Сансрын Илчлэл: Мэдээлэл цуглуулах, турхиралт зохион байгуулах засгийн газрын төв Кори Гудтай хийсэн ярилцлага

2016-03-29
Season 4, Episode 4
Д.У.: Сайн байцгаана уу? Сансрын Илчлэлийн бас нэгэн ярилцлагад тавтай морил! Бидэнтэй хамт Кори Гуд байна. Энэ удаагийн ярилцлагад засгийн газрын “троллиуд” (орч. Скандинавын домогт гардаг ууланд амьдардаг, хүмүүсээс эрдэнэсээ хамгаалж байдаг хүмүүст дайсагнагч оршнолууд), Интернетэд тэднийг үзэн ядах нь бидэнд таалагддаг, бидэнтэй өөрсдийн хамгийн сөрөг бөгөөд гажуудсан бодлуудаа хуваалцах гэсэн хүслээр үргэлж шатаж явдаг бидний найзуудын тухай илүү ихийг мэдэх болно. Тэд жирийн хүмүүс үү эсвэл түүнээс илүү ямар нэгэн зүйл болж байдаг уу?
Кори, Хөтөлбөрт тавтай морил!
К.Г.: Баярлалаа.
Д.У.: Би одоо үзэж болох маш хачирхалтай цувралаас яриагаа эхэлмээр байна. Netflix-д бүртгэлтэй хэн ч болов түүнийг үзэж болно. Цуврал Өргөмжлөл гэсэн нэртэй. Хүмүүс цувралд тайлбарласан хөтөлбөрийн тухай мэдээ хайж байгаад Интернетэд энэ мэдээлэлтэй файлуудыг олсон сэтгэл татам байдлын тухай гардаг. Тэдгээр нь бодит мэдээнүүдийг ил гаргадаг хүмүүсийг тодруулдаг сайтууд хэлбэрээр зохион байгуулагдсан. Тэгээд энэ нь засгийн газрын зүгээс хариу арга хэмжээ авахад хүргэж байна.
Тэгэхээр Өргөмжлөл цувралын энэ төлөв байдал нь бодит уу? Илчлэгч гарч ирэхийг харах, харин дараа нь энэ нь мэдээллийг илчлэхэд зориулсан газар гэдэгт түүнийг итгүүлэхийг оролдохын тулд мэдээлэл тавигддаг уу? Ингээд л занга хаагдах уу?
К.Г.: Тийм ээ. Сайтуудыг ашигладаг. Хэлэлцүүлэгт бичиж байгаа хүмүүсийг ашигладаг, мэдээлэгч мэтээр тэдний нэр төрийг гутаадаг судлаачдыг ашигладаг. Кабала тухайн салбарт жинхэнэ урлагийн түвшинд хүртлээ нэвтэрч чадсан. 1950-иад оноос эхлэн тэр уфологид эзотерик нэгдэл байдлаар нэвтэрсэн.
Д.У.: ҮМНБ судалдаг хүмүүсийн Интернетэд уншиж судалдаг мэдээллийн ямар хэмжээ нь тийм хөтөлбөрийн хэсэг болж чадах вэ? Энэ нь тусдаа гоц үзэгдэл үү эсвэл ихэд тархсан явдал уу? Хуурамч мэдээлэл уфологи нэгдэлд хэр ихээр тархсан бэ?
К.Г.: Энэ их итгэмээргүй. Энэ бол маш их хянагдаж байдаг мэдээлэл, түүгээрээ хууран мэхэлж байдаг.
Д.У.: Тэгэхээр бид жинхэнээсээ юуг харж байна вэ? ҮМНБ-ийн талаар олж чадсан бүх зүйлээ судалж мэдсэн, гэрийн даалгавраа бүгдийг нь хийсэн жирийн л нэг хүн маш их хэмжээний хуурамч мэдээлэлтэй учирсан гэсэн үг мөн үү?
К.Г.: Тийм ээ. Тэдгээрийг 40 жил, 45 жил, 10-15 жил судалж, үйл явдлын гүнд нь орсон гэж ууртайгаар ярьж байсан хүмүүстэй би харьцаж байсан. Тэдний эго нь тийм өдөөн хатгагчдын мэдээлэлд тэднийг хууртагдсан гэдгийг нэг секунд ч зөвшөөрч чаддаггүй.
Д.У.: Хулгайлах асуудлын талаар жаахан ярилцъя. Маш хачин зүйл мөрдөгдөж байдаг, жишээ нь доктор Жон Мэк болон Харвардын Их сургуулийн, эсвэл Массачусетсийн Технологийн Сургуулийн сэтгэл мэдрэлийн эмчийн хооронд… би эргэн санахыг оролдъё. Массачусетсийн Плющийн Лигийн томоохон коллежүүдийн нэг нь. Энэ нь Харвард ч байсан чухал биш гэж бодож байна. Тэгээд, олон нийтлэл бичдэг хүмүүсээс уламжлалт сэтгэл мэдрэлийн эмч, доктор Жон Мэк ховс ашиглан ярилцлага авчээ.
