжлэл Өвчнүүдийн анагаалт

  • 2020-03-05

    ИЛҮҮ АГУУ ЗУРАГ үргэлжлэл 2020.03.03 Атлантис ба Лемур (дэд сэдэв) Египт

  • 2020-02-27

    Илүү агуу зураг -2

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой