www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

Header Banner

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил
Home›Сонин хачин›Сансрын Илчлэл: Шуурхай мэдээ: Гонзалесын оньсого

Сансрын Илчлэл: Шуурхай мэдээ: Гонзалесын оньсого

By Admin 2
2017-11-01
1181
0
Share:

Season 2, Episode 3
2015-10-13

Д.У.: Сайн байцгаана уу? Сэтгэл хөдөлгөм, хачин бас үнэмшмээргүй Сансрын Илчлэлийн ертөнцөд тавтай морил! Бид инсайдерын инсайдер, толгойдоо бүх инсайдруудын мэдлэгийг хамтад нь багтаасан Кори Гудтай ярилцаж байна. Өнөөдөр жинхэнээсээ сэтгэл хөдөлгөсөн яриа өрнөх болно. Кори, тавтай морил!

К.Г.: Баярлалаа.

Д.У.: Интернетэд сониуч занг маш ихээр хөдөлгөсөн, оньсого шиг хүн болох дэслэгч хурандаа Гонзалесын тухай бид ярилцана.

Зарим хүмүүс түүнийг тун удахгүй ил гарч ирнэ гэж баталж байна. Энэ үнэн гэж үү?

К.Г.: Үгүй, тэр… Түүний ил гарахыг огт төлөвлөөгүй байгаа.

Д.У.: Интернет дэх хүмүүс Тан шиг юм мэдэж байгаа өөр нэг хүнийг харахыг л хүсч байгаа юм. Гонзалесын илчлэл нь яагаад муу гэж?

К.Г.: Гонзалес Дэлхий дээр халхавчин дор амьдардаг, тэгээд ч Дэлхий дээр үргэлж байгаад байдаггүй. Хэрвээ тэр одоо ил гарах юм бол өөрийгөө болон бүх төслийг аюулд оруулна. Түүнд хүүхэд ч байхгүй, гэр бүл ч байхгүй. Түүнд ил гарахад 2 хүүхэд, гэр бүлтэй надаас аюул багатай гэж хүмүүс бодсон байх гэж бодож байна. Зарим талаараа энэ бас тийм.

Д.У.: Тэгэхээр Цэнхэр Авианыхан хүн төрөлхтөнд сансрын нууцуудыг илчлэхэд Нарны Хамгаалагчийн бүлэгт тусалж байгаа нь тодорхой болж байгаа. Энэ бүхэн юунаас эхэлсэн бэ? Тэд Тантай хэрхэн холбоо тогтоосон бэ? Скайпаар Тантай ярилцах үед СНХ-ийн Альянсаас Таныг биечлэн Цэнхэр Авианыхан сонгосон гэж Та хэлсэн 2015 оны 2-р сарын 27-ны тэр дурсгалт өдрийг би сайн санаж байна. Яаж ийм зүйл болсон юм бэ?

К.Г.: Та санаж байгаа бол тэр үед би цаашид түүний тухайд нарийн зүйл рүү орохыг хүсээгүй нэгэн оршнолтой харилцсан гэдгээ хэлсэн. Би бүр түүнийг дүрсэлж хэлмээргүй байсан юм.

Д.У.: Би үүний төлөө Таныг хүндэтгэж байна. Гэвч Та өч төчнөөн их зүйл ярьчихаад яагаад үүнийг л хуваалцахгүй байгаа нь миний сониуч занг аймаар их хөдөлгөж байна. Таныг хориод байгаа тэр зүйл дээрээ Та яагаад бат зогсоод байгаа юм бэ? Би зөвхөн оршнол цэнхэр өнгөтэй болохыг л мэднэ. Магадгүй, энэ нь гэр бүл үр хүүхдийнхээ төлөө болгоомжилсонтой холбоотой юу?

К.Г.: Одоо ч гэсэн энэ тухай ярьж чадахгүй. Гэхдээ…

Д.У.: Тантай хэзээ холбоо тогтоосон бэ?

К.Г.: 4 жилийн өмнөөс.

Д.У.: 2015 оноос 4 жилийн өмнө гэдэг нь 2011 онд гэсэн үг.

К.Г.: Дэслэгч хурандаа Гонзалес тэдэнтэй ойролцоогоор ижил хугацаанд холбоо тогтоосон байдаг.

Д.У.: Бас л 2011оноос уу?

К.Г.: Тийм ээ. Тэр Цэнхэр Авианыхан болон Нарны хамгаалагч бүлгийнхний элсэн орсон, СНХ-өөс салан тусгаарласан нэг бүлгийн дунд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Ганц тэр бүлэглэл ч биш.

Д.У.: Ганц Нарны хамгаалагч байдаггүй гэж үү?

К.Г.: Тийм ээ. Олон хүмүүс Нарны хамгаалагч бүлэг л салан тусгаарласан гэж үздэг, гэхдээ энэ тийм биш. Түүнд сансрын төрөл бүрийн хөтөлбөрүүдээс дайжсан бүхэл бүтэн конгломерат орсон. Нэг хэсэгтээ Гонзалес Цэнхэр Авианыхны мэдээг дамжуулдаг байсан. Тэгээд гэнэт учир зүггүй тэдэнд миний нэрийг хэлсэн. Гонзалес СНХ-ийн Зөвлөлд ирээд намайг Цэнхэр Авианыхан өөрийн төлөөлөгчөөрөө сонгосон гэж хэлсэн. Зөвлөлд энэ нь таалагдаагүй, тэд Гонзалесыг төлөөлөгч нь байгаасай гэж хүссэн.

Д.У.: За, тэгэхээр илүү дутуу зүйлгүйгээр явья. Халхавч дор амьдрах гэдэг нь ямар байдаг вэ? Гонзалест гэр бий юу? Машин?

К.Г.: Тэр хөдөө байшинд амьдардаг.

Д.У.: Тэр хүмүүстэй танилцах үедээ түүнд тодорхой ажил байгаа гэж ярьдаг гэсэн үг үү? Өөрөөр хэлбэл, халхавчийн бүхэл бүтэн “домог” боловсруулагдсан уу, хаа нэгтээ явж ажиллах ажил байлгах г.м?

К.Г.: Тийм ээ. Бусад зүйлийн тухай дуугүй байх нь дээр.

Д.У.: Мэдээж. Зүгээр л Интернет дэх хүмүүс Гонзалесыг удахгүй бидэнтэй нэгдэж, шоунд оролцоно гэх мэтээр бодоод байгаа юм. Тиймээс бид ийм зүйл болохгүй гэдгийг тэдэнд итгүүлэх хэрэгтэй байна.

Авианыхан Тантай 2011 онд холбоо тогтоосон гэж Та ярьсан. Энэ нь Сар, Далай Ван, Бархасбадийн хэмжээтэй харагдахуйц ойролцоогоор 100 сфер шинээр ирэхээс өмнө болсон уу? Тэр үеэр үү эсвэл үүнээс арай эрт үү?

К.Г.: Тэднийг ирэхээс өмнө, бас ирж байх үед болсон.

Д.У.: Асар их хүч чармайлт гаргасан гэж би бодож байна. Харваас, тэдгээрийн нэг нь сферүүд бий болсон явдал. Бас нэг нь Гонзалесаас эхлээд төлөөлөгчүүдийг сонгох. Дараа нь Таныг энэ даалгаварт бэлэн болох үед Таныг урьсан.

К.Г.: Тийм. Гэхдээ, би… Намайг бэлтгэсэн, гэхдээ намайг бэлтгэж байгааг, юунд намайг бэлтгэж байгааг мэдээгүй. Тэр үед би өнгөрсөнтэйгөө, намайг татан оруулсан тэр зүйлтэй тэмцэлдэж байсан. Эцэст нь түүнтэйгээ эвлэрчээд байх үед Цэнхэр Авианыхнаас мэдээ ирж эхэлсэн.

Д.У.: 2011 онд Тантай анх холбоо тогтоох үед Та жинхэнээсээ Андроид Джонсын чимэглэл зураг дээрх шиг байдлаар тэднийг харсан уу?

Та оршнолуудыг харсан уу эсвэл Хөх Сферийг харсан уу? Таны анхны харилцааны туршлага ямар байсан бэ?

К.Г.: Эхлээд Цэнхэр Авианыхан зүүдэнд дунд, ухамсарласан зүүдэнд ирдэг. Таныг нойрон дунд бэлтгэчихээд дараа нь таны өмнө физик байдлаар гарч ирнэ.

Д.У.: Нэгийн хуульд яг ийм холбоо тогтоосон протокол байсан. Бас хожим нь Цэнхэр Авианыхан хүмүүстэй ихэнх физик холбоогоо тасалсан, учир нь хүмүүсийн “эго” маш их өссөн гэж бичсэн байсан. Тэд өөрсдөөрөө бахархаж, өөрсдийгөө аврагчид хэмээж, бусад хүмүүсээс мөргөхийг шаардаж эхэлсэн. Таны намтарт хувийн холбоо тогтооход чөлөөт хүслээр хөндлөнгөөс оролцохгүй байх тухай Анхан шатны Удирдамжийг нөхцөл шаардсанаас болж зөөлрүүлэх болсон нь намайг гайхшруулж орхилоо. Бид Алтан Эринд орох гэж байна, бидэнд тусламж хэрэгтэй.

К.Г.: Тийм ээ. Надтай уулзсан уулзалт бүрийнхээ дараа эгог, миний өөрийн эгог, мөн түүнчлэн олж авсан мэдээлэл ямар ч тохиолдолд тахин шүтлэг эсвэл шашин болгохгүй байх ёстойг шургуу анхааруулж, сануулдаг байсан.

Д.У.: Эхлэл рүүгээ эргээд очъё. Энэ бүхэн яаж эхэлсэн бэ? Та хэлэхдээ эхлээд зүүд байсан гэсэн. Та одоо Цэнхэр Авианыхан гэж нэрлээд байгаа оршнолуудтай холбогдож байгаагаа хэзээ ухаарсан бэ?

К.Г.: Би зүүдэндээ ухаарсан, гэхдээ энэ нь…

Д.У.: Зүүдэнд тэд бидний төсөөллүүдтэй адилхан байсан уу?

К.Г.: Ихэнхдээ. Байгаа дүрслэлүүд тийм ч төгс биш ч тийм. Ойролцоогоор зүүдэнд ч бас сэрүүнд ч физик хэлбэрт тийм байдлаар үзэгдсэн.

Д.У.: Зүүдэнд хачин, зүйрлэсэн бэлэгдлийн, гайхалтай зүйлүүд олон тохиолддог. Сайн харахад бүх зүйл дороо л өөрчлөгддөг. Таны зүүд бэлэгдлийн шинж чанартай байсан уу эсвэл ухаарсан холбоог санагдуулж байсан уу?

К.Г.: Тэдгээр нь хангалттай ухаарсан, хангалттай бодит, хангалттай барин тавин байсан. Хэзээ ч би иймэрхүү зүүд зүүдэлж байгаагүй.

Д.У.: Интернетэд иймэрхүү зүйл тэдэнтэй тохиолдсон, Тантай адил холбоо тогтоосон гэдгээ батлахыг оролддог олон хүмүүс байдаг. Тэд өөрсдийгөө нэр хүнд бүхий хүмүүс гэж үзээд эхэлсэн ба тэдний мэдээллийг Таныхтай эн тэнцүү мэтээр авч үзэх хэрэгтэй мэтээр аягладаг. Тиймэрхүү олон хүмүүс ердөө л хууран мэхлэгчид гэж бодогддог. Тэдний мэдээлэл миний сонссоноос ялгагддаг. Дахиад л асууя, ихэнх хүмүүс хэрхэн холбоо тогтоодог вэ? Тэднийг ямар туршлага хүлээж болох вэ?

К.Г.: Ихэнх хүмүүс Хөх Сферүүдтэй холбогддог. Сферүүдийн Оршнолуудын Альянст, Хөх Сферүүд бол хамгийн дээд нягтралын мөн чанараараа болон нягтралын түвшнээрээ тэд Цэнхэр Авианыхныг давж гардаг. Хүмүүс бүгд л Цэнхэр Авианыхан дээр төвлөрчихсөн шиг байна. Магадгүй, тэдэнд ямар нэгэн романтик зүйл байгаа байх. Хүмүүс бүр тэдэн дээр төвлөрчихөж. Ихэнх хүмүүс Хөх сферүүдтэй холбогдсон байдаг.

Д.У.: Энэ яаж тохиолддог юм бэ? Үнэн хэрэг дээрээ юу болдог юм бэ?

К.Г.: Ихэнхдээ хүмүүсийн өмнө нэг эсвэл хэд хэдэн сфер гарч ирдэг. Тэд эхлээд тойрон нисдэг, дараа нь саатаад лугшиж эхэлдэг. Эсвэл хүмүүс ухамсартайгаар эргэн санагддаг мэдээллийг хүлээн авдаг, эсвэл хүмүүс ямар нэгэн сонин зүйлийг анзаарсан гэж боддог ба илгээлтийг далд ухаандаа хүлээн авсан эсвэл тэдний дээд “би” түүнийг хүлээн авсан эсэхийг ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл тэд ирээдүйг тааварласан хамгийн дээд нягтралын оршнолуудаас илгээлт хүлээн авдаг.

Д.У.: Хачин юм аа. Бид энэ тухай хувиараа ярилцсан, зураг авахыг би хүссэн биш ээ. Жаахан хувийн чанартай зүйл, ганц хүний яриа оруулахыг зөвшөөрөөч, энэ их чухал зүйл шүү.

Би Нэгийн Хуулийг уншсан, бас Сетийн бүх номыг.

Карла Ракерт и Джейн Робертс… Минийхээр бол манай цаг үеийн хамгийн сайн 2 суваг. 2 номонд Хөх Сферийн айлчлалын талаар тодорхой бичсэн байсан. Би энэ тухай сайн мэдэж байсан, тэгээд маш их сэтгэлээр унаж, надтай яагаад ийм зүйл тохиолдоогүйд маш их гайхсан. Яагаад гэвэл Нэгийн хуульд Хөх сферүүд тантай телепатийн тусламжаар холбогдоно гэж өгүүлдэг. Хэрвээ зайлсхийж чадвал тэд хувиараа холбоо тогтоох гэж хичээдэггүй. Хэрвээ тантай надтай тохиолдсон шиг зүйл тохиолдвол телепатаар холбогдох болно, энэ нь ч дээр байх.

Би нэг удаа Хойд Каролинд найзындаа зочилсон юм. Би талд сууж бясалгаж байгаад амьдралдаа анх удаа ҮМНБ-ийг олж харсан. Тэр үүлний цаагуур орчихсон. Дараа нь үүл ч нүүсэн, ҮМНБ ч алга болсон. Би бясалгаж байсан болохоор түүнд нэг их ач холбогдол өгөөгүй. ҮМНБ-ийг хараа л биз, нэг гайхал л байна. Гэвч дараа нь яг л залбирал шиг хэлсэн, миний амьдралд тохиолдоогүй цор ганц, миний хамгийн их хүсч явдаг зүйл бол миний өрөөнд гэрлийн бөмбөлөг орж ирээд надад оюун ухаант мэдээ өгөөсэй гэсэн хүсэл байсан. Энэ нь Карла, Джейн Робертс хоёртой тохиосон шиг.

2 өдрийн дараа би эцэг рүүгээ утастсан. Нөгөө шугам дээр нэг зэрэг ах байж л дээ. Эцэг маань бидний дунд ярьсан. Би: “Аав аа, та синхронизм гэж юу болохыг мэднэ, тийм биз дээ?” гэж асуусан. Аав эргэлзэнгүй хамраа дуугарган инээв. Тэгээд намайг ҮМНБ харсан тухайгаа ярихад ах: “Хөгжилтэй юм аа. Надтай ч гэсэн хачин зүйл тохиолдсон” гэв. Намайг юу болсныг асуухад тэр: “ Миний өрөөнд гэрлэн бөмбөлөг орж ирээд оюун ухаант илгээлт дамжуулсан” гэсэн.

Түүний ярьснаар, тэр бясалгаж байгаад толгойгоо гэдийлгээд хартал таазанд гэрлэн бөмбөлөг байж. Бөмбөлөг бүтэн хагас метр орчим өргөн болж хуйларсан хонгил маягтай болжээ. Өөрөөр хэлбэл, таазан доор жинхэнэ оддын хаалга лугшиж байсан байна.
Миний сайтад 2001 оны бүхэл бүтэн нийтлэл байгаа. Түүнийг Дэвидын ах харь гаригийн холбоог хүлээж авсан нь гэж нэрлэдэг. Ахад: “Чиний дүүгийн бичиж байгаа өргөмжлөл агшин зуурт тохиолдохгүй. Энэ илүү олон өөдрөг, урамшуулагч туршлагууд тохиолдох болно. Тэдгээрийн анхных нь чинийх байх болно” гэж дамжуулжээ. Ердөө л гайхалтай.
Кори , та юу гэж бодож байна? Хэдийгээр энэ тухай сайтад бичсэн байсан ч ахтай 2001 онд холбогдсон талаар ярихад та гайхсан биз дээ?

К.Г.: Би энэ тухай мэдээгүй. Ийм туршлага хэдэн арван, бүр хэдэн зуун мянган хүнд байдаг.

Д.У.: Гонзалест ч тийм байсан уу? Эсвэл үүнтэй төстэй зүйл?

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Гонзалес тухайн үед ямар үүрэгтэй байсан бэ? Таны болон түүний холбоо тогтоосны хооронд ямар ялгаа байсан бэ? Ийм зүйл хэзээ тохиолдсон бэ, тэр сансрын хөтөлбөрт оролцож байсан биз дээ?

К.Г.: Холбоог ав адилхан тогтоосон. Түүнийг СНХ-ийн төлөөлөгчөөр сонгосон. Тэр СНХ болон Цэнхэр Авианыхны дундын зуучлагч байсан. Намайг Цэнхэр Авианыхан болон СНХ-ийн Авьянсын дундын, мөн түүнчлэн ЦэнхэрАвианыхны нэг нэгээрээ харилцахыг хүсээгүй ч уулзахыг хүссэн бусад олон тооны бүлгүүдийн дундын төлөөлөгчөөр томилсон. Намайг Холбооны Зөвлөлийн бүх зөвлөгөөнүүд рүү явуулдаг байсан.

Д.У.: Энэ бүхэн эхэлснээс хойш Та сансарт Гонзалесгүйгээр гарч байсан уу? Түүнийг тэнд хараагүй удаа байсан уу?

К.Г.: Тийм зүйл тохиолдож байсан. Гэвч тэр саяхнаас бараг бүх хурал, зөвлөгөөнд оролцох болсон. Намайг хоёр ярилцлагын зураг авалтанд оролцож байх үеэр 2 чухал зөвлөгөөн болоход Гонзалес намайг орлосон. Зөвлөгөөг хойшлуулж болохгүй шүү дээ. Нэг нь Луунуудын Альянсын Холбоотой уулзсан уулзалт байсан. Тэр уулзалт Гонзалесыг маш ихээр эмзэглүүлсэн. Харин хоёр дахь зөвлөгөөн нь сэтгэл сэргэм, тааламжтай байсан. Энэ нь Супер Холбооны хурал байсан. Түүнд хүн төрөлхтөн дээр хийж буй 22 туршилтанд орж буй харь гаригийн 40 бүлэг оролцсон. Мөн “аугаа их туршилт” гэж нэрлэдэг тэр зүйлд өөр бас 20 бүлэг (бүгд 60) оролцсон.

Д.У.: Ийм хуралд оролцсон нь Таны сансар дахь анхны туршлагуудын нэг байсан уу?

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Супер Холбооны хурал дээр эхлээд Та юу хийсэн тухайгаа товчхон ярихгүй юу? Та хэдэн настай байсан бэ, Таны ажил ямар байсан бэ?

К.Г.: Би маш залуу байсан. Би 13 нас ч хүрээгүй байсан. Зөн билэгт эмпатын хувиар оролцсон. Хурал зөвлөгөөнд очсон мөчөөс эхлээд бидний хүн бүрийг 3 зөн билэгт эмпатууд дагалдаж байсан. Тэд заль мэх эсвэл аюул осол илрүүлэхийн тулд хэрэгтэй байсан. Би яг үүнийг бас хийдэг байсан. Одоо ч Гонзалес бид хоёрыг уулзалтанд очиход биднийг ийм тусламжийн бүлэг дагалддаг.

Д.У.: Таныг заль мэх илрүүлэхийн тулд тэнд байсныг Супер Холбооны гишүүд мэдэж байсан уу?

К.Г.: Мэдээж. Бүгд л тийм тусламжийн бүлэгтэй байсан. Би том загварын хөлөг онгоц дүрсэлж үзүүлсэн л дээ. Түүнийг төрөл бүрийн даалгаварт зориулж тоноглож болно. Тэр уртаараа 18-20 метр. Тийм хөлөг Гонзалес болон түүний тусламжийн бүлгийг аваад хийн аварга одны ойролцоох бүс нутагт аваачсан. Бархасбадь, Санчирын хооронд. Цаг хугацааны гажуудлын хөөсөнд оршдог болохоор тухайн бүс нутаг телескопоор харагддаггүй. Та хэрвээ гажуудалд орвол орсон газраараа гарах ёстой.

Д.У.: Дагинасын бөгжтэй тохиолдсон шиг уу?

К.Г.: Тийм ээ. Таныг гажуудалд орох үед тэнд бүх зүйл хар байдаг. Нар ч байхгүй, одод ч байхгүй, гаригууд ч байхгүй. Юу ч байхгүй, тас хар.

Д.У.: Бүр юу ч харагдахгүй гэж үү?

К.Г.: Та зөвхөн Зөвлөлийн хурал болдог тэр станцийг л харах болно.

Д.У.: Харин бусад хөлгүүдийн хувьд?

К.Г.: Бусад хөлгүүд хосолсон залгагч төхөөрөмжүүдийн тусламжтайгаар залгагддаг. Тэгээд (Бархасбадь, Санчирын хоорондын гажуудалд орсны дараа) Гонзалесын хөлөг онгоц засварын газарт орсон байна. Экипаж гарч ирээд… Одоо Гонзалес анх удаа бүгдийг хэлж байгаа юм, яагаад гэвэл тэр урьд өмнө нь тусламжийн бүлэгт багтаж байсан. Тийм ээ, намайг тэдний төлөөлөгч болохоор намайг хүлээн зөвшөөрсөн.

Д.У.: Энэ бүхэн ямархуу байдгийг кинонд гарч байгаа юм шиг дүрслээд өгөөч. Бид юу харах вэ? Бүхэл бүтэн хотыг үү? Эсвэл станц нь зөвхөн Зөвлөл багтахаар л хэмжээтэй юу? Эсвэл тэнд өөр ямар нэгэн зүйл болдог юм уу?

К.Г.: Энэ нь ер бусын хөгжил бүхий технологитой сансрын станц юм. Тэгээд Гонзалес хөлгөөсөө гарч хонгилоор Холбооны Зөвлөлийн гол танхим руу явжээ. Анх удаа түүнийг таньж мэндэлцгээсэн байна. Тэнд хүмүүс гол танхим руу орохоосоо өмнө уулзаж, бие биетэйгээ уулзаж ярилцах завсарлагааны гол танхим байдаг. Таныг танхим руу орох үед ямар төлөөлөгчид хаана суухыг заасан суудал байдаг. Төлөөлөгчид бүрийн суудал морины тах адил байрлалтай байсан. Төлөөлөгчийн сандал ялимгүй өргөгдсөн байжээ. 3 сандал нь жаахан доор байрласан байсан. Төлөөлөгчид бүрийн суудлууд хашлагаар хашигдсан байдаг.

Д.У.: Бүлэг бүрийн тахан дээр үү?

К.Г.: Тийм ээ, төлөөлөгчдийн бүлэг бүрт. Төлөөлөгч нь арай дээр өндөрт сууна. Зүүн гар талаас ар талд нь зөвлөх нь байрлана. Тэр удаад (Гонзал тэр үед төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан) танхим ердийнхөөсөө их хүнтэй байсан байна. Ирсэн бүх хүмүүс маш чухал зүйл зарлана гэдгийг мэдэж байсан болохоор босоогоороо зогсож байсан. Тэгээд бүх 60 бүлгүүдэд нэмэлт сандал тавьж өгөхөд хүрчээ. Харин бусад нь зогссон байна. Гонзалес энэ сандал дээр суугаад маш их догдолсон гэж байсан. Өмнөх уулзалтан дээр намайг төлөөлөгч болоход тэр тусалж байсан ба надаас өөр хэн ч сонсож ойлгохгүй харь гаригийнхны нэг л өнгийн хэлний универсаль орчуулагч болж ажиллаж байсан сандалд би суусан юм. Тэгээд Гонзалес хачин мэдрэмж хүлээн суусан ч юу ч тохиолдоогүй.

Нэг оршнол урагшаа гарч ирээд хэд хэдэн зүйл зарлажээ. Энэ нь бидний (СНХ-т) сайн танил оршнол байлаа. Хулууны өнгөтэй арьстай, том цэнхэр нүдтэй, нэг чихнээс нөгөө чих хүртлээ өргөн. Сүмийн өмсгөл маягийн зүйл өмссөн байсан. Оршнол Гонзалесыг үзэгч сонсогчдод танилцуулаад урагшаа гарч ирэхийг урьсан байна. Гонзалес урагшаа гарч бүгдийн хүссэн тэр зарыг сонсгожээ. Тэр хэлэхдээ, Дэлхийг тойрсон дотоод хаалт суларна, тиймээс Дэлхий дээр олон харь гаригийнхан саатсан гэсэн. Тэд “нөхөрсөг”, манай далай болон ширэнгэн ойг судлах зорилгоор байрладаг ба хүмүүсийг сонирхдоггүй. Тэд манай эко системийг судалдаг бөгөөд их асуудал тулгарч тэд газар дээр гацсан юм.

Д.У.: Өөрсдийнхөө нөөцөө бараг шавхсан уу?

К.Г.: Тэдэнд бүх төрлийн асуудал байсан. Гонзалесын мэдэгдлийн үр дүнд тэд Дэлхийн орбитын гадна тэдний дэмжлэгийг хүлээж байгаа өөрийн бүлэгтэйгээ холбоо тогтоож чадсан. Зөн совинт эмпатууд дараа нь хэлэхдээ Гонзалесыг зар сонсгосны дараа танхимд бүгдээрээ маш ихээр хөнгөрөхийг мэдэрцгээсэн гэсэн. Дараа нь Гонзалес ажилтнуудыг ирж очуулж байдаг агаарын мэдээг хянах маягийн сараалжийн эргүүл хийх хуучин системд тэд эргэн ирж байгаа гэж хэлжээ. Дараа нь эргэж ирээд суудалдаа суусан байна.

Харин дараа нь иймэрхүү уулзалтууд дээр болдог зүйл болжээ. 40 бүлэг бүрээс төлөөлөл гарч ирээд 2 минутын товч мэдээлэл: “аугаа туршилтанд” ямар хувь нэмэр оруулах тухай, тэд бидний төлөө өчнөөн зүйл хийсэн агуу болох тухайгаа гэх мэтийн ерөнхий зүйл л ярьцгаасан. Дараа нь тэд эргэж ирээд л суудалдаа сууцгааж байжээ. Өөрөөр хэлбэл, бүгд урьдын л адил нэг нэгнийхээ араас үг хэлж байсан. Олон тайлбаруудын дараа тэд өөрийн хөлөгтөө суугаад өөрсдийнхөө баазад рапорт өгөхөөр буцацгаасан байна.

Д.У.: Тэд үйл хэргээсээ ямрыг нь бидний хувьд үнэ цэнтэй гэж үздэг юм бэ?

К.Г.: Тэд “аугаа туршилт” бүх галактикийн хэмжээнд ашиг тусаа өгч байгаа гэж үздэг.

Д.У.: Галактикт уу?

К.Г.: Тийм ээ, түүний гадна талд. Цэнхэр Авианыхан хэлэхдээ, бидний найрсаг гэж боддог зарим оршнолууд өөрийнхөө хөтөлбөрт анхаарлаа хүчтэй хандуулж өөрсдөдөө л үйлчлэх төлөвтэй байдаг(гэж тооцох хэрэгтэй) гэж хэлсэн.

Д.У.: Оршнолууд биднийг “дээд үндэстэн” гэж үздэг болохоор универсаль хүн бүтээхээр оролдоод байгаа юм уу?

К.Г.: 22 хөтөлбөр байдаг ба зарим нь хоорондоо өрсөлддөг. Түүнчлэн Луунуудын хөтөлбөр гэх мэтийн зүйлс байдаг. Бүгд л нарийн төвөгтэй.

Д.У.: Бид Галактикт ямар ашиг авчирч чадах вэ? Ойлгосон гэдэгтээ итгэлгүй байна.

К.Г.: “Бид” гэж хэлэхдээ бид ихэвчлэн мах цусаа л ярьдаг. Гэвч ихэнх хүмүүсийн ухаардаггүй сүнслэг туршилт явагддаг. Зарим оршнолууд бидэн шиг хувилдаг.

Д.У.: Энэ нь хөтөлбөрүүдийн нэг гэж хэлсэн биз дээ?

К.Г.: Нэг хөтөлбөрийн л хэсэг нь. Зарим хүмүүсийн ододын тариалалт эсвэл Бадарчид гэж нэрлэдэг оршнолууд үнэн хэрэгтээ энд хувилсан харь гаригийн бүлгүүдийн төлөөлөл байдаг.

Д.У.: Билэг ухааны сургаалийн хамгийн нэрд гарсан цувралыг “Та бадарчин уу?” гэж нэрлэдэг. Хариулт нь таныг иймэрхүү зан чанартай эсэхийг тодорхойлдог асуултууд бүхий анкет байдаг. Хэрвээ та эдгээр бүх асуултанд хариулж чадаж байвал та харь гаригийн сүнс гэсэн үг.

К.Г.: Хөх сферүүдтэй холбоо тогтоосон ихэнх хүмүүс оддын тариалалт эсвэл Бадарчид байдаг.

Д.У.: Оддын тариалалт эсвэл Бадарчдыг хайхыг оролдож байхдаа Кабала юу хийдэг вэ? Тэдгээрийн ажиллагааны хэлбэр юу вэ?

К.Г.: Тэдэнд олон арга байдаг. Миний хувьд тэд сургуулийн тест ашигласан. Кабалад хаа сайгүй хүүхдүүдийг, ганцхан хүүхдүүд ч биш, тодорхой шинж тэмдэг, чадвар үзүүлсэн хүмүүсийг хайдаг хүмүүс хаа сайгүй бий. Дараа нь тэд улам гүнзгий шалгах, шалгагдагсад тодорхой шалгуурыг хангаж байгааг харах арга хэрэгсэл хайж олдог.

Д.У.: Тийм хүмүүс физик биед хувилсан үедээ урьд насандаа харь гаригийн хүмүүс байсныгаа ухамсартайгаар санаж чаддаггүй юу?

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Тэд хүн болж тоглох, энгийн хүн байх ёстой гэсэн мөрдөх ёстой дүрэм журамтай холбоотой байдаг уу?

К.Г.: Мэдээж. Тэдэн дээр ирээд байгаа хөх сферүүд тэднийг сэрээх үйл явцын хэсэг нь юм. Яг одоо тийм хүмүүс сэрж, өөрийнхөө үүргийг, энэ ертөнц дэх даалгавар, яах гэж энд байгаагаа эргэн санаж байна.

Д.У.: Таны ярьсан Наран дээр болж байгаа энергийн өөрчлөлтүүд, энергийн цунамийн тухай Супер Холбоо мэдэж байгаа юу?

К.Г.: Тэд мэдэхгүй байна гэж үү!

Д.У.: Тэд үйл явцад оролцсон уу?

К.Г.: Тэднээс олон хүн өөрчлөлт гарах үед тэд энд хэдийн байхгүй байна хэмээн төлөвлөж байсан. Энэ нь манай шим мандал болон хүн төрөлхтөнд сөргөөр хандсан хэн бүхнийг энд нь үлдээж, тэднийг зугатаалгахгүй байлгах гадаад хаалт бий болгох нь тэдний зорилго байсан.

Д.У.: Нэгийн хуульд квантын үсрэлт болох үед та харин 4 дэх нягтралд шилжихэд бэлэн бус байвал таны 3 дахь нягтралын цахилгаан соронзон бие таарч тохирохгүйгээс ажиллахаа болино гэж өгүүлдэг. Энэ нь хэрвээ хүмүүс 3 дахь нягтралд хэтэрхий гүнзгий уягдсан, өөрчлөлтийг даван туулахад хангалттай цэвэр бус байвал энэ нь үхлийн ял мэт байх юм байна гэж таамаглахад хүргэж байна.

К.Г.: Тийм ээ. Харь гаригийнхан болон Цэнхэр Авианыхан Байгалийн Хууль ба Нэгийн Хуульд итгэж найддаг.

Д.У.: Бас юун Байгалийн Хууль билээ?

К.Г.: Надад өөрт олон зүйл шинэ байна. Намайг Тантай холбоо тогтоосон эхний үед Нэгийн Хуулийг жаахан уншсан байсан, гэвч би илүү их судлах хэрэгтэй.

Д.У.: Тийм ээ, тэр номыг Цэнхэр Авианыхан Таныг худалдаж авахыг гуйсан, би Таны өрөөнд түүнийг харсан.

К.Г.: Тийм ээ, түүнийг эхнэр маань уншиж байсан.

Д.У.: Номыг нээж үзээгүй юм шиг мэдрэмж төрөөд. (Инээв)

К.Г.: Та юу ярина вэ, миний эхнэр хэдийн уншчихсан.

Д.У.: Тэгэхээр тэр нямбай уншигч байх нь, ном бараг шинээрээ байсан шүү.

К.Г.: Би хараахан уншаагүй. Харамсалтай нь, би хийх хэрэгтэй зүйлээ, тэр тусмаа тийм юмсыг мэдэж авч амжихгүй юм аа.

Д.У.: Амьдралаа дэнчин тавьж ил гарсан, ийм гайхалтай ажил хийсэн Та үүнийг хэлж байгаа юм биз дээ.

Бидэнд ярилцах олон сэдэв байгаа. Та үнэнийг мэдэх ёстой. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Орчуулсан: Н.Хэнчбиш

эх сурвалж: линк

7.3
Reader Rating: (3 Rates)
7.2
Previous Article

Сансрын Илчлэл: Агарта: Хил хязгаарыг тэлэх нь

Next Article

11 сарын 11 Тэнгэрийн үүд хаалга нээгдэх ...

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктур- Таны тээж яваа ачаа, Орионы ачаалагдал

    2019-05-07
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 27-Р ХЭСЭГ

    2018-04-18
    By admin
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйСонин хачин

    Харийн хүнд олзлогдсон хүний яриа-6

    2019-04-10
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Арктуриан- танд байсан анхны холбоог эргэн санахад өөрийгөө бэлдэх

    2017-10-09
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Бөмбөрцгийн Галактикийн Үндэстнүүдийн Лиг

    2017-10-19
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: “20 ба ухралт” хөтөлбөрийн нотолгоо Кори Гуд, Уильям Томпкинс нартай хийсэн ярилцлага

    2018-04-16
    By admin

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Ухамсар болон оюун санааны дэвшил

Галактикийн Гэрлийн Холбоо-БИДНИЙ ХАМТЫН ЧАРМАЙЛТЫН ҮР ДҮН

2019-10-06 Сайн байцгаана уу, хайрт дэлхийн хүмүүс ээ! Дэлхийн нарийн түвшинд тохиолдож буй үйл явцууд болон тэдгээрт Гэрлийн Галактикийн Холбоо хэрхэн оролцож байгаа талаарх сүүлчийн мэдээнүүдийг дамжуулахын тулд би ирлээ. ...
  • Аштараас ирүүлсэн шинэчлэгдсэн мэдээ

    By Admin 2
    2019-10-07
  • Сансрын Илчлэл: Урвуулан сэргээх технологиуд Эмерийн Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага 2019-07-09

    By Admin 2
    2019-10-07
  • Сансрын Илчлэл: Амьд Сарны нууцууд Эмери Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага

    By Admin 2
    2019-10-07
  • Агуу сүнсний 10 сургааль Индиан

    By Admin 2
    2019-10-07
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктуриан-таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...
  • 9.1
    ОнцгойУхамсар болон оюун санааны дэвшил

    Гэрлэн биет Маттьюгын 2016 оны 9 сарын 17-ны мэссэж

    Suzanne Ward дамжуулснаар ( Жич:Энэ мэссэжээр дэлхийд одоо болж байгаа буюу болох гэж байгаа үйл явдлыг хэлсэн байсан тул анхааралтай уншина уу !) Би Маттью байна,энэ дэлхийд байгаа бүх сүнсүүдэд ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Галактикийн Гэрлийн Холбоо-БИДНИЙ ХАМТЫН ЧАРМАЙЛТЫН ҮР ДҮН

    By Admin 2
    2019-10-07
  • Аштараас ирүүлсэн шинэчлэгдсэн мэдээ

    By Admin 2
    2019-10-07
  • Сансрын Илчлэл: Урвуулан сэргээх технологиуд Эмерийн Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага 2019-07-09

    By Admin 2
    2019-10-07
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • 3 хэмжээст дуусаж байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

    By admin
    2017-04-10
  • Босс нар манд
    on
    2019-11-11

    Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    Баярлалаа. ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ, ЭЕРЭГ ...
  • Admin 2
    on
    2019-10-07

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    Bayarlalaa tand
  • И.Б
    on
    2019-10-02

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    Их сонирхолтой сайт байна ...

Архив

  • 2019-10-07

    Галактикийн Гэрлийн Холбоо-БИДНИЙ ХАМТЫН ЧАРМАЙЛТЫН ҮР ДҮН

  • 2019-10-07

    Аштараас ирүүлсэн шинэчлэгдсэн мэдээ

  • 2019-10-07

    Сансрын Илчлэл: Урвуулан сэргээх технологиуд Эмерийн Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага 2019-07-09

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой