www.shiljilt.com | Энхээгийн блог

Main Menu

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө

logo

Header Banner

www.shiljilt.com | Энхээгийн блог

  • Нүүр
  • Ухамсар болон оюун санааны дэвшил
  • Мэдлэгт дусал нэмэрлэхүй
  • Сонин хачин
  • Хэрэгтэй зөвлөгөө
Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил
Home›Сонин хачин›Сансрын илчлэл: Шуурхай мэдээ: Ангараг дээрх колоний хяналт

Сансрын илчлэл: Шуурхай мэдээ: Ангараг дээрх колоний хяналт

By Admin 2
2017-10-18
922
0
Share:

Кори Гудтай хийсэн ярилцлага

Season 1, Episode 7
2015-08-11

Д.У.: Сансрын илчлэлд тавтай морил. Би энд ҮМНБ-ийн үзэгдлийн талаар бидний мэддэг зүйлд түүний илчлэл жинхэнэ хувьсгал авчирсан хүнтэй, инсайдруудын инсайдер Кори Гудтай хамт байна. Бид сансарыг колончилсон бөгөөд манай Нарны системд амьдрах асар олон тооны газар барьж байгуулсан, маш олон тооны харь гаригийн соёл иргэншлүүдтэй арилжаа хийж, аж үйлдвэрээ хөгжүүлэх зорилготой цэрэг аж үйлдвэрийн цогцолбор доторх бүлгийн тухай тодорхой мэдэх болно. Кори, таны амар мэндийг эрье.

К.Г.: Баярлалаа.

Д.У.: Бид урьд өмнөх ярилцлагууддаа Таны олон жил байхгүй байж байгаад эргэж ирсэнээс хойш тохиолдож эхэлсэн маш хачин үйл явдлуудын тухай ярилцсан. Бид оньсого мэт дэслэгч хурандаа Гонзалесын (зохиомол нэр) тухай ярилцсан. Гадаад хаалтыг илрүүлэхээс өмнө Кабала түүнийг зогсооё гэж бодоогүй байжээ. Та зөвшөөрч байна уу?

К.Г.: Тэд үнэн голоосоо тэдгээрийг зогсоох зүйл байхгүй гэж итгэж байсан. Харь гаригийнхны дундах холбоотнууд эфир ертөнцөд хэтэрхий хүчтэй. Ард бурхад байна, харин бид нэг удаагийн хэрэглээний зүгээр л хэрэгцээгүй идэгчид.

Д.У.: Та статик оршнол эсвэл оршнолуудын сэрсэн тухай бүхий л мэддэг зүйлээ бидэнд хэлж өгөхсөн болов уу? Яагаад Кабала статик оршнолуудын тухай тэгж их сонирхсон, тэд сэрсэний дараа юу болсон бэ?

Д.У.: Нарны системд сферүүд гарч ирэхэд Кабала тэднийг эргэж ирсэн шумерийн бурхад гэж хүлээж авсан.

Д.У.: Тэдгээр сферүүдийг статик оршнолууд гэж бодсон юм болов уу?

К.Г.: Сферийн оршнолууд. Түүнчлэн тэдний айлчилдаг байсан, тэдэнд мөргөдөг байсан статик оршнолуудыг тэдний бурхан гэж бодож байсан. Статик оршнолууд сэрж эхэлмэгц Кабалагийн дахиад л урам нь хугарсан. Оршнолууд сэрээд ичиж зовсон бөгөөд сэтгэлээр унасан. Надад ярьснаас үзвэл тэднийг харь гаригийнхных ч байж болох, эсвэл үгүй ч байж магадгүй өөр нэг бүлэгтэй хамт өөрийнхөө ард түмэнтэй нэгтгэх гээд явуулсан гэсэн. Үнэн мэдээлэл эсвэл лавтай бус эх сурвалжаас ирсэн эсэхийг би мэдэхгүй.

Д.У.: Хэрвээ зөв эх сурвалжаас ирсэн бол Кабала их л урам нь хугарсан байх даа.

К.Г.: Мэдээж.

Д.У.: Тэд бурхадын нэг нь сэрээд тэдний арьсыг хамгаална гэж бодсон байх. Гэвч тэд хүссэн зүйлээ авч чадсангүй.

К.Г.: Зөв, энэ нь Кабалыг улам илүү шантраасан. Хамгийн хүчирхэг Сансрын Нууц Хөтөлбөрүүдийн нэг Гариг Хоорондын Корпорацуудын Конгломерат (ГХКК) Хааны Цагаан Луутай уулзсаны дараа Цагаан Луу өөрийн талууд болох хүмүүст Нарны системийг орхих зөвшөөрлийн хариуд гадаад саадын гадна талд гарах, зарим нэгэн буулт хийх санал тавьсан. Үүний дараа Кабала болон ГХКК-ын толгойны өвчин болсон Ангараг дээрх “боолуудын” колоний тухай асар их мэдээлэл гарч ирэх болсон.

Д.У.: Нэг хэсэг Кабала өөрөө үнэнийг илчлэх үү эсвэл үнэнээ албадан хэлүүлэх үү гэдгээ хүлээн, яавал дээр байх вэ гэдэг дээр толгойгоо гашилгаж байсан уу?

К.Г.: Тэр үед тэд Кабалын дээд албан тушаалын төлөөлөгчид, Дэлхийн нууц засгийн газар, Дэлхийн нууц засгийн газрын түншлэлүүдийн гишүүдийн ихэнх хувь нь Сноудены мэдээлэлтэй төстэй асар их мэдээллийг биедээ аваад зугатаажээ. Тэд Альянс, Сансрын Нууц Хөтөлбөрийн Альянстай нэгдсэн ба Кабалын эсрэг гэрчлэл хийхийг зөвшөөрсөн байна. Юуны түрүүнд, тэд ирээдүйд хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн тухай асар их мэдээллүүдийг цацах болно.

Дахин хэлэлцээр хийх явцад ГХКК Интернетэд гариг дээрх “боолын” колоний тухай миний болон бусдын тарааж эхэлсэн сүүлийн үеийн мэдээнүүдэд яригдсан шиг Ангараг дээр байдал тийм ч муу байгаагүй гэдгийг батлах гэсэн хачирхалтай саналтай гарч ирсэн юм. ГХКК нь хүмүүс тэнд өөрийн хүслээр байдаг, тэд жаргалтай байгаа бөгөөд чухал ажил гүйцэтгэж байгаа гэж баталсан.

Д.У.: ГХКК, Кабалын энэ хувилбар ямар нэгэн утгаараа ил гарч Кабалыг илрүүлж байгаа маш өндөр түвшний мэдлэгтэй олон илрүүлэгчидтэй зөрчилдөж байгаа. Таны чухал илчлэлээс болж Ангарагийн “боолууд” хэрхэн гар гараасаа барин “Бурхан минь бидэнтэй хамт байгаач” гэдэг дууг (гар гараасаа барилцан галын дэргэд суугаад гитарын аянд дуулдаг ардын дуу) дуулж байгааг Дэлхий дээрх хүмүүс хараасай гэж Таныг “шоу”-нд оролцохыг урьж, Таны зовнилыг зөөлрүүлэхийг хүссэн юм.

К.Г.: Хэрэг явдал надад байгаа юм биш. Ийм шоу Гонзалес бид хоёрын харьяалагддаг СНХ-ийн Альянсын Зөвлөлийн төлөөлөгчдөд илүү ихээр зориулагдсан юм.

Д.У.: Зарим хүмүүст энэ тухай ойлгоход асуудал гарна гэж би бодож байна л даа, хэрвээ Сансрын Хөтөлбөрийн даалгавар Альянсын хувьд тийм их чухал байсан юм бол яагаад тэд Таныг нүүрсний уурхай руу канар бялзуухай адил хаячихсан юм бэ? Жишээ нь, Таны мэдэж байгаа бүх зүйлийг мэдэж байгаа өөр 5 хүнийг яагаад хавтаст хэрэгт оруулж болохгүй гэж?