Ховсдуулсан хүмүүс харь гаригийнхантай холбогдсон тухай мэдээлж эхэлдэг. Тэр маш зузаан, 500 хуудастай ном бичсэн.Та Жон Мэкийн Хулгайлалт гэдэг номыг уншвал түүнд нөхөрсгөөр холбоо тогтоосон, сүнслэг туршлагатай, оюун ухаан хөгжүүлэх туршлагатай, бас түүнчлэн хүн төрөлхтний төлөө ямар нэг төрлийн маш эерэг өөрчлөлтийн бошигтой хүмүүсийн олон мэдээлэл байдаг. Тэр үүнийг холбоо тогтоох бат бөх элемент гэж баталсан.
Дараа нь ҮМНБ-ийн ажиглалт эргэлзээ төрүүлж эхэлмэгц тэр мөсөн дээр хальтирч унаад толгойгоо цохин нас барсан. Үүний хамт харь гаригийн хулгайлалтыг судалдаг бусад судлаачид гарч ирээд Мэкийн ярьсан зүйлтэй шууд тэрслэсэн зүйл, хулгайлалт нь аймшигтай зүйл мэтээр ярьцгааж эхэлсэн. Энэ нь үргэлж сөрөг зүйл байсан. Таныг авч яваад генетик материалын загвар болгодог, сүрдүүлдэг, харин дараа нь санах ойг арчаад буцаагаад явуулчихдаг гэх мэтчилэн.
Тиймээс хулгайлалтын тухай жаахан ярилцъя. Хулгайлалтын талаар маш сөрөг мэдээлэл өгч байгаа тодорхой хүмүүсийн нэрс засгийн газрын төлбөрийн бүртгэлд байгаа юу?
К.Г.: Төлбөрийн бүртгэлд байх албагүй. Зүгээр л хүмүүс найдвартай тодорхой бодьгалын хүлээн авах хандлагатай мэдээ мэдээллээр санаатайгаар хангагдсан тодорхой яриануудад л автсан байдаг.
Д.У.: Ном бичиж бас өөрсдийгөө ердийн судлаачид болгосныхоо төлөө мөнгө авдаг хүмүүс жинхэнээсээ байдаг уу?
К.Г.: Тийм ээ, энэ үнэн.
Д.У.: За за. Би нэрийг нь хэлмээргүй байна, гэхдээ нэг хүний тухай бодож байна.
К.Г.: Тийм ээ, хамгийн чухал багаж бол хүний сэтгэл зүйн мэдээлэл юм. Хэрвээ танд хүний сэтгэл зүйн мэдээлэл байгаа бол та түүний амьдрал руу орж, түүнийг бас түүний сүсэг бишрэлийн системийг удирдаж болно. Түүний юу хайж, юу судалдаг, сонирхдог салбар юу болохыг та мэдэж авна. Дараа нь та ийм мэдээлэлтэй хүмүүсийг олно, гэхдээ таны оруулсан тайлбартай, бүрэн хуурмаг мэдээлэлтэй хүмүүсийг шүү. Тэд хүмүүст хуурамч мэдээ тараадаг. Тэд өөрсдөө хууртагдаж, бас бусад хүмүүсийн өмнө лууван харуулж хуурах адил мэдээллээр төөрөгдүүлдэг.
Д.У.: Сэтгэл зүйн мэдээллийн талаар ярья л даа. Мэдээж, та ярьж байгаа зүйлээ мэдэж байгаа, харин бид бол үгүй. Тиймээс Интернет дахь хэн нэг рүү ониллоо гэж бодъё. Та юу харж, юу хийж байна?
К.Г.: Янз бүрийн зүйл. Эхлээд тэд хувь хүний төрлийг тодорхойлохыг хичээнэ.
Д.У.: Энэ нь юу гэсэн үг вэ?
К.Г.: Хувь хүний 16 төрөл байдаг. Хэрвээ та өөрийнхөө тухай асуултанд хариулж тест бөглөвөл тэдэнд таны хувь хүнийг тодорхойлсон хуудсууд бий болно. Шинжлэх ухаан хэдийн хувь хүний төрлийн нарийвчилсан ангилалыг боловсруулсан.
Д.У.: Коллежид миний мэргэшил сэтгэл зүй байсан, миннесот олон хүчин зүйл бүхий тест (MMPI) гэж нэг зүйл байдаг байсан. Энэ маш, маш нарийн төвөгтэй, нэг л зөв хариулттай тест байсан.
