Сансрын Илчлэл: Боргоцой хэлбэрт булчирхайг сэрээх нь

Season 1, Episode 10
2015-09-01
Д.У. : Сансрын илчлэлд тавтай морил. Сансрын нууц хөтөлбөрт (СНХ)-д нууцлагдсан мэдээлэлд нэвтрэх эрхтэй оролцож байсан ба үүнийгээ ухаарч ил гарч ирсэн инсайдер Кори Гуд бидэнтэй хамт байна. Мэдээллийн ихэнх хэсэг нь ҮМНБ, инсайдерын гэрчлэл, нууцлагдсан материал зэргийг судалсан хамгийн хатуужилтай ахмад дайчдын хувьд цоо шинэ юм. Тухайн ярилцлагад Интернет дэх миний видео бичлэгүүдэд бичсэн сэтгэгдлүүддээ та бүхэн хамгийн гайхалтай гэж байнга нэрлэдэг тэр сэдэвтэй танилцах болно. Glandula pinealis гэж нэрлэдэг боргоцой хэлбэрт булчирхайны тухай ярилцана.
Кори, ярилцлаганд тавтай морил.
К.Г. : Баярлалаа.
Д.У. : Та боргоцой хэлбэрт булчирхайны тухай сонссон зүйлээ өөрийнхөө үгээр тайлбарлаж болохсон болов уу? Энэ юу вэ? Бидний хувьд тэр ямар үүрэгтэй вэ? Боргоцой хэлбэрт булчирхай гэж юу вэ?
К.Г. : Намайг MILAB-ын хөтөлбөрт оролцож байхад намайг зөн совинт эмпат гэж таньж, бидэнд тарилга хийсэн ба гуравдахь нүд хэмээдэг хэсэгт дууны боловсруулалт хийсэн.
Д.У. : Хаашаа тарилга хийсэн юм бэ?
К.Г. : Мөр болон өгзгөнд. Биднийг залуу байхад өгзгөнд, том болсон хойно мөрөнд хийсэн.
Д.У. : Өвдсөн үү?
К.Г. : Дасна шүү дээ. Үзүүрийг нь нарийсгасан төмөр савааг гуравдахь нүдний орчимд тавьсан. Түүгээр дамжин боргоцой хэлбэрт булчирхай орчимд дууны долгион илгээгдсэн. Бидэнд хэлэхдээ, эмпатик биш, бидний авъяас чадварын зөн совингийн бүрэлдхүүн хэсгийг сайжруулахаар үүнийг хийж байна гэсэн.
Д.У. : Та гавлынхаа ясанд дууны чичирхийллийг мэдэрсэн үү?
К.Г. : Тийм ээ. Дууны долгион 15 см орчим нэвтрэхийг мэдэрсэн. Боргоцой хэлбэрт булчирхайг дэмжих маш чухал хэрэгтэй байсан нь мэдээж.
Д.У. : Эх Үүсвэрийн Талбайн Судалгаа номонд бүхэл бүтэн нэг бүлгийг боргоцой хэлбэрт булчирхайд зориулсан. Тэр тархины геометрийн төвд оршдог.
Тэр хэмжээгээрээ вандуйн чинээ, түүнд бөөрнөөс бусад бүх эрхтнээс илүү их цусны урсгал байдаг гэдгийг бид мэднэ. Уламжлалт шинжлэх ухаан боргоцой хэлбэрт булчирхай гэж юу болохыг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Түүний дотор нүдний торлогийн эд эстэй адилхан эд эс байдаг.
К.Г. : Нүдний торлогийн эд эсүүд үү?
Д.У. : Тэдгээрийг пинеалоцитууд гэж нэрлэдэг. Боргоцой хэлбэрт булчирхайн эд эсүүд нүдний эд эсийн адил тархины харааны бор гадаргатай нэгддэг. Тиймээс уран сайхны уламжлалаар тэр булчирхайг 3 дахь нүд гэдэг.
Миний видео кинонуудад болон Билэг ухааны сургаалийн өөр бусад бүлгүүдэд нарсны боргоцой ба түүнтэй адилхан иконограф нь дэлхийн бараг бүх шашинуудад дүрслэгдсэн байдаг тухай өгүүлэх болно.
Боргоцой хэлбэрт булчирхайн дотор талд нүдний торлогийн эд эсүүдийн хардаг нэг зүйл болдог гэж та бодож байна уу?
К.Г. : Энэ булчирхай чанадын хараа болон зөн совингийн чадварыг дэмждэг гэж байсан. СНХ –ийн харьцаж байсан дэлхийн эртний бүх салан тусгаарласан бүлгүүд маш том боргоцой хэлбэрт булчирхайтай байсан гэж тэд баталсан. Түүнчлэн бидний боргоцой хэлбэрт булчирхай одоогийнхоос хамаагүй том байсан гэж дурьдсан байдаг. Салан тусгаарласан бүлгүүд бидний боргоцой хэлбэрт булчирхайн өсөлт хөгжлийг дэмжихийг оролдож байсан байна.
Д.У. : Инсайдер Жейкоб, Луунууд орчин үеийн хүмүүсийг боргоцой хэлбэрт булчирхай огт байхгүйгээр бүтээхийг оролдсон гэж хэлсэн нь маш сонирхолтой байгаа юм. Найрсаг зантай харь гаригийнхан оролцож бидэнд түүнийг эргүүлэн өгсөнд тэд маш их уурласан гэсэн. Та иймэрхүү зүйл сонссон уу?
К.Г. : Энэ нь агуу их туршилтын нэг хэсэг гэж би сонссон. Түүний хүрээнд 40 бүлэг янз бүрийн 22 генетик туршилт явуулсан. Генетик туршилт зөвхөн генетик мөн чанартай байгаад зогсоогүй, сүнслэг мөн чанартай байсан. Тэд биднийг сүнслэг тал дээр сайжруулахыг оролдож байсан. Боргоцой хэлбэрт булчирхай ямар нэгэн байдлаар бидний гэрлэн биетэй холбоотой, харин биднийг илүү сүнслэг, энэ талаар хөгжилтэй болоход бидэнд туслахын тулд гэрлэн биеийг удирддаг байжээ.
Мэдээж, эртний салан тусгаарласан бүлгүүд Луунуудын Альянстай санал нийлээгүй.
Д.У. : Тэгэхээр Супер Холбоо тийм ч сөрөг биш гэж таамаглаж болох нь ээ.
К.Г. : Бүх зүйл аль өнцгөөс харахаас хамаарна гэж би хэдийн хэлсэн шүү дээ. Тэд өөрийн гэсэн хөтөлбөртэй, түүнийхээ дагуу биднийг удирддаг.
Д.У. : Эртний зургууд дээр хэн нэгний толгойг тойроод туяарч байхыг(нимб), эсвэл буддын тайлбар зурагт толгойг нь тойроод титэм дүрсэлсэн байдгийг бид хардаг, энэ нь илүү идэвхитэй боргоцой хэлбэрт булчирхай болон ямар нэгэн гэрлийн үзэгдэл байгааг зааж байгаа хэрэг.
Та иймэрхүү зүйл сонссон уу?
К.Г. : Нэгэнт та гэрлэн биеийн талаар ярьсан болохоор… Биднээр дасгал хийлгэдэг байсан, зөвхөн боргоцой хэлбэрт булчирхайг идэвхжүүлэх ч биш, гэрлэн биеийг тэлэх дасгал. Тэд хэлэхдээ, хэрвээ бид тэдний шаардсан болзолд хүрэх юм бол биднийг өрөөндөө сууж байхад бидний гэрлэн бие өрөөний гадна гартал тэлэх болно гэсэн. Өөрөөр хэлбэл, боргоцой хэлбэрт булчирхай гэрлэн биетэй шууд холбоотой болох нь илт байна.
Д.У. : Дасгал руу дахиж эргэж ирнэ ээ, гэхдээ эхлээд бас нэгэн сонирхолтой харах өнцгийн тухай яримаар байна. Наад зах нь 4 өөр инсайдер ярихдаа, хэрвээ бидний боргоцой хэлбэрт булчирхай бүрэн идэвхжихгүй юмаа гэхэд ядаж хэсэгчлэн идэвхижвэл бид шууд сансарт нисэж чадах байсан гэсэн. Оддын хаалга шиг үү? Бидний хараахан нэвтрэх эрхгүй төхөөрөмж болгож бидний биед суулгасан биологийн зөөврийн
оддын хаалга маягийн зүйл үү?
К.Г. : Тийм ээ. Олон оршнолууд өөрийн ухамсар болон өөрийгөө бусад физик бодит байдалд дүрслэн буулгах гэж боргоцой хэлбэрт булчирхай болон гэрлэн биеэ ашигладаг. Дараа нь физик биестэй шууд холбогдон тэндээс мэдээ дамжигддаг. Дараа нь тэд оршин байгаа газартаа зохицохын тулд тэдний физик биесийн чичирхийллийн өөрчлөлт болдог. Хожим нь физик бие тэр газар руу агшин зуурт шилжиж, ухамсартайгаа нэгддэг.
Зарим хүмүүс тухайн үйл явцыг биеийн гадуурх туулалт эсвэл оюун ухааны дүрслэл гэж нэрлэдэг. Илүү дэвшилтэд оршнолуудын хийж байгаа зүйлд зориулсан янз бүрийн олон нэр томъёо байдаг.
Д.У. : Би зүгээр л сонирхож байна. Нимб (толгой тойрох туяарсан зүйл) нь үнэндээ бол модны хорхой идсэн газар руу орох орц болдог ба таны боргоцой хэлбэрт булчирхай нээлттэй бол таныг орц руу чангаах болно гэсэн таамаглал байдаг. Та нимб рүү нисэн орж бас аялж чадна.
К.Г. : Хүмүүсийг тойрон байгаа нимб болон аурын дүрслэл нь хүмүүсийн гэрлэн бие болон боргоцой хэлбэрт булчирхай хүчтэй хөгжсөн гэдгийг гэрчилж байгаа хэрэг. Тэд өөрийн “би”-гээ зөн совингийн болон сүнслэг тал дээр хөгжүүлсэн байдаг, энэ нь урлагт дүрслэгдсэн. Хөгжсөн гэрлийн биетэй хүмүүс чанадын хараатай байдаг ба бусад хүмүүсийн гэрлэн биеийг харж чаддаг.
Д.У. : Төвдөд урт нарийхан хурц модон саваа аваад дух руу хатгадаг. Боргоцой хэлбэрт булчирхай амархан гэмтдэг. Дуу аялгуу ашиглах нь үүнтэй адилхан зүйлийн илүү тохнологилог хэлбэр мөн үү, Та юу гэж бодож байна?
К.Г. : Боргоцой хэлбэрт булчирхайг дэмжих арга олох гэсэн оролдлого.
Д.У. : Ийм зүйлийн нөлөөн дээр юу мэдэрсэн бэ? Таны туршлага?
К.Г. : Биеийн гадна орших туршлагыг туулна. Гэрлэн биенийхээ өсөлтийг мэдэрнэ. Бүх чиглэлд өснө. Заримдаа биенээс сэгсрээд хаячихсан мэт мэдрэмж төрнө. Тэгсэн мөртөө биендээ болж байгаа бүхнийг хүлээн авна. Түүнчлэн та гавлын ясан доторх тархины нойтон бодисын дотор дууны чичирхийлэл орж байгааг анзаарна.
Д.У. : Билэг ухааны сургамжийн нэг бүлэгт би доктор Майкл Персингертой ярилцсан. Тэр “бурханы дуулга” гэдэг нэртэй нэг зүйлийг зохион бүтээсэн.
Маш хүчтэй соронзон бууны тусламжтайгаар триангуляци үйлдвэрлэж, тархины тодорхой хэсгүүд рүү онилж болно. Маш их айж сандарч болно. Хөлс ихээр ялгарна. Бэлгийн сэрэл хөдөлнө. Тархины зарим хэсгүүдийн цацрагийг дэмжих үед хүмүүс бурханлаг туршлагыг туулж болно. Үл итгэгчид Персингер том бодит байдал байдаггүй, нүдэнд харагдах бүх туршлагууд тархины ноцоолтоор өдөөгддөг гэдгийг баталж байна гэж ярих дуртай. Гэхдээ Персингер бурханы дуулгаараа Таны ярьсан тэр дууны долгионыг хийсэн гэж надад санагдаж байна.
К.Г. : Адилхан л юм. Заримдаа бидэн рүү цахилгаан соронзон долгион илгээдэг байсан.
Д.У. : Юуны нөлөөгөөр ямар ч хүн Таных шиг ийм туршлагатай болох вэ, Та юу гэж бодож байна? Эсвэл Таныг зөн совингийн дасгалын явцад бэлтгэсэн үү?
К.Г. : Би бодохдоо бүх хүмүүс… Тэд ямар нэгэн туршлагатай болно. Залуу байхдаа би биеэсээ гардаг туршлагыг туулдаг байсан. Ер нь би хачин зүйл олныг хийж үзсэн. Бид удаан хугацаагаар машинаар явах үед би уйдаад өөрийгөө машинаас гаргасан. Замын тэмдэгийн дээгүүр нисээд л, дов толгодын цаагуур орж машинаа хараад л… Хол явахдаа ингэж биеэсээ гардаг туршлагатай байлаа. Би үүнийг аль эрт хүүхэд насандаа хийж байсан.
