Эх Дэлхийн ухамсар өөрийн элементал биетүүдийн тухай өгүүлж байна

- Миний гариг дээрх хүмүүст
Би Гайяа/Дэлхий таны эгч,таны найз, таны түнш, таны гариг байна. Би өөрийн зүрхэн хүрд болох Хавайн Мауйгаас та бүхэнтэй холбогдож байна. Миний хайрын сайхан мөн чанар, улаахан газраар урсаж, зөөлөн салхиар үлээж, манантай бороогоор, хөрс шороог минь чийглэн байна. Миний олон янзын цэцэгсүүд миний бүтээгч хүчнээс дуулалдан, миний дулаан амьсгал, эрэг дээр миний усаар чөлөөтэй угаах боломж хүмүүст хайрлаж байна. Миний зүрхний гоо үзэсгэлэн болон сайхан зохицолын ачаар бий болсон миний газар шороо, миний далай тэнгис, миний эргүүдийг эзэмшихийг санаархагчид байна.
Гэвч би эрх чөлөөт оршихуй, мөн “Эх” учраас ямар ч эр болон эм хүн намайг эзэмшиж чадахгүй юм. Би одоо чөлөөтэй болсон, яагаад гэвэл би өөртэйгөө болон өөрийн үүрэг зорилготойгоо холбогдсон. Плейядиа дахь эгч дүүсээс, миний Мауй дахь зүрхэнд, нэмэгдсэн “Эм” эрчмийн хайхамшигт бэлэг илгээсэн тул, миний миний “Эм” хүч чадал, удаан унтсаны эцэст сэрсэн юм. Тиймээс одоо би, 5 болон цаад хэмжээстэд өөрийн олон оршин суугчидтайгаа уулзахад бүрэн бэлтгэгдсэн байна. Цаашилбал Сугар гариг, миний Дэлхий гариг болон Нарны хооронд 2012 онд үдлэхдээ, төрүүлэгч болон бүтээгч “Эм” хүчийг надад дамжуулсан юм. Би үнэндээ миний Сугар эгчтэй байх аян зам өндөрлөнө гэж итгээгүй ч, түүний оролцоо бидэнд ихээр тусалсан юм.
Өндөр хэлбэлзэлд орохыг хүсэхгүй байгаа хүмүүс байгааг би мэдэж байгаа, гэвч би тэдний зүрхэнд төвлөрч харвал тэдний сүнсний хүслээр, одоо хийх боломжгүй байгааг харж байна. Одоог хүртэл Дэлхий чөлөөт хүслийн гариг байгаа хэвээр тул, миний бүх хүмүүс тэдний сүнсний юмуу эго хүслээр өөрсдийн бодит орчинг бүтээх боломжтой байдаг билээ. Миний хүмүүсийн ихэнх нь ирж байгаа гаригийн шилжилтэд оролцох сонголт хийж байгаа бол, унтаа нэгнүүд өөрийгөө улам ганцаардуулж байна.
- Бидний дээд сүнс
Би Гайяа бол Плейядиа 8 эгч дүүсийн нэг бөгөөд эгч дүүсээс хамгийн хөөрхийлөлтэй нь юм. Би өөрийн дээд сүнсний гүйцээхийг хүссэн хүсэлтийн дагуу, агуу өөрчлөлт хатуу даалгаврыг дандаа мэдэрсээр ирсэн. Энэ нь шинэ Галактикийн гадаад захад, зэлүүд холхон байж хамгийн хэцүүхэн 3 хэмжээстийн 2 туйлтай тохиолдох даалгавар байсан юм. Үүнийг надтай хамт оролдоод үзэхээр миний дээд сүнсний бусад гишүүд нэгдсэн юм. Бид бүгд өөр өөрийн үүрэг ролийг сонгохоор болоход би Гайяа дэлхий болж, миний дээд сүнсний бүрэн илэрхийлэл болох сонголт хийсэн бол, дээд сүнсний маань бусад гишүүд гариг дээрх миний өөр илэрхийллүүд болох сонголт хийсэн юм. Энэ замаар бид тус бүрдээ гаригийн нэгээхэн хэсэг болохоор томилогдсон. Би өөрөө Гайяа эх загвар болж үйлчлэх юм.
Таны гар хөл таны хүн биеийн хэсэг байдаг шиг, миний бүх элемент болон оршин суугчид (хүмүүс та бүхнийг оролцуулаад) миний гаригийн биеийн нэгээхэн хэсгүүд юм. Миний дээд сүнсний зарим гишүүд, нэг болон хоёр хэмжээстийн биетэд тохиолдохыг хүссэн байдаг. Тэд анхлан миний анхдагч 3 хэмжээстийн матриксийн хэсэг болохоор өөрийн эх үүсвэрээ илгээсэн байдаг. Тэднийг өөрийн эх сурвалжын хэсэг гэж хэлж болно, учир нь тэд миний амьдралын хэлбэрүүд болж, олон өөр газруудад болон хэмжээстүүдэд байгаа юм. Миний нэг болон хоёр хэмжээстийн оршихуй болохоор хүсэгчид миний хад чулуу, ус, ургамал, хэвлээр явагч, шавьж болон амьтад болцгоосон юм. Та нарын хувьд нэг болон хоёр хэмжээстүүд сайн хөгжөөгүй мэт санагддаг байж болох юм.
Гэвч тэд энэ илэрхийлэл болох сонголтыг хийхдээ, гаригийн ухамсраас хэзээ ч салахгүй гэдгээ мэдэж байсан юм. Тэд 3 хэмжээстийн хувь биеүүд шиг хязгаарлалт болон тусгаарлал-тай бүрэн учирахгүй юм. Мөн тэд хоёр талт туйлын харанхуй хэсэгт төөрөлдөх аюулд хэзээ ч орохгүй юм. Оронд нь тэд өөрсдийн сүнсний бүлэгтээ үлдсэнээр “үхэл” гэдэгтэй жинхэнэдээ тулгарах хэрэггүй юм. Тэд буцах цаг нь болоход холбоогоо таслаагүй байсан өөрийн” Нэг- Цул” эх үүсвэртээ эргэн очдог. Харин миний ихэнх хүмүүс, бидний дээд сүнс болон өөрсдийн олон хэмжээст талуудаас холбоо таслагддаг тул “үхэл” гэдэг нь бүр мөсөн явж байгаа мэт санагддаг юм. Хэрэв тэд холбоогоо таслаагүй бол “үхэл” гэдэг нь гэртээ буюу өөрийн гэр бүлдээ эргэн очиж байгаагаар мэдрэгддэг.
Та бүхэн шиг 3 хэмжээстийн хүмүүс, Лемурын цаг үед анх нэвтэрсэн бол зарим нь Атлантидын цаг үед орж ирсэн байдаг. Гэвч зарим нь түүнээс урт цаг хугацааны өмнө, зарим нь саяхны 12000 жилийн эргэлтээр ирсэн байдаг. Ирэхдээ та 3 хэмжээстийн оршин суугч болж, хувь бие даасан туршлагаар тохиолдох хүсэлтэй байсан тул, нэг болон хоёр хэмжээстүүдийн урьдчилан бэлдсэн, 3 хэмжээст тоглоомд нэгдсэн байдаг юм. Нэгэнт та 3 хэмжээстийн 2 талт тоглоомд оролцох болоход, таны сэрэхүй таны дэлхий дэх биеийн тусгаар цогц болж хязгаарлагддаг ба та өөрийн гаригийн ухамсар болон дээд сүнсээс тусгаарлагддаг. Гэвч эхэндээ хүн та нар гариг надтай илүү холбоотой байсан юм. Гэсэн хэдий ч, та өөрийн иргэншилт ертөнцдөө бие даан хөгжих тусам, та бүгдийн ихэнх нь тэр холбооноос таслагдсан байдаг.
- Дээд сүнстэй эргэн холбогдох
Хэмжээст бүрийн реалитид доод хэмжээстүүд хамаардаг. Тийм учраас та хэдийгээр 3 хэмжээст бие боловч, нэг болон хоёр хэмжээстийнхний тухай мэдрэнги байдаг. Гэвч 4 болон түүнээс цаад хэмжээсүүдтэй холбоо тасарсан, тэдний тухай мэдэхгүй байдаг. Азаар, та бүгд 3 хэмжээст тоглоомын төгсгөлийн тоглоом хүртэл дэвшиж чадсан байна. Та энэ дэвшлийг хийсэн учир нь өөрийн 3 хэмжээст дэлхийн биеийнхээ хил хязгаарыг давж, цаадах ухамсарт өөрийгөө тэлэхэд суралцсан байна. Тиймээс тэр тэлсэн ухамсрын ачаар та өөрөөс доош болон дээш хэмжээстийн реалитиг ухамсартайгаар хүлээн авч, эргэн санаж байгаа юм.
Та өөрийн ухамсраа тэлж, долоо хүртэл хэмжээстэд дэвшиж чадвал өөрийн “Дээд Сүнс”-тэй эргэн холбогдож, өөрийгөө гэртээ ирсэн гэдгээ ухаарах юм. Баттай нь, та нарын гэртээ хүрэх аян зам аль хэдийн эхэлсэн. Та нар буюу миний гаригийн дэвшлийн эрхэм гишүүд болох та бүхэн, “Одоо” өөрийн жинхэнэ олон хэмжээст сэрэхүйд эргэн ирэх үйл явц тохиож байна. Гайяа дэлхий надад олон хэмжээст биеүүд болон оршихуйнууд байдагтай адил, хүн та нарын биед мөн олон хэмжээст биетүүд оршихуйнууд бий. Таны нэг, хоёр болон 4 хэмжээстийн бүрэлдэхүүн хэсгүүд, таныг гаригийн ухамсартай холбодог юм. Харин таны 5 болон 6 хэмжээсийн бүрэлдэхүүнүүд Галактикын ухамсартай холбодог бол, 7 хэмжээстийн хэсэг Ертөнцийн болон Сансрын ухамсартай таныг- холбодог юм.
- Элементалууд (байгалийн анхдагч язгуурууд, ухамсарт оршнолууд, лус, савдаг, хий биетүүд, махбодиуд)
Таны дэлхийн биед, надад байдаг бүх элемент (анхдагч нэгж, хэсэг, бүхэлүүд) бас орсон байдаг. Тэдгээр нь мөн бидний дээд сүнсний гишүүд буюу өөрсдийн хүслээр, нэг, хоёр, дөрөв хэмжээстийн биетүүд буюу оршихуйнууд болсон байдаг юм. Таны нэг болон хоёр хэмжээст бүрэлдэхүүн хэсгүүд гаригтай нэгдмэл оршдог. Учир нь, миний болон таны бие дэх элементүүд, 3 хэмжээстийн тусгаарлалтыг ойлгох хэмжээнд хөгжөөгүй байдаг учраас тэр. Тэдний “Нэг- цултай нэгдмэл байдаг нэгдлээс, миний 4 хэмжээстийн элементалууд болох Газар, Агаар, Гал, Ус оршихуй биеүүдтэй, тэд холбоотой байдаг.
Бидний дээд сүнсний зарим нь нэг, хоёр хэмжээст байхаар сонгодог шиг, зарим нь 4 хэмжээстүүд байхаар сонгодог. Нэг болон хоёрынхыг бодвол 4 хэмжээстийнх бие даасан хувь мэдрэмжүүдтэйгээс гадна, тэд хүчтэй нэгдмэл ухамсартай байдаг тул өөр хоорондоо болон бага хэмжээстийн биеүүдтэй байнгын холбоо харилцаатай байдаг. Тэгэхлээр таны өдөр тутмын амьдралтай шууд харилцан нүүр тулдаг 4 хэмжээстүүд бол таны элементалууд буюу биет оршихуйнууд юм. Дэлхийн шороо, агаар, гал болон ус болох нэг болон хоёр хэмжээсийн элементүүдэд, 4 хэмжээстийн элементалууд буюу биет оршихуйнууд ”амь буюу амьдрал” өгдөг. Тэдгээр элементалууд өөрсдийн амьдралыг тэтгэх сүнсэн эх үндсээ тэдгээр элементүүдтэй хуваалцдаг юм.
Энэ нь таны сүнс өөрийн сүнслэг эх сурвалжаа таны 3 хэмжээст дэлхийн биетэй хуваалцдагтай ижил юм. Та бол бидний дээд сүнсний хүн илэрхийллүүд бөгөөд элементалуудыг миний гариг бие өөртөө багтаадагтай ижил, хүн өөрийн физик биедээ багтаадаг юм. Та бол дэлхий миний жижигрүүлсэн бичил хувилбар мөн. Таны карбон буюу нүүрстөрөгч үндэст биед, дэлхийн элементал болох Гномууд (газар, шорооны эзэн гэх англи, латин нэршил ) бий. Харин таны биеийн шингэнд ус элементал буюу Ундин нэрт (усны эзэн гэх англи, латин нэршил) бий. Таны бие доторх хий болон хүчилтөрөгчид таны агаар элементал болох Силф (агаарын эзэн гэх англи, латин нэршил) оршдог. Харин сүүлд нь таны мэдрэлийн ажиллагааг хариуцдаг кундалини хүчинд гал махбоди болох Саламандер нэрт (галын эзэн гэх англи, латин нэршил) элементалууд оршдог юм. Эдгээр элементалууд бол 4 хэмжээстийн биет оршихуйнууд тул 3 хэмжээстийн тусгаар болон саланги гэх дүрэм журамд хамаардагдахгүй. Ямар нэгэн элементалуудад тохиолдсон туршлага бүр, бусад бүх махбодьтуудтай тэр дороо хуваалцдаг.
Үнэндээ эдгээр 4 төрлийн биетүүд таны биеийн дотор болон гадна, бие биетэйгээ хослон зүй зохицолтой ажилладаг юм. Таны дэлхийн биеийн доторх орчин, таны бодол болон сэтгэл хөдлөлүүдээр өдөөгдөж бүх дотоод элементалууд сэрдэг төдийгүй, тэд эргээд таны гадаад реалити дахь элементалуудийг сэрээдэг юм. Энэ маягаар таны махан бие доторх болон аура дахь элементалууд (биет оршихуйнууд) үргэлж нэгдмэл аж төрж, тэдгээр нь миний дэлхийн бие доторх болон агаар мандал дахь элементалуудтай байнгын холбоотой нэгдмэл оршдог юм.
- Гал элементал буюу Саламандерууд
Энэ биет оршихуйгаар дамжин та бүхэн болох хүмүүс, миний гаригийн цаг агаар, хүн болон амьтадтай холбогддог. Жишээлбэл: таны бодол бол таны дотоод гал оршихуй болох Саланмандеруудын явуулдаг мэдрэлийн үйл ажиллагааны үр дүнд санаачлагдан бий болдог юм. Таны доторх гал элементалууд, миний гаригийн гал элементалуудтай харилцан ажилладаг бол таны хувь бодол, гаригийн буюу бүх оршихуйнууд амьдардаг ухамсрын нэгдлээр дамжин бий болно. Нөгөөтэйгүүр, таны бодлууд миний гаригийн бүхий л амьтдад болоод гал элементалуудад нөлөөлдөг юм.
Таны бодол цэвэр ариун бөгөөд эелдэг байхад таны дотоод оршихуйнууд, бусад эелдэг болон цэвэр тунгалаг элементалуудыг татдаг. Та эерэг бодлыг сонгосоноороо та өөрийн гал элементалуудад сайнаар нөлөөлөөд зогсохгүй бусдын болон гаригийн гал элементалуудад эерэгээр нөлөөлж чаддаг. Нарнаас ирдэг фотон гэрэл миний гал элементалуудтай нэгддэг бөгөөд танаар дамжуулан миний гариг биетэй хөнгөхөн нэгддэг. Энэ замаар бусдын болон таны дотоод гал элементүүд тайвширахад, таны бусад элементалуудтай тайвшралын ая тухыг хуваалцдаг.
Нөгөө талдаа таны дотоод бодол гунигтай, ууртай, аймхай бол та өөрийн орчин тойрондоо тав тухгүй байдлыг тархаадаг. Тэгээд бусад шаналж зовсон мэдрэмжүүдийг өөртөө соронздон татсанаар, өөртөө болон бусдад таагүй мэдрэмжийг бүтээдэг. Ийм үед ургамал танд ургахгүй, амьтад танаас дөлөх юмуу дайралт хийх төдийгүй, та мөн миний уур амьсгалын сүйрэлд таагүй хувь нэмэр оруулдаг. Миний цаг уур бол миний оршин суугчдад өгч байгаа хариулт байдаг юм. Учир нь би өөрийн бүх бүтээлүүд оршихуйн цогц нэгдэл нь болохоор тэр юм.
- Газар, шороо элементал буюу Гномууд
Таны бодлууд мөн таны газрын элементалуудтай холбоотой хамтран ажилладаг бөгөөд гал элементалуудын хооронд нөлөөлж байдаг. Шороо элементал нь мэдрэлийн эсийг дамжуулагч бодис, фермент болон бусад химийн бодисуудтай хамтран урвалд орж, улмаар цахилгаан дохиолол үүсгэн ажилладаг бол гал оршихуй нь мэдрэлийн эд эсийг асааж өгдөг. Иймд таны бодлууд таны дотор, гадар байдаг болон газрын элементалуудад чухал нөлөө үзүүлдэг юм. Хэрэв таны бодол эргэлзсэн, муухай, хэтийдсэн байвал таны газрын элементалууд, өөрсдийгөө тогтвортой байлгахад хэцүүхэн болдог. Энэ хувийн тогтворгүй байдал нь гаригийн газрын элементалуудад нөлөөлж газар зүйн тогтворгүй (газар хөдлөх, галт уул гэх мэт) байдлыг бүтээдэг.
Та миний гаригийн бие дээр алхдагын хувьд таны алхам бүр, миний гариг биеийн газар элементалуудад нөлөөлдөг гэж болно. Таны алхамуудаас илгээгдсэн мэссэжийг гаригийн газар элементалууд барьж авдаг бөгөөд таны замаар алхсан дараагын хүнд юмуу амьтанд дамжуулж байдаг юм. Тиймээс, та бүхэн анзаардаг бол зэрлэг байгал дээр юмуу алслагдсан эрэг, хүн хүрээгүй цасан дээр алхахад ямар сайхан байдагт гайхаж байсан биздээ.
Учир нь таны бие тэнд маш чимээгүй байдаг тул таны элементалууд бусадтай харилцан холбоо давтамжид ордоггүй байна. Тиймээс ч өөртэйгөө хэлбэлзэхэд илүү хялбар байдаг юм. Мөн энэ туршлагыг “Гэгээнтнүүдийн хөлийн мөрөөр алх” гэж ярилцдаг нь тэр юм. Гэгээнтнүүд хүн болон хүн биш төлөвт байсан ч өөрсдийн бодол мэдрэмжээ бүрэн эзэмшиж, өөрсдийн дотоод элементалуудыг бүрэн захирч удирдаж сурсан байдаг юм. Эдгээр мастерууд өөрсдийн хувийн болон гаригийн элементалуудтай ухамсартайгаар харилцан ажиллаж, мөн бусдын дотоод элементалуудтай гүн гүнзгий, тайван замаар байнгын харилцан холбоонд орж, таны олон хэмжээст биеүүдтэй хамтран оршиж чаддаг юм.
Силф буюу агаарын элементал
Агаарын элементалууд амьдралыг тэтгэгч хүчилтөрөгч чөлөөтэй урсахад тусалж танд ухамсартай байх нөхцөлийг өгдөг. Та хүчилтөрөгчөөр дутагдах үед хамгийн түрүүнд тохиолддог зүйл бол та бодол ухаанаа алдах хүртэл маш ихээр будилдаг. Иймд хангалттай хүчилтөрөгчийн урсгал таны системээр гүйж байх нь тодорхой цэвэр бодолтой байхад хамгийн чухал юм. Тийм учраас агаарын элементүүд таны бодолтой бас холбоотой юм. Агаарын элементал болох Силф таны амсьгалахад тусалж байдаг. Агаарын Силфүүд таны бодлыг бусдын бодлуудтай холин нэгдмэл ухамсраар дамжуулан бүх элементалуудтай хуваалцагддаг. Таны авч байгаа амьсгал бүр бусдын бодол байдаг бөгөөд гаргаж байгаа амьсгал бүр таны ертөнцийг таны агаарын элементалуудаар дамжуулан бусдад тараадаг.
Тэгээд таны болон та бүхний бодлуудаар нийтийн ухамсар болон гаригийн ухамсар тэжээгдэж, таны өдөр тутмын тохиолдлуудад нөлөөлдөг ба бусдынхад ч бас нөлөөлнө. Нийтийн болон гаригийн ухамсар гэдгийн ялгааг тайлбарлах боломж өгнө үү. Нийтийн ухамсар гэдэг бол бүх хүний холимог ухамсрын нэгдэлийг хэлдэг бол гаригийн ухамсар бол гариг дээрх бүх хэмжээстийн бүх оршин суугчдын нэгдмэл ухамсрыг хэлдэг юм.
Тийм ч учраас гаригийн ухамсар нийтийн ухамсраас арай өргөн хүрээтэй байдаг. Силфүүд таны аурад оршдог бөгөөд миний аура, агаар мандал, миний тэнгэрийн шинж байдалд үргэлж хувь нэмэр оруулдаг юм. Хэрэв та бүхэн бүрхэг үүлэрхэг бодолтой бол миний агаар мандалд тэр мэссэж болон илгээгддэг. Нөгөөтэйгүүр та тодорхой, цэвэр бодол санаатай байх нь тунгалаг цэлмэг өдөрт хувь нэмэр болдог гэсэн үг. Та бүхэн миний уур амсьгал хэрхэн өөрчлөгдөж байдгыг анзаардаг байх. Учир нь, бид бүгд 4 хэмжээстэд ихэнхдээ хэлбэлзэж байгаатай холбоотой.
Ийм үед реалити буюу бодит орчин илүү өөрчлөмтгий, миний оршин суугчдын мэдрэмж болон бодлуудаас илүү нөлөөлөмтгий хамааралтай байгаагаас тэр юм.
Гэвч миний энэ үгээс бүү айгаарай, учир нь энэ бол бас их итгэл найдварыг санал болгож байгаа хэрэг юм. Хэрэв миний газар шороог хамгаалагч хүн тус бүр өөр өөрсдийн дотоод элемент буюу нэгж хэсгүүдийг удирдаж сурвал таны дотоод элементалууд эзэн хүнийхээ хэлбэлзлийг барихад тань туслах болно.
Мөн энэ мастер давтамж бусдын болон миний дотоод элементалуудтай харилцан давтамжид хэлбэлзэн хувь нэмрээ оруулахад туслах юм. Энэ маягаар таны дотоод элементалууд тань, эзэн болох таны хэлбэлзлийг өсгөхөд үйлчлээд зогсохгүй, гариг болон миний бие дээрх бүх оршин суугчдын хэлбэлзэл долгионыг өсгөх юм. Таны хүн биеийн физик элементүүдийг эзэмшиж сурах нь таныг өөрийн дотоод болон гаригийн элементал оршихуй биеүүдтэй идэвхтэй харилцаанд шилжих боломжтой болгоно. Мөн та, өөрийн элементалуудыг таны хувийн болон гаригийн эрүүл мэнд, шилжилт өөрчлөлтөд туслуулахаар дуудаж чадах дотоод хүч чадлыг эзэмших юм. Та одоо өөрийгөө одоо жинхэнэ хүчирхэг биет оршихуйт-Хүн гэдгээ ухаарч байна уу?
- Ус элементал буюу Ундин
Агаар таны бодолтой холбогддог шиг, ус таны сэтгэл хөдлөлд хамааралтай. Таны усан оршихуй болох Ундин таны биеийн шингэн, цус, цусны эргэлт болон таны зүрхийг удирддаг. Таны зүрх ажиллахгүй бол та мэдээж үхнэ. Таны зүрх сайн ажиллахгүй байгаа үед та айх болон үхлээс айх сэтгэл зүйтэй тохиолдоно.
Түүнээс гадна хайрын сэтгэл хөдлөл мөн таны зүрхтэй холбоотой. Учир нь таны зүрх бол таны сүнс буюу өөрийн тань орон гэр бөгөөд хязгааргүй нөхцөл болзолгүй хайрыг мэдрүүлэгч юм. Нэгэнт бүх сэтгэл хөдлөлүүд 3 хэмжээстийн октавын сайн сайхан эсвэл муу муухай гэх 2 туйлт хамаардаг тул, таны зүрх болон таны Ундин болох усан оришихуйнууд таны сэтгэл хөдлөлүүдэд үйлчилдэг юм. Таны сэтгэл хөдлөлүүд бол таны ухамсрын үндэс тул тэд таны мэдрэмж, сэрэхүй болон жинхэнэ мөн чанарыг төлөөлдөг. Та анх төрөхдөө та өөрөөрөө буюу сүнс эх сурвалжаараа байдаг.
Тэгээд өсөж томрох үйл явцын дунд та өөрийн физик биед илүү сэргэг мэдрэг болж, физик биеийг удирддаг эгод илүү сэрэмжтэй болж эхэлдэг. Энэ нь яваандаа таны би буюу хувь төлөв болдог. Азтай нь, та бүхэн ухамсраа тэлж байгаа нь өөрийн дотоод хөтөч, дээд сүнс, дотоод ертөнцийн бусад гишүүдийн тухай сэрэнгэ болдог. Та аян замаа цааш үргэлжлүүлэх тусам та өөрийн Дээд Би –г ухасмарлаж эхэлдэг. Таны тархи нурууны нугас, ус бол таны усан махбоди болох Ундиний эзэмшилд байдаг усан элемент юм. Тархи нугасны ус нь таны тархи, гавлын хооронд тархины ховдлуудаар дамжин, мэдрэлийн судал болон нугасны хоорондуур нуруугаар дээш доош урсан, мэдрэлийн судлуудыг зөөллөн, мэдрэлийн анхдагч хоёр эсийн холбоосонд дэм болж өгдөг.
- Нууцлаг гэрлэлт
Та сэрэх үед Кундалини бурхан буюу дорнын ухаанд Шакти гэгддэг бурхан, таны үндэс хүрдээс нэг нэгээр дээшилсээр түүний тэнгэрлиг оройн хүрд буюу эзэн Шиватай нэгддэг гэдэг. Энэ нууцлаг гэрлэлт, таны дотоод эр эм чанарыг тэнцвэржүүлээд зогсохгүй, таныг 3 хэмжээстийн 2 туйлт тоглоомоос чөлөөлж, таны тархи нугасны усны давтамж хэлбэлзлийн хэмжээг нэмэгдүүлснээр таны бүхэл мэдрэлийн системд цочрол өгдөг. Эм бурхан Кундалини таны 6 дахь хүрд буюу хөмсөгний харалдаа хүртэл дээшлэхэд тэрээр өөрийн шилжилтийн үрээ таны тархины 3 болон 4 дэх ховдолд цацдаг.
Эзэн Шива өөрийн тэнгэрлиг хамтрагчаа оройн хүрдэд хүлээж байдаг бөгөөд өөрийн эрчмээ тэлэн, таны тархины 3 ба 4 дэх ховилд түүний хамтрагчын үлдээсэн үрийг боловсруулдаг. Тэр хоёрын нэгдэл таны 3 дахь мэлмийг нээж, таны бүхэл шилжилт бүрэн боловсрох хугацааг эхлүүлж, таны тархи нугасны шингэнд октав үсрэлт хийн идэвхжүүлдэг. Энэ өндөр давтамжын үсрэлт таны бүхэл тархиар тархаж, тархи нугасны шингэнээр дамжин таны нурууны гол шугам хүрдэг.
Таны тархи нугасны шингэн одоо өндөр долгионоор цэнэглэгдэж, таны тархинд төгсөж байгаа нерв бүрт дулаан эрчмийг тараана. Түүний дараа таны нурууны нугас өөрчлөгдсөн давтамжаа нервуудтай хуваалцан, таны нурууны голоор дамжин таны бүхэл биед нөлөөлдөг. Таны физик биеийн долгионы давтамж өсөхийн хирээр таны ухамсрын чадвар ихээр тэлдэг юм. “Зангуу нэгэнт тавигдсан бол онгоц аялалаа эхлүүлдэг”.
Та нар хүмүүс минь өөрсдийн аян замаа аль хэдийн эхлүүлсэн, тэгээд бусад аян замаа эхлэхэд нь найрсагаар тусалж байна. Та “Одоо” гэх хоромд миний гариг бүхэлдээ бүх оршин суугчдын хамт шилжих хүртэл, гэрлэн биет болох бүрэн шилжилтээ эхлүүлсэн та нарт, би талархах нь зүйтэй. Энэ эргэн эрэлт бол өөрсдийн жинхэнэ мөн чанартаа, Гэртээ ирж байгаа юм. Би та бүхнийг өөрсдийн Дээд Сүнсний бусад 4 хэмжээстийн элементалууд болох хуучин нөхөдтэйгөө холбогдоход чиглүүлэхийг хүсэж байна. Хариуд нь тэд таны мэссэжийг 1, 2 хэмжээстийн элементүүдтэй хуваалцан таны одоогын дэлхийн биеийг өөрчлөн анагаах юм. Тэр үед мөн таны элементалууд миний гаригийн болон бүх оршин суугчдын элементалуудтай холбогдох юм.
- Элементалуудтай хэрхэн холбогдох вэ
Өөрийн дотоод элементалуудтай холбогдох нь таны төрсөн эрх болох эрчмийг удирдагч мастер болоход маш чухал юм. Таны хүн бие дэх элементалуудын хаант улстай ухамсартайгаар хамтран ажиллах нь, та мөн миний гаригийн элементал хаант улстай ухамсартай хамтран ажиллана гэсэн үг юм. Тиймээс таны дотоод гал элементээс эхлэе.
- Саламандерууд/ галын оршнолууд
Уртаа гэгчийн амьсгал аажуухнаар аваад галын оршихуйнууд болох Саламандеруудыг мэдэр. Тэднийг мэдрэхдээ таны биеэр бага зэргийн цахилгаан гүйдэл гүйж байгаагаар мэдэр. Та өөрийн системд цахилгааны гялбаа бүртэй таарахдаа Саламандерууд таны бие дотор зай завгүй ажиллаж байгааг харах болно. Та өөрийн дотоод галыг мэдэр. Таны биед нэвтэрч байгаа өндөр давтамжуудыг хүлээн авч нэгдэхийн тулд өөрийн цахилгааны эргэлтийг сайжруулахыг саламандеруудаас хүсэж дууд. Та өөрийн дотоод галаа хяналтаас гарч байсан сүүлийн тохиолдлоо эргэн сана.
Та өөрийн оюун бодлын нүдэндээ тэр нөхцөл байдалдаа эргэн очихдоо дотоод элементалуудаасаа таны дотоод тэмцлийг намжааж, өдөөлтийг тайвшруулахыг хүс. Тэднийг таны амьдралд том тус хүргэдэг гэдгийг нь мэддэгт тань магад гайхах болно. Гэвч тун удалгүй тэд таны хүсэлтэд хариулах болно. Одоо тэдний үйлчилгээнд талархаж, тэднээр дамжуулан миний гаригийн гал элементалуудад талархаарай. Тэгээд эрчмийн мастер болох төрөлх эрхээ эргэн олж авахаа үргэжлүүлнэ гэдэгтээ шийдмэг бай. Тэгснээр та тэр Эзэн эрхээ өөрийн бүх дотоод элементалуудад дуулгаж байгаа нь тэр юм.
- Гномууд/ газрын оршнолууд
Та гал элементалуудын эх үндсийг гүн амьсгал авахдаа ав. Тэгээд удаанаар тэдний түншүүд болох газрын оршнолуудад гаргаж өг. Тэдгээр Гномууд таны физик биеийг засаж, янзалж байгаагаар төсөөл. Таны биед байгаа тавгүй болон өвдөж байгаа хэсэг хаана байгааг олж тогтоогоод тэр хэсгийг анагааж янзлуулахаар тэдгээр Гномуудаас хүс. Тэд өөрсдийг нь байгааг мэдэж байгаад чинь гайхаж магад, гэвч тэд таны хүсэлтийг биелүүлэхээр яарах болно. Тэдний хийсэн бүхэнд талархаж, тэднээр дамжуулан миний гаригийн газрын элементалуудад талархсанаа илэрхийлээрэй. Та тэдэнтэй холбоо тогтоосноор өөрийн биеийн тогтвортой байдлыг бүтээгээд зогсохгүй гаригийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах юм.
- Силфүүд/агаарын оршнолууд
Одоо өөрийн хамгийн дүүрэн нөөц боломж харагддаггүй, хоосон оргидог тэр орон зайд амьсгал. Өөрийн агаарын элементалууд болох Силфүүдийг тэдгээр орон зайг болон өөрийн бие дэх хүчилтөрөгчийг цэвэрлүүлэхээр дууд. Таны бие цэвэрлэгдэхийн хирээр таны бодол санааны тодорхой байдал нэмэгдэж байгааг мэдэр . Дараа нь агаарын элементалуудад тэдний хийсэн бүхэнд талархаад тэднээр дамжуулан гаригийн агаарын Силфүүдэд талархаарай. Мөн өөрийн амьсгал авах бүрт бусдын бодол санааг та авдаг гэдгээ санаж яваарай. Та энэ 3 хэмжээст үзэгдлээс бусдаар бол ганцаар биш шүү. Тэгээд миний гаригийн агаарын элементалууд бүгдийн бодлын нэгдлүүдийг гариг даяар хэрхэн тарааж байгааг мэдэр. Тиймээс, нийтийн ухамсарт хүргэж байгаа бодлууддаа сэрэмжтэй байна гэдгээ өөрийн агаарын Силфүүдэд дуулгаад, тэдний танд болон гаригт үйлчилдэг ажлын төлөө талархаж байгаагаа дуулгаарай.
- Ундинууд/ усны оршнолууп
Та дотоод усан оршнол болох Ундинтай сэтгэл хөдлөн холбогдож байгаагаар төсөөлөн хэсэг хором бол. Тэдгээр Ундинууд таны зүрхтэй хамт цохилон цусаар тань урсаж байгаагаар мэдэр. Тэдгээрийг таны агаарын элементалууд болох силфүүдтэй хамтран, таны биеэр амьдралыг тэтгэгч хүчилтөрөгчийг хангахаар ажиллаж байгааг мэдэр. Усан элементалуудтай хамт урс. Тэд ажиллах хөдөлмөрлөхгүй зүгээр байгаа нь тэр.
Урсгалд хэрхэн амьдрах тухай зааж өгөхийг өөрийн Ундинуудаас хүс. Тэднийг таны эрүүл байлгадагт таларх. Та өөрийн доторх урсгалыг мэдрэх үед та өөрийн гадаад ертөнцдөө бүх элементалуудын нэгдэлээр дамжуулан тогтвортой тайван сэрэхүйг тараадаг юм. Таны Ундинууд урсах арга барилаараа таны дотоод агаар, ус, газар, гал элементалуудтай хамтран, тэднийг нэгтгэн ажилладагыг харна. Та өөрийн дэлхийн биеийн ахмад нь бөгөөд таны ажлын эрх мэдэл, хариуцлага таны гарт байдаг. Таны дотоод холбоо таны элементалуудын ухамсрын нэгдлээр дамжин таны гадаад ертөнцийг бүтээдэг. Тиймээс та өөртөө болон бусдад ямар тусгал харуулах вэ гэдгээ мэдэж байх болно.
- Өөрийн төрөлх эрх буюу Мастераа эргэн олох
Та өөрийн мастер эрхээ зөвхөн ухамсраар сэрэнгэ байгаа тохиолдолд олно. Та өөрийн элементалуудад анхаарч, танил байснаараа, таны оршихуйнууд тантай болон бусадтай эв зохицолтойгоор хамтран ажиллах болно. Та өөрийн дотоод дахь ухамсарт олон хэмжээст баг-таа хүрсэн үед өөрийн биеийн оролцоогоор сүнстэйгээ хамтран, гадаад ертөнцөө бүтээж эхэлнэ. Тэр үед Нар таны дээрээс ээж, ус таны явах замаар дөлгөөн болж, газар шороо таны алхам бүрт дэлгэрч, тэнгэр таны дээр туяарах болно.
Тиймээ, манай гаригийн хүмүүсээ, энэ бол та анх миний бие дээр алхахад байсан хайхамшиг мөн, та үүнийг гаригийн дэвшил болох энэ үед эргэн олох болно. Тиймээс бид хүн, гариг, амьтдын хамтдаа хоромыг бүтээе.
Миний хүмүүс минь сэр, бидний шинэ өдөр эхэллээ. Та нарын Эх дэлхий Гайяа байна.
Орчуулсан Д.Энхжаргал
Эх сурвалж: Линк
Mash ih bayrlalaa….Delhii eegiigee avrahad uuriin zugees hiij chadah zuil maani bugded eyreg setgelgeeger handan sain sanaa, saihan setgel , Hairaa tasraltgui bailgahiig hicheen zorinom…buteegchiddee hyazgaargui talarhay, bayrlay, Hairlay
Баярлалаа.
Bayarlalaa sonirholtoi niitlel
Бүх зүйлд тэн талархая 🙂
bayarlalaa mash ih bayarlalaa
Zugeeree tand bayarlalaa
Маш их баярлалаа, уншиж байх явцдаа л бясалгаад байлаа, ялангуяа газрын элемэнтүүдийг уншихдаа яг зааснаар нь хийж үзлээ болж байна шүү
Bayarlalaa