К.Г.: Надад хэлэхдээ… Тийм хүмүүс ихээр гарч ирнэ гэж би хүлээж байсан. Би тэднийг ил гараад ирцгээ гэж уриалж байна. Миний ярьсан бүхнийг олон хүн мэдэж байгаа. Би хэдийн дурьдаж байсан даа, чамтай ярьсан олон хүн тодорхой зураасанд хүрчихээд зогсож 180° эргээд алга болж байсныг би урьд өмнө харсан гэж. Ил гарч болох мэдээлэлтэй танил эсвэл хэсэгчилсэн танил олон хүн байгаа, тэд тийм мэдээлэлтэйгээ ил гарч ирнэ гэдэгт би итгэж байна.

Д.У.: Тийм ээ, би Илчлэл дээр анхны зочноор Генри Диконыг харахыг хүссэн юмсан. Би хувиасаа түүний ярилцлаганд нисэж ирэх зардлыг нь төлсөн. Гэвч түүнийг нисэхийн өмнө, яг нислэгийн өмнө маш аймшигтайгаар сүрдүүлсэн. Тэгээд л бүх зүйл тасалдсан. Тиймээс, яагаад хүмүүс ил гарч чаддаггүй шалтгаан нь тэднийг зогсоохын тулд ашигладаг харгис явдал, хүчирхийлэл байдаг. Таны мэддэг зүйлийг мэддэг хэд хэдэн хүнтэй би ярилцсан. Гэвч хэн ч ил гарахыг хүсээгүй.

К.Г.: Цаг нь болсон!

Д.У.: Тэгэхээр ГХКК Танд болон Интернет дахь Таны уншигчдад зүгээр ч нэг мэдээлэл санал болгоогүй байх. Тэр Таныг түүн рүү өнхрөн ирж байгаа бөөн цасан доторх анхны бяцхан чулуу болно гэж хүлээж байгаа. Тиймээс ГХКК Альянсад зориулж бүхэлд нь харуулахаар зохион байгуулахыг хүсч байгаа.

К.Г.: Тийм ээ, ГХКК мэдээлэл гадагш цацагдахыг хүлээж байгаа. Тэд нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар чиглүүлэхийг хүсч байна.

Д.У.: Өмнөх ярилцлагуудыг үзэж амжаагүй хүмүүст зориулж хэлэхэд: Та Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн (ҮАБА) хакерууд Сансрын Хөтөлбөрийн бүх баримт бичгийг хулгайлсан гэж ярьсан. Тэд…

К.Г.: ҮАБА бүх өндгийг нэг сагсанд хийснээрээ олон чухал алдаануудын нэгийг гаргасан. Сноуденд тийм их мэдээлэл очсоны учир нь энэ. Тэд хэтэрхий бардам байсан. Агентлагт бүх ертөнц даяарх улс төрчид болон хүмүүсийг айлган сүрдүүлэхэд ашиглаж байсан бүх мэдээлэл цугларсан. Сансрын Нууц Хөтөлбөрийн тухай бүх мэдээлэл нарийн нууцлагдсан байсан. Тэр мэдээлэл Сноудены гарт орсон ба тэр түүнийг АНУ-аас гадагш гаргасан. Хэсэг хугацааны туршид тэр дагуулуудаар дамжуулан илгээж байсан. Тэр зүгээр л жижигхэн флеш аваад арын халаасандаа хийгээд зугатаачихсан юм биш. Энэ бол тонн, терабайт, терабайт хэмжээтэй мэдээлэл байсан.

Д.У.: Би бас иймэрхүү юм сонссон.

К.Г.: Саяхан бүхлээр нь түүний түлхүүрийг нь тайлсан.

Д.У.: 2015 оны 6 сар орчимд байх аа?

К.Г.: Тийм ээ, бүр саяхан. Тиймээс бүх… түүнтэй одоо ч ажилласаар байгаа, саяхан л түүний түлхүүрийг тайлсан. Дараа нь хакеруудын довтолгооны явцад хүмүүсийн мэдэхгүй бусад мэдээллүүд тонн тонноороо гарч ирэх болсон. Энэ л ГХКК-ын санааг зовоож байгаа юм. Энэ нь “бидний” сонголтоор яагаад Ангараг дээрх колониудын нэгэнд НАТО маягийн хяналтыг санал болгож байгаа нь биднийг гайхахад хүргэж байна.

Д.У.: Таныхаар Ангараг дээр хичнээн колони байдаг вэ?

К.Г.: Технологи бүтээж байдаг хэдэн арван колони, байгууламж ба аж үйлдвэрүүд байдаг. Олон колони заводуудтай нэг дор байрласан байдаг. Хүмүүсийг ажилд нь бяцхан онгоцоор авчирдаг.

Д.У.: Хэрвээ танд бүхэл бүтэн гариг байвал түүн дээр олон арван байгууламж барих нь ухаалаг хэрэг гэж би бодож байна.

К.Г.: Биднийг тийм байгууламжуудын нэгийг шалгуулахаар авсан юм.

Д.У.: Тэгэхээр бүр эхнээс нь эхэлье. Та гэртээ байсан. Ийм зүйл болно гэдгийг Гонзалес юмуу хэн нэг нь Танд мэдээлсэн үү?

К.Г.: Тийм ээ, надад сануулсан. Гэхдээ би цагаа андуурчихсан байсан. Зохих ёсоор хувцаслаагүй би зочдын өрөө рүү орсон. Хашаа руу гардаг гүйдэг хаалганы цаана миний бяцхан найз, хөх сфер нисээд ирчихсэн байсан. Тэр шилийг нэвтлэн орж ирээд намайг тойрч эхэлсэн.

Д.У.: Тэр тухайн үед ямар хэмжээтэй байсан бэ?

К.Г.: Диаметрээрээ 7-8 см орчим

Д.У.: Гольфын бөмбөг шиг дугуй юм уу?

К.Г.: Тийм ээ. Унтлагынхаа өрөө рүү хувцасаа солихоор явах цаг надад байхгүйг би ойлгосон. Би тэндээ зогссон чигээрээ 2 гараа алдлаад би бэлэн гэсэн дохио үзүүлэв. Тэр над руу хөвж ирээд цээжнээс 45 см зайтай зогсоод тэлж эхэлсэн. Ингээд би аль хэдийн бөмбөлгөн дотор өлгөөтэй байж байлаа. Дараа нь орон зай цаг хугацааны манантай төстэй ямар нэгэн зүйл болж “пфф” гэх чимээ гарав.

Д.У.: Таны мэдрэмжээр хэр удаан болсон бэ? Та дотор нь хэр их удсан бэ?

К.Г.: Хэдхэн секунд.

Д.У.: Сфер хурдан уу?

К.Г.: Маш хурдан.

Д.У.: Та хөдөлгөөнийг мэдэрдэг үү, оддыг хардаг уу?

К.Г.: Үгүй. Зөвхөн эхэндээ л хөдөлгөөнийг мэдэрдэг. Харин дараа нь гэнэт л очих газартаа очсон байж байдаг. Энэ бол миний сайн танил Сарны Ажиллагааг Удирдах Газрын өрөө. Маш том хурлын танхим. Тэр мөчөөс авхуулаад ганц надад ч биш, эндээс ажлынхаа байр руу тарж явдаг бусад олон тооны иргэдийн нисч буухад зориулагдсан газар болсон. Гэхдээ энэ огт өөр сэдэв.

Д.У.: Кабалыг тухайн газраас тагнуул хийлгэхгүйн тулд блоклох арга байдаг талаар Сансрын Хөтөлбөрийн гишүүд Танд ярьж байсан уу? Энэ газар яаж найдвартай байж чаддаг вэ?

К.Г.: Үгүй, тийм байгууламж найдвартай байх ёстой. Заримдаа Кабалын группууд нэвтрэх эрхийг ашигладаг болохоор бид нэвтэрч чаддаггүй. Танхимд илүү их зай гаргахын тулд үндсэн ширээнүүдийг хана дагуулан хэдэн сараар байрлуулдаг.

Д.У.: Олон хүн оруулахын тулд уу?

К.Г.: Тийм ээ, нэг дор олон хүн багтаахын тулд. Нэг удаа түүн дотор 70 гаруй хүн багтсан. За тэгээд би өрөөнд ордог. Удалгүй хамгаалагчдын нэг ирдэг. Би түүнд надад хувцас хэрэгтэй байгааг хэлнэ. Тэр миний хэмжээг мэдэх гэж толгойноос хөл хүртэл хардаг. Яваад гэнэт намайг гэнэдүүлэн гарч ирэхдээ хуучин өмсөж байсан хувцас авчирч өгдөг. Харин тэр удаа цоо шинэ хувцас авчирч өгсөн.

Д.У.: Ядаж угаасан хувцас байсан биз дээ?

К.Г.: Тийм ээ. Хэтэрхий шажигнаж дуугардаг комбинезон, хажуудаа цахилгаан товчтой, өндөр түрийтэй шинэ гутал өгсөн. Хажуутай цахилгаан товчтой байдаг нь нэвтрэх пунктээр өнгөрөх үедээ үдээстэйгээ орооцолдохгүй, хурдан тайлж, хурдан өмсөхийн тулд зориулагдсан. Харин би шоорт, майк, шаахайтай зогсож байсан. Ерөнхийдөө бол бэлтгэлгүй.

Д.У.: За, Та хувцаслачихлаа.

К.Г.: Түүний дараа би хувцасаа өмсөөд жаахан хүлээлээ. Дараа нь хамгаалагчид намайг гарааны талбай байрладаг тасалгааны нэгэнд хүргэж өгөв. Тэнд бяцхан онгоцнууд зогсож байдаг. Би ороод бүлэг хүмүүсийг олж харсан, тэд хагас тойргоор тойрч зогсоод ярилцаж байлаа. Гонзалес миний ирэхийг хараад мэндлэв, харин дараа нь ГХКК-ын төлөөлөгчийг харсан. Тэнд бас СНХ-ийн Зөвлөлийн гишүүд байсан ба манай даалгаврынханд амжилт хүсч бүх зүйл амжилттай болж өнгөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байлаа, ерөнхийдөө бол нэг л янзын улс төрийн яриа байлаа.

Д.У.: ГХКК-ын төлөөлөгч нь харь гаригийн хүн үү? Мөлхөгч үү?

К.Г.: Үгүй, хүн төрөлтөн. Зөвлөлийн өндөр албан тушаалын гишүүн.

Д.У.: Тэр ямархуу хүн бэ? Та түүнийг дүрсэлж үзүүлэхсэн болов уу?

К.Г.: Үс нь буурал, цагаан саарал өнгөтэй. Миний дүрслэн үзүүлсэнтэй адил хувцастай, пагдгар биш хүн.

Д.У.: Неру загварын пиджактай юу?

К.Г.: Тийм ээ, Неру, Энэтхэг.

Пиджак нь Неру загвартай. СНХ-ийнхний хувцасны алдартай загвар.

Яагаад тэдэнд тийм пиджак алдартай болсныг мэдэхгүй. Засаг барьж байгаа хүмүүс ийм костюм өмсдөг бололтой. Тэгээд бид миний хэдийн дүрсэлж үзүүлсэн бяцхан онгоцонд суулаа. Онгоцнууд 12-18 метрийн хэмжээтэй байдаг. Дотроо тэдгээр нь модулиудаас тогтдог. Цэргүүдийг, эсвэл эмнэлгийнхнийг зөөх үед гэхчилэн ашиглах зорилгоосоо хамаараад тавилга нь өөрчлөгдөхийг би харсан. Манай онгоц VIP хүмүүст зориулагдсан мэт харагдаж байсан.

Биднийг дөнгөж суудалдаа суумагц… Би энэ тухай Интернетэд толорхой бичсэн. Энд товчхон л хэлье. Ихэнхдээ Гонзалес ярьдаг. Тэр төгс улс төрч. Тэр иймэрхүү төрлийн хүмүүстэй харилцах бүх шаардлагатай ур чадварыг эзэмшсэн хүн. Би найз нөхдийнх нь хүрээнд ордоггүй болохоор надад өгч буй мэдээллээс нь илүү ихийг олж авахын тулд би бүхнийг анхааралтай сонсдог байсан. Гэхдээ намайг ямар нэгэн зүйл мэдэж авахаас өмнө бид Ангарагийн орбитоос нилээн хол очсон байсан. Биднийг тэнд зогсоосон. Минийхээр бол диагоналиараа 2 метр орчим том хавтан бууж ирсэн. Энэ нь шилэн самбарын том хэлбэрүүдийн нэг байсан. Хавтан дээр Ангарагийн 3 хэмжээст зураг гарч ирсэн. Баазуудын байрладаг газруудад дүрсүүд гарч эхэлсэн.

Д.У.: Хэд?

К.Г.: Одоо бол яг санахгүй байна. Хамгийн багадаа л 1 багц (12 ширхэг). Бид Ангарагийн зөвхөн нэг талыг л харж байлаа.

Д.У.: Баазууд бөмбөрцөгийн хойд хагаст эсвэл өмнөд хагаст байсан уу?

К.Г.: Бидэнд харуулсан зүйлүүд хойд хагаст байрлаж байсан. ГХКК-ын төлөөлөгч бидэнд очиж үзэх газрыг санал болгон янз бүрийн байгууламжуудыг зааж эхэлсэн. Тэгтэл Гонзалес секунд хүлээхийг гуйсан. Тэр юунд ч гар хүрээгүй. Тэр менталь байдлаар өмнөд бөмбөрцөгийн хагаст байрлах дүрсүүдийг нээж чаддаг байсан юмсанж. Тэр үүнийг хийнгүүт ГХКК-ын төлөөлөгч шууд л догдолж эхэлсэн. Гонзалес: “Бид энэ байгууламжийг сонгосон” гэв.

Мэдээж, ГХКК-ын төлөөлөгч жинхэнэ улс төрч байсан. Тэр тэр дороо биеэ бариад: “Энэ ажиллагаагүй байгууламж. Тэнд колони байхгүй. Тэр маш хуучин, тэнд сонирхолтой зүйл юу ч байхгүй” гэж хэлсэн. Энэ байдаг л тоглоом. Гонзалес нэн даруй: “Саяхан ирсэн нэгэн дүрвэгч энэ колонид амьдарч байсан. Бидэнд энэ байгууламжийн талаар тагнуулын нарийвчилсан мэдээлэл байна. Энэ л байгууламжид бид очмоор байна” гэж хариулав.

Д.У.: Энэ нь ГХКК-ын төлөөлөгчийг шоконд оруулсан гэдэгт мөрий тавихад ч би бэлэн байна.

К.Г.: Тэр гайхаж бас их догдолсон. Тэр уучлал гуйгаад модулиас гарч одов. Харваас, тэнд түүний мэдлийн холбооны төхөөрөмжийн ямар нэгэн төрөл эсвэл холбооны арга хэрэгсэл байсан нь илт байсан. Тэр зөвшөөрөл авах хэрэгтэй гэж хэлсэн. Хэдэн минутын дараа тэр эргэж ирээд зөвшөөрлийг дэмжсэн гэж хэлсэн боловч агаарын орон зайг цэвэрлэж, байгууламжийг харах боломтой болгохын тулд зөвшилцөхөд 1 цаг шаардлагатай гэсэн. Тэгж тэд баазыг цэвэрлэж бэлтгэх гэж цаг хожиж байсан.

Ойролцоогоор 50 минутын дараа экипажийн нэг гишүүн гарч ирээд буух зөвшөөрөл өгсөн гэж хэлсэн, тэгээд бид хөдлөв. Агаар мандалд ормогцоо бид тунгалаг самбар дээр ягаан, цэнхэр ягаан, нил ягаан өнгийн самбар дээрх цэнэг бууруулагчуудыг харсан. Бид маш хурднаар гаригийн гадаргууд нисэн очсон, энэ нь их сэтгэл догдлом байсан, харин дараа нь хурдаа сааруулан гадаргуун дагуу, хатсан голын сав газар мэт зүйлийн дээгүүр нисэв. Дараа нь хад асга мэтийн зүйл гарч ирсэн. Хадан хана. Тэндээс цилиндр гарч ирсэн.

Д.У.: Металл уу?

К.Г.: Тийм ээ. Агаарын мэдээний хяналтын цамхаг. Дараа нь хавцлын хананд урьд өмнө харагдаж байгаагүй нүх гарч ирсэн. Бид хурдаа сааруулан дотогшоо нисэн оров. Бид тэнд бидний 2 талд онгоцны байр байхыг харсан. Нарийхан гүүрний 2 талд миний урьд өмнө харж байгаагүй хоёр хоёр онгоц зогсож байсан. Тэд дусал хэлбэртэй, хромжуулсан мэт байсан. Бидэнд баруун гар талаас 3 дахь байранд буухыг зөвшөөрсөн. Тэнд хэдийн нэг дусал хэлбэртэй онгоц зогсож байсан, харин газардахад зориулж бидэнд том дугуй талбай бэлтгэсэн байсан ба манай хөлөг арай ядан багтсан.

ГХКК-ын төлөөлөгч хөлгөөс гараад түүнийг тосож ирсэн хамгаалагчид руу гүйж оччихоод цаашаа хяналтын пункт рүү орчихов. Удалгүй буцаж гүйж ирснээ бүх зүйл хэвийн гэж хэлсэн. Галт зэвсэг авч явах зөвшөөрөлтэй 2 зөн билгийн эмпат хамгаалагч Гонзалес бид хоёрыг дагалдав. Бид буугаад хяналтын пункт руу явлаа. Станцийн харуул манай хамгаалагчид зэвсэг авч орж болохгүй гэж сануулав. Дараа нь Гонзалес ГХКК-ын төлөөлөгчийн хооронд хурдан хэлэлцээр болоод өнгөрөв. Хэлэлцээрийн явцад зэвсэг авч орох зөвшөөрөл авч амжсан байлаа.

ГХКК-ын төлөөлөгч байгууламжийн командлагчтай ярилцахаар явлаа. Командлагч хөмсөг зангидсан байсан ч биднийг хяналтын пункт рүү дагуулж орсон юм. Бид бааз руу орлоо. Дотор нь хоосон байсан. Командлагч бидэнд гол танхимыг үзүүлэхэд бэлтгэж байгаа тухай мэдэгдэв. ГХКК-ын ажилтнуудын үлдсэн хэсэг хэдийн замд гарсан байсан. Тэдэнд бид эхлээд аж үйлдвэрийн цогцолбор руу очиж тэнд аль нэг деталийн үйлдвэрлэлийг үзэх гэж байгаа тухай мэдэгдсэн байсан.

Биднийг нэг нэгнийхээ өмнөөс харсан 2 эгнээ суудалтай маш нарийхан поездонд суулгав. Өөрөөр хэлбэл хүмүүс яг та бид хоёр шиг өөд өөдөөсөө харан сууж байсан. Биднийг колоний аюулгүй байдлын системийн хэд хэдэн хамгаалагчид дагалдаж байсан. Миний 2 талаас 2 хүн намайг хамгаалж байсан. Эсрэг талд колоний аюулгүй байдлын системийн 5 хамгаалагч сууж байсан. Биднийг сууж байх хооронд тэдний нэг нь нөгөөдөө аж үйлдвэрийн цогцолбор хүртэл 8 км гэж хэлэхийг би сонссон юм.

Надаас хаанаас ирснийг асуусан. Би тэгэхэд Техасаас ирсэн гэж хэлснээрээ алдаа гаргасан байсан. Учир нь гэвэл биднийг хяналтын пунктээр дамжин өнгөрөхийн өмнө, газардах үед ГХКК-ын төлөөлөгчийн: “Сонсоцгоо, тухайн бааз нь хүн төрөлхтөнд маш чухал нийгмийн туршилтын хэсэг. Битгий түүнийг гэмтээгээрэй” гэж хэлснийг би сонсоогүй байж.

Колонийхонд хэлэхдээ, Дэлхий ямар нэгэн төрлийн сүйрлийн үр дүнд эзгүйрсэн, тэнд зөвхөн Сансрын Хөтөлбөрийн хүрээнд Ангараг дээр байсан хүн төрөлтөн, хүмүүс л амьд гарсан гэж хэлсэн байжээ. Харин би бүх тоглоомыг нураачихаж. Саяхан би Наранд шараад, зуун настын тосоор биеэ тосолсон байсан. Надаас Дэлхий үнэртэж байсан гэж тэд надад хэлсэн.

Д.У.: Колоний хүмүүс тийм ариун цэврийн хэрэгсэл хэрэглэдэг үү?

К.Г.: Тийм ээ. Гэхдээ үнэртэй ус, лосьон, үсний гелээс болж би харь хүн шиг үнэртэж байсныг Гонзалес хожим ажигласан гэсэн.

Д.У.: Тэгээд, Таныг “Техас” гэж хэлэхэд хамгаалагчийн царай ямар болсон бэ? Тэр Дэлхий сүйрсэн гэж гэж бодож байгаа шүү дээ.

К.Г.: Тэдний царайнд гайхшрал илэрч байсан. Тэд нэг нэг рүүгээ хараад ярьж эхэлсэн. Дараа нь миний хамгаалагч баазын хамгаалагчтай ярьж эхэлсэн. Миний санахад, үүний дараа Гонзалесын толгой цухуйж, эргээд миний зүг рүү харахыг би анзаарсан. Би түүн рүү хараагүй. Би хамгаалагчдаас хараагаа салгаж цонхны цаагуур өнгөрч байгаа харанхуй ханан дээр харцаа тогтоосон. Дараа нь бид поездноос гарч байгууламжийг үзэхээр явцгаасан.

Д.У.: Таныг хараад Гонзалес яасан бэ?

К.Г.: Тэр үед би түүн рүү хараагүй. Хожим нь тэр над руу хурдан дөхөж ирээд яаж нөхцөл байдлыг аварч болохыг бодож байгаа гэж хэлсэн. Тэр Техас гэдэг бол нууц байгууламж, сансрын хөлөг гэх мэтчилэн хэлэх гэж байсан гэсэн.

Д.У.: Тэдэнд Голливудын сүйрлийн тухай кино шиг төрлийн зүйл үзүүлсэн болов уу Та юу гэж бодож байна?

К.Г.: Хэн мэдлээ. Би зөвхөн…

Д.У.: Тэд хязгааргүй итгэхээр тийм кино?

К.Г.: Тийм ээ. Би олон колонийхныг, ялангуяа тэдний толгойг угаах үед болон түүнээс ялимгүй хойно тэднийг Ангарагийн колониудтай албадан нэгтгэсэн хүмүүсийг л зөвхөн мэднэ. Тэдэнд, удахгүй Дэлхий дээр сүйрэл болно, тэд бол хамгийн сайнуудын хамгийн сайн, “онцгой” хүмүүс, тэд хүний төрлийг хадгалж үлдэх хөтөлбөрийн оролцогчид болно, Ангарагийг колончилж, хүн төрөлхтнийг дахин сэргээн босгох ажлыг эхлүүлнэ гэж хэлсэн байсан.

Д.У.: Цөмийн дайн зайлшгүй болно гэж итгэж байсан бидний үеийн, бидний эцэг эхийн үеийн, өвөө эмээгийн үеийн хүмүүсийг хичнээн их харгисаар сүрдүүлж байсан болохыг мянган жилийн зааг дээр төрсөн, ухаалаг гар утсаар мэдээлэл солилцож, ярьж байдаг хүмүүс ойлгохгүй. Энэ бол байнгын айдас байсан гэж хэлэх гэсэн юм.

К.Г.: Тийм ээ, би санаж байна. Бид бол жаахан аюулын шинж тэмдэг илэрвэл биднийг сургуульд ширээн доогуураа мөлхөж орохыг шаарддаг байсан үеийн хүмүүс.

Д.У.: Энэ нь биднийг аврах аятай зүйл шүү. Тэгэхээр тэдэнд цөмийн дайны тухай ярьж, тэд түүнийг тохиолдоно гэж айцгаасан байсан уу?

К.Г.: Тэдэнд чухам юу гэж ярьсныг би мэдэхгүй. Наран дээрх үйл явдал, дайн эсвэл супер галт уул гээд л.

Д.У.: Зугатахыг хүсч байгаа хүмүүсийг барьж байх гайхалтай арга байна. Энэ бол одоо тэдний гэр шүү дээ. Тэдэнд явах газар байхгүй. Сонин л юм.

Бусад бүх колониудын орчинд, тухайн нэг колонийнхон төрөл бүрийн харь гаригийн оршнолуудтай эсвэл өөрсдийгөө Дэлхийгээс ирсэн гэж танилцуулдаг хүмүүстэй холбоо тогтоож байсан болов уу?

К.Г.: Зарим нэг колонийхон төрөл бүрийн харь гаригийн оршнолуудтай ажиллаж байсан ба төрөл бүрийн харь гаригийн оршнолуудыг харсан. Баазын нилээд хэсэг нь харь гаригийн оршнолуудтай худалдаа хийдэг. Гэхдээ энэ миний л бодол шүү.

Д.У.: Би Таныг тэнд амьдраагүй гэдгийг мэднэ. Гэхдээ надад сонин байна, колонийнхон жишээ нь жижиг онгоцны систем Дэлхий дээрхтэй адил, тэдгээрээр янз бүрийн бааз, колониудаар явж болох уу? Ангараг дээр нэвтэрч болдог Интернет байдаг болов уу? Тэд бусад байгууламжийн хүмүүстэй харьцдаг болов уу?

К.Г.: Үгүй. Би поездны системийг муу тайлбарласан бололтой. Хонгилын хана нь шил суулгасан чулуутай адилхан байсан. Тэдгээр нь шил адил жирэлзэн урсч байсан.

Д.У.: Би яг үүнийг дор хаяж 2 өөр инсайдераас сонссон. Тэдэнд цөмийн энергийн ямар нэгэн төрлөөр ажилладаг өрмийн машин байдаг. Тэдгээр нь чулуулгийг хайлуулан урагшаа явдаг. Машин зогсож жижгэвтэр цагирагуудыг оруулдаг. Урагшаа явах тусам чулуулаг доргиж бутардаг. Машин үе үе зогсож, хонгилыг бэхлэх цагирагуудыг тавьдаг.

К.Г.: Хонгил хавиргатай юм шиг болдог.

Д.У.: Гайхалтай.

К.Г.: Бид түүгээр явж байхдаа хөндлөн секцүүд, хөндлөн хонгилуудыг олж харсан. Тэдгээр нь бусад байгууламжуудтай холбогдож, тийшээ деталиудыг зөөдөг байсан. Хөндлөн хонгилууд нь бусад байгууламжуудтай колонийхонд хэрэгтэй сэлбэг болон бусад зүйлүүдийг хүргэж өгөхийн тулд холбогддог.

Д.У.: Колонийхон гаригийн бусад оршин суугчидтай холбоо тогтоодог уу?

К.Г.: Нэг нэгэнтэйгээ маш хязгаарлагдмал холбоотой байдаг юм шиг байна лээ.

Д.У.: Зөвхөн өндөр албан тушаалын хүмүүс, жирийн бус колонийхон уу?

К.Г.: Шаардлагатай үед л гэж би хэлэх байна.

Д.У.: Тэгэхээр колонийхон тусгаарлагдсан амьдралтай байдаг байна. Тэдэнд нийгмийн харилцааны өргөн хүрээ байхгүй.

К.Г.: Хатуу зохицуулагдсан амьдрал.

Д.У.: Цаашаа юу болсон бэ?

К.Г.: Бид аялалаа эхэлсэн. Колонийхны нэг нь бидэнд бэлэн болгож нугалж матсан деталь, янз бүрийн сансрын хөлгүүдэд ашигладаг телепат оптик интерфэйсийг харуулсан.

Д.У.: Түүний зориулалт нь юу вэ? Тэр оптик, телепат гэдэг нь юу вэ? Нүдний хөдөлгөөн дагадаг уу?

К.Г.: Үгүй. Үүний тулд өөр технологи хэрэгтэй. Та телепатаар детальтай харьцана, харин тэр нь өөр технологитой харьцаж оптик дэлгэцийг бүтээдэг. Тэд тухайн технологийг боловсруулах ажилдаа дөнгөж орсон. Деталийг робот-автоматууд үйлдвэрлэдэг. Ингэхэд, бидэнд янз бүрийн, нэг хэсэг нь нугалаатай, нөгөө хэсэг нь шулуун хэлбэрүүдийн тухай ярьсан.

К.Г.: Таны өмсдөг дуулгатай адилхан матсан уу?

К.Г.: Үгүй. Хөлөгт ашигладаг зүйл биш. Боловсруулалт дөнгөж эхэлсэн байсан. Бидний ирсэн поезд хөдөлмөгц бид шалгалтандаа орсон.

Д.У.: Энэ нь аялалын үйлдвэрлэлийн хэсэг байсан уу?

К.Г.: Тийм.

Д.У.: Тэнд олон хүн байсан уу?

К.Г.: Үгүй, колоний нэг л хүн байсан, мастер юм уу, эсвэл бригадын дарга байх. Тэр үзүүлж, тайлбарлаж байсан. ГХКК-ын төлөөлөгч цаг үргэлж нэг чихээ оролдоод байсан. Түүний царай барайж, санаа зовсон байдалтай хол байгаад байсан.

Д.У.: Та тэр нь чихэнд хийдэг төхөөрөмж шиг зүйл, эсвэл колоний хүнтэй ам бусаар харилцах оролдлого гэх гээд байгаа юм уу?

К.Г.: Механик чихүүр хорхой шиг зүйл. Түүнийг чихэндээ хийгээд та ярьж сонсож болно. Гэхдээ түүнийг олж харах амаргүй.

Д.У.: Тэгэхээр тэр жижигхэн механик чигүүр хорхойтой байх нь ээ?

К.Г.: Тийм ээ. Байгууламжийн харуулууд хоорондоо ярингаа байн байн биднийг хараад байлаа. Тэд ямар нэгэн зүйлийг илт урамтайгаар ярилцан байсан.

Д.У.: Энэ нь Техасыг дурьдсанаас болсон уу?

К.Г.: Тэр л байхгүй юу.

Д.У.: Тэнд бас хачин үнэр үнэртүүлсэн, хачин харагдаж буй Та байгаа.

К.Г.: Би наранд түлэгдчихсэн болохоор арьс хуураад гуужсан байсан. Толгойн арьс хүртэл гуужсан байсан. Тэр тусмаа би дөнгөж үсээ хусуулаад наранд гарсан юм. Түлсэн хэсгээ зөөлрүүлэх гэж би зуун настын тос түрхсэн байсан.

Тэнд дахиад нэг поезд ирэв. Түүн дотроос 2 хамгаалагч гарч ирсэн. Тэд биднийг хамгаалж байсан манай хамгаалагчдын зэвсгийг хураасан. ГХКК-ын төлөөлөгч дөхөж ирээд хэлж ярьж байгаа зүйлээ анхаарч, гэрээгээ эргэн санах хэрэгтэй гэж хэлсэн.

Д.У.: Таны “Техас”-ыг хэлсэн залуу Таныг буудчихвий гэж санаа зовсон юм болов уу? Тиймээс л сэтгэлээр уналтын ямар нэгэн хэлбэрээс сэргийлж түүний болон түүний хамтрагчийн зэвсгийг хураасан юм болов уу?

К.Г.: Бид тэдний нийгмийн туршлагыг нураасан гэж хэлсэн.

Дараа нь шинэ хамгаалагчдын хагас нь хуучин хамгаалалтын бүлгийг поездонд суулгаж өгөөд тэд явцгаасан. Удалгүй поезд эргээд ирэв. Бид түүнд суугаад буцсан. Тэд
чуулганы танхим бэлэн болж ГХКК-ын төлөөлөгчид ирсэн ба тэд танилцуулахад бэлэн болсон гэж хэлэв. Биднийг эргээд ирэхэд хоосон байсан танхим хүмүүсээр дүүрсэн байлаа.

Тийм газарт та чөлөөт орон зайн 1 метрийг л ашиглана. Тиймээс асар том хоосон зай өөрөө эгэл биш. Гэтэл одоо түүнийг колонийхон дүүргэсэн байна. Тэд хамгийн сайн амралтын хувцас болох хар ногоон хаки өнгийн, хөх өнгийн янз бүрийн комбинезонтой байсан ба зарим нь комбинезон ч өмсөөгүй байв. Тэд өөр өөрийнхөө зүйлийг хийж байсан ч бидний нүдэнд өртөх гэж ядаж байв. Гэрээнд нэг гэр бүлийг авч явж, колони дахь тэдний амьдралын нөхцөл байдлыг асууж мэдэх зөвшөөрөл орсон гэж тэдэнд хэлсэн нь илт байлаа. Тиймээс итгэл найдвар багтаасан тэдгээр хүмүүс бидний нүдэнд өртөх гэж оролдож байсан.

Д.У.: Хоргодох газарт байгаа муур нохой шиг үү?

К.Г.: Тийм.

Д.У.: Ямар гунигтай юм бэ?

К.Г.: Шалгалт хоёр хэсгээс бүтсэн байсан. Нэг нь хүмүүсийн амьдарч байгаа газар руу аялах, бас жижигхэн өрөөнүүдийг нь үзэх байсан. Колонийхан инээж, жаргалтай байгаа мэт харагдахыг хичээж байлаа.

Д.У.: Та тэдгээр өрөөнүүдийг товчхон дүрсэлж чадахсан болов уу? Тэдэнд хоол хийх газар байсан уу? Усанд орох өрөө? Тустай унтлагын өрөө байсан уу?

К.Г.: Сууц нь шоронгийн өрөөнүүдийг санагдуулж байсан.

Д.У.: Нээрэн гэж үү?

К.Г.: Тийм ээ. Дүүжин ор байсан. Тэд хоол хийдэггүй. Хооллохын тулд тэд нийтийн хоолны газар руу, угаалга хийхийн тулд бусад бүлгүүдтэй хуваалцдаг нийтийн угаалгын өрөө рүү явдаг.

Д.У.: Пөөх! Өрөөнүүдэд жорлон байсан уу?

К.Г.: Үгүй.

Д.У.: Хаалганд нь тор байгаагүй биз дээ? Тэд өөрийн хүслээр ирж очиж чаддаг уу?

К.Г.: Тийм ээ, гэхдээ би…

Д.У.: Коридор нь том уу?

К.Г.: Хангалттай өргөн. Түүгээр 6 хүн зэрэг явж болохоор.

Д.У.: Бүр төгсгөл хүртлээ юу?

К.Г.: Тийм ээ.

Д.У.: Цонх маягийн зүйл байсан уу?

К.Г.: Үгүй, ямар ч цонх байгаагүй.

Д.У.: Колонийхонд гэрэл, шал юмуу эсвэл таазанд нь гэрэлтүүлэг байсан уу? Сууцыг нь яаж гэрэлтүүлдэг юм бол?

К.Г.: Акустик гэрэлтүүлэг маягийн зүйл байдаг.

Д.У.: Акустик гэрэлтүүлэг ээ?

К.Г.: Тийм ээ, энэ ердийн л хэрэг. Гэрэл үүсгэдэг дууны долгион.

Д.У.: Чийдэн нь хаана байдаг вэ?

К.Г.: Таазанд.

Д.У.: Таазны ямар нэгэн газарт уу, эсвэл тааз бүхлээрээ гэрэлтүүлэх үү?

К.Г.: Таазанд хавтан дотор, таазны хавтанд.

Тэгээд Гонзалес сууцны дугаар юмуу миний мэдэхгүй нэг газрын хаягийг чимээгүй тэмдэглэж авлаа. Дараа нь бид ГХКК-ын төлөөлөгчийн зохиож байгаа Гонзалесын “хэт чамин шоу” гэж нэрлэсэн зүйл рүү явлаа. Тэдний чуулганы танхим эсвэл хурлын байр гэж нэрлээд байгаа зүйл нь хүмүүсийг цуглуулж суртал ухуулга хийдэг газартай адил байв.

Д.У.: Таны зөн мэдрэмж ямар байв?

К.Г.: Тийм ээ. Олон сандал бас нэг маш том шилэн дэлгэц.

Д.У.: Олон хүн цуглардаг чуулганы танхим нь энэ үү?

К.Г.: Мэдээж, маш том чуулганы танхим.

Д.У.: Сууцанд зурагттай төстэй ямар нэгэн зүйл байсан уу? Харж болох ямар нэгэн юм?

К.Г.: Хэрвээ хураачихдаггүй л юм бол би олж хараагүй. Бид танхимд ороод суулаа. Оршил маягийн зүйл сонсогдлоо. Ерөнхийдөө бол хэт чамин шоу. Тэд янз бүрийн технологи үзүүлж, солилцож бас харь гаригийнханд худалдаж байлаа.

Д.У.: Танилцуулгыг хэн явуулсан бэ? ГХКК-ын төлөөлөгч үү эсвэл түүний хамтрагчид уу?

К.Г.: Янз бүрийн хамтрагчид. Тэд танилцуулж байгаа зүйлээрээ хэмжээгүй ихээр бардамнаж байсан. Бидэнд янз бүрийн багаж хэрэгсэл, төрөл бүрийн багажны деталиуд, жижигхэн деталиудыг харуулж байв. Тэд микроскоп технологиос ердийн технологи хүртэлх маш олон тооны төрөл бүрийн технологиудыг танилцуулж байсан.

Д.У.: Таны гайхшралыг төрүүлсэн, тийм зүйл байдаг талаар юу ч мэддэггүй тийм зүйлийг танилцуулсан уу? Нэг тийм гайхамшигтай, ер бусын, гэнэтийн зүйл?

К.Г.: Дэвшилтэд харь гаригийнхны бүлгүүдийг гайхуулахын тулд ажиллаж байгаа, зохиогдсон, бүтээгдсэн сансрын хөлгүүдийн баримтуудаас өөр юу ч байхгүй. Бид бусад бүлгүүдийн сонирхлыг татсан дэвшилтэт технологи бүтээх талаараа хэтэрхий урагшаа явсан байна гэж би хэлмээр байна. Миний гайхлыг төрүүлсэн нэг зүйл бол ГХКК-ын нэг төлөөлөгч мэдэгдэхдээ бид тогтмол 900 харь гаригийнхантай худалдаа хийдэг гэж хэлсэн явдал юм.

Д.У.: Гайхалтай!

К.Г.: Энэ бол тогтмол, зарим үед үүнээс ч олон худалдан авагч, худалдагчтай болдог гэсэн.

Д.У.: Хэдэн мянга уу?

Д.У.: Тийм.

Д.У.: Тэд Галактикт хэр хол байрладаг вэ? Эсвэл том биш районд уу?

К.Г.: Бүлгүүд хаанаас нисч ирдэгийг мэднэ гэдэгтээ би итгэлгүй байна. Гэхдээ, манай Нарны системийн гадна оршдог бусад порталуудын системийн сансрын тороор аялуулдаг порталуудын системийн зангилаа оршдогийг тооцоод үзвэл энэ зангилаа нь саатаж болох баян бүрд юм. Энэ газарт маш хөл хөдөлгөөнтэй байдаг. Ихэнх бүлгүүд манай Нарны системд саатдаггүй, учир нь тэд түүнийг эмх замбараагүй байдал, боолын худалдаагаар дүүрсэн, харьцахыг хүсэлтгүй газар гэж хардаг. Тэд манай Нарны системийн гадна бууж тооцоогоо хийгээд нисэн оддог. Гэхдээ ёс суртахуунгүй бүлгүүд эсвэл тэдний хувьд боолчлол, эмх замбараагүй байдал асуудал биш гэж үздэг бүлгүүд нисч ирээд ГХКК-тай худалдаа хийдэг.

Д.У.: Таныг хэт чамин шоу үзэж байх үед Танд агуу их Илчлэлийн дараа энэ бүх технологийг хүн төрөлхтөнд дамжуулж өгнө гэж хэлж байсан уу?

К.Г.: Тийм ээ, харгис явдлыг зогсоохын тулд СНХ-ийн Альянст ГХКК-ын инфра бүтцэд халдах аливаа халдлагаа зогсоохыг тушаасан гэж бидэнд хэдийн хэлсэн. Хайрлагч, өршөөнгүй болох, ухамсраа дээшлүүлэхийн тулд тэдэнд ч бас асуудал тулгарч байсан. Бүх ажилтнуудын хувьд энэ нь туйлын танил бус мэдээлэл байв. Тэдэнд харгис явдлаа зогсоох тушаал өгсөн. Тэгээд ч тэд захирагдсан. Ялангуяа Дэлхий дээр үүнийг эзэмших Илчлэлийн агуу их үйл явдлуудын дараа бүх инфра бүтэц хүн төрөлхтөнд Оддын зам маягийн соёл иргэншил бий болгох үндэс суурь болон дамжуулагдана гэснийг мэдсэний дараа.

Д.У.: Эртний олон соёлуудад болон орчин үеийн ченнелингийн илгээлтүүдэд өгүүлдэг зүйлтэй адилхан сонсогдож байна. Бид бөмбөрцөгийн алтан эрин рүү явж байна. Тэгээд л бид таамаглалуудын маш сонирхолтой практик хэрэгжилтийг ажиглаж байгаа юм.

К.Г.: Зөв. Сферүүдийн Оршнолуудын Альянс: “Халдлагаа зогсоо. Бүх инфра бүтцийг гэмтээхээ зогсоо. Бүх зайлшгүй чухал өөрчлөлтүүдийн дараа хүмүүст дамжуулагдах тэр зүйлийг та бүхэн үгүй хийж байна.” гэж хэлж байна.

Д.У.: Таны үгээр бол Гонзалес ба түүний хамтрагчдыг ГХКК-тай тогтмол худалдаа хийдэг 900 харь гаригийн бүлэг гайхшруулсан уу, эсвэл тэд энэ тухай хэдийн мэдэж байсан уу?

К.Г.: Бусдаасаа хамгийн их гайхсан нь би. Ихэвчлэн иймэрхүү нөхцөл байдалд мэдээгүй тал нь би л байдаг. СНХ-ийн Альянсын ашигладаг тагнуулын мэдээллүүдийг би эзэмшдэггүй.

Д.У.: Үлдсэн цагтаа хожим Тантай тохиолдсон таагүй зүйлийн талаар ярилцмаар байна. Тэгээд Та чуулганы танхимаас энэ бүх зүйл тохиолдсон газар руу очсон.

К.Г.: За. Товчхон хэлэхэд, бидэнтэй хамт явах гэр бүлийг бидэнд сонгохыг зөвшөөрлөө. Гонзалес бидний сонгосон сууцны номерыг гаргаж ирсэн. Биднийг поездоор буцах үед зөн совинтой эмпатууд ямар нэгэн юм болохгүй байгаа тухай сануулсан юм. Би ч бас ямар нэгэн зүйл буруу болоод байгааг мэдэрч байсан, өмнөх шигээ тийм сайхан байгаагүй. Дараа нь гэр бүлийг манай хөлөгт суулгах үед зөн совинтой эмпатууд Гонзалестай шивнэлдээд эхлэхийг бид олж харав. Тэр толгой дохиж байлаа.

Биднийг хөлөг рүү орох үед хаалга хаагдаж, тэр: “Та бүхэн аюулгүй газар байна. Бүх юм сайхан болно. Та бүхэн бүгдийг бидэнд ярьж болно. Колонид танай гэр бүлийн нэг хүн үлдсэнийг бид мэднэ” гэж хэлэв. Гэр бүлд нөхөр, эхнэр, хүү, охин байсан. Эцэг нь “Бүх зүйл сайхан болно гэж та нар хаанаас мэдэж байгаа юм бэ” гэж асууж байх шиг харагдсан. Гонзалес: “Эдгээр залуус тодорхой чадвартай. Юу болоод байгааг бидэнд хэлээч, бид учрыг нь олъё” гэж хэлсэн. Гэр бүлийнхэн дуугүй болчихов. Гонзалес маш их уурласан. Тэгээд тэр хоёр хамгаалагчийн хамт хөлгийг орхиж явав.

Д.У.: Тэр гэр бүлийнхэнд тэд сайхан газар байгаа, бүгд жаргалтай байгаа гэж хэлэхийг тушаасан, тэгэхгүй бол үлдсэн хүүхэд бүгдийг хариуцна гэсэн байж таарлаа.

К.Г.: Гэр бүлийнхэнд аюулгүй газар санал болгох нь гэрээний нэг хэсэг байсан болохоор тэд колони руугаа буцахыг хүсч байсан.

Д.У.: Хоргодох газар уу?

К.Г.: Тийм ээ, хоргодох газар. Ингээд Гонзалес явчихав. Товчхон хэлэхэд, бүхээгнээс экипажийнхан гарч ирээд бидэн рүү зэвсэгтэй бэлэн байдалтай хамгаалагчид хурдан ойртон ирж байна гэж хэлэв. Тэд яахав гэж надаас асуулаа.

Д.У.: Тэгэхээр, Та хөлөг дотор байсан, гэр бүлийнхэнтэй хамт нисэх гэж байсан. Гонзалес үлдсэн хүүхдийг аврахыг хичээсэн, хамгаалагчид экипажийг устгахад бэлэн байгаа мэт буугаа чиглүүлэн гүйж ирж байсан.

К.Г.: Тийм ээ, тэд ойртож байсан. Хамгаалалтынхан хөлгийг бүсэлж, нарийхан гүүр рүү чиглэв. Би экипажийнхнаас: “Гонзалес тэдэнтэй хамт байна уу?” гэж асуулаа. Тэд надад түүнийг хаана ч харагдахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би холдоод хаалга онгойлгохыг тэдэнд тушаав. Тэд шууд л аюулгүйн арга хэмжээ авч бүх мэдээллийг, дайсанд тус болох тагнуулын мэдээллийг тэр дор нь хөлгөөс устгасан. Хамгаалагчид улам ойртсоор, манай хамгаалалтынхны зэвсгийг хураасан.

Д.У.: Тэд Тан руу хашгичаж, гар мушгиж, шархдуулсан уу?

К.Г.: Тэд биднийг хамгийн бүдүүлэг аргаар авч явсан. Гэхдээ гар мушгиагүй. Тэд биднийг буцааж хяналтын пункт рүү авчирав. Биднийг орох үед бидэнтэй өмнө нь хамт байсан ГХКК-ын төлөөлөгч байгууламжийн командлагч руу чанга хашгирч байсан. Тэр командлагчаас арай дээгүүр албан тушаалтай байсан байх. Байгууламжийн командлагч яланд унасан байдалтай байсан.

Д.У.: Байгууламжийн командлагч уу?

К.Г.: Тэр маш их сэтгэлээр унасан байлаа. Биднийг хана руу аваачсан. Тэнд урьд өмнө харагдаж байгаагүй хаалга байсан. Хамгаалалтынхан хаалгыг онгойлгов. Бид дотогшоо орсон. Камеруудад дүүрэн хүмүүс байсан. Камерууд гараа шургуулж болохуйц 8 талт төмөр сараалж бүхий тортой адилхан байв. Хамгаалагчид биднийг хамгийн хол буланд авчирсан. Бид дүүрэн хүнтэй камеруудын хажуугаар өнгөрсөн.

Хамгийн захад, арай том камерт Гонзалес болон түүнийг хамгаалдаг 2 зөн совинтой эмпатууд байж байсан. Биднийг, бүр экипажийнхныг хүртэл хамруулаад бүгдийг энэ камерт хөөж оруулсан. Гонзалес хэлэхдээ, байгууламжийн командлагч бол дарангуйлагч, захирагдагсдынх нь нүүрэн дээр түүнийг өдөхийг тэвчдэггүй гэсэн. Байдал хурцдаж, баривчлах хүртэл хэмжээнд хүрч хяналтнаас гарчээ. Гонзалес байдал маш муу байна гэж хэлсэн.

Д.У.: Өөрөөр хэлбэл, та нарыг тэнд удаахгүй, удахгүй та нарыг алах байсан уу?

К.Г.: Бүх зүйл ийм байдлаар эргэх бололцоотой байсан.

Д.У.: Эхлээд зовоож байгаад дараа нь алах байсан уу?

К.Г.: Хэн мэдэхэв. Гонзалес нөхцөл байдлыг намжааж амжсангүй. Бид камерт удаагүй. Дараа нь, жижигхэн хөх сферүүд хэрхэн камерын хана нэвтлэн орж ирж байсныг л санаж байна. Гонзалес бид хоёр л хэн ингэж хувирдагийг мэдэж байсан. Бусад хүмүүс болон экипажийнхан хананаас холдож эхэлсэн. Тэднийг сайн гэнэ

Орчуулсан Н.Хэнчбиш

эх сурвалж : https://www.spherebeingalliance.com/

7.1
Reader Rating: (2 Rates)
5.3
Previous Article

Сансрын илчлэл: Нойрсож буй аварга хүмүүс

Next Article

Сансрын Илчлэл: Бөмбөрцгийн Галактикийн Үндэстнүүдийн Лиг

0
Shares
  • 0
  • +
  • 0
  • 0

Холбоотой нийтлэлүүд Зохиогчийн бусад нийтлэлүүд

  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД-5 ХЭСЭГ

    2018-01-09
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 26-Р ХЭСЭГ

    2018-04-06
    By admin
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Сансрын Илчлэл: Цэргийн аж үйлдвэрийн хөшигний ард Кори Гуд, Хезер Сартейн нартай хийсэн ярилцлага

    2018-06-19
    By admin
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД-14 ХЭСЭГ

    2018-01-17
    By Admin 2
  • Сонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    ОДДЫН ЖААЛ АМИ 8-Р БҮЛЭГ

    2019-01-09
    By Admin 2
  • Ухамсар болон оюун санааны дэвшил

    Галактикийн гэрлийн холбоо- Анхны холбоо болон илчлэл гаригийг бүрэн хувиргана

    2019-01-30
    By Admin 2

Энэ мэдээнд өгөх таны хариулал? Cancel reply

Танд баярлалаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг доорхи сурталчилгаан дээр дарахад зориулаарай.

Сурталчилгаа




Сүүлд нэмэгдсэн

Ухамсар болон оюун санааны дэвшил

Галактикийн Гэрлийн Холбоо-БИДНИЙ ХАМТЫН ЧАРМАЙЛТЫН ҮР ДҮН

2019-10-06 Сайн байцгаана уу, хайрт дэлхийн хүмүүс ээ! Дэлхийн нарийн түвшинд тохиолдож буй үйл явцууд болон тэдгээрт Гэрлийн Галактикийн Холбоо хэрхэн оролцож байгаа талаарх сүүлчийн мэдээнүүдийг дамжуулахын тулд би ирлээ. ...
  • Аштараас ирүүлсэн шинэчлэгдсэн мэдээ

    By Admin 2
    2019-10-07
  • Сансрын Илчлэл: Урвуулан сэргээх технологиуд Эмерийн Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага 2019-07-09

    By Admin 2
    2019-10-07
  • Сансрын Илчлэл: Амьд Сарны нууцууд Эмери Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага

    By Admin 2
    2019-10-07
  • Агуу сүнсний 10 сургааль Индиан

    By Admin 2
    2019-10-07
  • LATEST REVIEWS

  • TOP REVIEWS

  • Сансрын Илчлэл: Илчлэлийн дараахь амьдрал: Хэсэгчлэн илчлэх төлөвлөгөө Кори Гудтай хийсэн ярилцлага

    0
  • Арктуриан-Өөртөө анхаарч, өөрийгөө хайрла, Таны үйлдлийг дэмжих давтамжууд

    6.8
  • 4 хэмжээст болон түүний дэд реалм/ертөнцүүдийн тухай

    7.3
  • Амьдралынхаа Хайраа хэрхэн таних вэ буюу төрөхөөсөө өмнө хийсэн гэрээ

    7.2
  • Арктуриан- Таны Эго болон Дээд би, Таны Гэрлэн бие

    6.7
  • Авровилл улс төргүй, шашингүй, мөнгө хэрэглэдэггүй хот

    9.6
  • Таны сүнс таныг санаасай гэж хүсдэг 12 зүйл

    9.5
  • Арктуриан-таны шилжилтийн явц

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 13 р хэсэг буюу төгсгөл

    9.4
  • Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 1-р хэсэг

    9.4

Онцгой мэдээ

  • Мэдлэгт дусал нэмэрлэхүйОнцгой

    Гео соронзон хүчтэй шуурга 3 сарын 18 нд дэлхийгээр дайран өнгөрөх гэж байна

    Оросын шинжлэх ухааны академийн, физикийн хүрээлэнгийн, одон орны лабраторид нарны соронзон идэвхжлийг харуулдаг “Х-рэй” төхөөрөмжийн зураглалаар, маш хүчтэй соронзон шуурга 3 сарын 18 нд дэлхийд болохыг мэдэгдэж байна. График зураглалаас ...
  • Онцгой

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 ЭНШАР И ОУМУМУА ЭНШАРЫН СҮМИЙН ЦОГЦОЛБОР Кори Гуд: Намайг авч явсан унтлагын өрөө рүү авчирна гэж бодож байтал үүний оронд би Эншарын сүмийн цогцолборт ирсэн байлаа. Би над ...
  • ОнцгойСонин хачинУхамсар болон оюун санааны дэвшил

    Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ирсэн нь (Үргэлжлэл) 2018-01-11 ...

    КОРИ ГУДЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭНИЙ ЭХЛЭЛ Кори Гуд: Сүүлийн 10 долоо хоногийн туршид Тир-Эйртэй зүүдэндээ уулзах нь илтэд ихэслээ. (Д.У.: Тир-Эйр бол Коригийн хамгийн эхнээсээ ажилласан Ра-гийн гол төлөөлөгч) Мэдээллийн ихэнх ...
  • ОнцгойСонин хачин

    Кори Гудын мега шинэчлэл: Эртний Барилгачдын Бүлэг – хүн төрөлхтний өв тэрбум жилийн тэртээгээс эргэж ...

    2018-01-11 23:11 1-р хэсэг СНХ НАСА-ийн 12 сард мэдээлсэн үл мэдэгдэх сигари хэлбэрийн “астериод” Оумуамуа дээр бууж дотор нь оржээ. Тэд тэндээс тэрбумаас илүү настай гэж үзэж байгаа технологийн гайхамшигийн ...
  • 9.1
    ОнцгойУхамсар болон оюун санааны дэвшил

    Гэрлэн биет Маттьюгын 2016 оны 9 сарын 17-ны мэссэж

    Suzanne Ward дамжуулснаар ( Жич:Энэ мэссэжээр дэлхийд одоо болж байгаа буюу болох гэж байгаа үйл явдлыг хэлсэн байсан тул анхааралтай уншина уу !) Би Маттью байна,энэ дэлхийд байгаа бүх сүнсүүдэд ...

Анхааруулга

Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Цахим шууданд бүртгүүлэх

Шинэ мэдээ мэдээллийг Э-шуудангаар авахыг хүсэж байвал та өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай.

Анхааруулга

Та бүхэн асуулт болон санал бодлоо цахим шуудан руу чөлөөтэй явуулж болно. Манай хуудаснаас мэдээлэл хуваалцахдаа эх сурвалжаа дурдаж байхыг хүсэе.

Вэбсайтад байршуулсан нийтлэлүүд нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, орчуулсан материал болон өөрийн өмч болно. Вэб сайтад орсон материалыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Copyright
  • Recent

  • Popular

  • Comments

  • Галактикийн Гэрлийн Холбоо-БИДНИЙ ХАМТЫН ЧАРМАЙЛТЫН ҮР ДҮН

    By Admin 2
    2019-10-07
  • Аштараас ирүүлсэн шинэчлэгдсэн мэдээ

    By Admin 2
    2019-10-07
  • Сансрын Илчлэл: Урвуулан сэргээх технологиуд Эмерийн Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага 2019-07-09

    By Admin 2
    2019-10-07
  • элементал

    Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

    By Admin 2
    2017-09-28
  • Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    By admin
    2017-04-10
  • 3 хэмжээст дуусаж байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

    By admin
    2017-04-10
  • Босс нар манд
    on
    2019-11-11

    Та шинэ дэлхийд шилжихэд бэлэн болсон 13 тэмдэг

    Баярлалаа. ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ, ЭЕРЭГ ...
  • Admin 2
    on
    2019-10-07

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    Bayarlalaa tand
  • И.Б
    on
    2019-10-02

    Сэрсэн сүнс ба тохиолдож болох 5 зүйл

    Их сонирхолтой сайт байна ...

Архив

  • 2019-10-07

    Галактикийн Гэрлийн Холбоо-БИДНИЙ ХАМТЫН ЧАРМАЙЛТЫН ҮР ДҮН

  • 2019-10-07

    Аштараас ирүүлсэн шинэчлэгдсэн мэдээ

  • 2019-10-07

    Сансрын Илчлэл: Урвуулан сэргээх технологиуд Эмерийн Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага 2019-07-09

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
Harool Bros бүтээсэн | © 2017 SHILJILT.COM | Хуулбарлах хориотой