Д.У. : Манай инсайдер Дэниел Корпус Пси гэж нэрлэгддэг зөн совингийн дасгал хийсэн. Энэ нэгэн төрлийн ТТГ-ын салбар, эсвэл тэгж түүнд хэлсэн. Би тэнд түүнийг сургасан тухай тэр хүний үгээр явж, Таны бэлтгэл хийж байсантай харьцуулмаар байна.
Эхнийх нь урвуу гимнастик. Түүнийг өвдөг эсвэл шагайгаар нь хөлийг нь дээш харуулан өлгөөд суух дасгал хийхийг шаарддаг байсан. Цусанд хүчил төрөгч их байх тусам боргоцой хэлбэрт булчирхайд илүү их цус түүгээр өнгөрнө, хэрвээ түүн рүү ирэх цусны урсгалыг болон цусны эргэлтийг ихэсгэх юм бол түүний бүх чадвар сайжирна гэж түүнд хэлжээ. Танд бас үүнийг хийсэн үү?
К.Г. : Хамгийн ойрхон нь өндөр даралт болон хүчилтөрөгч ихээр агуулсан барокамерууд байдаг байсан. Биднийг толгойдоо бэхэлсэн электродуудтай хамт бясалгуулдаг байсан. Биднийг ухамсрын янз бүрийн байдалд шилжихэд сургасан. Бид тушаалаар ухамсрын тодорхой байрлалд шилждэг байсан, харин тэд барометрийн доторх агаарын янз бүрийн даралтанд болон хүчил төрөгчийн түвшинд шилжих хугацааг тэмдэглэж авдаг байсан.
Д.У. : Хүмүүсийг харь гаригийн янз бүрийн нөхцөлд ажиллахад нь туслахын тулд ийм бэлтгэл хэсэгчлэн чиглэгдсэн байдаг уу, Та юу гэж бодож байна?
К.Г. : Энэ бүхэн зөн совинт эмпатийн хөгжилд чиглэгдсэн байдаг.
Д.У. : Урвуу гимнастик, хөлөө дээш болгоод суух, цусны урсалтыг ихэсгэх зэргийг би үргэлж… Хэрвээ эртний хүмүүсийг харвал тэд йог, тайцзы зэрэг нь цусны эргэлтийг сайжруулахад зориулагдсан гэж тэд хэлдэг. Уян налархай болгоход ч бас. Та юу гэж бодож байна, иймэрхүү дасгал зөн совингоо хөгжүүлэхийг хүсдэг хүмүүст тусалж чадах уу?
К.Г. : Тийм ээ. Биднийг бас тайцзытай адилхан зүйлд сургадаг байсан. Бас нэгэн зэрэг олон төсөөлөл болдог байсан. Биднээс эрчим хүчний сфер, тэднийг хөдөлгөх, мэдрүүлэх, тэд биеийн янз бүрийн хэсэгт хэрхэн шилжиж, дотроос нь тойрч гарахыг төсөөлөхийг хүсдэг байлаа. Энэ нь хүчилтөрөгч хадгалах, цусны эргэлтэнд тус болдог. Бидэнд бүх биеэрээ энерги шилжүүлэхийг зааж сургасан.
Д.У. : Та юуны гэрч болох ёстой байсан талаараа арай илүүхэн тайлбарлаад өгөхгүй юу? Сферүүд ямар өнгөтэй байсан бэ? Ямар хэмжээтэй байсан? Нэг удаа ирэхдээ хэдүүлээ байдаг вэ? Ганцаараа юу?
К.Г. : Зөвхөн ганцхан.
Д.У. : Тэд ямар харагдах ёстойг Танд хэлсэн үү?
К.Г. : Сонголт бидэнд байсан. Тэд зүгээр л: “Сферийг , эрчим хүчний сферийг төсөөл, тэр хэрхэн гараар нааш цааш явж байгааг, хэрхэн мөрөөр дамжин нөгөө гарт очиж байгааг төсөөл” гэж л хэлдэг байсан. Эхлээд та үүнийг хийнэ. Харин дараа нь сферээ “аваад” нуруугаа дагуулан доош нь, дараа нь дээш нь аваачаад зулайгаараа гаргана. Дараа нь түүнийг наран сүлжээ рүү буулгаад түүгээр гаргаад гараараа барьж аваад дахиад шинээр явуулна. Төсөөлөх дасгал, менталь болон төсөөлөх дасгал ийм байдаг. Энергийн бөөгнөрлийг биеэрээ шилжүүлж түүнийгээ мэдрэх хэрэгтэй.
Д.У. : Үүнийг босч зогсоод хийж болох уу? Эсвэл сферийг шилжүүлэх хөдөлгөөн дагалдсан тайцзы маягаар заавал хийх хэрэгтэй юу?
К.Г. : Сферийг төсөөлөнгөө нэгэн зэрэг гар болон биеэ хөдөлгөх хэрэгтэй. Бид хэзээ ч бясалгал хийж байгаа мэт тайван сууж байгаагүй.
Д.У. : Тийм ээ, тайцзыд ийм эрчим хүчний сфертэй холбосон хөдөлгөөнүүд байдаг. Сферүүд ямар хэмжээтэй байх ёстой вэ?
К.Г. : Бид жижигхэн сферүүдийг төсөөлдөг байсан.
Д.У. : Өнгөний хувьд цэнхэр, цагаан эсвэл өөр өнгөтэй байсан уу?
К.Г. : Ихэвчлэн цагаан өнгөтэй байсан.
Д.У. : Цагаан уу?
К.Г. : Тийм ээ.
Д.У. : Дээр дурьдсан зүйлүүд хүмүүсийн одоо судалж байгаа тайцзытай таарч байна уу? Тэнд бас ийм хөдөлгөөнүүдийг ашигладаг. Таны хийж байсан хөдөлгөөнүүд үү, эсвэл тэдгээр нь ямар нэгэн зүйлээр ялгаатай юу?
К.Г. : Олон хөдөлгөөн давхцаж байна. Тайцзы хийдэг ихэнх хүмүүс нэгэн зэрэг энергитэй ажилладаг гэдгээ мэддэг. Ялангуяа түүнийг эрчим хүчний ажил хийдэг гэдгээ мэдэхийн тулд удаан хийсэн хүмүүс.
Д.У. : Би Интернетээс олж чадсангүй, гэхдээ Билл Мойерс болон тайцзыгийн мастертай хийсэн бичлэг бий. (http://billmoyers.com/content/the-mystery-of-chi/ Сонирхолтой хэсэг нь 41 минут 20 секундээс 47 минутын хооронд бий.) Мастер зогсоод хүмүүс түүн рүү гүйж очиж байна. Хүмүүс орилоод л түүнээс нисэх шахам холдож байна. Юу болоод байна? Түүнийг ямар нэгэн эрчим хүчээр цохиод ч байх шиг.
К.Г. : Зарим мастерууд энергийн бөмбөлөг шидээд төмөр дээр шидээд ором үлдээхийг үзүүлж байсан.
Д.У. : Нээрэн үү?
К.Г. : Тийм хүмүүс сайн хөгжсөн байдаг.
Д.У. : Та “тийм хүмүүс” гэлээ…
К.Г. : Биднийг сургасан хүмүүс өөрсдөө ихэд дэвшсэн хүмүүс байсан.
Д.У. : СНХ-ийн төлөөлөгчид үү? Харь гаригийн гуманоидууд уу?
К.Г. : Үгүй. Тийм сургалтыг MILAB-ын хөтөлбөрийн хүрээнд явуулж байсан. “Хар ажиллагааны” ажилтнууд залуусыг сургадаг байсан.
Д.У. : Тэд төсөөллийн сферүүдээрээ төмөр дээр ором гаргаж чаддаг байсан уу?
К.Г. : Тийм ээ. Энергийн тусламжтайгаар. Мэдээж, ямар ч бодит сфер хаанаас ч гарч ирээгүй. Тэд ердөө л сферийг төсөөлөн түүгээрээ буудсан хэрэг. Тийм хүмүүс Оддын дайнд гардаг жедайд байдаг шиг хүчиндээ итгэдэг байсан. Та Эх үүсвэрийн Талбайн Судалгаа гэдэг ном бичсэн биз дээ. Таны эх үүсвэрийн талбайн “хар тал” гэж нэрлэдэг эсвэл хүчний хар талыг тэд эзэмшсэн гэж би бодож байна. Тэд Оддын дайнаас зээлсэн тэр зүйлдээ чин сэтгэлээсээ итгэж байсан. Жедай болон тэдний эфирээс эсвэл орчлон ертөнцөөс татан гаргаж ирсэн хотуудын Хар эзний шидэт энерги маягийн зүйл.
Д.У. : Энэ нь Дэниелийн хэлсэн нэг зүйлийг санагдуулж байна. Энэ тухай Таны юу хэлэх нь надад сонин байна л даа. Булчингийн тэсрэх хөдөлгөөн, тулааны урлаг гэх мэт. Пит Питерсон хуруугаа арвайлгаад гараа чангалдаг тайцзын мастеруудын нэгийг таньдаг байсан бололтой. Булчингийн огцом хөдөлгөөн адреналинтай хамааралтай, адреналин бол шидэт энергийг дамжуулагч, алгуур зөөлөн дасгал хийснээр ийм чадварыг эзэмшиж чадахгүй гэж Даниелын сургуулилт дээр хэлдэг байсан. Шахалтаар хичээллэж, төмөр татах, тулааны урлагийг эзэмших зэрэг нь чухал. Энэ тухай Та сонссон уу?
К.Г. : Энэ бүхнээр хичээллэдэг олон залуусаас би ямар ч адреналины шинж тэмдэг ажиглаагүй. Тэд амгалан, тайван, эвлэрэнгүй байдаг байсан. Хөндлөнгөөс харахад тэд онцгой хүч гаргадаггүй, ёолдоггүй, амьсгааддаггүй байсан. Ердөө л алгуур хөдөлгөөн хийдэг. Тэд Таны эх үүсвэрийн талбай гэж нэрлэсэн тэр зүйлээс энергийг татан авдаг антенн шиг ажилладаг нь илт байна.
Д.У. : Би тайцзыгийн тухай мэддэг багахан зүйлээсээ харахад… Ер нь энэ бичлэгийг хурдан үзмээр санагдчихлаа. Эцэст нь би яагаад үүгээр хичээллэдэгийг ойлголоо. Тийм мэдрэмж… Би өөрөө тулааны урлагаар хичээллэдэг байсан. Тэгээд, өвдөгөө нугална, хүндийн төвөө доошлуулна… Энд хара эсвэл тандэны тухай ярьж байна л даа. Энэ нь газраас ирж байгаа эрчим хүчний утас аятай зүйлийг мэдрэх ёстой гэдэсний доод хэсэг юм. Өвдөгөө нугалах замаар газардуулга болдог ийм зүйл сургуулилтанд ордог байсан уу?
К.Г. : Газардуулгын талаар дурьдагдаж байсан. Өөрийгөө Дэлхийн төвтэй холбон төсөөлөх. Сансрын суурь энергийг татах ба түлхэх чадвартай антенн гэж өөрийгөө төсөөлөх.
Д.У. : Дэниелын сургуулилт дээр Дэлхий шидэт хүчийг ихэсгэдэг, тэр үүнийг хийлгэх ёстой гэж сургасан гэсэн. Танд ухамсраа төгс эзэмшиж эхлэхэд та Дэлхийтэй ажиллах ёстой, тэр ажиллаж эхлэх зөвшөөрөл өгнө. Та ийм зүйлтэй таарч байсан уу?
К.Г. : Биднийг арай том зүйлд сургасан. Энэ бүхэн сансрын аалзны тортой хамаатай. Дэлхий Нартай холбоотой. Нар нь оддын локаль бөөгнөрөлтэй (кластертай) холбогддог. Оддын локаль бөөгнөрөл нь Галактикийн төвтэй холбоотой. Галактик нь галактикуудын локаль бөөгнөрөлтэй гэх мэтчилэн холбоотой.
Д.У. : Зөн совингийн сургуулилт дээр өөр юу сургасан бэ?
К.Г. : Бид олонтоо тэнцвэрээс гаргаж байсан виртуаль бодит байдлыг оруулаад олон янзын зүйлийг туулж өнгөрөөсөн. Биднийг нэг нэгээр нь эсвэл бүлгээр нь виртуаль бодит байдал руу оруулж байсан. зохиол нь бараг бодит, та үнэр, амт, бүр түүнчлэн салхийг ч мэдэрч болно.
Д.У. : Харин Та виртуаль бодит байдалд байгаагаа ойлгож байсан уу?
К.Г. : Энэ нь шалгалтын нэг хэсэг байсан. Заримдаа бид аймшигт байдалд орох юмуу бидэнд аймаар зүйл хийхийг тушаадаг байсан. Биднийг зайлшгүй тулалдах хэрэгтэй таагүй оршнолуудтай тулаанд оруулдаг байсан. Тэднийг ялахын тулд зөн совиндоо улам илүү найдах хэрэгтэй болдог. Хэрвээ зөвхөн тулааны урлагтаа, эсвэл тактикийн мэдлэгтээ найдвал ялах боломжгүй. Гэхдээ зөн совингийн чадвартаа найдвал ялж болно.
Энэ бараг ухамсартайгаар зүүдлэхтэй адилхан. Гэнэт та виртуаль ертөнцөд байгаагаа ухаараад өөрийгөө тэндээс татаж авна.
Д.У. : Дивергент гэдэг кинон дээр гардагтай адил юм байна. Бүсгүй виртуаль ертөнцөд ороход тэр “өөр” болсон байдаг. Тэр ямар ч виртуаль бодит байдлыг эвдэж түүнээс гарахад суралцдаг.
К.Г. : Зөв. Интернетэд миний анхны хоёр ярилцлага гарахад би энэ тухай олонтоо сонссон.
Д.У. : Эндерын тоглоом гэдэг кинонд нэг хүү сансрын хөтөлбөрт орчихдог.
Хүүхдүүдийг харь гаригийнхантай зодолдох, сансрын хөлөг жолоодоход сургадаг.
Хүү нилээн эртнээс түүнийг виртуаль бодит байдалд оруулж, түүнээс улам их урьдаас таамаглахын аргагүй байхыг шаарддагийг ухаарч эхэлдэг. Түүнийг тулаанд дуудаж буй оршнолуудтай хамтрахын оронд хүү тэдний нүдийг ухаж гаргадаг. Та ийм зүйлтэй таарч байсан уу? Таны учирсан зүйлтэй кинонууд адилхан байдаг уу?
К.Г. : Биднийг дасгалжуулахын хажуугаар бидний сэтгэл зүйн тодорхойлолтыг гаргаж байсан. Энэ нь бид ямар тушаалыг биелүүлж, хэр хол явахыг харахын тулд хийгддэг. Тэд бидний хэн нь тодорхой тушаалыг биелүүлэх социопат болохыг мэдэхийг хүсдэг. Зарим тушаалууд нь… (хүндээр санаа алдав)
Д.У. : Аймшигтай юу?
К.Г. : Камераар ярихааргүй тийм аймшигтай. Жишээ нь таны найзууд, хамтрагчид ямар нэгэн аймаар зүйлд оролцож байхыг та харсан, Танд бас үүнийг хийхийг тушаана. Таны өмнө ёс суртахууны сонголт байна, найз нөхдийнхөө ятгалганд орох уу эсвэл үгүй юу, бусдын хийж байгааг хийх үү үгүй юу гэдгээ Та сонгох ёстой.
Д.У. : Ямар мангасуудтай Таныг тулалдахыг шаардсан бэ? Энэ тухай л ярьсан дээр байх. Би Таныг ямар нэгэн аймшигтай зүйлийг эргэн санаасай гэж хүсэхгүй байна.
К.Г. : Багш нар бидэнд юу хамгийн их таалагддаггүйг сайн мэдэж байсан.
Д.У. : Өөрөөр хэлбэл, тэд Таныг Таны далд нуугдсан айдастай зориуд хавиралдуулсан гэсэн үг үү?
К.Г. : Яг тийм. Тэд тэр нуугдсан айдас руу онилж байсан. Надад аалз огт таалагддаггүй байсныг санаж байна. Тиймээс би асар том аалзнуудтай тулалдах болсон. Бас хэвлээр явагчидтай адилхан оршнолуудтай.
Д.У. : Таныг үйл явдлын гүнд ороход тэр нь жинхэнэ үү, үгүй юу гэдгийг тодорхойлж болох уу?
К.Г. : Юу нь бодит, юу нь үгүй болохыг ойлгоход хэцүү байсан. Зөн совинт эмпатын сургуулилтын явцад чи виртуаль бодит байдалд орсноо, зүгээр л чамайг тэд шинэ түвшинд аваачдагийг үргэлж ойлгоход хүрнэ.
Д.У. : Хааяа Таны ялах ёстой мэргэжлийн бөхчүүд, хүчтэнгүүдийг Таны эсрэг тавьдаг байсан гэж Та дурьдаж байсан.
К.Г. : Чи бол хүүхэд!
Д.У. : Хар дарсан зүүдтэй адил уу? Та тийшээ яаж орсноо санахгүй, гэвч тэнд бүх зүйл жинхэнэ юм шиг санагдсан.
К.Г. : Та ч сайн логиктой зохиол бичжээ. Тэндээс гарах гарц хайх хэрэгтэй болж байсан. Амжилтанд хүрэх цорын ганц арга бол зөн совингоо ашиглах.
Д.У. : Та юу болдогийг нарийн хэлж чадахсан болов уу? Эсрэг тохиолдолд хүмүүс өөрийнхөөрөө ойлгож Таны юу гэх гэснийг мэдэж чадахгүй.
К.Г. : Хэрвээ та хэн нэгэнтэй тулалдахдаа тулааны урлаг болон тактикийн мэдлэгтээ найдахын оронд түүний харцыг олзолж, түүнтэй холбоо тогтооход та түүнийг ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө яах гэж байгааг нь зөн совингоороо ойлгох болно. Энэ бол анхны алхам. Хэрвээ та ийм чадварыг хөгжүүлж чадвал та зөн совингоороо ойлгох нөхцөл байдал бүрэлдэнэ… Жишээ нь, та байр цэвэрлэх гэж байж. Та зөн совингоороо 12 өрөө цэвэрлэх шаардлагатайг тодорхойлно, гэхдээ эхний 5 өрөө хэдийн цэвэрхэн болсон, 6 дахь өрөөнд зөвхөн ямар нэгэн юм хийх хэрэгтэй. Та ийм түвшинд хүрэх үед зөн совингоороо та виртуаль бодит байдалд байгаа юу үгүй юу гэдгээ тодорхойлох амархан болно.
Тэгвэл, буух газартаа очих үед хамгийн эхнээсээ л бодит байдал виртуаль гэдэг нь ойлгомжтой болж та өөрийгөө тэндээс татаж гаргана.
Д.У. : Сонин юм аа. Гэхдээ хэн виртуаль бодит байдалд үйлдлийг гүйцэтгэдэг вэ? Өөрөөр хэлбэл, хэрвээ та зөн совингоороо дайснаа хэрхэн ялахаа, хэнтэй тулалдаж байгаагаа мэдэрч байгаа бол хэн Таньтай тулалдаж байгаа хэн нэгнийг хянадаг вэ? Хүн үү, компьютерийн программ уу? Энэ нь хэрхэн ажилладаг вэ?
К.Г. : Багш нар бидний толгойноос мэдээллийг гарган авч, тэдгээрийг хянадаг. Түүнчлэн тэд хэд хэдэн хүмүүсийг нэг л виртуаль бодит байдалд оруулах, хүмүүс бодитоор хамт байгаа мэт санагдахаар хийх чадвартай. Хүний ухаанд орсноор тэдэнтэй ажиллана…
Д.У. : Хэрвээ, жишээ нь тэмээн аалзтай тулалдвал хэн үйлдлийг хянах вэ? Хүн үү, хиймэл оюун ухаантай компьютерийн программ уу?
К.Г. : Энэ нь ердөө л виртуаль бодит байдал дахь тоглочихсон байдал. Тэнд хиймэл оюун ухаан байсан эсэхийг би мэдэхгүй. Зөвхөн тэд сэтгэлгээнээс гаргаж авсан мэдээллийг виртуаль бодит байдалд хуулбарлаж байсныг л мэднэ.
Д.У. : Хэрвээ тийм технологи ер нь байх боломжтой бол маргаангүй олон хүмүүст Матрица кино санагдах байх, тэгээд бидний бодит байдал зүгээр л хуурмаг зүйл биш байгаа гэж эргэлзэж эхэлнэ. Тэр арай ямар нэгэн утгаар виртуаль биш байгаадаа, хэсэгчилсэн байдлаараа ч юм уу гэж…
К.Г. : Амьдрал зүүднээс илүүгүй.
Д.У. : Эцсийн эцэст, бид зөвхөн нэг л амьдралыг санадаг, үхлийн дараахь амьдрал байдаг, бидний амьдрал хуурмаг зүйл гэдгийг анхааралтай авбал сэрэх бүртээ холограмм руу эргэж очдог уу?
К.Г. : Сайхан дүрслэл байна. Цэнхэр Авианыхны хэлснээр үхэх мөчид бид сүнслэгийн тал дээр бид хүүхэд. Бид сүнслэг хөгжлийнхөө төлөө хангалттай удаан амьдарч чаддаггүй. Тиймээс бидэнд илүү өндөр нягтралтай оршнол болтлоо хөгжихөд сургамж болон сүнслэг хөгжлийг судлах олон амьдрал шаардлагатай.
Д.У. : Та бүхэн бүгдийг өөрсдөө уншлаа. Энэ бол Сансрын Илчлэл байлаа. Гайхалтай мэдээлэл, гэхдээ болоогүй. Бид 52 ярилцлага төлөвлөсөн, гэхдээ илүү ч байж магадгүй. 7 хоног бүр та бүхэн гайхалтай зүйлүүдийг мэдэж авах болно. Тиймээс бидэнтэй хамт үлдээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.
Орчуулсан: Н. Хэнчбиш
https://www.spherebeingalliance.com/blog/transcript-cosmic-disclosure-awakening-the-pineal-gland.html
Модны Чи эрчмээр хэрхэн анагаах тухай
Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд
Арктур-2020 оны сэтгэл хөдөлгөм цаг үеүүд, Эрх чөлөөгүй байдлаас хэрхэн чөлөөлөгдөх тухай