К.Г.: Тийм. Сэтгэл зүйн мэдээлэлтэй төстэй нэг зүйл юм. Цаг өнгөрөх тусам олон тийм тестүүд гарч ирсээр байдаг. Тэгээд тэд таны хувь хүний төрлийг тодорхойлохыг хүснэ. Бид хэдийгээр юмс үзэгдэлд өөр өөрөөр хандаж, өөрөөр боддог ч бүгд ижилхэн боддог гэж ихэнх хүмүүс үздэг. Тэд бидний толгой руу орж бидний бодож байгааг мэдэхийг хүсдэг. Дараа нь тэд…
Д.У.: Энэ нь нейролингвистик программжуулалтанд орох уу?
К.Г.: Тийм ээ.
Д.У.: Сайн байна. Ямар хүчин зүйлүүд вэ? Хүмүүсийн нэг хэсэг нь хараандаа, бусад нь сонсголдоо, нөгөө хэсэг нь … гэх мэтчилэн найддаг гэж би сонссон. Хүмүүс ямар харагддагийг, тэд гараа яаж хөдөлгөдөгийг, хаашаа хардагийг, уураг тархины тодорхой хэсэг хэзээ ажилладагийг та ажиглах болно.
К.Г.: Тийм шүү. Танд хамгийн сайн байдлаар хүрэхийн тулд ямар төрлийн мэдээлэл хэрэгтэйг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Дараа нь тэд таны найз нөхдийн тухай, зурагтаар гарч байгаа зүйлээс юу танд таалагддаг, Интернетэд та юу хайдаг, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд хэрхэн ханддаг зэрэг мэдээллүүдийг илүү ихээр олж авахыг оролдох болно. Дараа нь тэд олж авсан бүх мэдээллүүдээ нэг болгоод түүнийгээ сэтгэл зүйч эмч нарт өгч, тэд эцсийн сэтгэл зүйн мэдээллийг бүрдүүлдэг. Цаашид энэ мэдээллийг шуурхай ажилтан ашиглаж болно. Тэр хараад: “Энэ хүн ийм дүр зурагт ингэж хандана. Эсвэл хэрвээ би энэ хүнийг ингэж ингэж хий гэвэл, яг энэ дүр зураг тийм хариу үйлдэл үзүүлнэ” гэж хэлнэ.
Д.У.: Би хэд хэдэн удаа тангаргатны шүүхийн ажилд оролцсон. Прокурорыг сонгон шалгаруулах үед нэр дэвшигч нарт тодорхой асуултуудыг тавьж байсан. Тэд мэдээж шүүх бүрэлдхүүнийг сонгохдоо хэргийг ялахад туслах шүүхийн шийдвэр гаргаж чадах тангарагтнуудыг сонгон авахыг хичээдэг байсан.
К.Г.: Тэд хүмүүсээс мэдээллийг нь авдаг.
Д.У.: Тийм ээ. Тэгэхээр, сэтгэл зүйн мэдээлэл. Энэ юу вэ? Баримт бичиг үү? Эргүүлж уншиж болдог үдээстэй хуудаснууд уу?
К.Г.: Хэрвээ Та тэдгээрийг хэвлэвэл.
Д.У.: Тийм шүү. Тэгэхээр энэ нь бичигдсэн баримт юм уу?
К.Г.: Тийм ээ. Хэвлэсэн баримт бичиг. Тэр нь ямар хэлбэрийн мэдээлэл байхаас хамаардаг. Хэрвээ тэд таны эмнэлгийн баримт бичгүүдэд хүрсэн бол таны ямар эм уудгийг мэднэ. Хааяа тэд оролцож, таны эмийг солъё гэвэл тэд үүнийг амархан хийчихэж дөнгөнө. Өөрөөр хэлбэл, тэд таны тухай бүхнийг мэдэхийг хүсдэг. Бүр мэдээлэл эмнэлгийн мэдээллийн нууцлалын тухай хуульд автагдсан ч. Таны бодож чадах бүхнийг.
Д.У.: Бид олон жил (би энэ хүрээнд удаан эргэлдсэн шүү дээ) хүмүүс рүү тагнуулууд ирдэгийг сонсож байсан. Дээр үед одоогийнхоос олон удаа тохиодог байсан. Тагнуулууд: “Хүлээгээрэй. Би энэ тухай хэнд ч хэлээгүй. Та үүнийг хаанаас мэдэж байгаа юм бэ?” гэж таныг хэлтэл ийм зүйл ярьж таныг айлгахыг оролдоно.
К.Г.: Зөв.
Д.У.: Энэ нь тэдэнд их хүч өгдөг. Тэд бүх хувийн мэдээллийг авах гэж мөрдөж мөшгих янз бүрийн арга хэрэглэдэг. Энэ нь эмзэг байдлын дүн шинжилгээ юу? Өөрөөр хэлбэл, үр дүнд нь хувь хүний бүх эмзэг хэсгүүд илэрдэг гэсэн үг үү? Хэрвээ та энэ товчлуурыг дарвал хүмүүс эвдэрнэ. Хэрвээ та тэр товчлуурыг дарвал тэдний бүх мөнгийг авч болно. Хэрвээ та гурав дахь товчлуурыг дарвал хүмүүсийн харилцаа бутарна. Хэрвээ та дөрөв дэх товчийг дарвал гэр бүл нь тэдний эсрэг хандана. Хэрвээ та тав дахь товчийг дарвал тэд дэлгүүрт худалдан авалт хийж байх хооронд та харин тэдний машинд ямар нэгэн юм хийнэ гэсэн үг үү?
К.Г.: Бүх зүйл тийм юм чинь.
Д.У.: Пөөх! Баримт бичгүүдийн өнгө төрх нь ямар вэ? Егөөдлийн, хошин эсвэл тэвчээртэй, шинжлэх ухаанлаг уу?
К.Г.: Баримт дээр тулгуурласан тэвчээртэй, шинжлэх ухаанлаг.
Д.У.: Ямар ч хоосон үг байхгүй?
К.Г.: Байхгүй.
Д.У.: За, за. Энэ ярилцлагадаа ярилцахыг хүссэн зүйл рүүгээ оръё. Интернетэд хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүсийн тухайд ийм зүйл эртнээс тохиолдож байгаа. Анх удаа би Интернетэд секундэд 14,4 килобайтын модемтой орсон. Тэр үед би энэ юу болохыг ч ойлгодоггүй байсан.
К.Г.: Би санаж байна.
Д.У.: Эхлээд би EnterpriseMission.com сайт дахь Ричард К. Хоаглендын хэлэлцүүлэгт орсон. Тэнд ер бусын зүйл болох Ангараг дээрх хөшөөний тухай хэлэлцүүлэг явагдаж байсан.
Тэр нь илтэд хиймэл “хүний нүүр” шиг л харагдаж байсан, хажууд нь пирамидууд байсан, харин доор нь 5 ирмэгтэй том пирамид харагдаж байсан. Энэ бүхэн НАСА-ийн авсан гэрэл зургуудад харагдаж байдаг.
Тэнд сферийн доторх тетраэдрын шинэ физикт аваачсан геометрийн бүх шугамууд байсан. Энэ геометрийн зангилаан дээр Бархасбадь дээрх Том Улаан Толбо, Дэлхий дээрх Гавай оршдог гэх мэт. Гайхалтай шүү.
Дараа нь би хэлэлцүүлгийн утгатай танилцсан. Яагаад хүмүүс тийм харгис хэрцгий байдаг юм бэ? Олон жил болоход ийм муу санаатай үл итгэгчидтэй тааралдвал тэд хэзээ ч таны баримтыг сонсохгүй, хэзээ ч өөрсдийнхөө үзэл бодлыг өөрчилдөггүй юм байна гэдгийг анзаарч эхэлсэн. Жаахан ч гэсэн. Тэд байнга л дайрч давшилж байдаг.
Хэрвээ та өөрийнхөө үзэл бодлыг нотлоод байвал ямар ч ухаалаг хүн: “Тийм шүү. Үүнийг би өөрөөр харах хэрэгтэй байж болох юм” гэж хэлнэ. Гэхдээ түрэмгий хүмүүс бол фундаменталистууд, тэдний хийдэг зүйл нь хэрээ шиг гуаглах, хэзээ ч тэд үзэл бодлоо өөрчлөхгүй.
К.Г.: Тийм ээ.
Д.У.: Интернет дэх ийм үл итгэгчдийг харахад тэдэнд мөнгө төлдөг гэж Та нотолж чадах уу?
К.Г.: Үргэлж биш л дээ. Энэ нь нууцлалын, хүчний үзэгдэл. Нууцлал нь Интернетэд өөрийгөө хүчтэйгээр мэдрэхэд тусалдаг. Ялангуяа тэд бодит амьдрал дээр өөрсдийгөө батлах хүч хүрэхгүй гэдгээ мэдэрч байвал тэд өөрийн сул байдлаа Интернетийн нууцлалаар нөхдөг. Тийм хүмүүс шүүмжлэх дуртайгаасаа таашаал авдаг хүмүүс, өөрсдөө дурлагсад, хүний мөсгүй хүмүүс байдаг.
Д.У.: Тийм шүү.
К.Г.: Бүх зүйл ийм л байдаг. Гэхдээ би үүнд эерэгээр ханддаг, учир нь би ихэвчлэн засгийн газрын “троллиудад” зориулж мэдээллүүдийн засгийн газрын төв байгуулахад тусалж байсан.
Д.У.: Та тэднийг байгуулахад тусалдаг байсан юм уу?
К.Г.: Тийм ээ.
Мэдээллийн Технологийн хүрээнд мэргэжилтний хувьд станц бүр шуудангийн мэдээг хүлээн авч, илгээдэг мэдээллийн виртуаль төв байгуулахад би тусалж байсан. Тэр нь салбарласан 6 монитор, дэлгэцийн терминалын виртуаль санах ойг удирддаг компьютерийн нэг станцаас бүрддэг. Тэд комьютерийн терминалын виртуаль санах ойг болон компьютерийн вертуаль дэлгэцийг ажиллуулах ёстой байсан. Энэ нь та өөрийнхөө компьютерт орж байгаатай адил юм. Та виртуаль машин, виртуаль компьютерыг ажиллуулна, гэхдээ энэ компьютер ертөнцийн аль ч хэсгийн серверт байж болно, бас IP хаяг сервер байгаа газарт хаа сайгүй байж болно.
Өөрөөр хэлбэл, та станцид суучихаад яг л таны IP хаяг байгаа газруудад та байгаа мэт виртуаль машинуудыг дэлхий даяарх бүх серверүүдээс ашиглаж болно. Тийм хүмүүс Интернетэд хэдэн арван төрлийн хувь хүнийг, өөрөөр хэлбэл, тийм ч жирийн бус хувь хүмүүсийг бүтээж, тэдэнтэй олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй холбосон нуун далдлах түүх, мэдээлэлтэй байж чаддаг.
Ихэвчлэн тийм ажилтнуудад “метаморф төрлийн хувь хүмүүс” гэж бидний нэрлэдэг зүйл байдаг. Ихэвчлэн тэд хүний эрхийг үл ойшоогчид, худалчууд бас туршуулууд байдаг ба тэд ажилдаа маш сайн байдаг.
Тэд дэлгэцний өмнө сууж байдаг. Тэд ердөө л мэдээлэл хайж байдаг троллиуд. Бусад нь тодорхой зорилготой байдаг. Тэд тодорхой нэг Интернет хэлэлцүүлэг, эзотерик Интернет хэлэлцүүлэгт орж ярилцахыг хүсэхгүй байгаа сэдвээ олж харвал хэрэглэгчийн 3-4 ID ашиглан асар их хөнөөл учруулдаг. Тэд өөрсдийн санал бодлоо гаргаж ирэн асар их хорлон сүйтгэх ажил хийдэг. 3-4 хүн байгаа юм шиг харагдах боловч үнэн хэрэг дээрээ бүх дэлхийн виртуаль машинууд болон хэрэглэгчийн янз бүрийн ID-тэй төсөөллийн хувь хүнийг ашигладаг нэг л хүн сууж байдаг юм.
Д.У.: Миний сайт дээр гэнэт нэгэн зэрэг хүмүүс гарч ирээд анти семитик сэтгэгдлүүд бичиж эхэлдэг. Хэрвээ бид үүнд үргэлжлэх боломж олговол хүмүүс: “Дэвидийн сайт дээр анти семитик агуулга зонхилж байна” гэж хэлэх байсан.
К.Г.: Би өөрийнхөө сайтаас тийм сэтгэгдлүүдийг шууд л устгадаг.
Д.У.: Тийм ээ. Тийм халдлага хийх арга ямар байдаг вэ? Хүмүүст энэ нь ил тод чөлөөт хэлэлцүүлэг гэж ойлгоход хэцүү л дээ. Троллиуд хүмүүсийг мэдээлэлд эргэлзүүлэхийг оролддог уу? Үндсэндээ бол, энэ биз дээ? Тэд үнэн зүйлд эргэлзээ төрүүлэхийг хичээж байдаг уу?
К.Г.: Троллиуд ус бохирдуулж, хүмүүсийг тохирохгүй байгаа зүйл дээр анхаарлаа хандуулах болон эргэлзэхэд албадахын тулд худал мэдээллийг ашиглана. Тэд огт худал мэдээлэл рүү шахаж эсвэл тэдэнд мөн чанарт нь эргэж очихыг үл хүсүүлэхийн тулд мэтгэлцээний хэрэгт хамааралгүй утгагүй зүйл рүү хүмүүсийг татан оруулах болно. Эсвэл троллиуд ердөө л “энэ бүхэн шал дэмий зүйл” гэж хэлдэг. Хүмүүсийг хууран мэхэлж, ухаанаар нь тоглохдоо ашигладаг жүжгийн зохиол болон арга барилын бүхэл бүтэн цуглуулга тэдэнд байдаг гэх гэсэн юм л даа.
Троллиуд хэдийн хол явчихсан… Хэрвээ троллиудад таалагддаггүй тухайн нэг сэдвийг дэмждэг тодорхой хүмүүс байвал тэд хүмүүсийг гомдоож, тэднийг шоолж доромжлон, түүнчлэн хүнд асуудал бий болгохын тулд бодит хүмүүстэй уулзуулж, тэд нараар удирдуулж эхэлдэг.
Троллиуд тохирохгүй хүмүүсийг удирдаад ч зогсдоггүй. Тэд “Ийм л байна, би мэдээд байсан юм” гэж хэлүүлэхийн тулд бусад үл итгэгчдийг олж тэднийг мэдээллээр хангадаг. Дараа нь ийм үл ойлголт усан дээрх цагираг шиг л тардаг. Сайн санаа агуулсан боловч мэдээллийг шалгаж амжилгүйгээр Интернетэд цацчихдаг блог эзэмшигчидтэй ийм зүйл тохиолдож байсныг би харж байсан. Одоо бол хүн бүр л блог нээж, цахим хэлбэрээр ном хэвлүүлж болно эсвэл YouTube-д кино хийгээд тавьж болно.
Д.У.: Хүмүүс хүчтэй халдварласан сэтгэл санааны байдалд байж, тайван, эрүүлээр сэтгэхгүй байх нь Кабалад ашигтай, тийм үү?
К.Г.: Мэдээж. Тэдний зорилго нь тэнцвэрт байдлаас таныг гаргах явдал. Хэрвээ та тайван, бодлоготой бөгөөд ийм байдлаар хэлэлцүүлэг явуулбал тэд таныг тэнцвэрт байдлаас гаргах хүртлээ утгагүй маргаанд татан оруулна, тэгээд дараа нь: “Энэ хүнийг хар даа” гэх болно.
Д.У.: Тийм ээ. Одоо тэд твиттерт нэг л зүйл бичээд таны ажлыг баллаж орхино.
К.Г.: Зөв.
Д.У.: 140-өөс бага үсэг зүгээр л ямар ч хүнийг хөнөөж чадна.
К.Г.: Тийм ээ, ямар ч хүний нэр төрийг.
Д.У.: Интернетэд таны ууртай байхдаа эсвэл уурласнаас харалган болсон үедээ бичсэн зүйлийн тоон мөр ямагт үлддэг.
К.Г.: Мэдээж шүү дээ. Троллинууд их ухаантай. Олонх нь тан руу ойртож ирээд таньтай нөхөрлөнө. Тэд таны сэтгэлийг татна, харин дараа нь тань руу дайрч таны хувиасаа хуваалцсан бүгдийг олон нийтэд дэлгэх болно.
Д.У.: Өөрөөр хэлбэл, тэд таны эгог тэжээнэ, таныг магтана, та өөрийгөө маш чухал хүн мэт мэдэрнэ гэсэн үг үү?
К.Г.: Мэдээж. Таныг онцгой, бас таны ажлыг чухал гэж ярьж байгаа хүмүүстэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Мэдээж, ийм зүйл сонсох таатай л даа, гэхдээ болгоомжтой байх нь зүйтэй.
Д.У.: Намайг ажлаа эхлэх үед зарим хүмүүс хамгийн адармаатай, магтаалаар дүүрэн цахим шуудан бичдэг байсан, хэрвээ би тэдэнд хариулчихвал маш хурдан магтаалаас уур хилэн, сөрөг зүйл рүү шилждэг байсан.
К.Г.: Намайг найзаа болгосон ч тэдэнд скайпаар хариу өгөхгүй байна гэж чичилдэг хүмүүсийн тоо намайг ямагт цочирдуулдаг байлаа. Харин би маш завгүй байдаг болохоор тэдэнд хариу өгч чаддаггүй байсан. Хүмүүс бол хүмүүс шүү дээ. Харин мэдээллэл цуглуулах төвүүд нь мэдээлэл бүхий хүмүүсийг онилж, тэдний байршлыг тогтоох, тэдний эсрэг ямар нэгэн үйл ажиллагаа явуулахын тулд тэдний нэр төрийг гутаах мэдээлэл цацах тодорхой зорилготойгоор байгуулагдсан байдаг.
Д.У.: Гленн Гринуолд Гардианаас явсныхаа дараа The Intercept гэсэн өөрийн сайтаа бий болгосныг уншигчдад сануулъя. Түүн дээрээ тэр троллиуд хэрхэн ажилладаг тухай Сноудены өч төчнөөн баримт бичгүүдийг нийтэлж тийм тагнуулууд хэрхэн дайралт хийдгийг харуулсан өч төчнөөн схем, төлөвлөгөө, мөн тэд юу ярьдагийг дэлгэсэн. Түүнчлэн тэр Сноудены баримтуудад хурдан нисдэг цахлайн бүдэг хөдөлгөөнийг хүний авсан зураг руу оруулж нисдэг таваг мэт сэтгэгдэл төрүүлдэг тухай жишээ оруулсан байдаг. Ийм монтаж хийгээд тайлбаргүй нийтэлчихдэг. Гэвч бүх цэгүүдийг холбоод үзвэл ҮМНБ-ийн хэлэлцүүлэг нь нэвтрэхэд хамгийн сонирхол татахуйц газар болох нь илт байна.
К.Г.: Тийм шүү. Үндсэн зорилго нь ҮМНБ-ийн эзотоерик хэлэлцүүлэг ба янз бүрийн улс төрийн, төрийн бус байгууллагуудын хэлэлцүүлэг байдаг.
Д.У.: Хүмүүс санаж байгаа байх, Сноудены баримтуудыг ил болгохоос өмнө мэдээ алдагдаж эхэлсэн. Энэ нь Сноуденээс хэдэн өдрийн өмнө Цайны намын гишүүд бусад хүмүүсээс илүү олон удаа татварын байгууллагын аудитын шалгалтанд өртсөн байдаг. Троллиуд ийм эрх мэдэлтэй байж чадах уу? Тэд татвар, эрүүл мэндийн даатгал эсвэл ажлыг оруулаад янз бүрийн хоршооллын аргаар төвөг учруулж чадах уу?
К.Г.: Та ямар нэгэн муу зүйл оруулбал ямар нэгэн төрлийн жагсаалтанд орно, дараа нь таньтай янз бүрийн аргаар тоглоом явуулж эхэлнэ дээ. Хэрвээ таны аюултай гэж үзвэл таныг улсын аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүсийн жагсаалтанд оруулна. Та бид хоёр бол ийм жагсаалтанд байгаа нь гарцаагүй. Дараа нь ийм хүмүүсийн нэр төрийг гутаах мэдээллүүдийг цуглуулж эхэлдэг. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө чанга дуугаар мэдэгдвэл тэднийг шууд л жагсаалтанд авна. Харин дараа нь юу ч тохиолдож болно.
Д.У.: Намайг анх сайтынхаа нэр дээр данс нээх гэж оролдох үед татвар төлөхийн тулд хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах хэрэгтэй гэж хэлж байсан.
К.Г.: Тийм ээ, би ч гэсэн тэгсэн.
Д.У.: Надад банкны дансны дугаар өгөхийн өмнө шалгалт явуулдаг хүмүүс банкинд байж байсан, энэ чинь хамгийн жирийн данс шүү дээ, онцгой зүйл юу ч байхгүй. Албан хаагч эмэгтэй өөрийгөө хамгийн ухаантай гэж бодсон бололтой. Тэр Google руу ороод “Дэвид Уилкок” гэж бичсэн. Миний нэрний дор шууд л “Дэвид Уилкок бол мэхлэгч”, “Тэр мэдээж мэхлэгч байж таарна” гэсэн үгс гарч ирсэн. Тэгэхэд нь би: “Би Нью-Йорк Таймсын бестселлерийн жагсаалтанд ордог 2 ном бичсэн, бас түүхийн сувгийн 1 номерын хүн гэдгийг та мэдэх үү?” гэж асуусан. Би өөрийнхөө хүрээн дэх бүхнийг л хэлсэн… гэх мэт. Олон хүнд зөрчилтэй мэдээлэл таалагддаггүй. Гэхдээ түүнийг мэдэх хэрэгтэй.
Төв байгуулах ажлын явцад Таныг зөвлөхөөр 7 хоногийн хугацаатай хөлсөлсөн үү эсвэл Та тэдэнтэй удаан хугацаанд хамтран ажилласан уу?
К.Г.: Тэд таныг ихэвчлэн виртуаль орчныг бий болгоход л хөлсөлдөг. Надаас виртуаль орчин бий болгох, ажлын станц дээр ажиллахад хүмүүст туслах, тэднийг шинэ виртуаль орчинд баримжаагаа олоход нь сургахыг гуйсан. Үүнийг дараа бид явсан.
Д.У.: Тэгэхээр та нарт 6 дэлгэц байдаг, 3 нь дээр 3 нь доор, тийм үү?
К.Г.: Тийм ээ.
Д.У.: Дэлгэц бүр нь дэлхийн янз бүрийн хэсэгт байгаа виртуаль машин юм, тиймээс IP хаяг нь хүмүүс янз бүрийн газруудад амьдардаг мэт харагддаг уу?
К.Г.: Тийм ээ.
Д.У.: Троллиуд бүх дэлгэцүүдтэй нэгэн зэрэг ажиллаж, тэр ч бүү хэл хоорондоо маргадаг байсан уу?
К.Г.: Зарим үед бол тийм шүү. Тэд суугаад л хоорондоо, альтернатив хувь хүмүүстэй маргана. Эсвэл нэгэн зэрэг олон тооны хэлэлцүүлэгт орж, асуудал үүсгэн хүмүүсийн хариу үйлдэл хийхийг хүлээнэ. Нэг хэлэлцүүлэгт орж хүмүүсийг өдөөн хатгачихаад нөгөө хэлэлцүүлэгт эргэн ирээд юу болж байгааг харна.
Д.У.: Магадгүй, энэ нь олон хүнийг сэтгэлээр унагах байх л даа. Үүнийг яах вэ? Гленн Гринуолдын сайт дээр нийтлэгдсэн Сноудены баримтуудыг баталгаажуулсан мэдээг тараах уу? Энэ нь үйл явцын хэсэг үү? Хэрвээ хэн нэг нь ийм зүйлийг Интернетэд хийдэг гэж та бодож байгаа бол үүнтэй ажиллах хамгийн сайн арга юу вэ? Тэдэнтэй маргах уу? Эсвэл троллиудыг илчлэх үү?
К.Г.: Эхний алхам бол юу болж байгааг ойлгох. Хоёр дахь алхам бол тэдэнтэй хамтрахгүй байх. Би энэ тал дээр нүгэл хийсэн хүн. Тэднийг бүү тоо. Тэдний ярьж байгаа зүйлийг сонсоогүй мэт бай. Энэ нь троллиудыг галзууруулна. Ямар ч утгагүй маргаанд бүү авт. Тэд маргаад л маргаад л маргаад л байх болно.
Д.У.: Тэд хүмүүсийн сэтгэл зүйгээс юу олж харсан юм бол… Бид 100 эерэг цахим захидал авахад нэг нь л сөрөг байдаг. Хэлэлцүүлэг дээр бид 100 эерэг сэтгэгдлийг олж хардаг, гэхдээ 1 л үзэн ядагч байдаг, гэтэл бид энэ хүн рүү л дайрахыг илүүд үздэг биз дээ? Яагаад бид ийм эмзэг юм бэ? Бид ийм төрлийн зөрчилдөөнд автахгүйн тулд энэ эмзэг байдлаа хэрхэн эмчлэх вэ?
К.Г.: Энэ бол хүмүүний мөн чанарын хэсэг нь, бид үргэлж сөрөг зүйл дээр л анхаарлаа хандуулдаг. Түүнчлэн энэ нь хувийн мэдээлэлтэй хамаатай, троллиуд таны сул талыг үргэлж мэддэг. Хэрвээ тэд танд юу таалагддаггүйг мэдвэл… Хэрвээ таны эрүү танд таалагддаггүй бол тэд таны эрүүн дээр анхаарлаа хандуулах болно.
Д.У.: Хүмүүст бодит ертөнц дэх жинхэнэ найрамдал нөхөрлөлд илүү цаг гаргахыг зөвлөх нь дээр гэж Та боддог уу?
К.Г.: Тийм ээ.
Д.У.: Эдгээр 20 жилд, энэ бүх жилүүдэд миний нүүрэн дээр хэлэх хэн ч байгаагүй… Надтай тодорхой хэмжээгээр хүндэтгэлгүйгээр ярьсан хэн ч байгаагүй. Би харин өдөр бүр ирж байгаа бүх цахим шууданг уншсан бол 10 юмуу 20 сөрөг захидлуудыг л олох байсан байх.
К.Г.: Хувиараа харьцаж байгаа шиг хэн ч Интернетэд харьцахгүй. Өөрийгөө дайсагнасан хүн, энэ нь түүний санааг зовоохгүй байна гэж хичнээн баталлаа ч. Зарим хүн ийм л байдаг. Гэхдээ, ихэнхдээ, бүр сайхан зантай ахимаг насны леди ч Интернетэд нэрээ нууцалж, бодогдсон зүйлээ хэлэх эрхийг ашиглан ийм зүйлийг хэлж чадна… Интернетэд нэрээ нууцлах, нүүрэн дээр хэзээ ч хэлэхгүй ямар ч сэтгэгдлүүдийг бичих боломж нь хүмүүстэй харьцах хамгийн сайн арга биш. Танилцах сайтууд дээрээс хань ижлээ олсон олон хүнийг би мэднэ. Би тэднийг өчүүхэн ч шүүх гээгүй. Гэвч Интернет хэлэлцүүлэг нь асуудалтай хүмүүсийг болон төлбөртэй засгийн газрын троллиудыг бужигнуулдаг. Тиймээс би тийшээ ордоггүй. Тэд маш их эвдэрсэн байдаг.
Д.У.: Хэрвээ хэн нэг нь үнэнийг түгээхийг хүсэх үед зарим хүмүүс үнэнийг сонсохгүй байгааг мэдэрдэг, тэр илгээлтийг түгээхэд туслахын тулд юу хийж болох вэ? Хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэн нэгэнтэй тэмцэх хэрэгтэй юу? Оролдож үзээд дараа нь бууж өгөх үү? Үнэнийг түгээхэд сөрөг зүйлээс хэрхэн зайлсхийх ямар эерэг арга байдаг вэ?
К.Г.: Сонсохыг хүссэн хүнтэйгээ л ярих. Та хэнийг ч ятгах гээгүй бол зөвхөн сонирхож байгаа, мэдэхийг хүсч байгаа хүмүүс рүү л яв. Тантай маргахыг хүсч байгаа хүмүүст цагаа бүү зарцуул. Энэ нь хайран цагаа үрсэн хэрэг болно.
Д.У.: Энэ нь яриагаа өндөрлөх тохиромжтой мөч байна. Дараа дахин уулзъя. Анхаарал хандуулсанд баярлалаа.
Орчуулсан: Н. Хэнчбиш
Эх сурвалж: Линк
Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг
Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл
Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл