Сансрын Илчлэл: Доторх Дэлхий: Шинэ мэдээ Кори Гудтай хийсэн ярилцлага

Season 4, Episode 8
2016-04-26
Д.У.: Сансрын Илчлэлд тавтай морил! Бидэнтэй хамт Кори Гуд байна. Доторх Дэлхийн тухай бид өмнөх ярилцлагууддаа хэсэгчилсэн мэдээллүүдийг гайхалтай дэс дараалалтайгаар хэлэлцэж байгаа билээ. Кори, хөтөлбөрт тавтай морил!
К.Г.: Баярлалаа.
Д.У.: Сайн байна. Өмнөх хэсгүүдэд бид Таны Доторх Дэлхийн оршин суугчидтай анх уулзсан мөчөөс эхлэн тохиолдсон мэдээнүүдийг дурьдсан.
К.Г.: Тийм шүү.
Д.У.: Гэхдээ тэр мөчөөс хойш Таныг нэг бус удаа тийшээ урьсан ба Та очоод эргээд ирсэн, тийм үү?
К.Г.: Тийм ээ, гэхдээ ийм зүйл болохоос өмнө Койперын бүсэд СНХ-ийн бааз дээр уулзалт болсон. Тэр уулзалтанд намайг СНХ-ийн Альянс урьсан юм.
Д.У.: Таны “ийм зүйл болохоос өмнө” гэж хэлсэн нь Таныг Дэлхий гүн рүү авч явахаас өмнө гэсэн үг үү?
К.Г.: … дахин буцааж авч явахаас өмнө (нэг нэгнийхээ үгийг дуусгаж байв)…
Д.У.: … Доторх Дэлхий рүү?
К.Г.: Тийм ээ. Бааз дээр ач холбогдолтой хурал болсон юм. Миний харилцаж байсан Доторх Дэлхийн бүлэг, харин одоо бол би нэрийг нь илчилж чадна Эншар… Энэ бол Санчирын билэг тэмдэг бүхий бүлэг.
Д.У.: Пөөх!
К.Г.: Энэ уулзалтанд төлөөлөгчдийнхөө хамт Кар-и нэртэй удган ирэхээр зэхэж байсан.
Тэгээд, намайг урьсанд миний сэтгэл маш их догдолсон. Тэр бүлгийн төлөөлөгчид өөрсдийн хөлөг дээрээ байж байсан. Үнэндээ бол би тэднийг яаж ирснийг хараагүй. Би ердөө л бидний уулзсан вестибюль рүү, уулзалт болох газарт тэдний хонгилоор орж ирэхийг харсан.
Гонзалес бид 2… Бид маш их сэтгэл догдолсон байсан. Төлөөлөгчид сэтгэл хөдлөл болон хүлээлт түгээж байлаа.
Д.У.: Өөрөөр хэлбэл, тэд Сферүүдийн Оршнолуудтай холбоо тогтоож байгаагүй гэсэн үг үү?
К.Г.: Үгүй, үгүй. Номын санд ярилцаж байхад Эншар бүлэг Сферүүдийн Оршнолуудтай ямар ч холбоо тогтоогоогүй байсан. Харин одоо бол тэд Хамгаалагчид гэж тэдний нэрлэдэг оршнолуудтай хийх анхны уулзалт нь болох ёстой юм. Бид тэднийг танхим руу хүргэж өгөхөд тэдний тийм их догдолсоны учир нь энэ.
Д.У.: Бааз нь ямархуу харагдаж байсан бэ? Та бол түүнийг харсан, уншигчид бол үгүй. Хэр аятайхан харагддаг газар вэ?
К.Г.: Энэ тийм супер-мупер өндөр технологитой газар биш ээ. Спартан маягийн.
Д.У.: Дэлхий дээрх барилгуудтай адилхан уу?
К.Г.: Газар доорхтой илүү төстэй. Шинжлэх ухааны уран зөгнөлтэй адилхан хуурамч зүйлийг тэндээс олж харахгүй.
Д.У.: Өндөр таазтай юу?
Д.У.: Бараг л ердийнх шиг. Бидний орсон заалыг эс тооцвол нэг газарт төвлөрсөн агуулах аятай харагдаж байсан. Үнэндээ би Цэнхэр Авианынхныг гарч ирэхийг хүлээж байсан болохоор орчноо бараг анзаараагүй.
Д.У.: Тэнд харанхуй байсан уу эсвэл тод гэрэлтэй байсан уу?
К.Г.: Тод гэрэлтүүлэгтэй байсан. Эншарын төлөөлөгчид орж ирсэн.
Д.У.: Заал руу юу?
К.Г.: Бид заал руу орохын өмнөхөн би Кар-итай мэндэлсэн, тэр их ажил хэрэгч байсан ба бас л уулзалтыг тэсэн ядан хүлээж байсан.
Тэр урьдын адил эелдэг, найрсаг байсан. Бид хэдхэн үг солилцоод л уулзалтанд оролцохоор ирсэн хүмүүстэй нийлсэн. Гонзалес хаашаа явж байгаагаа мэдэж байсан, харин би мэдээгүй.
Тэгээд бид бусад хүмүүстэй нийлээд цааш явсан. Төлөөлөгчид нэг нэгэнтэйгээ ойрхон явж байсан ба бидний ард хана босоод байгаа юм шиг л байсан. Гонзалес яг Та бид хоёр сууж байгаа шиг зайнд миний өмнө зогсож байсан. Би 4-4,5 метрийн зайнд түүн рүү харан зогссон. Кар-и болон бусад нь урд талд зогсож байсан. Тэдний төлөөлөгчдийн бүрэлдхүүнд хэд хэдэн хүн нэмэгдсэн байсан. Тэд урд талд харин бид тэдний ард Ра-Тир-Эйрыг гарч ирэхийг хүлээн зогсож байсан. Гэвч бидний гайхшруулсан зүйл нь гурвалжин толгойтой оршнол гарч ирсэн явдал юм.
Д.У.: (гайхсан байдалтай) Таныг түүнтэй уулзахад дуугарахгүй зогсоод байсан тэр оршнол биз дээ?
К.Г.: Тийм, тийм. Тэр амандаа ус балгачихсан мэт зогсож байсан.
Д.У.: Тэр оршнол бүхнээс илүү дэвшилттэй мэт харагдаж байсан уу?
К.Г.: (санаа алдав) Магадгүй. Би мэдэхгүй. Тэр хэзээ ч надтай харьцаж байгаагүй, анхны удаа ч, энэ удаа ч. Тэр хамгийн хачирхалтай нь байсан. Би түүнийг хараад хөшчихсөн. Гонзалес бид хоёр болж байгаа зүйлийг чимээгүй хараад л байж байсан. Чив чимээгүй болов.
Миний урьд өмнө дүрсэлж байсанчлан гурвалжин толгойтой оршнолын өндөр 3-3,5 метр байсан.
Д.У.: Бурхан минь!
К.Г.: Толгой нь мөр шигээ өргөн, жаахан илүү ч байж магадгүй.
Тэр өөрөө маш туранхай, гар хөл нь маш нарийхан байсан.
Оршнол маш удаан хөдөлж байсан. Яг усан дотор байгаа мэт гар хөлөө удаан хөдөлгөж байсан. Бүх зүйл маш хачин байсан. Гар хөлд нь 3, 3 хуруу байсан. Яг л гурван хуруун дээрээ зогсож байгаа юм шиг харагдаж байсан. Оршнол гар хөлийнхөө хуруунуудыг байнга нугалж тэнийлгэж байсан.
Хэсэг хугацаанд чимээгүй солилцоо явагдсан. Цаг хугацааны талаар яг таг мэдэх боломжгүй байсан. Ийм байдалтай хэсэг хугацаа өнгөрсөн.
Тэд нэг нэгэн рүүгээ хараад л зогсоод байсан. Цорын ганц хөдөлгөөн бол гурвалжин толгойтой оршнолын зөөлөн хөдөлгөөн л байсан. Гонзалес бид 2 бие бие рүүгээ хараад л зогсож байсан.
Д.У.: Хэр удаан дуугүй байсан бэ?
К.Г.: 30-40 минут байх. Хэсэгхэн хугацаа л гэж байна л даа.
Д.У.: Юуны тухай яриа байсан тухай ямар нэгэн зөн совингийн таамаглал Танд байгаагүй юм уу?
К.Г.: Цорын ганц зөн билгийн таамаглал нь… Гурвалжин толгойтой оршнолоос юу ч гараагүй, харин Эншарын төлөөлөгчид догдолсондоо болоод чичирч байсан. Би Эншарын бүлэгтэй харилцах тусмаа сэтгэл догдлол, бухимдал, бас өөр юутай зүйрлэхээ мэдэхгүй байгаа бусад сэтгэл хөдлөлүүдийг мэдэрч байсан. Биднийг тэдний дунд болж байгаа харилцаа руу нэвтрүүлээгүй юм. Энэ бүх зүйл дууссаны дараа гурвалжин толгойтой оршнол яг л суваг сольж байгаа аятай л явчихсан.
Д.У.: Нүд ирмэхийн зуурт л алга болсон уу? Аажмаар алга болсон уу эсвэл шууд л алга болчихсон уу?
К.Г.: Гэнэт л алга болчихсон. Эншарын төлөөлөгчид маш их догдолсон байсан, бас нэгэн зэрэг агаарт хэлбэлзэл түгээж ялимгүй гунигласан. Гэвч тэд урьд өмнөх ярилцлагуудад өгүүлсэнчлэн Гонзалес бид хоёрын уулзсан Доторх Дэлхийн Зөвлөлтэй уулзахаар яарсан тул тэдэнтэй богинохон хэлэлцүүлэг хийх цаг байгаагүй. Эншарын төлөөлөгчид тухайн бүлэгтэй уулзахаар яарч байсан.
Д.У.: Гурвалжин толгойтой оршнол зөвхөн Эншарын төлөөлөгчидтэй уулзсан юм уу?
К.Г.: Эншартай, бас өөр нэг бүлэгтэй.
Д.У.: Ямар билэг тэмдэгтэй бүлэг вэ?
К.Г.: Од хэлбэртэй.
Тэд хол зогсож байсан юм. Эншарын бүлэг хурдан буцах болсон. Тэдэнтэй хамт эргэж ирэхдээ би бүх зүйл хэрхэн болж өнгөрснийг асууж, би Кари-итай жаахан ярилцахыг оролдсон. Бүх зүйл сайхан болж өнгөрсөн, тэд мэдье гэсэн зүйлээ мэдэж авсан гэж хариулсан. Хамгаалагчдын хэтийн төлөвөөс харахад, Эншар “тухайн гаригийн сферийн сайн менежер” байж чадаагүй болохоор тэд жаахан сэтгэлээр унасан байсан. Түүнийг Зөвлөлтэй уулзуулахаар хурдан аваад явсан учраас тэр уулзалтаас гарсан мэдээллийн талаар юу ч хэлээгүй.
Д.У.: Таны оронд хэн ч байсан болж өнгөрсөн зүйлийн талаар илүү их мэдэж болох байсан гэж би бодохгүй байна л даа. Яагаад Эншар манай гаригийн сайн менежер байгаагүй гэж?
К.Г.: Энэ нь бидний дээр ярилцсан гадаргуун хүн амтай харилцан уялдаатай ажиллах арга барилтай хамаатай зүйл байсан. Заримдаа тэд хүн амын зарим хэсгийг шатрын хүү болгон ашиглаж хууран мэхэлдэг байсан. Мэдээж ийм зүйлийг бүх бүлгүүд хийгээгүй. Гэвч зарим нь тэдний генетик фермерүүдийн ирж буй арьстанууд гэж нэрлэгдэгсэдтэй хийсэн эцэс төгсгүй зөрчилдөөндөө гадаргуун хүн амыг ашиглаж байсан. Энэ сэдвээр гурвалжин толгойтой оршнол үүнээс ч илүү их зүйлийг хэлсэн байх гэж би бодож байна.
Д.У.: Тэгэхээр Доторх Дэлхийн бүлгүүд Альянсыг бүрдүүлсэн, тэдний зарим нь бидний бодлоор Кабалатай ажиллаж байсан гэж Та баталж байгаа болохоор тэднийг сөрөг гэж тооцож болох уу? Тийм болохоор тэднийг муу менежер гэж нэрлэсэн байж болох уу?
К.Г.: Мэдээж. 7 бүлэг уулзалдах үед тэд нэг нэгэнтэйгээ таагүй харьцаж байсан. Зарим бүлэг бусдадаа дургүй байсан. Тэд өөрсдөдөө сөргөөр үйлчлэх үйл явцад татагдаж байсан, харин бусад нь өөрсдийгөө хадгалан үлдээх зарчимд тулгуурладаг ч бусдад илүү үйлчилдэг.
Д.У.: Өөрсдийгөө гадаргуун хүн амд бурхадын байр сууринаас ханддаг Доторх Дэлхийн оршин суугчдын хувьд бол? Энэ ч бас “муу менежер” үү? Ийм байдлаар тэд гарч ирэх хэрэггүй байсан биз дээ? Эсвэл энэ нь биднийг удирдах үүрэгт нь байсан юм уу?
К.Г.: Энэ нь тэдний үүрэг гэж тэд үздэг. Өөрсдийгөө Хамгаалагчид гэж нэрлэсэн, янз бүрийн хөтөлбөрт оролцсон олон оршнолууд тэдний үүрэг ийм гэдэгт итгэдэг. Үүнтэй Сферүүдийн Оршнолын Альянс санал нийлдэг эсэхийг би мэдэхгүй юм.
Удганыг явсны дараа Гонзалес надтай холбогдож, Эншарын “Хамгаалагчидтай” хийсэн уулзалтын дараахь Доторх Дэлхийн Зөвлөлтэй хийсэн зөвлөлгөөн нь нэг дор 7 бүлэг цугларсан хамгийн сүүлчийн уулзалт болсон гэж надад хэлсэн.
Д.У.: Гонзалес түүнд оролцсон юм уу?
К.Г.: Үгүй.
Д.У.: Үндсэндээ бол төлөөлөгчид Та хоёр шүү дээ. Тухайн харилцаа нь СНХ-ийн Альянсын цорын ганц холбоо, Хамгаалагчдын Доторх Дэлхийн Альянстай харилцсан түүхэн үйл явдалтай харилцах цорын ганц харилцаа нь байсан болохоор Гонзалес галзуурах шахсан байх. Гэтэл залуус та нар энэ тухай юу ч мэдэхгүй байдаг.
К.Г.: Огт аниргүй байдал. Юу ч байхгүй.
Д.У.: СНХ-ийн Альянс маш урамгүй байсан гэж бодож байна.
К.Г.: Учир нь бидэнд байгаа юм биш л дээ. Бид уулзалтанд ямар ч хамаагүй байсан юм.
Д.У.: Тэгвэл та хоёрыг яах гэж авч явсан юм бэ? Та нарын харж ч чадахгүй, сонсож ч чадахгүй зүйлд яах гэж авч явдаг байна аа?
К.Г.: Мэдэхгүй. Үнэндээ бол би тэнд байх ямар ч шалтгааныг олж хараагүй юм. Гэхдээ энэ нь Эншар болон түүний альянсын хувьд оршил нь байсан юм. Эншарын бүлэг улс төрийн харилцаагаа хөгжүүлэх гэж нэг хэсэг Койперын Бүсийн баазууд дээр байсан.
Д.У.: СНХ-ийн Альянсын төлөөлөгчид Доторх Дэлхийн оршнолуудаас Койперын Бүс рүү авч явсан гэж Та хэлээд байгаа юм уу?
К.Г.: Тийм ээ. Гонзалес хэд хэдэн удаа Доторх Дэлхийн бүлгүүд болон СНХ-ийн Альянсын Зөвлөлтэй уулзсан.
Д.У.: Та бас газрын доорх цэцэрлэгтэй адилхан хөндийгөөр явахдаа өөдөө сөөргөө хөлхөж, хадан хясааг нэвт гардаг 1950-иад оны нисдэг тавагнуудыг харсан гэсэн.
К.Г.: Тэр аялалаар Гонзалесыг тэр бааз дахь (Койперын Бүсэд) хөлгүүдийн нэгэн дээр авчирсан.
Д.У.: Газар доор амьдардаг эдгээр хүмүүсийг манай Нарны системээр төвөггүй аялж, хүссэн газартаа очдог гэж эдгээр хүмүүсийн тухай бидний боддогийг үл харгалзан энэ сэдвийг хөндсөн юм.
К.Г.: Тийм шүү.
Д.У.: Нарны системийн гадна нь ч байгаа байх.
К.Г.: Мэдээж, гадна талд. Тэд бусад оддын системүүдэд колониудтай.
Д.У.: Байж боломгүй юм.
К.Г.: Тийм ээ.
Д.У.: Бид энэ тухай юу ч сонсоогүй.
К.Г.: Тэд тэнд колониудтай, бүр сүүлийн үед илүү идэвхжээд байгаа Майягийн бүлэгт ч бас бий. Бид түүний тухай ойрын хугацаанд ярилцах болно.
Д.У.: Доторх Дэлхийн оршин суугчдын колониуд хаана байдгийг Та тодорхой мэдэх үү? Тэдний суурьшсан бидэнд мэдэгдэж байгаа ямар нэгэн одод бий юу?
К.Г.: Надад зөвхөн Майягийн бүлгийн тухай л хэлсэн. Тэд Плеядуудын (Зургаан Мичид) дотор хэд хэдэн ертөнцийг колончилж байсан.
Д.У.: Байж боломгүй юм!
К.Г.: Тийм ээ. Тэд Дэлхийгээс өөрийн гэсэн 40 сая хүнийг хамт авч явсан.
Д.У.: Яагаад гурвалжин толгойтой оршнолыг юм хэлсний дараа Эншар бүлэг сэтгэлээр унасан гэж Та бодож байна?
К.Г.: Би тэднийг өөртөө итгэлтэй гэж хэлэхгүй ч тэд урт хугацаанд өөрийнхөөрөө байсан. Тэд боломжтой бүхнийг хийсэн, бүхнийг зөв хийсэн гэж үзэж байсан. Сүйрэл болох бүрт хэдийгээр заримдаа шударга бус эсвэл хууран мэхэлж байсан ч хүн төрөлхтөнд туслахын тулд тэд бүхнийг хийсэн. Заримынх нь хувьд шинэ заавар нь сэрэх уриалга болсон эсэхийг би мэдэхгүй юм.
Д.У.: Та нууцын хөшигний ард хоцорч, юу болж байгааг сонсож чадаагүй нь сонин юм шүү. Бүх зүйл дууссаны дараахь Таны цочирдол, сэтгэл санааны хямралыг төсөөлж байна. Хэрвээ Эншарын хүмүүст муу менежер гэж хэлээд, одоо тэднийг бидэнд өөрсдийгөө илчлэх заавар өгсөн гэвэл тэднийг алж устгаж болох учраас энэ нь тэднийг айлгасан гэж Та бодохгүй байна уу?
К.Г.: Мэдээж, тийм. Яг үүнийг дараагийн уулзалтууд дээр надад хэлсэн юм. Хэд хоногийн дараа Гонзалес Доторх Дэлхийн Зөвлөлийн хурал сайхан болоогүйг харсан байжээ. Нэг нь омега билэг тэмдэгтэй бүлэг болох 3 бүлэг Доторх Дэлхийн Альянсаас гарсан байна. Шуурхай аюулгүй ажиллагааны зорилгоор ямар бүлгүүд гарсныг илчлэхгүй байхыг надаас гуйсан, гэвч олон хүн хэний тухай яриад байгааг таамаглаж байгаа.
Д.У.: Гэхдээ Доторх Дэлхийн Альянс Кабалын зүгээс ирэх үхлийн заналхийллээс болж бий болсон бөгөөд амьд үлдэх цорын ганц арга нь нөөц бололцоогоо нэгтгэх байсан гэж Та эхлээд ярьж байсан шүү дээ. Тиймээс үхэл амьдралын хоорондын сонголт байсан ч юу тэднийг салан тусгаарлахад хүргэв ээ?
К.Г.: Энэ хэдийгээр тийм ч энэ нь тэдний хэн болохыг илчлэх учраас илүү ихийг ярьж чадахгүй нь.
Д.У.: За яахав. Тэд өөрсдөө засарч, бүх боломжийг ашиглахаар шийдсэн бололтой.
К.Г.: Тэдгээр бүлгүүдийн нэг нь Африкт том ашиг сонирхол, үл хөдлөх хөрөнгөтэй харийн бүлэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, тэд бусад альянсын бүрэлдхүүнд ордог. Тэд бүх өндгөө нэг сагс руу хийдэг.
Д.У.: Сайн байна. Кар-и болон Эншарын төлөөлөгчид гурвалжин толгойтой оршнолтой уулзах үед өөр юу тохиолдсон бэ? Тэд явчихсан. Дараа нь Та Гонзалестай жаахан ярилцсан. Тухайн үед ямар нэгэн зүйл болсон уу эсвэл та зүгээр л эргээд ирсэн үү?
К.Г.: Бидний дунд болж байгаа хов живийг оруулаад янз бүрийн СНХ-үүдэд болж байгаа зүйлийн талаар бид жаахан ярилцсан. СНХ-ийн Альянс болон Дэлхийн Альянс маш хэврэг бүлгүүдээс бүрэлддэг. Тэнд улс төрийн бодлого их байдаг. Янз бүрийн хөтөлбөрүүд байдаг. Тиймээс янз бүрийн хов жив сонсох нь ямагт сонин байдаг.
Д.У.: Бидэнтэй хуваалцаж болохгүй зүйл Танд байгаа юм уу?
К.Г.: Нэг зүйл бий, гэхдээ энэ цэргийн тагнах ажиллагаатай холбоотой юм. Саяхан доод түвшний нэг СНХ СНХ-ийн Алъянсаас салж тусгаарласан. 1980-аад оны үед яригддаг байсан сөнөөгч Стелсийн тухай илчлэх гэж байгаа юм шиг санагдсан. Бүлэг бүхлээрээ Зөвлөлийн бүрэлдэхүүнд орохоо больсон. Зөвлөлийн хэсэг нь бусад гишүүдийн үзэл суртлыг боловсруулахыг хүсдэг гол хүмүүс байсан. Эргэн тойрон нисээд байгаа зүйлийн ихэнх нь хүмүүсийнх байдаг, харь гаригийнхан байсан, гэхдээ одоо бол байхгүй, энэ хэдийн өнгөрсөн зүйл гэх мэтийн зүйлсийг тэд хэлсэн.
Д.У.: Та гайхалтай мэдээ дамжуулсан, тиймээс бид түүнийг зөв хэлэлцэж байгаа гэдэгтээ би итгэхийг хүсч байна. Доод түвшиний цэргийн СНХ албан ёсоор хүн төрөлхтөнд илчлэгдэх гэж байгаа гэж Та баталж байгаа юм уу? Гонзалес яг үүнийг хэлсэн үү?
К.Г.: Тийм ээ, гэхдээ хэсэг хэсгээр нь, аажим аажмаар. Надад хэлэхдээ…
Д.У.: Газраас хөөрч гаригийн тойрог замаар бараг жил тойрон нисээд дараа нь газартсан сансрын жижигхэн хөлөг Х-37В-г хэлж бид хэлж байна уу?
К.Г.: Бүх зүйл Олон улсын Сансрын Станциас 30-50 жилээр түрүүлсэн дэлхийн тойрог замын ойролцоо нисч буй янз бүрийн сансрын станциудын түвшинд хүрнэ гэж би бодож байна. Сард хэд хэдэн удаа хөлгүүд тийшээ үйлчлэхээр явцгаадаг. Тэд энэ мэдээллээс эхэлнэ байх.
Д.У.: Өөр зүйл бий юу? Тэд манай нарны системийг тойрон нисч чадах уу?
К.Г.: Ийм зүйл СНХ-ийн илүү доод түвшинд боломжтой, гэхдээ нислэг нь СНХ-ийн илүү дээд түвшингийнхээс удаан байдаг.
Д.У.: Үүнийг илчилж болох л байсан. Хэрвээ энэ хөтөлбөр илчлэгдэх юм бол Таны үгээр бол цэргийнхэнд сансрын хөлөг байдаг, гэхдээ тэр нь СНХ-ийн илүү дээд түвшингийнх шиг тийм хурдан биш, гэвч түүгээр Нарны системийг тойрон нисч болно гэж гаригийн хэмжээнд бидэнд хэлэх болно.
К.Г.: Тийм шүү. 20 жилийн настай гэрээний албан бус илчлэлд бэлтгэж, дасгалжуулдаг илүү доод СНХ-ийн олон инсайдрууд байдаг гэж надад хэлсэн.
Д.У.: Зөвлөл дэх гол хүмүүс яагаад харийнхныг үгүйсгэж, сансар зөвхөн биднийх гээд байгаа юм бол? Энэ бүхний ард ямар тоглоом байна вэ?
К.Г.: Энэ нь зарим бүлгүүдийг түлхэж оруулах гэсэн хэсэгчилсэн илчлэл юм. Тэгээд ч энэ нь бидний нүдэн дээр ил болж байна. Та бүхэн үүнийг телевизийн шоу болон арилжааны зар дээрээс харж болно.
Д.У.: Камераар биш ч бид Таньтай 1 сарын 24-нд эфирт гарсан, үүнээс 3 хоногийн хойно Холбооны Нууц Товчоо хязгаарлагдмал илчлэлийг өөрийнхөө сайт дээр тавьсан Нууц материалуудын цочирдуулсан туршилтын хэсгийг хэдийн хэлэлцсэн шүү дээ.
Малдер: “Биднийг мэхэлж байна. Энэ нь хүн, энэ нь хүн” гэж баталсаар байна. Тиймээс л Та тэдний түлхэн оруулахыг оролдоод байгаа илчлэлийн хэсэг нь агуулгын яг ийм хэлбэр гэж батлаад байгаа юм уу?
К.Г.: Тийм ээ. Тухайн туршилтын хэсэг нь хэдэн арван жилээр СНХ дэх ихэнх хүмүүст санал болгож байсан яриа байсан.
Д.У.: Үүнд итгэхээр тийм гэнэн байж болно гэж үү? Би хүмүүсийг дорд үзэхийг хүсээгүй, гэхдээ л хүмүүс харь гаригийнхан байхгүй гэж яаж итгэж чаддаг байна аа?
К.Г.: Би яг одоо гараад шууд л олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс сурталчилсаны үр дүнд харь гаригийнхан байдагт итгэдэггүй хүмүүсийг олж чадна.
Д.У.: Тийм байгаа хэдий ч эдгээр хүмүүс сансарт нисээд байна. Нарны системээр нисээд байгаа хөлөг байдаг гэж Та хэлсэн шүү дээ. Ангараг дээр пирамидууд болон нүүр харагдаж байна. Тэднийхээр бол энэ юу юм бэ?
К.Г.: Тэд ихэнхдээ, Нууц материалууд дээр гардаг зүйлд итгэдэг. Харь гаригийнхантай тогтмол бус харьцаанд ордог газар байдаг, гэвч үндсэндээ, эрт цагт байсан. Одоо болж байгаа бүхэн нь харийнхны сэргээн босгосон хөлөг байдаг. Энэ бүхэн эргэн тойронд нисч байдаг.
Д.У.: СНХ-ийн хөрөнгийг тэд хардаггүй юм уу?
К.Г.: Хардаг.
Д.У.: Тэднийхээр энэ бүхэн тэгээд юу юм бэ?
К.Г.: Энэ нь үзэл санааны хөлгүүд, тэд тэдний тухай ярих ёсгүй эсвэл тайланд эсвэл сайтад оруулах ёсгүй гэж тэдэнд итгүүлдэг.
Д.У.: Хачин юм шүү. Ричард Хоаглендтай ажиллаж байсан өндөр албан тушаалын инсайдерыг би сайн таньдаг. Тэр энэ бүхэнд бүрэн итгэдэг. Энэ нь их цочирдуулдаг шүү.
К.Г.: Өөрсдийгөө пирамидын оройд байдаг гэдэгт итгэдэг, итгэлээ хамгаалахын тулд намайг хэдэн хэсэг тасар татан хаяхад бэлэн байдаг хүмүүс байдаг. “Дээр хэн ч байхгүй”, тэгээд л болоо.
Д.У.: Та явахынхаа өмнө цэргийн илүү доод түвшний СНХ-үүд илчлэгдэнэ, төлөвлөгөө хэдийн боловсруулагдсан, ил гарахыг хүсч байгаа инсайдеруудыг оруулаад хэрэгжихэд бэлэн болсон тухай Гонзалестай ярилцсан.
К.Г.: Зөв байна.
Д.У.: Таны дараагийн уулзалт болохоос өмнө нэг зүйл асуухыг зөвшөөрөөч, Та Гонзалестай өөр зүйлийн талаар ярилцсан уу?
К.Г.: Үгүй, үндсэндээ, бид үүн дээр зогссон.
Д.У.: Сайн байна. Доторх Дэлхийн тухай ярилцах явцад Та анхны уулзалт 2015 оны 9 сарын сүүлээр болсон гэсэн. Койперын бүсэд 2 дахь уулзалт хэзээ болсон бэ?
К.Г.: 2015 оны 12 сарын сүүлээр, дараагийнх нь 2016 оны нэг сарын эхээр болсон. Сүүлчийн уулзалтаар намайг удгантай уулзуулахаар аваачсан.
Д.У.: Тэгвэл энэ тухай ярья. Тэгэхээр Та Доторх Дэлхийн оршин суугчидтай 3 дахь удаагаа уулзсан байна. Тэр талаар яриач. Эхлээд хаана уулзсан тухайгаа.
К.Г.: Уулзалт газрын доорх нөгөө л байгууламжинд болсон, гэхдээ энэ удаа цэвэрлэх зан үйл хийгээгүй.
Д.У.: Хувцасаа сольж, усан оргилуурт ороогүй юм уу?
К.Г.: Тийм ээ.
Д.У.: Өөрөөр хэлбэл, Та ердийн хувцастай байсан уу, ёслолын жанч өмсөөгүй хэрэг үү?
К.Г.: Тийм ээ. Бид нэг хотод уулзсан. Удганд ямар нэгэн өөр энерги байсан. Доторх Дэлхийн Альянст ямар нэгэн зүйл болсон юм байна гэж би бодсон. Түүний бүрэлдхүүнээс 3 бүлэг гарах үед тийм ч өө сэвгүй байгаагүй. Гадаргуун хүн ам болон Доторх Дэлхийн соёл иргэншлүүдийн хооронд хэрхэн харилцах тухай асуудал дээр маш том санал зөрөлдөөн үүсчээ.
Д.У.: Мэдээж.
К.Г.: Эншар бүлэг өөрсдийгөө янз бүрийн оддын системийн төлөөлөл эсвэл янз бүрийн зохиолын дүрд хувирган алсын зайнаас харилцаж байсан гадаргуун хүмүүстэй аажмаар харилцаа холбоогоо өргөжүүлж эхлэхээр шийдсэн. Эншар бүлэг жинхэнээсээ хэн болохоо хэлж эхлэхээр зэхэж байгаа. Бусад 3 бүлэгт энэ үзэл бодол таалагдаагүй. Тэд үүнийг эрсдэл ихтэй, тэдний байр суурьт заналхийлсэн зүйл гэж үзсэн. Тиймээс тэд Альянсаас гарсан. Зөвхөн гараад ч зогссонгүй, сөрөг тагнуулын хөтөлбөрийн тусламжтайгаар алсын нөлөөгөө хүчтэй болгосон. Тэд хүмүүсээс сонсож байгаа мэдээллийн тодорхой төрлийг сэжиглэж хардахыг шаардаж байна.
Д.У.: Доторх Дэлхийн оршин суугчидтай хотод уулзсан гэж Та хэлсэн. Уулзалт сүмд болоогүй. Тэд Танд хэлэхдээ, үнэнийг ярих заавар хүлээн авсан гэсэн.
К.Г.: Тийм ээ, үнэн.
Д.У.: Уулзалт дээр энэ зүйлээс өөр ямар нэгэн зүйл болсон уу?
К.Г.: Ямар ч сэтгэл хөдөлгөсөн аялал болоогүй. Үндсэндээ бол товчхон ярилцлага л болсон. Удган тэд Хамгаалагчдаас хичнээн олон зүйлийн мэдээлэл авснаа, энэ мэдээллүүд нь тэдний нийгэмд хэрхэн нөлөөлсөн талаар ярихыг хүссэн. Доторх Дэлхийн оршин суугчдын мэдээлэл солилцдог арга нь ирээдүйд бидний мэдээлэл солилцдог арга болох юм. Тэдэнд бүгд нэвтэрч болдог менталь Интернетийн төрөл байдаг.
Д.У.: Телепат Интернет юм уу?
К.Г.: Тийм ээ. Тэд мэдээллүүдээ ингэж л солилцдог. Тэд Хамгаалагчдаас хичнээн их мэдээлэл авсныг төсөөлөөд үз дээ. Тэгээд ч тэр нь Доторх Дэлхийн Интернетийг бүхлээр нь эзэлж байна шүү дээ (инээв). Тэр мөчөөс эхлээд янз бүрийн хотууд дүнгэнэж эхэлсэн гэж удган хэлсэн.
Д.У.: Та тэд сайн менежер байгаагүй гэсэн сөрөг зүйлийг дурьдсан. Бидэнд шударга хандах ямар удирдамж тэдэнд өгсөн бэ? Хотууд дүнгэнэхээр тийм сэтгэл хөдөлгөсөн зүйл юу байгаа юм бэ? Эерэг зүйл юу байж болох вэ? Ойлгосон гэдэгтээ би итгэлгүй байх чинь.
К.Г.: Тэдэнд шинэ чиглэл бий болсон гэдэг нь илт байна л даа. Гадаргуун хүн амтай харилцах илүү шулуун, илүү эерэг аргыг тэд хэрэгжүүлэх бололтой. Тэд харь гаригийнхнаас урьтаж бидэнтэй холбоо тогтоож болох юм.
Д.У.: Сферүүдийн Оршнолуудын Альянсын хүрээнд байр суурь эзэлсэн гурвалжин толгойтой оршнолуудтай харилцсанаас хойш Доторх Дэлхийн оршин суугчид тэгж их догдлохоор өөр ямар нэгэн шалтгаан байсан уу? Удаан хугацаагаар хагацсаны дараа тэд эргэн нэгдсэн нь тэдний сэтгэл хөдлөхөд түлхэц болсон гэж Та бодохгүй байна уу?
К.Г.: Юуны өмнө энэ нь Доторх Дэлхийн оршин суугчдын шүтэж байсан бүлэг байсан. Тэдний шүтдэг хирнээ хэзээ ч холбоо тогтоож байгаагүй бүлгээс тэд мэдээлэл авсан нь тэдний сэтгэлийг хөдөлгөж орхисон хэрэг. Хэрвээ та эдгээр оршнолуудын нэгэнтэй нүүр тулан уулзвал тэгж сэтгэл хөдлөхгүй байсан гэж үү л гэх гэсэн юм л даа.
Д.У.: Мэдээж. Тэгэх л байсан байх.
К.Г.: Тийм шүү.
Д.У.: Тухайн уулзалт дээр өөр ач холбогдолтой зүйл болсон уу?
К.Г.: Бидний ярилцсанаас өөр зүйл болоогүй. Удган хэлэхдээ бидний хооронд илүү их холбоо бий болно гэсэн. Мөн түүнчлэн салан тусгаарласан Майягийн бүлэгтэй илүү их холбоо тогтоох болно гэсэн. Майягийн салан тусгаарласан соёл иргэншлийн бүлэг хаа сайгүй харагдана гэдэгт итгэлтэй байж болно.
Хамгийн сүүлд би Койперын Бүсэд болсон хуралд оролцсон, энэ бааз дээр би хэд хэдэн удаа очсон байсан, гэхдээ Майяг би хэзээ ч тэнд хараагүй. Харин одоо тэд гэнэт л гарч ирээд байна. Гонзалес тэднийг хаа сайгүй харж байна гэсэн. Тиймээс Майя томоохон дүрд тоглоод эхэллээ. Чухам энэ ямар дүр болохыг надад хэлээгүй.
Д.У.: Гайхмаар юм! Танай гэрийн дээгүүр 5 удаа нисдэг тэрэг эргэлдсэнд би харамсаж байна. Хар нисдэг тэрэг манай гэрийн дээгүүр ч ниссэн. Харин Та тайван байх юм. Та бидэнтэй хамт байж, ярилцлагаа өгсөөр л байна. Тиймээс би Таны оролцоонд маш их талархаж байна.
К.Г.: СНХ-ийн Альянсын хүрээний уулзалт дээр илүү доод түвшний СНХ-ийн тухай яриа болсны 1 өдрийн дараа манай гэрийн дээгүүр Чинук нисдэг тэрэг 5 удаа эргэлдсэн, тэгээд би видеогоор бүгдийг бичиж авсан.
Д.У.: Баярлалаа, Кори, уншигч танд бас баярлалаа. Урьдын адил гайхалтай мэдээлэл байлаа. Дараа уулзацгаая.
Орчуулсан: Н. Хэнчбиш
Эх сурвалж:
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай